Монгол Улсын Дэд бүтцийн сайдын 1998 оны 200 дугаар тушаалын хавсралт
 
 
БАРИЛГЫН ТӨСӨВ ЗОХИОХ ЗААВАР
 
 
НЭГ. Барилгын төсвийн нормчлол, үнэ бүрдлийн тухай нийтлэг үндэслэл
 
1.1.           Барилгын төсөвт өртгийг тодорхойлоход шаардагдах БНбД IҮ-2-91-ийн 4 дүгээр хэсэг болон "Төсвийн норм ба дүрэм", төсөвтэй холбогдолтой бусад эрх зүйн акт, технологийн бусад баримт, бичгийг хамтатган барилгын төсвийн нормчлол ба үнэ бүрдлийн тогтолцоо гэж нэрлэнэ.
 
Тусгай эмхтгэлд нэгтгэсэн иж бүрэн төсвийн норм, үнэлгээ, үнийг төсвийн норматив гэнэ.Энэхүү норматив нь үйлдвэр хөдөө аж ахуй, орон сууц, олон нийтийн барилга байгууламжийг шинээр барих, засварлах, барилгыг өргөтгөж шинэчлэх, шинэ техникээр дахин тоноглох /цаашид "барилга" гэнэ/ хийх ажлын төсөвт өртгийг тодорхойлох үндэслэл болно.
 
1.2.           БНбД IҮ-2-91-ийн IҮ хэсэг болох "Төсвийн норм ба дүрэм"-д заасан норм, техникийн шаардлагыг барилгын ажил эрхэлдэг төрийн төв байгууллага батлах ба Монгол Улсын нутаг дэвсгэр дээр баригдаж байгаа бүх барилга байгууламжийг барих үйл ажиллагаанд салбарын ангилал өмчийн хэлбэрийг харгалзахгүйгээр мөрдөнө.
 
1.3.           Барилга угсралтын ажлын нэгж хэмжигдэхүүнд ногдох барилгын ажилчдын цалин, машин механизмын ажиллах хугацаа, материал, хийц эдлэлийн хэрэгцээний нөөцийн нэгжид ногдох тоо зардлын хэмжээг төсвийн норм гэж нэрлэнэ.
 
Төсвийн нормын үндсэн зориулалт нь тухайн ажлыг гүйцэтгэхэд шаардагдах бүх нөөцийн нормативт тоо хэмжээг тогтоож, үүний үндсэн дээр тухайн ажлыг үнэлэхэд оршино.
 
Төсвийн норм нь барилгын ажлыг ердийн нөхцөлд явуулах технологийн шат дамжлагаар зохиогдоно.Хэрэв бусад онцгой нөхцөлд угсралтын ажил явуулах бол тухайн нормд тохируулга хийх бөгөөд итгэлцүүрийн хэмжээ ашиглах нөхцөлийг төсвийн нормын техникийн хэсэгт тодорхойлсон байна.
 
1.4.           Төсвийн нормыг нь ерөнхий барилгын болон тусгай барилга байгууламжийн гэж ангилна.
 
Хоёр. Барилгын өртөг тодорхойлох ерөнхий зарчим
 
2.1.           Шинээр барилга барих, засварлах, тоноглоход шаардагдах нийт мөнгөн хөрөнгийн нийлбэрийг барилгын өртөг гэж нэрлэх бөгөөд үүнийг техник-эдийн засгийн үндэслэл боловсруулах үе шатанд тодорхойлно.
 
2.2.           Тухайн барилгын зураг төслийн баримт бичгийг үндэслэн тооцсон барилга, байгууламжийг барихад шаардагдах нийт мөнгөн хөрөнгийн нийлбэрийг барилгын төсөвт өртөг гэнэ.
 
Барилгын төсөвт өртөг нь хөрөнгө оруулалтын хэмжээг тодорхойлох, бэлэн болсон барилга, байгууламжийн чөлөөт хэлцлийн үнэ тогтоох, угсрах тээвэрлэх зардал, түүнчлэн барилгын нэгдсэн төсөвт тусгасан бусад зардлыг санхүүжүүлэх, гүйцэтгэгч, захиалагч байгууллагын тайлан тэнцэл зохиох суурь материал болдог.
 
Түүнчлэн барилгын төсөвт өртгийг үндэслэн ашиглалтад оруулсан үндсэн хөрөнгийн үнэлэмжийг тогтооно.
 
2.3.           Барилгын төсөвт өртөг тодорхойлох үндэслэл нь барилга угсралтын ажлын хэмжээ,тоног төхөөрөмж, хийц эдлэлийн жагсаалт, барилгын зохион байгуулалт /ажил явуулах технологийн дэс дараалал, ашиглалтад оруулах ээлж дугаарыг тогтоох гэх мэт/ зэргийг багтаасан ажлын зураг төсөл байхаас гадна тухайн үед мөрдөж байгаа төсвийннорматив, үнэ бүрдлийн, тогтолцоо болно.
 
Хэрэв аливаа ажилбарыг үнэлэх төсвийн норматив байхгүй бол шаардлагатай норм, үнэлгээг зураг төслийн үе шатанд боловсруулж батлуулан мөрдөнө.
 
2.4.           Биеэ даасан барилга /үйлдвэрийн гол корпус, цех агуулах,орон сууц, сургууль/ буюу байгууламж /гүүр, далан, нүхэн зам/ түүнтэй холбогдож хийгдэх үндсэн ба туслах чанарын бусад байгууламж, гадна инженерийн бүх төрлийн шугам сүлжээ, хийц тоноглол, барилгын талбайд хийгдэх өндөржилт, тохижилтын бүх ажлыг барилгын тусагдахуун /цаашид "объект" гэнэ/ тус бүрээр тооцож төсвийн баримт бичгийг объект тус бүрийд зохионо.Хэрэв барилгын талбайд ямар нэгэн туслах объектгүй зөвхөн үндсэн зориулалтын нэг барилга байвал түүнийг мөн "объект" гэж нэрлэнэ.
 
Янз бүрийн зориулалтаар шинээр буюу өргөтгөл, шинэчлэл хийх,нэгдсэн зураг төслөөр баригдах хэд хэдэн барилга байвал түүнийг "барилга байгууламж" гэж нэрлэх бөгөөд төсөвт өртгийн хэмжээ нь "объектын" төсвийн нэгтгэлээс бүрдсэн "Барилга байгууламжийн нэгдсэн төсөв"-өөр тодорхойлогдоно.
 
2.5.           Хөрөнгө оруулалтын технологийн бүтцээс хамааруулж барилгын төсөвт өртгийг дараах байдлаар ангилна.Үүнд:
 
-          Барилга угсралтын ажил
-          Тоног төхөөрөмжийн үнэ
-          Бусад зардал
 
2.6.           Барихаар төлөвлөж байгаа барилга байгууламжийн төсөвт өртгийг тодорхойлох төсвийн баримт бичиг нь нэг бүрчилсэн төсөв, объектын төсөв барилгын төсөвт өртгийн товчооноос бүрдэнэ.
Нэг бүрчилсэн төсөв, түүний тооцоо гэдэг нь зургаар бодсон ажлын хэмжээг үндэслэн ажилбар тус бүрээр тооцсон төсөвт өртөг юм.Тодруулбал барилгын ажил /газар шороо, суурь, хана, дээвэр, засал, чимэглэлийн ажил гэх мэт/, дотор цахилгааны ажил, радио, телевиз, телефон, дохиолол, барилгын тоног төхөөрөмжийн угсралт, гадна талын инженерийн шугам сүлжээ /дулаан, цэвэр, бохир ус, цахилгаан, холбоо, телевиз кабелийн суваг, трансформатор, цэвэрлэх байгууламж гэх мэт/, гадна талбайн тохижилтын зам талбай, өндөржилт, зүлэгжүүлэлт, тохижилт, хашаа/-ын төсөвт өртгийг тус бүрд нь тодорхойлохыг хэлнэ.
 
