Хэвлэх DOC Татаж авах
Санхүүгийн зохицуулах хорооны 2011
 оны 331 дүгээр тогтоолын хавсралт
 
 
ЖОЛООЧИЙН ДААТГАЛЫН ХУРААМЖИЙН ХЭМЖЭЭГ ТООЦОХ ИТГЭЛЦҮҮР ХЭРЭГЛЭХ ЖУРАМ
 
 
НЭГ. Нийтлэг үндэслэл
1.1 Энэхүү журмын зорилго нь Жолоочийн даатгалын тухай хуулийн дагуу даатгуулагчийн төлөх хураамжийн хэмжээг тооцохтой холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
1.2 Энэхүү журам нь Даатгалын тухай хууль, Жолоочийн даатгалын тухай хууль болон Санхүүгийн зохицуулах хороо (цаашид “Хороо” гэх)-ноос гаргасан багц дүрмийн хүрээнд мөрдөгдөнө.
 
ХОЁР. Жолоочийн даатгалын хураамжийг тогтооход ашиглах итгэлцүүр
 
2.1 Жолоочийн даатгалын хураамжийг тооцохдоо Жолоочийн даатгалын тухай хуулийн 11.1 дэх хэсэгт заасан итгэлцүүрийг хэрэглэнэ.
2.2 Тээврийн хэрэгслийг ашиглах газар нутгийн байршлаас хамаарах итгэлцүүр (И1)
2.2.1 И1 нь дараах хэмжээтэй байна:
Тээврийн хэрэгслийг ашиглах газар нутгийн байршил
И1
Улаанбаатар хот, Дархан-Уул, Орхон аймаг
1.0
Бусад аймаг, хот
0.9
2.2.2 Тээврийн хэрэгслийг ашиглах газар нутгийн байршлыг тогтоохдоо тээврийн хэрэгслийн гэрчилгээнд бичигдсэн газар нутгийн байршлыг үндэслэнэ.
2.3 Өмнөх гэрээний хугацаанд даатгуулагчийн буруугаас үүссэн даатгалын тохиолдлын тоо, олгосон нөхөн төлбөрийн хэмжээнээс хамаарах итгэлцүүр (И2)
2.3.1 И2 нь дараах хэмжээтэй байна:
Даатгалын гэрээ эхлэх үеийн бүлэг
И2
Өмнөх гэрээний хугацаанд даатгуулагчийн буруугаас үүссэн даатгалын тохиолдлын тооноос хамаарах бүлэг
нөхөн төлбөр
0 удаа олгосон
нөхөн төлбөр
1 удаа олгосон
нөхөн төлбөр
2 удаа олгосон
нөхөн төлбөр
3 удаа олгосон
нөхөн төлбөр
4 удаа олгосон
М
2.45
0
M
M
M
M
0
2.30
1
M
M
M
M
1
1.55
2
M
M
M
M
2
1.40
3
1
М
М
М
3
1.00
4
1
М
М
М
4
0.95
5
2
1
М
М
5
0.90
6
3
1
М
М
6
0.85
7
4
2
М
М
7
0.80
8
4
2
М
М
8
0.75
9
5
2
М
М
9
0.70
10
5
2
1
М
10
0.65
11
6
3
1
М
11
0.60
12
6
3
1
М
12
0.55
13
6
3
1
М
13
0.50
13
7
3
1
М
 
