A

A

A

Бүлэг: 1979

/ХЗДХС-ын 2017.02.24-ний өдрийн 1-1/887 дугаар албан бичгээр сангаас хасалт хийсэн/

МОНГОЛ УЛС САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ТОГТООЛ

"ХӨРӨНГӨӨР БАТАЛГААЖСАН ҮНЭТ ЦААС ГАРГАХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТУХАЙ ЖУРАМ" БАТЛАХ ТУХАЙ

2011 оны 09 дүгээр сарын 14 -ны өдөр Дугаар 266 Улаанбаатар хот

Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6.1.2 дахь заалт, Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 34.1.3, Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны тухай хуулийн 8.2, 12.10, 14.9, 19.10, 20.4, 27.2, 30.3, 32.2, 36.2, 40.2 дахь заалтыг тус тус үндэслэн Санхүүгийн зохицуулах хорооноос ТОГТООХ нь:

1. “Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргах үйл ажиллагааны тухай журам”-ыг хавсралтаар баталж, 2011 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

2. Батлагдсан журмын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Үнэт цаасны газар /С.Тулгаа/-т, олон нийтэд мэдээлэхийг Тамгын газар /Н.Туул/-т үүрэг болгосугай.

ДАРГА Д.БАЯРСАЙХАН

Шийдвэрийн улсын нэгдсэн санд 2011 оны 11 сарын 01-ны өдөр хүлээн авав.