            Нэг бүрчилсэн төсвийг нэгтгэж объектын төсөв, улмаар төсөвт өртгийн товчоог хийнэ.Энэ нь хэлцлийн үнийг тодорхойлох суурь баримт бичиг болно.
 
2.7.           Гэрээний үнэ тохиролцох, сонгон шалгаруулалт явуулахдаа дараах журам, ажлын дэс дарааллыг баримтална.Үүнд:
 
а/ Гэрээний үндсэн шаардлага болох харилцагч талуудын эрх ашгийг зохистой хослох үүднээс хөрөнгө оруулагч /инвестор/ болон гүйцэтгэгч талуудын гаргасан төсвийн тооцоо, зардлын калькуляц авч үзнэ.Гэхдээ эхлээд хөрөнгө оруулагчийн төсөв-санхүүгийн тооцоог хянан үзэж хяналтын хувь болгон түүнийг үндэслэн гүйцэтгэгчийн үнийн саналд шүүрт хийж үнэлэлт,дүгнэлт өгнө.
 
б/ хөрөнгө оруулагч, гүйцэтгэгч нар өөр өөр аргаар төсөв зохиож болох бөгөөд тэгэхдээ ажлын тодорхой үе шатанд, тогтсон үзүүлэлтээр харьцуулан жиших боломжийг хангасан байна.
 
Гурав. Барилгын төсвийн баримт бичиг зохиох
 
3.1.           Барилгын нэг бүрийн өртгийг тодорхойлох төсвийн тооцоог зураг төсөлд тусгасан барилга байгууламж, түүний хийц хэсгийн параметрийг үндэслэн тодорхойлсон ажлын хэмжээ, төсвийн норматив, үнэ тарифыг үндэслэн хийнэ.
 
3.2.           Барилга байгууламжийн нэр төрөл, салбарын ангилал, зураг төсвийн баримт бичгийн бүтцээс хамааруулан нэг бүрчилсэн төсвийн тооцоог барилга байгууламжийн, барилгын талбайн ажил гэж хоёр ангилна.Үүнд:
 
Барилга байгууламжид-барилгын ажил, барилгын тусгай ажил, дотор сантехник, гэрэлтүүлэг, цахилгааны хүчний төхөөрөмж, технологийн тоног төхөөрөмж авах угсрах, хэмжин-шалгалтын хэрэгсэл, автоматик, холбоо, дохиоллын систем тавих багаж хэрэгсэл, тавилга тоноглолын ажлууд хамаарна.
 
Барилгын талбайн ажилд-талбайн өндөржилт, гадна талын инженерийн шугам сүлжээ, зам талбай, талбайн тохижилт зүлэгжүүлэлт, хашаа, жижиг хэлбэрийн уран барилгын хийц эдлэлийг байрлуулах зэрэг ажлууд хамаарна.
 
3.3.           Барилгын нэг бүрчилсэн төсвийн тооцоонд дараах бүлэг, зүйл ангийг оруулж тооцно.Тухайлбал:
 
- Барилгын ажилд-газрын ажил, суурь, хана, хамар, шал, хучилт, дээвэр, хаалга, цонх, шат талбай, засал чимэглэлийн ажил, бусад ажил багтана.
 
- Барилгын тусгай ажилд тоног төхөөрөмжийн суурь, нүх суваг, тоног төхөөрөмжийн доторлогоо, бүрээс, дулаалга, тусгаарлалт, химийн бодисоор өнгөлж будах, дотор халаалт, салхивч, ариутгах татуурга, халуун хүйтэн усан хангамж, гэрэлтүүлэг, цахилгааны хүчит төхөөрөмж, радио телефон, дохиоллын ажлыг багтаана.
 
- Тоног төхөөрөмж угсралтын ажилд –төхөөрөмжийг угсрах, технологийн зориулалттай бүх төрлийн шугам тоног төхөөрөмж суурилуулахад шаардагдах металл зэргийг угсрах ажлыг оруулж тооцно.
 
Харин барилгын хийц хэсэг, тоног төхөөрөмжийн угсралтын хувьд түвэгтэй биш барилгыг заавал бүлэг зүйлд хэсэгчлэн хуваах шаардлагагүй.
 
3.4.           Барилгын нэг бүрчилсэн тооцоогоор төсөвлөхдөө нийт зардлыг дотор нь шууд зардал, нэмэгдэл зардал, ашиг /төлөвлөгөөт хуримтлал/ гэсэн статьяагаар тооцно.
 
Сонгон шалгаруулалт явуулах, хэлцлийн үнэ тохиролцоход барилгын нэг бүрчилсэн төсвийг заавал хийнэ.
 
3.5.           Шууд зардал
 
"Шууд зардал" нь үндсэн цалин, материалын зардал, машин механизмыг ашигласны зардал,тээврийн зардал, бусад шууд зардлаас бүрдэнэ.
 
              3.5.1.        Нэгж ажлын цалингийн зардлын хэмжээг тодорхойлохдоо тухайн нэгж ажлын хөдөлмөр зохицуулалтыг тарифт цалингаар үржүүлж гаргана.
 
Төсвийн хөдөлмөр зарцуулалтын нормд барилгын болон зөөвөр тээврийн мөн машин,механизмын ажилчдын мэргэжлийн зэрэг хүн цагийн х/ц нормыг Улсын барилгын хорооны /хуучин нэрээр/ 1989 оны 43-р тогтоолоор батлагдсан төсвийн элементийн нормд зааснаар авч, нэгж ажлын цалингийн хэмжээг хавсралт №1-д заасан байдлаар тооцно.
 
Барилгын болон механизмын ажилчдын тарифт цалинг хэрэглээний индекстэй уялдуулан Дэд бүтцийн хөгжлийн сайдын тушаалаар тогтоож мөрдүүлнэ.
 
Одоогоор мөрдөгдөж байгаа Барилга, хот байгуулалтын сайдын /хуучин нэрээр/ 1993 оны 112 дугаар тушаалаар батлагдсан "төсвийн суурь үнэлгээнд" тусгагдсан нэгжийн цалингийн санг дараах байдлаар тодорхойлно.Суурь үнэлгээний нэгжийн цалингаас механизмын ажилчдын цалинг хасна.
 
Дэд бүтцийн хөгжлийн сайдын 1997 оны 176 дугаар тушаалын дагуу барилга угсралтын ажилд хэрэглэх 8,7 /эрчим хүч, холбооны барилга 4.6, барилгын засварын ажил, автозамын барилгад 1.9/ гэсэн итгэлцүүрээр үржүүлж барилгын ажилчдын цалингийн санг тодорхойлоод мөн Дэд бүтцийн хөгжлийн сайдын 1997 оны 369 дүгээр тушаалаар батлагдсан машин цагийн үнэлгээний цалинг, машин механизм ашигласны зардлын дүнгээс энэхүү зааврын хавсралт №2-д заасан хувиар авч нэгж ажлын цалингийн хэмжээг тодорхойлно.
Төсвийн цалингийн сангийн хэмжээнээс нэмэгдэл зардал, төлөвлөгөөт хуримтлал, зэрэг олон зардлын хэмжээ хамаарагдах учраас түүнийг зөв тооцоолбол зохино.
 
