Хэвлэх DOC Татаж авах

Монгол Улсын Их Хурлын 2016 оны 70 дугаар тогтоолын хавсралт

 

МОНГОЛ УЛСЫН ЭДИЙН ЗАСАГ, НИЙГМИЙГ 2017 ОНД ХӨГЖҮҮЛЭХ ҮНДСЭН ЧИГЛЭЛ

 

Д/д

Урт болон дунд хугацааны хөтөлбөр, бодлогын баримт бичиг

Зорилт, арга хэмжээ

Шалгуур үзүүлэлт

2017 онд хүрэх түвшин, үр дүн

2017 онд шаардлагатай хөрөнгийн хэмжээ, эх үүсвэр /тэрбум төгрөг/

Хариуцах байгууллага

1

2

3

4

5

6

7

НЭГ. МАКРО ЭДИЙН ЗАСГИЙН БОДЛОГО

Зорилт 1. Макро эдийн засгийг богино хугацаанд тогтворжуулах бодлого хэрэгжүүлнэ

1.1

Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030 /цаашид “МУТХҮБ” гэх/-ын 2.1 дэх хэсэг, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр /цаашид “ЗГҮАХ” гэх/-ийн 1.1 дэх заалт

Уул уурхай, дэд бүтцийн томоохон төслүүдийг эрчимжүүлж, эдийн засгийн өсөлтийг хангах

Дотоодын нийт бүтээгдэхүүн /цаашид “ДНБ” гэх/-ий бодит өсөлт, хувиар

3.0

-

Засгийн газар

1.2

МУТХҮБ-ын 2.2.1, Зорилт 2, ЗГҮАХ-ийн 3.3.6 дахь дэд заалт

Ажлын байрыг нэмэгдүүлэх зарчим баримталж, ажилгүйдлийн түвшинг бууруулах

Ажилгүйдлийн түвшин, хувиар

9.0-өөс ихгүй

-

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам /цаашид “ХНХЯ” гэх/

1.3

МУТХҮБ-ын 2.1 дэх хэсэг

Инфляцийг нам, тогтвортой түвшинд байлгах

Инфляцийн түвшин, оны эцэст хувиар

6.5

 

-

Монголбанк, Засгийн газар

1.4

МУТХҮБ-ын 2.1.6, Зорилт 1,

ЗГҮАХ-ийн 1.4 дэх заалт

Дунд хугацаанд төсвийн үндсэн тэнцлийг эерэг болгох нөхцөлийг бүрдүүлж, нэгдсэн төсвийн тэнцлийн алдагдлыг өмнөх оны түвшингээс бууруулах

Нэгдсэн төсвийн алдагдлын ДНБ-д эзлэх хэмжээ, хувиар

9.1

 

-

Сангийн яам /цаашид “СЯ” гэх/

1.5

МУТХҮБ-ын 2.1.6, Зорилт 3, ЗГҮАХ-ийн 1.8 дахь заалт

Засгийн газар, Хөгжлийн банкны гадаад бондыг эргүүлэн төлөх эх үүсвэрийг шийдвэрлэж, дунд хугацаанд өрийн дарамтыг бууруулах бодлого хэрэгжүүлэх

Үйл ажиллагааны хэрэгжилт, хувиар

 

100.0

 

-

 

СЯ

1.6

МУТХҮБ-ын 2.1 дэх хэсэг

Валютын орох урсгал түр зуур нэмэгдэх үед төгрөгийн нийлүүлэлтийг огцом нэмэгдүүлэхгүй байх, валютын нөөцийг хамгаалах зарчим баримталж, гадаад валютын албан нөөцийг нэмэгдүүлэх

Гадаад валютын албан нөөц, импортын сарын хэрэгцээгээр

5-аас доошгүй

-

Монголбанк, Засгийн газар

Зорилт 2. Санхүүгийн салбарын эрсдэлийг бууруулж, санхүүгийн тогтвортой байдлыг хангана

2.1

МУТХҮБ-ын 2.1 дэх хэсэг, ЗГҮАХ-ийн 1.20 дахь заалт

Олон улсын санхүүгийн байгууллагуудтай хамтран санхүүгийн системийн тогтвортой байдлын үнэлгээ хийх

Үйл ажиллагааны хэрэгжилт, хувиар

100.0

 

-

Монголбанк,

СЯ, Санхүүгийн зохицуулах хороо /цаашид “СЗХ” гэх/

2.2

МУТХҮБ-ын 2.4,

Зорилт 4

Гадаадын банкны салбар нэгж байгуулах нөхцөл болон эрх зүйн орчныг сайжруулах

Үйл ажиллагааны хэрэгжилт, хувиар

100.0

-

Монголбанк,

Засгийн газар,

СЗХ

2.3

ЗГҮАХ-ийн 5.6.6 дахь дэд заалт

Гадаадын шууд хөрөнгө оруулалтыг татах хууль, эрх зүйн орчныг сайжруулж, урт хугацаанд тогтвортой ажиллах нөхцөлийг бүрдүүлэх

Үйл ажиллагааны хэрэгжилт, хувиар

100.0

 

-

Үндэсний хөгжлийн газар /цаашид “ҮХГ” гэх/

2.4

ЗГҮАХ-ийн 5.6.6 дахь дэд заалт

Гадаадын хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зөвлөл байгуулж ажиллах

Үйл ажиллагааны хэрэгжилт, хувиар

100.0

 

-

ҮХГ

2.5

ЗГҮАХ-ийн 1.3, 1.4, 1.5 дахь заалт

Төсвөөс гадуурх санхүүжилтийг бүрэн зогсоож, төсвийн нэгдмэл байдлыг хангах, төсвийн урсгал зардал болон орон нутгийн хөгжлийн сангийн зарцуулалтад үр ашгийн шинжилгээ хийх

Үйл ажиллагааны хэрэгжилт, хувиар

100.0

 

-

СЯ

2.6

ЗГҮАХ-ийн 1.9, 1.10 дахь заалт

“Хөгжлийн банкны бонд, зээл болон “Үнэ тогтворжуулах” хөтөлбөрийн эх үүсвэрээр хэрэгжүүлсэн төсөл, хөтөлбөрт үнэлэлт дүгнэлт өгөх, олон нийтэд мэдээлэх”

Үйл ажиллагааны хэрэгжилт, хувиар

100.0

 

-

СЯ,

Монголбанк

ХОЁР. ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТИЙГ ДЭМЖИХ САЛБАРУУДЫН БОДЛОГО

Зорилт 3. Мал аж ахуй, газар тариалангийн салбарын үйлдвэрлэлийг дэмжиж, бүтээгдэхүүний гарц, ашиг шимийг нэмэгдүүлнэ

 

3.1

МУТХҮБ-ын 2.1.1,

Зорилт 1,

ЗГҮАХ-ийн 2.33 дахь заалт

Малын ашиг шимийг нэмэгдүүлэх зорилгоор малын удмын санг хамгаалж, үржил селекцийн аргаар шинэ үүлдэр, омгийг бий болгох

 

Импортоор авах болон дотоодод үйлдвэрлэх үхрийн гүн хөлдөөсөн үр, мян.тун

 

 

100

 

0.22 Улсын төсөв

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам /цаашид “ХХААХҮЯ” гэх/

 

3.2

МУТХҮБ-ын 2.1.1,

Зорилт 1,

ЗГҮАХ-ийн 2.32 дахь заалт

Малын гоц халдварт, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, мал сүргийг эрүүлжүүлэх

Хамрагдах малын тоо, сая толгой

44-өөс доошгүй

21.9

Улсын төсөв

ХХААХҮЯ

 

3.3

МУТХҮБ-ын 2.1.1,

Зорилт 1,

ЗГҮАХ-ийн 2.36 дахь заалт

Бэлчээрийн ашиглалт, хамгаалалтыг сайжруулах зорилгоор отрын бүс нутаг, нөөц бэлчээрийг нэмэгдүүлж, бэлчээрт хөнөөл учруулдаг мэрэгч амьтан, шавьжтай тэмцэх