2.3.2 И2 итгэлцүүрийг жолоочийн даатгалын гэрээ байгуулах буюу гэрээг сунгах тухай бүрт заавал хэрэглэнэ.
2.3.3 Жолоочийн даатгалын гэрээ байгуулахад өмнөх гэрээний хугацаанд даатгуулагчийн буруугаас үүссэн даатгалын тохиолдлын болон нөхөн төлбөр олгосон тоог харгалзан даатгуулагчийн бүлгийг тогтооно.
2.3.4 Даатгалын тохиолдлыг бүртгэхдээ тухайн үед тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолоочийн түүх дээр бүртгэнэ.
2.3.5 Жолоочийн даатгалын гэрээг анх удаа байгуулж байгаа болон тухайн тээврийн хэрэгслийг жолоодох жолоочийн тоог хязгаарлахгүй тохиолдолд даатгуулагчийг 3 дугаар бүлэгт оруулж И2=1 итгэлцүүрийг хэрэглэнэ.
2.3.6 Нэг даатгалын тохиолдолд олгосон нөхөн төлбөрийг нэг нөхөн төлбөр гэж тооцно.
 2.3.7. Даатгалын гэрээний хугацаа дуусгавар болохоос өмнө даатгалын гэрээг цуцалсны дараагаар гэрээ шинээр байгуулах үед даатгуулагчийн бүлгийг тогтоохдоо өмнөх гэрээний хугацаанд нөхөн төлбөр олгоогүй бол тэр үеийн бүлгийг авна. Хэрэв хугацаанаас нь өмнө цуцалсан гэрээ хүчин төгөлдөр байхад нөхөн төлбөр олгосон бол нөхөн төлбөрийг харгалзан даатгуулагчийн бүлгийг тогтооно.
 
2.4 Даатгуулагчийн нас, автотээврийн хэрэгсэл жолоодох туршлагаас хамаарах итгэлцүүр (И3)
2.4.1 И3 нь дараах хэмжээтэй байна:
Даатгалын баталгаанд дурдсан жолоочийн нас, автотээврийн хэрэгсэл жолоодох туршлага
И3
 
22 хүртэлх насны, 2 жил хүртэлх туршлагатай
1.2
22 хүртэлх насны, 2 жилээс дээш туршлагатай
1.15
22-оос дээш насны, 2 жил хүртэлх туршлагатай
1.1
22-оос дээш насны, 2 жилээс дээш туршлагатай
1.0
 
2.4.2 Даатгалын гэрээнд тээврийн хэрэгслийн жолоочийн нэр дурдахгүй буюу жолоочийн тоог хязгаарлаагүй тохиолдолд И3=1.2 итгэлцүүрийг хэрэглэнэ.
2.4.3 Автотээврийн хэрэгслийг хэд хэдэн жолооч ашиглах бол тэдгээрийн хамгийн өндөр итгэлцүүрийг И3 гэж тооцно.
 
2.5 Даатгалын гэрээний хугацаанаас хамаарах итгэлцүүр И4
2.5.1 Монгол Улсын болон Монгол Улсад байнга оршин суудаг этгээдийн өмчлөлд байгаа тээврийн хэрэгслийн хувьд даатгалын гэрээний хугацаанаас хамаарах итгэлцүүр И4 дараах хэмжээтэй байна:
Монгол Улсад бүртгэлтэй тээврийн хэрэгслийн жолоочийн хариуцлагыг даатгуулах гэрээний хугацаа
И4
1 сар хүртэл
0.3
1 сараас 3 сар хүртэл
0.5
3 сараас 6 сар хүртэл
0.7
6 сараас 9 сар хүртэл
0.85
9 сараас 1 жил
1.0
 
 
2.5.2 Гадаад улсад бүртгэлтэй буюу Монгол Улсын нутаг дэвсгэрт орж ирж байгаа, дамжин өнгөрөх болон түр хугацаагаар ашиглах тээврийн хэрэгслийн жолоочийн даатгалд хамаарах итгэлцүүрийн хэмжээ, хураамжийг Жолоочийн даатгалын тухай хуулийн 26.4-д заасан журмын дагуу тогтооно.
 
2.6 Даатгуулагч даатгалын хураамжийн хэмжээг журамд зааснаас доогуур тогтоосон, эсхүл даатгалын нөхөн төлбөрийг нэмэгдүүлэхэд нөлөөлөхүйц худал мэдүүлэг санаатай өгсөн нь тогтоогдвол тус даатгалын гэрээ дууссаны дараа байгуулсан гэрээний даатгалын хураамжийг И5=1.3 итгэлцүүрээр нэмэгдүүлж тооцно.
 