Машин, механизмын ажилчдын нэгж цалин нь цагийн үнэлгээнд орсон байдаг учраас нийт төсөвт давхардуулан тусгаж болохгүй.
 
              3.5.2.        Материалын тоо хэмжээг франко барилгын талбайн нэгжийн үнээр үржүүлэх замаар материалын зардлын хэмжээг тодорхойлно./Хавсралт № 3-ыг үзнэ үү/.
 
Төсвийн элементийн нормд /Улсын барилгын хорооны /хуучин нэрээр/ 1989 оны 43-р тогтоолоор батлагдсан материал бүрийг их, багын хэмжээг нь үл харгалзан тооцож түүвэрт тусгах ёстой.
 
Барилгын зарим материалыг төсөвт биет хэмжигдэхүүнээр тодорхойлох боломжгүй байдаг учраас нийт материалын үнийн дүнгээс "Бусад материалд" 2 хувиар тооцож нэмнэ.
 
Бетон, өрөг, шавардлагын зуурмагийн задаргааг хийх шаардлагатай бол Хавсралт №2-ын маягт А ба Б-г ашиглана.
 
Материалын үнийг биржийн доод үнээр авч төсөвт тусгах зарчмыг баримталбал зохино.
 
              3.5.3.         Барилгын машин механизм ажиллуулсны зардлыг нормд тусгагдсан машин-цагийн тоог Дэд бүтцийн хөгжлийн сайдын тушаалаар батлагдсан жишиг үнээр үржүүлж тодорхойлно. /Хавсралт №3-ыг үзнэ үү/.
 
Машин цагийн тоог мөн Улсын барилгын хорооны /хуучин нэрээр/ 1989 оны 43-р тогтоолоор батлагдсан нормыг үндэслэж гаргана.
 
Бусад машины зардлыг барилгын машин механизм ажиллуулсны зардлын 1 хувиар бодож төсөвт тусгана.
 
              3.5.4.         Барилгын төсвийн тээврийн зардлыг дараах журмаар тодорхойлно.Төсвийн түүвэрт тусгагдсан материалыг нэгж хүн дээр /бохир жингийн хэмжээг хуучин нэрээр Улсын барилгын Зөвлөлийн /хуучин нэрээр/ 1987 оны 10-р сарын 27-ны өдрийн 86-р тогтоолоор батлагдсан жагсаалтыг үндэслэн тооцно. Энэхүү зааврын хавсралт №4-д заагдсан "барилгын ачааны ангиллын" дагуу зэрэглэлд хуваан объектын дүнгээр нэгтгэн гаргаад тээвэрлэх зай, ачааны тарифаар үржүүлнэ /Хавсралт №5/.
 
              3.5.5.         Барилгыг буулгах ажлын төсөв зохиохдоо хавсралт № 5-д дурьдсан аргачлалыг хэрэглэх ба шууд зардлын бүрэлдэхүүнд оруулна.
 
              3.5.6.         "Бусад шууд зардалд" нэмэгдэл зардал, дайвар зардлаас шууд зардалд шилжих зардлыг Сангийн сайд, Дэд бүтцийн хөгжлийн сайдын хамтарсан 1996 оны 406/406 дугаар тушаалын /цаашид 406/406-р тушаал гэх/ 1-д заасны дагуу барилгын болон машин механизмын ажилчдын цалингийн сангаас энэхүү зааврын хавсралт №7-д заасан хувиар авч нэг бүрчилсэн төсвийн "бусад ажил", мөн төсөвт өртгийн товчоонд "Хавсралт № 12/ тусгана.
 
Машин механизмын ажилчдын цалинг Дэд бүтцийн хөгжлийн сайдын тушаалаар батлагдсан "машин цагийн жишиг үнийг Хавсралт №8-д заасан хувиар үржүүлж гаргана.
 
3.6.           Нэмэгдэл зардал, төлөвлөгөөт хуримтлал
 
                 3.7.1.          Нэмэгдэл зардал, төлөвлөгөөт хуримтлалын хэмжээг төсөвт тусгахдаа барилгын ажилчид, механикжуулагчдын цалингийн санг суурь өгөгдөл болгон авна.
 
                 3.7.2.          Нэмэгдэл, зардлын хэмжээг ажилчид, механикжуулагчдын хөдөлмөрийн хөлсний сангаас хавсралт №9-д заасан хувь хэмжээгээр бодож тодорхойлно.
 
                 3.7.3.          Төсвийн нэмэгдэл зардалд барилгын гүйцэтгэгч байгууллагаас үйлдвэрлэлийн үйл ажиллагааг хэвийн явуулах нөхцөлийг бүрдүүлэхтэй холбогдсон зардлууд багтана. /Хавсралт №10/
 
                 3.7.4.          Төлөвлөгөөт хуримтлалын зардалд ажилчдыг ажлын байранд нь үдэд халуун хоолоор үйлчлэхтэй холбогдсон зардал, ажилчдад олгосон түлээ нүүрсний үнийн зөрүү, нийт ба тасралтгүй ажилласны нэмэгдэл зардлууд мөн барилгын талбайг ахуйн үйлчилгээгээр хангах зардал, үндсэн хөрөнгийн болон барьж байгаа барилгын даатгал, хувьцаа эзэмшигчид болон төрийн өмчийн оролцоонд ашгаас төлөх ногдол ашиг, ажиллагсдын нийгмийн баталгаатай холбогдсон зардлууд, үйлдвэрлэл хөгжүүлэх зорилгоор хийгдэх хөрөнгө оруулалт зэрэг зардал багтах бөгөөд байгууллага, аж ахуйн нэгжийн бүтэц, зохион байгуулалтаас үл хамааруулан ажилчид, механикжуулагчдын хөдөлмөрийн хөлсний 95.0 хувиар бодож төсөвт тусгана.
 
                 3.7.5.          Хавсралт №11-д дурдагдсан зардлууд "нэмэгдэл зардал" орохгүй.Шаардагдах хөрөнгийг захиалагч, гүйцэтгэгч байгууллагууд зүйл бүрээр төсөв хийж тохиролцоод төсвийн "бусад зардал" гэсэн бүлэгт тусгана.
 
                 3.7.6.          Нийт шууд зардал, нэмэгдэл зардал, төлөвлөгөөт хуримтлалын /ашиг/ нийлбэрээр барилга угсралтын ажлын төсөвт өртгийг тодорхойлно.Шууд зардлын нэг бүрчилсэн төсөв бусад шууд зардлын тооцоо, нэмэгдэл зардал,төлөвлөгөөт хуримтлалыг нэгтгэж төсөвт өртгийн товчоо /хавсралт №12/ нэг бүрчилсэн төсвүүдийг нэгтгэж объектын төсвийг /хавсралт №13/ хийнэ.Тоног төхөөрөмжийн өртөг барилга угсралтын ажлын төсөвт өртөгт орохгүй, тусгайлсан дүнгээрээ хөрөнгө оруулалтын дүнд багтана.
 
