Эрүүл мэндийн сайдын 2012 оны

5 дугаар сарын 1-ний өдрийн 150 тоот

тушаалын нэгдүгээр хавсралт

 

 

 

Эрүүл мэндийн чиглэлээр аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх тусгай

зөвшөөрөл авахад бүрдүүлэх баримт бичигт тавигдах шаардлага

 

 

Нэг. Нийтлэг үндэслэл

 

  1. Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.12 дахь хэсэгт заасан эрүүл мэндийн чиглэлээр аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх хувь хүн, хуулийн этгээд (цаашид “тусгай зөвшөөрөл хүсэгч” гэх) хүсэлт гаргаж, хуулийн дагуу баримт бичиг бүрдүүлэхэд энэхүү шаардлагыг мөрдлөг болгоно.

 

  1. Энэхүү тушаалаар батлагдсан шаардлага нь хуулиар тогтоосон тусгай зөвшөөрөл олгох эрх бүхий байгууллага (цаашид “эрх бүхий байгууллага” гэх)-аас томилогдсон ажлын комисс, түүний шинжээчийн баг болон тусгай зөвшөөрөл хүсэгчид хамаарна.

 

  1. Тусгай зөвшөөрөл хүсэгчийн эрүүл мэндийн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх байгууллага байгуулах (цаашид “Эрүүл мэндийн байгууллага” гэх) хэрэгцээ шаардлага нь эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас тогтоосон эрүүл мэндийн чиглэлээр аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгоход баримтлах чиглэлтэй нийцсэн тохиолдолд уг шаардлагын дагуу баримт бичгийг бүрдүүлнэ.

 

  1. Эрх бүхий байгууллагаас тусгай зөвшөөрөл хүсэгчийн байгуулах эрүүл мэндийн байгууллагын төсөл нь эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хэрэгцээ, шаардлагад нийцсэн тухай албан ёсны хариуг авсны дараа барилгын ажлыг эхлүүлж, ажлын байрыг бэлтгэх нөхцөл бүрдэнэ.

 

Хоёр. Тусгай зөвшөөрөл авахад бүрдүүлэх баримт бичигт тавигдах шаардлага.

Тусгай зөвшөөрөл авахад бүрдүүлэх баримт бичгийг дараах дараалалтай бүрдүүлнэ. Үүнд:

  1. Энэхүү шаардлагын 1.4-т заасан албан ёсны хариуг авахад Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлд заасан баримт бичгээс гадна  дор дурдсан баримт бичгийг бүрдүүлж, эрх бүхий байгууллагад хүргүүлнэ:
  1. Эрүүл мэндийн байгууллага байгуулах тухай үүсгэн байгуулагчийн шийдвэр нь төрийн болон орон нутгийн өмчийн эрүүл мэндийн байгууллагын хувьд эрх бүхий байгууллагын тушаал, захирамж, өмчийн бусад хэлбэрийн байгууллагын хувьд үүсгэн байгуулагчийн шийдвэр байна.  Үүсгэн байгуулагчийн талаарх мэдээллийг хүснэгт 3-ын дагуу гаргаж, холбогдох нотлох баримт бичгийн хуулбарыг хавсаргана.

 

  1. Шийдвэрт эрүүл мэндийн чиглэлээр аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн төрөл, байгууллагын удирдах бүрэлдэхүүнийг заана. Шийдвэрийн хавсралтаар байгууллагын бүтэц, дүрмийг баталсан байж болно.

 

  1. Хэд хэдэн хуулийн этгээд, иргэн эрүүл мэндийн байгууллагыг үүсгэн байгуулах тохиолдолд талууд гэрээ байгуулж баталгаажуулна. Гэрээнд үүсгэн байгуулагчийн нийлүүлэх хөрөнгө, эзэмших хувь хэмжээ, эрх, үүрэг, хариуцлага, бусдад эрх шилжүүлэх, үүсгэн байгуулагчийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах, эрүүл мэндийн байгууллагыг татан буулгах нөхцөл зэрэг асуудлыг тус тус тусгана.

 

  1. Эрүүл мэндийн байгууллагын дүрэмд байгууллагын нэр, байршлын хаяг, үндсэн зорилго, чиг үүрэг, үйл ажиллагааны төрөл, удирдах бүрэлдэхүүний эрх хэмжээ, санхүүжилтийн эх үүсвэр, хөрөнгийн зарцуулалт болон тэдгээрт холбогдох асуудлын хүрээнд байгууллагын дагаж мөрдөх хэм хэмжээг тодорхой заана. Мөн эрүүл мэндийн ажилтан, үйлчлүүлэгчдийн эрх ашгийг хамгаалах, бусад байгууллага, иргэдтэй харилцах зарчим, түүнчлэн аж ахуйн нэгжийн нийгмийн өмнө хүлээх хариуцлагын талаар тусгасан байна.

 

  1. Эрүүл мэндийн байгууллага байгуулах үндэслэл, санхүүгийн тооцооны танилцуулгад дараах асуудлуудыг багтаана:

 

  1. Эрүүл мэндийн байгууллага байгуулах үндэслэл, давуу тал, үр ашиг, гарч болзошгүй эрсдэлийн талаар;

 

  1. Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15.12, 16.2.2, Эрүүл мэндийн тухай хуулийн 15.1, 40.1, 41.1, Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 9.1 дэх хэсэгт тус тус заасан үйл ажиллагаатай холбоотой Монгол улсын стандарт, удирдамж, дүрэм журам болон олон улсын стандартад нийцүүлэн тодорхойлсон өөрийн байгууллагын үйл ажиллагааны төрөл, хэв шинжийн талаар;

 

  1. Эрүүл мэндийн байгууллагын хүчин чадлыг тухайн эрхлэх үйл ажиллагааны төрөлд холбогдох Монгол улсын эсвэл олон улсын стандартын шаардлага хангасан барилга байгууламж, ажиллах хүн хүч болон ашиглах техник технологи, тоног төхөөрөмжийг тодорхойлсон танилцуулга (нэвтрүүлэх олон улсын стандарт нь  холбогдох төрийн захиргааны эрх бүхий байгууллагаар баталгаажсан байна);

 

  1. Байгууллагын үйл ажиллагааг эхлүүлэх, цаашид бүрэн хүчин чадлаараа тогтвортой ажиллах хүртэлх үйлчлүүлэгчдийн тоон төлөв байдал, нэг эрүүл мэндийн ажилтанд ногдох үйлчлүүлэгчид, үйлчилгээний зардал, төлбөрийн хэмжээ, бүтээгдэхүүний борлуулалтын үнэ, төсвийн төсөөлөл зэргийг гурван жилээр тооцсон эдийн засгийн тооцоо.

 

  1. Эрүүл мэндийн байгууллага байгуулахад шаардагдах хүний нөөцийн судалгаа, төлөвлөлтийн танилцуулгыг хүснэгт 1-ийн дагуу гаргана. Тухайн байгууллагад гадаадын эмнэлгийн мэргэжилтэн ажиллах тохиолдолд Эрүүл мэндийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.4- 25.5 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан, мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх болон хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийн талаар хүснэгт 2-ын дагуу гаргана.

 

  1. Эрүүл мэндийн байгууллагын үйл ажиллагааны төрөл, хүчин чадалд тухайн барилга байгууламж нь холбогдох улсын стандартын шаардлага хангасан эсэхэд тусгай зөвшөөрөл хүсэгчийн хийсэн өөрийн үнэлгээ, дүгнэлт байх ба дараахь баримт бичгийг  хавсаргана:

 

  1. Эрүүл мэндийн байгууллагын барилга байгууламж нь “Барилгын норм ба дүрэм”, тухайн эрхлэх үйл ажиллагаатай холбоотой улсын стандартын шаардлагад нийцсэн бүтэц, зохион байгуулалтын гадаад болон дотоод технологийн зураглал (талбайн хэмжээ бүхий);

 

  1. Барилга байгууламжийн хүчин чадлын мэдээллийг энэхүү шаардлагын хүснэгт 4-15-ын дагуу гаргана.

 

  1. Тусгай зөвшөөрөл хүсэгчийн тухайн эрхлэх эрүүл мэндийн байгууллагын үйл ажиллагааны үйлдвэрлэл, технологийн горим, тусламж, үйлчилгээний стандарт, эмнэлзүйн удирдамжийг хэрэгжүүлэхэд шаардлагатай техник, тоног төхөөрөмжийн мэдээлэл бүхий жагсаалт.

 

  1. Тусгай зөвшөөрөл хүсэгч нь ажлын байр бэлэн болсны дараа ажлын байрны дүгнэлт гаргуулж, үйл ажиллагаа эхлүүлэх зөвшөөрөл авахад дараах баримт бичгийг бүрдүүлж, эрх бүхий байгууллагад хүргүүлнэ. Үүнд:
  1. Эрүүл мэндийн байгууллагын барилгыг шинээр барьж байгуулсан тохиолдолд барилгын зураг төсөлд экспертиз хийсэн,  барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл олгосон, Барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авсан талаарх холбогдох байгууллагын дүгнэлт шийдвэрүүдийн хуулбар;

 

  1. Барилга байгууламжийг эрүүл мэндийн байгууллагын үйл ажиллагаа эрхлэхэд зориулан шинэчлэн өөрчилсөн тохиолдолд барилга байгууламжийг ашиглаж болох эсэх талаар мэргэжлийн хяналтын байгууллагын дүгнэлтийн хуулбар;

 

  1. Тухайн барилга байгууламж нь үүсгэн байгуулагчийн эзэмшлийн болон өөрийн өмч  болохыг нотлох үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, эсвэл түрээсийн гэрээний хуулбар;

 

  1. Эмнэлгийн мэргэжилтэн болон бусад эрүүл мэндийн ажилтны бүрэлдэхүүн, боловсролын түвшин, мэргэшсэн байдлыг энэхүү шаардлагын хүснэгт 1 ба 2-ын дагуу гаргаж, холбогдох нотлох баримтын хуулбарыг хавсаргана.