Нөөцөд авах нийт бэлчээрийн талбайн хэмжээ, мян.га

750

1.8 Улсын төсөв

ХХААХҮЯ

Үлийн цагаан оготнотой тэмцэх талбайн хэмжээ, мян.га

650

Царцаатай тэмцэх талбайн хэмжээ, мян.га

100

3.4

МУТХҮБ-ын 2.1.1,

Зорилт 3,

ЗГҮАХ-ийн 2.45 дахь заалт

Газар тариалангийн салбарт лизингийн үйлчилгээг хөгжүүлж, техник, тоног төхөөрөмжийн шинэчлэл хийх

 

Техник, тоног төхөөрөмжийн шинэчлэлийн хувь

 

70.0

14.0 Гадаад эх үүсвэр

ХХААХҮЯ

 

3.5

МУТХҮБ-ын 2.1.1,

Зорилт 3,

ЗГҮАХ-ийн 2.41 дэх заалт

Таримал ургамлын үрийн аж ахуйг хөгжүүлж, нутагшсан сортын үрийн нөөц бүрдүүлэх замаар үрийн сорт, чанарыг сайжруулах

Үрийн нөөц бүрдүүлэх аж ахуйн тоо

3

1.6 Улсын төсөв

ХХААХҮЯ,

Аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газар /цаашид “АНЗДТГ” гэх/

3.6

МУТХҮБ-ын 2.1.1,

Зорилт 4,

ЗГҮАХ-ийн 2.44 дэх заалт

Өвөл, зуны хүлэмжийн аж ахуйг хөгжүүлж, хот суурин газрын хүн амыг шинэ ургацын хүнсний ногоогоор хангах

Шинээр нэмэгдэх хүлэмжийн талбайн хэмжээ, мян.м2

100

15.0

Хувийн хөрөнгө оруулалт

 

ХХААХҮЯ, АНЗДТГ

Хүлэмжийн ургацын нэмэгдэх хэмжээ, мян.тонн

4

3.7

МУТХҮБ-ын 2.1.1,

Зорилт 1,

ЗГҮАХ-ийн 2.36 дахь заалт, ЗГҮАХ-ийн 2.37 дахь заалт

Бэлчээрийн ашиглалт, хамгаалалт, нөхөн сэргээлтийн менежментийг сайжруулах эрх зүйн орчныг бүрдүүлэх

Үйл ажиллагааны хэрэгжилт, хувиар

100.0

-

ХХААХҮЯ

3.8

МУТХҮБ-ын 2.1.3,

Зорилт 2,

ЗГҮАХ-ийн 2.18 дахь заалт

“Эрүүл хүнс-Эрүүл монгол хүн” үндэсний хөтөлбөрийг боловсруулж, хэрэгжүүлэх, хүн амын хүнсний хангамжийг тогтворжуулах, стратегийн хүнсний бүтээгдэхүүний нийлүүлэлтийн улирлын хамаарлыг бууруулах зорилгоор “Мах, сүүний анхдугаар аян”-ыг зохион байгуулж, хүн амыг эрүүл, аюулгүй бүтээгдэхүүнээр хангах

Хөтөлбөрийн хэрэгжилт, хувиар

30.0

-

ХХААХҮЯ

Зорилт 4. Хүнс, хөнгөн, жижиг, дунд үйлдвэрлэлийн салбарын хөгжлийг эрчимжүүлж, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлнэ

4.1

МУТХҮБ-ын 2.1.3,

Зорилт 2,

ЗГҮАХ-ийн 2.20 дахь заалт

Хүнсний үйлдвэрлэлийн салбарын эрх зүйн орчныг сайжруулж, хүнсний хангамж, аюулгүй байдлыг дээшлүүлэх

Шинээр болон шинэчлэн боловсруулах эрх зүйн баримт бичгийн тоо

 

3

 

 

0.34

Улсын төсөв

ХХААХҮЯ, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар

Хүнсний хангамж, аюулгүй байдал, хяналтын судалгаа хийх ажлын явц, хувиар

 

100.0

4.2

МУТХҮБ-ын 2.1.3,

Зорилт 1,

ЗГҮАХ-ийн 2.54 дэх заалт

Хөнгөн үйлдвэрийн салбарыг бодлогоор дэмжиж, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, хөнгөн үйлдвэрийн технологийн парк байгуулах

Ноос, арьс ширэнд олгох урамшууллын хэмжээ, тэрбум төгрөг

 

38

 

38.0 Улсын төсөв

 

ХХААХҮЯ

Технологийн парк байгуулах бэлтгэл ажлын явц, хувиар

100.0

4.3

МУТХҮБ-ын 2.1.1,

Зорилт 4,

ЗГҮАХ-ийн 2.15 дахь заалт

Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг санхүү, зээлийн бодлогоор дэмжих

Санхүүжүүлэх төслийн тоо

400

20.0

Улсын төсөв

ХХААХҮЯ

4.4

МУТХҮБ-ын 2.1.3,

Зорилт 1,

ЗГҮАХ-ийн 2.48 дахь заалт

“Үндэсний үйлдвэрлэлийг хөгжүүлэх 21:100” хөтөлбөр боловсруулан батлуулж, хэрэгжилтийг эхлүүлэх

Хөтөлбөрийн хэрэгжилт, хувиар

10.0

0.5 Улсын төсөв

1.3 Бусад эх үүсвэр

ХХААХҮЯ

4.5

МУТХҮБ-ын 2.1.1,

Зорилт 4,

ЗГҮАХ-ийн 5.6.8 дахь дэд заалт

Дотоодын үйлдвэрийн бараа, бүтээгдэхүүнийг сурталчлах, борлуулалтыг нэмэгдүүлэх зорилгоор гадаад орнуудад “Монголд үйлдвэрлэв” үзэсгэлэн худалдааг зохион байгуулах

Зохион байгуулах үзэсгэлэн худалдааны тоо

2-оос доошгүй

0.2 Улсын төсөв

ХХААХҮЯ,

Гадаад харилцааны яам /цаашид “ГХЯ” гэх/

Зорилт 5. Геологи, уул уурхайн салбарын хөгжлийг дэмжиж, хүнд аж үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлнэ

5.1

МУТХҮБ-ын 2.1.4,

Зорилт 1,

ЗГҮАХ-ийн 2.59 дэх заалт

Нутаг дэвсгэрийн геологийн тогтоц, ашигт малтмалын тархалтын зүй тогтол, хэтийн төлөвийг судлах зорилгоор геологийн зураглал, ерөнхий эрлийн ажлыг үргэлжлүүлэх

Хамруулах газар нутгийн хэмжээ, хувиар /1:50000 масштаб/

 

37.0

9.3

Улсын төсөв

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам /цаашид “УУХҮЯ” гэх/

Хамруулах газар нутгийн хэмжээ, хувиар /1:200000 масштаб/

 

100.0

5.2

МУТХҮБ-ын 2.1.4,

Зорилт 2,

ЗГҮАХ-ийн 1.24 дэх заалт

Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх, Тавантолгойн орд ашиглах болон хөрөнгө оруулалтын гэрээ, хэлцлийг байгуулж, төслийн үйл ажиллагааг эхлүүлэх

Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалтын ажлын явц, хувиар

 

20.0

2480.0 Хувийн хөрөнгө оруулалт

 

УУХҮЯ,

Засгийн газрын хэрэг эрхлэх газар

Тавантолгойн хөрөнгө оруулалтын гэрээ, хэлцлийг байгуулах ажлын явц, хувиар

 

100.0

680.0

Хувийн хөрөнгө оруулалт

5.3

МУТХҮБ-ын 2.1.4,

Зорилт 1, ЗГҮАХ-ийн 2.68 дахь заалт

"Алт-2 хөтөлбөр”-ийг боловсруулан батлуулж, хэрэгжилтийг эхлүүлэх

Хөтөлбөр боловсруулж, батлуулах ажлын явц, хувиар

 

100.0

 

-

УУХҮЯ,

Монголбанк

5.4

МУТХҮБ-ын 2.1.4,

Зорилт 2,

ЗГҮАХ-ийн 2.61 дэх заалт

Ашиглахад бэлэн болсон уурхайн үйл ажиллагааг эхлүүлж, олборлолт, экспортыг нэмэгдүүлэх

Үйл ажиллагааны хэрэгжилт, хувиар

100.0

-

УУХҮЯ

5.5

МУТХҮБ-ын 2.1.3,

Зорилт 3, 4

ЗГҮАХ-ийн 2.71, 2.72, 2.73 дахь заалт

Хүнд аж үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх

Зэсийн баяжмал боловсруулах үйлдвэрийн нарийвчилсан ТЭЗҮ, зураг төсөл боловсруулах ажлын явц, хувиар