            Тоног төхөөрөмжийн угсралтын ажлыг төсвийг зохиохдоо Улсын барилгын хорооны /хуучин нэрээр/ 1998 оны 52-р тушаалаар батлагдсан "Тоног төхөөрөмж, угсралтын ажлын төсвийн норм, үнэлгээ зохиох ба хэрэглэх дүрмийг баримтална".
 
3.7.           Шууд бус зардал
 
                 3.7.1.          Шууд бус зардалд өвлийн нэмэгдэл, хог цэвэрлэгээ, түр барилга, урамшуулал захиалагчийн хяналт, зураг төсөв, хайгуулын ажил, барилгын зураг, төсвийн баримт бичигт шүүлт /экспертиз хийсний болон сонгон шалгаруулалтын дэнчин, магадлашгүй ажил, нэмэгдсэн өртгийн албан татвар зэрэг зардал багтана.
 
                 3.7.2.          Титулын түр барилга байгууламжид зааврын хавсралт №14-д орсон ажлын зардлууд хамаарагдах бөгөөд захиалагч байгууллагын мэдлийн хөрөнгө болно.Барилгын талбайд байгаа титулын түр барилга байгууламж,хийц эдлэлийг задлан буулгаж түүнээс гарах зарим материал, хийц эдлэлийг уг объектод болон бусад барилгад шилжүүлэн ашиглах бололцоотой байвал түүнийг борлуулах тухайн үеийн зах зээлийн үнээр үнэлж, "буцах зардал"-ыг тогтооно.Буцах зардалд титулын түр барилга, байгууламжийг буулгахад гарах материал, эд анги, хийц бүтээц болон угсралтын ажил явуулахаар уригдан ирсэн гадаадын мэргэжилтнүүдийн хэрэглэж байсан мебель эдлэл, эд хогшил, тоноглол төхөөргийг худалдан борлуулсны орлого зэрэг багтана.Түр барилгыг буулгаснаас борлуулсан материал, бүтээц, хийцийн үнэ нь уг барилгын ашиглалтын хугацаанаас хамаарахгүйгээр төсөвт өртгийн нь 15.0 хувиас ихгүй байна.Буцах зардлын дүнг нэгдсэн төсвийн дүнгээс хасахгүй барилгыг ажлын явцад буюу дууссаны дараа захиалагч, гүйцэтгэгчийн тохиролцсоноор санхүүжилтийн үе шатанд харилцан тооцож шийдвэрлэнэ.
 
Зааврын хавсралт №14-д тусгагдсан ажлын жагсаалтыг үндэс болгон титулын түр барилгын төсвийг тусгайд нь тооцно. Титулын түр барилгын ажлыг барилга угсралтын үндсэн ажлаас тусгайд нь гэрээлэн хийлгэж болох бөгөөд энэ тохиолдолд зардлыг нь нийт хөрөнгө оруулалтын дүнд багтаан оруулна.
 
                 3.7.3.          Техник хяналт, зохиогчийн хяналт, барилгыг ашиглалтад оруулах хугацааг богиносгосны шагналын 50 хувийг "захиалагчийн зардал" гэж нэрлэнэ.Захиалагчийн хяналтын зардлыг барилга байгууламжийн объектын төсөвт өртгөөс /Хавсралт №12/ цалингийн зардлын 39,6 хувийг хассан дүнгээс 2.0 хувиар бодож тогтооно.
 
                 3.7.4.          Тоног төхөөрөмж, эд хогшлын үнийг нийлүүлэх гэрээ, контрактын үнэ, тухайн тоног төхөөрөмж, эд хогшлыг худалдан авах боломжтой зах зээлийн үнэ, мөн угсралтын болон тээвэрлэлтийн хөлсийг үндэслэн тоног төхөөрөмж, эд хогшлын төсвийг тусгайлан зохионо.
 
                 3.7.5.          Шинээр барьж байгаа буюу өргөтгөл шинэтгэл хийж байгаа үйлдвэрийн ашиглалтын үед ажиллах боловсон хүчний тоо, мэргэжлийн төрөл, бэлтгэх аргаас хамааруулан "ашиглалтын үеийн боловсон хүчин бэлтгэх зардал"-ын тусгай тооцоо хийж нэгдсэн төсвийн "бусад зардал" гэсэн бүлэгт тусгана.
 
                 3.7.6.          Дараах зардал, ажлын хөлсийг барилгын ажил эрхэлдэг төрийн төв байгууллагын дангаараа болон бусад байгууллагатай хамтарч тусгайлан гаргасан шийдвэрээр тогтооно.Эдгээр шийдвэрүүд нь энэхүү зааврын салшгүй хэсэг болно.Үүнд:
-          Барилгын зураг төсөв, хайгуулын ажлын үнэ
-          Барилгын зураг, төсвийн баримт бичигт шүүлт /экспертиз/ хийсний хөлс
-          Нэмэгдсэн өртгийн албан татварын зардал
-          Захиалагч байгууллага, аж ахуйн нэгжийн төлөх сонгон шалгаруулалтын дэнчингийн зардал
 
                 3.7.7.          Магадлашгүй ажлын зардлыг нэгдсэн төсвийн 1 ба 2 дугаар хэсгийн дүнгээс 2 хувиар авч нэгдсэн төсөвт тусгана.
 
3.8.           Дараах тусгай төрлийн ажлыг газар зохион байгуулалтын төсөл, байгалийн баялаг, нөөц, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн үйл ажиллагаа, үр өгөөж, тэдгээрийн үнэлгээ, ашиглах боломж, тулгарч болзошгүй аюул заналыг гэтлэн давахтай холбогдсон зардлын тооцоо зэргийг үндэслэн төсвийг хийж барилга, байгууламжийн нэгдсэн төсвийн "Барилга барих талбайг сонгон авах бэлтгэх гэсэн зүйлд хамааруулан өртгийн товчоонд тусгана.Үүнд:
 
            - Барилгын талбайд байгаа барилга, байгууламжийг буулгаж зөөх, мод бутыг зайлуулах, чулууг түүж, үйлдвэрлэлийн хаягдлаас цэвэрлэх, инженерийн шугам сүлжээ, замыг зөөж өөрчлөн байгуулах
 
            - Барилгын талбайг чөлөөлөхтэй холбогдсон барилга байгууламжийг буулгах, талбай цэвэрлэх асуудал
 
            - Талбай чөлөөлөх, цэвэрлэхтэй холбогдон байгууллага, аж ахуйн нэгж, иргэдэд учрах хохирлын нөхөн төлүүлэх зэрэг болно.
 
3.9.           Дээр дурьдсан бүх зардлыг нэгтгэн нэгдсэн төсвийг /Хавсралт №15/ хийнэ.
 
3.10.       Туршилт тохируулга, зүгшрүүлэлтийн зардлыг тусгайд нь төсөв хийж захиалагч байгууллага өөрийн хөрөнгөөр санхүүжүүлнэ.
 
3.11.       Тухайн барилга, байгууламжийн ажлыг өөр өөр төрлийн хөрөнгийн эх үүсвэрээр нь аль эсвэл хэд хэдэн хөрөнгө оруулагчийн хувь нийлүүлсэн хөрөнгөөр санхүүжүүлэхээр байвал хөрөнгө оруулалтын дүнг эх үүсвэр, хөрөнгө оруулагчаар нь тусгайлан гаргана.
 