 

  1. Эрүүл мэндийн байгууллагын техник, тоног төхөөрөмжийн хангамж, чанарын баталгаажилт нь тухайн эрхлэх үйл ажиллагааны үйлдвэрлэл, технологийн горим, тусламж үйлчилгээний стандарт, эмнэлзүйн удирдамжийг хэрэгжүүлэхэд шаардлага хангаж буй талаархи мэдээлэлийг энэхүү шаардлагын хүснэгт 16-ын дагуу гаргах ба Эрүүл мэндийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2, 40.3 дахь хэсэгт заасан баримт бичгүүдийг хавсаргасан байна.

Гурав. Бусад зүйл

  1. Тусгай зөвшөөрөл хүсэгчийн хүсэлтэд дээр дурдсан баримт бичгүүдээс гадна дараах баримт бичгүүдийг хавсаргана. Үүнд:

 

  1. Гадаадын иргэн, гадаадын хуулийн этгээд үүсгэн байгуулагч бол Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.5 дахь хэсэгт заасан баримт бичгийн хуулбар;
  2. Эрүүл мэндийн дэмжих үйл ажиллагааг бусдаар гэрээгээр гүйцэтгүүлэх бол эмнэлгийн тусгай хог хаягдал, ариутгал, халдваргүйтгэл, тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээний гэрээний эх хувь.

 

  1. Тусгай зөвшөөрөл хүсэгч нь энэхүү шаардлагын 2.1-д заасан баримт бичгийг цахим болон цаасан хэлбэрээр, 2.2-д заасан баримт бичгийг цаасан хэлбэрээр  эрх бүхий байгууллагад тус тус хүргүүлнэ.
  2. Тусгай зөвшөөрөл авахад бүрдүүлсэн баримт бичигт тэдгээрийг боловсруулсан, зөвшөөрсөн, хянасан ажилтан, албан тушаалтнууд гарын үсэг зурж, тамга тэмдгээр баталгаажуулсан байна.

 

  1. Тусгай зөвшөөрөл авахад бүрдүүлсэн баримт бичиг, хавсралт бүрийн баруун доод буланд дугаарлалт хийн баталгаажуулж, хоёр хувь үйлдсэн байна.

 

 

 


Хүснэгт 1

 

ЭРҮҮЛ МЭНДИЙН АЖИЛТАНЫ МЭДЭЭЛЭЛ

 

Эрүүл мэндийн ажилтны овог нэр

хүйс

Төрсөн он

Төгссөн сургууль1 (он, боловсролын зэрэг, цол)

Мэргэжлийн зэрэг

Эмнэлгийн мэргэжилтний зөвшөөрлийн дугаар

Эрхлэх албан тушаал, ажил2

Үндсэн ажилтан эсэх3

Ажлын туршлага4

Ажилласан жил5

0

1

2

3

4

5

6

7

8

9

10

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Тайлбар:

  1. тухайн эрүүл мэндийн ажилтан хэдэн онд, ямар сургуулийг, ямар мэргэжлээр аль улсад төгссөн болохыг боловсролын баримт бичгийг үндэслэн бичиж хавсаргах
  2. тусгай зөвшөөрөл хүсэгчийн байгууллагад ямар ажлын байранд ажиллах болохыг тэмдэглэх
  3. үндсэн ажилтныг “Ү”, гэрээт цагийн ажилтныг “Г” үсгээр хүснэгтэд тэмдэглэх. Давхар ажил эрхлэх нь ашиг сонирхлын зөрчил үүсэхээргүй бол тухайн бусад байгууллагын удирдах албан тушаалтан, эрх бүхий байгууллагын бичгээр өгсөн зөвшөөрлийг хавсаргах
  4. ямар байгууллагад, ямар албан тушаалд ажиллаж байсан болохыг тухайн эрүүл мэндийн ажилтны нийгмийн даатгалын дэвтрийн даатгуулагчийн ажил, албан тушаалын өөрчлөлтийн тухай тэмдэглэлийг үндэслэн сүүлийн 2 албан тушаалыг бичиж хавсаргах
  5. эрүүл мэндийн салбарт ажилласан жил гэж ойлгох ба тухайн мэргэжлээр (тусгай зөвшөөрөл хүсэгчийн олгосон ажлын байранд ажиллах мэргэжил) ажилласан жилийг тэмдэглэх

 

Хүснэгт 2

ГАДААДЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН АЖИЛТНЫ МЭДЭЭЛЭЛ

 

Гадаадын эмнэлгийн мэргэжилтэн болон эрүүл мэндийн ажилтны овог нэр

хүйс

Төрсөн он

Монгол улсад хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл1

Төгссөн сургууль(он, мэргэжил, боловсролын зэрэг, цол)

Мэргэжлийн зэрэг (зөвлөх, тэргүүлэх, ахлах, арга зүйч)

Эмнэлгийн мэргэжилтний зөвшөөрлийн дугаар

Ажлын туршлага

Эрхлэх албан тушаал, ажил

 

Үндсэн ажилтан эсэх

 

0

1

2

3

4

5

6

7

8

9

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Тайлбар:

  1. Монгол улсад зорчих болон оршин суух талаарх гадаадын иргэн, харьяатын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын холбогдох зөвшөөрөл болон хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл, дугаар, хүчинтэй хугацааг тэмдэглэж хавсаргах
  2. Бусад баганад орсон асуудлууд маягт №1-ийн дагуу тэмдэглэх

Хүснэгт 3

 

ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГЫГ ҮҮСГЭН БАЙГУУЛАГЧИЙН МЭДЭЭЛЭЛ

 

Овог нэр

хүйс

Төрсөн он

Иргэншил

Иргэний үнэмлэх, түүнийг орлох хууль ёсны баримт бичгийн дугаар

Төгссөн сургууль (он , улс, хотын нэр)

Үндсэн мэргэжил

Одоо эрхэлж буй ажил, албан тушаал

Эрүүл мэндийн байгууллагад хүлээх үүрэг

Харилцах утас, факс, е-мэйл, вэб хуудас

0

1

2

3

4

5

6

7

8

9

10

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Хүснэгт 16

 

ЭМНЭЛГИЙН ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙН ХҮЧИН ЧАДАЛ

 

Тоног төхөөрөмжийн жагсаалт

Үйлдвэрлэгдсэн он

Үйлдвэрлэсэн улс, брендийн нэр

Ашиглалтын он

ISO-ийн шаардлага хангасан

зориулалт

Чанарын баталгаажилт

0

1

2

3

4

5

6

7

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 


Хүснэгт 4

 

ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГА (ЭМНЭЛГИЙН ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭ)- ЫН

БАРИЛГА, БАЙГУУЛАМЖИЙН ХҮЧИН ЧАДЛЫН ҮЗҮҮЛЭЛТ

 

Үзүүлэлт

Тоо (нэгж бүрээр)

Өрөө, тасалгааны талбайн хэмжээ, (м2)

1

Зориулалтын барилга байгууламж (давхар бүрээр)

 

 

2

Барилгын нийт талбай м2

 

 

3

Нийт өрөө, нэгж

 

 

4

Амбулатори

Хүлээлгийн

 

 

5

Кабинет (тусламж, үйлчилгээний төрлөөр)

 

 

6

Тарианы өрөө

 

 

7

Оношилгоо (лаборатори, онош зүй)

 

 

8

Нөхөн сэргээх

 

 

9

Сэргээн засах

 

 

10

Нийгмийн эрүүл мэнд

 

 

11

Боолт

 

 

12

Хэвтэн эмчлүүлэх

хүлээн авах

 

 

13

Тасаг (тусламж, үйлчилгээний төрөл бүрээр)

 

 

14

Эмчилгээний өрөө

 

 

15

Хагалгааны өрөө

 

 

16

Үйлчлүүлэгчдийн өрөө

 

 

17

Эрүүл мэндийн дэмжих үйлчилгээ

Санхүү, эдийн засаг

 

 

18

Аж ахуй хангамж

 

 

19

Гал тогоо (ажилчид, үйлчлүүлэгчид)

 

 

20

Хоол хүнсний хангамж, хадгалалт

 

 

21

Инженер техник, засвар үйлчилгээ

 

 

22

Нийтийн үйлчилгээ (цэвэрлэгээ, үйлчилгээ)

 

 

23

Угаалга

 

 

24

Ариутгал

 

 

25

Хог хаягдлын устгал, зайлуулалт

 

 

26

Бусад үйлчилгээ

 

Харуул хамгаалалт

 

 

27

Эмийн сан (дотоод)

 

 

28

Дүн бүртгэл, архив

 

 

29

Нийгмийн үйлчилгээ

 

 

30

Ажилчдын амралтын болон албан тасалгаа

 

 

31

Ариун цэврийн өрөө

 

 

32

Удирдлагын баталсан ор

 

сэхээн амьдруулах, эрчимт эмчилгээ (нийт орны 3%)

 

 

33

тусгаарлах өрөө(нийт орны 1-1.5 %)

 

 

34

Өдрийн эмчилгээний хэсгийн ор

 

 

 

Хүснэгт 5

 

СЭРГЭЭН ЗАСАХ ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ БАЙГУУЛЛАГА (РАШААН

СУВИЛАЛ)-ЫН БАРИЛГА, БАЙГУУЛАМЖИЙН ХҮЧИН ЧАДЛЫН ҮЗҮҮЛЭЛТ

 

Үзүүлэлт

Тоо (нэгж бүрээр)

