АШИГТ МАЛТМАЛ ОЛБОРЛОХ, БОЛОВСРУУЛАХ ЯВЦАД ҮҮСЭХ ХОХИРЛЫН ЭКОЛОГИ-ЭДИЙН ЗАСГИЙН ҮНЭЛГЭЭ, ЭКОЛОГИЙН ХОХИРОЛ ТООЦОХ АРГАЧЛАЛ
Байгаль орчны сайдын 2008 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 207 тоот тушаалын хавсралт
ОРШИЛ
 
Манай улс уул уурхайн үйлдвэрлэлийг хөгжүүлэх замаар нийгэм, эдийн засгийн хөгжлийг эрчимжүүлэх бодлого баримталж төр, засгаас тодорхой арга хэмжээ авсны үр дүнд уул уурхайн үйлдвэрлэлийн салбарын бүтээгдэхүүн үндэсний нийт бүтээгдэхүүний 30 орчим хувь, экспортын бүтээгдэхүүний 70 гаруй хувийг эзлэх болжээ. Гэвч эвдэрсэн газар болон газрын хэвлийг нөхөн сэргээх талаар төрийн бодлогын хүрээнд өргөн цар хүрээтэй, дорвитой арга хэмжээ авалгүй өнөөг хүрснээс ихээхэн хэмжээний газар эвдрэлд орж, нөхөн сэргээлт хийгээгүй орхисон талбайн хэмжээ үлэмж нэмэгдсэн байна.
 
1990-ээд оноос хойш алт олборлолтын ажил эрчимтэй явагдсанаас 300 шахам сая шоо метр газрын хэвлий эвдэрч, гадаад болон дотоод овоолго үүсгэжээ. Үүний улмаас манай улсын газар нутгийн унаган төрх ихээр алдагдан мал аж ахуй, газар тариалангийн үйл ажиллагаанд ч зохих хэмжээний бэрхшээл учирч, олон арван гол горхи ширгэсний зэрэгцээ гол мөрний усны түвшин буурч, байгаль орчинд их хэмжээний хохирол учирсан байна. Иймээс ашигт малтмал олборлох, боловсруулах үйл ажиллагааг байгалъ орчинд халгүй технологиор сөрөг нөлөөлөл, хохирол багатайгаар эрхлэн явуулах шаардлага зүй ёсоор урган гарч байна.
 
Монгол Улсын Засгийн газрын 2006 оны 309 дүгээр тогтоолоор баталсан "Ашигт малтмал олборлох ажлыг байгаль орчинд сөрөг нөлөөлөл, хохирол багатай явуулах хөтөлбөр"-ийг хэрэгжүүлэх, нөгөө талаас байгаль орчны асуудлаар шийдвэр гаргагч нарт дэмжлэг үзүүлэх зорилгоор ашигт малтмал олборлох, боловсруулах явцад үүсэх хохирлын экологи-эдийн засгийн үнэлгээ, экологийн хохирол тооцох аргачлал боловсруулж мөрдөх шаардлага тулгарч байна.
 
Дээрх асуудлыг шийдвэрлэснээр ашигт малтмалыг олборлох, боловсруулахад үүсэх хохирлын хэмжээг эдийн засгийн үнэлгээгээр тооцож тогтоох, экологийн хохирлын төлбөр, нөхөн төлбөрийг тооцох зэрэг хариуцлагын механизмыг бүрдүүлэх ач холбогдолтой юм. Экологийн хохирлын үнэлгээ нь байгаль орчинд буюу байгалийн нөөцөд учирсан хохирлын хэмжээг тооцож, түүнийг нөхөн сэргээхэд шаардагдах хөрөнгийн тооцоолол болох бөгөөд ус, хөрс, ургамал, ой, зэрлэг ан амьтад, тэдгээрийн төрөл зүйлийн амьдрах орчинд учирсан хохирол болон түүнээс үүдэж нийгэмд учирч болзошгүй хохирлыг цогцоор авч үздэг. 
 
Байгаль орчинд учруулсан хохирлын хариуцлага тооцох тогтолцоог бий болгох нь харьцангуй хялбар мэт боловч, түүний экологи-эдийн засгийн үнэлгээг тогтоох, мөнгөн хэлбэрээр илэрхийлэх нь маш нарийн төвөгтэй асуудал юм. Олон улсын хувьд ч энэ ажил мөн нэгэн адил нарийн төвөгтэйд тооцогддог бөгөөд хөгжингүй зарим улс орнууд экологийн хохирол тооцох болон нөхөн сэргээлтийн ажлын талаар хязгаарлагдмал хууль тогтоомжтой байгаа бөгөөд харин зарим улс орнууд хууль тогтоомжоо боловсруулан хэрэгжүүлэх шатандаа явж байгаа юм байна.
 
Иймээс НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн газраас дээрх асуудлаар дэлхийн улс, үндэстнүүдэд дэмжлэг болгох зорилготойгоор 2002 оноос хойш экологийн хохирлын хариуцлага тооцох, нөхөн сэргээхтэй холбоотой хууль тогтоомж боловсруулахад нь тус дөхөм үзүүлэхүйц удирдамж, гарын авлагаар хангах зорилт тавин ажиллаж байна.      
 
            "Ашигт малтмал олборлох, боловсруулах явцад үүсэх хохирлын экологи-эдийн засгийн үнэлгээ, экологийн хохирол тооцох аргачлал"-ыг боловсруулах ажлыг "Байгаль орчны үнэлгээ эрхлэгчдийн холбоо" ТББ нь Байгаль орчны яамтай гэрээ байгуулан гүйцэтгэж байгаа бөгөөд эрдэмтэн, мэргэжилтнүүдээс бүрдсэн ажлын хэсгийг ажиллуулав.
 
            Уг ажлын хэсгийн бүрэлдэхүүнд:
 
            "Байгаль орчны үнэлгээ эрхлэгчдийн холбоо" ТББ-ын гүйцэтгэх захирал, доктор, Б.Ихбаяр, ШУА-ийн Геоэкологийн хүрээлэнгийн зөвлөх, доктор, Н.Жадамбаа, Ус цаг уурын хүрээлэнгийн Усны секторын эрхлэгч, доктор, Г.Даваа, ШУА-ийн Газарзүйн хүрээлэнгийн Хөрс судлалын лабораторийн эрхлэгч, доктор, О.Батхишиг, "Уул уурхайн нөхөн сэргээлт" ТББ-ын ерөнхийлөгч, доктор, П.Баатарбилэг, "Эко-Ази" байгаль орчны дээд сургууль (салбар)-ийн багш, доктор, профессор Д.Энхсайхан, "МСМР" ХХК-ий албаны дарга, доктор, Ж.Сэрсмаа, "Эко-Ази" дээд сургуулийн багш, "Эко-Сфера" ХХК-ий захирал, "Байгаль орчны үнэлгээ эрхлэгчдийн холбоо" ТББ-ын удирдах зөвлөлийн гишүүн, профессор, Д.Содном, ШУТИС-ийн Уул уурхайн дээд сургуулийн багш, магистр, Ш.Халтар, МУИС-ийн Биологийн факультетын Амьтан судлалын тэнхимийн багш, магистр, Н.Батсайхан, Байгаль орчны яамны мэргэжилтэн Г.Эрдэнэбаясгалан, шинжээч Н.Оюунтуул, шинжээч Г.Цэрэндондов нар оролцож ажиллаа. Мөн энэхүү аргачлалыг боловсруулахад Байгаль орчны яамны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн газрын дарга, доктор, Ц.Банзрагч зөвлөхөөр ажиллав.
 
            Сүүлийн жилүүдэд ашигт малтмалын олборлолтын ажил эрчимжиж байгаагаас эвдэрсэн газрын хэмжээ үлэмж нэмэгдэж, экологит ихээхэн сөрөг үр дагавар, хохирол үзүүлэх боллоо. Гэвч өнөөг хүртэл экологийн хохирол тооцох нэгдсэн аргачлал байгаагүй учир "Ашигт малтмал олборлох, боловсруулах явцад үүсэх хохирлын экологи-эдийн засгийн үнэлгээ, экологийн хохирол тооцох аргачлал"-ын анхдагч хувилбарыг боловсрууллаа. Энэхүү аргачлал нь ашигт малтмалын олборлолт, боловсруулалтын явцад үүсэх экологи-эдийн засгийн үнэлгээ, экологийн хохирлыг тооцох, эвдэрсэн газрыг нөхөн сэргээхэд баримтлах тодорхой үндэслэл болж чадна гэж үзэж байна. Харин уг аргачлалыг цаашид улам боловсронгуй болгох асуудлыг ажлын хэсэг тодорхой ажиглалт, судалгааны үндсэн дээр үргэлжлүүлэн хийх боломжтой юм.      
       
Экологи-эдийн засгийн хохирол тооцох энэхүү аргачлал нь байгаль орчны бүрэлдэхүүн хэсгүүдэд үзүүлж буй нөлөөллийн эрчим, цар хүрээг урьдчилан тодорхойлох, төслийн үр ашгийг нарийвчлан тооцох үндсэн дээр шийдвэр гаргагч нарт дэмжлэг үзүүлэх ач холбогдолтой.
 
           

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ. МОНГОЛ ОРНЫ БАЙГАЛИЙН БАЯЛГИЙН НӨӨЦ
 
Нийгмийн оюуны болон материаллаг хэрэгцээг хангахын тулд аж ахуйн эргэлтэд оруулж буй байгалийн бүх баялаг, байгалийн амьд ба амьгүй тогтолцоо, объектуудын цогц, хүрээлэн буй эгэл орчны гишүүд нь байгалийн нөөц баялаг бөгөөд хүн төрөлхтний оршин тогтнох эх сурвалж болдог. Байгалийн нөөц нь бүс нутгийн байгаль орчны чадамжийг тусгаж харуулдаг бөгөөд газар түүний хэвлийн ашиглалт, гадаргын ба газрын дорхи ус, амьтан ургамлын байрзүйн тархалт, байгаль амьд махбодын шүтэлцээний үзүүлэлтүүдийг харуулдаг.
 
Улс орны хөгжлийн өнөөгийн онцлог бол эдийн засаг нь байгалийн баялгийн нөөцийн ашиглалтаас өргөн хамааралтай явдал юм. Цаашид ч байгалийн баялгийн нөөцийг зохистой ашиглах замаар эдийн засгийн эргэлтэд оруулж, улс орны эдийн засгийн хөгжлийн ойрын ирээдүйн зорилтыг хангах болно. Улс орон, бүс нутагт байгалийн нөөцөд түшиглэсэн салбарын хөгжил нь нэг хүн амд ногдох байгалийн нөөцийн хэмжээ, түүний ач холбогдол, үржил шимээс ихээхэн шалтгаалдаг. Монгол орны хувьд байгалийн төрөл бүрийн нөөц баялаг болон түүнийг түшиглэсэн салбарууд болох бэлчээрийн нүүдлийн мал аж ахуй, эрдэс түүхий эд, ой, ангийн, олборлох болон анхан шатны боловсруулах үйлдвэрүүд эдийн засгийн хөгжлийн түшиг тулгуур нь байж ирсэн бөгөөд цаашид ч хэвээр байх юм.
 
Монгол улс Ази тивийн төв хэсэгт өргөргийн дагуу сунаж байрлах бөгөөд хойд өргөргийн 41035/-52006/, зүүн уртрагийн 87047/-119057/-ийн хооронд, хойд талаараа ОХУ-тай 3485 км, өмнө талаараа БНХАУ-тай 4677 км урт газраар хиллэсэн, нутгийн баруунаас зүүн цэгийн хоорнд 2392 км, хойноос өмнө цэг хүртэл 1259 км зайтай, нийт 1 564 116 ам.дөр.км талбай бүхий газар нутагт оршино. Монгол улс өргөргийн байрлалаар дэлхийн бөмбөрцгийн хойд хагасын дундад өргөргүүдэд багтсан болохоор уур амьсгалын хувьд сэрүүн бүсэд хамаарагдана. Монгол орны нутаг дэвсгэрийн газрын гадарга янз бүрийн хэлбэр дүрстэй, өндөр уулс, ухаа гүвээ, цав толгод, өргөн уудам тал, хөндий, хотгор хосолсон ой тайга, хээр, говь, цөл бүхий далайн төвшнээс дээш дунджаар 1580 м өргөгдсөн нь байрлалын нэгэн онцлог юм.
 
Нутаг дэвсгэрийн 80 гаруй хувь нь далайн төвшнээс 1000 м өндөрт орших бөгөөд баруун хэсэгтээ далайн төвшнээс дээш дунджаар 2500-3500 м өргөгдсөн оргил бүхий Монгол Алтай, Говь Алтайн нуруу, нутгийн баруун болон хойд талаар 2000-2500 м өндөр Хангай, Хэнтий нуруу, Хөвсгөлийн уулс оршино. Харин зүүн ба зүүн өмнөд хэсгээр 1000-1500 м өндөртэй Дорнод Монголын тал, нам уулс, цав толгод бүхий говь нутгаас бүрдэнэ. Манай орны хамгийн өндөр цэг нь Монгол Алтайн нурууны ноён оргил Хүйтэн уул 4374 м, хамгийн нам цэг нь Дорнод Монголын тал дахь Хөх нуурын хотгор 532 м юм. Монгол орон нь хүн ам харьцангуй цөөн, газар нутаг уудам, ашигт малтмалын арвин баялаг нөөцтэй учир нэг хүнд ногдох газар, байгалийн баялгийн нөөцийн хэмжээгээр дэлхийн аль ч улс оронтой харьцуулахад нэлээд өндөр юм. Одоогийн байдлаар Монгол орны нийт газар нутгийн 77.4 хувийг хөдөө аж ахуй, 11.2 хувийг ой мод, 5.2 орчим хувийг зам, шугам сүлжээ, үйлдвэр батлан хамгаалах, 4.5 хувийг улсын нөөц газар тус тус эзэлж байна.
 

Хүснэгт 1. Монгол орны байгалийн баялгийн нөөц
 
Нөөцийн төрөл
Хэмжих
нэгж
Нийт нөөц
Жилд ашиглаж буй хэмжээ
Газар
        бэлчээр
        тариалан
        ойн сан
        усан сан
сая.га
-"-
мян.га
-"-
мян.га
156.4
111.7
697.8
 14.2
666.1
 
Ус
Гадаргын ус:
        нуур
        мөстөл, мөсөн гол
        гол мөрөн 
Газар доорхи ус:
км3/ жилд
 
км3
км3
км3/ жилд
км3/жилд
 
 
500
62.9
34.6
10.8
0.443
 
 
 
 
0.6
Ойн сан бүхий газар
Ой мод
сая.га
сая. м3
19.2
1379.2
1.2
             
Ашигт малтмалын орд
ширхэг
6000
200
үүнээс:  нүүрс
сая.тн
5353.7
8.3
              зэс
сая.тн
13.5
0.13
              молибден
мян.тн
303.5
1.6
              алт
тн
514.0
21.9
              хайлуур жонш
сая.тн
1003.0
0.3
              мөнгө
мян.тн
13.9
-
              уран
мян.тн
46.1
-
Ан амьтан
 
 
 
              хөхтөн
зүйл
136
59
              шувуу
-"-
436
128
              загас
-"-
75
30
Ургамал
 
 
 
              эмийн
 
1000
 
              тэжээлийн
-"-
845
 
              техникийн
-"-
64
 
              хүнсний
-"-
173
 
 
Байгалийн баялгийг нөөцийн үнэлгээний хүрээнд нөөцийн хаягдал хорогдлыг бууруулахад зориулж, зардлын босго хэмжээ (хязгаар)-г нийгмийн эрх ашгийн үүднээс тогтоох, өөрөөр хэлбэл, байгалийн баялгийг хэмнэлттэй зарцуулах, нийгмийн багтаамжит зардлын дээд хэмжээг тодорхойлоход оршино.
 
Байгалийн баялгийн нөөцийг ашиглах дээд хэмжээ нь байгалийн баялгийн нөөцийг түүний даац, нөхөн сэргэх чадварыг харгалзан тодорхой хугацаанд ашиглаж болох хэмжээ юм. Байгалийн баялгийн нөөцийг ашиглах дээд хэмжээг байгалийн баялгийг хамгаалах, зохистой ашиглах эрх зүйн үндэслэлийн дагуу тогтооно. Байгалийн баялгийн үнэлгээнд газар, түүний хэвлий, ой, ус, ургамал, амьтныг тоо чанар болон мөнгөн үзүүлэлтээр тодорхойлно. Мөн байгаль орчныг бохирдуулсны төлбөрийг зөвшөөрөгдөх түвшин дэх бохирдлын төлбөр, зөвшөөрөгдөх түвшнээс хэтэрсэн бохирдлын төлбөр гэж ногдуулдаг. Байгалийн нөөц баялгийг ашигласны төлбөр нь уг байгалийн нөөцийг зохистой ашиглах, хамгаалахад зориулагдсан хамгийн түгээмэл хэрэглэгддэг эдийн засгийн хөшүүрэг болохоос гадна байгалийн баялгийг нөхөн сэргээх хөрөнгийн эх үүсвэр болдог билээ. Байгалийн нөөцийг зохистой ашиглах, хамгаалах, нөхөн сэргээхэд эдийн засгийн хөшүүрэг болгон хэрэглэгддэг хэд хэдэн төрлийн төлбөр, хураамж байдаг ба энэ нь байгалийн нөөц ашигласны төлбөр, бохирдуулалтын төлбөр, нөхөн төлбөр, лицензийн хураамж гэсэн дөрвөн төрөлд хуваагдана. Байгалийн нөөц ашигласны төлбөрийн орлогын үндэслэл нь тухайн нөөцийн экологи-эдийн засгийн үнэлгээ, суурь үнэ байна.
Хүснэгт 2. Улсын нөөцийн нэгдсэн бүртгэлд бүртгэгдсэн ашигт малтмалын нөөц
Ашигт малтмалын төрөл
Хэмжих нэгж
Ашигт малтмалын нөөц
А
В
С
А+В+С
металл
металл
металл
металл
1
Алт
кг
114197.4
335081
64690.7
513970
2
Зэс
мян.тн
3506.65
9805.36
241.22
13553.23
3
Молибден
тн
79046
193576
30928.2
303550.2
4
Хайлуур жонш
мян.тн
2060.26
16275.51
984633.15
1002968.92
5
Цагаан тугалга
тн
380.2
9468.8
12480.6
22329.6
6
Гянт болд
тн
1283
40019.31
46639.16
87941.47
7
Төмөр /хүдэр/
мян.тн
67373.1
143265
129080
339719
8
Цайр
мян.тн
324.1
746.8
829.7
1900.6
9
Хар тугалга
мян.тн
 
192.7
1320.1
1512.8
10
Мөнгө
тн
1.2
9329.11
4599.09
13929.4
11
Нүүрс
мян.тн
902288.3
2148534
2302920
5353742
12
Битум
мян.тн
 
1205.1
288.1
1493.2
13
Шатдаг занар
мян.тн
 
 
636930
636930
14
Мөсөн шүү
мян.тн
3842.2
6894.26
6810
17546.46
15
Хоолны давс
мян.тн
912.6
1760.5
1388.5
4061.6
16
Чулуун давс
мян.тн
1467.5
7607.2
1426.6
10501.3
17
Сод
мян.тн
 
16.3
 
16.3
18
Өнжмөл давс
мян.тн
70.5
 
 
70.5
19
Холимог давс
мян.тн
 
 
607.2
607.2
20
Гялтгануур
мян.тн
 
106.5
179
285.5
21
Асбест
мян.тн
 
66.1
26.1
92.2
22
Графит
мян.тн
 
 
13.3
13.3
23
Анар
тн
22000
47830
49882
119712
24
Болор
мян.тн
 
953
1165.4
2118.4
25
Мана шороо
мян.тн
 
13.5
954.27
967.77
26
Чүнчигноров
мян.тн
 
139
57.5
196.5
27
Судлын кварц
мян.тн
 
43
878.9
921.9
28
Шилний элс
мян.м3
 
91.4
394.5
485.9
29
Уусмалын шавар
мян.м3
240.1
1416.6
1188.9
2845.6
30
Гөлтгөнө
мян.тн
481.71
999.53
2734.39
4215.63
31
Цеолит
мян.тн
 
4800
 
4800
32
Фосфорит
мян.тн
 
 
46157.7
46157.7
33
Керамзитийн түүхий эд
мян.м3
3456.3
11425.2
1210.5
16092
34
Тоосгоны шавар
мян.м3
25902
59383.31
83589.75
168875.06
35
Перлит
мян.тн
532
204
322
1058
36
Цементийн түүхий эд
мян.тн
14680.2
71983.7
41634.1
128298
37
Эрдэс хөвөнгийн түүхий эд
мян.м3
1907.5
22339.4
41310
65556.9
38
Өнгөлгөөний чулуу
мян.тн
3730.4
19618.9
6416.9
29766.2
39
Эрдсийн будаг
мян.м3
106.5
1982.1
412.6
2501.2
40
Галт уулын шлак
мян.тн
5324
14734.3
18512.8
38571.1
41
Силикатын элс
мян.м3
10655.6
19930.6
3930.4
34516.6
42
Балластын түүхий эд
мян.тн
6068.3
23140.2
2522.3
31730.8
43
Барилгын чулуу
мян.тн
40932.6
58524.52
50344.1
149801.22
44
Элс, хайрганы хольц
мян.м3
30937.3
100926.75
96779.98
228644.03
45
Цэрд
мян.тн
 
512.7
145.6
658.3
46
Шохойн чулуу
мян.тн
11535.1
49380.8
85825.64
146741.54
47
Барилгын элс
мян.м3
5068.6
24909.03
37653.71
67631.34
48
Уран
тн
 
31295
14814
46109
49
Ус
мян.м3
7197.12
21460.344
 
28657.464
50
ГХЭ
мян.тн
 
 
12.5
12.5
51
Магнезит
мян.тн
 
1439.5
1038.8
2478.3
52
Галд даацтай шавар
мян.м3
349.1
3364.1
3206.3
6919.5
53
Шаазан ваарын түүхий эд
мян.м3
 
1.74
2.21
3.95
54
Хэвний элс
мян.м3
 
104.7
5138.05
5242.75
 
Хүснэгт 3. Эрдэс баялгийн цогцолборын жилд үйлдвэрлэж буй бүтээгдэхүүний хэмжээ
 
Ашигт малтмалын төрөл
Хэмжих
нэгж
Бүтээгдэхүүний хэмжээ
1
Бүхэллэг жонш
мян.төг
233.4
2
Флотацын баяжмал
мян.төг
93.7
3
Баяжмал дахь зэс
мян.төг
126.3
4
Баяжмал дахь молибден
төг
1153.0
5
Цагаан тугалганы баяжмал (50%)
төг
47.0
6
Гянт болдын баяжмал (68%)
төг
78.2
7
Катодын зэс
төг
2474.5
8
Цувимал зэс
төг
195.5
9
Алт (химийн цэврээр)
кг
21900.0
10
Төмрийн хүдэр
мян.төг
167.7
11
Цайрын баяжмал
мян.төг
22.8
12
Нефть
мян.баррель
132.0
13
Нүүрс
мян.төг
8255.8
14
Давс
төг 
313.1
 
 
   Хүснэгт 4. Монгол Улсын эдийн  засагт уул  уурхайн салбарын бүтээгдэхүүний злэх хувь
     
Он
2002
2003
2004
2005
2006
2007
Дотоодын нийт бүтээгдэхүүний
10.1
12.7
17.3
18.0
30.0
30.0
Аж үйлдвэрийн бүтээгдэхүүний
47.3
49.0
64.1
65.5
72.0
70.3
Нийт экспортын бүтээгдэхүүний
56.1
58.9
70.8
75.8
67.9
78.4
 
2007 оны үзүүлэлтээр геологи, уул уурхайн салбар дотоодын нийт бүтээгдэхүүний 30 гаруй хувь, аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүний 70.3 хувь, экспортын бүтээгдэхүүний орлогын 78.4 хувийг үйлдвэрлэсэн нь уул уурхайн хайгуул, олборлолт, хөрөнгө оруулалтын хэмжээг нэмэгдүүлэх, импортын байдлыг тогтвортой байлгах  талаар төр, засгаас тодорхой арга хэмжээ авсны  үр дүн юм.
 
2006 оны эхний байдлаар 69520.8 мянган га талбайг хамарсан 5848 лиценз,  үүнээс 69325.6 мянган га талбай  бүхий  хайгуулын 4896  лиценз, 195.1 мянган га  талбай  бүхий  ашиглалтын  952 лиценз  байсан бөгөөд 2007 оны байдлаар 17 аймагт 213 тусгай зөвшөөрөл олгосноор ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл нийт нутгийн 47 хувьд буюу 77 сая га хүрээд байна.
 
Ашигт малтмал ашиглах дотоодын 461 аж ахуйн нэгж 709 ашиглалтын лиценз, гадаадын хөрөнгө оруулалттай 77 аж ахуйн нэгж ашиглалтын 161 лиценз, хамтарсан хөрөнгө оруулалттай 59 компани 124 лиценз тус тус эзэмшиж, улсын хэмжээгээр нийт 205700.56 га талбай ашиглалтын лицензтэй байна. Алт  олборлолтын хэмжээ  2007 оны жилийн эцсийн байдлаар 17472.5 кг байгаа нь 2006  оны мөн үеэс  5.088.8 кг–аар буюу 22.55 хувиар  буурсан байна. Ашиглалтын  үйл  ажиллагаа эрхэлж байгаа 331 аж ахуйн нэгжийн дотор зэс молибдений 1, алтны 144, нүүрсний 31, цайрын 1, холимог металлын 1, цагаан тугалганы 2, гянтболдын 1, жоншны 44, барилгын  материалын  нэлээд  олон  уурхай  ажиллаж байна.
 
ХОЁРДУГААР БҮЛЭГ. ЭКОЛОГИЙН ХОХИРОЛ, ҮНЭЛГЭЭ
 
Экологи гэж амьд организмын амьдралын үйл ажиллагааны зүй тогтлыг тэдгээрийн амьдрах байгалийн нөхцөлд нь, тэгэхдээ тэр орчинд хүний үйл ажиллагааны үр дүнд гарсан өөрчлөлтийг хамааруулан судлах шинжлэх ухаан юм. Экологийн шинжлэх ухааны зорилго нь байгаль орчны өөрчлөлтийн явцад байгалийн төрөл зүйлийг хадгалж үлдэх явдал юм. Экологийн шинжлэх ухааны ач холбогдол нь байгалийн нөөц баялгийг зөв зохистой ашиглах, хүрээлэн буй орчныг бохирдлоос хамгаалах, тэгснээрээ хүн төрөлхтний байгальтайгаа шүтэлцэн амьдрах онолын үндсийг зааж өгдөгт оршино.
           
Экологийн хохирол гэж байгаль орчин бохирдох, байгалийн нөөц баялаг хомсдох, экологийн тогтолцоо алдагдах зэргээс хүний эрүүл мэнд болон хүрээлэн буй орчинд аюул занал үүсэх, байгаль орчинд сөрөг нөлөөлөхийг хэлнэ. Экологит учруулсан хохирлыг арилгахын тулд хүрээлэн буй орчныг эрүүлжүүлэх, байгалийн нөөц баялаг болон эвдэрсэн газрыг нөхөн сэргээх арга хэмжээ авна. Экологит учруулах сөрөг нөлөөллийн хувьд ашигт малтмалыг ил уурхайгаар ашиглах арга хамгийн халтайд тооцогддог.
 
Экологийн хохирлын үнэлгээ гэж экологийн хохирол, түүний үр дагавар нь хүний эрүүл мэндийн доройтол, бэлчээрийн талхагдал, хөдөө аж ахуйн ургацын бууралт, байгалийн нөөц баялаг хомсдох зэргээр илрэх бөгөөд байгаль орчинд буюу байгалийн нөөцөд учирсан хохирлыг нөхөн сэргээхэд шаардагдах хөрөнгийн тооцооллыг хэлнэ. Экологийн хохирол нь зэрлэг ан амьтан, ургамал, тэдгээрийн төрөл зүйлийн амьдрах орчинд учирсан хохирол, түүнчлэн тэдгээрийн зүгээс нийгэмд үзүүлдэг үйлчилгээнд учирсан хохирлын нөхөн сэргээлэлтэд хамааралтай асуудлыг цогцоор авч үзнэ. Экологит учирсан хохирол, өөрчлөлтийг биет хэмжээгээр тодорхойлсны үндсэн дээр тэдгээрт эдийн засгийн үнэлгээ өгдөг. Үнэлгээг тогтоохдоо эвдрэл, бохирдолд өртсөн объект тус бүрээр ялгавартайгаар авч үзэх, эсвэл орчных нь хэмжээнд (агаар, ус, хөрс, ургамал, газар г.м) хохирлыг тооцно. Байгаль орчны бохирдлын эдийн засгийн үнэлгээнд бохирдлыг бууруулах зардлыг тооцсон хэмжээг үйлдвэрлэлийн экологийн зардал гэнэ. Хохирлын үнэлгээний аргачлалд бохирдлын биет хэмжээ, түүний аюул, үр дагаврыг бүсчлэн тогтооно. Эдийн засгийн эцсийн шийдэлд экологийн хохирлыг үнэлж нөхвөр зардал гаргах замаар үндэсний баялаг, байгалийн нөөцийг аж ахуйн эргэлтэд зүй зохистойгоор оруулан бие хүн болон нийгмийн эрх ашгийг хамгаалах нөхцөл бүрдэнэ.
 
Экологийн нөхөн төлбөр гэж байгаль орчныг (агаар, хөрс, ус г.м) бохирдуулсны болон газар, ургамал, амьтныг устгаж сүйтгэсний нөхөн төлбөрийн хураамжийн хэлбэр юм. Нөхөн төлбөрийн хэмжээ нь тухайн байгаль орчны (газар, ус, ой, ан амьтан, ургамал) экологи-эдийн засгийн үнэлгээнд үндэслэхээс гадна түүнийг нөхөн сэргээх, үржүүлж бий болгох, засч сайжруулах арга хэмжээнд хүрэлцэхүйц хэмжээтэй байх ёстой. Ялангуяа уул уурхайн олборлолтын үйл ажиллагааны нөхөн төлбөрийн хэмжээ нь түүнийг нөхөн сэргээх ажлын зардал, байгалийн нөөц баялгийг бохирдуулж хомсдуулсны төлбөр, хохирлыг тогтоох үйл ажиллагааны зардал зэргээс бүрдэнэ.
 
Уул уурхайн үйлдвэрлэл хөгжсөн бүс нутагт байгалийн нөөц, экологийн даац, чадавхийг зөв тодорхойлох, ажиглалт, хяналт, менежментийн мэдээллийг хэрэглээний эргэлтэд оруулах, технологи санхүүжилтийн ажлыг үе шаттайгаар шийдэх зарчмыг баримтлах нь чухал юм. Экологийн хохирлын нөхөн төлбөрийг дараахь 3 ангилал дээр үндэслэн тогтооно. Үүнд:
1. Анхан шатны нөхөн сэргээлт - Энэ нь нөлөөлөлд өртсөн байгалийн нөөцийг анхны хэлбэрт нь эргүүлж оруулах, эсвэл түүнтэй дүйцэхүйц нөөцийг бий болгоход чиглэгдсэн аливаа нөхөн сэргээх, солих, шинээр бий болгох үйл ажиллагааны өртөг
 
2. Нөхөн төлбөрөөр хийх нөхөн сэргээлт - Энэ нь эвдрэл, бохирдлын нөхцөл үүссэн цагаас эхлэн нөхөн сэргээлт хийгдэх хүртэл хугацаан дахь байгалийн нөөцийн ашиглалтын /эсвэл тухайн нөөцийн үйлчилгээний/ алдагдлыг нөхөн төлөх өртөг
 
3. Хохирлын үнэлгээ хийхтэй холбоотой гарсан зардал зэрэг болно.
 
