A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2017 оны 8 дугаар сарын 9-ний өдөр

Дугаар 223

Улаанбаатар хот

ХӨТӨЛБӨР БАТЛАХ ТУХАЙ

Тариалангийн тухай хуулийн 21.1, 22.1, Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тухай хуулийн 10.3-т заасныг үндэслэн, Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2.40 дэх зорилтыг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1."Жимс, жимсгэнэ" үндэсний хөтөлбөрийг хавсралт ёсоор баталсугай.

2.Хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг баталж, мэргэжил арга зүйн удирдлага, зохицуулалтаар хангаж, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэнд даалгасугай.

3.Хөтөлбөрт тусгагдсан зорилт, арга хэмжээг жил бүрийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлд тусгаж, шаардагдах хөрөнгийг улсын болон орон нутгийн төсөв, гадаадын зээл, тусламжаар санхүүжүүлэх арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэн, Сангийн сайд Б.Чойжилсүрэн, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт тус тус үүрэг болгосугай.

4."Жимс, жимсгэнэ" хөтөлбөрийг орон нутгийн хөрс, уур амьсгалын онцлогт тохируулан улсын хэмжээнд хэрэгжүүлэх зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллан, үр дүнг жил бүрийн 2 дугаар сарын 10-ны дотор Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яаманд тайлагнаж байхыг холбогдох сайд, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болгосугай.

5.Хөтөлбөрийн хэрэгжилтийн явц, үр дүнг жил бүрийн 4 дүгээр сарын 1-ний дотор Засгийн газарт танилцуулж байхыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэнд үүрэг болгосугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Ж.ЭРДЭНЭБАТ

ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН САЙД П.СЭРГЭЛЭН