Өрөө, тасалгааны талбайн хэмжээ, (м2)

1

Зориулалтын барилга байгууламж (давхар бүрээр)

 

 

2

Барилгын нийт талбай м2

 

 

3

Нийт өрөө, нэгж

 

 

4

Амбулатори

Хүлээлгийн

 

 

5

Кабинет (тусламж, үйлчилгээний төрлөөр)

 

 

6

Тарианы өрөө

 

 

7

Оношилгоо (лаборатори, онош зүй)

 

 

8

Нийгмийн эрүүл мэндийн сургалт сурталчилгаа

 

 

9

Мэс заслын боолт

 

 

10

Хэвтэн эмчлүүлэх

Хүлээн авах

 

 

11

Тасаг (тусламж, үйлчилгээний төрөл бүрээр)

 

 

12

Рашаан, шавар эмчилгээний хэсэг

 

 

13

Физик эмчилгээний хэсэг

 

 

14

Эмчилгээний биеийн тамирын хэсэг (өрөө, талбай)

 

 

15

Бусад сэргээн засах эмчилгээний өрөө (төрөл бүрээр)

 

 

16

Үйлчлүүлэгчдийн өрөө

 

 

17

Эрүүл мэндийн дэмжих үйлчилгээ

Аж ахуй хангамж

 

 

18

Гал тогоо /ажилчид, үйлчлүүлэгчид/

 

 

19

Хоол хүнсний хангамж, хадгалалт

 

 

20

Инженер, бальнотехникийн засвар үйлчилгээ

 

 

 

 

 

 

 

21

Нийтийн үйлчилгээ/цэвэрлэгээ, үйлчилгээ/

 

 

22

Угаалга

 

 

23

Ариутгал

 

 

24

Хог хаягдлын устгал, зайлуулалт

 

 

25

Нийгмийн үйлчилгээ

 

 

26

Бусад үйлчилгээ

 

Харуул хамгаалалт

 

 

27

Эмийн сан (дотоод)

 

 

28

Дүн бүртгэл, архив

 

 

29

Ажилчдын амралтын болон албан тасалгаа

 

 

30

Ариун цэврийн өрөө

 

 

31

Автогараж

 

 

32

Рашаан шаврын нөөц, хадгалалтын хэсэг

 

 

33

Удирдлагын баталсан ор

 

Яаралтай тусламжийн (нийт орны 3%)

 

 

34

тусгаарлах өрөө(нийт орны 1-1.5 %)

 

 

35

Өдрийн эмчилгээний хэсэг (нийт орны 10%)

 

 

 

Хүснэгт 6

 

ЭМЧИЛГЭЭНИЙ ГООЗАСЛЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ БАЙГУУЛЛАГЫН БАРИЛГА

БАЙГУУЛАМЖИЙН ХҮЧИН ЧАДЫН ҮЗҮҮЛЭЛТ

 

Үзүүлэлт

Тоо (нэгж бүрээр)

Өрөө, тасалгааны талбайн хэмжээ, (м2)

1

Зориулалтын барилга байгууламж (давхар бүрээр)

 

 

2

Барилгын нийт талбай м2

 

 

3

Нийт өрөө, нэгж

 

 

4

Хүлээлгийн хэсэг

 

 

5

Ажилчдын хувцасны болон амралтын өрөө

 

 

6

Ариутгалын хэсэг

 

 

7

Угаалгын хэсэг

 

 

8

Ажиллагсадын албан тасалгаа

 

 

9

Эмчилгээний хэсэг

 

 

10

Мэс ажилбарын хэсэг

 

 

 

 

 

 

 

Хүснэгт  7

 

ЭМ ХАНГАН НИЙЛҮҮЛЭХ БАЙГУУЛЛАГЫН БАРИЛГА,

БАЙГУУЛАМЖИЙН ХҮЧИН ЧАДЛЫН ҮЗҮҮЛЭЛТ

 

Үзүүлэлт

Тоо хэмжээ

Өрөө, тасалгааны талбайн хэмжээ, (м2)

1

Зориулалтын барилга байгууламж (давхар)

 

 

2

Барилгын нийт талбай м2

 

 

3

Нийт өрөө, нэгж

 

 

4

Ханган нийлүүлэх

Удирдлага

 

 

5

Захиалга хүлээн авах, олгох

 

 

6

Бэлтгэн нийлүүлэх

 

 

7

Зориулалтын дагуу бүрэн тоноглогдсон агуулах

 

 

8

Чанарын хяналтын

 

 

9

Бусад

Ажилчдын амралтын

 

 

10

Ариун цэврийн

 

 

 

Хүснэгт 8

ЭМИЙН ҮЙЛДВЭРИЙН БАРИЛГА, БАЙГУУЛАМЖИЙН

ХҮЧИН ЧАДЛЫН ҮЗҮҮЛЭЛТ

 

Үзүүлэлт

Тоо хэмжээ

Өрөө, тасалгааны талбайн хэмжээ, (м2)

1

Зориулалтын барилга байгууламж (давхар)

 

 

2

Барилгын нийт талбай м2

 

 

3

Нийт өрөө, нэгж

 

 

4

Цагаан бүс

Үйлдвэрлэл явуулах хэсэг

 

 

5

Саарал бүс

Савлалт

 

 

6

ус нэрэх

 

 

7

хатаалт явуулах

 

 

8

Хар бүс

түүхий эд хүлээн авах

 

 

9

бэлэн бүтээгдэхүүн хадгалах угаах

 

 

10

цэвэрлэх

 

 

11

Жинлэх байр

 

 

12

Хадгалах байр (бүтээгдэхүүн бүрт тохирсон)

эхлэл ба савлалтын материал

 

 

13

завсарын ба бөөн бүтээгдэхүүн

 

 

14

эцсийн бүтээгдэхүүн

 

 

15

түр хүлээлгэнд тусгаарласан бүтээгдэхүүн

 

 

16

борлуулахаар зөвшөөрсөн

 

 

17

гологдол,

буцаан татан авсан

 

 

18

Чанарын хяналтын байр

микробиолог

 

 

 

19

эрүүл зүйн нян судлалын лаборатори

 

 

20

химийн лаборатори

 

 

21

Засвар үйлчилгээ

 

 

22

Туршилтын амьтны байр

турших

 

 

23

амьтны хоол тэжээл хадгалах

 

 

24

устгаж халдваргүйжүүлэх

 

 

25

Албан тасалгаа

Удирлагын ажилчдын

 

 

26

Ажиллагсадын байр

Амрах

 

 

27

цайны газар

 

 

28

хувцас солих

 

 

29

шүршүүр

 

 

30

ариун цэврийн өрөө

 

 

 

 

Хүснэгт 9

 

ЭМИЙН САНГИЙН БАРИЛГА БАЙГУУЛАМЖИЙН

ХҮЧИН ЧАДЛЫН ҮЗҮҮЛЭЛТ

 

Үзүүлэлт

Тоо хэмжээ

Өрөө, тасалгааны талбайн хэмжээ, (м2)

1

Зориулалтын барилга байгууламж (давхар)

 

 

2

Барилгын нийт талбай м2

 

 

3

Нийт өрөө, нэгж

 

 

4

Үйлчилгээний танхим

жор хүлээн авах

 

 

5

эм олгох

 

 

6

хүлээлгийн танхим

 

 

7

Эм найруулах өрөө

 

 

8

Ус нэрэх

 

 

9

Шил угаах өрөө

 

 

10

Ариун эм бэлтгэх өрөө:   

ариутгах

 

 

11

ариун эм бэлтгэх өрөө

 

 

12

Эмийн нөөцийн агуулах

 

 

13

Клиник эм зүйн өрөө

 

 

 

 

 

 

Хүснэгт 10

ЭМНЭЛГИЙН БАГАЖ, ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ ХАНГАН

НИЙЛҮҮЛЭХ БАЙГУУЛЛАГЫН БАРИЛГА БАЙГУУЛАМЖИЙН

ХҮЧИН ЧАДЛЫН ҮЗҮҮЛЭЛТ

 

Үзүүлэлт

Тоо хэмжээ

Өрөө, тасалгааны талбайн хэмжээ, (м2)

1

Зориулалтын барилга байгууламж (давхар)

 

 

2

Барилгын нийт талбай м2

 

 

3

Нийт өрөө, нэгж

 

 

4

Ханган нийлүүлэх

Удирдлага

 

 

5

Захиалга хүлээн авах, олгох

 

 

6

Бэлтгэн нийлүүлэх

 

 

7

Зориулалтын дагуу бүрэн тоноглогдсон агуулах

 

 

8

Багаж, тоног төхөөрөмжийн угсралт, засвар үйлчилгээ, тохируулгын

 

 

9

Сургалтын

 

 

9

Бусад

Инженер, техникийн ажилчдын амралтын

 

 

10

Ариун цэврийн

 

 

 

Хүснэгт 11

ЭМНЭЛГИЙН ПРОТЕЗ ХАНГАН НИЙЛҮҮЛЭХ БАЙГУУЛЛАГЫН

БАРИЛГА, БАЙГУУЛАМЖИЙН ХҮЧИН ЧАДЛЫН ҮЗҮҮЛЭЛТ

Үзүүлэлт

Тоо хэмжээ

Өрөө, тасалгааны талбайн хэмжээ, (м2)

1

Зориулалтын барилга байгууламж (давхар)

 

 

2

Барилгын нийт талбай м2

 

 

3

Нийт өрөө, нэгж

 

 

4

Ханган нийлүүлэх

Удирдлага

 

 

5

Захиалга хүлээн авах, олгох

 

 

6

Бэлтгэн нийлүүлэх

 

 

