Хэвлэх DOC Татаж авах

Засгийн газрын 2016 оны 91 дүгээр

 тогтоолын 3 дугаар хавсралт

 

ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН ЯАМНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ СТРАТЕГИ,

БҮТЦИЙН ӨӨРЧЛӨЛТИЙН ХӨТӨЛБӨР

 

Нэг.Нийтлэг үндэслэл

1.1.Оршил

Хууль зүй, дотоод хэргийн яам (цаашид “яам” гэх)-ны үйл ажиллагааны стратеги, бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр (цаашид "хөтөлбөр" гэх)-ийн зорилго нь Хууль зүй, дотоод хэргийн сайд (цаашид “сайд” гэх)-ын болон Засгийн газрын шийдвэрийг боловсруулах, хэрэгжүүлэхэд чиглэсэн хууль зүйн нэгдсэн бодлогын удирдамж, төрийн захиргааны удирдлага, зохицуулалтаар хангах, хууль сахиулах стратеги, бодлого төлөвлөлтийг оновчтой тодорхойлох,бодлогын хэрэгжилтэд хяналт-шинжилгээ хийх, үр дүнд нь үнэлгээ өгөх, дотоод аудит хийх, хууль тогтоомжийн системчлэл, захиргааны байгууллагын шийдвэрийг хянах, бүртгэх, нэгдсэн сан хөтлөх, мэдээлэл, хууль зүйн боловсрол, судалгаа, эрх зүйн сургалт, сурталчилгаа, төлбөрийн чадваргүй иргэдэд эрх зүйн туслалцаа, үйлчилгээ үзүүлэх, хэвлэл мэдээллийн хэрэгслийн бүртгэл, төрөөс сүм, хийдтэй харилцах, гэмт хэрэгтэй тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх, захиргааны хэм хэмжээ тогтоосон шийдвэрийн хууль зүйн үндэслэлийг хянах, хуульчдын өөрөө удирдах байгууллагатай харилцах, төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц хууль зүйн баталгааг бүрдүүлэхтэй холбоотой асуудлыг хамарсан стратегийн болон бүтцийн загварыг тодорхойлоход оршино. /Энэ хэсэгт ЗГ-ын 2017-6-7-ны өдрийн 161 дүгээр тогтоолоор нэмэлт орсон./

1.2.Үндэслэл

Хөтөлбөрийг Засгийн газрын тухай хууль, Яамны эрх зүйн байдлын тухай хууль, Улсын Их Хурлын 1996 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 38 дугаар тогтоолоор зөвшөөрсөн "Монгол Улсын төрөөс Засгийн газрын үйл ажиллагааны чиглэл, бүтцийн ерөнхий тогтолцооны өөрчлөлт, шинэтгэлийн талаар баримтлах бодлого”, “Яамдын зохион байгуулалтын бүтэц, орон тооны хязгаарыг батлах тухай” Засгийн газрын 2016 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 3 дугаар тогтоолоор баталсан Хууль зүй, дотоод хэргийн яамны зохион байгуулалтын бүтцийг тус тус үндэслэн боловсруулав.

1.3.Хууль тогтоомжийн орчин

Хөтөлбөрийг дор дурдсан хууль тогтоомжийн хүрээнд хэрэгжүүлнэ:

-Монгол Улсын Үндсэн хууль;

-Засгийн газрын тухай хууль;

-Яамны эрх зүйн байдлын тухай хууль;

-Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль;

-Төсвийн тухай хууль;

-Төсвийн тогтвортой байдлын тухай хууль;

-Бусад холбогдох хууль тогтоомж.

1.4.Арга зүй

Хөтөлбөрийг боловсруулахад олон улсын шилдэг туршлага, өөрчлөлтийн удирдлага, үйл ажиллагаа (бизнес)-ны төлөвлөлт болон дахин инженерчлэл, байгууллагын өөрчлөлт зэрэг арга зүй болон энэ хөтөлбөрийг өмнөх жилүүдэд боловсруулж хэрэглэсэн туршлагыг хэрэглэв.

1.5.Яамны үүрэг, хариуцлагын хуваарь

Хууль зүй, дотоод хэргийн яам нь Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд хууль зүйн хүрээнд үүрэг, хариуцлага хүлээж, сайд, Засгийн газрын танхимд бүх талын зөвлөгөө, дэмжлэг үзүүлнэ. Яам нь хууль зүйн бодлого, төлөвлөлт, хуулийн хэрэгжилт, хууль тогтоомжийн харилцан уялдаа холбоог хангах асуудалд өргөн хүрээтэй хандаж, зөв зохистой удирдана.

1.6.Стратегийн удирдлага, зохицуулалтын хэрэгцээний эх үүсвэр

Яамны стратегийн удирдлага, зохицуулалтын хэрэгцээний эх үүсвэр, нэн ялангуяа үндсэн үйлчлүүлэгч буюу хэрэглэгчийг оновчтой, бүрэн тодорхойлох нь яамны үйл ажиллагааны стратегийг тогтооход чухал ач холбогдолтойг харгалзан энэ хэрэгцээний эх үүсвэрт дор дурдсан үйлчлүүлэгч буюу хэрэглэгч хамруулав.

Яамны үндсэн үйлчлүүлэгч буюу хэрэглэгч нь сайд, Засгийн газар (танхим) болно. Стратегийн удирдлага, зохицуулалт нь дээр дурдсан хэрэгцээний эх үүсвэр, үндсэн үйлчлүүлэгч буюу хэрэглэгчийн эрэлт хэрэгцээг хангахтай холбогдон үүсэх харилцааг зохицуулахад чиглэнэ.

