Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2000 оны 68 тоот тогтоолын III хавсралт
 
 
СОГТУУРУУЛАХ УНДАА ҮЙЛДВЭРЛЭХ, ХУДАЛДАХ
ТҮҮГЭЭР ҮЙЛЧЛЭХ ЗӨВШӨӨРӨЛ АВАХ, АВСАН
АЖ АХУЙН НЭГЖИД ТАВИГДАХ ШААРДЛАГА
 
            НЭГ. Нийтлэг шаардлага
 
            1.1. Согтууруулах ундаа үйлдвэрлэх, худалдах, үйлчлэх зөвшөөрөл авсан аж ахуйн нэгж Монгол улсын “Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль”, Ерөнхийлөгч болон удирдах дээд байгууллагаас гаргасан шийдвэр, энэ журмыг үйл ажиллагаандаа мөрдлөг болгон ажиллана.
 
            1.2. Согтууруулах ундаа үйлдвэрлэх, худалдах, түүгээр үйлчлэх зөвшөөрөл авсан аж ахуйн нэгж нь зөвхөн зөвшөөрөл авсан байрандаа үйл ажиллагаа явуулна.
 
            1.3. Согтууруулах ундаа үйлдвэрлэх, худалдах, түүгээр үйлчлэх аж ахуйн нэгж нь тухайн үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээний онцлог, технологи, стандарт, эрүүл ахуйн шаардлага хангасан байр, тоног төхөөрөмж, мэргэжлийн технологич, тогооч, зөөгч, барменаар хангагдсан нөхцөлд үйл ажиллагаагаа явуулна.
 
            1.4. Зөвшөөрөл авсан аж ахуйн нэгж нь доорх дүгнэлт зөвшөөрөлтэй архи согтууруулах ундаагаар нийтэд үйлчилнэ.
 
1.5. Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх зөвшөөрөл авсан газарт ажиллагсад нь 21 –аас дээш насны хүн байна.
 
1.6. Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх аж ахуйн нэгжүүд нь байрныхаа орчны тохижилт, бие засах газар, хогны сав, хаяг чимэглэлийг аймгаас тавьсан шаардлага өнгө үзэмжинд нийцүүлэн хийхээс гадна орчны цэвэрлэгээг 50 метрт бүрэн хариуцна.
 
ХОЁР. Хүнсний дэлгүүр
 
1. Хүнсний дэлгүүр дараах үндсэн шаардлагыг хангасан тохиолдолд согтууруулах ундаа худалдаж болно. Үүнд:
 
а\ Хуулиар хориглосон байдалд үйл ажиллагаа явуулахгүй байх
б\ Дэлгүүр нь дотоод зохион байгуулалт сайтай, хүнсний аюулгүйн байдлыг хангасан ая тохитой үйлчилгээ явуулах боломж бүхий лангуу, тавиур, тоног төхөөрөмж, гэрэлтүүлэг, агааржуулалттай байранд байрлана.
в\ Архи согтууруулах ундаа ь жрүүл ахуйн аюулгүйн үзүүлэлт болон чанар стандартын шаардлага хангасан мэргэжлийн хяналтын албадын лабораториор шинжлүүлэн дүгнэлт гаргуулсан байна. Дэлгүүр нь талх, гурил, будаа, хүнсний ногоо, мах махан бүтээгдэхүүн, сүү сүүн бүтээгдэхүүн, чихэр, жимс гэх мэт хүнсний бүтээгдэхүүнийг тогтмол худалдаалдаг бөгөөд худалдааны технологийн шаардлага хангахуйц тавиур, сав, вандан, жин хэмжүүр, хөргөгч, хөргөх лангуутай байна. Эдгээр бүтээгдэхүүнээ улирал дутамд мэргэжлийн хяналтын албадын лабораториор шинжлүүлж тухай бүрд нь байцаагчийн дүгнэлт авсан байх шаардлагатай.
г\ Дэлгүүрийн худалдааны танхим 30м2-аас доошгүй талбайтай хүнсний бүтээгдэхүүнийг хадгалах, төрөлжсөн эрүүл ахуйн шаардлага хангасан агуулахтай, тусгай ариун цэврийн өрөөтэй байна. 
д\ Хүнсний бараа худалдаалахад шаардлагатай жин хэмжүүр, хөргөх төхөөрөмжийн хэвийн ажиллагааг хангах, жин хэмжүүрийг 6 сар тутам баталгаажуулах бөгөөд боодлын материал уут савыг хүрэлцээтэй бэлтгэн гурил, будааны хутгуур, мах хиамны хутга зэрэг худалдагчийн хөдөлмөрийн багажийг бүрдүүлж ашиглана.
е\ Хүнсний дэлгүүрт ажиллагсад эрүүл мэндийн шинжилгээнд бүрэн хамрагдсан байх бөгөөд худалдагч зөвхөн ажлын /халад, малгай/ хувцастай худалдаа үйлчилгээ явуулна. Худалдагч нь гарын ариун цэврийг чанд сахин гараа тогтмол угааж цэвэрлэгээ үйлчилгээнд ариутгалын бодсиыг зааврын дагуу хэрэглэж хэвшсэн байх.
ж\ Согтууруулах ундаа худалдах зөвшөөрөлтэй дэлгүүр нь холбогдох хууль тогтоомж, журам зааврыг мөрдлөг болгон ажилана. 
 