Экологийн хохирлын үнэлгээг хамгийн боловсронгуй байдлаар боловсруулсан АНУ-д Холбооны улсын хууль тогтоомжоор эрсдэлтэй бодис, материалыг байгаль орчинд алдсанаас болж байгалийн нөөцөд учирсан хохирол, сүйрлийг нөхөн сэргээхэд зарцуулсан зардлаа нөхөн төлбөрийн хэлбэрээр эргүүлж олж авах эрхийг тусгай "итгэмжлэгдсэн төлөөлөгч" /Засгийн газрын сонгосон байгууллага/-д олгодог.
 
АНУ-д экологийн хохирлын нөхөн төлбөрийн боломжийг олгож буй хууль эрх зүйн хоёр үндсэн баримт бичиг бий. Үүний нэг нь 1980 онд батлагдсан "Байгаль орчинд үзүүлэх бүх талын хариу үйлдэл, бохирдуулалт ба хариуцлага тооцооллын тухай" хууль (Comprehensive Environmental Responce, Contamination, and Liability  Act-CERCLA), нөгөө нь 1990 оны "Газрын тосны бохирдлын тухай" хууль (Oil Pollution Act-OPA) болно. "OPA" нь усан замын тээвэр гүйцэтгэх боломжтой гол горхи, далай тэнгист хамааралтай учраас Монгол Улсын хувьд нэг их хамааралгүй юм.
 
"CERCLA" нь хортой бодисоор бохирдсон газар орчныг тухайн бохирдлоос ангижруулахад чиглэгдсэн бүх талыг хамарсан хууль тогтоомж юм. "CERCLA"-ийн дагуу экологийн хохирлыг нөхөн сэргээлгэхээр гаргах нэхэмжлэлийн зорилго нь тухайн бохирдол үүсгэгч этгээдүүдээр өөрсдийнх нь үйл ажиллагааны өртгийг хариуцуулах явдал болно. Түүнчлэн "CERCLA" нь экологийн хохирлыг нөхөн сэргээхтэй холбоотой заалтуудаас гадна бохирдуулсан газрыг цэвэрлэхэд хамааралтай хариуцлага тооцооллын тогтолцоо, бохирдолд өртсөн газрыг илрүүлж бохирдлын зэргийг тогтоох системийг тодорхойлж, хэрхэн яаж цэвэрлэх зааварчилгааг өгч, тухайн цэвэрлэгээний санхүүжилтыг авах арга замыг зааж өгч байгаа юм.
 
Энэхүү хууль тогтоомж нөлөөлөлд өртсөн газар орчныг бүрэн хэмжээнд нөхөн сэргээхэд чиглэгддэгээрээ тухайн нэг хохирлоос болж хүний эрүүл мэнд, байгаль орчинд үүсэх эрсдлийн  үнэлгээ, түүнчлэн зөвхөн тэрхүү эрсдлийн үнэлгээний дагуу хийгдэх нөхөн сэргээлтээс ялгаатай. Экологийн хохирлын үнэлгээ хийхтэй холбоотой "CERCLA"-ийн гол ач холбогдол бүхий зүйл заалтуудыг дор дурдав:  
§         "CERCLA" нь байгалийн нөөцөд үүссэн нөлөөлөл, учирсан сүйрэл, хохирлын хариуцлагыг тодорхойлох ба энэхүү хариуцлагад тухайн нөлөөллийг үнэлэхтэй холбоотой гарсан зардал мөн хамаарна. Хариу үйлдлээр бүрэн хэмжээнд эргэн сэргэх боломжгүй байгалийн нөөцийн нөлөөллийн хувьд мөнгөн хэлбэрээр нөхөн төлбөр хийж болно.
§         "Байгалийн нөөц" гэдгийг Засгийн газар, орон нутгийн засаг захиргааны хяналтад байхын зэрэгцээ тэдгээрт үйлчилдэг газар, загас, зэрлэг ан амьтан, агаар, ус, хөрсний ус, ундны усны хангамжийн эх үүсвэр болон бусад нөөцийг хэлнэ" хэмээн маш өргөн хүрээнд тодорхойлогдсон байна. Эндээс үзвэл хувийн эзэмшилд буй байгалийн нөөц ч гэсэн нөгөө утгаараа Засгийн газрын хяналтад байх учраас тэдгээрт учирсан хохиролтой холбоотой нэхэмжлэлийг мөн гаргах боломжтой нь харагдаж байна.
АНУ-д экологийн хохирлын үнэлгээний "А", "Б" гэсэн хоёр төрлийн журмыг мөрддөг. Үүнд: 1. "А" төрөл- хээрийн ажиглалт шаардсан энгийн үнэлгээ
   2. "В" төрөл- тухайн газарт нь очиж, нарийвчилсан үнэлгээ хийх.
 
Үүнээс "В" төрлийн үнэлгээ нь хэд хэдэн үе шаттай. Үүнд:
 
а. Нөлөөллийг тодорхойлох үе шат: Байгалийн нөөцийн сөрөг нөлөөлөл, хохиролд өртсөн эсэхийг тодорхойлох
 
б. Хохирлыг тодорхойлох үе шат: Тухайн байгалийн нөөцөд учирсан хохирлын цар хүрээг тодорхойлно. Хохирлын цар хүрээг хэмжих, хохиролд учирсан нөөцийн анхны нөхцөл байдлыг үнэлэх, нөөцийн анхны хэлбэрт байхдаа нийгэмд үзүүлэх үйлчилгээг тодорхойлох, нөлөөлөлд өртсөн нөөцийн эргэн сэргэх боломж болон тухайн нөөц байхгүй болсонтой холбоотойгоор байгалийн нөөцийн үйлчилгээнд үүсэх доройтлыг тодорхойлох зэрэг үйл ажиллагаа үүнд хамаарна.
 
в. Хохирлыг тооцоолох үе шат: Байгалийн нөөцөд учирсан хохирлын нөхөн төлбөрт шаардлагатай мөнгөний хэмжээг тодорхойлно. Нөхөн төлбөрийн хэмжээ нь нөлөөлөлд өртсөн байгалийн нөөц, тэдгээр нөөцийн зүгээс үзүүлдэг үйлчилгээг нөхөн сэргээх, солих эсвэл түүнтэй дүүцэхүйц нөөцийг бий болгоход чиглэгдсэн аливаа үйл ажиллагааны өртөг юм. Түүнчлэн тухайн байгалийн нөөц нөлөөлөлд өртсөн цагаас эхлэн байгалийн нөөц, түүний үйлчилгээг анхны нөхцөл байдалд нь бүрэн хэмжээнд эргүүлж оруулах хүртэлх /эсвэл түүнтэй дүүцэхүйц нөөцийг бий болгох хүртэлх/ хугацаанд тухайн нөөцөөс нийгэмд үзүүлэх ёстой байсан үйлчилгээний, эсвэл тэрхүү үйлчилгээний тодорхой хэсгийн нөхөн төлж болохуйц өртөг багтсан байж болно. 
 
Европын Холбооны улсуудад "Экологийн хохирол" гэдгийг амьтан, ургамлын төрөл зүйл, тэдгээрийн амьдрах орчин, ус, газарт учирсан хохирлын утгаар нь тодорхойлдог бөгөөд "хохирол" гэдгийг байгалийн нөөцөд гарсан хэмжиж болохуйц сөрөг өөрчлөлт, эсвэл шууд ба шууд бус байдлаар үүсч болох байгалийн нөөцийн үйлчилгээний хэмжиж болохуйц доройтол гэсэн утгаар авч үздэг. Экологийн хохирлыг бууруулах болон арилгахад хариу арга хэмжээ авна.
 
"Хариу арга хэмжээ" гэдэг нь сөрөг нөлөөллийг бууруулах болон арилгах, тэрчлэн сөрөг нөлөөлөлд өртсөн байгалийн нөөц, түүнээс нийгэмд үзүүлэх үйлчилгээг нөхөн сэргээхэд чиглэгдсэн, эсвэл тэдгээр нөөц, үйлчилгээтэй дүүцэхүйц хувилбарыг бий болгоход шаардагдах аливаа үйл ажиллагааны цогцыг хэлнэ. Европын Холбооны орнуудын мөрдөж буй удирдамжид зааснаар экологийн хохирлыг бууруулах болон арилгах хариу арга хэмжээг 3 ангилж үздэг байна. Үүнд:
 
1.Анхан шатны хариу арга хэмжээ – тухайн нөөцийг анхны хэлбэрт нь оруулахад, эсвэл анхны хэлбэр рүү нь дөхүүлэхэд чиглэгдсэн хариу арга хэмжээ;
2.Эцэслэн шийдвэрлэх хариу арга хэмжээ – тухайн нөөц нь анхны хэлбэртээ эргэн орох боломжгүй нөхцөлд авах арга хэмжээ;
3.Нөхөн сэлбэх хариу арга хэмжээ - Анхан шатны арга хэмжээний бүрэн үр дүнг хүлээж байх хооронд үүсэх байгалийн нөөцийн түр зуурын хохирлыг нөхөн сэлбэхэд чиглэгдсэн арга хэмжээ.
 
Эцэслэн болон нөхөн сэлбэлтээр шийдвэрлэх арга хэмжээний цар хэмжээг тодорхойлохдоо "нөөцөөс нөөцөд" эсвэл "үйлчилгээнээс үйлчилгээнд" гэсэн өмнөх нөхцөл байдалтай нь дүйцүүлэх хандлагыг баримталдаг. Эцэслэн шийдвэрлэх эсвэл нөхөн сэлбэх хариу арга хэмжээ шаардлагатай нөхцөлд холбогдох эрх бүхий этгээд үнэлгээний техникийг ашиглаж болно гэж удирдамжид дурдсан байна.
 
Өмнө дурдсанчлан, экологийн хариуцлага тооцох ба нөхөн сэргээх схем /төлөвлөгөө/ боловсруулах нь харьцангуй хялбар байх атал байгалийн нөөц нь уламжлалт байдлаар зах зээлийн ямар нэг өртөг агуулж ирээгүй нөхцөлд түүнд учирсан бодит хохирлыг мөнгөн хэлбэрээр илэрхийлэх аргачлалыг боловсруулах нь ихээхэн нарийн төвөгтэй асуудал юм. Энэ асуудалтай холбоотойгоор төрөл бүрийн эдийн засгийн үнэлгээний техникийг /ихэвчлэн судалгааны арга дээр суурилсан/ боловсруулж ирсэн. Эдгээр техникийг судалж байхад тухайн нэг нөөцийн "хэрэглээний" ба "хэрэглээний бус" өртгийн хооронд ихээхэн зааг ялгаа гаргаж тавьсан байдаг байна. "Хэрэглээний" өртөг гэдэг нь ерөнхийдөө тухайн байгалийн нөөцөөс нийгэмд үзүүлэх шууд үйлчилгээг хэлнэ. Тэгвэл "хэрэглээний бус" өртөг гэж тухайн байгаль орчин эсвэл нөөцийн "сонголт"-д өгөх өртөг, өөрөөр хэлбэл зүгээр л тэдгээр байгалийн өвөрмөц төрх эсвэл нөөцийн оршин байгаад нь хүмүүсийн зүгээс өгөх үнэлэмж, өртгийг хэлнэ.
 
Монгол Улсын хувьд экологийн хохирлыг тооцох аргачлал боловсруулах асуудал нь өөр бусад улс орнуудад тохиолдсонтой адил хялбар бус байх нь зайлшгүй. Иймд бусад улс орнуудын туршлагаас, ялангуяа АНУ болон Европын Холбооны улсуудын туршлагаас суралцах шаардлагатай юм. Монгол улсын хувьд экологийн хохирлын нөхөн төлбөрийг практикт нийцтэй байдлаар тооцоолох боломжийг бүрдүүлэхийн тулд олон талыг хамарсан хууль тогтоомжтой байх шаардлага тавигдаж байна. Иймд Монгол Улсын байгаль орчны холбогдолтой төрөл бүрийн хууль тогтоомжийн дагуу экологийн хохирлын хариуцлага тооцооллын мөн чанар хийгээд цар хэмжээг тодруулах шаардлагатай байгаа юм. Тухайлбал, ямар төрлийн хохирлыг нөхөн төлөх боломжтой эсэх, хариуцлагын төрөл, хэлбэр, мөн нөхөн төлбөрийн нэхэмжлэлийг хэн гаргах, нэхэмжлэлээс өөрийгөө хамгаалах, түүнчлэн хэн нөхөн төлбөрийн нэхэмжлэл гаргах статустай болох зэрэг асуудлыг тодруулах шаардлагатай байгаа болно.
 
Экологийн хохирлын нөхөн сэргээлтийг мөнгөн утгаар нь тодорхойлохын тулд эдийн засгийн үнэлгээний аргыг ашиглахад маш нарийн төвөгтэй, өртөг өндөртэй, хэрэгжүүлэхэд цаг хугацаа их шаардагдахын зэрэгцээ өндөр түвшний шинжээч мэргэжилтэн шаардлагатай. Түүнээс гадна Монголын өвөрмөц хаана ч давтагдашгүй байгаль орчин, хүн амын сийрэгшилт бүхий уламжлалт нүүдлийн амьдралын хэв маягийг өөрчлөхүйц, экологит учирсан хохирлыг нөхөн төлөхүйц үнэ өртөг рүү хөрвүүлэхэд өөр бусад янз бүрийн хүндрэлүүд гарч ирэх магадлалтай. Ийм нөхцөл байдалд Европын Холбооны Удирдамжид тусгагдсан "эцэслэн шийдвэрлэх" эсвэл "нөхөн сэлбэх" хариу арга хэмжээний ойлголтыг хэрэгжүүлэх нь тохиромжтой байж болох юм. Экологийн хохирлын хариуцлага тооцох, нөхөн сэргээлтийн төлөвлөгөөг хэрэгжүүлэх үйл ажиллагааг байгаль орчныг зохицуулах, хамгаалах төрөл бүрийн механизм бүхий байгаль орчны зохицуулалтын чанга хатуу тогтолцооны хүрээнд хэрэгжүүлэх ёстой. Энэ нь лицензжүүлэлт, эрүүгийн, иргэний, захиргааны арга хэмжээ, торгууль, эдийн засгийн урамшууллын механизм болон байгаль орчны холбогдолтой хууль тогтоомжийн хэрэгжилтийг сайжруулах гэх мэт зохицуулалтын төрөл бүрийн хэрэгслийг ашиглана гэсэн үг юм.
 

ГУРАВДУГААР БҮЛЭГ. ГАЗРЫН ЭКОЛОГИ-ЭДИЙН ЗАСГИЙН ҮНЭЛГЭЭ, ЭКОЛОГИЙН ХОХИРОЛ ТООЦОХ АРГАЧЛАЛ   3.1. Газрын нөөц
 
Байгалийн тулгуур шинжтэй хамгийн том объект бол газар юм. Газрын төлөв байдал, шинж чанараас бусад объект ихээхэн шалтгаалах тул тэр нь тодорхой хэмжээгээр анхдагч шинж чанартай болно. Газрын гадаргын элэгдэл эвдрэлээс байгалийн баялаг, ус, хөрс, ургамал, амьтан, шим мандал, агаарын байдал хамаарах тул орчин зүйн хувьд тэргүүлэх үүрэгтэй. Монголын бүх газар 156 сая га, түүний 134 сая га нь хөдөө аж ахуйн зориулалттай, үүнээс 123 сая га нь бэлчээрт ашиглагдаж байна. Тариаланд 2 сая га талбай байгаа боловч, үүний тал хувь нь эвдрэлд орж хөрсний нөөц, үржил шим нь тасралтгүй буурсаар байна.
 
Газар ашиглалтын ангиллыг үндсэн зориулалт, хэрэглээнийх нь байдлаар авч үзвэл:
1.     Хөдөө аж ахуйн газар
2.     Хот, тосгон бусад суурин газар
3.     Зам, шугам сүлжээний газар
4.     Ойн сан бүхий газар
5.     Усан сан бүхий газар
6.     Нөөц газар гэж төрөлжүүлдэг.
 
Улсын хэмжээнд нийтдээ 14076.6 мян.га  газарт хохирол учирсан. Ухагдаж эвдэрсэн нийт 43232.0 га газар байгаагаас геологийн эрэл хайгуулын ажлын явцад 1721.9 га, ашигт малтмалын олборлолтоос болж 14565.0 га, батлан хамгаалах аюулгүй байдлыг хангах үйл ажиллагааны улмаас 25483.0 га, барилга, инженерийн шугам сүлжээ барих, засвар үйлчилгээний ажлын улмаас 255.6 га, зам тээвэр, холбооны барилга засвар үйлчилгээний ажлаас 1206.4 га газар тус тус ухагдаж эвдэрсэн байна.
Улсын хэмжээнд газар хамгаалах арга хэмжээний тайланг ГТ-7 маягтын дагуу гаргасан дэлгэрэнгүй мэдээллээс үзэхэд улсын хэмжээнд тариалангийн газрын 76916.0 га, бэлчээр ба бусад өвслөг ургамал бүхий газрын 66297.0 га, хот, тосгон, бусад суурины газарт 8715.0 га, ойн сан бүхий газарт 61652.7 га, усны сан бүхий газарт 555.0 га, уурхайн эдэлбэр газар 6139.1 га талбайд тус тус хамгаалалтын арга хэмжээ авчээ.
Тариалангийн газрын 9881.8 га-д олон наст ургамал тариалж, 27172.7 га газрыг зурваслан, 512.2 га газрыг ойн зурвасаар хамгаалан, 3015.2 га талбайг химийн бордоогоор, 12172.9 га талбайг шим ба эрдэс бордоогоор бордож, 24160.9 га талбайн хортон, шавж мэрэгчдийг устгасан байна.
Бэлчээр ба өвслөг ургамалтай газрын 66297.0 га талбайд  хамгаалах арга хэмжээ авч, элсний нүүлтээс хамгаалсан талбай 308.5 га, тордон сайжруулсан 10288.7 га, хортон мэрэгчдийн хөнөөлтэй тэмцсэн 357840.8 га, хог хаягдлаас цэвэрлэсэн 51247.2 га, даацыг нь тохируулсан 1340618.0 га, ашиглалтаас чөлөөлсөн 3066602.8 га, сэлгэж ашигласан 1470124.2 га талбай байна.
Хот, тосгон, бусад суурины газрын хувьд нийт 8714.0 га талбайд хамгаалах арга хэмжээ авснаас хөрсжүүлж зүлэгжүүлсэн 79.0 га, мод, бут сөөг тарьсан 399.0 га, далан хаалтаар хамгаалсан 9.8 га, нүх жалгыг тэгшилсэн 129.4 га, ахуйн болон үйлдвэрийн хог хаягдлаас цэвэрлэсэн 7802.0 га, элсний нүүлтээс хамгаалсан 232.0 га талбай  байна.
Ойн сан бүхий газарт нийт 61652.7 га талбайд хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээ авчээ. Тухайлбал, 36885.0 га талбайн ойд цэвэрлэгээ хийж, 21747.0 га талбайд ойн өвчин, хортон шавжтай тэмцэж, 3020.0 га талбайд мод, бут сөөг шинээр тарьж, нөхөн суулгалт хийсэн байна.
Усан сан бүхий газарт нийт 555.0 га талбайг хамгаалж, мөн ус болон усан орчныг цэвэрлэх, цэвэршүүлэх арга хэмжээг 158 га талбайд, усны эх булаг, эрэг орчмын газрын хөрсийг цэвэрлэж, хамгаалах арга хэмжээг 326 га-д, усны үер, эвдрэлээс хамгаалах арга хэмжээг 71.0 га талбайд тус тус авчээ.
Уул уурхайтай холбогдон газрын харилцааны хүрээнд зохицуулагддаг 4 гол асуудал байдаг. Үүнд:
1.   Түрээсийн хөлс ба нөхөн төлбөр
2.     Газар нутгийг эзэмшихтэй холбогдсон нутгийн захиргаа, иргэдийн эрх мэдэл
3.     Орд газрыг эзэмшихтэй уялдан нутгийн иргэдийг нүүлгэн шилжүүлэх
4.     Тусгай хамгаалалттай газар нутаг
 
Түрээсийн хөлс ба нөхөн төлбөр
 
"Газрын төлбөрийн тухай" хуульд "Уурхайн эдэлбэрийн ашиглалт явуулж байгаа хэсгийн газрын төлбөрийг уг газар нь уурхайн эдэлбэрт олгохоос өмнө хөдөө аж ахуйн газрын үнэлгээний тойрог, хот, тосгон, бусад суурины газрын үнэлгээний зэрэглэлийн алинд хамаарч байсныг харгалзан хоёр дахин өсгөж тооцно"; "Ойн болон усан сан бүхий газрын төлбөрийг ойр орших хот, тосгон, бусад суурины газрын төлбөрийн хэмжээг хоёр дахин өсгөж тооцно"; "Тусгай хамгаалалттай газар нутагт зохих хууль тогтоомж, гэрээний дагуу үйл ажиллагаа явуулж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газрын төлбөрийг уг газар нь хөдөө аж ахуйн газрын үнэлгээний тойрог, хот тосгон, бусад суурины газрын үнэлгээний зэрэглэлийн алинд хамаарч байгааг харгалзан гурав дахин өсгөж тооцно" гэж заасан.
 
            Үндсэн хуулийн заалтыг үндэслэн "Газрын тухай" хуульд "Бусдын эзэмшил газрыг нөхөн олговортойгоор солих буюу эргүүлэн авах тухай шийдвэрт газар эзэмшигчтэй урьдчилан хийсэн тохиролцоог харгалзан уг газраас салгаж үл болох барилга байгууламж, бусад эд хөрөнгийг тухайн үеийн ханшаар үнэлсэн үнэ, газрыг чөлөөлөх зардлыг тусгана" гэж заасан.
 
            "Газрын төлбөрийн тухай" хуульд  газрын төлбөр тооцох үзүүлэлтийн нэгжийг тооцож тодорхойлохдоо:
Бэлчээрийн зориулалтаар эзэмшиж, ашиглаж байгаа газрын төлбөрийг уг бэлчээрийн нэгж талбайн суурь үнэлгээний хувиар хонин толгойд шилжүүлсэн малын толгой тутамд; "Газрын тухай" хуулийн 13 дугаар зүйлд заасан зам, шугам, сүлжээний газрын километр тутмаас; Энэ хэсгийн 1, 2-т зааснаас бусад газрын төлбөрийг нэг га газрын суурь үнэлгээний тодорхой хувиар бодохоор заажээ. Уг заалт нь газар эзэмшиж, ашигласны төлбөрт хамаарах боловч, нөхөн олговорт мөрдөгдөхгүй.
 
Газрын гадаргуу /рельеф- Гадаргын хэлбэршил буюу түүний өндөр, нам болон уул хөндийг хэлнэ. Гадаргын хэлбэрийн чухал бүрэлдэхүүн хэсэг бол зовхис, өндөршил болон ус шүүрэлтийн нягтрал юм. Уурхайлалтын өмнөх гадаргын хэлбэр нь хожим овоолгыг хэлбэршүүлэх юмуу өндөршилтийг нь тооцоолоход чухал суурь болно. Ашигласан орон зайд нөхөн дүүргэлт хийхийн хамт гадаад овоолгын орчинтойгоо уялдан зохицон хэлбэр дүрс олох, улмаар уг газрыг ургамалжуулах, ашиглах өвөрмөц арга хэмжээ авахад хүргэдэг. Гадаргуу нь дэлхий дээр дулаан ба ус хуваарилалтын хүчин зүйл болдог. Өндөржлийн өөрчлөлт нь хөрсний ус ба дулааны горим болон уулын хөрсний бүрхэвчийн бүсийг үүсгэхэд нөлөөлнө.
 
Газрын хэвлий - Хөрснөөс доош газрын гүн рүү үргэлжлэх орон зай, түүнийг эзлэн орших материаллаг бүх зүйлс (бүх төрлийн чулуулаг, ашигт малтмал болон геологийн бусад биет, барилга байгууламж)-ийг хэлнэ. Газрын хэвлий нь байгалийн бусад объектыг бодвол гадны ямар нэгэн нөлөөнд харьцангуй бага өртдөг боловч, нийгэм эдийн засгийн хөгжлийн шаардлагаар газрын гүнийг ашиглах хэлбэр, хэмжээ байнга өсөн нэмэгдсээр байна. 
 
Газрын үнэлгээг газрын төлбөр тогтоох үзүүлэлтүүдийг харгалзан газар ашиглалтын зориулалтаар бүсчлэн тогтооно. Газрын төлөв байдал, чанарын хянан баталгааны үзүүлэлтэд газрын төрх байдал, хөрсний үе давхаргын зузаан, ялзмагийн хувь, бэлчээрийн ургамлын зүйл болон бүрхэвчийн өөрчлөлт багтана. Газар нь үйлдвэрлэлийн үндсэн хэрэгсэл болохоор түүнийг зохистой ашиглах, хамгаалахад эдийн засгийн хөшүүргийг хэрэглэх нь зайлшгүй юм. Газрын эдийн засгийн үнэлэлт нь хөдөө аж ахуйн газрын, хот тосгон бусад суурин газрын, ой болон ус, улсын нөөц газрын, чөлөөт бүсийн, ашигт малтмалын байршлын зэрэг олон нэр төрөлд хуваагдана. Эдгээр нэр төрөл тус бүр нь зориулалт, ач холбогдол, үнэлгээний зүйл, хэмжүүрийн хувьд өөр өөр өвөрмөц шийдэлтэй.
 
Газрын экологи-эдийн засгийн үнэлгээг тогтоохдоо Монгол Улсын Засгийн газрын 1997 оны 152 дугаар тогтоолыг үндэс болгон хот, тосгон, бусад суурины газрын зэрэглэл, тэдгээрийн нэг га-гийн суурь үнэлгээ, жилийн төлбөрийн дээд, доод хязгаар болон хөдөө аж ахуйн газрын үнэлгээний тойрог бүрийн нэг га-гийн суурь үнэлгээ, мөн жилийн төлбөрийн доод хязгаар зэргийг харгалзана.
 
Зах зээлийн эдийн засгийн нөхцөлд газар ашиглалтын төлбөрийн үндэс нь газрын рент болно. Газрын рент нь байгалийн тааламжтай нөхцөлийн өгөөжөөр үүсэх нэмүү бүтээгдэхүүн бөгөөд түүний өртгийн илэрхийлэл нь дундаж ашгаас илүү гарсан нэмэгдэл орлого юм. Аливаа үйлдвэрлэл эрхлэгчийн хувьд дундаж ашиг нь үйлдвэрлэл хэвийн тэнцвэртэй явагдах нөхцөлийг хангана гэж үзнэ. Иймд газрын рент нь газар ашиглалтын төлбөрийн хэлбэрээр газар өмчлөгчид шилжинэ. Газрын рент нь чанарын буюу үржил шимийн, байршлын гэсэн хоёр үндсэн нөхцөлөөс бүрддэг. Рентийн хэмжээг зөв тогтоож, газар ашиглалтын төлбөрийг тооцох суурь үзүүлэлт болгон ашиглах нь хөдөө аж ахуйг зах зээлийн зориулалтад шилжүүлэх нэн чухал алхам бөгөөд хөдөө аж ахуйн эдэлбэр газрын төлбөрийг энэ үндсэн дээр тодорхойлно.
 
Газрын төлбөр нь газрыг тордож сайжруулахад эдийн засгийн чухал ач холбогдолтой бөгөөд түүний зонхилох хэсгийг бэлчээр, хадланг сайжруулж ургацыг нэмэгдүүлэх, отор нүүдэл зохион байгуулах, тохижуулах, хөрсний элэгдэл, эвдрэлээс хамгаалах, хортон мэрэгчтэй тэмцэх зэрэг жил бүрийн болон ихээхэн хөрөнгө, хүч шаардагдах арга хэмжээнд зарцуулах шаардлагатай. Монгол Улсын газрын нэгдмэл сангийн үнэлгээний тойргийн хуваарийг дорхи байдлаар тогтоодог. Үүнд:
 
1.Хангай, Хэнтийн уулархаг (ХУ)
 
Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ, Баянзүрх, Ренчинлхүмбэ, Түнэл, Цагаан-Үүр, Улаан-Уул, Чандмань-Өндөр, Эрдэнэбулган, Цагааннуур, Ханх, Арбулаг, Бүрэнтогтох, Их-Уул, Рашаант, Тосонцэнгэл, Төмөрбулаг, Цагаан-Уул, Цэцэрлэг, Тариалан, Мөрөн, Галт, Жаргалант, Шинэ-Идэр сумд;
Булган аймгийн Баян-Агт, Бугат, Могод, Орхон, Сайхан, Хангал, Хишиг-Өндөр, Сэлэнгэ, Хутаг-Өндөр, Булган, Тэшиг, Бүрэгхангай, Гурванбулаг, Дашинчилэн, Баяннуур, Рашаант сумд;
Увс аймгийн Өндөрхангай, Хяргас, Цагаанхайрхан, Зүүнхангай сумд;
Завхан аймгийн Баянтэс, Баянхайрхан, Нөмрөг, Сонгино, Түдэвтэй, Тэлмэн, Цэцэн-Уул, Тэс, Асгат, Булнай, Идэр, Их-Уул, Алдархаан, Шилүүстэй, Яруу, Отгон, Улиастай, Цагаанхайрхан, Цагаанчулуут сумд;
Архангай аймгийн Цэцэрлэг, Ихтамир, Өндөр-Улаан, Эрдэнэмандал, Жаргалант, Хотонт, Хайрхан, Батцэнгэл, Эрдэнэбулган, Цэнхэр, Булган, Чулуут, Хангай, Тариат, Цахир, Хашаат, Өлзийт, Өгийннуур, Түвшрүүлэх сумд;
Өвөрхангай аймгийн Бүрд, Зүйл, Зүүнбаян-Улаан, Хужирт, Хархорин, Бат-Өлзий, Уянга сумд;                                                                                                                         
Орхон аймгийн Баян-Өндөр, Жаргалант сумд;
Сэлэнгэ аймгийн Алтанбулаг, Баруунбүрэн, Зүүнбүрэн, Сант, Түшиг, Цагааннуур, Шаамар, Хушаат, Сүхбаатар, Жавхлант, Сайхан, Орхонтуул, Баянгол, Орхон, Мандал, Хүдэр, Ерөө сумд;
Баянхонгор аймгийн Эрдэнэцогт, Галуут, Заг, Хүрээмарал, Жаргалант, Гурванбулаг, Баянбулаг сумд;
Дархан-Уул аймгийн Дархан, Хонгор, Орхон, Шарын гол сумд;
Төв аймгийн Заамар, Лүн, Өндөрширээт, Баянцогт, Жаргалант, Угтаал, Сүмбэр, Цээл, Баянхангай, Аргалант, Алтанбулаг, Баяндэлгэр, Бүрэн, Дэлгэрхаан, Сэргэлэн, Эрдэнэсант, Архуст, Мөнгөнморьт, Эрдэнэ, Батсүмбэр, Борнуур, Баянчандмань, Зуунмод сумд;
Нийслэл Улаанбаатар хот, Налайх, Багануур дүүрэг;
Дорнод аймгийн Баяндун, Баян-Уул сумд;
Хэнтий аймгийн Жаргалтхаан, Биндэр, Баян-Адарга, Дадал, Норовлин, Гурванбаян, Батноров, Хэрлэн, Өлзийт, Өмнөдэлгэр, Цэнхэрмандал, Батширээт сумд
           
2. Алтайн уулархаг (АУ)
 
Баян-Өлгий аймгийн Цэнгэл, Сагсай, Буянт, Дэлүүн, Булган, Толбо, Алтай, Улаанхус, Ногооннуур, Алтанцөгц, Баяннуур, Бугат, Өлгий сумд;
Увс аймгийн Сагил, Бөхмөрөн, Түргэн, Ховд сумд;
Ховд аймгийн Цэцэг, Мөнххайрхан, Дуут, Мөст сумд;
Говь-Алтай аймгийн Чандмань, Тонхил, Халиун сумд;
Баянхонгор аймгийн Баянлиг, Баянговь, Баянцагаан сумд;
Өмнөговь аймгийн Баяндалай, Баян-Овоо, Булган, Манлай, Мандал-Овоо, Сэврэй, Ханхонгор, Цогтцэций, Цогт-Овоо, Даланзадгад сумд;
Өвөрхангай аймгийн Богд сумд
 
3. Говийн уулархаг талархаг (ГТ)
 
Увс аймгийн Давст, Завхан, Зүүнговь, Малчин, Наранбулаг, Өлгий, Өмнөговь, Тариалан, Тэс, Хархираа, Баруунтуруун, Улаангом сумд;
Завхан аймгийн Дөрвөлжин, Завханмандал, Сантмаргац, Ургамал, Эрдэнэхайрхан сумд;
Ховд аймгийн Дарви, Зэрэг, Чандмань, Ховд, Буянт, Дөргөн, Манхан, Мянгад, Эрдэнэбүрэн, Жаргалант, Алтай, Үенч, Булган сумд;
Говь-Алтай аймгийн Баян-Уул, Дарви, Жаргалан, Төгрөг, Хөхморьт, Шарга, Бигэр, Дэлгэр, Тайшир, Есөнбулаг, Алтай, Эрдэнэ, Бугат, Цогт, Цээл сумд;
Баянхонгор аймгийн Бөмбөгөр, Баян-Овоо, Өлзийт, Жинст, Богд, Баацагаан, Бууцагаан, Баянхонгор, Шинэжинст, Баян-Өндөр сумд;
Өвөрхангай аймгийн Нарийнтээл, Баруунбаян-Улаан, Хайрхандулаан, Гучин-Ус, Төгрөг, Баянгол, Сант сумд;
Дундговь аймгийн Сайхан-Овоо, Дэлгэрхангай, Өндөршил, Гурвансайхан, Өлзийт, Хулд, Луус, Сайнцагаан, Мандалговь сумд;
            Сүхбаатар аймгийн Баяндэлгэр, Онгон, Наран сумд;
Өмнөговь аймгийн Гурвантэс, Ноён, Ханбогд, Номгон, Хүрмэн сумд;
Дорноговь аймгийн Мандах, Улаанбадрах, Хатанбулаг, Хөвсгөл, Айраг, Замын-Үүд, Сайншанд, Алтанширээ, Даланжаргалан, Дэлгэрэх, Иххэт, Өргөн, Сайхандулаан, Эрдэнэ сумд;
            Говьсүмбэр аймгийн Сүмбэр, Шивээговь, Баянтал сумд;
Дорнод аймгийн Баянтүмэн, Матад, Халхгол, Цагаан-Овоо, Чойбалсан, Хэрлэн, Чулуунхороот, Булган, Гурванзагал, Дашбалбар, Хөлөнбуйр, Сэргэлэн сумд;
Өвөрхангай аймгийн Тарагт, Өлзийт, Баян-Өндөр, Арвайхээр сумд;
Төв аймгийн Баян, Баян-Өнжүүл, Баянцагаан, Баянжаргалан сумд;
Дундговь аймгийн Дэлгэрцогт, Дэрэн, Говь-Угтаал, Цагаандэлгэр, Баянжаргалан, Эрдэнэдалай, Адаацаг сумд;
Хэнтий аймгийн Галшар, Баянхутаг, Баянмөнх, Дархан, Дэлгэрхаан, Баян-Овоо, Мөрөн сумд;
Сүхбаатар аймгийн Асгат, Халзан, Уулбаян, Сүхбаатар, Мөнххаан, Түвшинширээ, Түмэнцогт, Баруун-Урт, Дарьганга, Эрдэнэцагаан сумд.
 