100.0

2.0

Хувийн хөрөнгө оруулалт

УУХҮЯ

“Уул уурхай, металлургийн цогцолбор” төслийн 2 дугаар шатны барилгын ажлын явц, хувиар

10.0

140.0 Төр хувийн хэвшлийн түншлэл /цаашид “ТХХТ” гэх/

Нүүрснээс нийлэг байгалийн хий үйлдвэрлэх үйлдвэрийн ТЭЗҮ боловсруулах, байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээ хийх ажлын явц, хувиар

100.0

4.0

Гадаад эх үүсвэр

УУХҮЯ,

Эрчим хүчний яам /цаашид “ЭХЯ” гэх/

5.6

МУТХҮБ-ын 2.1.3,

Зорилт 3,

ЗГҮАХ-ийн 2.63, 2.70 дахь заалт

Газрын тосны эрэл, хайгуул, олборлолтыг тогтвортой нэмэгдүүлж, газрын тос боловсруулах үйлдвэрийг барих бэлтгэл ажлыг хангах

Нарийвчилсан ТЭЗҮ, зураг төсөл боловсруулах ажлын явц, хувиар

100.0

-

УУХҮЯ

Зорилт 6. Бодит салбарын өсөлтийг хангах эрчим хүчний бодлого хэрэгжүүлж, эрчим хүчний эх үүсвэрийн хүчин чадлыг нэмэгдүүлнэ

6.1

МУТХҮБ-ын 2.1.5, Зорилт 1, ЗГҮАХ-ийн 2.97 дахь заалт

Эрчим хүчний салбарын тасралтгүй, найдвартай ажиллагааг хангах зорилгоор ашиглалтад байгаа цахилгаан станцуудыг өргөтгөн шинэчилж, хүчин чадлыг нэмэгдүүлэх

Дарханы ДЦС-ын барилгын ажлын явц, хувиар

100.0

3.5

Гадаад эх үүсвэр

ЭХЯ

Эрдэнэтийн ДЦС-ын барилгын ажлын явц, хувиар

10.0

12.7 Гадаад эх үүсвэр

ДЦС-3, Чойбалсангийн ДЦС-ын өргөтгөлийн санхүүжилтийн гэрээ байгуулах ажлын явц, хувиар

100.0

-

6.2

МУТХҮБ-ын 2.1.5,

Зорилт 1,

ЗГҮАХ-ийн 2.98 дахь заалт

Өмнөд говийн цахилгаан эрчим хүчний хэрэглээг хангах хүрээнд Тавантолгойн цахилгаан станцыг байгуулах бэлтгэл ажлыг хангах

Бэлтгэл ажлыг хангах ажлын явц, хувиар

100.0

-

ЭХЯ

6.3

МУТХҮБ-ын 2.1.5, Зорилт 2, ЗГҮАХ-ийн 2.100 дахь заалт

Сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрүүдийн барилгын ажлыг үргэлжлүүлэх

Барилгын ажлын явц, хувиар

50.0

177.0

Хувийн хөрөнгө оруулалт

ЭХЯ

6.4

МУТХҮБ-ын 2.1.5, Зорилт 1, ЗГҮАХ-ийн 2.101 дэх заалт

Бүс нутгийн эрчим хүчний эх үүсвэрүүдийг холбосон цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станцыг барьж, эрчим хүчний нэгдсэн систем байгуулах ажлыг үргэлжлүүлэх

Барилгын ажлын явц, хувиар

10.0

25.2 Гадаад эх үүсвэр

ЭХЯ

6.5

МУТХҮБ-ын 2.1.5, Зорилт 1, ЗГҮАХ-ийн 2.102 дахь заалт

Аймгийн төвүүдэд байгаль орчинд ээлтэй дулааны станц, шугам сүлжээ барих ажлыг үргэлжлүүлэх

Барилгын ажлын явц, хувиар

10.0

7.4

Гадаад эх үүсвэр

ЭХЯ

6.6

МУТХҮБ-ын 2.1.5, Зорилт 1, ЗГҮАХ-ийн 2.102, 2.103 дахь заалт

Хот, суурин газрын цахилгаан түгээх сүлжээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх

Барилгын ажлын явц, хувиар

100.0

17.9

Улсын төсөв

8.8

Хөгжлийн банк

ЭХЯ

Зорилт 7. Эдийн засгийн өсөлтийг дэмжихэд чиглэсэн зам, тээврийн салбарыг хөгжүүлэх бодлого хэрэгжүүлнэ

 

 

7.1

МУТХҮБ-ын 2.1.5,

Зорилт 4, ЗГҮАХ-ийн 2.114, 2.116 дахь заалт

Дамжин өнгөрөх тээврийн эрх зүйн орчныг сайжруулж, тээврийн салбарын олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх

Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын хооронд байгуулах хэлэлцээрийн тоо

1

-

Зам тээврийн хөгжлийн яам /цаашид “ЗТХЯ” гэх/, ГХЯ

Шинээр боловсруулах эрх зүйн баримт бичгийн тоо

1

-

ЗТХЯ

7.2

МУТХҮБ-ын 2.1.5.

Зорилт 3,

ЗГҮАХ-ийн 2.107 дахь заалт

Олон улс, хот хооронд болон орон нутгийн чанартай авто замын төслүүдийг үргэлжлүүлэх

Ашиглалтад орох хатуу хучилттай авто замын урт, км

457

4.0

Улсын төсөв 16.2 Хөгжлийн банк

57.9 Гадаад эх үүсвэр

ЗТХЯ

 

 

 

7.3

МУТХҮБ-ын 2.1.5.

Зорилт 3,

ЗГҮАХ-ийн 2.108 дахь заалт, Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын 3.2.4 дэх заалт

Бодит салбарын өсөлтийг дэмжих төмөр замын төслүүдийг хэрэгжүүлэх

Тавантолгой-Гашуун сухайт чиглэлийн төмөр замын барилгын ажлын явц, хувиар

60.0

222.8

Гадаад эх үүсвэр

ЗТХЯ

Хөөт-Бичигт чиглэлийн төмөр замын барилгын ажлын явц, хувиар

10.0-аас доошгүй

247.5

Гадаад эх үүсвэр

ЗТХЯ

Шивээхүрэн-Сэхэ чиглэлийн боомтын төмөр замын барилгын ажлын явц, хувиар

100.0

156.0

Гадаад эх үүсвэр

ЗТХЯ

Эрдэнэт-Овоот чиглэлийн төмөр замын барилгын ажлын явц, хувиар

20.0

585.0

ТХХТ

ЗТХЯ,

ҮХГ

Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замын төслийн хэрэгжилтийн явц, хувиар

10.0

10.8

ТХХТ

ЗТХЯ,

ҮХГ

Богдхан төмөр замын төслийн хэрэгжилтийн явц, хувиар

10.0

3.4

Гадаад эх үүсвэр

ЗТХЯ

7.4

МУТХҮБ-ын 2.1.5, Зорилт 3, ЗГҮАХ-ийн 2.117 дахь заалт

Гадаад, дотоод худалдааг хөнгөвчлөх тээвэр, логистикийн төвийн үйлчилгээг бий болгох ажлыг үргэлжлүүлэх

Замын-Үүд сумын холимог тээврийн терминал, логистикийн төв байгуулах ажлын явц, хувиар

80.0

3.1

Улсын төсөв

15.5

Гадаад эх үүсвэр

ЗТХЯ

Хөшигийн хөндийд холимог тээврийн логистикийн төв байгуулах бэлтгэл ажлын явц, хувиар

100.0

-

ЗТХЯ

7.5

МУТХҮБ-ын 2.1.5. Зорилт 4,

ЗГҮАХ-ийн 2.114, 2.118 дахь заалт,

Төрөөс иргэний нисэхийн салбарт 2020 он хүртэл баримтлах бодлогын 6.1.4 дэх дэд заалт

