Хэвлэх DOC Татаж авах
Санхүүгийн зохицуулах хорооны 2011 оны
332 дугаар тогтоолын хавсралт
 
ЖОЛООЧИЙН ХAРИЦЛАГЫН АЛБАН ЖУРМЫН ДААТГАЛЫН ГЭРЭЭНИЙ СТАНДАРТ, ЗАГВАР
 
Улаанбаатар хот                                         Дугаар       20__ оны __ сарын __ өдөр
Энэхүү гэрээг нэг талаас __________________________  ___________________________
       (иргэний овог, нэр)                             (хуулийн этгээдийн нэр)
________________________  _______________  _________________________________­­­__________________
(иргэний үнэмлэхний дугаар) (регистрийн дугаар) (хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний дугаар)
 
/цаашид “даатгуулагч” гэх/, нөгөө талаас_________________________________ ХХК-ийг
(даатгалын компанийн нэр)
төлөөлж ______________________________ ажилтай ______________________________
                             (албан тушаал)                                                                           (овог, нэр)
/цаашид “даатгагч” гэх/  нар харилцан тохиролцож байгуулан даатгагч даатгуулагчид .................. тоот даатгалын баталгааг олгов.
   
Нэг.Нийтлэг үндэслэл
1.1.Энэхүү гэрээ нь даатгуулагч даатгалын зүйлээ даатгагчид даатгуулах, даатгагч нь гэрээнд заасан эрсдэл үүссэн тохиолдолд нөхөн төлбөр олгохтой холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
1.2.Даатгуулагч нь энэхүү даатгалын гэрээг байгуулахаас өмнө батлагдсан маягтын дагуу даатгагчид мэдүүлгийн маягт бөглөж өгнө.
1.3.Даатгалын мэдүүлэг, даатгалын баталгаа нь гэрээний салшгүй хэсэг болно.
 
Хоёр.Нэр томъёоны тайлбар
2.1.Энэхүү гэрээнд хэрэглэсэн нэр томъёог дараах утгаар ойлгоно:
2.1.1.”даатгагч” гэж Жолоочийн даатгалын тухай хуулийн 3.1.3-т заасан “...даатгуулагчтай даатгалын гэрээ байгуулж, уг гэрээнд заасан нөхцөл, хэмжээгээр хохирогчид нөхөн төлбөр олгох үүрэг хүлээсэн, жолоочийн даатгалын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй хуулийн этгээдийг”;
2.1.2.“даатгуулагч” гэж Жолоочийн даатгалын тухай хуулийн 3.1.4-т заасан “...даатгагчтай гэрээ байгуулж замын хөдөлгөөнд оролцох үедээ бусад этгээдийн өмнө хүлээх хариуцлагаа даатгуулсан этгээдийг”;
2.1.3.“автотээврийн хэрэгсэл” гэж Жолоочийн даатгалын тухай хуулийн 3.1.2-т заасан “... Автотээврийн тухай хуулийн 3.1.1-д” заасныг;
2.1.4.“жолоочийн даатгалын нөхөн төлбөр” гэж Жолоочийн даатгалын тухай хуулийн 3.1.6.-д заасан “... жолоочийн даатгалын тохиолдол үүссэн нөхцөлд даатгалын гэрээний дагуу даатгагчаас хохирогчид олгох мөнгөн хөрөнгө болон даатгалын гэрээгээр даатгалын нөхөн төлбөр олгох боломжгүй бол жолоочийн даатгалын сангаас хохирогчид олгох мөнгөн хөрөнгийг”;
2.1.5.“жолооч” гэж Жолоочийн даатгалын тухай хуулийн 3.1.1-д заасан “...автотээврийн хэрэгсэл болон мотоциклийг жолоодож яваа хүнийг”;
2.1.6.“жолоочийн даатгалын тохиолдол” гэж Жолоочийн даатгалын тухай хуулийн 3.1.9-д заасан “...жолооч замын хөдөлгөөнд оролцох үедээ бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулж, хариуцлага хүлээх тохиолдлыг”;
2.1.7.“хохирогч” гэж Жолоочийн даатгалын тухай хуулийн 3.1.10-т заасан “...даатгалын тохиолдлын улмаас эрүүл мэнд, эд хөрөнгөд нь хохирол учирсан этгээд, эсхүл даатгалын тохиолдлын улмаас хүний амь нас хохирсон тохиолдолд гэм хор учруулсны төлбөрийг шаардах эрх бүхий этгээдийг” тус тус ойлгоно.
 