Хүснэгт 5. Хот, тосгон, бусад суурины газрын зэрэглэл, тэдгээрийн нэг га-гийн суурь үнэлгээ, жилийн төлбөрийн дээд, доод хязгаар
Суурин газрын
Жилийн төлбөрийн хязгаар (мян.төг)
Ангилал
Зэрэг-
лэл
Хүн амын тоо
(мян.хүн)
Нэр
Суурь үнэлгээ
(сая.төг)
доод
дээд
Хот
Нийслэл
 
Улаанбаатар
440.0
440.0
4400.0
Улсын зэрэглэлтэй хот
50.0-500.0 хүртэлх
Дархан
Эрдэнэт
Чойбалсан
300.0
200.0
120.0
300.0
200.0
120.0
900.0
600.0
360.0
Аймгийн зэрэглэлтэй хот
30.0-50.0 хүртэлх
Улиастай
50.0
50.0
100.0
Өлгий
Мөрөн
Цэцэрлэг
Ховд
Улаангом
Сүхбаатар
15.0-30.0 хүртэлх
Баянхонгор
40.0
40.0
80.0
Өндөрхаан
Зуунмод
Баруун-Урт
Сайншанд
Даланзадгад
Арвайхээр
Мандалговь
Алтай
Булган
Зүүнхараа
Тосонцэнгэл
Чойр
Тосгон
Томоохон суурин сумын төв
0.5-15.0 хүртэлх
Сумдын төв
8.0
8.0
Бусад суурин
 
0.5 хүртэлх
Бусад суурин
5.0
5.0
 
Хүснэгт 6. Хөдөө аж ахуйн газрын үнэлгээний тойрог бүрийн нэг га-гийн суурь үнэлгээ, жилийн төлбөрийн доод хязгаар
 
Газрын үнэлгээ-ний тойргийн индекс
Бэлчээр
Тариалан
Хадлан
1.0 га-гийн
суурь
үнэлгээ,
мян.төг
Нэг хонин толгойд ногдох газар
1.0 га-гийн
жилийн
төлбөрийн
доод хязгаар,
төг
Нэг хонин
толгойд
ногдох
жилийн төлбөрийн
доод
хязгаар,
төг
1.0 га-гийн
Ангилал
1.0 га-гийн
Хэмжээ
га
суурь
үнэлгээ,
мян.төг
Суурь
үнэлгээ,
мян.
төг
Жилийн төлбөрийн
доод хязгаар,
төг
Суурь
үнэлгээ,
мян.төг
Жилийн төлбөрийн
доод хязгаар,
төг
ХУ
548.2
1.4
767.5
55.0
77.0
3859.0
386.0
уулын нугын
2478.3
248.0
АУ
202.9
2.3
466.7
20.0
47.0
2253.0
225.0
уулын хээрийн
2027.6
203.0
ГТ
208.6
2.2
458.9
21.0
46.0
1738.0
174.0
тал хөндийн
912.2
91.0
Т
381.7
1.5
572.6
38.0
57.0
3843.4
384.0
голын хөндийн
2090.9
209.0
нам хотсын нугат
2675.3
267.0
Тайлбар: Нэг хонин  толгойд болон 1.0 га-д ногдох газрын төлбөрийг давхардуулан авахгүй.

ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ. ХӨРСНИЙ ЭКОЛОГИ-ЭДИЙН ЗАСГИЙН ҮНЭЛГЭЭ, ЭКОЛОГИЙН ХОХИРОЛ ТООЦОХ АРГАЧЛАЛ
 
4.1. Хөрсний тухай ойлголт
 
Хөрс гэдэг нь газрын гадаргын дээд хэсэгт орших үржил шимт үе давхарга бөгөөд хурдас чулуулаг, уур амьсгал, ургамал, амьтан, газрын гадарга, цаг хугацааны хүчин зүйлүүдийн нарийн төвөгтэй үйлчлэлийн үр дүнд бий болдог. Хөрсний хамгийн гол шинж чанар нь үржил шим юм. Хөрсний үржил шим гэдэг нь ургамлыг шаардлагатай шим тэжээлийн бодис, усаар хангах, мөн ургамлын үндсийг агаар болон тохиромжтой дулааны нөхцөлд байлгаснаар ургамлын ургах, ургац өгөх нөхцөлийг бүрдүүлэх чадварыг хэлнэ.  
 

Хөрс
А  давхарга
C  давхарга
D
Хурдас
В  давхарга
 

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 

Зураг 1. Хөрсний үе давхаргын схем
 
Хөрс нь газрын гадаргын дээд хэсэгт тодорхой шинж чанарын ялгаа бүхий үе давхаргуудаас тогтоно. Хөрсний үе давхаргууд нь тухайн хөрс үүсвэрийн онцлог шинж чанараас хамаарч, маш олон төрлийн байх боловч, ерөнхийд нь "А", "В", "С" гэсэн үндсэн давхаргуудаас бүрддэг гэж үзэж болно (Зураг 1).
            "А" давхарга нь хөрсний дээд хэсэгт байрлах бөгөөд хар бараан өнгөтэй, ялзмагийн бодистой, органик хуримтлалтай, хөрсний хамгийн гол шинж чанар болох үржил шимийг тодорхойлно.
"В" давхарга нь органик хуримтлалын давхаргаас хурдас чулуулагт шилжих завсрын шинж чанартай.
"С" давхарга нь хөрс үүсгэгч хурдас
"D" давхарга нь хурдас чулуулаг болно.
 
Эвдэрсэн газрын нөхөн сэргээлтэд шимт хөрс буюу "А", "В" давхаргыг ашиглана. 
 
Хөрсний шинж чанар
 
Хөрсний шинж чанарыг морфологи, хими, ус-физик, биологийн шинж чанар гэсэн 4 үндсэн хэсэгт хуваана.
а. Морфологи шинж чанарт өнгө, бүтэц, хөрсний үе давхаргуудын зузаан, шилжилт гэх мэт шинж чанарууд орно.
б. Химийн шинж чанарт хөрсний ялзмаг, урвалын орчин /рН/, карбонат, шим тэжээлийн элементүүд, давсжилт гэх мэт олон үзүүлэлтүүд орно.
в. Ус-физик шинж чанарт хөрсний чийг, механик бүрэлдэхүүн, эзлэхүүний жин, нягтшил, сүвэрхэгшилт гэх мэт олон үзүүлэлтүүд багтана.
г. Хөрсний биологийн шинж чанарт хөрсөн дэх бичил биетүүд, хорхой шавж, мэрэгч амьтад хамрагдана.
Хөрсний үе давхаргууд нь хөрсний зузаан, органик бодисын агууламж, бүтэц, текстур, шим тэжээлийн элементүүд зэрэг олон үзүүлэлтүүдээр тодорхойлогдоно.          
 
Хөрсний доройтол
 
Хөрс үржил шимт чанараа алдах үйл явцыг хөрсний доройтол гэнэ. Хөрс доройтолд орсноор хөрсний хамгийн гол шинж чанар болох ургамлыг ургах нөхцөл, шим тэжээлийн бодисоор хангах чадвараа алддаг. Хөрсний доройтол нь дараахь 3 хэсгээс  бүрдэнэ:
а. Хөрсний эвдрэл: Хөрс байгалийн болон хүний үйл ажиллагааны нөлөөгөөр элэгдэж эвдрэх үйл явцыг хөрсний эвдрэл гэнэ. Газрын эвдрэл гэдэг нь хөрсний эвдрэлээс арай илүү өргөн ойлголт бөгөөд хөрс болон түүний доод талын хурдас чулуулаг элэгдэл, эвдрэлд орохыг хамтад нь газрын эвдрэл гэнэ. Хөрсний эвдрэлээр хөрсний үржил шимт чанар алдагддаг учраас хурдас чулуулгийн эвдрэлийг бодвол арай илүү экологийн хохирол учруулна. Тухайлбал, ургамал ургахгүй байх, амьд организмын амьдрах орчин алдагдах, хөрсөн бүрхэвч элэгдэл, эвдрэлд хурдан орох гэх мэт үйл явц ажиглагдана. 
б. Хөрсний бохирдол: Хөрсний бохирдол болон элэгдэл эвдрэл нь хоорондоо салшгүй холбоотой байдаг. Бохирдолтод өртсөн хөрс ихэнх тохиолдолд тодорхой хэмжэээгээр мөн эвдрэлд ордог. Гэхдээ эвдрэлд ороогүй хөрс бохирдож болно. Бохирдлын түвшин нь бохирдуулагч бодисын шинж чанар, тархалт, нэвчилтийн гүн, хөрсний шинж чанар, хур тунадас, газрын байрлал зэрэг олон үзүүлэлтээс хамаарна.   
 
в. Хөрсний үржил шимийн бууралт:  
 
 
Зураг 2. Хөрсний доройтлын төрлүүд
Уул уурхайн газрын эвдрэл
 
Одоогоор Монгол оронд хөрсний эвдрэлийн зэрэглэл тогтоох шалгуур үзүүлэлтийн талаар нэгдсэн арга зүй байхгүй байна. Судлаач бүр өөрсдийн арга зүйгээр судалгаа явуулдаг. Уул уурхайн газрын эвдрэлийг үндсэнд нь хөрсний эвдрэл, хурдас чулуулгийн  эвдрэл гэсэн 2 хэсэгт хувааж үзнэ.
 
 
 
Зураг 3. Газар, хөрсний эвдрэлийн төрлүүд
 
Уул уурхайн газрын хөрсний эвдрэлд газрын гадаргын өнгөн хэсгийн үржил шимт ялзмаг давхарга бүхий хөрсөн бүрхэвч хамрагдана. Газар бүр байгаль газарзүйн онцлогоос хамааран янз бүрийн үржил шим бүхий хөрстэй байдаг учраас тухайн газрын хөрсний шинж чанарыг иж бүрэн тусгасан чанарын үнэлгээ хийгдсэн байх ёстой. Хөрснөөс доош түвшинд эвдэрсэн газрыг хурдас чулуулгийн эвдрэлд хамааруулна. Хурдас чулуулгийг хатуу хад чулуу, хайргархаг сэвсгэр хурдас гэж бүрэлдэхүүний хувьд 2 хуваана. Хөрснөөс доош ихэвчлэн сэвсгэр хайрга, чулуурхаг хурдас тархдаг. Уул уурхайн үйлдвэрлэлийн явцад уурхай орчмын экологийн нөхцөл өөрчлөгдөж, түүний хамгийн гол чухал бүрэлдэхүүн хэсэг болох газар, хөрсөн бүрхэвч ихээхэн хэмжээгээр элэгдэл, эвдрэлд ордог. Хөрс үржил шимт чанараа алдах буюу бүрмөсөн устаж, зарим тохиолдолд химийн хорт бодисоор бохирдож, хөдөө аж ахуй үйлдвэрлэлд ашиглагдах боломжгүй болж, экологи-эдийн засгийн хувьд тодорхой хэмжээний хохирол гардаг. Хөрсний эвдрэлийн зэрэглэлийг харьцуулсан судалгаагаар тодорхойлно. Тухайн газрын хөрстэй адил нөхцөлд орших хүний үйл ажиллагааны нөлөөлөлд ороогүй болон эвдрэлд орсон газрын хөрсний зүсэлт хийж, морфологи тогтцын бичиглэл, хөрсний дээж авч харьцуулан судална. 
 
Хүснэгт 7. Хөрсний эвдрэлийн зэрэглэл,  ялзмагийн нөөцөөр
Үзүүлэлтүүд
Хөрсний эвдрэлийн зэрэглэл (баллаар)
Эвдрэлгүй
Бага
Дунд
Их
Хүчтэй
Онцгой их
0
1
2
3
4
5
Ялзмагийн нөөцийн багасалт, %-иар
<5
5-25
25-50
50-75
75-95
95<
Хөрсөн бүрхэвч байхгүй болсон газар нь онцгой их эвдрэлтэй хөрс гэдэг зэрэглэлд багтана. Жишээ нь: ухсан карьер, хөрс үүсгэгч чулуулаг гадарга дээр ил гарсан газрууд гэх мэт. Хүчтэй эвдрэлд орсон хөрсний "А"  давхарга байхгүй болж, зөвхөн "В" давхаргын тодорхой хэсэг нь үлдсэн байна. Их эвдрэлд орсон хөрсний талаас ихэнх хувь нь алга болсон байх жишээтэй. Хөрсний эвдрэлийн зэрэглэлийг ялзмагийн нөөцөөр тогтооход хөрсний үе давхаргуудын зузаан, ялзмагийн агууламж, эзлэхүүн жин зэрэг үзүүлэлтүүдийг тогтоосон байх шаардлагатай.  
 
Хөрсний эвдрэлд газарзүйн хүчин зүйлүүд тодорхой нөлөө үзүүлнэ.  Хэт налуу газарт байгалийн элэгдэл, эвдрэл илүү их явагддаг онцлогтой. Гуу жалга бол, хөрсөн бүрхэвчийн шугаман элэгдэл, эвдрэлийн гол үзүүлэлтийн нэгд тооцогдоно. Тухайн газрын хөрсний эвдрэлийг хээрийн нөхцөлд шууд тогтоох хамгийн хялбар арга нь ялзмагт давхаргын зузааны багасалтыг, ижил нөхцөлд орших эвдрэлд ороогүй хөрстэй харьцуулан судлах арга юм. 
 
4.2. Хөрсний экологи-засгийн үнэлгээг тогтоох асуудал
 
Олон улсын практикт хэрэглэгдэж буй уул уурхайн газрын хөрсний экологи-эдийн засгийн үнэлгээ, экологийн хохирол тооцох аргачлал интернет болон мэргэжлийн сэтгүүлүүдээр төдийлөн түгээмэл тархдаггүй бөгөөд зөвхөн цөөн хувиар мэргэжлийн гарын авлага байдалтай хэвлэгдэж гардаг учраас ховор олдоц муутай байна. 
 
Ихэвчлэн хөрсний эвдрэлээс шалтгаалсан эдийн засгийн хохирлын үр дагавар дүн материалууд байдаг бөгөөд хэрхэн тооцсон арга зүй аргачлал ховор бөгөөд улс орон бүр өөр өөрсдийн боловсруулсан арга зүйгээр тооцдог.  
 
АНУ-ын Мериландын Их Сургуулийн доктор Деннис М Кинг, Род Айлендын Их сургуулийн доктор Мариса Мазотта нар "Экосистемийн үнэлгээ" (Ecosystem valuation) бүтээлдээ экологийн хохирлыг доллараар болон долларгүй гэсэн үндсэн 2 зарчмаар тооцно гэжээ.
Хятадын эрдэмтэн Нинг Датонг  хөрсний эвдрэлийг "Зах зээлийн үнэ" (market value method) гэсэн аргыг хэрэглэн тооцсон байна. 1.0 кг хөрсний нэг жилийн алдагдал 0.32 юань, олон жилийн алдагдлыг 41.7 юань гэж тооцсон байна. БНХАУ-д хөрсний эвдрэлээс үүсэх нэг жилийн хохирлыг 59.3 млрд юань гэж тооцоолжээ.  
АНУ-ын хөрсний эвдрэлийн эдийн засгийн хохирлыг эрдэмтэн Пименталь тооцсон. АНУ-д жил бүр 4.0 х 109 тонн хөрс эвдрэлд ордог бөгөөд шууд хохирол нь 27.0 млрд доллар, шууд бус хохирол нь 44.4 млрд доллар гэж тогтоосон тооцоо байна.   
Монгол орны хөрсний элэгдэл, эвдрэлийн талаар судлаачдийн тооцоолсон янз бүрийн тоонууд байдаг. Монгол Улсад тариалангийн газрыг эзэмшиж буй хувь хүн компаниуд хоорондоо янз бүрийн үнээр зарж наймаалдаг. 2007 онд 1.0 га тариалангийн газар дунджаар 50000.0-300000.0 төгрөг орчим байсан жишээтэй. Хөрсний үнэлгээ нь түүний үржил шим, хот суурин болон төв замд хэр ойр байрлалтай, услах боломж зэргээс хамаарч, янз бүр байна. Гадаадын улс орнуудад 1.0 га тариалангийн талбай 300.0–7000.0 доллар хүртэл хэлбэлзэж байна. Эдгээр үнэ нь зах зээлийн үнэ бөгөөд хөрсний үржил шимийн үзүүлэлтээр тооцсон үнэлгээ биш юм. Газрын зах зээлийн үнэлгээний туршлагаас харахад үржил шимт газар нь үндсэн хөрөнгөд тооцогддог бөгөөд байнга үнэ ханш нь өсч байдаг.  
 
Монгол орны нийт нутаг дэвсгэрийн 41.3% нь гандуу нутагт хамаарагдана. Гандуу нутгийн 76.0% нь цөлжилт сул илэрсэн, 20.0% нь дунд зэрэг илэрсэн, 3% нь хүчтэй, 1.0% маш хүчтэй гэсэн тооцоо байна. Монгол орны нийт нутгийн 121.7 сая га газар эвдрэлд орсноос, 91.7 сая га салхины эвдрэлд, 21.2 сая га усны эвдрэлд, 7.9 сая га элсээр хучигдсан, 1.0 сая га газар замын эвдрэлд орсон, нийт бэлчээрийн 30% орчим талхагдсан гэсэн тоо баримт байна. Одоогийн байдлаар манай улсын тариалангийн нийт эргэлтийн талбайн 46.5 % нь элэгдэж, эвдэрсэн хөрстэй болжээ.
 
"Газрын төлбөрийн тухай" хуулийн 5 дугаар зүйлийн 2-т "Хот, тосгон, бусад суурингаас бусад газрын үнэлгээг ашиглах зориулалт, газар зүйн байршил болон газрын үржил шим, өгөөжөөс үүсэх ялгаварт орлого зэргийг харгалзан тойрог бүрээр тогтооно" гэж заасан байна.  
 
Газар, хөрсөн бүрхэвч нь маш алаг цоог байдаг учраас тухайн газрын үнэлгээг  газарзүйн байршил, хөрсний үржил шимт чанар зэргээс хамаарч, ялгаатай тогтоодог. Харин газрын байршил, хот суурин, зам, шугам сүлжээнд ойр байх байршил зэрэг зах зээлээс хамааралтай хүчин зүйлийг тойргоор ялгавартай тогтоож болно.    
 
4.3. Хөрсний экологи-эдийн засгийн үнэлгээ
 
Монгол орны байгаль, цаг уурын бүс, онцлог нөхцөлд тохирсон, уул уурхайн газрын хөрсний экологи-эдийн засгийн үнэлгээг тогтоох, хохирол тооцох аргачлалын анхдагч хувилбарыг боловсрууллаа. Цаашид энэхүү хувилбарыг практикт хэрэгжүүлэх явцад улам боловсронгуй болгох боломжтой.    
 
Хөрсний үнэлгээг экологийн үнэлгээ, эдийн засгийн үнэлгээ гэсэн үндсэн хоёр хэсэгт хуваана. Хөрсний экологийн үнэлгээгээр хөрсний үржил шимийн түвшин, эвдрэлийн зэрэглэлийг тогтоох бөгөөд экологийн үнэлгээг эдийн засгийн аргаар буюу мөнгөн дүнгээр илэрхийлж тооцсон үр дүнг эдийн засгийн үнэлгээ гэнэ. Энэ хоёр үнэлгээ нь хоорондоо салшгүй нягт холбоотой.
 
А. Хөрсний экологийн үнэлгээ
 
Хөрсний экологийн үнэлгээ нь тухайн газрын хөрсний эвдрэлийн зэрэглэл, ялзмагийн нөөц, үржил шимийн түвшин, чулуурхаг, урвалын орчин, давсжилт зэрэг хөрсний өөрийн шинж чанарын үзүүлэлт, мөн газрын налуу, гадаргын овон товон, хад чулуурхаг байдал, ургамалан бүрхэвч зэрэг газарзүйн хүчин зүйлүүдийн нийлмэл цогц үзүүлэлтүүдээр тооцогддог.  
 
Хөрсний экологийн үнэлгээний дараалал
 
1.     Судалгаа явуулж буй газрыг хөрсний эвдрэлийн зэрэглэлийн дагуу хувааж зураглах
2.     Хөрсний эвдрэлийн зэрэглэл тогтоосон газрын хөрсний эвдрэлийн газарзүйн үзүүлэлтүүдийг тодорхойлох
3.     Зэрэглэл тогтоосон газар бүрт хөрсний зүсэлт, морфологи бичиглэл хийж, шинжилгээнд зориулан дээж авах
4.     Эвдрэлд ороогүй газрын хөрсний зүсэлт, морфологи бичиглэл хийж, дээж авах
5.     Хөрсний эзэлхүүн жингийн дээж авах
6.     Лабораторийн задлан шинжилгээгээр хөрсний ялзмагийн агууламж, эзлэхүүн жин болон бусад үзүүлэлтүүдийг тодорхойлох
7.     Хөрсний ялзмагийн нөөцийг эвдэрсэн хөрсний ялгавар тус бүрээр тодорхойлох  
8.     Хөрсний эвдрэлийн зураглалын эхийг зохиож, GIS программ ашиглан компьютерт оруулж, эвдэрсэн хөрсний талбайг тодорхойлох 
9.     Хөрсний экологийн үнэлгээг эвдэрсэн хөрсний талбай тус бүрээр тооцоолох 
 
Хөрсний эвдрэлийн зэрэглэл
 
Тухайн газрын хөрс нь янз бүрийн хэмжээгээр эвдрэлд орсон байж болно. Судалгаа явуулж буй газрын хөрсний эвдрэлийн зэрэглэлийг өнгөн хөрсний эвдрэлийн шинж чанарын үзүүлэлтүүд (хүснэгт 8) болон хөрсний эвдрэлийн газарзүйн үзүүлэлтүүд (хүснэгт 9)-ийг ашиглан тодорхойлж, хөрсний эвдрэлийн зэрэглэлийн дагуу зураглаж талбайг тодорхойлно. Хөрсний зураглалын арга зүйг ашиглахаас гадна, сансрын зураг, газарзүйн мэдээллийн системийг өргөн ашиглана.  
 
Хүснэгт 8. Өнгөн хөрсний эвдрэлийн шинж чанарын үзүүлэлтүүд
 
 
 
¹
Үзүүлэлтүүд
Хөрсний эвдрэлийн зэрэглэл
Эвдрэлгүй
Бага
Дунд
Их
Хүчтэй
Онцгой их
1
Ялзмагт давхаргын зузааны багасалт, %-иар 
<5
5-25
25-50
50-75
75-95
95<
2
Чулуу, % (>2мм)
< 10
10 – 25
25 - 50
50 - 75
75 - 90
90 <
3
Карбонат илрэх гүн, см
(карбонатгүй болон дээр карбонаттай хөрсөнд хамаарахгүй)
< 30
30-20
 20-10
10 - 5
0-5
өнгөнөөс
4
Бүтцийн хэврэгшилт, зэргээр
6
5
4
3
2
1
 
Хүснэгт 9. Хөрсний эвдрэлийн газарзүйн үзүүлэлтүүд
 
 
 
¹
Үзүүлэлтүүд
Хөрсний эвдрэлийн зэрэглэл
Эвдрэлгүй
Бага
Дунд
Их
Хүчтэй
Онцгой их
1
Налуу (o)
< 3о
3о - 5о
5о - 8о
8о - 15о
15о - 25о
25о <
2
Гуу жалгын нягтрал,  км/км2
 0
< 1
1 - 2
2 - 3
3 - 5
5 <
3
Ургамал бүрхэвч, %
> 90
70 - 90
50 - 70
30 - 50
10 - 30
10 >
4
Гадаргын хад чулуу, %
0
< 10
10-30
30-50
50-70
70-100
5
Гадаргын элсэн бүрхэц, %
0
0-20
20-40
40-60
60-80
80 <
 
Хөрсний экологийн үнэлгээг тооцох арга
 
Хөрсний экологийн үнэлгээг тооцох хамгийн хялбар, зардал багатай, харьцангуй нарийвчлал сайтай хувилбар нь тухайн газрын хөрсний ялзмагийн нөөцөөр үнэлэх зарчим юм. Хөрсний ялзмагийн нөөц нь үржил шимийн интеграл үзүүлэлт болдог онцлогтой. Хөрс нь олон зуун жилийн турш байгалийн жамаар бүрэлдэн тогтдог учраас эвдрэлд орсон тохиолдолд эргээд нөхөн сэргээхэд ихээхэн хөрөнгө зардал шаардагдахаас гадна байгалийн унаган төрхдөө эргэн ортол олон арван жил шаардагдана.
 
 
 
Хөрсний ялзмагийн нөөцийг тооцох арга
 
Хөрсний үе давхарга тус бүрийн ялзмагийн нөөцийн нийлбэр нь тухайн газрын хөрсний ялзмагийн нөөц болох ба дараахь томъёогоор илэрхийлэгдэнэ:  
 
OR"S" = R"Ad" + OR"A" + OR"AB" + ... + OR"B" + OR"С"                     (4.1)
OR"S"      - Нийт хөрсний ялзмагийн нөөц                   
OR"Ad"   - Ширэгт  "Аd" давхаргын ялзмагийн нөөц
OR"A"     - Ялзмагт  "А" давхаргын ялзмагийн нөөц
OR"AB"  - Ялзмагт шилжилтийн  "АB" давхаргын ялзмагийн нөөц
OR"B"     - Шилжилтийн  "B" давхаргын ялзмагийн нөөц   
OR"C"      - Хөрс үүсгэгч хурдас буюу "С" давхаргын ялзмагийн нөөц  
 
Хөрсний дээд хэсгийн үе давхаргуудад "АО", "Вк" гэх мэт янз бүрийн хувилбарууд байж болно. Хөрс үүсгэгч хурдас "С" давхаргын ялзмагийн нөөц ихэнх тохиолдолд маш бага буюу байхгүй байна.     
 
Хөрсний үе давхаргын ялзмагийн нөөцийг дараахь томъёогоор тооцно:

(4.2)
                                                                                                                                 

                                                                                
or [A]   -  "А" үе давхаргын ялзмагийн нөөц, тн/га
 o [A]    -  "А" үе давхаргын ялзмагийн агууламж, %  
 b [A]    -  "А" үе давхаргын эзлэхүүн жин, тн/м3
 h [A]    -  "А" үе давхаргын зузаан, метр  
 
Тухайн газрын хөрсний ялзмагийн нөөцийг тодорхойлоод, эвдрэлд ороогүй газрын хөрсний ялзмагийн нөөцтэй харьцуулан алдагдлын хувийг нь тодорхойлж, хөрсний аль зэрэглэлд хамаарч байгааг хүснэгт 9-ийг ашиглан тодорхойлно.
 
Ялзмагийн нөөц тодорхойлох хөрсний зузаан
Ялзмагийн нөөц тодорхойлох хөрсний зузааныг "А", "В", "С" давхарга, ургамлын үндэсний тархалт, органик давхаргын зузаан гэх мэт үзүүлэлтүүдийг харгалзан тогтооно. Монгол орны хээрийн бүсийн хөрсний "А", "В" давхаргын зузаан нь дунджаар 50.0 см орчим, хөрс үүсгэгч хурдас буюу "C" давхарга 50.0 см байх бөгөөд хөрсний дундаж зузаан 1.0 метр орчим байна. Уулархаг газарт 10.0-20.0 см зузаан хөрс тохиолддог байхад, нугархаг газарт 200.0 -300.0 см зузаан хөрс тохиолдож болно.
 