7

Зориулалтын дагуу бүрэн тоноглогдсон агуулах

 

 

8

Тохируулга, засвар үйлчилгээ

Эмнэлгийн тусгай мэргэжилтний үзлэг, тохируулгын (холбогдох мэргэжлийн) оношлогоо, зөвлөгөө

 

 

9

Протезийн тохируулга

 

 

10

Засвар үйлчилгээ

 

 

11

Сургалт, арга зүйн

 

 

12

Ажиллагсадын байр

Амрах

 

 

13

ариун цэврийн өрөө

 

 

 

 

Хүснэгт 12

 

ЭМНЭЛГИЙН ПРОТЕЗИЙН ҮЙЛДВЭРИЙН БАРИЛГА,

БАЙГУУЛАМЖИЙН ХҮЧИН ЧАДЛЫН ҮЗҮҮЛЭЛТ

 

Үзүүлэлт

Тоо хэмжээ

Өрөө, тасалгааны талбайн хэмжээ, (м2)

1

Зориулалтын барилга байгууламж (давхар)

 

 

2

Барилгын нийт талбай м2

 

 

3

Нийт өрөө, нэгж

 

 

4

Үйлдвэрлэл явуулах хэсэг

 

 

8

Үйлдвэрлэлд бэлтгэх хэсэг

Протезийн эд анги хүлээн авах

 

 

9

бэлэн бүтээгдэхүүн хадгалах угаах

 

 

10

Чанарын хяналтын байр

Протезийн бүтээгдэхүүн шалгах

 

 

11

Хэмжээг тодорхойлох

 

 

12

Тохируулга, засвар үйлчилгээ

Эмнэлгийн тусгай мэргэжилтний үзлэг, тохируулгын (холбогдох мэргэжлийн) оношлогоо, зөвлөгөө

 

 

13

Протезийн тохируулга

 

 

14

Засвар үйлчилгээ

 

 

15

Сургалт, арга зүйн

 

 

16

Ажиллагсадын байр

Амрах

 

 

17

цайны газар

 

 

18

хувцас солих

 

 

19

шүршүүр

 

 

20

ариун цэврийн өрөө

 

 

 

Хүснэгт 13

 

АХУЙН ШАВЖ, МЭРЭГЧ УСТГАЛ, АРИУТГАЛ, ХАЛДВАРГҮЙЖҮҮЛЭХ

БОДИСЫН ХАНГАН НИЙЛҮҮЛЭХ БАЙГУУЛЛАГЫН БАРИЛГА,

БАЙГУУЛАМЖИЙН ХҮЧИН ЧАДЛЫН ҮЗҮҮЛЭЛТ

 

Үзүүлэлт

Тоо хэмжээ

Өрөө, тасалгааны талбайн хэмжээ, (м2)

1

Зориулалтын барилга байгууламж (давхар)

 

 

2

Барилгын нийт талбай м2

 

 

3

Нийт өрөө, нэгж

 

 

4

Ханган нийлүүлэх

Удирдлага

 

 

5

Захиалга хүлээн авах, олгох

 

 

6

Бэлтгэн нийлүүлэх

 

 

7

Хор, бодис хадгалах, бүрэн тоноглогдсон агуулах

 

 

8

Чанарын хяналтын

 

 

9

Сургалтын

 

 

10

Ажилчдын амралтын

 

 

11

Ариун цэврийн

 

 

 

Хүснэгт 14

 

АХУЙН ШАВЖ, МЭРЭГЧ УСТГАЛ, АРИУТГАЛ, ХАЛДВАРГҮЙЖҮҮЛЭХ

ҮЙЛЧИЛГЭЭНИЙ  БАЙГУУЛЛАГЫН БАРИЛГА, БАЙГУУЛАМЖИЙН

ХҮЧИН ЧАДЛЫН ҮЗҮҮЛЭЛТ

 

Үзүүлэлт

Тоо хэмжээ

Өрөө, тасалгааны талбайн хэмжээ, (м2)

1

Зориулалтын барилга байгууламж (давхар)

 

 

2

Барилгын нийт талбай м2

 

 

3

Нийт өрөө, нэгж

 

 

4

Үйлчилгээ

Удирдлага

 

 

5

Захиалга хүлээн авах, олгох

 

 

6

Хор, бодис хадгалах, бүрэн тоноглогдсон агуулах

 

 

7

Сургалтын

 

 

8

Ажилчдын амралтын

 

 

9

Ариун цэврийн

 

 

 

Хүснэгт 15

 

АХУЙН ШАВЖ, МЭРЭГЧ УСТГАЛ, АРИУТГАЛ, ХАЛДВАРГҮЙЖҮҮЛЭХ

БОДИСЫН ҮЙЛДВЭРИЙН БАРИЛГА, БАЙГУУЛАМЖИЙН

ХҮЧИН ЧАДЛЫН ҮЗҮҮЛЭЛТ

 

Үзүүлэлт

Тоо хэмжээ

Өрөө, тасалгааны талбайн хэмжээ, (м2)

1

Зориулалтын барилга байгууламж (давхар)

 

 

2

Барилгын нийт талбай м2

 

 

3

Нийт өрөө, нэгж

 

 

4

Цагаан бүс

Үйлдвэрлэл явуулах хэсэг

 

 

5

Саарал бүс

Савлалт

 

 

6

ус нэрэх

 

 

7

хатаалт явуулах

 

 

8

Хар бүс

түүхий эд хүлээн авах

 

 

9

бэлэн бүтээгдэхүүн хадгалах угаах

 

 

10

цэвэрлэх

 

 

11

Жинлэх байр

 

 

12

Хадгалах байр (бүтээгдэхүүн бүрт тохирсон)

эхлэл ба савлалтын материал

 

 

13

завсарын ба бөөн бүтээгдэхүүн

 

 

14

эцсийн бүтээгдэхүүн

 

 

15

түр хүлээлгэнд тусгаарласан бүтээгдэхүүн

 

 

16

борлуулахаар зөвшөөрсөн

 

 

17

гологдол,

буцаан татан авсан

 

 

18

Чанарын хяналтын байр

микробиолог

 

 

 

19

эрүүл зүйн нян судлалын лаборатори

 

 

20

химийн лаборатори

 

 

21

Засвар үйлчилгээ

 

 

22

Туршилтын амьтны байр

турших

 

 

23

амьтны хоол тэжээл хадгалах

 

 

24

устгаж халдваргүйжүүлэх

 

 

25

Албан тасалгаа

Удирлагын ажилчдын

 

 

26

Ажиллагсадын байр

Амрах

 

 

27

цайны газар

 

 

28

хувцас солих

 

 

29

шүршүүр

 

 

30

ариун цэврийн өрөө

 

 

 

 

 

 

 

 


 

Эрүүл мэндийн сайдын 2012 оны

 5 сарын  1-ний өдрийн 150 тоот

тушаалын хоёрдугаар хавсралт

 

Эрүүл мэндийн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх

тусгай зөвшөөрлийн комиссын ажиллах удирдамж

 

Нэг. Нийтлэг үндэслэл

  1. “Эрүүл мэндийн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн комисс” нь Аж, ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.12, Эрүүл мэндийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.4, 15 дугаар зүйл, 40, 41 дүгээр зүйл, Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт тус тус заасан үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгох, сунгах, зөвшөөрлийг түдгэлзүүлэх, хүчингүй болгох, зөвшөөрөлд нэмэлт өөрчлөлт оруулах, тусгай зөвшөөрлийн комиссын дэргэд шинжээчээр ажиллах мэргэжлийн байгууллага, мэргэжилтнийг томилох үйл ажиллагааг удирдан зохион байгуулахад энэхүү удирдамжийг мөрдлөг болгоно.

 

  1. “Эрүүл мэндийн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн комисс” (цаашид “Комисс” гэх) нь үйл ажиллагаандаа Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 9 дүгээр зүйлээр тогтоосон зарчмаас гадна дор дурдсан зарчмыг баримтлан ажиллана. Үүнд:

 

 

  1. Энэхүү удирдамж нь Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв болон төрийн захиргааны байгууллага, аймаг, нийслэлийн Засаг дарга (цаашид “Эрх бүхий байгууллага” гэх) нарын шийдвэрээр тус тус байгуулагдсан комисст хамаарна. Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын дэргэдэх комисс нь бусад эрх бүхий байгууллагын комиссын үйл ажиллагаанд хяналт тавьж, мэргэжил арга зүйгээр хангана.

 

  1. Эрх бүхий байгууллагаас томилогдсон комисс нь эрүүл мэндийн байгууллагад мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй холбоотой өдөр тутмын үйл ажиллагааг гүйцэтгэх ажлын албатай байх ба дараах зохион байгуулалттай байна. Үүнд:

 

 

  1. Комиссын бүрэлдэхүүнд эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн бодлого, хэрэгжилт, зохицуулалт хяналтын чиг үүрэг бүхий төрийн захиргааны байгууллага болон иргэдийн эрх ашгийг илэрхийлэх төрийн бус байгууллагын төлөөллийг оролцуулах бөгөөд комиссын бүрэлдэхүүнийг эрх бүхий байгууллагын шийдвэрээр томилно.

 

  1. Комисс нь 9 хүний бүрэлдэхүүнтэй, орон тооны бус байх ба дарга, нарийн бичгийн дарга, гишүүдээс бүрдэнэ. Комиссын нарийн бичгийн даргаар ажлын албаны тусгай зөвшөөрлийн асуудал хариуцсан мэргэжилтэн ажиллана.

 

  1. Комисс нь үндсэн чиг үүргээ хэрэгжүүлэхдээ шинжээчдийг татан оролцуулах ба шинжээчээр эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын дэргэдэх мэргэжлийн салбар зөвлөл, төрийн захиргааны болон  төрийн бус байгууллагын төлөөлөл байна.