Яамны стратегийн удирдлага, зохицуулалтын хэрэгцээг хангах үйлчилгээний хүрээ, төрөл, хэлбэрийг хэрэгцээний эх үүсвэр тус бүрээр тогтоон тус яамны зохион байгуулалтын бүтцийн нэгжүүдийн үйл ажиллагааны стратеги, ажилтнуудын ажлын байр (албан тушаал)-ны тодорхойлолтод нарийвчлан тусгаж хэрэгжүүлнэ.

Хоёр.Яамны үйл ажиллагааны стратеги

2.1.Үйл ажиллагааны стратегийн мөн чанар

Яамны үйл ажиллагааны стратегийн мөн чанар нь Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, сайдын эрхлэх ажлын хүрээний зорилт, чиг үүргийг хэрэгжүүлэхэд чиглэсэн өндөр мэргэшлийн, цаг үеэ олсон шуурхай зөвлөгөө, бүх талын дэмжлэг үзүүлэхэд оршино.

2.2.Үйл ажиллагааны тэргүүлэх чиглэл

Яам нь дор дурдсан үйл ажиллагааны тэргүүлэх чиглэлтэй ажиллана:

2.2.1.Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, тэргүүлэх чиглэлийг хэрэгжүүлэх, бизнесийн эрх зүйн таатай орчин бүрдүүлэх, хууль тогтоомжийг боловсронгуй болгоход чиглэсэн бодлогыг тодорхойлох, хууль сахиулах стратеги, бодлого төлөвлөлтийг оновчтой тодорхойлох, түүнийг хэрэгжүүлэх, хэрэгжилтэд хяналт-шинжилгээ хийх, үнэлгээ өгөх, зөвлөгөө, бүх талын дэмжлэгээр хангах замаар сайд, Засгийн газрын үйл ажиллагааны үр нөлөө, үр ашгийг дээшлүүлэх, удирдлагын зохистой хэлбэр төлөвшүүлэх; /Энэ хэсэгт ЗГ-ын 2017-6-7-ны өдрийн 161 дүгээр тогтоолоор нэмэлт орсон./

2.2.2.удирдлагын шилдэг арга барил, туршлагыг нэвтрүүлэх, тайлагнах, хариуцлага тооцох тогтолцоог хөгжүүлэх замаар хууль сахиулах салбарын удирдлагын манлайллыг хангах, иргэн, байгууллагад үзүүлэх хууль зүйн үйлчилгээний чанарыг олон улсын жишигт хүргэх;

2.2.3.хүний нөөцийн удирдлагын шилдэг арга барилыг бий болгох, хууль зүйн боловсрол, эрх зүйн сургалтын бодлогыг тодорхойлон төлөвшүүлэх, төрийн албан хаагчийн ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг хангах замаар оновчтой, чадварлаг бүтцийг хөгжүүлэх, сайдын эрхлэх ажлын хүрээний үйл ажиллагаанд Засгийн газраас төсөвлөсөн хөрөнгө, нөөцийг зохистойгоор хуваарилан зохицуулах;

2.2.4.олон улсын болон гадаад улс орнуудын ижил төрлийн байгууллагатай хамтын ажиллагааг хөгжүүлэх, хамтын ажиллагааны баримт бичиг байгуулах, олон улсын конвенцид нэгдэн орох, Монгол Улсаас бусад улс, орнуудтай эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай гэрээ байгуулж, тэдгээрийн хэрэгжилтийг хангах;

2.2.5.нээлттэй, ил тод, шуурхай, чанартай, хүртээмжтэй үйлчилгээ үзүүлэх.

2.3.Үйл ажиллагааны эрхэм зорилго

Яамны эрхэм зорилго нь Монгол Улсад шударга ёс, хууль дээдлэх зарчмыг хэрэгжүүлж, төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц хууль зүйн баталгааг бүрдүүлэхэд оршино.

2.4.Үйл ажиллагааны стратегийн зорилт

Яам нь эрхэм зорилгодоо хүрэхийн тулд дараах үйл ажиллагааны стратегийн зорилтуудыг дэвшүүлж хэрэгжүүлнэ:

2.4.1.хууль зүйн нэгдсэн бодлогыг төлөвлөх ажлыг зохион байгуулах, хууль тогтоомжийн төсөл боловсруулах, бодлогын удирдамж, мэргэжил-арга зүйн зөвлөгөөгөөр хангах, захиргааны хэм хэмжээний актын бүртгэл, хяналтыг эрхлэх;

2.4.2.олон улсын гэрээ, эрх зүй, гадаад хамтын ажиллагааг хөгжүүлэх ажлыг зохион байгуулах, зохицуулах;

2.4.3.төрийн захиргааны болон хүний нөөцийн удирдлагын манлайллыг хангах, санхүүгийн үйл ажиллагааг зохион байгуулах; /Энэ заалтыг ЗГ-ын 2017-6-7-ны өдрийн 161 дүгээр тогтоолоор өөрчлөлт орсон./

2.4.4.хууль зүйн бодлогын хэрэгжилтийг зохион байгуулах, зохицуулах;

2.4.5.хууль зүйн бодлогын хэрэгжилтийн явцад хяналт-шинжилгээ хийх, үр дүнд үнэлгээ өгөх, дотоод аудит хийх.