 
 
 
 
Хавсралт № 1.
 
 
ҮНДСЭН ЦАЛИНГИЙН ЗАРДЛЫН ТООЦОО
 
 
Үндэслэл
Хийгдэх ажлын нэр
Хэмжих нэгж
Тоо ширхэг
Хөдөлмөр зарцуулалт /хүн / цаг/
Цалин /төг/
Нэгж
Бүгд
Нэгж
Бүгд
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Хавсралт № 2
 
 
БАРИЛГЫН МАТЕРИАЛ, ХИЙЦ ЭДЛЭЛИЙН ҮНИЙН НЭГ БҮРЧИЛСЭН ТӨСӨВ
/Франко барилгын талбайн үнэ/
 
Үндэслэл
Материал, хийц эдлэлийн нэр, марк, стандарт
Хэмжих нэгж
Тоо
үнэ
Нэг бүрийн
Бүгд
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
ДҮН
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 

Хавсралт № 2.
Маягт А
 
 
А. БЕТОН ЗУУРМАГИЙН ЗАДАРГАА
 
Зуурмагийн ялгаа
1 куб.м зуурмагийн орц
Бүх зуурмаг м3
Бүх зуурмагт орон нь /м3/
Марк
Цемент 400 маркт /тн/
Цемент 500 марк /тн
Голын элс м3
Хайрга дайрга м3
Ус м3
Үнс м3
Цемент 400 маркт /тн/
Цемент 500 марк /тн
Голын элс м3
Хайрга дайрга м3
Ус м3
Үнс м3
Хайрган бетон
50-75
0,155
 
0,56
0,83
0,19
 
 
 
 
 
 
 
 
100
0,208
 
0,52
0,83
0,20
 
 
 
 
 
 
 
 
150
0,272
 
0,50
0,82
0,20
 
 
 
 
 
 
 
 
200
0,321
 
0,47
0,81
0,20
 
 
 
 
 
 
 
 
250
0,378
 
0,44
0,81
0,19
 
 
 
 
 
 
 
 
300
0,411
 
0,45
0,81
0,19
 
 
 
 
 
 
 
 
400
-
0,435
0,53
0,92
0,45
 
 
 
 
 
 
 
 
Дайрган
50-75
0,157
 
0,61
0,82
0,21
 
 
 
 
 
 
 
 
100
0,213
 
0,57
0,82
0,21
 
 
 
 
 
 
 
 
150
0,274
 
0,52
0,85
0,21
 
 
 
 
 
 
 
 
200
0,323
 
0,52
0,84
0,21
 
 
 
 
 
 
 
 
250
0,381
 
0,50
0,84
0,21
 
 
 
 
 
 
 
 
300
0,414
0,420
0,45
0,82
0,20
 
 
 
 
 
 
 
 
400
-
-
0,51
0,96
0,45
 
 
 
 
 
 
 
 
Хөнгөн бетон
50
0,235
-
1,05
 
0,31
0,27
 
 
 
 
 
 
 
75-00
0,291
 
1,05
 
0,31
0,27
 
 
 
 
 
 
 
Бүх материалын дүн /үхэл тоогоор/
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Хавсралт № 2.
Маягт Б
 
Б. ӨРЛӨГ, ШАВАРДЛАГЫН ЗУУРМАГ
               
Зуурмагийн ялгаа
1 куб.м зуурмагийн орц
Бүх зуурмагны үйрмэг
Бүх зуурмагт орон нь /м3/
Цемент 400 маркт /тн/
Шохой /тн
Уулсын элс /м3/
Ус м3
Чулууны үүрмэг /м3/
Цемент 400 маркт /тн/
Шохой /тн
Уулсын элс /м3/
Ус м3
Чулууны үүрмэг /м3/
 
Шохой
10
0,096
0,13
1,14
0,69
 
 
 
 
 
 
Цемент – шохой
25
0,121
0,12
1,13
0,62
 
 
 
 
 
 
Цемент – шохой
50
0,231
0,09
1,12
0,55
 
 
 
 
 
 
 
25
0,22
-
1,03
0,30
 
 
 
 
 
 
 
50
0,231
-
1,15
0,32
 
 
 
 
 
 
Цемент
75
0,362
-
1,14
0,32
 
 
 
 
 
 
 
100
0,462
-
1,11
0,30
 
 
 
 
 
 
 
150
0,476
-
1,06
0,30
 
 
 
 
 
 
 
200
0,52
-
1,04
0,24
 
 
 
 
 
 
Шавардлагын
Шохой
2-4
-
0,34
1,15
1,06
 
 
 
 
 
 
Шохой – цемент
10
0,231
0,14
1,15
0,55
 
 
 
 
 
 
 
Маромарны
-
0,507
0,143
-
0,645
0,72
 
 
 
 
 
Треразитны
-
0,24
-
0,5
0,30
0,7
 
 
 
 
 
Шохой
-
-
0,40
1,05
0,20
 
 
 
 
 
 
Шохой – цементний
-
0,22
0,174
1,05
0,25
 
 
 
 
 
 
Цемент
1:1
0,781
-
0,68
0,44
 
 
 
 
 
 
 
1:2
0,572
-
0,98
0,35
 
 
 
 
 
 
 
1:3
0,462
-
1,11
0,32
 
 
 
 
 
 
Бүх материалын дүн /бүхэл тоогоор/
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 

Хавсралт № 3
 
 
МАШИН, МЕХАНИЗМ АШИГЛАСНЫ ЗАРДЛЫН НЭГ БҮРЧИЛСЭН ТӨСӨВ
 
Үндэслэл
Механизмын нэр, төрөл, марк
Хэмжих нэгж
үнэ
нэгж
Бүгд
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
ДҮН
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Хавсралт №4
БАРИЛГЫН АЧААНЫ АНГИЛАЛ
II зэргийн ачаа
1.      Даацад хүргэхийн тулд давхарлан ачих боломжгүй материал, лааз савтай тосон, шороон будаг, лак, олиф
2.      Савтай болон автоцистернтэй шингэн спирт, глицерин, олиф, битум, уусгагч хольцууд
3.      Хүрмэн чулуу, перлит, керамзит
4.      Асбестон хоолой
5.      Хөнгөн бетон хийц
6.      Хуудсан төмрөөр хийсэн агаар дамжуулагч хоолой салхивчийн бусад эдлэлүүд
7.      Керамзит, гипс хөнгөн бөтон, үнс, модны үртэс, зоргодос гэх мэт материалаар хийсэн хамар хана, бамбай зулавч хавтангууд.
8.      Рубөроид, толь, пөргамин, гидроизол, изоль, шалны хулдаас, ханын цаас /обой/.
9.      Хавиргат хавтан, ханын хавтгаалж, шатны марш, худгийн цагираг,
онгоц гэх мэт овор ихтэй төмөр бетон эдлэл.  
10. Өндөр хүчдэл, холбооны агаарын шугамын 6 м-ээс дээш урттай шон.
11. Барилгын хаалга, цонх
12. Төрөл бүрийн кабель, утас
13. Сантехник, цахилгааны зарим тоноглол хэрэгсэл
14. Гэрлийн бүрхүүл
III. Зэргийн ачаа
Барилгын дулаалгын шилэн хөвөн, хөөсөнцөр Чийдэнгийн шил Модны үртэс, зоргодос Сүрэл Уурын зуухны үнс Уурын тогоо Бойлер ферт, түүний холбоос бункер, циклон Төрөл бүрийн ёмкость, бак Төрөл бүрийн яндан хоолой 500 мм-ээс дээш диаметртэй утааны яндан
Тайлбар: Энэ жагсаалтад ороогүй барилгын ачааг I зэргийн ачаа гэж үзнэ.
 
