A

A

A

Бүлэг: 1979

ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН САЙДЫН ТУШААЛ

2017 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр

Дугаар А-49

Улаанбаатар хот

ЖУРАМ, ДҮРЭМ БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2, 22 дугаар зүйлийн 22.6 дахь хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1. "Малын эмийн салбар зөвлөлийн ажиллах дүрэм"-ийг 1 дүгээр, /1-р хавсралтыг ХЗДХС-ын 2019 оны 1-1/464 тоот албан бичгээр УНБ-с хассан/, "Улсын бүртгэлд малын эм, эмийн түүхий эд бүртгэх, түргэвчилсэн журмаар бүртгэх, хугацаа төлбөр тогтоох, зарцуулах журам"-ыг 2 дугаар хавсралтаар тус тус баталсугай.

2. Дүрэм, журмын хэрэгжилтийг зохион байгуулан ажиллахыг Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар /Л.Чой-Иш/-т, тушаалын хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг Төрийн нарийн бичгийн дарга /Л.Баяртулга/-д үүрэг болгосугай.

3. Энэхүү тушаалыг Хууль, зүй дотоод хэргийн яаманд хүргүүлэн захиргааны хэм хэмжээний актыг улсын бүртгэлд бүртгүүлэх арга хэмжээ авахыг хуулийн хэлтэс (Б.Батцэцэг)-т даалгасугай.

САЙД П.СЭРГЭЛЭН