2.5.үйл ажиллагааны гол зорилт

2.4.6 дахь заалт:

2.4.6.сайдын эрхлэх асуудлын хүрээний байгууллагын үйл ажиллагаа болон салбарын албан хаагчдын ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг сайжруулах бодлого боловсруулах, зохион байгуулах, хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөрийн хэрэгжилт, эрх зүйн боловсрол, эрх зүйн сургалт, сурталчилгааны ажлыг зохион байгуулах, төсвийн ерөнхийлөн захирагчийн төсөв, хөрөнгө оруулалтыг төлөвлөх, санхүүгийн үйл ажиллагааг зохион байгуулах. /Энэ заалтыг ЗГ-ын 2017-6-7-ны өдрийн 161 дүгээр тогтоолоор нэмсэн./

Яамны үйл ажиллагааны стратегийн зорилт тус бүрийн хүрээнд тэдгээрийг хэрэгжүүлэхэд чиглэсэн дор дурдсан үйл ажиллагааны гол зорилтыг хэрэгжүүлнэ:

2.5.1.үйл ажиллагааны стратегийн 1 дүгээр зорилтын хүрээнд:

2.5.1.1.хууль зүйн бодлогын хүрээнд хууль тогтоомжийг боловсронгуй болгох, давхардал, хийдэл, зөрчлийг арилгах талаар судалгаа хийх, хуулийн төслийн үр нөлөөг тандан судлах, хууль тогтоомжийн төсөл болон дагалдан гарах дүрэм, журмын төсөл боловсруулах;

2.5.1.2.Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын гишүүдийн санаачилсан хууль тогтоомжийн төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлтийн төслийг боловсруулах, яамдаас боловсруулсан хууль тогтоомжийн үзэл баримтлал, хуулийн төсөл Үндсэн хууль, бусад хуультай нийцэж байгаа эсэхийг хянах, санал өгөх, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх зөвшөөрөл олгох, Засгийн газрын шийдвэрийн төслийг хянах, төсөлд өгөх санал боловсруулах;

2.5.1.3.захиргааны хэм хэмжээний акт батлахаар хуулиар тусгайлан эрх олгогдсон захиргааны байгууллагын шийдвэрийг хянах, бүртгэх, улсын нэгдсэн санг эрхлэн хөтлөх, олон нийтэд мэдээлэх, иргэд, байгуулагад лавлагаа, мэдээллээр үйлчлэх.

2.5.2.Үйл ажиллагааны стратегийн 2 дугаар зорилтын хүрээнд:

2.5.2.1.сайдын эрхлэх асуудлын хүрээнд хоёр ба олон талт гэрээ, хэлэлцээр байгуулах ажлыг зохион байгуулах, олон улсын конвенцид нэгдэн орох, тэдгээрийн хэрэгжилтийг гаргах, тайланг боловсруулах, холбогдох байгууллагад тайлагнах ажлыг зохион байгуулах, зохицуулах, олон улсын байгууллагатай харилцах, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх;

2.5.2.2.салбарын хэмжээнд гадаад орон болон олон улсын байгууллагын зээл, буцалтгүй тусламжийн төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, зохицуулах, яам, харьяа агентлаг, байгууллагын хоёр талт гадаад хамтын ажиллагааг хөгжүүлэх;

2.5.2.3.гадаад улс, орнуудтай эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх асуудлаар харилцахад зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх, олон улсын шүүх, арбитрын ажиллагаанд оролцоход Засгийн газарт дэмжлэг үзүүлэх, олон улсын шүүх, арбитрын шийдвэрийн хэрэгжилтэд хяналт тавих, яамыг төлөөлөн гадаадын улс оронд суух төлөөлөгчийн талаарх бодлогыг хэрэгжүүлэх.

2.5.3.үйл ажиллагааны стратегийн 3 дугаар зорилтын хүрээнд:

2.5.3.1.төрийн захиргаа, хүний нөөцийн манлайллыг хангах, дээд газрын тогтоол шийдвэрийн биелэлтийг зохион байгуулах, яамны үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулах, хяналт тавьж тайлагнах;

2.5.3.2.яамны албан хаагчдын ажиллах нөхцөл, эрүүл мэндийн үйлчилгээ, нийгмийн баталгааг хангах, сургалт, мэдээллийн сүлжээг хариуцах, иргэд, байгууллагаас ирүүлсэн өргөдөл, гомдол, санал хүсэлтийг хүлээн авах, шийдвэрлэх үйл ажиллагаанд хяналт тавьж, эрх зүйн мэдээллийн цахим сангийн техникийн хэвийн ажиллагааг хангах, мэдээллээр үйлчлэх;

2.5.3.3.нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлэх үйл ажиллагааг зохион байгуулах, зохицуулах; /Энэ заалтыг ЗГ-ын 2017-6-7-ны өдрийн 161 дүгээр тогтоолоор өөрчлөлт орсон./

2.5.3.4./Энэ заалтыг ЗГ-ын 2017-6-7-ны өдрийн 161 дүгээр тогтоолоор хассан./

2.5.3.5./Энэ заалтыг ЗГ-ын 2017-6-7-ны өдрийн 161 дүгээр тогтоолоор хассан./

2.5.4.үйл ажиллагааны стратегийн 4 дүгээр зорилтын хүрээнд:

2.5.4.1.хууль тогтоомж болон салбарын бодлогыг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, хууль сахиулах үйл ажиллагаа явуулж байгаа бусад байгууллагатай хамтран ажиллах бодлогын хэрэгжилтийг зохицуулах, орон нутгийн хууль зүйн албадын ажлыг мэргэжлийн удирдлагаар хангах;

2.4.4.2.сайдын эрхлэх асуудлын хүрээний агентлаг, байгууллагын хууль зүйн талаарх бодлогын хэрэгжилтийг зохион байгуулах, зохицуулах;

2.5.4.3./Энэ заалтыг ЗГ-ын 2017-6-7-ны өдрийн 161 дүгээр тогтоолоор хассан./

2.5.4.4.нотариатын байгууллагатай харилцах болон төлбөрийн чадваргүй яллагдагчид хууль зүйн туслалцаа үзүүлэх үйл ажиллагааг уялдуулан зохицуулах;

2.5.4.5.Хууль зүй, дотоод хэргийн сайдаас гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, хүний эрхийг хангах болон хуульд заасан тусгай зөвшөөрөл олгох тухай бодлогын хэрэгжилтийг зохицуулахад дэмжлэг үзүүлэх.