 
 
 
 
 
 
 
Хавсралт № 5.
 
 
ТЭЭВРИЙН ЗАРДЛЫН НЭГ БҮРЧИЛСЭН ТӨСӨВ
 
 
Материалын нэр
Хэмжих нэгж
Тоо ширхэг
Нэгж хүнд /тн/
Холын зай /км/
1 тн.км-ын хөлс
Бүгд үнэ
1
2
3
4
5
6
7
8
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
ДҮН
 
 
 
 
 
 
 
 
 
                 Тайлбар:
Вагон тээврийг тус тусад нь тооцож, авто тээврийн зардлыг нэмж нийт ачаа тээврийн хэмжээг тооцлоо.
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Хавсралт № 6
 
 
БУУЛГАХ АЖЛЫН ТӨСӨВ ЗОХИОХ АРГАЧЛАЛ
 
 
1.      Буулгах ажлын төсвийг зохиохдоо тусгайлан буулгах хийц, бүтээц, барилга байгууламж үүний дотор болон гаднах шугам сүлжээний /металл хийц, бүтээцийг оролцуулахгүйгээр/ ажлыг тооцохдоо ажиллах хүч, машин механизмын дараах итгэлцүүрээр бууруулна:
 
 
-          Төмөр бетон, бетон хийц бүтээц                         0.8
-          Угсармал модон бүтээц, хийц                                          0.8
-          Дотоод сантехникийн төхөөрөмж материал                0.4
-          -Гадна инженерийн шугам сүлжээ                                   0.6
 
2.      Харин металл хийц, бүтээц байгаа тохиолдолд дараах томьёог хэрэглэх бөгөөд зардлын төрөлд доорх итгэлцүүрийг хэрэглэнэ.
 
-          Үндсэн цалинд                                                                   0.6
-          Машин, механизмын зардалд                                        0.7
-          Материалын нөөцөд                                                        0.5
 
Металл хийц, бүтээцээс бусад хийц, бүтээцийн буулгах төсөвт өртгийг /1.1 / томьёогоор тодорхойлно.
 
 
Д=/Зо+Э/*/1-К/-КнКтСк/Кп*Кт-1/                                  /1.1/
 
Д - Бүтээц, хийцийн угсралтын төсөвт өртөг
 
П-Тухайн хийц, бүтээцийн үнэгүйгээр, угсартал тооцсон өөрийн өртөг
Ск- Буулгах хийц, бүтээцийн анхны өртөг
Зо- Энэ өртөгт суусан цалингийн зардал
Э - Энэ өртөгт суусан машин, механизмын зардал
К - Үндсэн цалин, машин механизмын ашиглалтын зардлыг өсгөх итгэлцүүр
Кп - Нэмэгдэл зардлыг зохицуулах итгэлцүүр
Кт - Төсөвт ашгийг зохицуулах итгэлцүүр
 
            Хэрэв металл бүтээц, хийцийг буулгах бол /1.21 томьёогоор тооцно.
 
            Д=[(П-Зо(1-К1)-Э/1-К2/-М/1-КЗ/*Кп Кт+Ск/Кн Кт-1/                      /1.2/
 
М - Металл хийц, бүтээцийн үнэ оруулаагүй барилгын материалын үнэ
К1-Үндсэн цалинг зохицуулах итгэлцүүр
К2-Машин, механизмын ашиглалтын зардлыг зохицуулах итгэлцүүр
КЗ-Материалын зардлыг зохицуулах итгэлцүүр
Хавсралт № 7.
 
 
НЭМЭГДЭЛ, ДАЙВАР ЗАРДЛААС ШУУД ЗАРДАЛД ШИЛЖИХ ЗАРДЛЫН НОРМ /хувиар/
 
Барилга байгууламжийн үндсэн нэр төрөл
Мөрийн дугаар
Шууд зардал, машин механизмын ажилчдын цалингийн сангаас тооцох хувь
Нэмэгдэл зардлаас шилжих
Дайвар зардлаас шилжих
Бүгд
1
Үйлдвэрийн барилга
02
19,3
39,6
58,9
2
Орон сууц, иргэний барилга
03
18,8
39,6
58,9
 
Үүнээс: Том хавтгаалжит болон эзлэхүүний бүрдлээр нь угсрах орон сууцны барилга
04
21,6
39,6
61,2
3
Хөдөө аж ахуй, усны аж ахуйн барилга
05
19,3
39,6
58,9
4
Зам, тээврийн барилга
06
19,4
39,6
59,0
5
Нийгэм ахуйн барилга
07
19,2
39,6
58,8
6
Эрчим хүчний барилга
08
22,5
39,6
62,1
7
Холбооны барилга
09
9,6
39,6
49,2
8
Уул уурхайн барилга
10
20,5
39,6
60,1
9
Барилга засварын ажил
11
18,0
39,6
57,6
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Хавсралт № 8.
 
 
МАШИН, МЕХАНИЗМЫН АШИГЛАЛТЫН ЗАРДЛААС ЦАЛИНГИЙН САН ТООЦОХ НОРМ
 
Барилга, байгууламжийн үндсэн нэр төрөл
Машин, механизмын зардлаас /хувиар/
1
2
3
1
Үйлдвэрийн барилга
7,2
2
Орон сууц, иргэний барилга
7,2
 
Үүнээс: Том хавтгаалжит болон эзлэхүүний бүрдлээр нь угсрах орон сууцны барилга
6,0
3
Хөдөө аж ахуй, усны аж ахуйн барилга
6,2
4
Зам тээврийн барилга
6,1
5
Нийгэм ахуйн барилга
5,4
6
Эрчим хүчний барилга
5,0
7
Холбооны барилга
5,7
8
Уул уурхайн барилга
4,8
9
Барилга, засварын ажил
6,4
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Хавсралт № 9.
 
 
БАРИЛГЫН АЖЛЫН ТӨСӨВ ЗОХИОХОД БАРИМТЛАХ НЭМЭГДЭЛ ЗАРДЛЫН НОРМ
 
Барилга, байгууламжийн үндсэн нэр төрөл
Нэмэгдэл зардлын жишиг норм /хувиар/
Барилгын ажилчид, механикжуулагчдын хөдөлмөрийн хөлсний сангаас
1
2
3
1
Үйлдвэрийн барилга
5,8
2
Орон сууц, иргэний барилга
57,0
 
Үүнээс: Том хавтгаалжит болон эзлэхүүний бүрдлээр нь угсрах орон сууцны барилга
65,6
3
Хөдөө аж ахуй, усны аж ахуйн барилга
58,9
4
Зам тээврийн барилга
58,4
5
Нийгэм ахуйн барилга
58,2
6
Эрчим хүчний барилга
68,2
7
Холбооны барилга
29,1
8
Уул уурхайн барилга
62,1
9
Барилга, засварын ажил
48,1
 
 
 
            Төсөвт тусгах төлөвлөгөөт хуримтлалын /ашиг/ зардлыг барилгын ажилчид, механикжуулагчдын хөдөлмөрийн хөлсний сангаас 95 хувиар авч төсөвт тусгана.
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Хавсралт № 10
 
БАРИЛГЫН НЭМЭГДЭЛ ЗАРДЛЫН НОРМАТИВТ ТУСГАГДСАН ЗАРДЛЫН ЖАГСААЛТ
 
 
Дараах зардлуудыг нэмэгдэл зардлын нормативт тусгана.
 