Хөрсний экологи-эдийн засгийн үнэлгээнд хөрсний ялзмагийн нөөцийг 1.0 метр зузаан хөрсөнд тодорхойлно. Ихэнх хөрсний ялмагийн нөөц хөрсний өнгөн хэсгийн 0.5 метрт байх боловч, янз бүрийн шинж чанартай хөрсийг харьцуулан үнэлэхэд 1.0 м зузаан илүү бодитой үзүүлэлт байдаг. Хээрийн судалгаанд хөрсний зүсэлтийг заавал 1.0 м гүнзгий ухна гэж ойлгож болохгүй. Хөрс үүсгэгч хурдас болох "С" давхарга 50.0 см-ийн гүнээс доош гарсан тохиолдолд энэ үе давхаргаас хөрсний дээж авч, илүү гүнзгий ухахгүй байж болно.
 
Хөрсний үнэлгээний засварын коэффициентүүд
 
Хөрсний экологи-эдийн засгийн үнэлгээгээр хөрсний шинж чанар, байгаль газарзүйн хүчин зүйлийг тооцоолоход органикийн агууламж ихтэй ойн хөрс, намгийн хөрс, эсвэл органикийн агууламж хэт бага говь цөлийн хөрс, чулуутай хөрс, налуу газрын хөрсийг үнэлэх засварын коэффициент хэрэглэнэ. Хөрсний судалгааны ажлын олон жилийн практик болон бусад хэвлэл, мэдээллүүдийг ашиглан хөрсний үнэлгээний засварын коэффициентийн анхдагч хувилбарыг боловсрууллаа. Энэхүү коэффициентийг практикт ашиглах явцдаа улам боловсронгуй болгож, сайжруулах шаардлагатай.  
Тухайн газрын хөрсний ялзмагийн нөөцийг тодорхойлоход эдгээр засварын коэффициентоор үржүүлнэ (Хүснэгт 12, 13, 14). Эвдэрсэн хөрсний ялзмагийн нөөцийг үе давхаргын зузааны багасалттай уялдуулан тооцож тодорхойлсон тохиолдолд ялзмагт давхаргын зузааны багасалтын засварын коэффициентийг хэрэглэхгүй.
 
Хүснэгт 10. Экологи-эдийн засгийн үнэлгээнд ашиглах хөрсний шинж чанарын үзүүлэлтүүд (засварын коэффициент)
Үзүүлэлтүүд
засварын коэффициент
Хөрсний эвдрэлийн зэрэглэл
Эвдрэлгүй
Бага
Дунд
Их
Хүчтэй
Онцгой их
Ялзмагт давхаргын зузааны багасалт, %-иар 
Үзүүлэлт
<5
5-25
25-50
50-75
75-95
95<
Засварын К
1
0.9
0.8
0.7
0.6
0.5
Хөрсний чулуу % (>2мм) 
Үзүүлэлт
< 10
10 - 25
25 - 50
50 - 75
75 - 90
90 <
Засварын К
1.0
0.9
0.7
0.5
0.3
0.1
Механик бүрэлдэхүүн
Үзүүлэлт
шавар
шавранцар
Хөнгөн шавранцар
элсэнцэр
Нарийн элс
Бүдүүн элс
Засварын К
1
1
0.9
0.7
0.3
0.1
Давсжилт (хуурай үлдэгдэл %)
Үзүүлэлт
< 0.1
0.1-0.3
0.3
0.3-0.5
0.5-1.0
1.0 <
Засварын К
1
0.9
0.7
0.5
0.3
0.1
Карбонат илрэх гүн, см (карбонатгүй,  дээр карбонаттай хөрсөнд хамаарахгүй)
Үзүүлэлт
< 30
30-20
 20-10
10 - 5
0-5
өнгөнөөс
Засварын К
1
1
1
0.9
0.7
0.5
 
Хүснэгт 11. Хөрсний экологи-эдийн засгийн үнэлгээнд ашиглах газарзүйн үзүүлэлтүүд
 (засварын коэффициент)
Үзүүлэлтүүд
Засварын коэффициент
Хөрсний эвдрэлийн зэрэглэл
Эвдрэлгүй
Бага
Дунд
Их
Хүчтэй
Онцгой их
Налуу (o)
Үзүүлэлт
< 3о
3о - 5о
5о - 8о
8о - 15о
15о - 25о
25о <
Засварын К
1
0.9
0.7
0.5
0.3
0.1
Гуу жалгын нягтрал,  км/км2
Үзүүлэлт
 0
< 1
1 - 2
2 - 3
3 - 5
5 <
Засварын К
1
1
0.9
0.7
0.5
0.3
Ургамал бүрхэвч, %
Үзүүлэлт
> 90
70 - 90
50 - 70
30 - 50
10 - 30
10 >
Засварын К
1
1
0.9
0.8
0.7
0.6
Гадаргын хад чулуу, %
Үзүүлэлт
0
< 10
10-30
30-50
50-70
70
Засварын К
1
0.9
0.7
0.5
0.3
0.1
Бичил овон товон, дов сондуул, %
Үзүүлэлт
0
0-20
20-40
40-60
60-80
80 <
Засварын К
1
0.9
0.8
0.7
0.6
0.5
Гадаргын элсэн бүрхэц, %
Үзүүлэлт
0
0-20
20-40
40-60
60-80
80 <
Засварын К
1
0.9
0.7
0.5
0.3
0.1
 
Хүснэгт 12. Экологи-эдийн засгийн үнэлгээнд ашиглах  хөрсний бүлэг, хэвшинж, дэд хэвшинж, экосистемээр (засварын коэффициент)
 
 
¹
Экосистем
Хөрсний бүлэг
Хэвшинж,
дэд хэвшинж
Засварын коэффициент
1
Уулын тундр
Уулын тундрын хөрс
Уулын тундрын
0.2
2
Уулын нуга
Уулын нугын, нугат-хээрийн хөрс
Уулын нугын бүдүүн ялзмагт
0.3
3
Уулын нугат-хээр
Уулын нугат-хээрийн нарийн ялзмагт
0.3
4
Тайга
Уулын ойн хөрс
Уулын тайгын цэвдэгт
0.5
5
Уулын тайгын ширэгт
0.5
6
Холимог ой
Уулын ойн бараан
0.6
7
Нарсан ой
Сул чандруулаг элсэн
0.4
8
Өндөр уулын хээр
Уулын хээрийн хөрс
Өндөр уулын толбот хээрийн бүдүүн ялзмагт
0.3
9
Уулын нугат- хээр
Уулын хар шороон
0.8
10
Уулын хээр
Уулын хар хүрэн
0.8
11
Уулын хуурай хээр
Уулын хүрэн
0.8
12
Уулын цайвар хүрэн
0.8
13
Уулын цөлөрхөг хээр
Уулын цөлөрхөг хээрийн ба цөлийн хөрс
Уулын цөлөрхөг хээрийн бор
0.8
14
Уулын цөл
Уулын цөлийн бор саарал
0.8
15
Нугат-хээр
Хээрийн хөрс
Хар шороон
1.0
16
Хээр
Хар хүрэн
1.0
17
Хуурай хээр
Хүрэн
1.0
18
Цайвар хүрэн
1.0
19
Цөлөрхөг хээр
Заримдаг цөлийн ба цөлийн хөрс
Говийн бор
1.0
20
Хээржүү цөл
Говийн цайвар бор
1.0
21
Цөл
Цөлийн бор саарал
1.0
22
Хэт хуурай цөл
Хэт хуурай цөлийн борзон
1.0
23
Цөлөрхөг хээр
Цөл
Шал хөрс
1.0
24
Нуга
Чийгт гарлын хөрс
Нугын ялзмагт -  глейрхэг
1.0
25
Нугат намаг
Нугат-намгийн бүдүүн ялзмагт глейт
0.5
26
Намаг
Намгийн хүлэрлэг глейт
0.3
27
Давсархаг нуга, нугат-хээр
Давсархаг хөрс
Хужир
0.2
28
Мараа
0.3
29
Татмын намаг
Голын татмын хөрс
Аллювийн намгийн глейт
0.3
30
Татмын нуга
Аллювийн нугын глейрхэг
1.0
31
Татмын нугархаг-хээр
Аллювийн ширэгт
1.0
 
 
Б. Хөрсний эдийн засгийн үнэлгээ
 
Хөрсний эдийн засгийн үнэлгээг тогтоохдоо зах зээлийн үнэлгээ, үйлдвэрлэлийн бүтээгдэхүүний өртөг гэх мэт олон янзын үзүүлэлтээр тооцдог.
 
Зах зээлийн үнээр тооцох жишээ: Улаанбаатар хот цэцэрлэгжүүлэх компани 2007 онд нэг машин хар хөрсийг 15000.0 төгрөгөөр үнэлэн зарж байна.  1.0 м3 шимт хөрс 3000.0  төгрөг болно. Энэ үнэлгээ нь зах зээлийн үнэлгээ бөгөөд хөрсний үржил шимийн түвшинг нарийвчлан тооцоогүй. Газрын байрлал зайнаас хамаарч, тээвэрлэлтийн зардал янз бүр гарна.  
 
Үйлдвэрлэлийн бүтээгдэхүүний өртгөөр тооцох жишээ: Тухайн газрын хөрсний хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэх үр өгөөжийг тооцож, эдийн засгийн үнэлгээг гаргана. Нэгж талбайгаас нэг жилд авч болох ургац, бэлчээрийн нөөцийг мөнгөн дүнгээр тооцож, тухайн газрын хөрсний нэг жилийн эдийн засгийн үнэлгээг тооцно. Нэгэнт эвдрэлд орсон хөрсийг олон жил ашиглах боломжгүй учраас нэг жилд газрын хөрснөөс авч болох орлогыг олон жилээр илэрхийлэх шаардлагатай.  
 
Хөрсний ялзмагийн бодисын үнэлгээ
 
Янз бүрийн шинж чанартай хөрсийг хөрсний органик буюу ялзмагийн нөөцөөр үнэлэх нь харьцангуй бодит үнэлгээ болно. Хөрсний ялзмагийн нөөцийн үнэлгээнд хөрсний шинж чанарын 5 үзүүлэлт, газарзүйн 6 үзүүлэлт, хөрсний хэвшинж, экосистемийн онцлогийг харгалзан үзнэ (Хүснэгт 12, 13, 14).
1.0 м3 дунд зэргийн үржил шимтэй буюу 5%-ийн ялзмагийн агууламжтай хөрсний үнэлгээ 3000.0 төгрөг байна. Ийм хөрсөнд 0.06 тн буюу 60.0 кг ялзмагийн бодис байна гэж тооцоход 1.0 кг цэвэр ялзмагийн бодисын үнэ 50.0 төгрөг болно. 1.0 кг цэвэр ялзмагийн бодисын үнэ нь суурь үнэ болох бөгөөд энэ үнэлгээ мөнгөний ханшны өөрчлөлт болон бусад хүчин зүйлээс хамаарч өөрчлөгдөж болно.
 
Хөрсний экологи-эдийн засгийн суурь үнэлгээ
 
Эвдрэлд ороогүй, байгалийн унаган төрхөөрөө байгаа хөрсний үнэлгээг тухайн газрын хөрсний экологи-эдийн засгийн суурь үнэлгээ (ХЭЭЗСҮ) гэнэ. Тухайн газар орны онцлог, хөрсний ялзмагт давхаргын зузаан, ялзмагийн агууламж гэх мэт олон шинж чанараас шалтгаалж, нэг ижил хэвшинж, дэд хэвшинж, төрөл, дүрсийн хөрсний ХЭЭЗСҮ янз бүр байна. Иймээс тодорхой хэвшинжийн хөрсний үнэлгээ нь тогтмол нэг суурь үнэтэй байх боломжгүй. Гэхдээ тодорхой бүс нутгийн хөрсний шинжилгээ судалгааны дүн, эмпирик үзүүлэлтүүдийг нэгтгэж, хөрсний хэвшинж, дэд хэвшинжийн дундаж ХЭЭЗСҮ-г тодорхойлж болно.
 
В. Хурдас чулуулгийн эвдрэлийн үнэлгээ
 
Газрын эвдрэлд өнгөн хөрснөөс гадна хурдас чулуулгийн эвдрэл мөн багтдаг. Хөрснөөс доошхи хурдас чулуулгийн хохирлыг хүнд машин механизм ашиглаж, газрыг булж тэгшлэхэд гарах зардлаар тооцно. Буцааж булж дарсан хурдас чулуулаг нь тодорхой хэмжээгээр сийрэг сэвсгэр байдаг учраас газрын гадарга дээр суулт, ан цав хагарал ихээр гардаг. Газрын гадарга байгалийн хуучин хэвэндээ ортол нэлээд олон жил шаардагдана.     
 
Хөрсний эвдрэлийн экологи-эдийн засгийн үнэлгээний тооцоо хийх жишээ:
 
Жишээ: Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутагт уул уурхайн ашиглалт явуулах лицензийн нийт талбай 200.0 га, үүнээс онцгой их эвдрэлд өртөх талбай 100.0 га, дунд зэргийн хөрсний эвдрэлд өртөх газарт хамаарах боловсруулах үйлдвэр, суурин байгуулах 45.0 га, дэд бүтэц, зам талбайн 50.0 га, нөлөөлөлд өртөх 300.0 га багтана. Нийт 200.0 га талбайн 10.0 га нь шинэсэн ой, 175.0 га хээрийн бэлчээр, 10.0 га нугархаг-намаг, 5.0 га талбайд уст цэг, нуур, гол байна.
 
            Уул уурхайн газрын талбай, га  
                                                                                    Хээр    Ой      Нугархаг-Намаг       Ус
1. Олборлолтод эвдрэх талбай                              100       80       10                   10                 
2. Боловсруулах үйлдвэр, суурин                 50       45                                                   5
3. Дэд бүтэц, парк ашиглалтын талбай        50        50                
4. Нөлөөлөлд өртөх талбай                                      300       300
5. Орчин тойрны талбайн хамт    Нийт         500     
                                                           
Экосистем
Хөрс
Эвдрэлийн зэрэглэл
Эвдрэлд орох
талбай, га
Ой
Ширэгт-тайгын хөрс
Онцгой их
10.0
Хээр
Хар хүрэн
Онцгой их
80.0
Намаг
Нуга-намгийн хүлэрлэг
Онцгой их
10.0
Хээр
Хар хүрэн
Дунд зэрэг
95.0
НИЙТ
195.0 (гадаргын ус 5.0)
Хүснэгт 13. Уурхайн эвдрэлд орох хөрсний талбай
Судалгаа. Эвдрэлд ороогүй байгалийн унаган төрхөөрөө байгаа Ширэгт-тайгын, Хар хүрэн, Нуга-намгийн хүлэрлэг хөрсний зүсэлтийг хийж, хөрсний морфологи шинж чанар, үе давхаргуудыг тодорхойлж, хөрсний дээж авна. Лабораторийн задлан шинжилгээгээр хөрсний ялзмаг, эзлэхүүн жин, чулуу, карбонат, шаардлагатай бол давсжилт гэх мэт үзүүлэлтүүдийг тодорхойлно.  
 
Хүснэгт 14.  Эвдрэлд ороогүй атрын хөрсний ялзмагийн нөөц
 
Хөрс
Хөрсний үе давхарга
Зузаан,
см
Ялзмаг,
%
Эзэлхүүн жин,
г/см3
Ялзмагийн нөөц,
тн/га
Ширэгт-тайгын
ОА
8.0
25.0
0.5
100.0
А
20.0
12.5
0.9
225.0
В
30.0
1.5
1.4
63.0
С
50.0
0
0
0
1.0 га хөрсний ялзмагийн нийт нөөц
388.0
Хар хүрэн
А
20.0
3.5
1.2
84.0
АВ
10.0
3
1.3
39.0
В
10.0
1.5
1.3
19.5
ВСк
40.0
0
0
0
С
20.0
0
0
0
1.0 га хөрсний ялзмагийн нийт нөөц
142.5
Нуга-намгийн хүлэрлэг
ОА
5.0
30.5
0.6
91.5
Т
20.0
27.0
0.5
270.0
Тg
20.0
25.5
0.5
255.0
Bg
30.0
2.5
1.3
97.5
С
25.0
0
0
0
1.0 га хөрсний ялзмагийн нийт нөөц
714.0
 
Хүснэгт 15.  Эвдрэлд ороогүй атрын хөрсний шинж чанар
Хөрс
Хөрсний үе давхарга
Зузаан
см
Чулуу
%
Механик бүрэлдэхүүн
CaCO3
%
Ширэгт-тайгын
ОА
8.0
0.0
Дунд шавранцар
-
А
20.0
3.0
-
В
30.0
30.0
 
-
С
50.0
50.0
 
-
Хар хүрэн
А
20.0
8.0
Хөнгөн шавранцар
-
АВ
10.0
10.0
-
В
10.0
 
 
-
ВСк
40.0
 
 
2.5
С
20.0
 
 
1.2
Нуга-намгийн хүлэрлэг
ОА
5.0
0
Дунд шавранцар
-
Т
20.0
0
-
Тg
20.0
0
-
Bg
30.0
15.0
 
-
С
25.0
30.0
 
-
 
Харьцуулах атрын хөрстэй талбайн газарзүйн нөхцөлийг налуу, гуу жалгын нягтрал, ургамалан бүрхэвч, гадаргын хад чулуу, бичил овон товон, гадаргын элсэн бүрхэц зэрэг 6 үзүүлэлтээр тодорхойлно.
 

Хүснэгт 16. Атрын хөрсний газарзүйн үзүүлэлтүүд
 
Хөрс
Налуу,
(o)
Гуу жалгын нягтрал,
км/км2
Ургамал бүрхэвч, %
Гадаргын хад чулуу, %
Бичил овон товон, дов сондуул, %
Гадаргын элсэн бүрхэц,
%
Ширэгт-тайгын
8.0
0
60.0
5.0
0
0
Хар хүрэн
1.0
0
70.0
0
0
0
Нуга-намгийн хүлэрлэг
1.0
0
80.0
0
80.0
0
 
Эвдрэлд орсон талбайд хөрсний зүсэлт хийж, хөрсний морфологи шинж чанар, үе давхаргуудыг тодорхойлно. Лабораторийн задлан шинжилгээгээр хөрсний ялзмаг, эзэлхүүн жин, чулуу, карбонат, шаардлагатай бол давсжилт гэх мэт үзүүлэлтүүдийг тодорхойлно. Онцгой их эвдрэлийн зэрэглэлд багтах хөрстэй талбайг эвдрэлд ороогүй атрын хөрсний зүсэлтээр төлөөлнө. Дунд зэргийн эвдрэлд орсон хар хүрэн хөрсний ялзмагт давхарга нь дээд хэсэгтээ 15.0 см-ээр нимгэрсэн.  
 
Хүснэгт 17. Эвдэрсэн хөрсний ялзмагийн нөөц
 
Хөрс
Эвдэрлийн зэрэглэл
Хөрсний үе давхарга
Зузаан
см
Ялзмаг
%
Эзлэхүүн жин,  г/см3
Ялзмагийн нөөц, тн/га
Хар хүрэн
Дунд
А
5.0
3.5
1.2
21.0
АВ
10.0
3.0
1.3
39.0
В
10.0
1.5
1.3
19.5
ВСк
40.0
0
 
 
С
20.0
0
 
 
Хөрсний ялзмагийн нийт нөөц
79.5
 
Хүснэгт 18.  Эвдэрсэн хөрсний шинж чанар
 
 
Хөрс
Эвдэрлийн зэрэглэл
Хөрсний үе давхарга
Зузаан
см
Чулуу
%
Механик бүрэлдэхүүн
CaCO3
%
Хар хүрэн
Дунд
А
5.0
20.0
Хөнгөн шавранцар
-
АВ
10.0
30.0
 
-
В
10.0
 
 
-
ВСк
40.0
 
 
2.5
С
20.0
 
 
1.2
 
Хөрс
Эвдрэлийн зэрэглэл
Эвдрэлд орсон талбай,
га
Атрын хөрсний ялзмагийн нөөц,
тн/га
Эвдэрсэн хөрсний ялзмагийн нөөц,
тн/га
Хөрсний ялзмагийн нөөцийн алдрал,
тн/га
Нийт
ялзмагийн нөөцийн алдрал,
тн 
Ширэгт-тайгын
Онцгой их
10.0
388.0
0
388.0
3880.0
Хар хүрэн
Онцгой их
80.0
142.5
0
142.5
11400.0
Дунд
95.0
142.5
79.5
63.0
5985.0
Нуга-намгийн хүлэрлэг
Онцгой их
10.0
714.0
0
714.0
7140.0
Нийт ялзмагийн нөөцийн алдрал
28405.0
Хүснэгт 19. Эвдэрсэн хөрсний ялзмагийн нөөцийн алдрал (засварын коэффициентгүй)
 
 
Хүснэгт 20. Хөрсний шинж чанар, байгаль газарзүйн хүчин зүйл, хөрсний ангиллын засвар оруулж тооцсон эвдэрсэн хөрсний ялзмагийн нөөц
Хөрс
Эвдрэлийн зэрэглэл
Нийт
ялзмагийн нөөцийн алдрал,
тн
Хөрсний шинж чанарын үзүүлэлтийн засварын коэф, К
Газарзүйн үзүүлэлтийн засварын коэф, К
Хөрсний ангиллын засварын коэф, К
Нийт
ялзмагийн нөөцийн алдрал, засварласан
тн
Ширэгт-тайгын
Онцгой их
3880.0
1.0
0.7 налуу
0.5
1358.0
Хар хүрэн
Онцгой их
11400.0
1.0
1.0
1.0
11400.0
Дунд
5985.0
1.0
1.0
1.0
5985.0
Нуга-намгийн хүлэрлэг
Онцгой их
7140.0
1.0
0.5 дов сондуул
0.5
1785.0
Нийт ялзмагийн нөөцийн алдрал
20528.0
 
Хүснэгт 21. Уурхайн эвдрэлд орох хөрсөн бүрхэвчийн экологи-эдийн засгийн үнэлгээ
Экосистем
Хөрс
Эвдрэлийн зэрэглэл
Эвдрэлд орох
талбай, га
Хөрсний ялзмагийн нөөцийн алдрал, тн
Үнэлгээ,
мян.төг
1.0 га хөрсний үнэлгээ,
мян.төг
Ой
Ширэгт-тайгын хөрс
Онцгой их
10.0
1358.0
67900.0
6790.0
Хээр
Хар хүрэн
Онцгой их
80.0
11400.0
570000.0
7125.0
Дунд зэрэг
95.0
5985.0
299250.0
3150.0
Намаг
Нуга-намгийн хүлэрлэг
Онцгой их
10.0
1785.0
89250.0
8925.0
НИЙТ
195.0 (гадаргын
ус 5.0 га нэмэгдэнэ)
20528.0
1026400.0
26100.0
 
 
4.4. Хөрсний бохирдлын экологи-эдийн засгийн үнэлгээ
 
Хөрсний бохирдол гэдэг нь хүний үйл ажиллагааны улмаас хөрсөнд янз бүрийн органик болон органик биш бодисууд шингэж, агууламж нь ургамал болон амьд организмд сөрөг нөлөө үзүүлэх хэмжээнд хүрч хуримтлагдах үйл явцыг хэлнэ.
 
Хөрсөнд агуулагдах элемент, бодисын хэт өндөр агууламж нь хөрс үүсгэгч чулуулгийн агууламжаас шалтгаалсан байж болно. Үүнийг литогеохимийн аномаль гэж нэрлэдэг.
 
Хөрс бохирдуулагч бодис, элементүүд
 
Хөрс бохирдуулагч бодис, элементүүдэд хөрсөнд тогтвортой удаан хугацаагаар хадгалагддаг, амьд организмд аюултай хор нөлөө үзүүлдэг, уусах чанар багатай, удаан задардаг хортой хүнд металлууд, органик бохирдуулагч бодисууд багтана. 
 
Хүнд металл -нягт нь 5.0 г/см3–ээс их, атом жин нь 40-өөс илүү металлууд. Хүнд металлууд нь амьд организмд хортой, аюултай элементүүд гэсэн утгаар ойлгогдож ирсэн. Химийн хувьд хүнд металлууд гэсэн бүлэг дотор хортой элементүүдээс гадна, хор нөлөө нь бага биологийн идэвх багатай олон элементүүд багтдаг.
 
Хортой хүнд металл -хүн, амьтан, ургамлын өсөлт хөгжилтөд сөрөг нөлөө үзүүлдэг, янз бүрийн өвчин үүсгэх эх үүсвэр болдог дараахь 12 хүнд металл багтана. Хар тугалга (Pb), кадмий (Cd), мөнгөн ус (Hg), мышъяк (As), хром (Cr), зургаан валентат хром (Cr6+), цайр (Zn), кобальт (Co), никель (Ni), зэс (Cu), стронций (Sr), ванадий (V). Хөрс нь органик биш бохирдуулагч бодисууд (хүнд металл)-аар бохирдсон тохиолдолд хөрсөн дээр ургаж байгаа ургамал, газрын дорхи ус хүнд металлаар бохирдож, улмаар хүн, мал, амьтны эрүүл мэндэд хортой нөлөө үзүүлнэ.
 
Мышъяк (хүнцэл) -металл биш боловч, хортой аюул нөлөө нь хүнд металлуудтай төстэй учраас олон улсын практикт хүнд металл гэсэн бүлэгт багтдаг.
 
Онцгой хортой органик биш бодисууд (хүнд металл) -хар тугалга (Pb), кадмий (Cd), мөнгөн ус (Hg), мышъяк (As), гурван валентат хром (Cr3+), зургаан валентат хром (Cr6+), цианид (CN). Эдгээр нь амьд организмд учруулах хор нөлөөлөл ихтэй, амьд организмд их хэмжээгээр орсон тохиолдолд янз бүрийн өвчин үүсгэх, улмаар үхэлд хүргэх аюултай.
 
Био-идэвхт хүнд металл -зэс (Cu), цайр (Zn), хром (Cr), ванадий (V), никель (Ni), стронций (Sr) багтах бөгөөд хортой нөлөөллийн хувьд онцгой хортой хүнд металлууд (Pb, Cd, Hg, As)- аас арай бага, тодорхой хэмжээгээр амьд организмд байх ёстой боловч, амьд организмд их хэмжээгээр хуримтлагдвал эндемик буюу орогномол өвчин үүсгэдэг аюултай.
 
Oрганик бохирдуулагч -нефть, нефтийн бүтээгдэхүүн, цагриган бүтэцтэй нүүрс устөрөгчүүд (ЦНУ), бенз(а)пирен, хуванцар цахилгаан тусгаарлагчид ордог полихлортбифенилууд (ПХБ), шаталтын бүтээгдэхүүн болох диоксин, фуранууд орно.
 
Хөрс бохирдуулагч бодисуудын зөвшөөрөгдөх дээд хэмжээ
 
Хөрс бохирдуулагч бодисын хөрсөнд байж болох хамгийн их хэмжээг зөвшөөрөгдөх дээд хэмжээ буюу хүлцэх агууламж гэнэ. Энэ үзүүлэлтээс давсан тохиолдолд тухайн хөрсийг бохирдсон гэж тооцно. 
 
Хөрс бохирдуулагч бодисуудын зөвшөөрөгдөх дээд хэмжээний зэрэглэл
 
Хөрс бохирдуулагч бодисуудын зөвшөөрөгдөх дээд хэмжээ нь дараахь гурван зэрэглэлд хуваана:
            - Хүлцэх агууламж (precaution value) MAC - maximum allowed content
            - Хортой агууламж (trigger value)
            - Аюултай агууламж (action value)
 
Хүлцэх агууламж. Бохирдуулагч бодис, элементийн хөрсөнд агуулагдах хэмжээ нь хүлцэх агууламжаас дээш гарсан тохиолдолд хөрс бохирдолтын түвшинд хүрсэн гэж үзнэ. Хүлцэх агууламж болон зөвшөөрөгдөх дээд хэмжээ нь адил утгатай. Хүлцэх агууламжийг хүн ам оршин суудаг суурин газар, хөдөө аж ахуйн эдэлбэр, газар тариалан, бэлчээрийн эдэлбэр газруудад мөрдлөг болгоно.  
 
Хортой агууламж. Хөрсөнд агуулагдах бохирдуулагч бодис, элементийн хэмжээ нь хортой агууламжаас давсан тохиолдолд тухайн хөрс нь орчин тойронд байгаа амьд организм, усан мандалд хортой аюул учруулж эхэлнэ. Хортой агууламжийг тусгай зөвшөөрөлтэй үйлдвэрлэл, уул уурхайн бүсэд бохирдуулагч бодис, элементийн хөрсөнд агуулагдах зөвшөөрөгдөх дээд хэмжээтэй адил утгаар мөрдлөг болгоно.
 
Аюултай агууламж. Хөрсөнд агуулагдах бохирдуулагч бодис, элементийн хэмжээ нь аюултай агууламжаас давсан тохиолдолд хөрсний бохирдлыг арилгах яаралтай арга хэмжээ авах шаардлагатай. Жишээ нь: саармагжуулах, ухаж зайлуулах, газар ашиглалтын үйл ажиллагааг зогсоох, оршин суугчдыг нүүлгэн шилжүүлэх гэх мэт.  
 
Хүснэгт 22. Хөрсний органик биш  бохирдуулагч бодис(хүнд металл)-ын
хортой болон аюултай агууламж (мг/кг)
Үзүүлэлт
Хортой агууламж
Аюултай агууламж
Хар тугалга (Pb)
500.0
1200.0
Кадмий (Cd)
10.0
20.0
Мөнгөн ус (Hg)
10.0
20.0
Мышъяк (As)
30.0
50.0
Хром (Cr)
400.0
1500.0
Стронций (Sr)
3000.0
6000.0
Никель  (Ni)
1000.0
1800.0
Цайр (Zn)
600.0
1000.0
Цианид (CN-)
100.0
200.0
 
Хүснэгт 23. Хөрсний органик биш  бохирдуулагч бодис(хүнд металл)-ын
хүлцэх агууламж (мг/кг)
Үзүүлэлт
Хөрсний механик бүрэлдэхүүн
Хүлцэх агууламж
 
Шаварлаг
Шавранцар
Элсэрхэг
Хар тугалга (Pb)
100.0
70.0
50.0
100.0
Кадмий (Cd)
3.0
1.5
1.0
3.0
Мөнгөн ус (Hg)
2.0
1.0
0.5
2.0
Мышъяк (As)
6.0
4.0
2.0
6.0
Гурван валентнт хром (Cr+3)
150.0
100.0
60.0
150.0
Зургаан валентат хром (Cr+6)
4.0
3.0
2.0
4.0
Стронций (Sr)
800.0
700.0
600.0
800.0
Ванадий (V)
150.0
130.0
100.0
150.0
Зэс (Cu)
100.0
80.0
60.0
100.0
Никель (Ni)
150.0
100.0
60.0
150.0
Кобальт (Co)
50.0
40.0
30.0
50.0
Цайр (Zn)
300.0
150.0
100.0
300.0
Цианид (CN-)
50.0
30.0
20.0
50.0
 
Хүснэгт 24. Хөрсний органик бохирдуулагчийн зөвшөөрөгдөх дээд хэмжээ (мг/кг)
 
Үзүүлэлтүүд
Хүлцэх
агууламж
Хортой агууламж
Полихлортбифенилүүд (ПХБ, PCBs)
0.1
2.0
Фенол
4.0
100.0
Нефть, нефтийн бүтээгдэхүүн
0.2
2.0
Бенз(а)пирен
1.0
10.0
Цагриган бүтэцтэй үнэрт нүүрсустөрөгч (ЦҮН)
10.0
-
Диоксин/Фуран (PCDD/F)
0.001
0.01
 

4.5. Хөрсний бохирдлын экологи-эдийн засгийн үнэлгээг тодорхойлох
 
Хөрсний бохирдлын хэмжээ
 
Хөрсний бохирдлын хэмжээ, цар хүрээг үнэн зөв бодитоор тодорхойлох нь ихээхэн нарийн төвөгтэй, хөрөнгө зардал, цаг хугацаа шаардсан ажил байдаг. 2007 онд  Хонгор суманд гарсан хөрсний бохирдлын асуудал одоо хүртэл маргаантай хэвээр байна. Хөрсний бохирдлыг нүдэн баримжаагаар тогтоож, үнэлэлт дүгнэлт өгөх хандлага сүүлийн үед ажиглагдаж байна. Хөрсний дээжийг зөв авах, лабораторийн задлан шинжилгээний үнэмшил, нарийвчлал сайн байх, бохирдсон талбайн хэмжээг үнэн зөв тодорхойлох, дүн материалын боловсруулалтын байдал зэргээс ажлын чанар шалтгаална. Элементийн өндөр агууламж нь хүний үйл ажиллагааны нөлөөлөл биш байгалийн буюу литогеохимийн аномали байж болно. Иймээс хөрсний бохирдлын судалгааг дадлага туршлагатай хөрс судлаач хийж гүйцэтгэх шаардлагатай. 
 