2.5.5.үйл ажиллагааны стратегийн 5 дугаар зорилтын хүрээнд:

2.5.5.1.сайдын эрхлэх асуудлын хүрээний агентлаг, байгууллагын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ хийх аргачлал боловсруулах, аргачлалын хэрэгжилтийг хангах ажлыг зохион байгуулах;

2.5.5.2.салбарын хууль тогтоомж, бодлого, хөтөлбөр, төлөвлөгөө, төслийн хэрэгжилтийн явц, үр нөлөө, зорилгод хүрч байгаа байдалд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж, хөндлөнгийн байгууллагаар хэрэглэгчийн үнэлгээ хийлгэх ажлыг зохион байгуулах;

2.5.5.3.сайдын эрхлэх асуудлын хүрээний агентлаг, байгууллагын санхүүгийн үйл ажиллагаанд дотоод аудит хийх;

2.5.5.4.салбарын хэмжээнд эрсдэлийн үнэлгээ хийх, зайны хяналтын тогтолцоог нэвтрүүлэх ажлыг зохион байгуулах, салбарын төвлөрсөн бус статистик мэдээллийг эрхлэн хөтлөх.

2.5.6 дахь заалт:

2.5.6.үйл ажиллагааны стратегийн 6 дугаар зорилтын хүрээнд:

2.5.6.1.сайдын эрхлэх асуудлын хүрээний байгууллагын шинэчлэлийн бодлого боловсруулж, хэрэгжилтийг зохион байгуулах, нэгдсэн удирдлагаар хангах;

2.5.6.2.салбарын хүний нөөцийн чадавхийг дээшлүүлэх, албан хаагчдын ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг сайжруулах бодлого боловсруулж, хэрэгжүүлэх;

2.5.6.3.эрх зүйн боловсрол, эрх зүйн сургалт, сурталчилгааны ажлыг зохицуулан зохион байгуулах;

2.5.6.4.хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, уялдуулан зохицуулах;

2.5.6.5.салбарын хэмжээний шинжлэх ухаан, технологи (инноваци)-ийн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт тавих;

2.5.6.6.сайдын эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын үйл ажиллагааг нийтэд сурталчлах ажлыг зохион байгуулах;

2.5.6.7.төсвийн ерөнхийлөн захирагчийн төсвийн урсгал, салбарын хөрөнгө оруулалтын төлөвлөгөөг төлөвлөх, зориулалтын дагуу зарцуулах, тайлагнах үйл ажиллагааг эрхлэх, яамны санхүүгийн үйл ажиллагааг тасралтгүй явуулах, мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах ажлыг хууль тогтоомжийн хүрээнд хариуцах. /Энэ заалтыг ЗГ-ын 2017-6-7-ны өдрийн 161 дүгээр тогтоолоор нэмсэн./

2.6.үйл ажиллагааны зорилт

Яамны үйл ажиллагааны гол зорилт тус бүрийн хүрээнд тэдгээрийг хэрэгжүүлэхэд чиглэсэн үйл ажиллагааны зорилтыг тус яам тодорхойлж, зохион байгуулалтын бүтцийн нэгжүүдийн үйл ажиллагааны стратеги, албан хаагчдын ажлын байр (албан тушаал)-ны тодорхойлолтод тусган хэрэгжүүлнэ.

2.7.Үйл ажиллагааны стратегийн загвар

Яамны үйл ажиллагаа (бизнес)-ны стратегийн загварыг дор дурдсанаар тодорхойлж байна:

 

Гурав.Яамны үйл ажиллагааны бүтцийн ерөнхий тогтолцоо, зохион байгуулалтын бүтэц, тэдгээрийн үндсэн үүрэг, чиг үүрэг

3.1.Бүтцийн ерөнхий тогтолцоо боловсруулахад баримтлах зарчим

Яамны үйл ажиллагааны бүтцийн ерөнхий тогтолцоо, зохион байгуулалтын бүтцийг боловсруулахад дараах зарчмыг баримтлав:

3.1.1.яамны стратегийн зорилтыг бүтцэд тусгасан байх зарчим (тухайн яамны үйл ажиллагааны бүтцийн тогтолцоо, зохион байгуулалтын бүтэц нь түүний үйл ажиллагааны стратегийн зорилттой уялдсан байх);

3.1.2.эрх мэдлийн ялгаа, зааг нь тодорхой, итгэл хүлээхүйц байх зарчим (бүтцийн нэгжүүд, тэдгээрийн удирдах албан тушаалын түвшин, нэр нь аль нэгж ямар асуудал эрхэлдэг, аль албан тушаал ямар эрх мэдэлтэй болохыг тодорхой мэдэж болохуйц байх, тэдгээрийн ажлын уялдаа, ажиллах чадвар нь итгэл хүлээхүйц байхын зэрэгцээ сайдын эрхлэх асуудлын хүрээний агентлагийн зорилт, чиг үүрэгтэй давхардахгүй байх);