Гурав.Даатгалын зүйл
3.1.Энэхүү гэрээний даатгалын зүйл нь жолооч  замын хөдөлгөөнд оролцох үедээ бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд учруулж болзошгүй хохирлыг нөхөн төлөх зорилготой бусдын өмнө хүлээх хариуцлага байна.
 
Дөрөв.Даатгалын эрсдэлийн төрөл
4.1.Даатгуулагч нь дараах төрлийн эрсдэлийг даатгуулна.Үүнд:
4.1.1.Жолооч нь автотээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцох үедээ бусдын амь насанд учруулсан хохирол;
4.1.2.Жолооч нь автотээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцох үедээ бусдын эрүүл мэндэд  учруулсан хохирол;
4.1.3.Жолооч нь автотээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцох үедээ бусдын эд хөрөнгөд учруулсан хохирол.
 
Тав.Даатгалын үнэлгээний хэмжээ
5.1.Даатгалын үнэлгээний хэмжээ нь Жолоочийн даатгалын тухай хуулийн 9.1-д заасны дагуу дараах хэмжээтэй байна:
 
Тээврийн хэрэгслийн ангилал
Даатгалын үнэлгээ /төгрөг/
Үнэлгээг тэмдэглэх /+/
1
“А” ангиллын тээврийн хэрэгсэл
5 сая хүртэл
 
2
“В” ангиллын тээврийн хэрэгсэл
5 сая хүртэл
 
3
“С” ангиллын тээврийн хэрэгсэл
10 сая хүртэл
 
4
“Д” ангиллын тээврийн хэрэгсэлд
10 сая хүртэл
 
5
“Механизм” ангиллын тээврийн хэрэгсэл
5 сая хүртэл
 
 
Зургаа.Даатгалын хураамжийн хэмжээ, түүнийг төлөх хугацаа
6.1.Даатгалын хураамжийн хэмжээг тогтоохдоо дор дурдсан даатгалын суурь хураамжийн хэмжээг Жолоочийн даатгалын тухай хуулийн 11.1-д заасан итгэлцүүрээр нэмэгдүүлж буюу хорогдуулж тооцно:
 
 
 
Тээврийн хэрэгслийн ангилал
Даатгалын суурь хураамж /төгрөг/
Даатгуулсан  ангиллыг
тэмдэглэх /+/
1
“А” ангиллын тээврийн хэрэгсэл
12500
 
2
“В” ангиллын тээврийн хэрэгсэл
33000
 
3
“С” ангиллын тээврийн хэрэгсэл
42500
 
4
“D” ангиллын тээврийн хэрэгсэл
53000
 
5
“Механизм” ангиллын тээврийн хэрэгсэл
12500
 
 
6.2.Жолоочийн даатгалын тухай хуулийн 5.3-т заасны дагуу Автотээврийн тухай хуулийн 3.1.15-д заасан тээврийн хэрэгслийн мэргэшсэн жолооч болон “С”, ”D” ангиллын тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцох жолооч нь тээврийн хэрэгслийн өмчлөгч эсэхээс үл хамааран жолоочийн даатгалд заавал даатгуулна.
6.3.Даатгуулагч нь энэхүү гэрээний 6.1-т заасны дагуу даатгалын хураамжийн дүн болох  ____________  _____________________________________ төгрөгийг даатгагчид төлнө.
    (тоогоор)                         (үcгээр)
6.4.Даатгалын хураамж  бүрэн төлөгдсөнөөр даатгалын гэрээ хүчин төгөлдөр болно.  
 
Долоо.Даатгалын хугацаа, түүнийг дахин сунгах нөхцөл
 
7.1.Энэхүү гэрээг 20__ оны __ дугаар сарын __ -ны өдрөөс 20__ оны __ дугаар сарын __-ны өдөр хүртэл __ сарын  хугацаатай байгуулна.
7.2.Гэрээний хүчинтэй хугацаанд даатгуулагч болон тээврийн хэрэгслийн өмчлөгч өөрчлөгдсөн тохиолдолд энэхүү гэрээг дуусгавар болгож, гэрээний үлдэх хугацаатай тэнцэх хэмжээний даатгалын хураамжийг хувь тэнцүүлэн даатгуулагчид буцааж олгоно.
7.3.Гэрээний аль нэг тал нь гэрээний хугацааг сунгахыг хүсвэл гэрээний хугацаа дуусахаас хуанлийн 14 хоногийн өмнө нөгөө талдаа бичгээр мэдэгдэнэ.
7.4.Гэрээний 2 тал энэ гэрээний 7.3-т заасны дагуу гэрээг сунгахаар харилцан тохиролцсон бол энэ талаар гэрээнд тэмдэглэх ба энэ гэрээний 6.3-д зааснаар даатгалын хураамж бүрэн төлөгдсөнөөр гэрээ хүчин төгөлдөр болно.
 