Бохирдсон хөрсний талбай, бохирдлын гүнийг тодорхойлсноор нийт бохирдсон хөрсний эзэлхүүнийг тодорхойлно. Бохирдсон хөрсийг мөн массаар илэрхийлж болно.
 
Хөрсний бохирдлын экологи-эдийн засгийн үнэлгээ тооцох аргачлал
 
Хөрсний бохирдлын экологи-эдийн засгийн үнэлгээг тооцохдоо тухайн газрын хөрсний экологи эдийн засгийн суурь үнэлгээг хөрсний бохирдлын коэффициентоор үржүүлж тооцно. Хөрсний экологи-эдийн засгийн суурь үнэлгээ тооцох аргачлал  нь хөрсний эвдрэлийн үнэлгээний аргачлал тооцох тухай өмнөх хэсэгт дурдагдсан болно. Бохирдуулагч бодис элемент тус бүрээр коэффициент бодож тооцно. Хөрсний бохирдлын коэффициентыг 2 аргаар  тооцоолно.
 
1.     Хөрсний бохирдлын зэрэглэлээр тооцох.  
 
Хүснэгт 25. Хөрсний бохирдлын коэффициент / бохирдлын зэрэглэлээр/
 
Хөрсний бохирдлын зэрэглэл
Хүлцэх агууламж давсан
Хортой агууламж давсан
Аюултай агууламж давсан
2
5
10
 
2.     Хүлцэх агууламжаас тооцох:
 

(4.3)
                        

 
Кб -Хөрсний бохирдлын коэффициент                                                
Се -Бохирдуулагч элемент, бодисын агууламж 
Сха -Бохирдуулагч элемент, бодисын хүлцэх агууламж       

ТАВДУГААР БҮЛЭГ. УСНЫ ЭКОЛОГИ-ЭДИЙН ЗАСГИЙН ҮНЭЛГЭЭ, ЭКОЛОГИЙН ХОХИРОЛ ТООЦОХ АРГАЧЛАЛ
 
5.1. Усны нөөц баялаг   
 
Гадаргын усны нөөц Монгол орны гол мөрний усны нөөц 34.6 шоо км, нууруудын усны нөөц 500 шоо км, мөнх цас, мөсөн гол 62.9 шоо км буюу гадаргын усны нийт нөөц 599 орчим шоо км байна. 2007 оны гадаргын усны тооллогоор нийт 5121 гол, 9340 горхи, 3732 нуур, 262 мөсөн гол тоологдсон байна. Гадаргын усны нөөц туйлын жигд бус тархацтай, нийт нөөцийн 380 шоо км нь зөвхөн Хөвсгөл нуурт агуулагддаг. Энэ нь гадаргын усны нийт нөөцийн 63.4%, гадаргын нийт цэнгэг усны нөөцийн 74.6%-г эзэлдэг. Нийт нутаг дэвсгэрийн 76.7%-г эзлэх хээр (34.2%), говь (23.4%), цөл (19.1%)-ийн бүсэд байнгын урсацтай гол мөрөн бараг байхгүй. Монгол орны гол мөрний усны тэжээлийн горимын ангиллаар Монгол Алтайн нурууны голуудад хайлсан цас, мөстөл, мөсөн голын ус жилийн урсцын 50-70 хувийг, борооны ус 5-10 хувийг эзэлж байхад Хөвсгөлийн уулс, Хангай Хэнтий нуруунаас  эх авсан гол, мөрөнд хур борооны ус 56-75 хувьд хүрнэ. Хамгийн их урсацтай нь Сэлэнгэ мөрөн юм.
 
Сүүлийн жилүүдэд уур амьсгалын өөрчлөлт, хүний аж ахуйн зохисгүй үйл ажиллагаанаас шалтгаалан манай орны усны нөөцийн хомсдол зарим бүс нутагт тодорхой ажиглагдах болсон. 2004 онд цаг уурч, эрдэмтэн Л.Нацагдорж Монгол орны нутаг дэвсгэр дээрх гадаргын нийлбэр ууршцыг тооцоолсон судлаачдын бүтээлүүдийг нэгтгэн үзэж, сүүлийн жар гаруй жилийн дотор дэвсгэр гадаргын ууршиц тал хээр, говь цөлийн бүсэд 3.2-10.3 орчим хувь, өндөр уулын бүслүүр, ойт хээрийн бүсэд 10.2-15.0 хувиар ихэссэнийг болон XXI зууны эхний хагас дахь нийлбэр ууршцын өөрчлөлт нь хур тунадасны өсөлтөөс 6-10 дахин давах төлөвтэй болохыг тогтоожээ.
 
Газрын доорхи усны нөөц Монгол орны нутаг дэвсгэрт тархсан чулуулгийг ус агуулах чадвараар нь үндсэндээ 4 бүлэгт ангилдаг. Үүнд:
Их талбайд тархсан, өндөр ундаргатай газрын доорхи ус бүхий нүх сүвэрхэг хурдас; Тодорхой бүс нутагт тархсан, өндөр ундаргатай, мөн их талбайд тархсан бага, дундаж ундаргатай ус агуулсан нүх сүвэрхэг хурдас; Ус агуулсан карстын хөндийжилт, ан цавлаг чулуулаг; Тодорхой бүс нутагт тархсан, ус бага агуулсан нүх сүвэрхэг хурдас, ан цавлаг чулуулаг, ус агуулаагүй хурдас чулуулаг орно.
 
Монгол орны газар доорхи усны нийт нөөц ойролцоогоор 10.79 км3/жил бөгөөд үүнээс гидрогеологийн нарийвчилсан хайгуул судалгаа хийж, газрын доорхи усны 140 орчим ордын ашиглалтын нөөцийг тогтоосон.
 
Монгол орны нутаг дэвсгэрт олон улсын рашаан эмчилгээний зориулалтын шалгуурыг хангаж чадах 130 гаруй халуун, хүйтэн рашааны орд байгаагийн дотор халуун рашаан 42, халуун уур 1, нүүрсхүчлийн хүйтэн рашаан 60 гаруй, рашаантай төстэй усны үелэл 30 шахам, эмчилгээний онцгой бүрэлдэхүүнгүй боловч, эмчилгээнд тустай 10 шахам усны илрэл байна. Гидрокарбонат кальци, магнийн төрлийн рашаан 32, үлдэх 38 нь хий ихтэй боловч, найрлага тогтоогдоогүй эсгэлэн, дунд зэргийн эрдэсжилттэй, бага ундаргатай булгууд орно. Мөн 270 гаруй рашаантай төстэй харз булгууд байна.
 

5.2. Гадаргын усны экологи-эдийн засгийн загвар
 
            Экологи-эдийн засгийн системийг дараахь бүлэг тэгшитгэлээр илэрхийлж болно /Анохин, 1987/. Үүний эдийн засгийн салбар хоорондын баланс буюу бүтээгдэхүүн үйлдвэрлэл ба байгалийн нөхөн сэргээлтийн зардал хоорондын харьцааг дараахь тэгшитгэлээр тооцно:
 
                    (5.1)
 
            Үндсэн ба байгалийн нөөцийг нөхөн сэргээх сангийн цаг хугацааны өөрчлөлтийг дараахь тэгшитгэлээр тооцно:
                     
                                        0£ v £ V (t,X,R)                            (5.2)
 
             
                                    0£ w £ Z (t, ,R)                                     (5.3)
 
            Байгалийн нөөцийн цаг хугацааны өөрчлөлтийг дараахь тэгшитгэлээр тооцно:
 
                      (5.4)
           
Үүнд:
р, v - бүтээгдэхүүний эцсийн хэрэглээ ба бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн вектор,
u, w - үндсэн ба байгалийн нөөцийг нөхөн сэргээх салбаруудын хөрөнгө оруулалтын хурд
z - байгалийн нөөц нөхөн сэргэх хурд /эрчимшил/
Х1, Х - үндсэн ба байгалийн нөөцийг нөхөн сэргээх салбаруудын сангийн өртөг
v, z- үйлдвэрлэлийн функц
R - байгалийн нөхцөлийг илэрхийлэгч вектор хэмжигдэхүүн
Энэ нь гол мөрний усны тоо, чанарын үзүүлэлт болно.
М - технологийн матриц
А -үйлдвэрлэлийн хэрэглээний шууд зардлын итгэлцүүрүүдийн матриц
В - сан үүсгэгч зардлын итгэлцүүрүүдийн матриц
А* - байгалийн нөөцийг нөхөн сэргээхэд зарцуулах бүтээгдэхүүний хувийн зардлын матриц
В* - байгалийн нөөцийг нөхөн сэргээх салбаруудын сан үүсгэхэд гарч буй зардлын итгэлцүүрүүдийн матриц
Q - байгалийн нөөц хоорондын харилцан нөлөөллийн үзүүлэлтийн матриц
C, D, D¢ , F - бүтээгдэхүүн үйлдвэрлэх явцад гарах байгалийн нэгж нөөц, үндсэн ба байгалийн нөөц сэргээх салбаруудын сангийн хөгжлийн матриц
I - диагналь матриц
Ii= 1 хэрэв нөөцийг сэргээснээр R хэмжигдэхүүн нэмэгдвэл Iu=1, эсрэг тохиолдолд
Iu= -1
а - N хүн амд зарцуулагдах нэгж нөөцийн алдагдлын вектор
 
 
            Энэхүү загвар нь бүс нутаг, голын сав газрын байгалийн нөөц, үйлдвэрлэлийн салбар хоорондын харилцан уялдааг тооцоход зориулагдсан байна. Гагцхүү манай орны нөхцөлд загварын параметрүүд, голын сав газрын байгалийн нөөц, үйлдвэрлэлийн салбар хоорондын харилцан уялдааны функцуудыг тогтоох судалгааны үр дүн чухалчлагдаж байна. Цаашид энэ чиглэлд судалгааг чиглүүлж, энэ загварыг практикт хэрэглэх хэрэгтэй байна. Иймээс экологи-эдийн засгийн үнэлгээний аргачлалыг хялбарчлах шаардлага гарч байгаа бөгөөд юуны өмнө усны нөөц ба унд, ахуйн усны үнэ хоорондын харьцаанд дүн шинжилгээ хийх хэрэгтэй болно.   
 
5.3. Усны үнийн зарчим ба бодлого
 
Усны үнийн бодлого нь үндэсний орлогыг хуваарилах, эдийн засгийн үр ашгийг дээшлүүлэх зорилгоос хамаарч 2 хуваагдана. Хэрэв эдийн засгийн үр ашигт үндэслэгдсэн үнийн бодлого баримталбал, эдийн засгийн зарчмыг үндэс болгоно. Харин орлого хуваарилах зарчмыг баримталбал, үнийн нийгэм, улс төрийн бодлогын зарчмыг мөрдөнө. Ази номхон далайн зарим орнуудад үнийн бодлогод орлого хуваарилах зарчмыг баримталж байна. Үнийн гол шалтгаан бол эдгээр орнуудад ус нь нийгмийн баялаг хэмээн тунхаглагджээ. Эдийн засгийн үр ашгийн үнийн бодлогыг баримталж буй орнуудад ус бол үйлдвэрлэлийн бүтээгдэхүүний нэгэн адил боловсруулагдана хэмээн үздэг. Монгол Улсын усны нөөц нь нийт ард түмний өмч учраас орлого хуваарилах зарчмаар усны үнийг зохицуулах нь зүйд нийцнэ хэмээн үзэв.
 
            Унд-ахуйн ус хэрэглэгчийг үндсэнд нь 3 хувааж үздэг. Үүнд:
            1. Орон сууц, гэр хорооллын дотоодын ус хэрэглээ. Энэ хэрэглээнд хоол, унд, угаалгын хэрэгцээний ус ордог.
            2. Орон сууц, гэр хорооллын гадаад тохижилтын ус хэрэглээ. Энд зүлэг, цэцэрлэг услах, машин угаах, усанд сэлэх зэрэг хэрэглээний ус орно.
            3. Нийгмийн усан хангамж, хэрэглээ. Үүнд: Гал түймэртэй тэмцэх, нийгэм ахуйн барилга, газрын үйлчилгээ, засвар, дэлгүүр, үйлдвэр, гуанз зэрэг үйлдвэрлэл үйлчилгээ, худалдааны зориулалтаар ашиглах усны хэрэглээ орно.
            Ахуйн ус хэрэглээ нь уур амьсгал, хүн амын нягтрал, орлого, усны үнээр тодорхойлогдоно. Усны эрэлт хэрэгцээний муруйг схемчлэн дараахь байдлаар үзүүлж болно:        
 
     
                 Үнэ
 
 
 
 
                                                                                               
 
 
                                               A  
                                                    C               B
 
                                                       Q1        Q2                                           Усны хэмжээ
 
Зураг 4. Усны эрэлт хэрэгцээний муруй
           

Хэрэглэгчийн төлөх усны үнэ нь нэгж усны үнийг хэрэглэгдсэн усны эзлэхүүнээр үржүүлсэнтэй тэнцэнэ. Тэгвэл дээрх муруйн ABQ1Q2 талбай нь усны нийт үнэ болно. Гэтэл хэрэглэгчдийн жинхэнэ төлж буй үнэ нь CBQ2 Q1 байдаг. АНУ-д 4550.0 л ус 1$ үнэтэй байдаг ажээ. Усны үнэ нь усан хангамжийн дэд бүтэц, түүний өдөр тутмын үйл ажиллагаа, удирдлагын зардал, ашгаас бүрдэнэ. Харин АВС үнэ нь хэрэглэгчид илүү хэрэглэж буй усны үнэ юм.
 
Манай орны нөхцөлд ундны усны үнэ ба гол мөрний усны нөөц урвуу шүтэлцээтэй байна. Өөрөөр хэлбэл усны элбэг нөөцтэй сав газарт усны үнэ бага, усны бага нөөцтэй сав газарт усны үнэ их байх зохистой хандлага манайд байна /хүснэгт 27/.
 
Хүснэгт 26. Усны үнэ
 
Аймаг
Усны нөөц,
шоо км
Усны үнэ
төг/шоо м
Байвал зохих үнэ
төг/шоо м
1
Архангай
2.68
950
196
2
Баян-Өлгий
2.48
218
221
3
Баянхонгор
1.41
360
410
4
Булган
1.75
370
337
5
Говь-Алтай
0.94
900
539
6
Говьсүмбэр 
 
400
930
7
Дорноговь
0.25
620
804
8
Дорнод
1.7
180
347
9
Дундговь
0.125
800
865
10
Дархан
0.044
170
906
11
Завхан
3.41
585
129
12
Орхон
0.005
275
927
13
Өвөрхангай
0.56
1200
672
14
Өмнөговь
0.73
242
609
15
Сүхбаатар
0.21
1140
823
16
Сэлэнгэ
3.02
 
161
17
Ховд
1.39
323
415
18
Хөвсгөл
5.99
550
29
19
Хэнтий
2.94
650
169
20
Төв
3.21
210
144
21
Увс
0.98
319
526
22
Улаанбаатар
0.77
165
595
 
 
Усны нөөц ба унд-ахуйн усны үнэ хоорондын хамаарлын графикаас үзэхэд эдгээр нь хоорондоо нэлээд их хамааралтай буюу олонхи аймгуудад усны үнэ нь бодитой тогтоогдсон байхад усны нөөц элбэгтэй зарим аймгуудад усны үнэ их байх, усны нөөц багатай атлаа үнэ нь харьцангуй бага байх зэрэг гурван хэсэгт хувааж болохоор байна. Тухайлбал, Архангай, Хэнтий, Завхан, Хөвсгөл зэрэг усны нөөц элбэгтэй зарим аймгуудад усны үнэ их өндөр байх, Улаанбаатар, Дархан-Уул, Орхон, Өмнөговь зэрэг хүн ам ихтэй аймаг, хотуудад усны нөөц багатай атлаа үнэ нь харьцангуй бага байх хандлага байна /Зураг 3/.
 
Үүнээс үзэхэд усны нөөцийн үнэ буюу эдийн засгийн үнэ нь усны нөөцийн орон зай ба цаг хугацааны тархацтай уялдан түүнд урвуу хамаарлаар орон зай ба цаг хугацааны хуваарилалттай байна. Энэ зүй тогтлыг уул уурхайн усны нөөцийн үнэлгээнд тусгах нь зүйд нийцнэ хэмээн үзэв.  

 
           
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Зураг 5. Усны нөөц ба ундны усны үнэ
 
5.4. Уул уурхайн үйлдвэрлэлийн усны эрэлт хэрэгцээ ба үнэ, цэнэ
           
Уул уурхайн үйлдвэрлэлийн усны эрэлт хэрэгцээ ба үнэ цэнэ хэдийгээр их боловч үйлдвэрлэлийн өртөгтэй харьцуулбал усны өртөг бага байдаг онцлогтой. Иймээс үйлдвэр, уурхайн газрууд хэрэглээнийхээ усыг бага үнээр худалдан авдаг. Үүнтэй уялдан үйлдвэрийн цэвэр ашгийг нэмэгдүүлэх асуудал үйлдвэрлэлийн үйл ажиллагааны тэргүүн зэргийн ач холбогдолтой болж, усыг үр ашигтай зарцуулах асуудал хоёрдугаар зэрэгт тавигддаг. Үүний зэрэгцээ үйлдвэрлэлийн түүхий эдийн чанар, үйлдвэрлэлийн хэрэгслийн харьцангуй үнэ, бүтээгдэхүүний чанар, Засгийн газраас бүтээгдэхүүний чанарт тавих шаардлага, хууль зүйн зохицуулалт, ус, агаарын бохирдлын түвшин гэх мэт бусад олон хүчин зүйл усны эрэлт хэрэгцээнд нөлөөлнө. Тухайлбал, газрын түүхий тос, түүнд агуулагдах нүүрсустөрөгчийн харилцан адилгүй агууламж бүхий хүхэр, фенол зэрэг бодисоор бохирдсон байх жишээтэй. Иймээс түүнийг боловсруулах процесс нь өөр өөр байхын зэрэгцээ хэрэглэгдэх усны хэмжээ ч мөн нэгэн адил өөрчлөгдөж байна.
 
Цианид, мөнгөн ус, хүхрийн хүчил болон бусад хорт бодис хэрэглэдэг үйлдвэрийн усны хэрэглээ нь технологийн усаар тодорхойлогдох бөгөөд мөн тэр хэмжээгээр ойролцоох гол горхийн усны бохирдол, биологийн хэрэгцээт хүчилтөрөгчийн хэмжээ ч тодорхойлогдоно. Үүнээс үзэхэд ус бол үйлдвэрлэлийн үр ашиг, байгаль орчин, амьтны экологийн нөхцөлтэй салшгүй амин холбоотой.
           
Үйлдвэрлэлийн технологи, эцсийн бүтээгдэхүүний талаар баримтлах бодлого шийдэл нь нэгж бүтээгдэхүүн үйлдвэрлэх хугацаа, хэрэглэгдэх усны хэмжээг тодорхойлно. Үйлдвэрлэлийн ус хэрэглэгээний явцад усны өртөг зардлыг бууруулах чиглэл баримтална. Үүнд: нэгдүгээрт үйлдвэрлэлийн ус дөхүүлэлт, боловсруулалтын өртөг зардал, хоёрдугаарт үйлдвэрлэлийн усыг дахин хэрэглэх явцад усыг шүүх, цэвэрлэх,   хлоржуулах, гуравдугаарт үйлдвэрлэлийн хаягдал усыг цэвэрлэх зардал тус тус гарна. Үйлдвэрийн усны эрэлт хэрэгцээний усны өртгийг дараахь байдлаар схемчлэн үзүүлж болно:      
           
 
    Усны                                                       Х                                         Z
   дундаж
    өртөг,
    төг/м3                                                                                                                                                                                                                     
 
                                                                       У
                                                                  
 
 
 
Зураг 6. Эргэлтийн системээр ашиглагдах усны өртөг
 
            Х- уул уурхайн үйлдвэрлэлд давтан ашиглаж буй ус
            У- нэг төрлийн үйлдвэрлэлийн эргэлтийн системийн ус
            Z- цахилгаан станцын хөргөлтийн ус
 
Энэ бүхнээс үзэхэд усны үнэ бол ихээхэн цогц шинжтэй, түүнийг нарийн тогтоох нь ихээхэн хүндрэлтэй. Ялангуяа, ус хүний амьдралд үнэтэй, түүнээс ч илүү ач холбогдолтой боловч мөнгөөр үл илэрхийлэгдэх цэнэтэй. Өөрөөр хэлбэл, уурхай, уурхайчны амьдрал, байгаль орчны хүрээнд усны ач холбогдлыг нийтэд нь мөнгөн үнэлгээгээр илэрхийлэх боломжгүй юм.
 
Dave Marcouiller, (2000) усны нийт үнэ, цэнийг дараахь байдлаар схемчлэн үзүүлжээ. Усны үнэ, цэнийг ашиглалтын ба ашиглалтын бус гэж хоёр хуваажээ. Ашиглалтын үнэ, цэнийг дотор нь ашиглалтын шууд ба экосистемийн үйл ажиллагаан дахь усны үнэ цэнэ хэмээн ангилж, тэдгээрийг дотор нь зах зээлийн ба зах зээлийн бүс гэж 3 ангилжээ.  Зах зээлийн үнэнд газар тариалан, мах, загас үйлдвэрлэл, мод бэлтгэл, сэргээгдэх эрчим хүч зэрэг шууд үйлдвэрлэлд хэрэглэх усны үнэ ордог байхад, ашиглалтын боловч зах зээлийн бус үнэнд аялал, жуулчлал, ландшафт, эстетик, үерийн хамгаалалт, нүүрстөрөгч ба усны хуримтлал, бохирын цэвэрлэгээ, биологийн олон янз байдлыг хангах нийгмийн үйлчилгээ ба байгаль орчны усны үнэ цэнэ ордог ажээ.
 
Ашиглалтын бус үнэ, цэнэ бол нуур, гол мөрөн, мөнх цас, мөсөн голоороо хүмүүс бахархах, сэтгэлдээ хамгийн нандин, үнэт зүйл болгон шүтэх,  тансаг сайхан байгалиасаа сэтгэлийн таашаал авах ба ирээдүй, хойч үедээ өв болгон үлдээх зэрэг мөнгөөр үл илэрхийлэх үнэт зүйлс юм. Иймээс усны бүх үнэ цэнэ, нийгэм, эдийн засаг, байгаль орчны ач холбогдлыг мөнгөн илэрхийллээр үнэлэх боломжгүй юм. 
 

Усны эдийн засгийн үнэ, цэнийн схем / Dave Marcouiller /:
 
 

Зах зээлийн бус үнэ, цэнэ
 
Үерийн хамгаалалт
 
Нүүрстөрөгчийн хуримтлал
 
Усны хуримтлал
 
Бохирын цэвэрлэгээ
 
Биологийн олон янз байдал
 
Зах зээлийн бус үнэ, цэнэ
 
Аялал, жуулчлал
 
Ландшафт
 
Эстетик
 
Өнөө байгаагийн үнэ, цэнэ
Ирээдүйн өв
Үр ашиг
 
Нөөцийг  хойч үедээ өвлүүлэх
Үр ашиг
 
Усны нөөц  буй учраас хүмүүс сэтгэл хангалуун байх
 
 
Үр ашиг
 
Ирээдүйн эрүүл мэндийн баталгаа
 
Генийн сан
 
Аялал жуулчлал
 
Ирээдүйн үнэ, цэнэ
 
Зах зээлийн үнэ, ашиг
 
Тариалан
 
Мах/загас үйлдвэрлэл
 
Мод бэлтгэл
 
Сэргээгдэх эрчим хүч
 
Үйлдвэр
 
Усны нийт үнэ, цэнэ
Экосистемийн үйл ажиллагаанд усны үнэ, цэнэ
Ашиглалтын  бус үнэ, цэнэ
Ашиглалтын үнэ, цэнэ
                                                                                                                                                                                                

 
 
 
 
 
 
 
 

Ашиглалтын шууд үнэ,
цэнэ

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 

Зураг 7. Усны эдийн засгийн үнэ цэнийн схем

Нэгдсэн Үндэсний Байгууллагын Орчны хөтөлбөр (UNEP)-ийн Дэлхийн Байгаль орчны төлөв байдлын тайланд (2004) нийт ашиглаж, хэрэглэсэн усны 1 хүн, жилд ногдох хэмжээгээр ус хэрэглээний харьцах түвшинг (W/c), харин ус хэрэглээний цэвэр ашгийг (WPE) ашиглаж, хэрэглэсэн усны нэгж эзэлхүүнд ногдох Үндэсний нийт бүтээгдэхүүний өсөлтөөр (GDP) тодорхойлжээ. Тэгэхээр манай орны уул уурхайн үйлдвэрлэлийн салбарт жилд ашиглаж хэрэглэсэн усны хэмжээг нийт хүн амын тоонд харьцуулах, уул уурхайн салбарт жилд хэрэглэж, ашигласан усны нэгж эзэлхүүнд ногдох Үндэсний болон уул уурхайн нийт бүтээгдэхүүний өсөлтийг жил жилээр тогтоож, дүн шинжилгээ хийх хэрэгтэй байна. Дэлхийн дунджаар ашиглаж, хэрэглэсэн 1.0 м3 усны үр ашиг 7.4 ам.доллар байна. Харин манай орны уул уурхай, үүний дотор алт, зэс болон бусад уурхайнуудад эл цэвэр ашгийн хэмжээг тогтоох нь чухал байна.
 
5.5. Усны нөөцийн экологи-эдийн засгийн үнэлгээний аргачлал
 
А. Гадаргын усны эдийн засгийн үнэлгээ
 
Гадаргын усны экологи-эдийн засгийн үнэлгээг "Байгаль орчны эдийн засаг ба байгалийн нөөцийн тогтвортой менежмент"  (Х.Ыханбай, 2005 он) номд тодорхойлсон томъёо болон коффициентийг үндэс болгон авсан болно.
 
            Усны нөөцийн нэгжийн (м3) эдийн засгийн үнэлгээг (Yэ) дараахь байдлаар илэрхийлнэ.
Үэ = P + 3                   (5.5)
 
            P - усны нэгж нөөцийн үнэ, төг 
3 - усны нэгж нөөцийн хайгуул, судалгаа, хяналт-шинжилгээний өртөг, төг
 
Усны нөөцийн хайгуул, судалгаа, хяналт-шинжилгээний зардлыг дараахь аргаар тодорхойлно.
 
3 = (C+X∙ Eн)             (5.6)
 
С - хайгуул, судалгаа, хяналт-шинжилгээний ажлын усны нэгж нөөцөд ногдох үйл ажиллагааны төсөвт зардал, м3/төг
Х  - хайгуул хийсэн усны нэгж нөөцөд ногдох хөрөнгө, м3/төг
Ен - хөрөнгө оруулалтын нөхөн төлөгдөх үр ашгийн итгэлцүүр,
 
Усны нөөцийн ашиглалтын явцад бий болох нэмэгдэл орлого буюу рентийг (P) дараахь аргаар тодорхойлно.
 
Р = Үн-Ө                     (5.7)
 
Үн -ашигласан усны нэгж нөөцөд ногдох бүсийн зах зээлийн дундаж үнэ,          м3/төг
Ө  -уул уурхайн ашигласан усны нэгж нөөцөд ногдох нийлүүлэлтийн өртөг (нормативт ашгийг оруулсан), м3/төг
 
            Ашигласан усны нэгж нөөцөд ногдох нийлүүлэлтийн өртгийг (Ө) дараахь аргаар тодорхойлно.
    
Ө = Yө + Xө + БОө              (5.8)
Үө - үйлдвэрлэлийн туйлын өртөг
Хө - усны нөөцийн хомсдолын өртөг
БОө - байгаль орчны сөрөг үр дагаврын өртөг
 
Үйлдвэрлэлийн нийт өртгийг (Yө) дараахь аргаар тодорхойлно.
 
Үө = Өө - T + A                     (5.9)
 
            Өө - ус ашиглалт нийлүүлэлтийн бүрэн өөрийн өртөг, мян.төг
Т - усны нөөц ашиглагч байгууллагад ногдуулах орлогын татвар, нөөцийн төлбөр, төг
А  -  ус ашиглагч байгууллагын тухайн жилийн нормативт ашиг, төгрөг
 
Усны нөөц ашиглагч аж ахуйн нэгж, байгууллагын тухайн жилийн нормативт ашгийг (А) дараахь аргаар тооцно.
          
А=Өө ∙ а                    (5.10)
 
 а – ашгийн норм (тухайн байгууллагын төсөлд өөрөөр тусгаагүй бол ашгийн нормыг 22 хувиар авна.)
 
            Усны нэгж нөөцөд ногдох байгаль орчны туйлын өртгийг ус цэвэрлэх байгууламжийн жилийн дундаж төсөвт өртөг болон түүнтэй ижилсүүлэх бусад зардлын нийлбэрээр тодорхойлно.
                       
БОө=Цө+Хз+Ца                  (5.11)
 
Цө -усны нэгж нөөцөд ногдох цэвэрлэх байгууламжийн жилийн дундаж төсөвт  өртөг, төг,
Хз -цэвэрлэх байгууламжийн өргөтгөл, шинэчлэлийн хөрөнгө оруулалтын зардал, төг,
Ца -цэвэрлэх байгууламжийн нэгжийн нормативт ашиг, төг
 
Усны нөөцийн нэгжийн (м3) эдийн засгийн энэ үнэлгээ (Yэ)-г үйлдвэрлэлийн практикт хэрэглэхэд хэд хэдэн хүндрэл байна. Үүнд:
 
1.             Усны нэгж нөөцийн үнэ, түүний хайгуул, судалгаа, хяналт-шинжилгээний өртгийг тогтоох нь хүндрэлтэй болно. Тухайлбал, Сэлэнгэ мөрний усны нөөцийг тогтоох хяналт-шинжилгээний өртөг, ус судлалын харуулын тоо ба ажилласан жилийн хэмжээ нэмэгдэх тутам хайгуул судалгааны үр дүн жилээс жилд нарийвчлагдана. Мөн үүнтэй холбоотойгоор хяналт-шинжилгээний өртөг байнга өсөн нэмэгдэнэ.   
2.             Усны нөөцийн ашиглалтын явцад бий болох нэмэгдэл орлого буюу рентийг тодорхойлоход ашигласан усны нэгж нөөцөд ногдох бүсийн зах зээлийн дундаж үнийг тодорхойлно.
3.             Усны нөөцийн хомсдолын өртөг, байгаль орчны сөрөг үр дагаврын өртгийг тодорхойлоход уул уурхайн шууд нөлөөллийн зэрэгцээ, голын сав газарт учруулж буй хүний үйл ажиллагааны нөлөө, тэрч байтугай, манай оронд зонхилох нөлөө үзүүлж буй уур амьсгалын хэлбэлзэл, өөрчлөлтийн нөлөөллийг тогтоох шаардлага, мөнгөн илэрхийллээр тодорхойлох зэрэг хүндрэл гарна.
 