3.1.3.үзэгдэхүйц үйлчилгээний болон стратегийн удирдлагын баримжаатай байх зарчим (байгууллагын нэр, бүтцээс тухайн байгууллагын үйл ажиллагааны дүр төрх харагдахуйц байх, тухайлбал яамны бүтэц, бүтцийн нэгжийн нэр нь түүний үйл ажиллагааны стратегийг тусгасан байх);

3.1.4.бүтцийн хувьд энгийн байх зарчим (Төрийн нарийн бичгийн даргаас хамгийн доод нэгжээ хүртэл гурваас дээшгүй шат дамжлагатай байх);

3.1.5.тэнцвэрийг хангах, хяналтын хүрээг тогтоох зарчим (байгууллагын үйл ажиллагааны стратеги, бүтэц хоёрын зөв зохистой тэнцвэрийг хангах замаар аль болох хялбар удирдах, хянах боломжтой байх, үйл ажиллагааны стратегийн зорилтыг аль болох оновчтой бүлэглэх замаар бүтцийн ерөнхий тогтолцоог тогтоосон байх, энэ нь удирдлагын чиг үүрэг, хүний болон бусад нөөцийг зөв хуваарилан, хэрэглэгчийн хэрэгцээнд нийцсэн үйлчилгээ үзүүлэх боломж бүрдүүлсэн байх);

3.1.6.улс төржихгүй байх зарчим (тухайн яамны албан хаагч нь эрхэлсэн сайд, Засгийн газар, бусад үйлчлүүлэгч буюу хэрэглэгчид өндөр мэргэшлийн зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх, улс төрийн аливаа нөлөөлөлд автахгүй, төвийг сахисан байх);

3.1.7.хангалттай чадавх, бодитой үйл ажиллагааны зарчим (үйл ажиллагааны бүтцийн ерөнхий тогтолцооны загвар, зохион байгуулалтын бүтэц нь чадавхиа бүрэн илрүүлэхэд чиглэсэн, хэрэгжихүйц бөгөөд ажиллах чадвартай байх).

3.2.Үйл ажиллагааны бүтцийн ерөнхий тогтолцооны загвар

Дээр дурдсан зарчим болон Хууль зүй, дотоод хэргийн яамны үйл ажиллагааны стратегийн загварыг үндэслэн тус яамны үйл ажиллагааны бүтцийн дор дурдсан ерөнхий тогтолцооны загварыг санал болгож байна: /ЗГ-ын 2017-6-7-ны өдрийн 161 дүгээр тогтоолоор өөрчлөлт орсон./

 

 

3.3.Зохион байгуулалтын бүтэц

Яамны үйл ажиллагаа (бизнес)-ны стратегийн загвараас дор дурдсан зохион байгуулалтын бүтцийн нэгжүүд нь дараах үндсэн үүрэг, чиг үүрэгтэй:

3.3.1.хууль зүйн бодлогын асуудал хариуцсан зохион байгуулалтын бүтцийн нэгж, түүний үндсэн үүрэг, чиг үүрэг.

Энэ нэгж нь яамны үйл ажиллагааны стратегийн 1 дүгээр зорилтын хүрээнд хууль зүйн нэгдсэн бодлогыг төлөвлөх ажлыг зохион байгуулах, хууль тогтоомжийн төсөл боловсруулах, бодлогын удирдамж, мэргэжил, арга зүйн зөвлөгөөгөөр хангах, захиргааны хэм хэмжээний актын бүртгэл, хяналтыг эрхлэх үндсэн үүрэг хүлээж, энэ хүрээнд хууль хууль тогтоомжийн төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлтийн төслийг зүйн бодлогын хүрээнд хууль тогтоомжийг боловсронгуй болгох, давхардал, хийдэл, зөрчлийг арилгах талаар судалгаа хийх, хуулийн төслийн үр нөлөөг тандан судлах, хууль тогтоомжийн төсөл болон дагалдан гарах дүрэм, журмын төсөл боловсруулах; Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын гишүүдийн санаачилсан боловсруулах, яамдаас боловсруулсан хууль тогтоомжийн үзэл баримтлал, хуулийн төсөл Үндсэн хууль, бусад хуультай нийцэж байгаа эсэхийг хянах, санал өгөх, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх зөвшөөрөл олгох, Засгийн газрын шийдвэрийн төслийг хянах, төсөлд өгөх санал боловсруулах; захиргааны хэм хэмжээний акт батлахаар хуулиар тусгайлан эрх олгогдсон захиргааны байгууллагын шийдвэрийг хянах, бүртгэх, улсын нэгдсэн санг эрхлэн хөтлөх, олон нийтэд мэдээлэх, иргэд, байгууллагад лавлагаа, мэдээллээр үйлчлэх чиг үүргийг хэрэгжүүлнэ. Энэ нэгжийн зарим чиг үүргийн хүрээнд захиргааны хэм хэмжээний актын хяналт, бүртгэлийн нэгж ажиллана.

Энэ нэгжийн үйл ажиллагаа нь сайд, дэд сайд, яамны Төрийн нарийн бичгийн даргаас Засгийн газрын стратегийн төлөвлөлт, бодлогын удирдамжаар хангахтай холбогдсон шийдвэр боловсруулан гаргахад дэмжлэг үзүүлэх, сайдыг мэргэшлийн зөвлөгөө, шаардлагатай мэдээлэл, шуурхай үйлчилгээ, бүх талын дэмжлэгээр хангах замаар хэрэгжинэ.