2.7 Тээврийн хэрэгслийг ашиглах жолоочийн тооноос хамаарах итгэлцүүр (И6)
2.7.1 И6 нь дараах хэмжээтэй байна:
Автотээврийн хэрэгсэл ашиглах жолоочийн тоо
И6
Гэрээнд жолоочийн нэр дурдсан
1.0
Гэрээнд жолоочийн тоог хязгаарлаагүй
1.5
 
2.8. Тээврийн хэрэгслийн даац, зорчигчийн суудлын тоо, хөдөлгүүрийн хүчин чадлаас хамаарах итгэлцүүр (И7)
2.8.1 И7 нь дараах хэмжээтэй байна:
Тээврийн хэрэгслийн ангилал, зориулалтын төрөл
И7
В ангилал
Хөдөлгүүрийн багтаамж /см3/
 
                 -1000 хүртэл
0.8
                 -1001-2000
0.9
                 -2001-3000
1.0
                 -3001-4000
1.1
                 -4001-с дээш
1.2
С ангилал
Автотээврийн хэрэгслийн даац
 
 -8 тонн хүртэлх даацтай
1.0
 -8 болон түүнээс дээш тоннын даацтай
1.3
D ангилал
Суудлын тоо
 
  -16 хүртэлх зорчигчийн суудалтай
1.0
  -16 болон түүнээс дээш зорчигчийн суудалтай
1.3
 
2.8.2 И7 итгэлцүүрийг тогтоохдоо B, C болон D ангиллын тээврийн хэрэгслийн жолоочийн даатгалд энэхүү журмын 2.8.1-д заасан хүснэгтийг үндэслэнэ.
2.8.3 А болон “механизм” ангиллын тээврийн хэрэгслийн хувьд И7=1 байхаар тооцно.
 
2.9 Тээврийн хэрэгслийн зориулалтаас хамаарах итгэлцүүр (И8)
2.9.1 И8 нь дараах хэмжээтэй байна:
Тээврийн хэрэгсэл өмчлөгчийн төрөл
И8
Хувийн
1.0
Хуулийн этгээдийн
1.5
2.9.2 Тээврийн хэрэгслийн зориулалтыг тогтоохдоо тээврийн хэрэгслийн гэрчилгээнд дурдсан өмчлөгчийн мэдээллийг үндэслэнэ.
 
2.10 Чиргүүлтэй эсэхээс хамаарах итгэлцүүр (И9)
2.10.1 И9 нь дараах хэмжээтэй байна.
Чиргүүлтэй эсэх
И9
Чиргүүлгүй
1.0
Чиргүүлтэй
1.2
 
ГУРАВ. Жолоочийн даатгалын хураамжийн хэмжээг тогтоох
 
3.1 Жолоочийн даатгалын хураамжийн хэмжээг тогтоохдоо дараах хүснэгтийг ашиглана.
 
 
Даатгалын хураамжийн төрөл
Даатгалын хураамжийг тооцох томъёо
1
Мэргэшсэн болон C, D ангиллын жолоочийн даатгалын хураамж
Х=Х0хИ2хИ3хИ4хИ5
2
Хувь хүний нэр дээр бүртгэлтэй тээврийн хэрэгслийн даатгалын хураамж
Х=Х0хИ1хИ2хИ3хИ4хИ5хИ6хИ7хИ8 хИ9
3
Хуулийн этгээдийн нэр дээр бүртгэлтэй тээврийн хэрэгслийн даатгалын хураамж
Х=Х0хИ1хИ4хИ5хИ6хИ7хИ8 хИ9
 
3.2 Энэхүү журмын 3.1-д заасан X0-д Жолоочийн даатгалын тухай хуулийн 10 дугаар зүйлд заасан жолоочийн даатгалын суурь хураамжийг ойлгоно.
3.3 Энэхүү журмын 3.1-д заасан И1, И2, И3, И4, И5, И6, И7, И8, И9-д энэхүү журмын 2.2-2.10-д заасан итгэлцүүрийг ойлгоно.
 
ДӨРӨВ. Хүлээлгэх хариуцлага
 
4.1 Хороо энэхүү журмын биелэлтэд хяналт тавьж ажиллах бөгөөд зөрчсөн этгээдэд хууль тогтоомжид заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ.
 
 
--ооОоо--