Хэвлэх DOC Татаж авах
Санхүүгийн зохицуулах хорооны
2011 оны 209 дүгээр тогтоолын хавсралт
 
АУДИТЫН ЧАНАРЫН ХЯНАЛТЫН ТҮР ЖУРАМ
                                                                                                 Нэг . Нийтлэг үндэслэл
            1.1. Энэхүү журмын зорилго  нь аудитын компаний үйл ажиллагаа Аудитын олон улсын стандарт (цаашид АОУС гэх), Санхүүгийн тайлагналын олон улсын стандарт (цаашид СТОУС гэх), Чанарын хяналтын олон улсын стандарт (цаашид ЧХОУС гэх) - ын зарчимд  нийцэж буй эсэхийг тодорхойлох, аудитын чанарыг сайжруулах талаар зөвлөмж дүгнэлт өгөх, аудитын горим, чанарын хяналтын бодлого, горимын хэрэгжилтийг үнэлж дүгнэхэд оршино.
            1.2. Аудитын чанарын хяналт нь аудитын дүгнэлтийг батлах бус, аудитын байгууллагын үйл ажиллагаа холбогдох хууль, стандартын дагуу явагдаж байгаа эсэхийг тодорхойлох, зөвлөгөө өгөх замаар аудитын гүйцэтгэлийн чанарыг сайжруулж, зохицуулалтын хүрээний байгууллагуудад НББОУС, СТОУСтандартуудыг  бүрэн нэвтрүүлж, санхүүгийн тайлагналын чанарыг дээшлүүлж, олон нийтийг үнэн зөв мэдээлэлээр хангахад чиглэгдэнэ.     
            1.3.  Аудитын компаний мэдээллийг 1 дүгээр хавсралтаар, аудитын гүйцэтгэлийн чанарын хяналтыг 2 дугаар хавсралтаар, АОУСтандартын хэрэгжилтийг 3 дугаар хавсралтаар тус тус шалгана.
            1.4. Энэ журмыг аудитын байгууллагад чанарын хяналт хэрэгжүүлж буй холбогдох байгууллагын ажилтнууд ашиглана.        
                             
Хоёр. Аудитын  чанарын хяналтын зохион байгуулалт,
багийн гишүүдийн үүрэг
 
            2.1. Санхүүгийн тайлагнал, аудит, үнэлгээний  чанарын хяналтын газар (цаашид СТАҮЧХГ гэх) холбогдох газрын мэргэжилтэнг оролцуулан 3 хүртэл хүний бүрэлдэхүүнтэйгээр аудитын чанарын хяналтын үйл ажиллагааг зохион байгуулна.
            2.2. Аудитын чанарын хяналтын  удирдамж төлөвлөгөөг хорооны дарга батална.          2.3. Чанарын хяналтыг зохицуулалтын хүрээний байгууллагын жилийн эцсийн санхүүгийн тайланд аудит хийсний дараа 2-р улирлаас эхлэн жилд 1 удаа хийнэ.
            2.4. Хорооноос батлагдсан хуваарь, хяналтын ажлын төлөвлөгөө, удирдамжийн  дагуу аудитын чанарын хяналтыг гүйцэтгэнэ.
            2.5. Чанарын хяналтын баг нь Аудитын тухай хууль, “Аудитын чанарын хяналтын журам “- ын дагуу үйл ажиллагаагаа зохион байгуулна.
            2.6. Чанарын хяналтын багийн гишүүд шалгалтын явцад олж авсан мэдээллийн нууцыг хадгална.
            2.7. Шалгагдсан аудитын компанийн үйл ажиллагааны талаар ажлын хэсэг шалгалтын тайлан бичнэ.
            2.8. Шалгалтын тайланд аудитын компаниудын  аудитын  үйл ажиллагаа нь хууль, дүрэм журам, стандартын шаардлага хангаж байгаа эсэх, чанарын  хяналтын баримтлах чиглэл, горимын хэрэгжилтийн талаар бичиж багийн гишүүд гарын үсэг зурна.                                                2.9. Чанарын хяналтаар илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах хугацаатай албан  шаардлага өгч, биелэлтийг шалгана.
            2.10.  Аудитын байгууллагын чанарын хяналтын дүгнэлт,  ажлын баримтыг үдэж хувийн хэрэгт хавсаргана.
 
