/ХС-ын 2015-11-13-ны А/223 дугаар тушаалаар хүчингүй болсон/

 

Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2008 оны
138 тоот тушаалын хавсралт
 
Хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээ хийх журам
 
Нэг.Нийтлэг үндэслэл
1.1.Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 31,1-д заасан ажлын байрны хөдөлмөрийн нөхцлийн үнэлгээг энэ жургаын дагуу өмчийн бүх хэлбэрийн аж ахуйн нэгж, байгууллага, Монгол улсад үйл ажиллагаа явуулж байгаа гадаадын болон хамтарсан хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж, байгууллагын захиалга, хүсэлтийн дагуу хийнэ.
1.2.Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 31.22-т заасны дагуу ажил олгогч нь ажлын байр шинээр бий болгох болон тухайн ажлын байрны үйлдвэрлэл, үйлчилгээний чиглэл, нөхцөл өөрчлөгдөх бүрт химийн хорт болон аюултай бодис агуулсан түүхий эд, материал ашиглан үйл ажиллагаа явуулж байгаа бол жилд нэгээс доошгүй удаа ажлын байрны хөдөлмөрийн нөхцлийн үнэлгээ хийлгэнэ.
1.3.Хөдөлмөрийн нөхцөлд үнэлгээ хийх зорилго нь аж ахуйн нэгж, байгууллагын ажлын байрны хөдөлмөрийн нөхцлийг сайжруулах, газрын дор, хортой, халуун, хүнд нөхцлийг тодорхойлон хэмжилт, судалгаа хийх, үнэлгээ өгөх, ажлын байрны орчинд нөлөөлөх хими, физикийн хүчин зүйлийг тодорхойлоход чиглэгдэнэ.
1.4.Хөдөлмөрийн нөхцлийн үнэлгээ хийхэд Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль, "Хөдөлмөрийн нөхцөл, түүний ангилал, хүчин зүйл, хөдөлмөрийн нөхцлийн үнэлгээ" МNS 5080:2001 стандарт болон физик, хими, физилогийн хүчин зүйлийн хэмжилт хийх аргачлал, стандартыг мөрдлөг болгоно.
1 .б.Хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв болон хөдөлмөрийн хяналтын улсын болон шүүхийн байгууллага, эрх бүхий бусад байгууллагын хүсэлт, шаардлагыг үндэслэн аж ахуйн нэгж, байгууллагын ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээ хийж болно.
1.6.Аж ахуйн нэгж, байгууллагын ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээг үндэслэн "Тэтгэвэрийг хөнгөлттэй нөхцлөөр тогтоох газрын дор болон хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил мэргэжлийн жагсаалт"-д нэмэлт, өөрчлөлт оруулах саналыг хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад тавьж шийдвэрлүүлнэ.
Хоёр. Хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээ хийх ажлын зохион байгуулалт
2.1.Энэ журмын 1.3, 1.4-д заасан байгууллагаас ирүүлсэн захиалга, хүсэлтийг хүлээн авч, харилцан гэрээ байгуулах журмаар гүйцэтгэнэ.
2.2.Гэрээнд тал тус бүрийн гүйцэтгэх үүрэг, хариуцлагын талаар тодорхой тусгана.
2.3.Хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээг гэрээнд заасан нөхцөл журмын дагуу хийж гүйцэтгэн, Хөдөлмөрийн нөхцөл, мэргэжлийн өвчин судлалын үндэсний төвийн захиргааны зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн, ажлын байрны хөдөлмөрийн нөхцлийн үнэлгээ хийсэн тухай шийдвэрийг ажлын 10 хоногт багтаан захиалагч болон хүсэлт гаргасан байгууллагад хүлээлгэн өгнө.
2.4.Аж ахуйн нэгж, байгууллагын хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээг ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийн мэдээллийн санд байрлуулна.
Гурав. Ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах ажлын талаар
3.1.Аж ахуйн нэгж, байгууллагын хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах талаар дараах үйл ажиллагаа явуулна. Үүнд:
З.1.1.Ажлын байрны аюултай, хортой, эрсдэл бүхий ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийг тодорхойлох, мэдээллийн нэгдсэн сан бий болгох, НХХЯ болон холбогдох байгууллага, олон нийтэд мэдээлэх,
3.1.2.Ажлын байрны хөдөлмөрийн эрүүл ахуй, байгаль орчинд сөрөг нөлөөлөл үзүүлж байгаа эсэхийг тодорхойлох асуудлыг хэрэгжүүлэх,
3.1.3.Ажлын байрны агаар дахь нарийн ширхэгтэй тоосны агууламж, цахиурын давхар исэл зэрэг бодисыг тодорхойлох арга зүй, стандартыг боловсруулах, хэмжилт судалгаа, шинжилгээний нэр төрлийг нэмэгдүүлэх,
3.1.4. Ажилтныг эрүүл мэндийн урьдчилсан болон хугацаат үзлэгг тогтмол хамруулж байх асуудлыг ажил олгогчидтой хамтран зохион байгуулж, дүн мэдээг тайлагнаж байх
3.1.5.Ажлын байрны хөдөлмөрийн нөхцөл, үйлдвэрлэлийн орчны талаар судалгаа шинжилгээний ажил хийж, түүний мөрөөр авах арга хэмжээний тухай санал гарган, холбогдох байгууллагад хүргүүлж байх.
3.1.6.Ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалтыг холбогдох байгууллагатай хамтран зохион байгуулж, үр дүнг тооцож байх.
Дөрөв. Хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээ хийхтэй холбогдсон зардал
4.1.Хөдөлмөрийн нөхцөлд үнэлгээ хийхэд шаардлагатай үйл ажиллагааны зардлыг тооцож, улсын төсөвт тусгаж байна.
4.2. Журмын 1.1, 1.2, 1.5 дахь хэсэгт заасан үнэлгээний зардлыг тухайн аж ахуйн нэгж, байгууллага хариуцана.
4.2.Аж ахуйн нэгж, байгууллагын хөдөлмөрийн нөхцөлд хийх үнэлгээний зардлын хэмжээ болон хөдөлмөрийн нөхцлийн үнэлгээ хийхтэй холбогдох бусад санхүүжилтийн асуудлыг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын тушаалаар тогтоож, шийдвэрлэнэ.
--------о О о------