Иргэний нисэхийн салбарын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх

Шинээр ашиглалтад оруулах олон улсын нисэх онгоцны буудлын тоо

1

17.4 Хөгжлийн банк

ЗТХЯ

Даланзадгад, Ховдын нисэх буудлын барилгын ажлын явц, хувиар

20.0

2.2

ТХХТ

ЗТХЯ, ҮХГ

Дамжин өнгөрөх нислэгийн тооны өсөлт, хувиар

3.0

-

ЗТХЯ

7.6

ЗГҮАХ-ийн 2.117 дахь заалт

Дотоодын усан замын тээврийг хөгжүүлж, аюулгүй байдлыг хангасан нэгдсэн зогсоол, төв буудал барих бэлтгэл ажлыг хангах

Төв буудал барих бэлтгэл ажлын явц, хувиар

100.0

-

ЗТХЯ

ГУРАВ. БҮС НУТАГ, ХӨДӨӨГИЙН ХӨГЖИЛ, БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО

Зорилт 8. Хүн амын нутагшилт, суурьшил, бүс нутгийн зохистой тогтолцоонд тулгуурлан хот, суурин газрыг хөгжүүлж, хүн амын ая тухтай амьдрах орчныг бүрдүүлнэ

8.1

МУТХҮБ-ын 2.1.5,

Зорилт 6,

ЗГҮАХ-ийн 2.77, 3.4.3 дахь заалт

Хүн амын орон сууцны хэрэгцээг хангах хүрээнд эрх зүйн орчныг сайжруулж, төсөл хөтөлбөрүүдийг үргэлжлүүлэх

Шинээр болон шинэчлэн боловсруулах эрх зүйн баримт бичгийн тоо

2

-

Барилга, хот байгуулал-тын яам /цаашид “БХБЯ” гэх/,

АНЗДТГ

“Түрээсийн орон сууц” хөтөлбөрт шинээр хамрагдах өрхийн тоо

1000

 

 

8.2

МУТХҮБ-ын 2.1.5,

Зорилт 5, 6,

ЗГҮАХ-ийн 2.81, 2.85 дахь заалт

Газрын нэгдсэн бодлогын хүрээнд газар ашиглах, эзэмших, өмчлөх эрх зүйн зохицуулалтыг сайжруулж, геодезийн нэгдсэн тогтолцоог өргөжүүлэх

Шинээр болон шинэчлэн боловсруулах эрх зүйн баримт бичгийн тоо

9

2.1 Улсын төсөв

БХБЯ,

АНЗДТГ

Геодезийн нэгдсэн тогтолцоог өргөжүүлэх ажлын явц, хувиар

30-аас доошгүй

 

8.3

МУТХҮБ-ын 2.1.5.

Зорилт 5, 6,

ЗГҮАХ-ийн 2.78, 2.82 дахь заалт

Хот, суурин газрыг хөгжүүлэх эрх зүйн орчныг сайжруулж, барилга байгууламжийн норм нормативыг олон улсын жишигт нийцүүлэх

Шинээр болон шинэчлэн боловсруулах эрх зүйн баримт бичгийн тоо

5

-

БХБЯ

 

8.4

 

ЗГҮАХ-ийн 2.87 дахь заалт

Барилга, байгууламжийн өртгийг бууруулах хүрээнд барилгын материалын үйлдвэрлэлийг бодлогоор дэмжих

Шинээр боловсруулах эрх зүйн баримт бичгийн тоо

1

-

БХБЯ

Шинээр барих үйлдвэрийн тоо

3-аас доошгүй

8.5

МУТХҮБ-ын 2.1.5,

Зорилт 5, 6,

ЗГҮАХ-ийн 2.91 дэх заалт

Улаанбаатар хот болон аймгуудын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулан цэвэрлэх байгууламжуудыг шинэчлэх

Шинээр барих цэвэрлэх байгууламжийн тоо

6

8.2 Гадаад эх үүсвэр,

8.7

Хөгжлийн банк

БХБЯ,

АНЗДТГ

8.6

МУТХҮБ-ын 2.1.5,

Зорилт 5, 6,

ЗГҮАХ-ийн 2.103 дахь заалт

Сумын төвийн дэд бүтцийг сайжруулах ажлыг үргэлжлүүлэх

Хамрагдах сумын тоо

16

6.1

Хөгжлийн банк

БХБЯ, ЭХЯ,

АНЗДТГ

Дэд бүтцийг сайжруулах ажлын явц, хувиар

30.0

Зорилт 9. Байгаль орчин, аялал жуулчлалын салбарын эрх зүйн орчныг сайжруулж, байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх ажлыг эрчимжүүлэн орчны бохирдол, доройтлыг бууруулж, экосистемийн тэнцвэрт байдлыг хадгална

9.1

МУТХҮБ-ын 2.1.2.

Зорилт 1,

ЗГҮАХ-ийн 4.2.8, 4.4.1 дэх дэд заалт

Байгаль орчин, аялал жуулчлалын салбарын эрх зүйн орчныг сайжруулах

Шинээр болон шинэчлэн боловсруулах эрх зүйн баримт бичгийн тоо

5

-

Байгаль орчин, аялал жуулчлалын яам /цаашид “БОАЖЯ”

гэх/

9.2

ЗГҮАХ-ийн 4.4.1 дэх дэд заалт

Казиногийн тухай хуулийн төслийг боловсруулах

Үйл ажиллагааны хэрэгжилт, хувиар

100.0

-

БОАЖЯ

 

9.3

МУТХҮБ-ын 2.3.1.

Зорилт 1, 2.3.3 дахь дэд заалт,

Зорилт 1,

ЗГҮАХ-ийн 4.2.1 дэх заалт

Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээг өргөжүүлж, хамгаалалтын арга хэмжээг сайжруулах

Тусгай хамгаалалтад авах газар нутгийн хэмжээ мян.га

600-гаас доошгүй

0.05

Улсын төсөв

БОАЖЯ

9.4

 

МУТХҮБ-ын 2.3.1,

Зорилт 1, Зорилт 2,

ЗГҮАХ-ийн 4.2.3, 4.2.4 дэх заалт

Гидрогеологийн хайгуулын судалгаа хийж, бороо, цасны усыг хуримтлуулах хөв, цөөрөм байгуулах, булаг шандны эхийг хашиж хамгаалах ажлыг үргэлжлүүлэх

Хайгуул, судалгааны ажлын тоо

1

0.2

Улсын төсөв

БОАЖЯ,

ХХААХҮЯ,

АНЗДТГ

Шинээр байгуулах хөв, цөөрмийн тоо

3

1.0

Орон нутгийн төсөв

Хамгаалалт хийх булаг шандны тоо

100-гаас доошгүй

 

9.5

МУТХҮБ-ын 2.3.3,

Зорилт 2,

ЗГҮАХ-ийн 4.1.6 дахь дэд заалт

Түүхий нүүрсний хэрэглээг бууруулах, сэргээгдэх эрчим хүч, цэвэр түлшний хэрэглээг нэмэгдүүлэх замаар агаарын чанарыг сайжруулах

Цахилгааны урамшуулал болон хөнгөлөлттэй үнээр сайжруулсан түлш авах өрхийн тоо

40,000-аас доошгүй

5.0

Улсын төсөв

БОАЖЯ,

ЭХЯ,

АНЗДТГ

9.6

МУТХҮБ-ын 2.3.3,

Зорилт 1,

ЗГҮАХ-ийн 4.2.7 дахь дэд заалт

Ойг хамгаалах, ойжуулах, нөхөн сэргээх ажлыг чанаржуулж, хүлэмжийн хийн шингээх чадварыг нэмэгдүүлэх

Ойжуулах, ойн зурвас байгуулах талбайн хэмжээ

1000-аас доошгүй

4.5

Улсын болон орон нутгийн төсөв

БОАЖЯ,

АНЗДТГ

Хөнөөлт шавьж, өвчний тархалтыг хязгаарлах ажил гүйцэтгэх талбайн хэмжээ, мян.га

200-гаас доошгүй

Ойн цэвэрлэгээ хийх талбайн хэмжээ, мян.га

34

9.7

МУТХҮБ-ын 2.1.2,

Зорилт 1,

ЗГҮАХ-ийн 4.4.1 дэх дэд заалт

Аялал жуулчлалын төв замын дагуу түр буудаллах цэг, үйлчилгээний цогцолбор төвийн ТЭЗҮ-ийг боловсруулах