Нэг.Захиргаа, аж ахуйн зардал
 
1.                  Хуульчилсан даатгалууд.Үүнд:.
-          Нийгмийн даатгал
-          Эрүүл мэндийн даатгал
-          Ажилгүйдлийн даатгал
 
2.                  Удирдлагын хүрээний ажилтны үндсэн ба нэмэгдэл цалин
3.                  Бичиг хэрэг, хэвлэн олшруулах, үдэж, хавтаслах, бүртгэл, тайлан, маягт, каталоги, прейскурант, лавлах материал худалдан авах зардал
4.                  Шуудан цахилгаан, телефоны зардал
5.                  Захиргааны аппаратын байшингийн ашиглалтын ажиллагааны зардал
-          Захиргааны ажилтнуудын албан томилолтын зардал
6.                  Захиргааны ажилтнуудын нүүх, шилжих зардал
-          Захиргааны аппаратын үндсэн фонд, элэгдэл, хорогдлын шимтгэл
-          Тооцоолон бодох төв, машинт станцаар ажил, үйлчилгээ хийлгэсний зардал
7.                  3ураг төсөл, норм, судалгаа, мэдээлэл, сурталчилгаа аудитын зардал
8.                  Эрүүл мэнд, нийгэм, ажилгүйдлийн даатгалын байгууллага хариуцан төлөх хэсэг
9.                  Менжемент, давтан сургалтын зардал
10.             Газар ашигласны төлбөр
 
Хоёр.Ажилчдад үйлчлэх зардал
 
1.                  Ариун цэвэр, соёл, ахуйн нөхцөлийг хангах зардал
2.                  Хөдөлмөр хамгаалал, техникийн аюулгүйн зардал
 
Гурав.Барилгын талбайд үйлдвэрлэл явуулахтай холбогдсон зардал
 
1.                  Үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж хэрэгслийн элэгдэл, бага үнэтэй түргэн элэгдэх хэрэгслийн элэгдэл
2.                  Түр барилгын зардал /титулын бус/
3.                  Гал, харуул, хамгаалалтын зардал
4.                  Барилгын талбай тохижуулах зардал
5.                  Барилга ашиглалтад хүлээлгэн өгөхтэй холбогдсон зардал
6.                  Үйлдвэрлэлийн инженер-техникийн ажилтны албан томилолтын зардал
 
 
 
 
Хавсралт № 11
 
 
Б.БАРИЛГЫН НЭМЭГДЭЛ ЗАРДЛЫН НОРМАТИВТ ТУСГАГДААГҮЙ ЗАРДЛЫН НЭР ТӨРЛИЙН ЖАГСААЛТ
 
1.                  Хууль тогтоомжоор зөвшөөрөгдсөн нэмэр хандив, төлбөр, үүргээр хүлээсэн бусад тооцооны барагдалт;
 
2.                  Тогтоосон журмын дагуу салбарын тусгай болон салбар дундын төсвийн бус санд төлөх төлбөр;
 
3.                  Хотын дотор 3 км-ээс дээш зайд ажилчдыг ажлын талбайд хүргэх, буцаан авах тээврийн зардал;
 
4.                  Барилга угсралтын ажлыг ээлжийн /вахтын/ системээр явуулахтай холбогдсон нэмэгдэл зардлууд;
 
5.                  Барилгын байгууллага, аж ахуйн нэгжийн бүрэн бүрэлдэхүүнээрээ нэг газраас нөгөөд нүүдэллэн шилжих зардал;
 
6.                  Ажиллах хүч зохион байгуулалттай элсүүлэх, шинээр сургууль төгсөгчдөд хөнгөлөлт үзүүлэхтэй холбогдсон зардал;
 
7.                  Цэргийн байгууллагын бие бүрэлдэхүүн, оюутны отрядын хэлбэрээр үйлдвэрлэлд ажиллуулах, түүнтэй адилтгах арга хэмжээтэй холбогдсон нэмэгдэл зардлууд;
 
8.                  Цацраг идэвхэд бодисын идэвхжил, онц халдварт өвчинтэй тэмцэх арга хэмжээг хэрэгжүүлэхтэй холбогдсон зардлууд;
 
9.                  Байгуулсан гэрээний дагуу худалдаа, бизнесийн үйл ажиллагаа явуулахтай холбогдон гарах банкны үйлчилгээний зардал;
 
10.              Ажилтан, ажилчдын хээрийн нэмэгдэл;
 
11.              Байгаль орчныг хамгаалах зориулалтын барилга, байгууламжийн ашиглалтын зардал;
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Хавсралт № 12.
 
 
БАРИЛГА УГСРАЛТЫН АЖЛЫН ТӨСӨВТ ӨРТГИЙН ТОВЧОО
 
Зардлын нэр
Бүгд өртөг /төгрөг/
Үүнээс:
Цалин
 
Шууд зардал
 
 
1
Цалингийн зардал
 
 
2
Тээврийн зардал
 
 
3
Материалын зардал
 
 
4
Машин ашиглалтын зардал
 
 
 
Дүн
 
 
5
Бусад шууд зардал
 
 
 
Нийт шууд зардлын дүн
 
 
6
Нэмэгдэл зардал
 
 
7
Төлөвлөгөөт хуримтлал /ашиг/
 
 
 
Бүгд дүн
 
 
 
 
 
 
 
 
 
 
                        Зохиосон _____________________________
                        Шалгасан _____________________________
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Хавсралт № 13
 
 
ОБЪЕКТЫН ТӨСӨВ №
 
 
Барилгын нэр ________________________________
Объектын нэр ________________________________
Төсөвт өртөг ___________________________ мян.төг
 
 
Төсөв №
Ажлын зардлын нэр
Барилгын технологийн үе шатны ажлуудын төсөвт өртөг /мян.төг/
Барилгын ажил
Тоног төхөөрөмж
Бүгд
Угсралт
өртөг
0
1
2
3
4
5
6
1
Төсөв №
Барилга
 
 
 
 
2
Төсөв №
Халаалт
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Гэх мэт.
 