 

  1. Шинжээчдийн бүрэлдэхүүнийг сонгон шалгаруулалтын үндсэн дээр эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын шийдвэрээр батлана. 

 

  1. Комисс нь эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авсан байгууллагын бүртгэл, мэдээний сан үүсгэн ажиллуулна.

Хоёр. Комиссын чиг үүрэг, үйл ажиллагаа

  1. Комисс нь дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ. Үүнд:
  1. Эрүүл мэндийн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй холбоотой ажлын албаны үйл ажиллагааг мэргэжил арга зүйгээр хангах;
  2. Эрүүл мэндийн байгууллагын мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн бодлого, зохицуулалт, эрх зүйн орчинг боловсронгуй болгох талаар санал боловсруулж, эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад уламжлах;
  3. Үйлчлэх хүрээний хүн амын эрүүл мэндийн хэрэгцээ, шаардлагыг тодорхойлж, эрүүл мэндийн байгууллагад мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгоход баримтлах чиглэлийг 2 жил тутам гарган саналаа эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлэх;
  4. Комисс нь тусгай зөвшөөрөл хүсэгчийн эрүүл мэндийн байгууллага байгуулах төслийн хэрэгцээ шаардлагыг тодорхойлохдоо дор дурдсан хүчин зүйлүүдийг харгалзан үзнэ:

 

  1. Эрүүл мэндийн байгууллагад мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгох эсэх талаар хэлэлцэн шийдвэр гаргаж, эрх бүхий байгууллагаар баталгаажуулах;

 

  1. Мэргэжлийн хяналт, Татвар, Нийгмийн даатгал, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөөх газар, Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхэлсэн алба болон бусад хууль хяналтын байгууллагын тодорхойлолт, тусгай зөвшөөрлийн комиссын хяналт, шалгалтын дүгнэлт, акт зэргийг үндэслэн эрүүл мэндийн байгууллагын тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх, хүчингүй болгох асуудлыг хэлэлцэн,  эрх бүхий байгууллагаар  шийдвэр гаргуулах.

 

  1. Комиссын ажиллах хэлбэр нь хуралдаан байх ба гишүүдийн саналыг цахим ба цаасан хэлбэрээр авч болно.

 

  1.  Хуралдаанаар хэлэлцэх асуудлын төлөвлөгөөг комиссын дарга батлах ба шаардлагатай үед даргын шийдвэрээр төлөвлөгөөнд тусгагдаагүй асуудлыг нэмэлтээр хэлэлцэж болно. Комиссын хэлэлцэх үндсэн асуудал:

 

  1. Комиссын дарга хурлын дэгийг батална.
  2. Нарийн бичгийн дарга комиссын даргын баталсан хурлын төлөвлөгөө, хурлаар хэлэлцэх асуудлын танилцуулгыг гишүүдэд хурал болохоос 3 хоногийн өмнө цахим ба цаасан хэлбэрээр хүргүүлсэн байна.
  3.  Комиссын хуралдааныг ажлын 21 хоногт 1 удаа хийнэ. Шаардлагатай тохиолдолд комиссын даргын санаачлагаар ээлжит бус хурал зарлан хуралдуулна.
  4. Комиссын гишүүдийн 70-аас доошгүй хувь оролцсон тохиолдолд хурал хүчин төгөлдөр байна.
  5. Комиссын гишүүд хурлаар хэлэлцэх асуудалтай бүрэн танилцаж, саналаа бэлтгэж ирэх ба оролцох боломжгүй тохиолдолд саналаа бичгээр ирүүлнэ. Шаардлагатай гэж үзвэл хэлэлцэх асуудлын хүрээнд комиссын хуралдаанд холбогдох мэргэжилтэн болон шинжээч, тусгай зөвшөөрөл хүсэгч аж ахуйн нэгж байгууллага, иргэнийг оролцуулна.
  6.  Комисс нь хэлэлцсэн асуудлаар санал боловсруулж, тэмдэглэл хөтөлнө. Тэмдэглэлд комиссын гишүүд гарын үсэг зурж баталгаажуулна.
  7. Тусгай зөвшөөрөл олгосон эрүүл мэндийн байгууллагын үйл ажиллагаанд мэргэжлийн байгууллагатай хамтран болон дангаар хяналт хийх, хэрэглэгчдийн зүгээс гаргасан гомдол, маргааныг шийдвэрлэнэ.

 

Гурав. Ажлын албаны чиг үүрэг

Ажлын алба нь дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ. Үүнд:

  1. Тусгай зөвшөөрөл хүсэгчийн баримт бичгийн бүрдэлтийг хянаж, бэлтгэсэн ажлын байранд үнэлгээ хийх ажлыг зохион байгуулан, дүнг комиссын хуралдаанаар хэлэлцүүлэх;
  2. Шаардлагатай тохиолдолд холбогдох байгууллагатай харилцаж, тусгай зөвшөөрөл хүсэгчийн бүрдүүлсэн баримт бичиг болон бэлтгэсэн ажлын байртай холбоотой мэдээлэл, лавлагааг холбогдох байгууллага, албан тушаалтнаас гаргуулан авах;
  3. Тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагын талаар холбогдох хууль эрх зүйн баримт бичиг, олон улсын туршлага, мэдээллийг нягтлан судалж, тусгай зөвшөөрлийн шаардлагыг шинэчлэх сайжруулах санал дэвшүүлэх. Мөн ажлын байрны үнэлгээний арга аргачлал, үнэлгээнд ашиглах шалгах хуудсыг боловсруулан хэрхэн ашиглах талаар шинжээч нарыг сургах,  арга зүйн дэмжлэг үзүүлэх
  4. Тусгай зөвшөөрөл авсан эрүүл мэндийн байгууллагын үйл ажиллагаа, тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагын хэрэгжилтэд явцын хяналт тавих;
  5. Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар, Мэргэжлийн хяналтын байгууллага, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхэлсэн алба, хууль хяналтын бусад байгууллага, Эрүүл мэндийн яамны мэргэжлийн салбар зөвлөл, төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллаж, харилцан мэдээлэл солилцох;
  6. Тусгай зөвшөөрөл бүхий эрүүл мэндийн байгууллагуудын бүтэц, үйл ажиллагаатай холбоотой бүртгэл, мэдээллийн санг хөтлөж, тогтмол баяжуулах;
  7. Эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх байгууллагын тусгай зөвшөөрөл авахад бүрдүүлсэн баримт бичигт орсон нэмэлт өөрчлөлтийг комиссын шийдвэрийг үндэслэн гэрчилгээнд бичилт хийж тэмдэглэх;
  8. Тусгай зөвшөөрлийн гэрчилгээний маягтыг хэвлүүлэх ажлыг зохион байгуулах ба тус тушаалаар батлагдсан зааврын дагуу тусгай зөвшөөрлийн гэрчилгээг хөтөлж, дугаарлах;
  9. Улсын тэмдэгтийн хураамжийг тусгай зөвшөөрөл хүсэгчээс баримтын хамт авч, тайланг хугацаанд нь гарган харьяа орон нутгийн татварын байгууллагад хүргүүлэх.
  10. Энэхүү тушаалын 3.8-д заасан хураамжийг Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 27 дугаар зүйлд заасан төлбөрийн дээд хэмжээг тусгай зөвшөөрөл олгоход, доод талын хэмжээг тусгай зөвшөөрлийг сунгаж олгоход хураах.

 

Дөрөв. Шинжээчийн чиг үүрэг

  1. Эрх бүхий байгууллагаас томилогдсон шинжээчид нь дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ. Үүнд:
  1. Ажлын албанаас баталсан удирдамжийн дагуу тусгай зөвшөөрөл хүсэгчийн бүрдүүлсэн баримт бичигтэй танилцах;  
  2. Тусгай зөвшөөрөл хүсэгчийн ажлын байрны бүтэц, үйл ажиллагаа нь холбогдох улсын стандарт, эмнэл зүйн удирдамж, үйдвэрлэлийн технологийн горимын шаардлага хангаж буй эсэхэд газар дээр нь хяналт, үнэлгээ хийн, холбогдох дүгнэлтийг гаргах;
  3. Ажлын байранд тавигдах улсын стандартын шаардлага, шалгуурыг хангахтай холбоотой мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх, тусгай зөвшөөрөл хүсэгчээс шаардлагатай мэдээллийг гаргуулан авах, зураг авалт хийх;
  4. Тусгай зөвшөөрөл бүхий эрүүл мэндийн байгууллагын тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагын хэрэгжилтэд явцын хяналт хийхэд оролцох,
  5. Тусгай зөвшөөрлийн хугацааг сунгах, зөвшөөрөлд нэмэлт өөрчлөлт хийхтэй холбоотой ажлын байрны нөхцөлд хяналт хийх, дүгнэлт гаргах;
  6. Тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагын талаар холбогдох хууль эрх зүйн баримт бичиг, олон улсын туршлага мэдээлэлтэй танилцаж, мэдлэг чадвараа дээшлүүлдэг байх.

 

  1. Шинжээчийг сонгохдоо дараах шалгуурыг үндэслэнэ. Үүнд:
  1. Мэргэжлийн болон эрдмийн зэрэг цолтой;
  2. Тухайн мэргэжлээрээ 5-аас доошгүй жил ажиллаж мэргэшсэн, байгууллагын удирдлага, зохион байгуулалтаар ажлын дадлага, туршлагатай;
  3. Эрүүл мэндийн байгууллагуудын бүтэц, үйл ажиллагаанд үнэлгээ, дүгнэлт өгөх, багаар ажиллах чадвартай;
  4. Тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагын талаар мэдлэгтэй байх;
  5. Гэмт хэрэгт холбогдож байгаагүй;
  6. Ашиг сонирхлын зөрчилгүй.