Энэ нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь сайд, дэд сайд, яамны Төрийн нарийн бичгийн дарга, Засгийн газар (танхим) байх бөгөөд шууд бус хэрэглэгч нь Улсын Их Хурал, бусад яам, Засгийн газрын тохируулагч болон хэрэгжүүлэгч агентлаг, нутгийн өөрөө удирдах болон захиргааны байгууллага, ашгийн төлөө хуулийн этгээд, хэвлэл мэдээлэл, олон нийтийн байгууллага, иргэд байна. Энэ үйлчилгээг үзүүлэхэд оролцогч гол түнш нь Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, яамд, хуулийн судалгааны хүрээлэн байна.

3.3.2.гэрээ эрх зүй, хамтын ажиллагааны асуудал хариуцсан зохион байгуулалтын бүтцийн нэгж, түүний үндсэн үүрэг, чиг үүрэг

Энэ нэгж нь яамны үйл ажиллагааны стратегийн 2 дугаар зорилтын хүрээнд олон улсын гэрээ, эрх зүй, гадаад хамтын ажиллагааг хөгжүүлэх ажлыг зохион байгуулах, зохицуулах үндсэн үүрэг хүлээж, энэ хүрээнд сайдын эрхлэх асуудлын хүрээнд хоёр ба олон талт гэрээ, хэлэлцээр байгуулах ажлыг зохион байгуулах, олон улсын конвенцид нэгдэн орох, тэдгээрийн хэрэгжилтийг гаргах, тайланг боловсруулах, холбогдох байгууллагад тайлагнах ажлыг зохион байгуулах, зохицуулах, олон улсын байгууллагатай харилцах, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх; салбарын хэмжээнд гадаад орон болон олон улсын байгууллагын зээл, буцалтгүй тусламжийн төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, зохицуулах, яам, харьяа агентлаг, байгууллагын хоёр талт гадаад хамтын ажиллагааг хөгжүүлэх; гадаад улс, орнуудтай эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх асуудлаар харилцахад зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх, олон улсын шүүх, арбитрын ажиллагаанд оролцоход Засгийн газарт дэмжлэг үзүүлэх, олон улсын шүүх, арбитрын шийдвэрийн хэрэгжилтэд хяналт тавих, яамыг төлөөлөн гадаадын улс оронд суух төлөөлөгчийн талаарх бодлогыг хэрэгжүүлэх чиг үүргийг хэрэгжүүлнэ.

Энэ нэгжийн үйл ажиллагаа нь сайд, дэд сайд, яамны Төрийн нарийн бичгийн даргаас Засгийн газрын стратегийн төлөвлөлт, бодлогын удирдамжаар хангахтай холбогдсон шийдвэр боловсруулан гаргахад дэмжлэг үзүүлэх, сайдыг мэргэшлийн зөвлөгөө, шаардлагатай мэдээлэл, шуурхай үйлчилгээ, бүх талын дэмжлэгээр хангах замаар хэрэгжинэ.

Энэ нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь сайд, дэд сайд, яамны Төрийн нарийн бичгийн дарга, Засгийн газар (танхим) байх бөгөөд шууд бус хэрэглэгч нь Улсын Их Хурал, бусад яам, Засгийн газрын тохируулагч болон хэрэгжүүлэгч агентлаг, нутгийн өөрөө удирдах болон захиргааны байгууллага, ашгийн төлөө хуулийн этгээд, хэвлэл мэдээлэл, олон нийтийн байгууллага, иргэд, олон улсын байгууллага байна. Энэ үйлчилгээг үзүүлэхэд оролцогч гол түнш нь Гадаад харилцааны яам, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, яамд, гадаад улсын элчин сайдын яамд, олон улсын байгууллага байна.

3.3.3.төрийн захиргааны удирдлагын асуудал хариуцсан зохион байгуулалтын бүтцийн нэгж, түүний үндсэн үүрэг, чиг үүрэг

Энэ нэгж нь яамны үйл ажиллагааны стратегийн 3 дугаар зорилтын хүрээнд төрийн захиргааны болон хүний нөөцийн удирдлагын манлайллыг хангах, үндсэн үүрэг хүлээж, энэ хүрээнд төрийн захиргаа, хүний нөөцийн манлайллыг хангах, дээд газрын тогтоол шийдвэрийн биелэлтийг зохион байгуулах, яамны үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулах, хяналт тавьж тайлагнах; яамны албан хаагчдын ажиллах нөхцөл, эрүүл мэндийн үйлчилгээ, нийгмийн баталгааг хангах, сургалт, мэдээллийн сүлжээг хариуцах, иргэд, байгууллагаас ирүүлсэн өргөдөл, гомдол, санал хүсэлтийг хүлээн авах, шийдвэрлэх үйл ажиллагаанд хяналт тавьж, эрх зүйн мэдээллийн цахим сангийн техникийн хэвийн ажиллагааг хангах, мэдээллээр үйлчлэх; нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлэх үйл ажиллагааг зохион байгуулах, зохицуулах чиг үүргийг хэрэгжүүлнэ.