 
 
 
 
 
Дүн
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
                        Объектын төсөв зохиосон _____________________/                        /
 
                        Шалгасан __________________________________/                                    /
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Хавсралт № 14
 
 
ТИТУЛЫН ТҮР БАРИЛГА, БАЙГУУЛАМЖИД ХАМААРАХ АЖИЛ, ЗАРДЛЫН ЖАГСААЛТ
 
1.                    Барилгын ажилчдад үйлчлэх зорилгоор шинээр баригдаж байгаа үндсэн барилгыг тоноглох, байнгын ашиглалтад өгөхөөс өмнө сэргээн засварлах;
 
2.                    Барилгын ажилчдын үйлчилгээнд зориулан барилга түрээсэлсний хөлс, түүнийг тоноглосон зардал;
 
3.                    Үйлдвэрлэлийн зориулалтаар шинээр баригдсан болон хуучин байсан барилга байгууламжийг түр тоноглох, байнгын ашиглалтад бэлэн болгох үүднээс тэдгээрийг сэргээн засварлах;
 
4.                    Үйлдвэрлэл, агуулах, туслах, орон байр, олон нийтийн зориулалтын угсармал, чингэлгэн барилга байгууламжийн суурь тавьж угсрах, инженерийн хангамжид холбох, засал чимэглэл хийх, тохижуулах, ашиглаж дууссаны дараа буулгах, хийц бүтээцийг агуулахад хураах;
 
5.                    Чингэлгэн ба угсармал барилга, байгууламжийн элэгдэл хорогдлын шимтгэл, түрээсийн төлбөр, урсгал засварын зардал;
 
6.                    Хаалттай, халаалтгүй ил задгай болон битүү барилгын талбай дахь материал, техникийн агуулах;
 
7.                    Материал, хийц эдлэхүүнийг ачиж буулгах, хураах түр талбай, тавцан;
 
8.                    Засвар-механикийн, арматурын, мужааны зэрэг олон төрлийн зориулалттай үйлдвэрийн түр барилга;
 
9.                    Түр ашиглах цахилгаан үүсгэвэр, трансформаторын дэд өртөө, халаалтын тогоо, шахуургын станцууд, ус дамжуулах, сувагжуулалт, агааржуулалт, салхижуулалтын тоноглол, төхөөрөх;
 
10.                Заслын ажлын түр ашиглах станц;
 
11.                Гадаргуун эх үүсвэрүүдийг цэвэрлэх, халдваргүйжүүлэх түр ашиглах тоноглол;
 
12.                Түр ашиглах инертийн материал, бутлан ангилах, бетон зуурах шугам, зангилаа;
 
13.                Түр ашиглах органик болон инертийн холбогч материал бэлтгэх тоног төхөөрөг, цемент-бетоны болон асфальтобетонон заводууд;
 
14.                Шарах камертай бетон, төмөр бетон эдлэл үйлдвэрлэх полигон;
 
15.                Тоног төхөөрөмжийг урьдчилан угсарч шалгахад зориулсан талбай, тусгай тоноглол;
 
16.                Төмөр замын салаа угсрахад зориулсан угсралтын бааз;
 
17.                Түр ашиглалттай карьерын барилга байгууламж, тохижуулалтын зардал;
 
18.                Барилгын байгууллага, аж ахуйн нэгж, түүний бригад, хэсгийн түр конторууд;
 
19.                Барилгын талбайд материал, хийц эдлэхүүнд шинжилгээ туршилт хийх түр лаборатори;
 
20.                Түр гарааш;
 
21.                Гал түймрээс урьдчилан сэргийлэх, барилгын талбай, барилгачдын хотхоны харуул хамгаалалтын зориулалттай барилга, байгууламж;
 
22.                Хотын дотор байгуулсан тусгай, архитектурын гоёлтой хашаа, хаалт, барилгын талбай дахь төмөр замын салаа, автомашины болон шороо зөөврийн зам, орц, гарц, дүүжин зам, краны кабелин зам, тэдгээрийг барих, буулгах зардал;
 
23.                Барилгын талбай доторх хуваарилах байгууламжийг оролцуулан нийт талбайд үйлчлэх холбооны шугам, цахилгаан энерги, ус, дулаанаар хангах инженерийн хангалтын системийг барих, буулгах;
 
24.                Тээврийн байгууллага, албадын хүчээр зохион байгуулах боломжгүй нөхцөлд гүйцэтгэгчийн материал, хийц, эдлэхүүнийг буулгах, дамжуулж түгээх бааз барих;
 
25.                Барилгын цэргийн анги, нэгтгэл, засан хүмүүжүүлэх байгууллагын болон ээлжийн системээр ажилладаг барилгачид зэрэг тусгай ангиллын барилгачдыг байрлуулах, үйлчлэх барилга, байгууламжийг барих зардал.
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Хавсралт № 15.
 
БАРИЛГА БАЙГУУЛАМЖИЙН НЭГДСЭН ТӨСӨВ
 
Барилгын нэр _____________________                       Бүгд дүн _________ /мян.төг/
 
Зардлын зүйл анги, бүлэгдэл
Технологийн бүтэц /мян.төг/
Барилга угсралт
Тоног төхөөрөмж
Бусад зардал
Бүгд
Угсралт
өртөг
0
1
2
3
4
5
6
I хэсэг
 
1-р бүлэг. Талбай бэлдэх
1
Барилга барих талбайг сонгон авах, бэлтгэх
 
 
 
 
 
2
Газрын төлбөр
 
 
 
 
 
3
Өндөржилт
 
 
 
 
 
4
Эх үүсвэрийн хайгуулын ажил
 
 
 
 
 
 
Бүлгийн дүн
 
 
 
 
 
 
2-р бүлэг. Үндсэн барилгууд
5
Үндсэн барилгууд
 
 
 
 
 
 
3-р бүлэг. Туслах чанарын барилгууд
6
Нийт туслах барилгууд
 
4-р бүлэг. Эрчим хүчний аж ахуйн барилгууд
7
Эрчим хүчний аж ахуйн барилгууд
 
 
 
 
 
 
5-р бүлэг. Зам, тээвэр, холбооны аж ахуйн барилгууд
8
Зам, тээвэр холбооны нийт барилгууд
 
 
 
 
 
 
6-р бүлэг. Нийгэм ахуйн барилга байгууламжууд
9
Нийгэм ахуйн барилга байгууламжууд
 
 
 
 
 
 
7-р бүлэг. Талбайн тохижилт, зүлэгжүүлэлт
10
Талбайн бүх тохижилт, зүлэгжүүлэлт
 
 
 
 
 
 
8-р бүлэг. Захиалагчийн зардал
11
Захиалагчийн хяналтын зардал
 
 
 
 
 
12
Титулын түр барилга
 
 
 
 
 
 
1-8-р бүлгийн дүн
 
 
 
 
 
 
9-р бүлэг. Бусад зардлууд
13
Ашиглалтын үеийн боловсон хүчин бэлтгэх
 
 
 
 
 
14
Бусад нэмэлт ажил, зардал
 
 
 
 
 
 
9-р бүлгийн дүн
 
 
 
 
 
 
I хэсгийн дүн
 
 
 
 
 
II хэсэг
 
10-р бүлэг. Мэргэжилтэн ажиллуулах
15
Гадаадын мэргэжилтэн урьж ажиллуулах
 
 
 
 
 
16
Зураг төслийн байгууллагад төлөх зардал
Геодезийн зураглал, инженерийн хайгуулын зардал
 
 
 
 
Зураг төслийн зардал
 
 
 
 
17
Зураг төслийн баримт бичигт шүүлт хийсний зардал
 
 
 
 
 
 
10-р бүлгийн дүн
 
 
 
 
 
 
II хэсгийн дүн
 
 
 
 
 
 
III хэсгийн дүн
 
 
 
 
 
18
 
Магадлашгүй ажлын зардал
 
 
 
 
19
 
Сонгон шалгаруулалтын дэнчин
 
 
 
 
20
 
Нэмэгдсэн өртгийн албан татвар
 
 
 
 
21
 
Бусад зардал
 
 
 
 
 
Нийт хөрөнгө оруулалтын хэмжээ
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
            Нэгдсэн төсвийг зохиосон: ___________________/                                        /
 
                                    Шалгасан:      ____________________/                                      /
 
 
 
_____ он ____ сар ____ өдөр