Найм.Даатгагчийн эрх, үүрэг
8.1.Даатгагч дараах эрх эдэлнэ:
8.1.1.даатгагч нь нөхөн төлбөр буюу хохирлын хэмжээг тогтооход шаардлагатай мэдээллийг даатгуулагч, хохирогчоос шаардах;
8.1.2.Жолоочийн даатгалын тухай хуулийн 16.2-т заасны дагуу даатгалын тохиолдол болсон газар нутгийн байршлыг харгалзан даатгагч, жолоочийн даатгалын сангийн төлөөлөгч нь энэхүү гэрээний 8.2.3-т заасан хугацааг хохирогч, даатгуулагчийн зөвшөөрлийн дагуу 10 хүртэл хоногоор сунгах.
8.2.Даатгагч дараах үүрэг хүлээнэ:
8.2.1.Жолоочийн даатгалын тухай хууль тогтоомж, гэрээний нөхцөлийг даатгуулагчид танилцуулах;
8.2.2.даатгалын тохиолдол болсон үед нөхөн төлбөрийг хууль болон гэрээгээр тохиролцсон хугацаа, хэмжээнд олгох;
8.2.3.даатгуулагч өргөдөл гаргаснаас хойш 3 хоногийн дотор даатгалын тохиолдлыг шалгаж, даатгалын хохирол үнэлэгчийг томилох;
8.2.4.даатгагч даатгалын тохиолдлыг шалгах, нөхөн төлбөрийн хэмжээг тогтоох, хохирлыг үнэлэхтэй холбогдон гарах зардлыг хариуцах;
8.2.5.даатгалын гэрээний хугацаанд бий болсон уг гэрээтэй холбоотой бүхий л мэдээллийг даатгуулагчид үнэ төлбөргүй гаргаж өгөх;
8.2.6.даатгалын гэрээ байгуулсан даруйд гэрээ байгуулсныг гэрчлэх даатгалын баталгааг даатгуулагчид өгөх.
 
Ес.Даатгуулагчийн эрх, үүрэг
9.1.Даатгуулагч дараах эрх эдэлнэ:
9.1.1.даатгалын тохиолдол болсон үед гэрээний нөхцөлийн дагуу нөхөн төлбөр олгохыг даатгагчаас шаардах;
9.1.2.Жолоочийн даатгалын тухай хуулийн 16.4, энэхүү гэрээний 8.2.3-т заасны дагуу даатгагч нь хуульд заасан хугацаанд даатгалын хохирол үнэлэгчийг томилоогүй бол даатгуулагч нь Даатгалын мэргэжлийн оролцогчийн тухай хуулийн 3.2.4-т заасан даатгалын хохирол үнэлэгч этгээдэд хандах.
9.2.Даатгуулагч дараах үүрэг хүлээнэ:
9.2.1.даатгалын хураамжийг хууль болон гэрээнд заасан хэмжээ, хугацаанд даатгагчид төлөх;
9.2.2.даатгал хийлгэхтэй холбоотой баримт материалыг даатгагчид үнэн зөв гаргаж өгөх;
9.2.3.жолоочийн даатгалд даатгуулсан тухайгаа хохирогчид мэдэгдэх;
9.2.4.даатгалын тохиолдол гарсан талаар даатгагч, цагдаагийн байгууллагад мэдэгдэх, даатгалын баталгааг шалгуулах;
9.2.5.даатгалын тохиолдол болон нөхөн төлбөрийн хэмжээг тогтооход шаардлагатай мэдээллийг даатгагчийн болон эрх бүхий этгээдийн шаардсан хугацаанд гаргаж өгөх;
9.2.6.даатгагч нь дампуурсан бол шуурхай албанд болон шаардлагатай тохиолдолд цагдаагийн байгууллагад мэдэгдэх.
9.3.Тээврийн хэрэгслийн жолооч нь энэ гэрээний 9.2.3-9.2.6-д заасан үүргийг хүлээнэ.
9.4.Даатгуулагч даатгалын тохиолдлын тодорхойлолтын маягтыг даатгалын тохиолдол гарсан даруйд бөглөж, гарын үсэг зурна.
9.5.Даатгалын тохиолдлын улмаас учирсан хохирлыг тухайн даатгалын тохиолдол гарсан даруйд нөхөн төлөхөөр жолооч хохирогчтой тохиролцсон бол энэ тухайгаа даатгагчид мэдэгдэх бөгөөд даатгагчаас эргэн төлүүлэхээр даатгагчийн зааврын дагуу хохирлыг жолооч барагдуулж болно.
9.6.Даатгуулагч Жолоочийн даатгалын тухай хуулийн 13.1, 13.4 болон энэ гэрээний 9.2.3-9.2.6, 9.5-д заасан үүргээ хүндэтгэх шалтгаангүйгээр биелүүлээгүйн улмаас үүсэх үр дагаврыг даатгагч хариуцахгүй бөгөөд хохирлыг даатгагч өөрөө хариуцна.
 