Энэ бүхэнд субъектив хүчин зүйлс зонхилох нөлөөтэй байна. Иймд хүнээс хамаарч, тогтоох үнийн тоог цөөрүүлэх ба усны нөөцийн эдийн засгийн үнэлгээг усны нөөцийн тархацтай уялдуулах шаардлага гарч байна.            
           
Монгол орны нутаг дэвсгэрийг услагаар нь үндсэн гурван хэсэг болгон хувааж болно. Үүнд: Гадаргын ус элбэгтэй /Р<33%/, хэвийн устай /33%<Р<66%/, ус багатай  /Р>66%/  зэрэг болно. Гадаргын ус элбэгтэй бүсэд олон жилийн дундаж урсцын модуль 2.0-16.0 л/ам км ба түүнээс их услаг бүхий манай орны уулархаг нутаг, хэвийн услагтай бүс нутагт 0.5-2.0 л/ам км урсацтай уулс хоорондын хөндий, томоохон голуудын эхэн ба дунд хэсэг орчмын нутаг, ус багатай бүс нутагт 0.02-0.5 л/ ам км услаг бүхий тал хээр, 0.01 л/ам км ба түүнээс бага услагтай  говийн бүс бүхэлдээ хамрагдана /Зураг 8/.
 
Усны нөхөн сэлбэгдэх нөөцийг аймгуудаар үнэлбэл, Хөвсгөл, Сэлэнгэ, Хэнтий аймаг элбэг устай, Архангай, Баян-Өлгий, Булган-Орхон, Завхан, Төв аймаг-Улаанбаатар хот хэвийн дундаж устай, Баянхонгор, Өвөрхангай, Говь-Алтай, Дорноговь-Говьсүмбэр, Дундговь, Өмнөговь, Сүхбаатар, Увс, Ховд аймаг бага устай байна. Гол мөрний урсац 2.0 л/с ам км ба түүнээс их услагтай, цэнгэг устай, гол мөрөн, булаг, нуурын усанд хүйтэн, цэнгэг усны олон төрөл, зүйлийн амьтан, ургамал, загас байх ба манай орны гол мөрний эхний сав газар тэнд оршино.
 

Усны нөөцийн экологийн үнэлгээ
 
            Усны нөөцийн экологийн ач холбогдлын үнэлгээнд түүний байршил, чанар,
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Зураг 8. Гол мөрний дундаж урсцын модуль, л/сек/ км2
 
Гол мөрний урсац 2 л/км2 ба түүнээс их услагтай сав газруудын гадаргын усны эдийн засгийн үнэ (Үэ) нь 1.0 м3 тутамд 2000.0 төг байна. Үүнээс доош орших хийгээд 0.5-1.9 л/км2 урсацтай уулс хоорондын хотгор, хөндий, голуудын сав газарт усны эдийн засгийн үнэ 1.0 м3 тутамд 800.0 төг, ус багатай бүс нутагт 0.02-0.5 л/км2 услаг бүхий тал хээрийн бүсийн гол, булаг, сайруудын савд 1500.0 төг, харин 0.01 л/км2 ба түүнээс бага услагтай  говийн бүсэд 1800.0 төг байхаар тогтоосон болно. Аж ахуйн нөлөөлөлд үлэмж өртсөн бөгөөд байгаль, уур амьсгалын эмзэг нөхцөлтэй Туул гол, Алтай, Хангай нурууны өвөр, Говь-Алтай нуруунаас усжих голуудын сав газарт 1.0 м3 усны эдийн засгийн үнэ 2000.0 төг байна.
 
Б. Гадаргын усны экологийн үнэлгээ
 
            Усны нөөцийн экологийн үнэлгээг тооцоход усны объектын байршил, нөөц, горим, чанар, найрлага зэрэг үзүүлэлтүүд хамаарна. Усны экологийн үнэлгээний талаар холбогдох судалгаа шинжилгээ хийж, мэдээлэл, норм нормативын зохих санг бүрдүүлж бий болгох хүртэл усны нэгж нөөцийн экологийн ач холбогдлын үнэлгээ (Үк)-г тогтоохдоо усны нэгж нөөцийн эдийн засгийн үнэлгээг дараахь итгэлцүүр (К1-К10) тус бүрээр үржүүлж тодорхойлно. Үүнд:  
   
            К1 -хүн амын унд, ахуйн цэвэр ус,                                              (K1=0.8)
            K2 -хөдөө аж ахуй, газар тариалангийн усалгаа,                           (K2=0.42)
            K3 -үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглах усны итгэлцүүр        (K3=1.40)
            K4 -цэвэршүүлж дахин хэрэглэх усны итгэлцүүр                         (K4=0.15)
            K5 -загасны аж ахуй, усан тээвэрт хэрэглэх усны итгэлцүүр      (K5=0.08)
K6 -аливаа ашиглалтад тохирохгүй бохир усыг байгаль
 орчинд хаясны итгэлцүүр                                                      (K6=2.0)
            K7 -гадаргын усны итгэлцүүр                                                          (K7=1.0)
            K8 -голдирлыг өөрчилсөн бол үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглах
 усны итгэлцүүр /өөрчилсөн голдирлын 1 км урт тутамд/           (K8=2.0)
            К9 -газрын доорхи усны итгэлцүүр                                              (K9=2.2)
            K10 -рашаан, сувиллын ач холбогдолтой ус                                   (K10=1.8)
 
Усны нэгж нөөцийн экологийн ач холбогдлын үнэлгээ (Үк)-г олохдоо усны нэгж нөөцийн эдийн засгийн үнэлгээг холбогдох итгэлцүүр (К1-К10) тус бүрээр үржүүлж тодорхойлно:      
                                          (5.12)
  
Үүнд: Ki – энэхүү аргачлалд заасан шаардлагатай итгэлцүүрүүд, i = 1…10. 
 
В. Гадаргын усны экологи-эдийн засгийн нийт үнэлгээ
 
            Гадаргын усны экологи-эдийн засгийн нийт үнэлгээ (Y)-г тогтоохдоо усны эдийн засгийн үнэлгээ болон экологийн үнэлгээний нийлбэр (Yэ+Yk,i)-ийг тухайн хэрэглэсэн усны хэмжээ (Нi)-гээр үржүүлж, дараахь томъёогоор тодорхойлно:
       
                           (5.13)
 
Жишээ: Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутагт алтны уурхай Цамхаг голоос ус авч, жилд 118584.0 м3 усыг алт угаахад ашиглах ба үүний 80 хувийг эргэлтийн системээр хэрэглэнэ гэж тооцов.  Мөн ажиллагсдын унд-ахуйд 366.0 м3 усыг хэрэглэж, голын гулдрилыг 0.8 км уртад өөрчилнө гэж тооцоонд авлаа. Цамхаг голын урсцын норм 0.48 шоо м/с, урсцын модуль 4.0 л/с км2, урсцын зузаан 126.0 мм буюу жилдээ 0.015 шоо км усны нөөцтэй. Цамхаг голын усыг бохирдуулаагүй нөхцөлөөр тооцов. Энэ сав газрын гадаргын усны эдийн засгийн үнэ (Үэ) нь 2000.0 төг/м3 байна.
 
Ш      Усны нэгж нөөцийн эдийн засгийн үнэ: Yэ = 2000.0 төг
Ш      Усны нэгж нөөцийн экологийн ач холбогдлын үнэлгээ:  Үк = Yэ Ki
 
Тэгвэл энэ жишээний хуьд усны экологи-эдийн засгийн үнэлгээг дараахь байдлаар тооцно:
Ү= (Үэ+Үэ K1)∙H1+(Үэ+Үэ K3)∙H3 + (Үэ+Үэ K4)∙H4 + (Үэ+Үэ K8)∙H3 = 2000*(1+0.8)*366 + 2000*(1+1.4)*(118584*0.2) + 2000*(1+0.15)*(118584*0.8) + 2000*(1+2*0.8)*(118584*0.2) = 456680.2 мян.төг болно.
 
Хүснэгт 27. Усны экологи-эдийн засгийн үнэ, бүсээр
Бүс
Vэ, төг
Y, мян.төг
Гол мөрний эх, урсац бүрдэх бүс
2000.0
456680.2
Уулс хоорондын хөндий, хотгор
800.0
182672.1
Хээр
1500.0
342510.1
Говь
1800.0
411012.1
Эмзэг хийгээд ачаалал ихтэй
2000.0
456680.2
Жич: Голын голдирлыг 0.8 км уртад өөрчилсөн гэж тооцож, K8-ыг 0.8-аар, хэрэглэсэн нийт усны 80 хувийг эргэлтийн системээр хэрэглэсэн гэж үзэж, үлдэх 20 хувийг сэлбэлтээр авна гэж тус тус тооцож авлаа.
 
Г. Газрын доорхи усны экологи-эдийн засгийн үнэлгээ
 
Газрын доорхи усны экологи-эдийн засгийн үнэлгээг тогтоохдоо газрын доорхи усны урсацын дундаж норм (модуль), газрын гадаргын өндөршлийг голлон харгалзана.
 
УТус =  Үэ * µ (Кхурдас + Кстат.нөөц + Кус.шүүр ) * V       (5.14)
 
Энд,   Үэ* газрын доорхи усны нөөцөд учруулах хохирлын мөнгөн үнэлгээ, төг/м3
Кхурдас - газрын доорхи усны нөөц агуулсан хурдсыг устган зайлуулсны хохирлын  мөнгөн үнэлгээний итгэлцүүр
Кстат.нөөц– ус агуулсан хурдас доторхи газрын доорхи усны статик нөөцийн үнэлгээний итгэлцүүр 
Кус.шүүр – уурхайгаас зайлуулсан усны хохирлын мөнгөн үнэлгээний итгэлцүүр
V-  Газрын доорхи ус агуулсан устган зайлуулж буй  хурдсын эзлэхүүн, сая м3
 µ-  Газрын доорхи ус агуулсан хурдсын ус өгөмжийн итгэлцүүр
 
Тайлбар: *- Засгийн Газрын 2008 оны 47 дугаар тогтоолоор баталсан газрын доорхи усны экологи-эдийн засгийн үнэлгээг 10 дахин багасгаж авсан тоо
 
Хүснэгт 28. Газрын доорхи усны нөөц агуулсан хурдсыг зайлуулснаас үүсэх
хохирлын  мөнгөн үнэлгээний итгэлцүүр
 
¹
Зайлуулсан хурдсын эзлэхүүн (V),  сая.м3
Газрын доорхи усны нөөц бүхий бүс нутаг
хялбар нөхөгдөх
удаавтар нөхөгдөх
удаан нөхөгдөх
маш удаан
буюу нөхөгдөхгүй
 
1.
0.2-оос бага
0.1
0.2
0.3
0.4
2.
0. 2-2.0
0.11
0.21
0.31
0.41
3.
2.0- оос их
0.12
0.22
0.32
0.42
4.
ОЖЦХ*
0.13
0.23
0.33
0.43
Дүн
V < 0.2ё2.0< V
0.46
0.86
1.26
1.66
 
Хүснэгт 29. Хурдас доторхи газрын доорхи усны статик нөөцийн
хохирлын үнэлгээний итгэлцүүр
¹
Газрын доорхи ус агуулсан хурдсын ус өгөмжийн итгэлцүүр (µ)
Газрын доорхи усны нөөц бүхий бүс нутаг
хялбар нөхөгдөх
удаавтар нөхөгдөх
удаан нөхөгдөх
маш удаан
буюу нөхөгдөхгүй
 
1.
0.01-ээс бага
0.1
0.2
0.3
0.4
2.
0.01-0.1
0.2
0.3
0.4
0.5
3.
0.1-0.3
0.3
0.4
0.5
0.6
4.
0.3-аас их ба ОЖЦХ**
0.4
0.5
0.6
0.7
Дүн
 µ < 0.01ё0.3< µ
1.0
1.4
1.8
2.2
 
 
Хүснэгт 30. Уурхайгаас зайлуулсан усны хохирлын мөнгөн үнэлгээний итгэлцүүр
¹
Уурхайгаас зайлуулсан усны хэмжээ (V),  м3/хоног
Газрын доорхи усны нөөц бүхий бус нутаг
хялбар нөхөгдөх
удаавтар нөхөгдөх
удаан нөхөгдөх
маш удаан
буюу нөхөгдөхгүй
 
1.
250 ба бага
0.1
0.2
0.3
0.4
2.
250-864
0.2
0.3
0.4
0.5
3.
864-8640
0.3
0.4
0.5
0.6
4.
8640-өөс их ба ОЖЦХ***
0.4
0.5
0.6
0.7
Дүн
V< 250ё8640< V
1.0
1.4
1.8
2.2
 
*        -Олон жилийн цэвдэгт хурдас (энд газрын доорхи ус агуулсан зайлуулж буй хурдсын эзлэхүүн гэж ойлгох ба түүний хэмжээнээс үл хамааран  0.13; 0.23; 0.33; 0.43 гэсэн итгэлцүүрийг хэрэглэнэ).  
**      -Газрын доорхи ус агуулсан ОЖЦХ-ын ус өгөмжийн итгэлцүүр (µ), түүний утгаас үл хамааран 0.4; 0.5;0.6; 0.7 гэсэн итгэлцүүрийг хэрэглэнэ.
***     -Ашигт малтмалыг хуурайшуулахын тулд ОЖЦХ-аас зайлуулсан усны хэмжээ (V)-нээс үл хамааран 0.4; 0.5; 0.6; 0.7  гэсэн итгэлцүүрийг хэрэглэнэ (эх үүсвэр: Н.Жадамбаа). 
 
Жишээ: Олон жилийн цэвдэгт хурдасгүй Цамхагийн алтны шороон ордын 0-3 дугаар шугамын хооронд алт агуулсан хурдас (элс) нь 1200.0 м урт,  50.0 өргөн, 1.5-4.5м гүнд 3.0 м зузаантай тархсан бөгөөд алт агуулсан уг элс нь 0.2 ус өгөмжийн итгэлцүүртэй газрын доорхи ус агуулагч хурдас байна. Цамхагийн орд нь газрын доорхи усны нөөц хялбар нөхөгдөх бүс нутаг буюу газрын доорхи усны урсцын норм 10 мм/жил хэмжээнээс их Хэнтийн нурууны баруун хойт хэсгийн далайн төвшнөөс дээш 1500.0 м өргөгдсөн уул, нуруудын хоорондох Цамхаг голын хөндийд, засаг захиргааны хувьд Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутагт оршино. Ус агуулсан хурдсын эзлэхүүн 180.0 мян.м3 (1200 x 50 x 3) буюу ус өгөмжийн итгэлцннр 0.2 сая.м3 хэмжээнээс бага байгааг тооцон газрын доорхи усны нөөц агуулсан хурдсыг зайлуулсны хохирлын мөнгөн үнэлгээний итгэлцүүрийг 0.1 (хүснэгт 28), ус агуулсан хурдас доторхи газрын доорхи усны статик нөөцийн хохирлын үнэлгээний итгэлцүүрийг 0.3 (хүснэгт 29)-аар авч, уурхайгаас зайлуулсан усны хохирлын мөнгөн үнэлгээний итгэлцүүр (хүснэгт 30) нь энэ тохиолдолд хамаарахгүй тул дээрх итгэлцүүрүүдийн нийлбэр 0.4 болох ба Монгол Улсын Засгийн газрын 2008 оны 47 дугаар тогтоолын дагуу Ерөө голын ай савын хувьд газрын доорхи усны экологи-эдийн засгийн үнэлгээ 20000.0 төг/м3 тул газрын доорхи усны нөөцөд учруулах экологийн хохирлын төлбөр нь дараахь байдалтай байна. Үүнд:
 
0.2 x 180000.0 м3 х 0.4 x 20000.0 төг = 288000.0 мян.төг болно.
 
Өөр нэг жишээг Тавантолгойн нүүрсний орд дээр авъя.
 
Тавантолгойн нүүрсний орд нь газрын доорхи усны нөөц удаан нөхөгдөх бүс нутагт буюу газрын гадарга далайн төвшнөөс 1000.0-1500.0 м түүнээс дээш өргөгдсөн Их Шанхайн нурууны баруун үзүүр орчимд  далайн төвшнөөс дээш 1300.0 м өргөгдсөн Улаан нуурын хотгорт, Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутагт оршино. Тавантолгойн ордын нүүрсийг олборлохын тулд нүүрс болон нүүрс агуулсан давхаргуудын дээр орших газрын доорхи ус агуулсан уст үеийн усыг шавхан зайлуулах шаардлага гарч, дунджаар 10.0 л/с ундаргатай усыг зайлуулна. Энэ нь хоногт 864.0 м3 буюу жилд 315.4 мян.м3 ус зайлуулж байна гэсэн үг юм. Үүний экологийн хохирлыг тооцоход 0.3 гэсэн итгэлцүүр (хүснэгт 30)-ийг авч, мөн Засгийн газрын 2007 оны 47 дугаар тогтоолын дагуу гадагш урсацгүй Говийн Алтайн нуруунд хамаарч байгаа тул 20000.0 төг/м3 гэсэн үнэлгээгээр тооцвол экологийн хохирлын хэмжээ нь:
 
0.3 х 315.4 мян.м3 х 20000.0 төг = 1892400.0 мян.төг/жил байна.
 
Дээрх тооцооноос үзвэл экологийн хохирлын хэмжээ нь жилд нэг тэрбум 892 мянга 400 төгрөг байхаар байна. Энэ нь өнөөгийн нөхцөлд хэт өндөр үнэлгээ бөгөөд харин энэхүү аргачлалын анхдагч хувилбарыг туршилтын журмаар мөрдөх хугацаанд Засгийн газрын 2007 оны 47 дугаар тогтоолд заасан үнэлгээг 10 дахин бууруулж хэрэглэх нь илүү тохиромжтой байхаар харагдаж байна.  
 
5.6. Усны бохирдол
 
            Байгалийн усан сангийн өөрөө цэвэрших чадвар, мөн үйлдвэр, ахуйн бохир усыг шингэрүүлэн цэвэршүүлэх даац, чадавхийн хэмжээ нь эдийн засгийн төдийгүй экологийн хувьд чухал ач холбогдолтой үзүүлэлт юм. Ус ашиглалтаас шалтгаалан үүссэн усны чанарын өөрчлөлтийг экологи-эдийн засгийн хувьд үнэлэн тооцох арга зүйг өнөө хэр бүрэн боловсруулж чадаагүй байна. Усны нөөцийг бохирдуулснаас үүдэн гарч буй экологи-эдийн засгийн хохирол, усны нөөц, баялгийн хомсдлын хэмжээгээр усны бохирдол, хомсдлын өртөг зардал тодорхойлогдоно.
 
Усны нөөц нь зөвхөн хүний үйл ажиллагааны нөлөөгөөр бохирдох бус, мөн байгалийн эх үүсвэрээс шалтгаалан бохирдох нөхцөлтэй байдаг. Байгалийн усны эргэлт, байнгын урсгал, хөдөлгөөний үр дүнд гадаргын усны бохирдол нь хур тунадас, хөрс, ургамлаар дамжин газрын доорхи усанд шилжин удаан хугацаагаар хуримтлагдах учир түүнийг цэвэрлэх нь бараг боломжгүй зүйл юм. Ус бохирдуулагч эх үүсвэрийг үндсэнд нь цэгэн ба цэгэн бус гэж 2 хуваана. Цэгэн эх үүсвэрт үйлдвэр, ахуйн бохир ус, цэвэрлэх байгууламжийн хаягдал ус орно. Цэгэн бус эх үүсвэр нь манай орны нөхцөлд нэлээд өргөн тархацтай бөгөөд тухайлбал, химийн хорт бодис хэрэглэж буй уул уурхайн талбай, төрөл бүрийн бордоогоор бордсон газар тариалангийн талбай, хортон шавжийн устгал хийсэн талбай зэрэг орно. Байгалийн усан дахь азот, фосфорын (N, P) нэгдлүүдийн найрлага нэмэгдсэнээр ус нь шим бодисоор баяжих ба усанд төрөл бүрийн бичил организм, бактери, вирус, замаг ургах, өсөх таатай нөхцөл бүрэлдэх боловч, биохимийн хэрэгцээт хүчилтөрөгчийн хэмжээ нэмэгдэнэ. Ингэснээр усан дахь ууссан хүчилтөрөгчийн хэмжээ буурч, усны амьтад устах аюулд хүрнэ. Байгалийн усны чанарыг хэвээр хадгалах хамгийн хямд төсөр арга нь цэгэн эх үүсвэрээс гарч буй бохир усыг стандартын түвшинд хүртэл цэвэрлэх явдал юм.
 
ЗУРГААДУГААР БҮЛЭГ. ОЙН ЭКОЛОГИ-ЭДИЙН ЗАСГИЙН ҮНЭЛГЭЭ, ЭКОЛОГИЙН ХОХИРОЛ ТООЦОХ АРГАЧЛАЛ
 
6.1. Ойн нөөц
 
Ойн нөөцийн үнэлгээ нь аж ахуйн үйл ажиллагааны улмаас ойн төлөв байдал хэрхэн өөрчлөгдөхийг тогтоох зорилгоор тухайн объектын ойн бүтэц, бүрэлдэхүүн, нөөц, аж ахуйн болон орчинзүйн хүчин зүйлийг судална. Монгол орны ойн сан нь 17.5 сая га талбайтай, 1.3 орчим тэрбум шоо метр нөөцтэй бөгөөд ойрхог чанар 8.1% байна. Ой мод бол байгаль орчинд учрах сөрөг нөлөөллийг бууруулах, хүний үйл ажиллагаанаас үүдэлтэй бохирдол, доройтлын явцыг хязгаарлан улмаар тэдгээрийн хор хөнөөлийг арилгаж, байгалийн унаган төрхийг сэргээх боломжийг хангадаг онцгой чанартай. Ой мод нь хүчилтөрөгчийн гол үйлдвэрлэгч болдог. Нэг га ой жилдээ 18.0 сая шоо метр агаарыг нүүрсхүчлийн хийгээс цэвэрлэн 32.0-64.0 тн тоос, хийг шүүдэг. Ой нь цаг уурт идэвхитэй нөлөө үзүүлж, түүнийг дулаан, чийглэг болгодог. Ой нь гол мөрний болон гүний усны нөөцийг зохицуулах, хөрсийг элэгдэл, эвдрэлээс хамгаалах, уур амьсгалыг зөөлрүүлэх, хүлэмжийн хийг шннгээж, агаар цэвэршүүлэх, амьтан, ургамал, бичил биетний амьдрах тааламжтай орчинг бүрдүүлэх үүрэг гүйцэтгэнэ.
 
          Манай орны ойн баялаг нь уулархаг нутагт тархан ургаж, гол мөрний усны урсцыг тохируулах, зохицуулах, хөрсийг элэгдэл, эвдрэлээс хамгаалах, уур амьсгалыг зөөлрүүлэх, амьтан, ургамлын амьдрах орчныг бүрдүүлэх зэргээр экосистемийн тэнцвэрт байдлыг хангахын зэрэгцээ үйлдвэрийн түүхий эдийн нэг чухал нөөц болж байдаг тул экологи, эдийн засгийн олон талын ач холбогдолтой. Ойн нөөцөөр хомс,  ойн баялаг багатай орны тоонд тооцогддог боловч, түүний улс орны нийгэм, эдийн засагт үзүүлэх нөлөө их юм. 2007 оны 12 дугаар сарын 31-ний байдлаар Монгол улсын ойн сан бүхий газар 19002.2 мянган га, үүнээс ойгоор бүрхэгдсэн талбай нь 13397.1 мянган га талбайг эзэлж байна. Ойн сангийн талбай нь Монгол Улсын нийт нутаг дэвсгэрийн 12.1 хувийг эзэлнэ.  Ойгоор бүрхэгдсэн талбай (улсын хэмжээний ойрхог чанар) нь нийт газар нутгийн 8.56 хувийг эзэлж байна. Манай орны ойн сангийн 75.6 хувийг шилмүүст навчит ой, 24.4 хувийг заган ой эзэлж байна.
Манай орны ой 140 гаруй зүйлийн мод, сөөгөөс бүрдэх бөгөөд шинэс, нарс, хуш, гацуур, жодоо зэрэг нь шилмүүст мод, хус, улиас, улиангар, хайлаас, бургас, сөөг нь навчит мод гэж 2 үндсэн ангид хуваагдана. Байгаль, цаг уур, газар зүйн нөхцөлөөс хамаарч, ойн ургах орчны нөхцөл, ойн өсөлт, ургалтын эрчим, модны чанар, нөөц зэрэг таксацийн дундаж үзүүлэлтүүд нь модны төрөл тус бүрээр  ялгаатай (Хүснэгт 31).
 
Хүснэгт 31. Ойн таксацийн дундаж үзүүлэлт, модны төрлөөр
 
Модны төрөл
Ойн нөөц,
мян.м3
Дундаж нас,
жил
Чансаа
1.0 га-гийн нөөц, м3
1.0 га-гийн жилийн өсөлт, м3
Шинэс
1033016.6
129
4.2
135
1.0
Нарс
97085.4
97
3.7
139
1.5
Хуш
150524.8
138
4.3
177
1.2
Гацуур
3434.2
114
4.2
124
1.3
Жодоо
375.2
130
5.0
130
1.2
Хус
89404.5
44
4.2
65
1.3
Улиас
1814.3
46
4.3
73
1.8
Улиангар
1509.3
39
4.1
66
2.8
Бургас, хайлаас
613.3
27
4.2
19
0.9
Заг
1404.1
32
3.1
0.69
0.02
ДҮН
1379181.7
-
4.2
132
1.4
          Манай орны ойг экологи, эдийн засгийн ач холбогдол болон ойн бүсийн модны нөөцийн хуваарилалтаар нь авч үзвэл:
 
I бүсийн ойн нөөц               364904.8 шоометр (8442.7 мян.га)
II бүсийн ойн нөөц              838242.9 шоометр (7877.1 мян.га)
            III бүсийн ойн нөөц             131450.8 шоомтер (1196.4 мян.га) байна.
         
          Ойн бүсийн байршил нь далайн түвшнээс дээш 800.0-2500.0 м өндөрт байдаг бөгөөд ойтой бүсийн газрын гадаргуугийн налууг гурван хэсэгт хуваадаг. Үүнийг налуугаар нь авч үзвэл:
 
Газрын налуугийн ангилал:                            Ойгоор бүрхэгдсэн талбай:
                        00-100 (0-18%)                                                           5%
                         110-200 (19-36%)                                                      55%
                         210-ээс дээш (37% түүнээс дээш)                                    40%    байна.
         
          Ойг нөхөн сэргээх, ойжуулах ажлыг ой-ургамалшлын хошууд, бүслүүрүүдэд ялгавартай хийнэ. Үүнд:
 
1.     Хуурай хөрстэй ритидиум хөвдөт тайгажуу шинэсэн ойн бүслүүр
2.     Чийгтэй хөрстэй шинэс-хусан, шинэсэн, нарсан, нарс-шинэсэн зэрэг элдэв өвст тайгархаг ойн бүслүүр:
а/ Ойн хуурайсаг элдэв өвст тайгархаг ой
б/ Ойн нугын хөрстэй тайгархаг ой
3.     Түр хугацааны илүүдэл чийгтэй хөрстэй хушин, хуш-шинэсэн ой бүхий тайгын ба цармын ойн бүслүүр зэрэг болно.
 
Ойн сан бүхий газарт учирсан хохирол  Манай орны ойн сан газарт түймэрт ихээр өртөх, мөн өвчин, хөнөөлт шавжид нэрвэгдэх, ашигт малтмалын олборлолтод өртөх, зөвшөөрөлгүй мод огтлох зэргээр ойн экосистемийн тэнцвэрт байдал алдагдаж доройтолд орсоор байна. Ойн сан бүхий газарт 1357.0 мян. га талбайд хохирол учирснаас түймэрт нэрвэгдсэн 879.0 мян.га, өвчин, хортон шавжид идэгдсэн 474.0 мян.га, ашигт малтмалын олборлолтод өртсөн 1.1 орчим мян.га, мод, бут, сөөг, загийг устгасан 2.2 мян.га  газар байна.
 
    2006 онд 4597.0 га талбайд ойг нөхөн сэргээх ажил хийснээс 3518.0 га талбайд ойжуулалт, 1079.0 га талбайд байгалийн сэргээн ургалтад туслах ажил, 2007 онд  6281.0 га талбайд ойг нөхөн сэргээх ажил хийснээс 3452.6 га талбайд ойжуулалт, 2828.5 га талбайд байгалийн сэргээн ургалтад туслах ажил хийсэн байна. Ойг нөхөн сэргээх ажлын цар хүрээ тэлж, 2006 онтой харьцуулахад 37.9 хувиар нэмэгджээ.
 
6.2. Ойн нөөцийн экологи-эдийн засгийн үнэлгээ
 
Ойн санг мөнгөн илэрхийллээр үнэлэх, ойн аж ахуйн арга хэмжээний эдийн засгийн үр ашгийг тооцох, ойд учруулсан төрөл бүрийн хохирол, түүний нөхөн төлбөрийн хэмжээг тогтооход нэгж модны нөөцийн болон ойн талбайн экологи-эдийн засгийн үнэлгээг мөрдөнө.
 

Хүснэгт 32. Нэг шоометр модны нөөцийн экологи-эдийн засгийн үнэлгээ
 
Модны үйлдвэр
Ойн нөөц ашигласны төлбөр  (мян.төг)
I муж
II муж
III муж
IY муж
Гацуур, жодоо
10.2
67.0
48.0
27.0
Нарс
85.0
55.0
40.0
22.0
Шинэс
68.0
44.0
32.0
18.0
Хус
40.0
26.0
19.0
10.0
Хайлаас
47.0
31.0
22.0
12.0
Улиас, улиангар
34.0
22.0
16.0
9.0
Бургас
30.0
20.0
14.0
8.0
Заг
30.0
20.0
14.0
8.0
Бусад сөөг
27.0
17.0
12.0
7.0
 
Тайлбар: Ойн модны нөөцийн экологи-эдийн засгийн үнэлгээг модон материалд шилжүүлэхэд бэлтгэсэн модны ашиглалтын гарцын дагуу дараахь итгэлцүүрээр үржүүлнэ. Үүнд:
 
Зүсмэл материал, балк                                         2.9 Хэрэглээний бөөрөнхий мод, гуалин                 1.8 Түлээний мод                                                                      1.4 Түлээ                                                                         0.8
 
Хүснэгт 33. Ойн сангийн нэг га ойн талбайн экологи-эдийн засгийн үнэлгээ
 
Модны үйлдвэр
Ойн нөөц ашигласны төлбөр (мян.төг)
I муж
II муж
III муж
IY муж
Гацуур, жодоо
12300.0
8100.0
5800.0
3300.0
Нарс
12700.0
8300.0
6000.0
3400.0
Шинэс
8500.0
5600.0
4000.0
2300.0
Хус
3700.0
2400.0
1700.0
980.0
Хайлаас
3300.0
2200.0
1600.0
890.0
Улиас, улиангар
2800.0
1800.0
1300.0
740.0
Бургас
1800.0
1200.0
870.0
490.0
Заг
1070.0
700.0
510.0
280.0
Бусад сөөг
540.0
350.0
260.0
140.0
 
            Ойн нөөцийн нэгжийн (1.0 м3) эдийн засгийн үнэлгээ (M)-г дараахь томьёогоор тодорхойлно:
                  (6.1)
 
 -  ойн нөөц ашиглалтын нэгжийн рент, м3/төг
 - модны нөөцийн жилийн цэвэр өсөлтийн нэгжид ноогдох ойг нөхөн сэргээх, хамгаалах өртөг, м3/төг
 
            Ой модны нөөцийн жилийн цэвэр өсөлтийн нэгжид ногдох ойг нөхөн сэргээх, хамгаалах өртөг зардлыг дараахь томьёогоор тодорхойлно:
 
                    (6.2)
 
 - Модны нөөцийн цэвэр өсөлтөд ноогдох ойн аж ахуйн арга хэмжээний зардал, м3/төг
 - Модны нөөцийн цэвэр өсөлтөд ногдох хөрөнгө,  м3/төг
            Модны нөөцийн үнэлгээнд өсвөр, дундаж насны модыг нас гүйцсэн модонд шилжүүлж, нийт модны үнэлгээг түүний шинж чанарын үзүүлэлтүүдийг тооцон дараахь томьёогоор тооцно:
 
                                (6.3)
 
    - Тухайн насны модны нөөцөд ашиглал явуулах хугацаа, жил  
   - Ойн талбай дахь тухайн насны ангилалд хамрагдах модны нөөц, мян.м3
     - тухайн модны нөөцийн нас
    - хугацааны хүчин зүйлийн хөнгөлөлтийн илтгэлцүүр (0.02-0.08)
  - ойн нөөцийн үнэлгээ, төлбөрийн мужийн ялгааны илтгэлцүүр
 - ойн талбайн зайны ялгааны илтгэлцүүр
 - модны үүлдэр, төрлөөс хамаарах илтгэлцүүр
 - ойн хэсэглэлийн талбайн илтгэлцүүр
  - модны дундаж эзлэхүүний илтгэлцүүр
 - модны таваарлаг чанарын илтгэлцүүр
 - модны хэрэгцээний гарцын ялгааны илтгэлцүүр
 
            Ойн дагалт баялгийн эдийн засгийн үнэлгээнд дараахь зүйлсүүд хамаарна. Үүнд: төрөл бүрийн жимс, ойн мөөг, самар, давирхай, хусны шүүс гэх мэт зүйл багтана. Ойн дагалт баялгийн нэгжийн үнэлгээг түүнийг бэлтгэх нормативт зардал ( ) болон зах зээлийн үнийг ( ) тооцон тодорхойлно.
 