ТЭЗҮ-ийг боловсруулах цогцолбор төвийн тоо

4

0.9

Улсын төсөв

БОАЖЯ

9.8

МУТХҮБ-ын 2.3.3,

Зорилт 2,

ЗГҮАХ-ийн 4.1.6 дахь дэд заалт

Хот, суурин газрын агаар, ус, хөрсний бохирдлыг бууруулах арга хэмжээг эрчимжүүлж, хог хаягдлын зохистой менежментийг хэрэгжүүлэх эрх зүйн орчныг боловсронгуй болгох

Үйл ажиллагааны хэрэгжилт, хувиар

100.0

-

БОАЖЯ

9.9

МУТХҮБ-ын 2.3,

ЗГҮАХ-ийн 4.3.1 дэх дэд заалт

Байгаль хамгаалах, байгалийн нөөц баялгийг арвижуулах, нөхөн сэргээх ажилд иргэд, олон нийтийн оролцоо, үйл ажиллагааг дэмжиж ажиллах

Шинээр бий болох ажлын байрны тоо

200

-

БОАЖЯ

Зорилт 10. Гамшгаас хамгаалах мэргэжлийн байгууллагын чадавхыг бэхжүүлж, гамшгийн үеийн бэлэн байдлын түвшинг дээшлүүлнэ

10.1

МУТХҮБ-ын 2.3.2,

Зорилт 1,

ЗГҮАХ-ийн 4.3.3 дахь дэд заалт, Гамшгаас хамгаалах чадавхыг бэхжүүлэх үндэсний хөтөлбөр /цаашид “ГХЧБҮХ” гэх/-ийн 3.5.4 дэх зорилт

Гамшгаас урьдчилан сэргийлэх, гамшгийн хор уршгийг арилгах, аврах, гал унтраах ангийн чадавхыг сайжруулах

Ашиглалтад орох аврах, гал унтраах ангийн тоо

6

4.7

Улсын төсөв

Онцгой байдлын ерөнхий газар

/цаашид “ОБЕГ” гэх/

10.2

МУТХҮБ-ын 2.3.2,

Зорилт 1,

ЗГҮАХ-ийн 4.3.3 дахь заалт, ГХЧБҮХ-ийн 3.5.4 дэх зорилт

Онцгой байдлын албаны аврах, гал унтраах техник, тоног төхөөрөмжийг сайжруулах төсөл хэрэгжүүлэх

Хэрэгжүүлэх төслийн тоо

3-аас доошгүй

10.0

Гадаад эх үүсвэр

ОБЕГ

ДӨРӨВ. ХҮНИЙ ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ НИЙГМИЙН БОДЛОГО

Зорилт 11. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын салбарын эрх зүйн орчныг сайжруулж, боловсролын үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, ая тухтай сурч, боловсрох орчныг бүрдүүлэх бодлого хэрэгжүүлнэ

11.1

МУТХҮБ-ын 2.2.3,

Зорилт 1,

ЗГҮАХ-ийн 3.2.2, 3.2.5 дахь дэд заалт

“Хүүхэд бүр цэцэрлэгт” хөтөлбөрийг хэрэгжүүлж, сургуулийн өмнөх боловсролын хамран сургалтын хувийг нэмэгдүүлэх

Хамран сургалтын бохир жин, хувиар

79.2

4.1 Улсын төсөв

4.4 Гадаад эх үүсвэр

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам /цаашид “БСШУСЯ” гэх/

Ашиглалтад оруулах цэцэрлэгийн тоо

12

Шинээр байгуулах байгууллагын цэцэрлэгийн тоо

10

11.2

МУТХҮБ-ын 2.2.3,

Зорилт 2,

ЗГҮАХ-ийн 3.2.3, 3.2.6 дахь дэд заалт

Ерөнхий боловсролын сургууль, дотуур байрны хүртээмж, орчин нөхцөлийг сайжруулан хүүхдийн ая тухтай сурч, хүмүүжих орчныг бүрдүүлэх

Шинээр ашиглалтад оруулах сургуулийн тоо

23

24.0
Улсын төсөв

БСШУСЯ

Орчин нөхцөлийг сайжруулах дотуур байрны тоо

10

1.2 Улсын төсөв

 

11.3

МУТХҮБ-ын 2.2.3,

Зорилт 2,

ЗГҮАХ-ийн 3.2.8, 3.2.12, 3.2.14 дэх дэд заалт

Ерөнхий боловсролын сургалтын шинэчлэлийн хүрээнд монгол хэлний хичээлийн хөтөлбөрт цогц үнэлгээ хийх, амьдрах ухааны хичээлийн хөтөлбөрийг шинээр боловсруулах

Үнэлгээ хийх ажлын явц, хувиар

100.0

-

БСШУСЯ

Хөтөлбөр боловсруулах ажлын явц, хувиар

100.0

-

11.4

МУТХҮБ-ын 2.2.3,

Зорилт 4,

ЗГҮАХ-ийн 3.2.20 дахь дэд заалт

“Боловсролын зээлийн сан”-гийн үйл ажиллагааг ил тод, нээлттэй болгож, хүртээмжийг нэмэгдүүлэх

Зээлд хамрагдах оюутны тоо

20,000

90.0
Улсын төсөв

БСШУСЯ

11.5

МУТХҮБ-ын 2.2.3,

Зорилт 4, 5,

ЗГҮАХ-ийн 3.2.21, 3.2.34, 3.2.52, 3.2.29, 3.2.42 дахь дэд заалт

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын салбарын эрх зүйн орчныг сайжруулах

Шинээр болон шинэчлэн боловсруулах эрх зүйн баримт бичгийн тоо

6

-

БСШУСЯ

11.6

МУТХҮБ-ын 2.2.3,

Зорилт 4,

ЗГҮАХ-ийн 3.2.25 дахь дэд заалт

Дэлхийн шилдэг сургуулиудад бакалавр, магистр, докторын тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах оюутныг ил тод, нээлттэй сонгон шалгаруулах тогтолцоог бүрдүүлэх

Хөтөлбөрт хамрагдах оюутны тоо

225

11.5

Улсын төсөв

БСШУСЯ

11.7

МУТХҮБ-ын 2.2.3,

Зорилт 4,

ЗГҮАХ-ийн 3.2.26 дахь дэд заалт

Оюутан суралцах хугацаандаа цагийн ажил, хөдөлмөр эрхлэх боломжийг бүрдүүлэх чиглэлээр “Орлоготой оюутан” хөтөлбөр боловсруулж, хэрэгжүүлэх

Үйл ажиллагааны хэрэгжилт, хувиар

100.0

-

БСШУСЯ,

ХНХЯ

11.8

ЗГҮАХ-ийн 5.6.10 дахь дэд заалт

“Монгол судлал”-ыг бодлогоор дэмжиж, тогтвортой хөгжих нөхцөлийг бүрдүүлэх

Үйл ажиллагааны хэрэгжилт, хувиар

100.0

0.53
Улсын төсөв

БСШУСЯ,

ГХЯ

11.9

ЗГҮАХ-ийн 3.2.46 дахь дэд заалт

Үндэсний бахархал, эх оронч сэтгэлгээг хөгжүүлэхэд чиглэсэн түүхэн сэдэвт бүтээл туурвихад дэмжлэг үзүүлэх

Түүхэн сэдэвт уран бүтээл туурвих ажлын явц, хувиар

100.0

0.7
Улсын төсөв

БСШУСЯ

11.10

ЗГҮАХ-ийн 3.2.55 дахь дэд заалт

“Спортыг дэмжих сан” байгуулж, сангийн үйл ажиллагааны эрх зүйн орчныг бүрдүүлэх

Үйл ажиллагааны хэрэгжилт, хувиар

100.0

3.0

Улсын төсөв

БСШУСЯ

Зорилт 12. Эрдэм шинжилгээ, судалгаа, инновацийг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлж, шинжлэх ухаан, технологийн салбарын үйл ажиллагааны чанар, үр өгөөжийг дээшлүүлнэ

12.1

МУТХҮБ-ын 2.2.3,

Зорилт 5,

ЗГҮАХ-ийн 3.2.19 дэх дэд заалт

Эрдэм шинжилгээ, судалгаа, инновацийг хөгжүүлэхэд төрөөс дэмжлэг үзүүлэх, нэгж судлаач, эрдэмтэнд ногдох хувьсах зардлыг бууруулахгүй байх