 

  1. Шинжээчийг дараах байдлаар сонгон, томилон ажиллуулна:
  1. Шинжээчийг сонгон шалгаруулах, гэрээ байгуулахыг  Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, шинжээчдийг сургаж мэргэшүүлэх, арга зүйн зөвлөмжөөр хангах, томилох, урамшуулал олгох ажлыг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг- Эрүүл мэндийн газар гүйцэтгэнэ. 
  2. Шинжээчийн сонгон шалгаруулалтын зарыг олон нийтийн хэвлэл, мэдээллийн хэрэгслээр сонгон шалгаруулах ажиллагаанаас 21 хоногийн өмнө зарлах ба эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас  томилогдсон ажлын хэсэг зохион байгуулна.
  3. Сонгон шалгаруулалтад тэнцсэн шинжээчтэй 2 жилийн хугацаагаар гэрээ байгуулж, үнэмлэх олгоно.
  4. Эрүүл мэндийн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авахад бүрдүүлэх баримт бичиг болон ажлын байранд тавигдах шаардлага, шалгуур, тэдгээрийг үнэлэх, дүгнэлт гаргахтай холбоотой сургалтад шинжээчдийг хамруулна.
  5. Тусгай зөвшөөрөл хүсэгчийн ажлын байранд үнэлгээ хийх хуваарийг урьдчилан гаргаж, шинжээчид мэдэгдэн, удирдамж болон шалгах хуудсаар хангаж томилон ажиллуулна.
  6. Шинжээчид тусгай зөвшөөрөл хүсэгчийн ажлын байрны үнэлгээ, хяналтад оролцсон хугацаа, ажлын үр дүнг харгалзан эрх бүхий байгууллага зохих урамшуулал олгоно.

 

Тав. Комисс, ажлын алба, шинжээчийн ашиг сонирхлын

зөрчлийн шийдвэрлэлт

 

  1. Комисс, ажлын албаны бүрэлдэхүүний болон түүнийг төлөөлөх этгээдийн эцэг эх, эхнэр нөхөр, ах эгч, дүү, хүүхэд, найз нөхөд тусгай зөвшөөрөл эзэмших өргөдөл гаргагчаар оролцож байгаа тохиолдолд ил зарлан, шийдвэр гаргах, санал хураахад оролцохоос сайн дураар татгалзаж, урьдчилан мэдэгдэнэ.
  2. Шинжээч нь тусгай зөвшөөрөл хүсэгч иргэн, хуулийн этгээдтэй нэгдмэл сонирхолтой байж болохгүй бөгөөд тусгай зөвшөөрөл хүсэгч нь шинжээчийн эцэг эх, эхнэр нөхөр, ах эгч, дүү, хүүхэд, найз нөхөд байх тохиолдолд шинжилгээ хийхээс сайн дураар татгалзаж, урьдчилан мэдэгдэл гаргана.
  3.  Комисс, ажлын алба, шинжээчдийн бүрэлдэхүүналбан үүргээ гүйцэтгэхэд хөндлөнгөөс нөлөөлсөн аливаа дарамт шахалт, зохимжгүй нөлөөллийн талаар холбогдох хуульд заасны дагуу арга хэмжээг авч хэрэгжүүлбэл зохино.

 

Зургаа. Тусгай зөвшөөрөл олгох, сунгах, хянах, түдгэлзүүлэх,

хүчингүй болгох үйл ажиллагаа

  1. Тусгай зөвшөөрлийг олгох үйл ажиллагааг дараах байдлаар зохион байгуулна. Үүнд:
  1. Ажлын алба нь энэхүү тушаалын нэгдүгээр хавсралтын 2.1-д заасан баримт бичгийг цахим хэлбэрээр хүлээн авч, комиссоор хэлэлцүүлэн эрүүл мэндийн байгууллага байгуулах хэрэгцээг ажлын 10 хоногт тодорхойлж, албан ёсны хариуг тусгай зөвшөөрөл хүсэгчид хүргүүлнэ.
  2. Тусгай зөвшөөрөл хүсэгчийн ажлын байр бэлэн болсны дараа энэхүү тушаалын нэгдүгээр хавсралтын 2.2-д заасан баримт бичгийг цаасан хэлбэрээр хүлээн авч, ажлын байранд үнэлгээ хийх шинжээчдийг  сондгой тоон бүрэлдэхүүнтэйгээр сонгож, ажлын удирдамж, шалгах хуудсаар хангана.
  3. Шинжээчид нь томилогдсоноосоо хойш ажлын 5 хоногт багтаан тусгай зөвшөөрөл хүсэгчийн  баримт бичигтэй танилцан, бэлтгэсэн ажлын байрыг улсын стандарт, тусгай зөвшөөрлийн шалгуурын дагуу газар дээр нь үнэлэн дүнг комиссын ажлын албанд ирүүлнэ.
  4. Хэрэв баримт бичиг хангалтгүй, дутуу эсвэл хуурамч баримт бичиг бүрдүүлсэн бол хүсэлтийг хүчингүй болгож тусгай зөвшөөрөл олгохгүй байна.
  5. Шинжээчдийн дүгнэлт ирснээс хойш ажлын 10 хоногт багтаан комиссын хуралдаанаар хэлэлцүүлнэ.
  6. Комисс нь эрүүл мэндийн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгоход баримтлах чиглэлийг харгалзан, шинжээчдийн гаргасан дүгнэлтийг үндэслэн зөвшөөрөл олгох эсэх талаар шийдвэр гаргана.
  7. Комиссын гаргасан шийдвэрийг үндэслэн эрх бүхий байгууллага баталгаажуулна.
  8. Ажлын алба нь эрх бүхий байгууллагын шийдвэрийг үндэслэн тусгай зөвшөөрлийн гэрчилгээнд бичилт хийн, комиссын даргаар гарын үсэг зуруулж, аж ахуйн нэгжид олгоно.
  9. Тусгай зөвшөөрөл олгоогүй шийдвэрийг тусгай зөвшөөрөл хүсэгчид албан бичгээр ажлын 3 хоногт багтаан мэдэгдэнэ.

 

  1. Тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагад хяналт тавих, тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх, хүчингүй болгох үйл ажиллагааг дараах байдлаар зохион байгуулна. Үүнд:
  1. Ажлын алба нь тусгай зөвшөөрөл олгосон эрүүл мэндийн байгууллагын үйл ажиллагаанд тавих хяналтыг Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлд заасан чиг үүргийн дагуу гүйцэтгэнэ.
  2. Эрүүл мэндийн байгууллагад тусгай зөвшөөрөл олгосноос хойш 6 сарын дотор бүтэц, үйл ажиллагааны хэрэгжилтэд хяналт хийж, хяналтаар илэрсэн зөрчлийг арилгуулах зөвлөмж өгнө.
  3. Тусгай зөвшөөрөл авч эхний 6 сарын хугацаанд үйл ажиллагаа нь тогтворжсон эрүүл мэндийн байгууллагын тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагад тусгай зөвшөөрлийн хугацааг сунгах хүртэл жил бүр явцын хяналт хийж, дүгнэлт гаргана.
  4. Эрх бүхий байгууллага болон мэргэжлийн хяналтын байгууллагын хяналт шалгалтын дүгнэлтээр тусгай зөвшөөрөл авснаас хойш 6 сарын дотор үйл ажиллагаагаа эхлүүлээгүй, тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлага болон шударга өрсөлдөөний зарчим, хэрэглэгчийн эрх ашгийг удаа дараа ноцтой зөрчсөн, тусгай зөвшөөрлийг хуулийн хугацаанд сунгуулаагүй байгууллагын тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх, хүчингүй болгох асуудлыг комиссын хуралдаанаар хэлэлцүүлж, шийдвэрийг эрх бүхий байгууллагаар баталгаажуулна.

 

  1. Тусгай зөвшөөрлийг сунгах, тусгай зөвшөөрөлд нэмэлт өөрчлөлт хийх үйл явцыг дараах байдлаар зохион байгуулна. Үүнд:
  1. Ажлын алба нь сар бүр тусгай зөвшөөрлийн хугацаа дуусч байгаа эрүүл мэндийн байгууллагын тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагын хэрэгжилтийн талаарх мэдээллийг холбогдох байгууллагуулаас авсан байвал зохино.  
  2. Тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагад хийсэн хяналт шалгалт болон мэргэжлийн хяналтын байгууллагын дүгнэлтээр тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх, хүчингүй болгох санал гараагүй байгууллагын тусгай зөвшөөрлийг сунгуулах хүсэлт гаргаснаас хойш ажлын 3 хоногт багтаан комиссын даргын шийдвэрээр сунгалт хийнэ. 
  3. Эрүүл мэндийн байгууллагын хуулийн этгээдийн нэр, үүсгэн байгуулагчийн болон хүний нөөцийн бүрэлдэхүүнд өөрчлөлт орох тохиолдолд хүсэлт гаргаснаас хойш ажлын 3 хоногт багтаан комиссын даргын шийдвэрээр тусгай зөвшөөрлийн гэрчилгээнд нэмэлт хийнэ. 
  4. Тус тушаалын 5.3.3-т зааснаас бусад ажлын байрны хаяг өөрчлөгдөх, бүтцэд нэмэлт өөрчлөлт оруулах, тусгай зөвшөөрөл эзэмшигч өөрчлөгдөх тохиолдолд тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагааны нэгэн адилаар зохион байгуулж, комиссын хуралдаанаар шийдвэрлэнэ.  