                   (6.4)
 
            Ойн дагалт баялгийн нөөцийн эдийн засгийн үнэлгээг дараахь байдлаар тодорхойлно.
                 (6.5)
 
- Ойн дагалт баялгийн нэгжийн үнэлгээ, төг
- тухайн төрлийн дагалт баялгийн хэмжээ, кг
 
            Ойн эдэлбэр газрын үнэлгээг (Sг) тухайн талбайд дахь мод болон дагалт баялгийн нөөцийн боломжит дээд хэмжээгээр тодорхойлно.
 
                      (6.6)
 
Мо, До – тухайн ойн талбайд нөхөн сэргээж болох ашиглалтын насны модны нөөцийн болон дагалт баялгийн боломжит дээд хэмжээ
 
            Ойн нөөцийн экологи-эдийн засгийн нийт үнэлгээ нь модны нөөц, дагалт баялаг, ойн эдэлбэр газар болон ойн ашигт нөлөөлүүдийн үнэлгээний нийлбэрүүдээс тогтоно.     
 
                  (24)
 
Энд:
- Модны нөөцийн үнэлгээнд өсвөр, дундаж насны модыг нас гүйцсэн модонд шилжүүлж тооцсон нийт модны үнэлгээ
 - Ойн дагалт баялгийн нөөцийн эдийн засгийн үнэлгээ
 - Ойн эдэлбэр газрын үнэлгээ
 - Ойн хөрс хамгаалах эдийн засгийн үнэлгээ
- Ойн ус, чийгийг зохицуулах ба хамгаалах эдийн засгийн үнэлгээ
- Ойн агаарыг эрүүлжүүлэх, цэвэршүүлэх эдийн засгийн үнэлгээ
 
            Энэхүү аргачлалын дагуу ой модны нөөцийн эдийн засгийн үнэлгээг тухайн бүс нутгийн газруудад тооцох боломжтой юм. Тухайлбал, алтны шороон ордын ашиглалтын талбайд үндсэн төрлийн шилмүүст ойг зориудын аргаар нөхөн сэргээхэд тухайн газар нутгийн хөрс, уур амьсгалын нөхцөл, ой ургамалшлын бүс, бүслүүрийн онцлогт тохирсон өвөрмөгц арга технологийг ашиглах шаардлагатай.
 
Ашиглалтын 3 дугаар бүсийн 1.0 га нарсан ойн экологи-эдийн засгийн үнэлгээ 6000.0 мян.төг, 1.0 га шинэсэн ойн экологи-эдийн засгийн үнэлгээ 4000.0 мян.төг, 1.0 га хусан ойн экологи-эдийн засгийн үнэлгээ 1700.0 мян.төг бөгөөд уул уурхайн эдэлбэрт орж байгаа ойтой талбайн экологи-эдийн үнэлгээг модны төрөл бүрээр гаргаж тооцож болно.  
 
Алтны шороон ордны нийт 200.0 га лицензийн талбайн ашиглалтын 5 хувь буюу 10.0 га-д шинэсэн ойтой гэж үзвэл түүний экологи-эдийн засгийн үнэлгээ нь 40000.0 мян.төг (10.0 га * 4000.0 мян.төг = 40000.0 мян.төг) болно.
 
 

ДОЛООДУГААР БҮЛЭГ. УРГАМАЛАН НӨМРӨГИЙН ЭКОЛОГИ-ЭДИЙН ҮНЭЛГЭЭ, ЭКОЛОГИЙН ХОХИРОЛ ТООЦОХ АРГАЧЛАЛ
 
Монгол оронд 134 овог, 666 төрлийн 2900 гаруй зүйл гуурст дээд ургамал, 59 овгийн 191 төрлийн 495 зүйл хөвд, 53 овгийн 174 төрлийн 930 зүйл хаг, 105 овгийн 288 төрлийн 1574 зүйл, дэд зүйл замаг, 28 овог 136 төрлийн 838 зүйл мөөг бүртгэлд орсон байна. Сөнөсөн  ургамлаас  үлдэж  хоцорсон нэн ховор 145  зүйл  ургамал  байдгаас  22  зүйл нь  ховордсон  буюу  ховордсон учир шалтгаан нь  бүрэн  тогтоогдоогүй  ургамал  байна.
  7.1. Арга зүйн үндэслэл
 
            Ашигт малтмалын олборлолт, боловсруулалтын явцад өртсөн ургамалан нөмрөгийг нөхөн сэргээх, нөхөн сэргээгдсэн ургамалан нөмрөгийн бүтэц бүрэлдэхүүн, экосистемд үзүүлэх эерэг нөлөөлөл нь үйл ажиллагаа явуулахын өмнөх үеэс  буурахааргүй байхаар экологийн хувьд ашигтай үр дүнг урьдчилан тогтоож, түүний гүйцэтгэлд шаардлагатай бодит зардлыг тогтоох зорилго тавьсан. Үүний тулд арга зүйн хүрээнд дараахь  асуудлуудыг шийдвэрлэсэн. Үүнд:
1.     Хохирлын экологи-эдийн засгийн үнэлгээг тооцоход шинжлэх ухааны үндэслэлтэй олон жилийн суурь судалгааны өгөгдөл, дүгнэлтийг өргөн ашиглах
2.     Тухайн орчинд олборлолт, боловсруулалт явагдахаас өмнөх үеийн ургамалан нөмрөгийн бүтэц, бүрэлдэхүүнийг тодорхойлж, тэдгээрийн экологи-эдийн засгийн үнэлгээг тогтоох
3.     Ашигт малтмалын олборлолтын явцад өртсөн ургамалан нөмрөгийн экологийн хохирлыг тогтоох
4.     Ашигт малтмалын олборлолт, боловсруулалтаас үүсэх экологи-эдийн засгийн хохирлын нийт хэмжээг нэгтгэн тооцоолох аргыг томъёолох.
 
Экологи-эдийн засгийн үнэлгээний аргачлалыг суурь судалгаанд тулгуурлаж, мэдээллийн санг бүрдүүлсний үндсэн дээр боловсруулдаг бөгөөд манайд байгалийн ухааны чиглэлээр олон жилийн суурь судалгааг хийж ирсэн боловч, судалгааны  материалуудыг нэгтгэх, мэдээллийн санг бүрдүүлэх, экологийн суурь үнэлгээг тогтоох, экологийн хохирлыг тооцох аргачлал боловсруулах ажил харьцангуй удаашралтай явагдаж байна. Энэхүү арга зүйн гол зорилго нь ургамлын нөмрөгийн экологи-эдийн засгийн нийт үнэлгээг тооцох замаар ашигт малтмалын олборлолт, боловсруулалтын эдийн засгийн ашиг сонирхол нь экологийн ашиг сонирхлоос давамгайлах эсэх тухайд үнэлэмж, дүгнэлт өгөхөд оршино.   
 
7.2. Ургамалан нөмрөгийн экологийн үүрэг, ач холбогдол
 
Ургамалан нөмрөгийн экологийн үүрэг ач холбогдол нь байгалийн бүсээс хамааралтайгаар ялгаран харагддаг. Ургамлан нөмрөг нь ургах орчин нөхцөл болсон чийг, дулааны горим сайн зохиолдсон орон зайд сайн бүрэлдэж, экосистемийн тогтвортой, таатай байхад өөрөө эргээд үнэмлэхүй үүрэг гүйцэтгэдэг. Тиймээс ургамлан нөмрөгийн экологийн үүрэг ач холбодлыг байгалийн бүс бүслүүрээр ерөнхийлөн авч үзэх нь арга зүйн болон хэрэглээний талаасаа ч дөхөмтэй юм. Манай орны нутаг дэвсгэр дараахь 6 бүс бүслүүрт хуваагдана:
 
Өндөр уулын бүс /тагийн бүс/ -далайн түвшнээс дээш 2200-3300 орчим метрт өргөгдсөн тагийн бүслүүрт чийг хүрэлцээтэй ч, дулаан дутмаг тул ерөнхийдөө хүйтэнсэг, чийгсэг ургамал зонхилж, ургамалан нөмрөг тачир сийрэг, тундрын төрх бүрэлдсэн байдгийг судлаачид тогтоосон. Энэ бүслүүр нь манай орны нутаг дэвсгэрийн 3 хувийг эзлэх бөгөөд эх газрын хуурайшилт давамгай нөлөөлөх тул зарим уулсад өвөр хажууг нь даган өгссөн хээрийн, цөлийн зарим ургамлууд тагийн бүслүүр хүртэл нэвтрэн орж ургах нь цөөнгүй тохиолдож, өндөр уулын хуурай хээр, өндөр уулын цөлөрхөг хээрийн өвөрмөц хэвшлүүд үүсгэх нь экосистемийн өвөрмөц байдлыг тодотгодог. Тиймээс энэ бүсэд жилд унах тунадасны хэмжээ харьцангүй их, цаг уурын эрсдэл багатай, хөрсжилт сайн бүрэлдсэн, ургамалан нөмрөгийн ус, чийг хамгаалах чадвар сайн байдгаараа экосистем нь өвөрмөц тогтоцтой төв Азийн бүсдээ харьцангуй тогтвортой гэж тооцогдоно. 
 
Уулын тайгын бүс –Энэ нь нутгийн 4.1 хувийг ззэлнэ. Тайга нь чийг тунадас нэлээд унадаг, уулархаг /Хөвсгөл, Хэнтий / нутагт байж, шигүү өтгөн ойгоос бүрдэнэ. Тайгын бүс нь өндрийн  хэмжээгээр тагийн бүсээс доошхи өндрөөр голдуу тархсан тул чийгсэг, чийгсэг-хүйтэнсэг ургамал зонхилж, өндөр уулын бүслүүр нь өөр өөр системийн хувьд янз бүрийн уулсад харилцан адилгүй системд илэрнэ. Ерөнхийдөө өндөр уулсын эдгээр систем нь газар зүйн хувьд нутгийн төв, умард хэсгийг барьж тогтсоноороо говийн уулсаас ялгаатай. Ийнхүү манай орны хувьд экологийн харьцангүй тогтвортой хэсэг нь нутгийн үлэмж бага хэсгийг /10 хувь хурэхгүй/ эзэлж байдаг онцлогтой. Энэ бүсэд жилийн тунадасны хэмжээ боломжийн, өндөр уулын бүсийг бодвол дулааны хангамж сайжирсан төлөвтэй, ургамал ургах нөхцөл, ургамалан нөмрөгийн ус, чийг хамгаалах чадвар сайн, мөн хөрсжилт сайн бүрэлдсэн тул нөхөн сэргэх боломжийн чадвартай бүрдэлтэйд тооцогдоно. 
 
            Ойт хээрийн бүс –Энэ бүсийн гол онцлог нь уулархаг нутагт илэрч буй хээр, ойн хосолмол шинжийг агуулж байдагт оршино. Энэ бүслүүрт ой нь хээржилтийн нөлөөнд ихээхэн автсанаас тайгын шинжээ алдах тул шинэсэн юм уу холимог ой нь уулсын хажуу дагаж сийрэгжүүхэн тааралддаг ч манай орны ойн ихэнх нь ойт хээрийн бүсэд орших ба бүсийн талбайн 30 орчим хувь нь ой модтой. Ойг бүрдүүлэгч гол мод нь шинэс байх боловч түүнээс гадна хуш, гацуур, жодоо зэрэг шилмүүст, хус, улиас, улиангар, хайлаас, бургас зэрэг навчит мод зонхилсон 140 гаруй зүйлийн мод сөөгтэй бөгөөд төв Азийн эмзэг экосистемийн дүр төрх эндээс улам тодорно. Энэ бүсэд жилийн тунадасны хэмжээ, хөрсний ялзмагт үеийн зузаан, ургамалан нөмрөгийг бүрэлдүүлэгч гишүүдийн зүйлийн бүрэлдэхүүний тоо хэмжээ үзүүлэлт харьцангүй багасах боловч, энэ нь нэлээд алаг цоог шинжтэй байх тул микро орчиндоо тогтвортой болоод эмзэгдүү тойргууд зэрэгцэн  байршина.
 
            Хээрийн бүс –Энэ бүс нутгийн 25 хувийг эзэлж, Хангай-Хэнтийн уулархаг их нутгийг хүрээлэн, нутгийн хойд-төв хэсгээр төвлөрнө. Алаг өвст үетэнт, хялганат,  хазаар хялганат, агь хялганат, ботууль хялганат, ургамлын бүлгэмдэл нь хээрийн өвслөг ургамалт шинэсэн ой, нарсан ой, хус-шинэс-нарсан холимог ой нь уулын хээрт хэв шинжийг илэрхийлдэг. Уулын ам хөндийд нугат хээртэй, энд голдуу үет ургамал зонхилох ч олон зүйл үетний зонхилох арви өөрчлөгдсөнөөр хээрийн үндсэн хэв шинж рүү шилждэг. Ойт хээрийн бүслүүр тогтсон энэ уудам нутагт алт, зэс, чулуун нүүрс, хүдэр фосфорит, молибден зэрэг ашигт малтмалын элбэг тохиолдоцтой гэж тэмдэглэгдсэн. Хээрийн бүс нь нугат хээр, хээр, хуурай гэсэн дэд бүсүүдэд хуваагддаг.
 
Хээрийн бүсийн хамгийн түгээмэл шинж нь харганат шинж дундад халхад түгээмэл тархсан, харганат хээр нь хялганат, хялгана-хазаар өвст хээрээс зүйлийн бүрдлээрээ онцгой ялгаагүй. Энэ бүс улсын нутгийн 2 гаруй хувийг эзэлдэг. Экосистемийн энэ төрх ихээхэн эмзэг байх нь зүйлийн бүрэлдэхүүний сан нь ч ихээхэн ядмагшиж, хөрсжилт нимгэн, усан хангамж тааруу, салхины нөлөө ихтэй, дээр нь сүүлийн жилүүдэд бэлчээр талхлагдаж, гангийн давтамж нэмэгдэж байгаа зэрэг олон бодит шалтгаан байна.
 
              Говийн бүс Говийн бүс нь зөвхөн энэ бүсэд ургадаг зонхилогч ургамалуудаар ялгарч, тэдгээр нь сөөгөнцөр оролцсон дэгнүүлт жижиг үетэн зонхилсон амьдралын хувьд хуурайсаг шинжтэй юм. Говийн бүс нутгийг хамарсан өргөн уудам тархацтай энэ бүслүүрт ургамалан нөмрөг тачирлан сийрэгжиж, гадаргын ус ихээхэн ховордсон байдаг. Монголын говийн ихэнхийг эртний нуурын хөндий тэгшдүү тал эзэлж, Говь-Алтайн уулс хамаарах тул уулын цөлөрхөг хээр гэж онцгойлон нэрлэдэг. Хөрсний үржил шимт давхарга шингэн тул ургамлын нөхөн сэргэх чадвар сул, үндэсний систем сайн хөгжих үндсэн нөхцөл болдог. Энэ нь тухайн орчны экологийн эмзэг байдлын тод илрэл юм.
 
Цөлийн бүс -Энэ бүсийг элсэн цөл, чулуут цөл гэж 2 хэв шинжид хуваадаг. Монголын цөл бол төв Азийн их цөлийн зөвхөн хойд зах нь бөгөөд нутгийн 15 орчим хувийг  хамаарч, ихэнх нь чулуурхаг цөл байна. Тиймээс цөлийн бүсэд ургамал тачир, сийрэг, зарим газраа хөрсгүй хайрга чулуу байх нь элбэг. Баян бүрдүүд Алтайн өвөр говь, зүүн гарын цөлд тохиолдох бөгөөд хужирлаг хөрсний тоорой, сухай, жигд, зэгс, дэрс зэрэг ургамал өтгөн ургана.   
 
Говийн болоод цөлийн бүслүүрт ургамалжилт нь өргөргийн бүсчлэлийн зүй тогтолд илүү захирагддаг бөгөөд сүүлийн жилүүдэд байгаль цаг уур, хүний хүчин зүйлийн экологит үзүүлж буй сөрөг нөлөөллийн улмаас цөлжилтийн үйл явц идэвхжиж, манай улсын нутаг дэвсгэрийн 40 гаруй хувь нь цөлжих аюулд тулгараад байна. 
 
7.3. Ашигт малтмалыг олборлох, боловсруулах явцад өртөх        ургамалан нөмрөгийн бүтэц, бүрэлдэхүүн
 
Ургамалан нөмрөгийн экологи-эдийн засгийн үнэлгээг хийх суурь үзүүлэлтийг цэцэгт ургамлын тархалт, нягтшилын хэмжээгээр тогтоож, түүгээр ургамалан нөмрөгийн бүхий л гишүүнчлэлийг төлөөлүүлэн авч үзэв. Ашигт малтмалыг олборлож эхлэхээс өмнө ургамалан нөмрөгийн экологи-эдийн засгийн үнэлгээг бодитоор тогтоох бөгөөд энэхүү үйл ажиллагаа нь үйлвэрлэлийн ажлаас нэг жилийн өмнөөс, ургамал ургах хугацаанд 2 удаа хийх нь тохиромжтой.
 
7.3.1. Ургамалан нөмрөгийн хучилтын хэмжээг тогтоох
 
Ургамалан нөмрөгийн хучилт үүсгэх чадамж нь тухайн нутаг орны экологийн тогтвортой байдлыг үнэлэх хамгийн анхны үзүүлэлт мөн. Ургамалан нөмрөгийн хучилтын хэмжээг тогтоох нүдэн баримжааны, геоботаникийн гэх мэт олон арга байдгаас үйлдвэрлэлийн нөхцөлд нүдэн баримжааны аргыг өргөн хэрэглэдэг. Үүний гол зорилго нь ургамалан нөмрөгийн биомасс үүсгэх чадамж буюу ургамалан нөмрөгийн биет хэмжээг тодорхойлох явдал юм. Тодруулбал, нэгж талбайд бүрэлдэх ургамлын биомассын гарц гэдэг нь үйлдвэрлэлийн утгаараа ургацын хэмжээ бөгөөд биомасс үүсэх хэмжээгээр тухайн орчны бодисын эргэлтийн хэмжээг үнэлэхэд хучилтын проектын аргыг тоо-жингийн аргатай зэрэгцүүлэн хэрэглэх нь тохиромжтой.
 

А. Ургацыг тодорхойлох хучилтын  проектын арга
 
Энэ нь нүдэн баримжааны арга бөгөөд энэ аргаар нэгж талбай дахь ургамлын биомассын хэмжээг баримжаалан тогтоохоос гадна нийт ургамалан нөмрөгийг бүрдүүлэгч доминант гишүүдийн хувь оролцоог тогтоох боломжтой. Ургамалан нөмрөгийн хучилтыг проектын аргаар тогтооход үнэлгээнд хамрагдах талбайг бүхэлчилсэн байдлаар хяналтад авч зураглал, бичиглэлийг үйлдэнэ. Уг арга үйлдлийн хувьд цөөн, тооцоолол багатай тул үйлдвэрлэлийн нөхцөлд  хөдөлмөрийн бүтээмж нь тоо-жингийн аргатай харьцуулбал 10 дахин өндөр болох нь батлагдсан байдгийн зэрэгцээ өөрийн цуглуулсан үр дүнгээр шууд дүгнэлт гаргах чадвартай. Тиймээс энэ арга ихэнх тохиолдолд хэрэглэх өргөн боломжтой.
 
Хучилтын проектын арга нь ургамлаар хучигдсан талбайг тодорхойлохдоо ургамлын хөгжлийн үе шатыг ургацын гарцад үзүүлэх харьцаатай хамтад нь илтгэдэг онцлогтой. Харин нарийвчлалын зөрүүг арилгах, ургамлын тархац жигдгүй, цаг уурын давамгайлах нөлөөтэй тохиолдолд тоо-жингийн аргыг хослон хэрэглэх шаардлага гардаг. Мөн уг аргаар тогтоосон ургацын хэмжээг нэлээд өргөн уудам талбарт богино хугацаанд ургасан ургацын жишиг хэмжээтэй харьцуулан тогтоож, цаг уурын үзүүлэлттэй суурь үнэлгээний мэдээллийн сан үүсгэх боломжтой.  
 
Хүснэгт 34 .Ургамлын хучилтын хувь, тархац
 
Хучилтын хувь
Хучилтын эзлэх тал
Боломжит ургац, ц/га*
Зураглавал
Бөөн байршилтай
Тархац байршилтай
1.
<10
1/10  хүртэл
 
 
 
 
2.
11 – 25
1/4
 
 
 
3.
26 – 40
3/1
 
 
 
4.
41 – 70
2/1
 
 
 
5.
70 <
дийлэнх
 
 
 
 
*  -боломжит ургацын харьцуулах суурь үзүүлэлт нь байгалийн бүс бүслүүрээр тогтоосон суурь судалгаа байна.
 
            Ургамалан нөмрөгийн бүтээгдэхүүнлэг гарц буюу ургацын хэмжээг ургамлын хамгийн их биомасс өгдөг цэцэглэлтээс үрлэлтийн үе шатанд нэг удаа тогтооно.
 
Б. Ургацыг тодорхойлох  тоо-жингийн арга
 
Ургамалан нөмрөгийн хучилтыг тоо-жингийн аргаар тодорхойлох нь ажиллагааны үйлдэл, тооцоолол ихтэй ч хэт эмзэг экосистемд хэрэглэхэд биологийн бодгалийг бүртгэх, бүтээгдэхүүнлиг гарцыг тогтооход нарийвчлал сайтай үр дүнг өгдөг. Тухайлбал, ашигт малтмалын олборлолтын талбайн хэмжээ бага бол уг талбайд ургамлын зүйлийн бүрэлдэхүүн, бүтээгдэхүүнлэг гарцыг нарийвчлал сайтай тогтооход энэ аргыг хэрэглэх боломжтой. Ялангуяа хээрийн талхлагдаж эмзэгшсэн болон угаас эмзэг экосистем бүхий бүсэд доминант болон тогтсон биологийн хүмүүнсэг төрөл зүйл, угийн тачир сийрэг ургамалан нөмрөгийн ядмаг унаган төрхийн нөхөн сэргэх чадвар сул байх тул хожмын үр дагаврыг сайтар тогтоох үүднээс цөөн нэр төрлийг нарийвчлал сайтай тогтоох шаардлага гардаг. Тийм тохиодолд нэг талаас ургамалан нөмрөгийн нөхөн сэргэх чадварын сул талыг, нөгөө талаас биологийн ховор, эмзэг бодгалийн үүргийг тодотгон үнэлэхэд үр дүнг түлхүү чиглүүлэх зорилгоор хэрэглэхэд тохиромжтой байх талтай.
 
7.3.2. Хохиролд өртөх ургамалан нөмрөгийн төрөл, зүйлийн санг бүртгэх
 
Ашигт малтмалыг олборлох, боловсруулах явцад өртөх ургамалан нөмрөгийн экологи-эдийн засгийн үнэлгээнд тооцох гол үзүүлэлт бол биологийн бодгальтай холбоотой асуудлууд юм. Үүнд: зүйлийн бүрэлдэхүүний иж бүрдэл, тэдгээрийн нөхөн сэргээгдэх чадварын үр дагавраас биологийн бодгалийн нэр төрлийн хомсдол үүсч, угаас ядмаг бүрэлдэхүүнтэй орчинд ихээхэн дарамт үүсэх бодит нөхцөлийг үнэлж тогтоох шаардлага тулгарна.
 
Ажиглалтын цэгүүд нь талбайн үзүүлэлтийг ерөнхийлөн төлөөлж чадахуйц сонголттой байх нь ашигт малтмалыг олборлох талбайн хэмжээнд ургамалан нөмрөгийн гарц, зүйлийн бүрэлдэхүүнийг бүрэн хамарч, судлан тогтооход ихээхэн үүрэгтэй.
 
Хүснэгт 35. Ургамалан нөмрөгийн гарц, зүйлийн бүрэлдэхүүнийг бүртгэх загвар
 
Ургамлын зүйлийн нэр
Ажиглалтын цэгүүд
Ажиглал-туудын нийлбэр
Цэгийн тоо
Дундаж үзүүлэлт
1
2
.........    N
Нийт бүрхэц, хувь
 
 
 
 
 
 
1
Юлдэн тарваган шийр
 
 
 
 
 
 
2
Буриад хонин зажлуур
 
 
 
 
 
 
3
................  гэх мэт
 
 
 
 
 
 
 
Ажиглалтын цэгүүдийг зөв аргачлалаар сонгож, ургамалан нөмрөгийн зүйлийн бүрэлдэхүүн, тэдгээрийн тохиолдцын арвийн хэмжээ, ургацын гарцыг тогтоох арга нь зүйлийн бүрэлдэхүүн, ургамал зүйн бичиглэлийг зөв хийж, нэр төрлийг тодорхойлоход мэргэжлийн хандлагад зайлшгүй тулгуурлана. Мэргэжлийн үнэн зөв хандлагаар тодорхойлсон ургамлын бүрэлдэхүүний нэр төрлийг судлах талбайн хэмжээнд гаргахад ажиглалтын цэгүүдийг сонгох дараахь аргуудыг хэрэглэнэ.
 
А. Санамсаргүй  арга
 
Ажиглалтын цэгүүдийг сонгох  санамсаргүй арга бол суурь судалгаа нэлээд сайн хийгдсэн харьцуулан ашиглах боломжтой орон зайд үйлдлийг багасгаж, хөдөлмөр хөнгөвчлөх зорилгоор ашиглахад тохиромжтой арга мөн. Энэ арга нь томоохон хэмжээний талбайд цөөн цэг сонгох шаардлагатай тохиолдолд хэрэглэгдэнэ. Үйлдвэрлэлийн нөхцөлд экосистемийн бүтэц сул, гишүүдийн нэр төрөл цөөн, элэгдэл, эвдрэлд нэрвэгдэмтгий орон зайд энэ аргаар ажиглалтын цэгүүдийг сонгох нь элбэг байдаг. Санамсаргүй аргаар цэгүүдийг сонгох оновчтой хэлбэр нь малгай шидэх үйлдэл бөгөөд энэ агуулгаар нь түүнийг "малгай шидэх арга" гэж нэрлэх тохиолдол бий. Тэгэхээр олборлолтын нийт талбайг ажиглалт хийх нэгж талбайн хэмжээнд харьцуулж ажиглалтын цэгүүдийн тоог гаргана.
 
N = St / Sa                 (7.1)
N – ажиглалтыг хийх цэгийн тоо
St – олборлолтын нийт талбайн хэмжээ, га
Sa – ажиглалтын нэг цэгийн төлөөлөх талбайн хэмжээ, га   
 
            Уул уурхайн үйлдвэрлэлийн судалгааны нөхцөлд санамсаргүй аргаар сонгох ажиглалтын цэгүүдийн тоог байгалийн бүс, газар ашиглалтын нөхцөл, эдийн засгийн бүсчлэлээс шалтгаалан дараахь байдлаар тоолох нь тохиромжтой. Үүнд:
 
Ойт хээр, хээрийн бүсэд:
 
Унаган төрхөөрөө хадгалагдсан орон зайд     2.0-2.5 га-д 1 цэг Ердийн даацтай бэлчээрийн орон зайд                        1.5-2.0 га-д 1 цэг Талхлагдсан, эвдэрсэн орон зайд                                  2.5-3.0 га-д 1 цэг Олборлолтын бага талбайд дунджаар              3-5 цэг
 
Говь болон цөлийн бүсэд:
 
Унаган төрхөөрөө хадгалагдсан орон зайд     0.5-1.0 га-д 1 цэг Ердийн даацтай бэлчээрийн орон зайд                        1.0-1.2 га-д 1 цэг Талхлагдсан, эвдэрсэн орон зайд                                  1.5-1.6 га-д 1 цэг Олборлолтын бага талбайд дунджаар              3-5 цэг
 
Б. Диагналын арга
 
Үйлдвэрлэлд харьцуулалт хийх боломж багатай, суурь судалгааны үндсэн мэдээлэл хомс орон зайд экологийн эрсдлийг багасгах үүднээс системтэй үйлдэл бүхий диагналын аргыг хэрэглэх нь оновчтой. Диагналын арга нь судалгаанд хамрах талбайн зураг дээр ажиглалтын цэгүүдийг диагналдан байршуулсан байх ба үйлдлийг тэр төлөвлөлтийн дагуу хийж гүйцэтгэх аргачлал юм. Диагналын арга нь ажиглалтын цэгүүдийг талбайд жигд тараан байршуулснаараа талбайг системтэйгээр хамруулж, үгүйсгэлийг бууруулдаг сайн талтай. Мөн олборлолтод өртөх талбайн хэмжээ ажиглалтын нэг цэгээр төлөөлүүлэх талбайн хэмжээнээс бага тохиолдолд ургацын гарцыг нарийвчлах үүднээс диагналын аргыг хэрэглэх боломжтой. Диагналын аргыг хэрэглэж байгаа тохиолдолд ажиглалтын нэг цэгийн төлөөлөх талбайн хэмжээг санамсаргүй аргынхаас 20-50 хувиаар бууруулан тооцоолж болно.
 
7.4. Ашигт малтмалыг олборлох, боловсруулах явцад өртөх ургамалан нөмрөгийн экологи-эдийн засгийн үнэлгээ
 
7.4.1. Ашигт малтмалын олборлолт, боловсруулалтын явцад өртөх  ургамалан нөмрөгийн экологийн үнэлгээний коэффициент
 
Ашигт малтмалын олборлох, боловсруулах явцад өртөх ургамалан нөмрөгийн экологийн хямралт тойрог, шууд бус хохирлыг коэффициентийн оролцоотойгоор тогтоох хувилбарыг авч үзэв. Энэ хувилбар нь:
 
Анхдагч бүтээгдэхүүн, бодисын эргэлт, олон организмын уулзварын үүрэг Хүлэмжийн хийг саармагжуулан цэвэршүүлэх Хөрсжилт, хөрсний үржил шим, хөрсний ус, чийгийг хамгаалах Уур амьсгалыг зөөлрүүлэх, салхины нөлөө, агаарын халалтыг бууруулах Биологийн сан бүрдүүлэлт, олон гишүүдийн оролцоо, байгалийн өнгө үзэмж  зэрэг экосистемд гүйцэтгэх үүргийг нь эдийн засгийн үзүүлэлтэд хөрвүүлэхэд ашиглах тоон илэрхийллийг гаргахад чиглэнэ.
 