Эрдэм шинжилгээ, судалгааны ажлын зардлын улсын төсөвт эзлэх хэмжээ, хувиар

0.2

10.5
Улсын төсөв

БСШУСЯ

12.2

МУТХҮБ-ын 2.2.3,

Зорилт 5,

ЗГҮАХ-ийн 5.6.13 дахь дэд заалт

Гадаадад эрдэм шинжилгээ, судалгааны ажил эрхэлж байгаа монгол эрдэмтдийг дотоодын судалгааны ажилд оролцуулах, хамтарсан төсөл хэрэгжүүлэх боломжийг бүрдүүлэх

Үйл ажиллагааны хэрэгжилт, хувиар

100.0

-

БСШУСЯ,

ГХЯ

12.3

МУТХҮБ-ын 2.1.5,

Зорилт 7,

ЗГҮАХ-ийн 3.2.38 дахь дэд заалт

Ази, Европыг холбосон өндөр хурдны сүлжээгээр дамжих мэдээллийн урсгалыг нэмэгдүүлж, олон улсын интернетийн шинэ дамжлага гарцтай болох

Дамжлага гарцын тоо

4

0.4 Хувийн хөрөнгө оруулалт

Харилцаа, холбоо, мэдээллийн технологийн газар

/цаашид “ХХМТГ” гэх/

Мэдээллийн урсгалын нэмэгдэх хэмжээ

2 дахин

0.075 Хувийн хөрөнгө оруулалт

12.4

МУТХҮБ-ын 2.1.5,

Зорилт 7,

ЗГҮАХ-ийн 3.2.39 дэх дэд заалт

Монгол контентыг хөгжүүлж, интернетийн дотоод урсгалын хэмжээг нэмэгдүүлэх, гадаад зах зээлд экспортлох боломжтой программ хангамж, техник хангамжийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх

Интернетийн дотоод урсгалын нэмэгдэх хэмжээ, хувиар

20.0

0.7

Хувийн хөрөнгө оруулалт

ХХМТГ

12.5

МУТХҮБ-ын 2.2.3,

Зорилт 5,

ЗГҮАХ-ийн 5.6.13 дахь дэд заалт

Гарааны компанийг байгуулах эрх зүйн орчныг боловсронгуй болгох, төрөөс дэмжлэг үзүүлэх

Үйл ажиллагааны хэрэгжилт, хувиар

100.0

-

БСШУСЯ

12.6

МУТХҮБ-ын 2.2.3,

Зорилт 5,

ЗГҮАХ-ийн 3.2.35 дахь дэд заалт

Шинжлэх ухааны хүрээлэнгүүдийн бүтэц, шинжилгээ, судалгаа, үйл ажиллагааны чиглэл, орон тоог оновчтой болгож, менежментийг сайжруулах

Үйл ажиллагааны хэрэгжилт, хувиар

100.0

-

БСШУСЯ

Зорилт 13. Хүн амд чанартай, тэгш, хүртээмжтэй эмнэлгийн тусламж, үйлчилгээг хүргэж, эх орондоо оношлуулах, эмчлүүлэх боломжийг нэмэгдүүлнэ

13.1

МУТХҮБ-ын 2.2.2,

Зорилт 2,

ЗГҮАХ-ийн 3.1.7 дахь дэд заалт

Эх, хүүхдийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх замаар эх, нялхсын болон 5 хүртэлх насны хүүхдийн эндэгдлийг бууруулах

100,000 амьд төрөлтөд эхийн эндэгдлийн түвшин, промиль

27.9

-

Эрүүл мэндийн яам /цаашид “ЭМЯ” гэх/

1000 амьд төрөлтөд нялхсын эндэгдлийн түвшин, промиль

14.0

1000 амьд төрөлтөд 5 хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн түвшин, промиль

16.7

13.2

МУТХҮБ-ын 2.2.2,

Зорилт 4,

ЗГҮАХ-ийн 3.1.3 дахь дэд заалт

Элэгний вируст хепатитийн халдварыг эрт илрүүлэх үзлэг, шинжилгээнд хүн амыг хамруулж, эмчилгээг эрчимжүүлэх

Оношлогоонд хамрагдах иргэдийн эзлэх хувь

100.0

18.5

Улсын төсөв

ЭМЯ

13.3

МУТХҮБ-ын 2.2.2,

Зорилт 3,

ЗГҮАХ-ийн 3.1.10 дахь дэд заалт

Гемодиализын тусламж, үйлчилгээний хүртээмжийг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд нэмэгдүүлэх

Эмчилгээнд хамрагдах өвчтөний тоо

616

10.3

Улсын төсөв

ЭМЯ

13.4

МУТХҮБ-ын 2.2.2,

Зорилт 3,

ЗГҮАХ-ийн 3.1.11 дэх дэд заалт

Эх орондоо оношлуулах нөхцөлийг сайжруулж, гадаад оронд эмчлүүлэх иргэдийн тоог бууруулах бодлого хэрэгжүүлэх

Үндэсний оношлогоо эмчилгээний төвийн барилгын ажлын явц, хувиар; /одоогийн түвшин 5.0/

50.0

2.4

Улсын төсөв

10.9

Гадаад эх үүсвэр

ЭМЯ

13.5

МУТХҮБ-ын 2.2.2,

Зорилт 3,

ЗГҮАХ-ийн 3.1.10 дахь дэд заалт

Осол гэмтэл, түлэнхийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх

Түлэнхийн үндэсний төвийн барилгын ажлын явц, хувиар; /одоогийн түвшин 30.0/

80.0

0.5 Улсын төсөв

10.4

Гадаад эх үүсвэр

ЭМЯ

13.6

МУТХҮБ-ын 2.2.2,

Зорилт 1,

ЗГҮАХ-ийн 4.1.16 дахь дэд заалт

Эмнэлгийн аюултай хог хаягдлын менежментийг сайжруулах хүрээнд бүсийн оношлогоо эмчилгээний төв болон аймгийн нэгдсэн эмнэлгийн дэргэд хог хаягдлыг түр хадгалах байгууламжийг барих

Шинээр байгуулах байгууламжийн тоо

6

2.5

Улсын төсөв

7.0

Гадаад эх үүсвэр

ЭМЯ

13.7

МУТХҮБ-ын 2.2.2,

Зорилт 3,

ЗГҮАХ-ийн 3.1.11 дэх дэд заалт

Оношлогоо, эмчилгээний заавар, стандартыг шинээр болон шинэчлэн боловсруулж, эрүүл мэндийн чанар аюулгүй байдлыг сайжруулах

Шинээр болон шинэчлэн боловсруулах стандарт, зааврын тоо

15

-

ЭМЯ

13.8

МУТХҮБ-ын 2.2.2,

Зорилт 3,

ЗГҮАХ-ийн 3.1.9 дэх дэд заалт

Үндэсний эмийн үйлдвэрүүдэд “Эм үйлдвэрлэлийн зохистой дадал” /GMP/-ыг нэвтрүүлж, чанарын баталгаатай эм, эмнэлгийн хэрэгслээр иргэд, эрүүл мэндийн байгууллагыг хангах

“Эм үйлдвэрлэлийн зохистой дадал” /GMP/-ын батламж олгох үйлдвэрийн тоо

2

-

ЭМЯ

13.9

ЗГҮАХ-ийн 3.1.2 дахь дэд заалт

Даатгуулагчийг урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, оношлогоо, шинжилгээнд үе шаттайгаар хамруулах

Шинжилгээнд хамрагдах хүний тоо

125,000

10.2 Улсын төсөв

ЭМЯ,

ХНХЯ

13.10

МУТХҮБ-ын 2.2.2,

Зорилт 3,

ЗГҮАХ-ийн 3.1.11, 3.1.17 дахь дэд заалт

Өндөр өртөгтэй оношлогоо, шинжилгээ, мэс заслын зардлыг бууруулах бодлого хэрэгжүүлэх

Үйл ажиллагааны хэрэгжилт, хувиар

100.0

 