Гурав            . Аудитын  гүйцэтгэлийн чанарын хяналтын төрөл
 
            3.1. Мөнгөн хөрөнгийн аудитын чанарын хяналт                                                                                   3.1.1. Мөнгөн хөрөнгийн чанарын хяналтын горимоор мөнгөн хөрөнгө бодитоор байгаа эсэх, тухайн компани бүрэн эзэмшиж,  үлдэгдэл нь үнэн зөв ангилагдсан эсэх, хүлээн авсан болон зарцуулсан мөнгөн хөрөнгийн тасалбар болголт зөв эсэхийг хянах,
                        3.1.2. Аудитын компанийн хийсэн мөнгөн хөрөнгийн аудитын хамрах хүрээ, горимуудын хэрэгжилтийг хүснэгт 1А (1-7)- оор бүрэн шалгаж тайлбар өгөх,      
            3.2. Авлагын дансны аудитын чанарын хяналт 
                        3.2.1. Авлагын данс нь балансын өдрийн эцсийн өдрөөр бүх авлагыг багтаасан эсэх, эргэлзээтэй авлагын хасагдуулга зөв тооцогдсон эсэх, хөнгөлөлт тооцсон эсвэл хуваарилагдсан авлагын дансууд, гуравдагч талуудын авлага үнэн зөв тодруулагдсан эсэх, авлагын данс санхүүгийн тайланд зөв  ангилагдсан эсэх, насжилтийг үнэн зөв тогтоосон эсэх, холбоотой талын авлага үнэн зөв тусгагдсан  зэргийг хянах,
                        3.2.2. Аудитын компанийн хийсэн авлагын дансны аудитын хамрах хүрээ, горимуудын хэрэгжилтийг хүснэгт 1Б (1-10)- аар бүрэн шалгаж тайлбар өгөх,         
            3.3. Бараа материалын аудитын чанарын хяналт
                        3.3.1. Бараа материал нь биет байдлаар агуулахад хадгалагдаж байгаа эсэх, үлдэгдэл үнэн зөв бүртгэгдсэн эсэх, өртөг нь зах зээлийн үнийн аль бага үнээр үнэлэгдсэн эсэх, зөв ангилагдсан эсэхийг хянах,
                        3.3.2 Аудитын компанийн хийсэн бараа материалын аудитын хамрах хүрээ, горимуудын хэрэгжилтийг хүснэгт 1В (1-8)-аар бүрэн шалгаж тайлбар өгөх,
            3.4. Хөрөнгө оруулалтын дансны аудитын чанарын хяналт                                                                                                     
                        3.4.1. Хөрөнгө оруулалтын үлдэгдэл нь санхүүгийн тайланд бүрэн тусгагдсан эсэх, хөрөнгө оруулалтын ашиг алдагдал, үнэлгээний хасагдуулга, хөрөнгө оруулалт борлуулсны олз ба гарз зах зээлийн үнийн өөрчлөлт үнэн зөв бүртгэгдсэн эсэхийг шалгах,
                        3.4.2.  Аудитын компанийн хийсэн хөрөнгө оруулалтын дансны аудитын хамрах хүрээ, горимуудын хэрэгжилтийг хүснэгт 1Г (1-9)-өөр бүрэн шалгаж тайлбар өгөх,
            3.5. Үндсэн хөрөнгийн аудитын чанарын хяналт
                        3.5.1. Үндсэн хөрөнгө нь биет байдлаар агуулахад болон ашиглалтанд байгаа эсэх, үлдэгдэл үнэн зөв бүртгэгдсэн эсэх, өртөг нь нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн зарчмын дагуу үнэлэгдсэн эсэх, зөв ангилагдсан эсэх, элэгдлийн зардлыг зөв тооцсон эсэхийг хянах,
                        3.5.2.  Аудитын компанийн хийсэн үндсэн хөрөнгийн аудитын хамрах хүрээ, горимуудын хэрэгжилтийг хүснэгт 2 (1-10)-аар бүрэн шалгаж тайлбар өгөх,           
            3.6. Урт болон богино хугацаат өр төлбөрийн аудитын чанарын хяналт
                        3.6.1. Урт болон богино хугацаат өр төлбөр зөв ангилагдсан эсэх үлдэгдэл үнэн  зөв тодорхойлогдсон эсэхийг хянах,
                        3.6.2. Аудитын компанийн хийсэн урт болон богино хугацаат өр төлбөрийн аудитын хамрах хүрээ, горимуудын хэрэгжилтийг хүснэгт 3А (1-11)-ээр бүрэн шалгаж тайлбар өгөх,
            3.7. Татварын өр, хойшлогдсон татварын хөрөнгийн аудитын чанарын хяналт
                        3.7.1. Татварын тооцоолол үнэн зөв эсэх, татварын өр, хойшлогдсон татварын хөрөнгийн холбогдох дансдын бичилт зөв эсэхийг шалгах,