 

Долоо. Тусгай зөвшөөрлийг мэдээлэх

  1. Ажлын алба нь тусгай зөвшөөрөл олгосон, сунгасан, түдгэлзүүлсэн, хүчингүй болгосон, нэмэлт өөрчлөлт оруулсан эрүүл мэндийн байгууллагын талаарх мэдээллийг зөвшөөрлийн мэдээний санд бүртгэн, цахим хуудас (http:www. moh.mn)-ны эрүүл мэндийн салбарын тусгай зөвшөөрөл, импортын зөвшөөрлийн интернэтэд суурилсан (licemed) цахим бүртгэлийн программд байршуулна.
  2. Тусгай зөвшөөрөл бүхий эрүүл мэндийн байгууллагын нэгдсэн мэдээллийн сангийн тогтвортой үйл ажиллагааг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Эрүүл мэндийн газар бүрэн хариуцна.

 

Найм. Тусгай зөвшөөрлийн гэрчилгээг хөтлөх, дугаарлах

 

  1. Комиссын ажлын алба нь тусгай зөвшөөрлийн гэрчилгээг дор дурдсан зааврын дагуу дугаарлана. Үүнд:
  1. Гэрчилгээний дугаар нь үндсэн гурван хэсгээс бүрдэнэ. Эхний хэсэгт үйл ажиллагааны төрөл, чиглэлийг заасан үсгэн код, хоёрдугаар хэсэгт зөвшөөрөл олгосон оныг илтгэх хоёр тоо, гуравдугаар хэсэгт эрх бүхий байгууллагын код, дөрөвдүгээр хэсэгт тусгай зөвшөөрлийн дугаарыг нэгж, аравт, зуут, мянгатын оронтой тоогоор тэмдэглэнэ. Үсгэн кодыг тасалсан богино зураасаар, тоон хэсгийг тасалсан ташуу зураасаар зааглана. Тухайлбал:       ЭХ-09/01/01, ЭХ-10/22/133, ТХ-09/24/13676.
  2. Үсгэн код нь тусгай зөвшөөрлөөр эрхлэх үйл ажиллагааны төрөл болон эрүүл мэндийн байгууллагын өмчийн хэлбэрийг тодорхойлсон 2 үсэгтэй байна. Тусгай зөвшөөрөл олгоход дараах үсгэн кодыг ашиглана:

 

Код

Үйл ажиллагааны чиглэл

Өмчийн хэлбэр

ЭУ

Эмнэлэг, сувиллын бүх төрлийн мэргэжлийн үйл ажиллагаа

Төрийн

ЭХ

Эмнэлэг, сувиллын бүх төрлийн мэргэжлийн үйл ажиллагаа

Хувийн

ХХ

Хүний эм, эмнэлгийн хэрэгсэл импортлох, ханган нийлүүлэх, худалдах

Хувийн

ТХ

Эмнэлгийн багаж, тоног төхөөрөмж импортлох, ханган нийлүүлэх, худалдах

Хувийн

ПУ

Эмнэлгийн протез импортлох, ханган нийлүүлэх, худалдах

Төрийн

ПХ

Эмнэлгийн протез импортлох, ханган нийлүүлэх, худалдах

Хувийн

БХ

Биологийн идэвхт бүтээгдэхүүн импортлох, худалдах

Хувийн

БҮХ

Биологийн идэвхт бүтээгдэхүүн үйлдвэрлэх

Хувийн

АХ

Ахуйн шавьж, мэрэгч устгал, халдваргүйтлийн бодис импортлох, ханган нийлүүлэх, худалдах

Хувийн

АҮХ

Ахуйн шавьж,  мэрэгч устгах, халдваргүйжүүлэх үйлчилгээ

Хувийн

ҮУ

Хүний эм, эмнэлгийн хэрэгсэл үйлдвэрлэх

Төрийн

ҮХ

Хүний эм, эмнэлгийн хэрэгсэл үйлдвэрлэх

Хувийн

МХХ

Мансууруулах болон сэтгэцэд нөлөөт эм, тэдгээрийн угтвар бодисыг худалдах  импортлох, ханган нийлүүлэх

Хувийн

МҮХ

Мансууруулах болон сэтгэцэд нөлөөт эм үйлдвэрлэх

Хувийн

ҮУ

Эмнэлгийн протез үйлдвэрлэх

Төрийн

ҮХ

Эмнэлгийн протез үйлдвэрлэх

Хувийн

НУ

Өвчин үүсгэгч нян, түүний хорыг өсгөвөрлөх, үржүүлэх, хадгалах, нөөцлөх, тээвэрлэх, худалдах, улсын хилээр нэвтрүүлэх

Төрийн

НХ

Өвчин үүсгэгч нян, түүний хорыг өсгөвөрлөх, үржүүлэх, хадгалах, нөөцлөх, тээвэрлэх, худалдах, улсын хилээр нэвтрүүлэх

Хувийн

АҮХ*

Ахуйн шавьж, мэрэгч усгал, халдваргүйтгэлийн үйлчилгээ

Хувийн

ГУ

Эмчилгээний гоо заслын үйлчилгээ

Төрийн

ГХ

Эмчилгээний гоо заслын үйлчилгээ

Хувийн

ЭСХ

Эмийн сан

Хувийн

ЭСУ

Эмийн сан

Төрийн

ЭЭС

Эргэлтийн эмийн сан

Орон нутгийн өмчийн

 

  1. Хоёрдугаар хэсэг нь аж ахуйн нэгжид тусгай зөвшөөрөл олгосон оныг илтгэнэ. Ингэхдээ оны сүүлийн хоёр тоог ашиглана. Тухайлбал: 2003 оныг 03, 2009 оныг 09 гэж тэмдэглэнэ.
    1. Гуравдугаар хэсэгт аймаг, нийслэлийн кодыг тэмдэглэнэ. Жишээ нь: ЭХ- 09/05/01, ЭУ-10/23/198

Аймаг, нийслэл

Код

1

Архангай

01

2

Баян-Өлгий

02

3

Баянхонгор

03

4

Булган

04

5

Говь-Алтай

05

6

Говь-Сүмбэр

06

7

Дархан уул

07

8

Дорноговь

08

9

Дорнод

09

10

Дундговь

10

11

Завхан

11

12

Орхон

12

13

Өвөрхангай

13

14

Өмнөговь

14

15

Сүхбаатар

15

16

Сэлэнгэ

16

17

Төв

17

18

Увс

18

19

Ховд

19

20

Хөвсгөл

20

21

Хэнтий

21

22

Улаанбаатар

22

23

Эрүүл мэндийн яам

23

24

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Эрүүл мэндийн газар

24

 

  1. Дөрөвдүгээр хэсэг нь олгосон гэрчилгээний дугаар байна.

 

  1. Тусгай зөвшөөрлийн гэрчилгээг дараах байдлаар хөтөлнө. Үүнд:
  1. Гэрчилгээний өвөр талд тусгай зөвшөөрөл олгосон эрх бүхий байгууллага, аж ахуйн нэгжийн нэр, эрхлэх үйл ажиллагааны төрөл, үйл ажиллагаа явуулах нутаг дэвсгэр, хаяг, хүчинтэй байх хугацаа, тусгай зөвшөөрөл олгосон огноо, дугаар, улсын бүртгэлийн болон гадаадын хөрөнгө оруулалтын гэрчилгээний дугаар зэргийг бичиж тэмдэглэнэ.
  2. Гэрчилгээг олгосон он сар, өдөр гэсэнд комиссын шийдвэрийг үндэслэн гаргасан Эрүүл мэндийн сайдын болон Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Эрүүл мэндийн газрын даргын тушаал, аймаг, нийслэлийн Засаг даргын захирамжийн огноог тэмдэглэнэ.
  3. Тусгай зөвшөөрөл олгосон байгууллага гэсэнд Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн болон Эрүүл мэндийн тухай хууль тогтоомжоор олгогдсон эрх бүхий байгууллагын нэр байна.
  4. Байгууллагын нэр гэсэнд эрүүл мэндийн чиглэлээр аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авсан хуулийн этгээдийн нэрийг бичнэ.
  5. Тусгай зөвшөөрөл эзэмшигчийн нэр гэсэнд тухайн эрүүл мэндийн байгууллагыг үүсгэн байгуулагчийн нэрийг бичнэ.
  6. Үйл ажиллагааны чиглэлд холбогдох хууль тогтоомжид заасан тусгай зөвшөөрлийн үндсэн дээр эрхлэх үйл ажиллагааны ерөнхий төрлийг зааж, тухайн байгууллагын тусгайлан эрхлэх үйл ажиллагааны чиглэлийг  хаалтанд оруулан бичиж тэмдэглэнэ.
  7. Үйл ажиллагаа явуулах нутаг дэвсгэр гэсэнд тухайн байгууллагын үйл ажиллагааны хамрах хүрээг заана.
  8. Байгууллагын албан ёсны хаяг гэсэнд тухайн эрүүл мэндийн байгууллагын байршлын хаягийг бичиж тэмдэглэнэ.
  9. Улсын бүртгэлийн гэрчилгээний дугаарт тухайн хуулийн этгээдийг бүртгэсэн гэрчилгээний болон регистрийн дугаарыг бичнэ.
  10. Тусгай зөвшөөрөл эзэмшигч байгууллага нь гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж байх тохиолдолд зохих байгууллагаас олгосон гэрчилгээний дугаарыг бичиж тэмдэглэнэ.
  11. Гарын үсэг хэсэгт комиссын дарга гарын үсэг зурна.
  12. Гэрчилгээний ар талд эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авахад бүрдүүлсэн баримт бичигт оруулсан нэмэлт, өөрчлөлт болон тусгай зөвшөөрлийн хугацааг сунгасан талаарх бүртгэл, мэдээллийг комиссын шийдвэрийг тус тус үндэслэн бичиж тэмдэглэнэ.
  13. Тусгай зөвшөөрлийн гэрчилгээнд эрүүл мэндийн байгууллагын бүтэц, үйл ажиллагааны улсын стандартын шалгуурт хийсэн шинжээчийн хэсгийн үнэлгээний дүнг хавсаргана.