ЭМЯ,

ХНХЯ

13.11

МУТХҮБ-ын 2.2.2,

Зорилт 1,

ЗГҮАХ-ийн 3.1.10 дахь дэд заалт

Багийн эмч болон хотын алслагдсан хороодын өрхийн эрүүл мэндийн төвийг унаагаар хангах хөтөлбөр хэрэгжүүлэх

Үйл ажиллагааны хэрэгжилт, хувиар

100.0

-

ЭМЯ

13.12

МУТХҮБ-ын 2.2.2,

Зорилт 1,

ЗГҮАХ-ийн 3.1.2 дахь дэд заалт

Хөдөөгийн хүн амд зориулсан явуулын үзлэг, оношлогоо, эмчилгээ хийх эмнэлгийн үйлчилгээг бий болгох

Үйл ажиллагааны хэрэгжилт, хувиар

100.0

-

ЭМЯ

Зорилт 14.Гэр бүл, хүүхэд, залуучууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийг дэмжих бодлого явуулж, эрх зүйн орчныг сайжруулна

14.1

ЗГҮАХ-ийн 3.3.28, 3.4.9 дэх дэд заалт,

Төрөөс хүн амын хөгжлийн талаар баримтлах бодлогын Зорилт 4.3

Гэр бүл, Хүүхэд, залуучууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийг дэмжих бодлого хэрэгжүүлж, эрх зүйн орчныг сайжруулах

Шинээр болон шинэчлэн боловсруулах эрх зүйн баримт бичгийн тоо

4

-

ХНХЯ

14.2

МУТХҮБ-ын 2.2.1,

Зорилт 3,

ЗГҮАХ-ийн 3.3.17 дахь дэд заалт

Нийгмийн даатгалын багц хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулах

Шинээр болон шинэчлэн боловсруулах эрх зүйн баримт бичгийн тоо

3

-

ХНХЯ

14.3

МУТХҮБ-ын 2.2.1,

Зорилт 2,

ЗГҮАХ-ийн 3.1.19 дэх дэд заалт

Эрүүл мэндийн салбарын албан хаагчийн цалин хөлсний ангилал, зэрэглэлийг боловсронгуй болгох бодлого хэрэгжүүлэх

Үйл ажиллагааны хэрэгжилт, хувиар

100.0

-

ХНХЯ

ЭМЯ

14.4

МУТХҮБ-ын 2.2.2,

Зорилт 1,

ЗГҮАХ-ийн 3.3.19 дэх дэд заалт

Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэхэд чиглэсэн бодлого боловсруулах

 

Шинээр боловсруулах хөтөлбөрийн тоо

1

 

-

ХНХЯ

 

 

14.5

 

МУТХҮБ-ын 2.2.1,

Зорилт 2,

ЗГҮАХ-ийн 1.17 дахь заалт

 

Бичил аж ахуйн нэгж, иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг зээлийн бодлогоор дэмжих

Шинээр боловсруулах эрх зүйн баримт бичгийн тоо

2

20.0

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан /цаашид “ХЭДС” гэх/

ХНХЯ

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас зээл авах бичил аж ахуйн нэгж, иргэдийн тоо

6000

Шинээр бий болох ажлын байрны тоо

10,000

14.6

МУТХҮБ-ын 2.2.1,

Зорилт 2,

ЗГҮАХ-ийн 3.3.4 дэх дэд заалт

Хөдөлмөрийн зах зээлд эрэлт ихтэй мэргэжлийн ур чадварыг богино хугацаанд олгох хөдөлмөр эрхлэлтийн болон үйлдвэрлэл дээрх сургалтыг зохион байгуулах

Хөдөлмөр эрхлэлтийн сургалтад хамрагдах хүний тоо

5000

2.5

ХЭДС

ХНХЯ

Үйлдвэрлэл дээрх сургалтад хамрагдах хүний тоо

 

14.7

МУТХҮБ-ын 2.2.1,

Зорилт 2,

ЗГҮАХ-ийн 3.3.10 дахь дэд заалт

Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын удирдах ажилтан, багш нарыг чадавхижуулах

Сургалтад хамрагдах багшийн тоо

200

 

-

ХНХЯ

Байгууллагын тоо

40 хүртэл

14.8

ЗГҮАХ-ийн 2.15 дахь заалт

“Итгэлийн зээл” олгох хөтөлбөр хэрэгжүүлэх

Бэлтгэл ажлын явц, хувиар

100.0

-

ХНХЯ

14.9

ЗГҮАХ-ийн 3.3.22 дахь дэд заалт

“Насны хишиг”-ийг Ахмад настны нийгмийн хамгааллын тухай хуулийн дагуу олгох

Хамрагдах ахмад иргэдийн тоо

78.800

20.5

Улсын төсөв

ХНХЯ

14.10

МУТХҮБ-ын 2.2.3,

Зорилт 1

Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийн дагуу хүүхэд харах үйлчилгээг үргэлжлүүлэх

Үйл ажиллагааны хэрэгжилт, хувиар

100.0

5.8

Улсын төсөв

ХНХЯ

ТАВ. ЗАСАГЛАЛ, ЭРХ ЗҮЙН ШИНЭЧЛЭЛ, ГАДААД БОДЛОГО, БАТЛАН ХАМГААЛАХ САЛБАРЫН БОДЛОГО

Зорилт 15. Хууль сахиулах үйл ажиллагааны эрх зүйн орчныг сайжруулж, төрийн үйлчилгээг түргэн шуурхай болгоно

15.1

 

МУТХҮБ-ын 2.4,

Зорилт 1, 2,

ЗГҮАХ-ийн 5.1.15 дахь дэд заалт

Хууль сахиулах үйл ажиллагааны эрх зүйн орчныг сайжруулах

Шинэчлэн найруулах хуулийн төслийн тоо

4

-

Хууль зүй, дотоод хэргийн яам /цаашид “ХЗДХЯ” гэх/

Шинээр боловсруулах хуулийн төслийн тоо

2

-

15.2

МУТХҮБ-ын 2.4,

Зорилт 1, 2,

ЗГҮАХ-ийн 5.2.5, 5.2.7 дахь дэд заалт

Төрийн үйлчилгээг түргэн шуурхай болгох, иргэний өмчлөх эрхийг баталгаажуулах чиглэлээр хууль, эрх зүйн орчныг сайжруулах

Шинээр боловсруулах хуулийн төслийн тоо

3

-

 

ХЗДХЯ

Шинэчлэн боловсруулах журмын тоо

3

-

15.3

МУТХҮБ-ын 2.4,

Зорилт 1, 2,

ЗГҮАХ-ийн 5.2.8 дахь дэд заалт

Улсын бүртгэлийн ажиллагааг онлайн горимд шилжүүлж, “Нэг иргэн-нэг бүртгэл” хөтөлбөр хэрэгжүүлэх замаар бүртгэлийн тогтолцоог үе шаттай төгөлдөржүүлэх

Гадаад паспортын үйлчилгээнд цахим олголтын программыг нэвтрүүлэх ажлын явц, хувиар

60.0

 

-

 

 

ХЗДХЯ

Иргэдэд тоон гарын үсэг олгох бэлтгэл ажлын явц, хувиар

100.0

-

15.4

МУТХҮБ-ын 2.4,

Зорилт 1, 2,

ЗГҮАХ-ийн 5.3.4 дэх дэд заалт

Арбитрын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулах

Үйл ажиллагааны хэрэгжилт, хувиар

100.0

-

ХЗДХЯ

15.5

МУТХҮБ-ын 2.4,

Зорилт 1, 2,

ЗГҮАХ-ийн 5.3.12 дахь дэд заалт

Гадаадын иргэнд үзүүлэх зарим үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлж, бүртгэл, хяналтыг сайжруулах

Үйл ажиллагааны хэрэгжилт, хувиар

100.0

 

-

 

ХЗДХЯ

15.6

МУТХҮБ-ын 2.2.1,

Зорилт 2,

ЗГҮАХ-ийн 5.4.10 дахь дэд заалт

Аж ахуйн нэгжтэй хамтарсан оёдлын болон шохойн чулууны үйлдвэрлэлийг өргөтгөж, ялтныг ажлын байраар хангах

Ялтныг ажлын байраар хангах хувь

59.0

 

-

 

ХЗДХЯ

 