Энэ нэгжийн үйл ажиллагаа нь цомхон, чадварлаг төрийн албан хаагч бүхий төрийн захиргааны мэргэшсэн албаны хүчээр яамны тасралтгүй, хэвийн, жигд ажиллагааг хангахад чиглэнэ. Энэ нь сайдаас шийдвэр боловсруулан гаргах, хэрэгжүүлэхэд эрх зүйн болон бусад үйлчилгээ үзүүлэх, шаардлагатай зөвлөгөө, мэдээлэл, дэмжлэгээр хангах, удирдлагын соёл, чадавхийг дээшлүүлэх, тэргүүний арга барил, туршлагыг нэвтрүүлэх, төрийн захиргааны албан хаагчдыг сургаж хөгжүүлэх, тэдний үйл ажиллагаа, мэргэшлийн түвшинг нь үнэлж дүгнэх, ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг нь хангах замаар хэрэгжинэ.

Энэ нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь сайд, дэд сайд, яамны Төрийн нарийн бичгийн дарга, зохион байгуулалтын бүтцийн нэгжүүд, албан хаагчид байх бөгөөд шууд бус хэрэглэгч нь Засгийн газрын тохируулагч, хэрэгжүүлэгч агентлаг, нутгийн захиргааны байгууллага, бусад хэрэглэгч байна. Үйлчилгээг үзүүлэхэд оролцогч гол түнш нь Засгийн газрын Хэрэг эрхлэх газар болон боловсрол, сургалт, эрдэм шинжилгээний байгууллага байна. /ЗГ-ын 2017-6-7-ны өдрийн 161 дүгээр тогтоолоор өөрчлөлт орсон./

3.3.4.бодлогын хэрэгжилтийг зохицуулах асуудал хариуцсан зохион байгуулалтын бүтцийн нэгж, түүний үндсэн үүрэг, чиг үүрэг

Энэ нэгж нь яамны үйл ажиллагааны стратегийн 4 дүгээр зорилтын хүрээнд хууль зүйн бодлогын хэрэгжилтийг зохион байгуулах, зохицуулах үндсэн үүрэг хүлээж, энэ хүрээнд хууль тогтоомж болон салбарын бодлогыг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, хууль сахиулах үйл ажиллагаа явуулж байгаа бусад байгууллагатай хамтран ажиллах бодлогын хэрэгжилтийг зохицуулах, орон нутгийн хууль зүйн албадын ажлыг мэргэжлийн удирдлагаар хангах; сайдын эрхлэх асуудлын хүрээний агентлаг, байгууллагын хууль зүйн талаарх бодлогын хэрэгжилтийг зохион байгуулах, зохицуулах; нотариатын байгууллагатай харилцах болон төлбөрийн чадваргүй яллагдагчид хууль зүйн туслалцаа үзүүлэх үйл ажиллагааг уялдуулан зохицуулах; Хууль зүй, дотоод хэргийн сайдаас гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, хүний эрхийг хангах болон хуульд заасан тусгай зөвшөөрөл олгох тухай бодлогын хэрэгжилтийг зохицуулахад дэмжлэг үзүүлэх чиг үүргийг хэрэгжүүлнэ.

Энэ нэгжийн үйл ажиллагаа нь сайд, дэд сайд, яамны Төрийн нарийн бичгийн даргад хууль тогтоомж, бодлого, Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, сайдыг шаардлагатай мэдээлэл, өндөр мэргэшлийн зөвлөгөө, шуурхай үйлчилгээ, бүх талын дэмжлэгээр хангах замаар хэрэгжинэ.

Энэ нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь сайд, дэд сайд, яамны Төрийн нарийн бичгийн дарга байх бөгөөд шууд бус хэрэглэгч нь бусад яам, Засгийн газрын тохируулагч болон хэрэгжүүлэгч агентлаг, шүүх, прокурор, өмгөөлөх, нотариат, нутгийн өөрөө удирдах болон захиргааны байгууллага, ашгийн төлөө хуулийн этгээд, хэвлэл мэдээлэл, олон нийтийн байгууллага, иргэд байна. Энэ үйлчилгээг үзүүлэхэд оролцогч гол түнш нь Засгийн газрын Хэрэг эрхлэх газар байна. /ЗГ-ын 2017-6-7-ны өдрийн 161 дүгээр тогтоолоор өөрчлөлт орсон./

3.3.5.хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын асуудал хариуцсан зохион байгуулалтын бүтцийн нэгж, түүний үндсэн үүрэг, чиг үүрэг

Энэ нэгж нь яамны үйл ажиллагааны стратегийн 5 дугаар зорилтын хүрээнд хууль зүйн бодлогын хэрэгжилтийн явцад хяналт-шинжилгээ хийх, үр дүнд үнэлгээ өгөх, дотоод аудит хийх үндсэн үүрэг хүлээж, энэ хүрээнд сайдын эрхлэх асуудлын хүрээний агентлаг, байгууллагын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ хийх аргачлал боловсруулах, аргачлалын хэрэгжилтийг хангах ажлыг зохион байгуулах; салбарын хууль тогтоомж, бодлого, хөтөлбөр, төлөвлөгөө, төслийн хэрэгжилтийн явц, үр нөлөө, зорилгод хүрч байгаа байдалд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж, хөндлөнгийн байгууллагаар хэрэглэгчийн үнэлгээ хийлгэх ажлыг зохион байгуулах; сайдын эрхлэх асуудлын хүрээний агентлаг, байгууллагын санхүүгийн үйл ажиллагаанд дотоод аудит хийх; салбарын хэмжээнд эрсдэлийн үнэлгээ хийх, зайны хяналтын тогтолцоог нэвтрүүлэх ажлыг зохион байгуулах, салбарын төвлөрсөн бус статистик мэдээллийг эрхлэн хөтлөх чиг үүргийг хэрэгжүүлнэ.

