МОНГОЛ УЛСЫН АНХНЫ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ӨРГӨМЖЛӨЛИЙН ЗАГВАР
Монгол Улсын Их Хурлын 1997 оны 59 дүгээр тогтоолын хавсралт

МОНГОЛ УЛСЫН АНХНЫ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ӨРГӨМЖЛӨЛИЙН ЗАГВАР

1.Монгол Улсын анхны Ерөнхийлөгчийн өргөмжлөл нь Өнө мөнхөд үүрд бат оршихын бэлгэдэл болсон түмэн наст хээгээр хүрээлж, дээд талд төрийн алтан соёмбоо залж, доод талд хиргүй ариун цагааны бэлгэдэл бадма цэцгийг товойлгосон байх юм.
Өргөмжлөлийн үгийг мөнгөлсөн гадаргуу дээр  эзэн Чингисийн үеэс улсын бичиг байсан монгол бичгээрээ бичиж, алтадсан байна.
2.Өргөмжлөлийн үг нь:
"Монгол Улсын анхны Ерөнхийлөгч
  Пунсалмаагийн Очирбат Та,
Төрийн их хэргийг төвшитгөж, түмэн олноо амгалан болгохуй үйлсэд бие сэтгэлээ чилээж, билиг авьяасаа зориулсныг тань хөхүүлэн сайшааж, энэхүү Өргөмжлөлийг барив.
Монгол Улсын Их Хурал
Арвандолдугаар жарны гал үхэр жилийн зуны дунд сарын арван таван." гэсэн байна.
3.Өргөмжлөлийн их биеийн нийт хэмжээ нь 40 х 25 см, зузаан нь 1 см, хээний өргөн нь 3,3 см, соёмбоны өндөр нь 8,3, бадма цэцгийн өндөр 4,9 см байна. Өргөмжлөлийн  соёмбо, хээ, үсэг, бадма цэцгийг 3-4 мм товойлгосон байна.
 
 
 
 
Хэвлэх хувилбар