15.7

МУТХҮБ-ын 2.4,

Зорилт 1, 2,

ЗГҮАХ-ийн 5.2.2 дахь дэд заалт

Худалдан авах ажиллагааны тогтолцоог боловсронгуй болгож, цахим хэлбэрээр зохион байгуулах

Нийт худалдан авалтад цахим худалдан авалтын эзлэх хувь

60.0

0.2 Гадаад эх үүсвэр

СЯ,Төрийн өмчийн бодлого, зохицуулал-тын газар /цаашид “ТӨБЗГ”

гэх/

15.8

МУТХҮБ-ын 2.4,

Зорилт 1, 2,

ЗГҮАХ-ийн 5.2.1, 5.2.3 дахь дэд заалт

 

 

 

Төрийн болон орон нутгийн өмчит компаниудын үр ашгийг дээшлүүлэх бодлого хэрэгжүүлэх

 

 

 

 

 

Үйл ажиллагааны хэрэгжилт, хувиар

100.0

-

ТӨБЗГ

15.9

МУТХҮБ-ын 2.4,

Зорилт 1, 2,

ЗГҮАХ-ийн 2.12 дахь дэд заалт

Шударга өрсөлдөөнийг дэмжих үндэсний хөтөлбөрийг боловсруулж, батлуулах

Үйл ажиллагааны хэрэгжилт, хувиар

100.0

-

Шударга өрсөлдөөн, хэрэглэг-чийн төлөөх газар

15.10

МУТХҮБ-ын 2.4,

Зорилт 1

Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030, Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуулийг хэрэгжүүлэх механизмыг боловсронгуй болгох чиглэлээр холбогдох судалгааг хийж, шаардлагатай бол төрийн байгууллагын бүтэц, ажил үүргийн хуваарьт нэмэлт, өөрчлөлт оруулах

Үйл ажиллагааны хэрэгжилт, хувиар

100.0

-

ЗГХЭГ

15.11

МУТХҮБ-ын 2.4,

Зорилт 1

Төрийн эрх мэдлийн хуваарилалтыг төгөлдөржүүлэх чиглэлээр Монгол Улсын Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудлыг судалж, төрийн байгуулалттай холбоотой хууль тогтоомжуудыг боловсронгуй болгох асуудлаар судалгаа, шинжилгээ хийх, шаардлагатай бол холбогдох арга хэмжээ авах бэлтгэл ажлыг хангах

Үйл ажиллагааны хэрэгжилт, хувиар

100.0

-

ХЗДХЯ

Зорилт 16. Энхийг эрхэмлэсэн, нээлттэй, олон тулгуурт гадаад бодлого явуулж, хилийн чанадад амьдарч буй монгол иргэдийн эрх ашгийг хамгаалах тогтолцоог сайжруулан, хөрш орнуудад хийх худалдааг өргөжүүлэх бодлого баримтална

16.1

Гадаад бодлогын үзэл баримтлал /цаашид “ГБҮБ” гэх/-ын 2.14.1 дэх дэд заалт,

ЗГҮАХ-ийн 5.6.2 дахь дэд заалт

Монгол-ОХУ- БНХАУ-ын Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд Хөрөнгө оруулалтын төв байгуулах чиглэлээр ажиллах

ОХУ, БНХАУ-ын талтай хийх уулзалтын тоо

10

-

ГХЯ

16.2

ГБҮБ-ын 2.14.4 дэх дэд заалт,

ЗГҮАХ-ийн 5.6.4 дэх дэд заалт

Олон улсын болон бүс нутгийн байгууллагуудтай хамтын ажиллагаагаа идэвхжүүлэх

 

АНУ-ын Мянганы сорилтын корпораци

етай байгуулах /хоёрдугаар компакт/ гэрээний тоо

1

 

-

ГХЯ

Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын олон улсын судалгааны төв үүсгэн байгуулах хэлэлцээрт нэгдэн орох улсын тоо

2

 

 

-

ГХЯ

16.3

ГБҮБ-ын 3.21.6 дахь дэд заалт,

ЗГҮАХ-ийн 5.6.5,

5.6.7 дахь дэд заалт

Хөрш орнуудад хийх худалдааг өргөжүүлэх бодлого баримтлах, гадаад худалдааг хөгжүүлэх зорилгоор чөлөөт бүс байгуулах ажлыг эрчимжүүлэх

Замын-Үүд–Эрээний хил дамнасан эдийн засгийн хамтын ажиллагааны бүс байгуулах ажлын явц, хувиар

40.0

-

ГХЯ

ОХУ-тай хийх уулзалтын тоо

4

-

ГХЯ

16.4

ГБҮБ-ын 6.27.5 дахь дэд заалт,

ЗГҮАХ-ийн 5.6.9, 5.6.12 дахь дэд заалт

Хилийн чанад дахь монгол иргэдийн эрх ашгийг хамгаалах, тэдэнд үзүүлэх үйлчилгээг сайжруулах

Цахим консулын үйлчилгээг нэвтрүүлэх дипломат төлөөлөгчийн газрын тоо

4

0.24

Улсын төсөв

ГХЯ

Мэдээллийн нэгдсэн сан үүсгэх ажлын явц, хувиар

10.0

Зорилт 17. Батлан хамгаалах салбарын эрх зүйн орчныг сайжруулж, улс орныг батлан хамгаалах чадавхыг бэхжүүлнэ

17.1

Монгол Улсын Батлан хамгаалах бодлогын үндэс /цаашид МУБХБҮ гэх/-ийн 6.1, 6.2 дахь заалт, ЗГҮАХ-ийн 5.5.1 дэх дэд заалт

Батлан хамгаалах, энхийг дэмжих ажиллагаанд оролцох чиглэлээр эрх зүйн орчныг сайжруулах

Шинээр болон шинэчлэн боловсруулах эрх зүйн баримт бичгийн тоо

7

-

Батлан хамгаалах яам /цаашид ”БХЯ” гэх/

17.2

МУБХБҮ-ийн 2.5 дахь заалт,

ЗГҮАХ-ийн 5.5.2 дахь дэд заалт

Зэвсэгт хүчний бүтэц, зохион байгуулалтыг сайжруулан, бэлэн байдал, үүрэг гүйцэтгэх чадавхыг нэмэгдүүлэх

Хуурай замын цэргийн бэлэн байдал, үүрэг гүйцэтгэх чадавхын өсөлт, хувиар

15.0

3.0, Зэвсэгт хүчний хөгжлийн сан /цаашид “ЗХХС” гэх/ 1.0 Гадаад эх үүсвэр

БХЯ

Зэвсэглэл, цэргийн техникийн чанар байдлын өсөлт, хувиар

23.0

1.0

ЗХХС

17.3

МУБХБҮ-ийн 2.3.2 дахь заалт,

ЗГҮАХ-ийн 5.5.3, 5.5.4 дэх дэд заалт

Монгол Улсын агаарын хилийн хяналт, орон нутгийн хамгаалалтын тогтолцоог сайжруулах, кибер аюулгүй байдлыг хангах, тогтолцоог сайжруулах, чадавхыг нэмэгдүүлэх

Агаарын хил, орон зайн хяналтын техник хэрэгслийн шинэчлэлт, хувиар

20.0

10.0

ЗХХС

3.1

Гадаад эх үүсвэр

БХЯ

17.4

МУБХБҮ-ийн 3.2.3 дахь дэд заалт,

ЗГҮАХ-ийн 5.5.5, 5.5.7 дахь дэд заалт

НҮБ-ын мандаттай энхийг дэмжих болон олон талт хамтын ажиллагааг өргөжүүлэх

Цэргийн атташетай болох улсын тоо

3

-

БХЯ

Энхийг дэмжих ажиллагааны чадавхын өсөлт, хувиар

20.0

7.0

ЗХХС

17.5

МУБХБҮ-ийн 2.8, 5.5 дахь заалт,

ЗГҮАХ-ийн 5.5.8, 5.5.10 дахь дэд заалт

Цэргийн байгууллагын эрдэм шинжилгээ, судалгааны чадавхыг сайжруулж, иргэн цэргийн харилцааг бэхжүүлэх

Цэрэг, эх оронч үзэл, хүмүүжил олгох шинэ хөтөлбөрийн тоо

1

-

БХЯ

Туршилтын нэгдсэн лаборатори байгуулах ажлын явц, хувиар

5.0

2.1

ЗХХС

 

 

 

 

--- о0о ---