Арав.Даатгалын нөхөн төлбөр олгох, олгохоос татгалзах нөхцөл
10.1.Даатгагч хохирогчийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд учирсан хохирлын хэмжээг Жолоочийн даатгалын тухай хуулийн 17-д заасныг үндэслэн дараах журмын дагуу тодорхойлно:
10.1.1.хохирогч нас барсан бол Иргэний хуулийн 508 дугаар зүйлд заасны дагуу;
10.1.2.хохирогчийн эрүүл мэнд, эд хөрөнгөд  учирсан хохирлын хэмжээний талаар хохирогч, даатгуулагч, даатгагч талууд санал нэгдсэн бол тэдгээрийн харилцан тохиролцсон хэмжээгээр;
10.1.3.хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлын хэмжээний талаар хохирогч, даатгуулагч, даатгагч талуудын санал зөрсөн бол Иргэний хуулийн 505 дугаар зүйлд заасны дагуу;
10.1.4.хохирогчийн эд хөрөнгөд учирсан хохирлын хэмжээний талаар хохирогч, даатгуулагч, даатгагч талуудын санал зөрсөн бол Иргэний хуулийн 510 дугаар зүйлд заасны дагуу.
10.2.Даатгагч  хохирогчид олгох нөхөн төлбөрийн хэмжээг хуульд заасан эрх бүхий этгээд, эсхүл даатгалын хохирол үнэлэгчийн дүгнэлт, тодорхойлолт, Жолоочийн даатгалын тухай хуулийн 17 дугаар зүйлд заасныг үндэслэн тогтооно:
10.2.1.Хохирогчийн амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан бол даатгуулагчийн гэм буруутай нь тогтоогдсон эсэхээс үл хамааран даатгагч нь Жолоочийн даатгалын тухай хуулийн 16, 17, энэ гэрээний 10.1-д заасан журмын дагуу нөхөн төлбөрийн хэмжээг тогтоосноос хойш ажлын 10 өдрийн дотор нөхөн төлбөрийг хохирогчид олгоно.
10.2.2.Хохирогчийн эд хөрөнгөд хохирол учирсан бол даатгуулагчийн гэм буруутай нь тогтоогдсон тохиолдолд Жолоочийн даатгалын тухай  хуулийн 16, 17  энэ гэрээний 10.1-д заасан журмын дагуу нөхөн төлбөрийн хэмжээг тогтоосноос хойш 1 сарын дотор нөхөн төлбөрийг хохирогчид олгоно.
10.2.3.Даатгагч нь хохирогчийн эд хөрөнгөд учирсан хохирлыг барагдуулахдаа хохирогчтой тохиролцсoны дагуу даатгалын үнэлгээнд багтаан эд хөрөнгийг засуулахаар тохиролцож болно.
10.2.4.Нөхөн төлбөрийн хэмжээг бүрэн тогтоох хүртэл хохирогчийн хүсэлтийн дагуу нөхөн төлбөрийг хэсэгчлэн олгож болно.
10.2.5.Нөхөн төлбөрийн хэмжээг бүрэн тогтоохоос өмнө хэд хэдэн хохирогчийн хүсэлтээр нөхөн төлбөрийг хэсэгчлэн олгохоор бол эхний удаад хохирогч бүрт ижил хэмжээгээр, хохирлын хэмжээ бүрэн тогтоогдсоны дараа хувь тэнцүүлэн олгоно.
10.2.6.Хэд хэдэн хохирогчид олгох нөхөн төлбөрийн хэмжээ нь Жолоочийн даатгалын тухай хуулийн 9 дүгээр зүйл, энэ гэрээний 5.1-д заасан хэмжээнээс хэтэрсэн бол хохирогч бүрт олгох нөхөн төлбөрийг хувь тэнцүүлэн олгоно.
            10.2.7.Хохирогчид олгох нөхөн төлбөрийн 80 хүртэл хувийг хохирогчийн амь нас, эрүүл мэндэд учирсан хохиролд, 20 хүртэл хувийг хохирогчийн эд хөрөнгөд учирсан хохиролд олгоно.
10.2.8.Тээврийн хэрэгслийн өмчлөгчийн тээврийн хэрэгслийг мэргэшсэн жолооч болон “С”, “Д” ангилалаар даатгуулсан даатгуулагч жолоодож байх үед үүссэн даатгалын тохиолдол бүрд нөхөн төлбөрийг даатгуулагч тус бүрийн төлсөн даатгалын хураамжийн харьцаагаар даатгагч тус бүр хариуцан төлнө.
10.3.Даатгагч нь Жолоочийн даатгалын тухай хууль болон энэ гэрээнд заасан нөхцөлийн дагуу дараах баримтыг үндэслэн нөхөн төлбөрийг олгоно:
10.3.1.даатгалын гэрээ;
10.3.2.даатгуулагчийн өргөдөл;
10.3.3.шаардлагатай бусад баримт бичиг.
10.4.Дараах  хохирол  жолоочийн даатгалын тохиолдолд үл хамаарна гэж үзэн даатгагч нөхөн төлбөр олгохоос татгалзана:
10.4.1.сэтгэл санааны хохирол;
10.4.2.хүрээлэн байгаа орчныг бохирдуулснаас үүссэн хохирол;
10.4.3.даатгуулагчийн автотээврийн хэрэгсэл, ачаанд учирсан хохирол;
10.4.4.Жолоочийн даатгалын тухай хууль болон энэ гэрээнд заасан хэмжээнээс илүү гарсан хохирол.
 
