ТӨРИЙН АЛБАН ХААГЧИД ЭРДМИЙН ЗЭРЭГ, ЦОЛНЫ НЭМЭГДЭЛ ОЛГОХ ЖУРАМ
Засгийн газрын 1995 оны 96 дугаар тогтоолын 3-р хавсралт

ТӨРИЙН АЛБАН ХААГЧИД ЭРДМИЙН ЗЭРЭГ, ЦОЛНЫ НЭМЭГДЭЛ ОЛГОХ ЖУРАМ
 
1.Төрийн  албыг  оюуны өндөр мэдлэгтэй, ажлын баялаг туршлагатай боловсон  хүчнээр бэхжүүлэх, төрийн албан хаагчид эрдэм боловсролоо  ямагт дээшлүүлж байх сонирхлыг хөхүүлэн дэмжих зорилгоор төрийн албан  хаагчид эрдмийн зэрэг, цолны нэмэгдэл олгоход энэ журмыг мөрдөнө.
2.Их,дээд сургууль,коллеж,тусгай мэргэжлийн дунд сургууль, мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвд сургалт, эрдэм шинжилгээ,  туршилтын ажил эрхэлдэг, эрдэм шинжилгээний байгууллагад болон судалгаа шинжилгээ, туршилтын   үндсэн үйлдвэрлэл  дээр ажиллаж  байгаа  эрдмийн зэрэг, цолтой төрийн албан  хаагчид албан тушаалын сарын цалингаас  дор  дурдсан  хувиар бодож сар бүр нэмэгдэл олгож байна:
 
Эрдмийн зэрэг, цол
Албан тушаалын сарын цалингаас бодох хувь
Доктор зэрэгтэй бол
20
Профессор цолтой бол
10
Дэд доктор зэрэгтэй бол
15
Дэд профессор цолтой бол
5
З.Эрдмийн  зэрэг,  цолны  нэмэгдлийг нэг хүнд давхардуулан олгож болно.
4.Энэ  журмын 2-т зааснаас бусад төрийн байгууллагад ажиллаж байгаа докторын зэрэгтэй төрийн албан хаагчид албан тушаалын  сарын  цалингийн  15 хувиар, дэд докторын зэрэгтэй төрийн албан хаагчид албан тушаалын сарын цалингийн 10 хувиар тус тус тооцож нэмэгдэл олгоно. 
Харин профессор, дэд профессор цолны нэмэгдлийг зөвхөн энэ журмын  2-т  дурдсан ажил, үүрэг гүйцэтгэж байгаа төрийн албан хаагчид олгоно.
5.Эрдмийн  зэрэг, цолны  нэмэгдлийг  тухайн албан хаагчийн албан тушаалын үндсэн ажил үүрэг эрхлэн гүйцэтгэсэн хугацаанд нь бодож олгоно.
6.Эрдмийн   зэрэг, цолны нэмэгдлийг тухайн байгууллага жил бүрийнхээ төсөвт тусгаж олгоно.
---OOO---
 
Хэвлэх хувилбар