Энэ нэгжийн үйл ажиллагаа нь яамны бодлого боловсруулах, түүний хэрэгжилтийг зохицуулах, төрийн захиргааны удирдлагын манлайллыг хангах чиглэлээрх эрсдэлийг тодорхойлж, санхүүгийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх, яам, сайдын эрхлэх асуудлын хүрээний агентлаг, байгууллагын үйл ажиллагааны үр дүнг дээшлүүлэх, салбарын өнөөгийн байдлыг үнэн зөв тогтоох, хөгжлийн бодлого, төлөвлөлт, төсөвлөлтийг оновчтой хийх, гүйцэтгэлийг тухай бүр шалгах, үр нөлөөг бодитоор үнэлж, дүгнэх, салбарын байгууллагууд, дээд шатны байгууллага, иргэдийн өмнө зэрэг тайлагнах тогтолцоог бий болгоход чиглэнэ. Энэ нь зайны хяналтыг тавих, эрсдлийг тодорхойлж, бодлого, төлөвлөгөө, хөтөлбөр, төслийн хэрэгжилт, үр дагаварт хяналт-шинжилгээ, аудит хийж, үнэлгээ өгч, дүгнэлт, зөвлөмж гарган бодлого боловсруулах, хэрэгжүүлэхэд оролцож байгаа бүх байгууллага, тэдгээрийн удирдах, гүйцэтгэх албан тушаалтны үйл ажиллагааг сайжруулахад чиглэсэн зөвлөгөө, дэмжлэгээр цаг тухайд нь хангах замаар хэрэгжинэ.

Энэ нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь сайд, дэд сайд, яамны Төрийн нарийн бичгийн дарга, яамны зохион байгуулалтын бүтцийн нэгжүүд байх бөгөөд шууд бус хэрэглэгч нь яам, Засгийн газрын тохируулагч, хэрэгжүүлэгч агентлаг, нутгийн өөрөө удирдах болон захиргааны байгууллага, улсын төсвийн байгууллага, аж ахуйн нэгж, төрийн бус болон шашны байгууллага, иргэд, бусад хэрэглэгч байна.

Энэ үйлчилгээг үзүүлэхэд оролцох гол түнш нь Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, сургалт судалгаа, эрдэм шинжилгээний болон хэвлэл мэдээллийн байгууллага байна.

3.3.6 дахь заалт:

3.3.6.стратеги, бодлого төлөвлөлтийн асуудал хариуцсан зохион байгуулалтын бүтцийн нэгж, түүний үндсэн үүрэг, чиг үүрэг

Энэ нэгж нь яамны зүйн боловсрол, эрх зүйн сургалт, сурталчилгааны ажлыг зохицуулан зохион байгуулах; хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, уялдуулан зохицуулах; салбарын хэмжээний шинжлэх ухаан, технологи (инноваци)-ийн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт тавих; сайдын эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын үйл ажиллагааг нийтэд сурталчлах ажлыг зохион байгуулах; төсвийн ерөнхийлөн захирагчийн төсвийн урсгал, салбарын хөрөнгө оруулалтын төлөвлөгөөг төлөвлөх үйл ажиллагааны стратегийн 6 дугаар зорилтын хүрээнд сайдын эрхлэх асуудлын хүрээний байгууллагын үйл ажиллагаа болон салбарын албан хаагчдын ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг сайжруулах бодлого боловсруулах, зохион байгуулах, хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөрийн хэрэгжилт, эрх зүйн боловсрол, эрх зүйн сургалт, сурталчилгааны ажлыг зохион байгуулах, төсвийн ерөнхийлөн захирагчийн төсөв, хөрөнгө оруулалтыг төлөвлөх, санхүүгийн үйл ажиллагааг зохион байгуулах үндсэн үүрэг хүлээж, энэ хүрээнд сайдын эрхлэх асуудлын хүрээний байгууллагын шинэчлэлийн бодлого боловсруулах, хэрэгжилтийг зохион байгуулах, нэгдсэн удирдлагаар хангах; салбарын хүний нөөцийн чадавхийг дээшлүүлэх, албан хаагчдын ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг сайжруулах бодлого боловсруулж хэрэгжүүлэх, эрх, зориулалтын дагуу зарцуулах, тайлагнах үйл ажиллагааг эрхлэх, яамны санхүүгийн үйл ажиллагааг тасралтгүй явуулах, мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах ажлыг хууль тогтоомжийн хүрээнд хариуцах чиг үүргийг хэрэгжүүлнэ. Энэ нэгжийн зарим чиг үүргийн хүрээнд санхүү, хөрөнгө оруулалтын нэгж ажиллана.

Энэ нэгжийн үйл ажиллагаа нь сайд, дэд сайд, яамны Төрийн нарийн бичгийн даргад хууль тогтоомж, бодлого, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, сайдыг шаардлагатай мэдээлэл, өндөр мэргэшлийн зөвлөгөө, шуурхай үйлчилгээ, бүх талын дэмжлэгээр хангах замаар хэрэгжинэ.

Энэ нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь сайд, дэд сайд, яамны Төрийн нарийн бичгийн дарга байх бөгөөд шууд бус хэрэглэгч нь Засгийн газрын тохируулагч, хэрэгжүүлэгч агентлаг, нутгийн захиргааны байгууллага, бусад хэрэглэгч байна. Үйлчилгээг үзүүлэхэд оролцогч гол түнш нь Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Сангийн яам болон боловсрол, сургалт, эрдэм шинжилгээний байгууллага байна. /Энэ заалтыг ЗГ-ын 2017-6-7-ны өдрийн 161 дүгээр тогтоолоор нэмсэн./