                        3.7.2.  Аудитын компанийн хийсэн татварын өр хойшлогдсон татварын хөрөнгийн аудитын хамрах хүрээ, горимуудын хэрэгжилтийг хүснэгт 3Б (1-9)-өөр бүрэн шалгаж тайлбар өгөх,            
            3.8. Эзэмшигчийн өмчийн  аудитын чанарын хяналт
                        3.8.1. Эзэмшигчийн өмчийн ажил гүйлгээ нэмэгдсэн капитал, хуваарилагдсан капитал, хувьцааны бүртгэл нь нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн стандартын дагуу бүртгэгдсэн эсэхийг шинжилж, данс бүртгэлд үнэн зөв бүртгэгдсэн  эсэх, стандарт, чанарын хяналтын горим  шаардлагыг хангасан  эсэхийг шалгах,
                        3.8.2. Аудитын компанийн  хийсэн эзэмшигчийн өмчийн аудитын горимуудын хамрах хүрээ, хэрэгжилтийг хүснэгт 4А (1-6)-аар бүрэн шалгаж тайлбар өгөх,
            3.9.  Ашиг алдагдлын дансны чанарын хяналт
                        3.9.1. Ашиг алдагдал үнэн зөв тодорхойлогдсон эсэх нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн стандартын дагуу бүртгэгдсэн эсэхийг шинжилж, данс бүртгэлд үнэн зөв бүртгэгдсэн эсэх, стандарт, чанарын хяналтын горим шаардлагыг хангасан эсэхийг шалгах,
                        3.9.2. Ашиг алдагдлын дансдын аудитын хамрах хүрээ, горимуудын хэрэгжилтийг хүснэгт 5 (1-3)- аар бүрэн шалгаж тайлбар өгөх,
            3.10. Орлогын  аудитын чанарын хяналт
                        3.10.1. Аж ахуйн нэгжийн үйл ажиллагааны үр дүнд үүссэн борлуулалт үйлчилгээ, хөрөнгө оруулалт, хүү, ногдол ашиг, эрхийн төлбөр зэрэг орлогыг данс бүртгэлд үнэн зөв бүртгэгдсэн  эсэх, стандарт, чанарын хяналтын горим  шаардлагыг хангасан  эсэхийг шалгах,   
                        3.10.2. Орлогын  аудитын хамрах хүрээ, горимуудын хэрэгжилтийг хүснэгт 5А (1-5)- аар бүрэн шалгаж тайлбар өгөх,
               3.11.  Зардлын  аудитын чанарын хяналт
                        3.11.1. Аж ахуйн нэгжийн үйл ажиллагааны зардлыг зөв ангилж, данс бүртгэлд үнэн зөв бүртгэгдсэн  эсэх, стандарт, чанарын хяналтын горим  шаардлагыг хангасан  эсэхийг шалгах,
                        3.11.2. Зардлын аудитын  хамрах хүрээ, горимуудын хэрэгжилтийг хүснэгт 5Б (1-9)- өөр бүрэн шалгаж тайлбар өгөх,
            3.12. Болзошгүй гэнэтийн өр төлбөр болон балансын дараах үйл явдлын аудитын чанарын хяналт
                        3.12.1. Бүрэн биелэгдээгүй гэрээнээс үүссэн нөөц, хэзээ ямар дүнгээр төлөх нь тодорхойгүй байгаа өр төлбөр, аж ахуйн нэгжийн өнгөрсөн үйл явдлын үр дүнд үүссэн өнөөгийн үүрэг хариуцлага, тодорхой бус үйл явдлаас хамааран үүсэх нь тогтоогдох боломжтой хөрөнгө, бүтцийн өөрчлөлтийн үр дүнд үүсэж болзошгүй гэнэтийн өр төлбөрийг шинжилж, данс бүртгэлд үнэн зөв бүртгэгдсэн эсэх, стандарт, чанарын хяналтын горим  шаардлагыг хангасан  эсэхийг шалгах,
                        3.12.2. Аудитын компани нь болзошгүй гэнэтийн өр төлбөр болон балансын дараах үйл явдлын аудитын хамрах хүрээ, горимуудын хэрэгжилтийг хүснэгт 6 (1-4) - өөр бүрэн шалгаж тайлбар өгөх,
            3.13. Харилцан хамаарал бүхий талуудтай хийсэн ажил гүйлгээний аудитын чанарын хяналт
                        3.13.1. Холбоотой талуудын ажил гүйлгээ нь  орлогын тайлан, санхүүгийн тайланд үзүүлэх нөлөөг шинжилж, бүртгэлд үнэн зөв тусгагдсан эсэхийг шалгах,                                                               
                        3.13.2. Аудитын компани нь харилцан хамаарал бүхий талуудтай хийсэн ажил гүйлгээний аудитын хамрах хүрээ, горимуудын хэрэгжилтийг хүснэгт 7(1-4) - өөр бүрэн шалгаж тайлбар өгөх,
                                    Дөрөв.  Аудитын чанарын хяналт шалгалтын тайланг                                                       бэлтгэж танилцуулах
                                                           