2. Баар кафе
 
            Төрөл бүрийн ундаа шимүүс /коктел/ хөнгөн зууш амтатны зүйлээр үйлчилдэг хоолны газар юм. Баар, кафе, хоолны газрын үлгэрчилсэн дүрэм, норм, норматив MNS 4946-2000 стандартыг баримтлан ажиллана. Үүнд:
            1. Хуулиар хориглосон байршилд үйл ажиллагаа явуулахыг хориглоно.
 
            2. Баар нь дотоод зохион байгуулалт сайтай, үйлчилгээний танхим, бэлтгэлийн өрөө, агуулах, ариун цэврийн өрөө, хувцасны өрөөтэй байна.
 
            3. Баар нь үндсэн тавиур болох ханын тавиур, үйлчилгээний лангуу, зориулалтын ширээ сандалтай байхаас гадна нийт ширээ сандлын 20-иос хэтрэхгүй хувийг өндөр суудал эзэлж байна. Эдгээрийг цэвэр үзэмжтэй байрлуулна.
 
            4.  Бармены ажлын байр нь угаалгын тосгуур, ус буцалгагч, кофе чанагч, мөс бэлтгэгч, холимог ундаа найруулагч, хөргөгч зэрэг төхөөрөмжөөр тоноглогдсон байна. Мөн нэг суудалд 3 ээлжийн иж бүрдэл үйлчилгээний ган багаж хэрэгсэл, шил шаазан, аяга таваг, үнсний сав, хутгуур, гуурстай  байна.
 
            5. Худалдаалж байгаа архи, согтууруулах ундаа болон бусад хүнсний бүтээгдэхүүнүүд нь эрүүл ахуйн аюулгүйн үзүүлэлтийн шаардлага хангасан, ЭАХС-ын улсын байцаагчийн дүгнэлттэй байна.
            6. Худалдаж байгаа нийт бүтээгдэхүүнүүд коктелийн эзлэх хувь 25, амттай 25 хувь, согтууруулах ундаа 35 хувийг тус тус эзэлнэ.
 
            7. Бааранд ажиллагсад эрүүл мэндийн шинжилгээнд бүрэн хамрагдсан байх ба цэвэр үзэмжтэй хувцаслаж, соёлтой хөнгөн шуурхай үйлчилнэ.  
 
            8. Дан согтууруулах ундаа худалдах, согтуу хүнд үйлчлэх, нийтийн амгалан тайван байдал алдагдуулах, хэрүүл зодоон хийх зэрэг үйлчилгээний дэг журам зөрсөн зохисгүй байдал гаргуулахгүй байх үүргийг баарны эзэн бүрэн хариуцна.
 
            9. Баар нь үйл ажиллагаандаа  холбогдох хууль тогтоомжид заасан үндэслэлийг мөрдлөг болгон ажиллана.
 
 
ГУРАВ. Согтууруулах ундаа худалдах түүгээр үйлчлэх
аж ахуйн нэгжийн хүлээх үүрэг
 
3.1. Аж ахуйн нэгж улсын бүртгэлийн гэрчилгээ, согтууруулах ундаа худалдах зөвшөөрөл, Эрүүл Ахуйн Халдвар судлалын Хяналтын албаны дүгнэлт, хөтөлбөртэй бол хянууулсан баримт гэх мэт бичиг баримт, мөн худалдаж үйлчилж буй хүнсний бүтээгдэхүүний чанарыг баталгаажуулсан дагалдах бичиг, бэлтгэн нийлүүлсэн газрын зарлагын падаан зэрэг материалыг байнга бэлэн байлгаж, шаардлагатай үед шалгуулна.
 