 

  1. Гэрчилгээг дор дурдсан зааврын дагуу хэвлэнэ. Үүнд:
  1. Гэрчилгээг хэвлэлийн байгууллагатай гэрээ байгуулан хэвлүүлнэ.
  2. Гэрчилгээ нь өвөр, ар талтай байна. Гэрчилгээний өвөр талд тусгай зөвшөөрөл олгосон байгууллага, аж ахуйн нэгжийн нэр, эрхлэх үйл ажиллагааны төрөл, нутаг дэвсгэр, хаяг, хүчинтэй байх хугацаа, олгосон огноо, дугаар, улсын бүртгэлийн болон гадаадын хөрөнгө оруулалтын гэрчилгээний дугаар, комиссын даргын гарын үсэг, тамга зэргийг тус тус багтаана. Ар талд эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авахад бүрдүүлсэн баримт бичигт оруулсан нэмэлт өөрчлөлт болон тусгай зөвшөөрлийн хугацааг сунгасан талаарх бүртгэл, мэдээлэл тусгагдана.
  3. Гэрчилгээний өвөр талыг дөрвөн буландаа хээ, угалзтай ногоон өнгийн хүрээтэй, ар талыг хүрээгүй, өвөр талын зүүн дээд хэсэгт нууцлалын ил тэмдэгтэй байхаар хэвлүүлнэ.

 

Ес. Хариуцлага

  1. Эрүүл мэндийн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгох, сунгах, түдгэлзүүлэх, хүчингүй болгохтой холбоотой энэхүү журмыг зөрчсөн аж ахуйн нэгж байгууллага, эрүүл мэндийн байгууллага, эрх бүхий байгууллагын холбогдох албан тушаалтанд хууль тогтоомжид заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ.

 

 

 


ЭРҮҮЛ МЭНДИЙН ЧИГЛЭЛЭЭР АЖ АХУЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ

ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙН ГЭРЧИЛГЭЭНИЙ ЗАГВАР

 

  1.  

МОНГОЛ УЛС

MONGOLIA

 

 

Тусгай зөвшөөрөл олгосон байгууллага

 

ЭРҮҮЛ МЭНДИЙН ЧИГЛЭЛЭЭР МЭРГЭЖЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА

ЭРХЛЭХ ТУСГАЙ ЗЄВШЄЄРЄЛ

SPECIAL PERMIT TO CONDUCT PROFESSIONAL ACTIVITIES

IN MEDICAL FIELD

ГЭРЧИЛГЭЭ

CERTIFICATE

 

Олгосон_____он____сар____єдєр                                Дугаар_____________

(year)             (month)      (date)                                  (number)

 

Байгууллагын нэр __________________________________________________

(Name of organization)

 

Тусгай зөвшөөрөл эзэмшигчийн нэр__________________________________

(name of license holder)

 

Үйл ажиллагааны чиглэл ___________________________________________

(Type (fied )of activity)

 

Үйл ажиллагаа явуулах нутаг дэвсгэр____________________

(Permited territory)

 

                Байгууллагын албан ёсны хаяг _______________________________________

                (address of organization)

 

                Улсын бүртгэлийн гэрчилгээний дугаар________________________________

                (State registration number)

 

Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн гэрчилгээний дугаар______

                (number of certificate of foreign incorporated company)

 

                Гэрчилгээ  _______он_____сар_____єдєр хүртэл хүчинтэй.

                  (certificate)              (year)        (month)       (date)               (valid)

 

 

                   КОМИССЫН ДАРГА                                                Гарын үсэг     /НЭР   /

                (Chairman  of theCommission, )                    (Signature) (chairman’s name)

 

 

     

               

Тусгай зөвшөөрөл авахад бүрдүүлсэн баримт бичигт оруулсан нэмэлт, өөрчлөлтийн бүртгэл (Amendments to special perment’s document)

Д/д

Нэмэлт өөрчлөлтийг зөвшөөрсөн шийдвэрийн дугаар, огноо

(Number and date of decision on amendment)

Нэмэлт, өөрчлөлтийн агуулга

(Content of amendment)

Бүртгэсэн

Огноо

(date)

Ажилтан

(officer)

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

___он_____сар_____єдєр хүртэл сунгав.

                (year)        (month)       (date)               (extended)

 

                   Комиссын дарга                                                Гарын үсэг

                     (Chairman  of the Commission/)                                      (Signature)

 

___он_____сар_____єдєр хүртэл сунгав.

                (year)        (month)       (date)               (extended)

 

                    Комиссын дарга                                               Гарын үсэг

                                (Chairman  of the Commission)                          (Signature)

___он_____сар_____єдєр хүртэл сунгав.

                (year)        (month)       (date)               (extended)

 

                    Комиссын дарга                                               Гарын үсэг

                                (Chairman  of the Commission)                          (Signature)

 

Энэхүү гэрчилгээг хуурамчаар үйлдсэн этгээдэд Монгол Улсын хуулийн дагуу хариуцлага хүлээлгэнэ.

 

Гэрчилгээний өвөр тал                                                                                2. Гэрчилгээний ар тал

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 


Эрүүл мэндийн сайдын 2012 оны

 5 дугаар сарын 1-ний өдрийн 150 тоот

тушаалын гуравдугаар хавсралт

 

 

Эрүүл мэндийн тусгай зөвшөөрлийн үйлчилгээний

төлбөрийн хэмжээ

 

 

Эрүүл мэндийн байгууллагын төрөл

Төлбөрийн хэмжээ (төгрөгөөр)

олгох

сунгах

  1. Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх байгууллагад тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйлчилгээний төлбөр

1.1

Өрхийн эрүүл мэндийн төв

125500

62750

1.2

Сум, тосгоны эрүүл мэндийн төв

136600

69000

1.3

Сум дундын эмнэлэг

14300

71500

1.4

Клиник

21500

107500

1.5

Амаржих газар

373000

186500

1.6

Нийгмийн эрүүл мэндийн төв

205000

102500

1.7

Нэгдсэн эмнэлэг

556500

278250

1.8

Сувилал

300000

150 000

1.9

Рашаан сувилал

300000

150 000

1.10

Түргэн тусламжийн төв

210000

105000

1.11

Бүсийн оношлогоо, эмчилгээний төв

710400

355200

1.12

Төв эмнэлэг

855000

427500

1.12

Тусгай мэргэжлийн төв

915000

457500

1.13

Эмчилгээний гоозаслын үйлчилгээ

125800

63000

  1. Эм хангамжийн байгууллага

2.1

Эм, эмнэлгийн хэрэгслийн үйлдвэр

225000

112500

2.2

Эм, эмнэлгийн хэрэгсэл ханган нийлүүлэх байгууллага

122800

61400

2.3

Эмийн сан

124500

62500

  1. Эмнэлгийн багаж, тоног төхөөрөмж, дагалдах хэрэгсэл, протезийн хангамжийн байгууллага

3.1

Эмнэлгийн багаж, тоног төхөөрөмж, дагалдах хэрэгсэл, протезийн үйлдвэр

225000

112500

3.2

Эмнэлгийн багаж, тоног төхөөрөмж, дагалдах хэрэгсэл, протезийн ханган нийлүүлэх

122300

61150

  1. Ахуйн шавж мэрэгч усгал, ариутгал халдваргүйтгэлийн бодисын хангамжийн байгууллага

4.1

Ахуйн шавж мэрэгч усгал, ариутгал халдваргүйтгэлийн бодисын үйлдвэр

225000

112500

4.2

Ахуйн шавж мэрэгч устгал, ариутгал халдваргүйтгэлийн бодисын ханган нийлүүлэх байгууллага

122300

112500

4.3

Ахуйн шавж мэрэгч устгал, ариутгал халдваргүйтгэлийн үйлчилгээ

123300

61650

 

Эрүүл мэндийн тусгай зөвшөөрлийн үйлчилгээний

зардлын жишиг

 

 

Үйл ажиллагааны төрөл

Хэмжих нэгж

Зардлын жишиг (төгрөг)

1

Баримт бичгийг хянах

1 хуудас

350

2

Ажлын байрны бүтэц, зохион байгуулалтад хяналт, үнэлгээ хийх

 1 эмнэлгийн мэргэжилтэн

300

3

1 м2 талбай

10

4

1 тоног төхөөрөмж

500

5

Эрүүл зүйн нян судлалын шинжилгээ хийх

1 арчдас

500

6

1 агаар

5000

7

ариун материал

5000

8

хөгц мөөгөнцөр

6000

9

ундны ус/нянгийн тоо, Е-ширихиколл, гэдэсний бүлгийн эмгэг төрөгч нян/

17000

10

Хяналт үнэлгээний дүнг нэгтгэн танилцуулга (тайлан) бичиж, дүгнэлт гаргах

нэг танилцуулга, дүгнэлт

50000

11

Баримт бичгийн бүрдүүлэлт, ажлын байртай холбоотой мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх

1 удаа

30 000

9

Шинжээчийн хөлс

1өдөр

50 000

10

Бүрдүүлэх баримт бичгийн лавлагаа, мэдээллийн хуудас, эмхэтгэл бэлтгэн хэвлүүлэх

1 хэвлэлийн эх

10000

11

Гэрчилгээний зардал

1 ширхэг

6000

12

Комиссын хурлын үйл ажиллагааны зардал

1 өдөр

100000

 

Тээврийн зардлыг тухайн аж ахуйн нэгж бүрэн хариуцах болно.