Арван нэг.Нөхөн төлбөрийг буцаан нэхэмжлэх үндэслэл
11.1.Даатгагч нь дараах тохиолдолд хохирогчид олгосон нөхөн төлбөрийг буруутай этгээдээс буцаан нэхэмжлэх эрхтэй:
11.1.1.хохирогчид хохирол учирсан нь даатгуулагчийн гэм буруутай холбогдолгүй болох нь хуульд заасан эрх бүхий этгээдийн дүгнэлт, шийдвэрээр тогтоогдвол тухайн буруутай этгээдээс;
11.1.2.даатгалын тохиолдол гарсан талаар Жолоочийн даатгалын тухай хуулийн 13.1, 13.2-т заасан этгээдэд мэдэгдээгүй бол даатгуулагч, жолоочоос;
11.1.3.даатгуулагч нь даатгалын тохиолдол болсон газраас зугтаасан бол тухайн даатгуулагчаас;
11.1.4.даатгуулагч нь согтууруулах ундаа, мансууруулах бодис х‎эрэглэсэн үедээ даатгалын тохиолдол гаргасан бол даатгуулагчаас;
11.1.5.хуульд заасан бусад тохиолдолд буруутай этгээдээс.
 
Арван хоёр.Гэрээг дүгнэх, цуцлах нөхцөл
12.1.Энэхүү гэрээ нь дараахь тохиолдолд дуусгавар болно:
12.1.1.гэрээгээр тогтоосон хугацаа дуусгавар болсон;
12.1.2.даатгагч, даатгуулагчийн аль нэг нь дампуурсан, татан буугдсан;
12.1.3.даатгуулсан тээврийн хэрэгслийн өмчлөгч өөрчлөгдсөн;
12.1.4.талууд харилцан тохиролцож гэрээг цуцалсан.
 
Гэрээ байгуулсан:
Даатгагчийг төлөөлж:                                                          Даатгуулагч:
 
Гарын үсэг:_________________                        Гарын үсэг:   _____________________                                      
           (тамга, тэмдэг)                                                   (тамга, тэмдэг)
 
Албан тушаал: ______________                        Албан тушаал:____________________
 
Хаяг: _____________________                          Хаяг:   __________________________
 
Утас:_____________________               Утас: ___________________________
                                                           
 
--ооОоо--