3.2. Аж ахуйн нэгж, албан өрөө, ажлын байр, агуулах болон бусад өрөө тасалгаанд өөрсдөө согтууруулах ундаа хэрэглэх, гадны хүн авч ирж дайлах зэрэг зохисгүй байх талаар зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллана.
 
3.3. Үйл ажиллагааны талаар хууль, хяналтын байгууллага, аймаг, сум байгуууллага өгсөн үүрэг даалгаврыг хугацаанд нь биелүүлэх, шалгалтаар илэрсэн зөрчил дутагдлыг арилгах, иргэд үйлчлүүлэгдээс гарсан санал, гомдлыг барагдуулахад хариуцлагатай хандаж ажиллана.
 
3.4. Аймаг, сум байгууллагаас архидан согтуурахтай болон үйлчилгээний үйлчилгээний дэг журам сайжруулатай холбогдуулан зохион байгуулж байгаа ажилд идэвхтэй оролцоно.
 
3.5. Аж ахуйн нэгж тогтоосон цагийн хуваарийг хатуу мөрдөж ажиллана.
 
3.6 Хүнсний аюулгүйн байдлын шаардлага хангасан дүгнэлттэй стандарт чанарын баталгаатай хүнсний бараа, бүтээгдэхүүнийг хүлээн авч, зөв хадгалан боловсруулж иргэдэд худалдаалж үйлчилнэ. 
 
3.7 Согтууруулах ундаагаар үйлчлэх, худалдаалах зөвшөөрөл авсан газрууд дотоод дэг, орчны хэв журам болон амгалан тайван байх нөхцлийг бүрэн сахиулж харуул хамгаалалтаа чангатган, үйлчилгээний дэг журам зөрчих аливаа дутагдлыг гаргуулахгүй байх үүргийг хүлээнэ.
 
3.8. Хүнсний дэлгүүр, түүнчлэн кафе, баар зөвхөн согтууруулах ундаа бус, сонголт арвинтай олон нэр төрлийн хүнсний бараа, бүтээгдэхүүн, хоол зууш, ундаа, самар, жимс, нарийн боов, зайрмаг зэргийг худалдаж үйлчилнэ.
 
3.9. Аж ахуйн нэгж худалдаа, үйлчилгээ явуулж буй ажлын байранд дотоод хяналт, жижүүр, зохион байгуулагч, зохицуулагч зэргийг ажиллуулан зөрчил гарсан даруйд засах арга хэмжээ авч ажиллана.
 
ДӨРӨВ. Хориглох үйлчилгээ
 
4.1. Зөвшөөрөл, үйлчилгээний зэрэглэлийн гэрчилгээг ашиглан заагдсан байрнаас бусад газар согтууруулах ундаа худалдаж, түүгээр үйлчлэхийг хориглоно.
 
4.2. Энэ тогтоолоор хориглосон болон зөвшөөрөл аваагүй газарт согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг хориглоно.
 
4.3. Хүнсний бөөний дэлгүүр, кафе бааранд гаднаас согтууруулах ундаа авч ирж худалдах, уух, согтууруулах ундаа хэрэгэлэсэн хүн буюу насанд хүрээгүй хүүхдэд үйлчлэх, архи  дарсыг хэтрүүлэн хэрэглэхийг хориглоно. 
 
4.4. Улсын стандартад тэнцэхгүй буюу импортоор хориглосон, шинжилгээ хийлгээгүй, хаана үйлдвэрлэсэн нь тодорхойгүй, шаардлага хангаагүй шошготой, онцгой татвар төлөөгүй, орлогын падаангүй, худалдан борлуулахыг зөвшөөрсөн дүгнэлтгүй бүх төрлийн согтууруулах ундааг хүлээн авах, худалдан борлуулах, түүгээр үйчлэхийг хориглоно. 
 
4.5. Хүнсний дэлгүүрт согтууруулах ундааг савлах, аягалж, хундагалж худалдахыг хориглоно.
 
4.6. Хоолны газар, ялангуяа бааранд хоол, халуун хүйтэн зууш, ундаагүй зөвхөн согтууруулах ундаагаар үйлчлэхийг хориглоно.
 
 
 
 
 
 
 
 
------------------------ оОо --------------------