Зам тээвэр, аялал жуулчлалын сайдын 2008 оны 90 дугаар тушаалын хавсралт
 
Нэг. ИНД-43 "Техник үйлчилгээний ерөнхий дүрэм"-д орох нэмэлт:
 
43.13 Техник үйлчилгээний бичиг баримтад тавигдах шаардлага
(а)  Агаарын хөлгийн техник үйлчилгээг энэ зүйлийн (б) -д заасан шаардлагыг
хангасан ажлын карт ашиглан гүйцэтгэх  ба  агаарын хөлгийн техник үйлчилгээний   ажил дууссаны дараа  эрх бүхий этгээд гарын үсэг зурж баталгаажуулна.
(б)  ИНЕГ-аас хүлээн зөвшөөрөгдсөн ТҮ-ний хөтөлбөрийн дагуу боловсруулсан ажлын картыг ИНД-119-ийн дагуу Агаарын тээвэрлэгчийн гэрчилгээ эзэмшигчийн дотоод хяналтын нэгж нь хянаж, баталгаажуулсан байна.
(а) Энэ дүрмийн дагуу үйлдэх техникийн бичиг баримт, тайланд санаатайгаар худал мэдээлэл оруулах, бичиг баримт, тайланг хуурамчаар үйлдэх, засварлахыг хориглоно.
Хоёр. ИНД-91 "Нислэгийн үйл ажиллагааны ерөнхий дүрэм"-д орох өөрчлөлт
1)    91.33 -ын в/ заалтыг дараах байдлаар өөрчлөн найруулах:
ИНД-91.33 Хамгаалах бүс хэрэглэх
(в)  Энэ зүйлийн (а)-гийн 1/, 2/, 3/ заалтууд нь хоёроос доош насны хүүхдийн хувьд дараах тохиолдолд хамаарахгүй:
1/ асран хамгаалагч нь насанд хүрсэн, албан ёсоор зорчигчийн суудалд сууж хүүхдийг тэвэрч яваа, ба хүүхдэд бэхэлсэн хамгаалах бүс нь харгалзан яваа хүний хамгаалах бүсэнд бэхлэгдсэн; болон
2/ зорчигчийн суудал нь хүүхдийг хамгаалах хэрэгслээр тоноглогдсон, хүүхэд тухайн хэрэгсэлд тогтоосон жингийн хязгаарлалтаас хэтрээгүй, асран хамгаалагч нь нислэгийн явцад аюулгүй байдалд анхаарал тавих боломжтой.
2)    ИНД-91 ХАВСРАЛТ-ын 5-ыг дараах байдлаар өөрчлөх:
5. Хүүхдийн тусгай суудал
Хүүхдийн тусгай суудал нь:
1/ АНУ-ын ТSО С22-д заасан шаардлагыг хангасан аюулгүйн бүсээр агаарын хөлгийн сандалд бэхлэгдсэн байх;
2/ Хүүхдийн тусгай суудал нь агаарын хөлөгт ашиглахыг зөвшөөрсөн байх,
оОо