            4.1. Чанарын хяналт дууссанаас хойш ажлын 14 хоногт багтааж шалгалтын дүнг багийн ахлагч СТАҮЧХГ-ын даргад танилцуулна.                                                                                                  
            4.2.  Чанарын хяналт шалгалын тайланд дараах мэдээллийг тусгана.
            4.2.1 Хяналт шалгалтын ажлын хэсгийн бүрэлдэхүүн, хамрагдсан хүрээ, хяналт шалгалт хийсэн хугацаа,
            4.2.2. Хяналт шалгалтын тайланг журамд заасан бүтцийн дагуу холбогдох хууль тогтоомж, дүрэм, журам, (АОУС), (ЧХОУС) , (СТОУС) -ын хэрэгжилтийн талаар товч тодорхой бичих,
            4.2.3. Чанарын хяналтын горимын хэрэгжилтэнд өгсөн үнэлэлт дүгнэлт,
            4.2.4.  Шалгалтын явцад илэрсэн зөрчилийг  газар дээр нь засаж залруулах арга хэмжээ авсан тухай,
            4.2.5. Шалгалтын явцад санал гомдол хүлээн авсан бол түүнийг хэрхэн шийдвэрлэсэн тухай,
            4.2.6. Өмнөх шалгалтаар илэрсэн зөрчил дутагдлыг арилгах талаар өгсөн үүрэг даалгаврын биелэлтийн талаар,                                                             
            4.3. Шалгалтын тайланг аудитын компани тус бүрээр 2 хувь бичиж, гарын үсэг зурж, 1 хувийг компанид өгч, үлдэх хувийг хувийн хэрэгт хавсаргана.
            4.4  Хяналт шалгалтын тайланг нэгтгэн, Хорооны удирдлагад танилцуулна.         
 
                                                Тав. Хариуцлага
             5.1. Аудитын компани нь зохицуулалтын хүрээний байгууллагын  санхүүгийн тайланд зохих хууль, журам, стандартын дагуу бүрэн гүйцэт аудит хийгээгүй нь тогтоогдвол холбогдох хууль тогтоомжинд заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ.
 
 
------------------оОо-----------------
 
1.2 АУДИТЫН ЧАНАРЫН ХЯНАЛТЫГ
ШАЛГАХ ГОРИМ
Аудитын чанарын хяналтыг шалгах горимын бичиг нь институтээс аудитын компанийн чанарын хяналтын бүтэц зохион байгуулалт, баримтлах чиглэл, хэрэгжүүлдэг горимуудыг шалгахад хянагчид удирдамж болох зорилготой юм.
Энэхүү горимын бичгийг дараах байдлаар ашиглана.
Горим бүрийн хувьд “тийм” эсвэл “үгүй” гэсэн хариултыг өгөх бөгөөд “□” хэсэгт √ гэж тэмдэглэнэ.
Тайлбарыг бичгээр хийх шаардлагатай тохиолдолд өгөгдсөн зай эсвэл тусдаа цаас ашиглан бичиж хавсаргана.
Горимын ерөнхий агуулга нь “Аудитын чанарын хяналтын талаарх асуулга ЧХА200” –ын 2 бүлэгтэй нийцсэн байна.
Агуулга
Оршил
1. Аудит хариуцсан ажилтны зохистой байдал
2. Хүний нөөцийн асуудал
2.1 Ажилд авах
2.2 Боловсрол, сургалт
2.3 Аудитын багт томилох
2.4 Үнэлгээ, дэвшүүлэх
2.5 Орон тооны бус ажилтныг ашиглах
3. Аудитын гүйцэтгэл
3.1 Аудитыг төлөвлөхөөс аудитын тайлан бичих хүртэлх үйл ажиллагаанд мөрдөх горим
3.2 Аудитын үйл ажиллагааны чанарын хяналтын горим
3.3 Аудитад дэмжлэг үзүүлэх бүтцийг бүрдүүлэх
4. Аудитын давхар хяналт
5. Аудитын ажлыг шинээр хүлээн авах болон үргэлжлүүлэх
6. Аудит хариуцсан ажилтнуудын сэлгээ
7. Хамтарсан аудит
8. Чанарын хяналтын хэрэгжилтэд тавих дотоод хяналт