Аргачлалыг хэрэглэх болон тооцооллыг хялбарчлах үүднээс ургамалан нөмрөгийн сав шим ерөтнцөд гүйцэтгэх үүрэг, чадварыг дараахь байдлаар хураангуйлан шууд бус хохирлыг тооцох үндэслэл болгоно. Үүнд:
 
үйлдвэрлэлийн талбайд шууд устаж үгүй болох болон нөхөн сэргээгдэх чадвар бүхий биологийн бодгалиуд, тэдгээрийн нэр төрлийн хүрээнд; харилцан хамаарал бүхий сав ертөнцийн бүрэлдэхүүн болон оршин тогтнож байдгийн хувьд хөрс, түүний салшгүй хэсэг болох тухай асуудлын хүрээнд; тухайн орчны экососистемд гүйцэтгэх үүрэг, ач холбогдол нь алга болох үүднээсээ цаг уур, агаар, зоосфер зэрэг экосистемд нөлөөлөх чадварын хүрээнд тус тус тооцогдоно.
 
Арга зүйн хэрэглээг хялбарчлахын тул байгалийн үндсэн бүсээр ургамалан нөмрөг, хөрс, цаг уур, аж ахуй, эдийн засгийн ерөнхий үзүүлэлтүүдийг төлөөлүүлсэн суурь коэффициентийг гаргаж, түүнийг судалгааны дүнд түшиглэн ашигт малтмалын ордын байршилд тохируулан засварлах хэрэгтэй. 
 
А. Ургамалан нөмрөгийн сан хөмрөг, биологийн нөхөн сэргэх чадварыг  үнэлэх  коэффициент
 
Ургамалан нөмрөгийн сан хөмрөг гэдэг нь ашигт малтмалын олборлолт хийхэд эвдрэх газарт ургаж байгаа ургамалан нөмрөгийн зүйлийн бүрэлдэхүүнийг бүрдүүлж байгаа гишүүдийн тохиолдоц, арвийн хэмжээг хэлнэ. Ургамлын төрлийг дараахь байдлаар ангилна:
 
Нэн ховор ургамал /"Байгалийн ургамлын тухай" хуулиар ангилсан/ Ховор ургамал /"Байгалийн ургамлын тухай" хуулиар ангилсан / Ховордож байгаа ургамал /ховор ургамлын жагсаалтад оруулахаар бүртгэгдсэн ургамал/ Антропофит ургамал /хөл газрын ургамалд бүртгэгдсэн ургамал/ Бэлчээр, хадлангийн ургамал /орон нутгийн үндсэн голлох ургамал/
 
Ургамалан нөмрөгийн сан хөмрөг, биологийн нөхөн сэргэх чадварын   коэффициент /Ka/-ийг ашигт малтмалын ордын орчимд олборлолтын өмнөх үеийн суурь судалгааны үзүүлэлтийг харгшалзан тооцно. Үүний тулд  суурь коэффициент  /СКа/-ийг дараахь үзүүлэлтийг ашиглан засварлана. Үүнд:
  
Ургамалан нөмрөгийн хучилтын хэмжээ /УН/, %  Ургамалан нөмрөгт эзлэх нэн ховор, ховор ургамлын хэмжээ /АУ/, % Ургамлан нөмрөгт эзлэх хүмүүнсэг  ургамлын хэмжээ /ХУ/, %   
 
Судалгаагаар тогтоогдсон үзүүлэлтүүдийн суурь мэдээллээс хазайсан хазайлт /УНх, АУх, ХУх/ нь ашигт малтмалын олборлолт, боловсруулалтын үйл ажиллагаа явуулах байршлын хувьд үнэлгээний хазайлт /СКа/-ыг тооцох үндэслэл болно.
 
Ка = Cka * УНх *  АУ х * ХУх                    (7.2)
 
·         УНх  =  УН судалгаа/УН суурь                       |
·         АУх  =  АУ судалгаа/АУ суурь                        |  Х = Үсудалгаа/Үсуурь
·         ХУх  =  ХУ судалгаа/ХУ суурь                        |
 
Б. Ургамалан нөмрөгийн хөрсний үржил шимд  нөлөөлөх чадварыг  үнэлэх  коэффициент
 
Ургамал болон хөрсний үржил шим, түүний агробүтэц нь харилцан хамааралтай байдаг. Ургамалан нөмрөгийн хөрс, түүний үржил шимд үзүүлэх нөлөөллийг үнэлэх коэффициент /Кb/-ийг мөн л суурь коэффициент /CКb/-ийг засварлах зарчмаар тооцоолох бөгөөд үүнд дараахь үзүүлэлтүүдийг ашиглана:
 
·         Ялзмагт үеийн зузаан /ЯҮх/, см
·         Хөрсний өнгө   /ХӨх/
·         Хөрсний механик бүтцэд элсний эзлэх хэмжээ /ЭХх/, %
·         Ургамалан нөмрөгийн нэгж талбайд үүсгэх биомассын хэмжээ /БМх/, кг
 
Kb = Ckb * ЯҮх * ХӨх * ЭХх * БМх                      (7.3)
 
В. Ургамалан нөмрөгийн экосистемд нөлөөлөх чадварын үнэлгээний коэффициент
 
Ургамалан нөмрөг нь агаар дахь тоосжилт, агаарын хэт халалт, агаарын бохирдол зэрэг үйлдвэржилттэй холбоотойгоор экологит учирч байгаа сөрөг нөлөөллийг саармагжуулах, чийгийн ууршилт, цас, борооны усыг тогтоон барих, хаталт, хуурайшлыг багасгах, амьтдын тархалт, байршилт, идэш тэжээлийн өөрчлөлтөөс үүсэх нөлөөллийг бууруулах зэргээр түүний экосистемд үзүүлэх олон талын үүрэг, ач холбогдлыг харгалзан үзсэн болно. Ургамалан нөмрөгийн экосистемд үзүүлэх нөлөөллийн үнэлгээний суурь коэффициент /Кс/-ийг засварлахад дараахь үзүүлэлтүүдийг  ашиглана:
 
УҮАх -Уурхайн үйл ажиллагааны тоосжилтын далайц, дахин
АНх -Олборлолтын өмнөх амьтдын /шувуу, жижиг мэрэгчид, том амьтан г.м/ нөөц, толгой/га
БДх -Олборлолтын өмнөх бэлчээр ашиглалт, малын тоо/га
 
Кс = СКс * УҮАх * АНх * БДх                     (7.4)
 

Хүснэгт 36. Ургамлан нөмрөгийн  үнэлгээний суурь коэффициент болон засварын суурь үзүүлэлтүүд
 
А. Ургамалан нөмрөгийн сан хөмрөг, биологийн  нөхөн сэргэх чадварын үнэлгээ
 
 
 
Ургамлан нөмрөгийн хамгийн бага хучилт
Нийт ургамлан нөмрөгт бүлэг ургамлын эзлэх хэмжээ, хувиар
СKa
Хувиар
нэн ховор
ховор
хүмүүнсэг
Өндөр уулын бүс
50.0
2.0
5.0
10.0
2.0
Уулын тайгын бүс
80.0
2.0
5.0
20.0
2.4
Ойт хээрийн бүс
85.0
4.0
10.0
35.0
3.4
Хээрийн бүс
Нугын хээр
80.0
4.0
10.0
20.0
3.5
хээр
70.0
4.0
10.0
30.0
3.6
хуурай хээр
70.0
4.0
10.0
35.0
3.7
Говийн бүс
Цөлжүү хээр
45.0
4.0
10.0
30.0
3.8
заримдаг цөл
30.0
4.0
15.0
30.0
3.9
Цөлийн бүс
хээржүү цөл
25.0
4.0
15.0
25.0
3.9
жинхэнэ цөл
20.0
4.0
15.0
15.0
4.0
Хэт гандуу цөл
20.0
4.0
10.0
15.0
4.1
Б. Ургамалан нөмрөгийн хөрс, түүний үржил шимд  нөлөөлөх  чадварын  үнэлгээ
 
 
Хөрсний чанар
Ургамлын биомасс, кг/кв.м
СKb
ялзмагт үеийн зузаан, см
өнгө
элсний эзлэх хувь
Өндөр уулын бүс
10 - 20
2.5YR value < 3, chroma 4-2
20.0
3.5 - 8.5
1.5
Уулын тайгын бүс
20 - 30
10R value 4-3,
chroma 6-2 
20.0
5.5 - 9.0
1.9
Ойт хээрийн бүс
30 - 40
5YR value 5-3,    chroma 4-2 
30.0
4.0 - 7.5
2.4
Хээрийн бүс
Нугын хээр
30 - 40
2.5YR value  <3,  chroma < 3
30.0
8.5 - 15.0
2.8
хээр
20 - 30
7.5YR value 5-3, chroma 4-3  
40.0
6.5 - 13.0
3.3
хуурай хээр
20 - 30
10YR value 4-6, chroma 4-2  
50.0
3.5 - 6.0
3.5
Говийн бүс
Цөлжүү хээр
 
10YR  value 5-7, chroma 6-2 
60.0
2.0 - 5.0
4.0
заримдаг цөл
 
 10YR value 6-8, chroma 8-3 
60.0
1.5 - 4.0
4.1
Цөлийн бүс
хээржүү цөл
 
 2.5Y value 6-8, chroma 8-4 
60.0
1.0 - 3.5
4.3
жинхэнэ цөл
 
 5Y value 7-8, chroma 6-3 
60.0
0.5 - 3.0
4.9
Хэт гандуу цөл
 
 5Y value 7-8, chroma 4-2 
60.0
0.5 - 2.5
5.0
В. Ургамалан нөмрөгийн экосистемд нөлөөлөх  чадварын  үнэлгээ
 
 
Тоосжилтын далайц, дахин
Амьтны нөөц толгой/га
Бэлчээр ашиглалт, тоо/га,
СKc
Шувуу
жижиг мэрэгч
том амьтан
Өндөр уулын бүс
1.10
 0.5
2.5 
 0.3
40 - 50
2.8
Уулын тайгын бүс
1.15
 2.4
10 
0.4 
55 - 60
2.9
Ойт хээрийн бүс
1.30
 4.5
 15.5
 0.2
60 - 70
3.4
Хээрийн бүс
Нугын хээр
 8.5
 20.5
 0.1
 0.1
70 - 75
3.5
хээр
2.3 
 25.6
 0.1
 0.1
65 - 70
3.8
хуурай хээр
 1.5
 30
 0.3
 0.3
60 - 65
3.9
Говийн бүс
Цөлжүү хээр
 0.2
 1.5
 0.01
 0.01
50 - 55
4.0
заримдаг цөл
 0.2
 1.1
 0.01
 0.01
45 - 50
4.0
Цөлийн бүс
хээржүү цөл
 0.1
 0.8
 0.01
 0.01
40 - 45
4.0
жинхэнэ цөл
0.1 
 0.5
0.01 
0.01 
35 - 40
4.1
Хэт гандуу цөл
 0.01
0.01 
 0.001
 0.001
30 - 35
4.0
 

7.4.2. Ашигт малтмалыг олборлох, боловсруулах явцад өртөх ургамалан нөмрөгийн эдийн засгийн үнэлгээ
 
Ашигт малтмалыг олборлох, боловсруулах явцад өртөх ургамалан нөмрөгийн эдийн засгийн үнэлгээг тогтооход олборлолт, боловсруулалтын талбай дахь ургамалан нөмрөгийн хэмжээг эдийн засгийн шууд үнэлгээгээр тодорхойлно. Энэхүү эдийн засгийн шууд үнэлгээ нь хэмжиж болох биет хэмжээ, үнэлж болох эдийн засгийн үзүүлэлттэй шууд холбоотой байдгаараа шууд бус хохирлоос ялгаатай. Тухайлбал:
а. Ургамлан нөмрөгийг бүрдүүлэгч зарим гишүүд нь хэрэглээний ашигт хэлбэрээрээ зах зээлд өртөх тул эдийн засгийн үнэлгээг тогтооход түүний бэлтгэлийн хэмжээ, зах зээл дэх борлуулалтын үнэ, бэлтгэлийн төлбөр хураамжийн хэмжээ  
б. Ихэнх гишүүд нь эдийн засагт бэлчээрийн болон хадлангийн хэрэглээтэй байх тул эдийн засгийн үнэлгээнд тухайн талбайн бэлчээрийн даац, бэлчээр ашиглалтын төлбөр хураамж, хадлангийн гарц, тэжээлийн зах зээлийн үнэ   
в. Цөөнгүй гишүүд нь ургамлынхаа хувьд эдийн засгийн үнэлэмжгүй боловч,  хөрсний үржил шимийг хадгалагч, орчны экологийг хамгаалагч байх үүргээ алдаагүй байх тул эдийн засгийн үнэлгээнд тухайн газрын хэмжээ, бүсчилэн тогтоосон газрын үнэ зэрэг болно.
 
А. Ашигт ургамлын эдийн засгийн үнэлгээ
 
ШУА-ийн Биологийн хүрээлэнгээс ашигт ургамлын экологи-эдийн засгийн үнэлгээг ургамлын нэр төрлөөр хийж эхэлсэн бөгөөд тухайн ашигт ургамлын борлуулалтын үнэ, түүнийг бэлтгэх зардал, зөвшөөрлийн төлбөр хураамж, тухайн ургамлаас бэлтгэн ашиглах эд эрхтэн зэрэг үзүүлэлтүүдийг иш үндэс болгосон нь түүний үр дүнг шууд үйлдвэрлэлд ашиглахад дөхөмтэй болгосон байна. Тиймээс үйлдвэрлэлийн талбайд бүртгэгдсэн ашигт ургамлын биет хэмжээг тогтоох явдал ашигт ургамлын эдийн засгийн үнэлгээг тогтооход чухал үүрэгтэй. 
 
Ашигт малтмалын олборлолт, боловсруулалтын талбай дахь ашигт ургамлын массын хэмжээг ургамалан нөмрөгийн хучилтын хэмжээг тогтоосон аргаас хамааруулан дараахь 2 аргаар тооцно.
1.     Ургамлан нөмрөгийн хучилтын хэмжээг хучилтын проектын аргаар тогтоосон бол нийт ургамлын массын гарцад ашигт ургамлын эзлэх хувийн жингээр
2.     Тоо-жингийн аргаар ургацыг тогтоосон бол жигнэсэн дундаж жингийн аргаар тус тус тооцоолно.
 
Ашигт ургамлын эдийн засгийн шууд үнэлгээг:
 
1.     Ургамалан нөмрөгийн нийт бүрэлдэхүүний дотор тэдгээрийн тохиолдох тохиолдоц, арвийн хэмжээнд тооцсон нэгж ургамал бүрийн экологи-эдийн засгийн үнэлгээний үзүүлэлтүүдийн нийлбэрээр дараахь томъёогоор тодорхойлно:
 
Эn = ∑ Эi Mi                         (7.5)
 
Эn  - ховор болон ашигт ургамлын эдийн засгийн үнэлгээ, мян.төг
Mi  - ховор болон ашигт зүйл ургамлын биомассын нийт хэмжээ, кг
Эi    - тухайн ашигт ургамлын экологи-эдийн засгийн үнэлгээ, төг
 
Ашигт ургамлын ангилалд багтсан боловч, экологи-эдийн засгийн нэр төрлийн үнэлгээ нь тогтоогдоогүй ургамлууд байвал дараахь байдлаар тодорхойлно:
εv  =  БД * Рх * Уа%  /1000                                   (7.6)
εv   - ховор болон ашигт ургамлын эдийн засгийн үнэлгээ, мян.төг
БД  - бэлчээрийн даац
Р х    - тухайн талбайн ашигт ургамлын зах зээлийн дундаж үнэ, төг
Уа% - нийт ургамалан нөмрөгт ашигт ургамлын эзлэх хэмжээ, хувь
 
Б. Бэлчээр, хадлангийн ургамлын эдийн засгийн үнэлгээ
 
Бэлчээрийн ургамлын эдийн засгийн үнэлгээ /εb/ нь тухайн бэлчээрээс малын идэх тэжээлийн нийт хэмжээ, тухайн бэлчээрийн ургацыг тогтоож, ашигт малтмалын  олборлолт, боловсруулалт үргэлжлэх хугацаанд уялдуулан тооцно.
 
БД = У / Ө * Тб                      (7.8)
 
БД - Бэлчээрийн даац
У     - Ургац /олборлолтын нийт талбайгаар/
Ө     - нэгж малын өдөрт идэх өвс
Tб   - бэлчээр ашиглах хоног
 
Нэгж малын өдөрт идэх бэлчээрийн өвсний хэмжээ, бэлчээр ашиглах хоногийн тоог тухайн нутаг орны бэлчээрийн өвсний шимт чанар, ургамалан нөмрөг төлөвшсөн аж ахуй-эдийн засгийн онцлогтой уялдуулан тогтоох хэрэгтэй.
 
εb  =  БУ* ¾% * Р нэгж /1000                      (7.9)
 
εb        - бэлчээрийн ургамлын эдийн засгийн үнэлгээ, мян.төг
БУ     - бэлчээрийн ургац, ц/га
¾%           - нийт бэлчээрт бэлчээрийн ургамлын  эзлэх хувь, %
Р нэгж - бэлчээрийн нэгж ургацын үнэ, төг
 
В. Антропофит /хүмүүнсэг/ ургамлын эдийн засгийн үнэлгээ
 
Ургамалан нөмрөгийн эдийн засгийн үнэлгээний дотор хүмүүнсэг ургамлын эдийн засгийн үнэлгээ хамгийн нарийн төвөгтэй байдаг. Ялангуяа хотжилт, хүн амын төвлөрөл нэмэгдэж байгаа өнөө үед суурин амьдрал, дэд бүтцийг дагаад дан ганц хүмүүнсэг ургамлын оролцоотой ургамалан нөмрөгийн хучаас үүссэн байх нь элбэг тохиолдох болсон. Хэдийгээр хүн, малын хөлд талхлагдаж, эдийн засгийн ач холбогдол нь буурсан ч хүмүүнсэг ургамлын тусламжтайгаар байгалийн өөрийн нөхөн сэргээлт явагддаг учир хөрсний үржил шимт байдал хадгалагддаг.
 
Хүмүүнсэг ургамлын тархалт, тогтворжилт нь хүний үйл ажиллагаатай салшгүй холбоотой байдаг тул түүний экологи-эдийн үнэлгээг дараахь байдлаар тогтооно: 
 
εant  =  БД * χ% * St * Рℓ  / 1000                 (7.10)
 
εant       - хүмүүнсэг ургамлын эдийн засгийн үнэлгээ, мян.төг
χ%    - нийт ургамалан нөмрөгт хүмүүнсэг ургамлын эзлэх хувь, %
St     - олборлолт, боловсруулалтын талбайн хэмжээ, га
Рℓ          - хот, суурин газар дахь газрын жилийн төлбөр, төг/га
 

7.4.3. Арга зүйг нэгтгэн дүгнэх
 
Ургамалан нөмрөгийн экологи-эдийн засгийн үнэлгээг үндсэн 2 хэлбэрээр тодорхойлж байгаагаас шалтгаалан тэдгээрийг тус тусад нь нэгтгэсний дараа нийт үнэлгээг тогтоох боломжтой болно. Ургамалан нөмрөгийн экологийн үүргийг хохирлын шууд бус хэлбэрээр илэрнэ гэж үзэж, коэффициентийн аргаар үнэлсэн үзүүлэлтүүдийг хураангуйлан нийлбэр байдлаар илэрхийлэв.
           
УНК  =  Ка*St  + Кb* St + Kc*(St + Sr)                      (7.11)
 
            УКН  - Ургамлан нөмрөгийн экологи-эдийн засгийн үнэлгээний нэгдсэн коэф
Sr       - уурхайн орчны нөлөөлөлд өртөх талбай
 
Ургамлан нөмрөгийн экологи-эдийн засгийн үнэлгээний нэгдсэн коэффициентийн тусламжтайгаар ашигт малтмалын олборлолт, боловсруулалтын явцад өртөх ургамалан нөмрөгийн экологи-эдийн засгийн үнэлгээг дараахь байдлаар тооцно:
 
εt1 = (εv + εb + εant) * УНК * ť * Ii = (εv + εb + εant) * (Ka + Kb +Kc) * ť * Ii         (7.12)
 
εt1   -ургамалан нөмрөгийн экологи-эдийн засгийн нийт үнэлгээ, төг
ť     -хугацаа, жилээр
Ii     -инфляцийн индекс
 
Ашигт малтмалыг олборлох, боловсруулах үеийн ургамалан нөмрөгийн экологи-эдийн засгийн нийт үнэлгээнд үнийн инфляцийн индекс /Ii/-ийг хэрэглэхээр тооцсон бөгөөд түүнийг тухайн үеийн зах зээлийн ханшаар тооцох нь зүйтэй.
 
            Олборлолтын дараахь нөхөн сэргээлтийн үр дүнг дүгнэх үйл ажиллагаа энэ арга зүйн салшгүй хэсэг байх бөгөөд биологийн нөхөн сэргээлтийн явцад дараахь үзүүлэлтийг ашиглана.
 
Нөхөн сэргээлт хийсний дараа ургамалан нөмрөг (УН)-ийн хучилт олборлолтын өмнөх үеийнхээс буурахгүй болж, нийт ургамалан нөмрөгт бэлчээрийн ургамал (БУ) болон хүмүүнсэг ургамал (ХУ)-ын эзлэх хэмжээ 70 хувьд хүрсэн үед биологийн нөхөн сэргээлтийг үр дүнтэй болсон гэж тооцно. Үүнийг хялбарчилсан байдлаар томъёолбол:
 
Нөхөн сэргээлтийн дараахь УН хучилтын хувь ≥ олборлолтын өмнөх УН-ийн хучилтын хувь
а. Нөхөн сэргээлтийн дараахь БУ-ын эзлэх хувь ≥ олборлолтын өмнөх БУ-ын 70%
б. Нөхөн сэргээлтийн дараахь ХУ-ын эзлэх хувь ≥ олборлолтын өмнөх ХУ-ын 70%
 
Ургамалан нөмрөгийн экологи-эдийн засгийн үнэлгээг шууд ба шууд бус үзүүлэлтүүдээр тооцоход хамаарах хохирлын хэлбэрийг дор хураангуйлан үзүүлэв:
 
Хүснэгт 37. Ургамалан нөмрөгийн хохирлын хэлбэр
Шууд бус хохирлын хэлбэр
Шууд хохирлын хэлбэр
Ка –биологийн нөхөн сэргэх чадварын коэффициент
εv –ховор болон ашигт ургамлын эдийн засгийн үнэлгээ
Кb –хөрс, түүний үржил шимд үзүүлэх нөлөөллийн чадварыг үнэлэх коэффициент
εb –бэлчээрийн ургамлын эдийн засгийн үнэлгээ
Кс –экосистемд үзүүлэх нөлөөлөх чадварын суурь коэццициент
εant –хүмүүнсэг ургамлын эдийн засгийн үнэлгээ
7.5. Аргачлалыг хэрэглэх зөвлөмж
 
Энэхүү аргачлалыг боловсруулахдаа экосистемийн харилцан хамааралтай олон бүтцэт иж бүрэн байдлыг харилцан уялдаа холбоонд нь авч үзэхийг чухалчилж, тэдгээрийн экологийн үнэлэмжийг эдийн засгийн агуулгад хөрвүүлэх асуудлыг хөндсөн.  Тиймээс уг аргачлалыг мөн чанарын хүрээнд нь хэрэглэхийн тулд энэхүү зөвлөмжийг боловсруулсан бөгөөд уг зөвлөмж нь ургамлан нөмрөгийн экологи-эдийн засгийн үнэлгээг үнэн бодитойгоор тогтооход шаардлагатай зарчмын чанартай дараахь хэдэн асуудлыг багтааж байгаа болно. Үүнд:
 
1.     Аргачлалыг хэрэглэх мэргэжлийн хандлага
2.     Аргачлалыг хэрэглэх хугацаа, түүний үр дүнд нөлөөлөх байдал
3.     Аргачлалын үр дүнг харьцуулах мэдээллийн суурь бааз бүрдүүлэх зэрэг асуудлыг аргачлалын хүрээнд авч үзэж, дараахь байдлаар харуулав:
 
Хүснэгт 38. Ургамалан нөмрөгийн экологи-эдийн засгийн үнэлгээний зарчим
 
 
 
Ургамалан нөмрөгийн бүтэц, бүрэлдэхүүнийг тодорхойлох
Экологи-эдийн засгийн шууд бус хохирлыг тогтоох
Арга зүйн хэрэглээг үнэлж дүгнэх
1.
Анхан шатны материал бүрдүүлэлт нь ургамлын нэр төрлийг зөв тогтоох, ангилал ялгааг мэргэжлийн түвшинд зөв бүлэглэх
Анхан шатны материалыг боловсруулахад ургамал тус бүрийн экосистемд дэх оролцоог хамаарагч хүчин зүйлүүдийн хүрээнд зөв томъёолох
Ургамал ургах орчин, нөхцөл, өөрчлөлтийн учир шалтгааныг мэргэжлийн үүднээс харьцуулан дүгнэх
2.
Олборлолт, боловсруулалтын өмнөх зуны турш 2 удаа гүйцэтгэх
·       Зуны эхний хагаст – хавар эртийн ургамлыг бүртгэх
·       Зуны II хагаст намар оройн ургамлыг бүртгэх
·       Биомасс хуримтлалын хамгийн оргил үед массын гарцыг тогтоох
 
Олборлолт, боловсруулалтын өмнө тухайн орчны ургамлын экологи-эдийн засгийн үнэлгээг тогтоох:
 
 
3.
Байгалийн бүс дэх ургамалжилтын ерөнхий төлөвшил:
·       Ургамалан нөмрөгийн ургах чадамж, экосистемийн тогтворжилт
·       Массын гарц, бодисын эргэлтийн хэмжээ
·       Ургамлын экологи-эдийн засгийн бүлэглэл
 
Ургамлаас хамааралтай экосистем :
·      Цаг уурын үзүүлэлт, чийг, дулааны хамаарал
·      Салхи, агаарын урсгал, агаарын сорьц
·      Хөрс, хөрсний үржил шим, агро бүтэц
·      Амьтан, зоосферийн тархалт, нөөц
 
 
Аргачлалыг хэрэглэх олон мэргэжлийн уулзварыг нэгтгэх, мөн түүний хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх, боловсронгуй болгох асуудлыг төр, засгийн зүгээс анхаарах шаардлагатай.
 
 
 
 
 
 
 
 

Ашигт малтмалын олборлолт, боловсруулалтын явцад өртөх ургамалан нөмрөгийн
экологи-эдийн засгийн үнэлгээ, хохирол тооцох аргачлалыг ашиглах  жишээ:
 
Өгөгдөл:          
 
1. Олборлолтоор эвдрэх талбай                       100 га
2. Боловсруулалтад өртөх талбай                    50 га
3. Дэд бүтэц, парк ашиглалтын талбай             50 га                              
4. Орчин тойрны талбайн хамт нийт      500 га   =>        Шууд хохирлын талбай            200 га, St
Нөлөөлөлд өртөх талбай 300 га, Sr
                                               
           
Олох нь:  Ургамалан нөмрөгийн экологи-эдийн засгийн нийт үнэлгээ:
 
                        А. Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нөхцөлөөр
                        Б. Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумын нөхцөлөөр
 
Олсон нь :        А.  Сэлэнгэ аймгийн Ерөө сум:
 
Байгалийн бүс:             Ойт хээр Ургамлын сан хөмрөг, нөхөн сэргэх чадварын үнэлгээ:                        СКа = 3.4 Суурь коэффициентийн засвар:            Үзүүлэлт          Судалгаа          Суурь   Хазайлт
УНх                  87                     85         1.02
АУх                  28                     14         2.00
ХУх                  60                     35         1.71
     
Ка = CКa * Унх*Аух*ХУх  = 3.4 * 1.02 * 2.00 * 1.71 = 11.86
 
 Хөрс, түүний үржил шимд нөлөөлөх чадварын үнэлгээ:          СКb = 2.4
Суурь коэффициентийн засвар:                        Үзүүлэлт          Судалгаа          Суурь   Хазайлт
ЯҮх                  25-28                30-40       0.74
ХӨх                  5.00                  5.00         1.00  
ЭХх                  27.5                  30            0.91
БМх                 6.4                    4.0-7.5     1.00
 
Kb = СКb *ЯҮх*ХӨх*ЭХх*БМх = 2.4 * 0.74 * 1.00 * 0.91* 1.00 = 1.62
 
Экосистемд нөлөөлөх чадварын үнэлгээ:                                 СКс = 3.4
Суурь коэффициентийн засвар:                        Үзүүлэлт          Судалгаа          Суурь               Хазайлт
УҮАх                1.50                  1.30                  1.15
АНх                  22.3                  20.2                  1.10
БДх                  500                   357                   1.40
 
Кс = CKc * УҮАх*АНх*БДх = 3.4 * 1.15 * 1.10 * 1.40 = 6.02
 
Ашигт ургамлын эдийн засгийн шууд үнэлгээ: 1 Хонин толгойн жилийн ашиг 11 500₮
 
εv  =  БД * Рх * Уа%  /1000 = 357 * 11500 * 28% / 1000 = 1149.54 мян. төг
 
Бэлчээрийн ургамлын эдийн засгийн шууд үнэлгээ:  100 кг хадланг  5500 төгрөг гэе.
 
εb  =  БУ*St * ¾%* Р нэгж /1000 =  6.4ц/га * 200 га * 12% * 5500 төг/1000 =  844.8 мян. төг
 
Хүмүүнсэг ургамлын эдийн засгийн шууд үнэлгээ:  хот, суурин газрын жилийн төлбөр 5 төг/кв.м
 
εant  =  χ% * St * Рℓ /1000 = 200 га*60%* 50000 төг/1000 = 6000.0 мян. төг
 
Ургамалан нөмрөгийн экологи-эдийн засгийн нийт үнэлгээ:
 
εt1 = ( εv+εb+εant  ) * (Ka+Kb+Kc)*ť*Ii = (1149.54+844.80+6000.00 ) * (11.86+1.62+6.02) = 155889.63
            Нэг га-д тооцогдох  εt1 =   нийт εt1/St  = 155 889.63/200 = 779.45 мян. төг болно.
 
Олсон нь :        Б. Өмнөговь аймгийн Цогт-Овоо сум
 
Байгалийн бүс:             Хээржүү цөл Ургамлын сан хөмрөг, нөхөн сэргэх чадварын үнэлгээ:                        СКа = 3.9
Суурь коэффициентийн засвар:      Үзүүлэлт          Судалгаа          Суурь               Хазайлт
УНх                  63                     25                     2.52
АУх                  21                     19                     1.11
ХУх                  53                     25                     2.12
 
Ка = CКa * Унх*Аух*ХУх  = 3.9 * 2.52 * 1.11 * 2.12 = 23.12
 
 Хөрс, түүний үржил шимд нөлөөлөх чадварын үнэлгээ:          СКb = 4.3
 
Суурь коэффициентийн засвар:      Үзүүлэлт          Судалгаа          Суурь   Хазайлт
ЯҮх                  14                     15-20                0.93
ХӨх                  2.5                    2.5                    1.00     
ЭХх                  82                     60                     1.37
БМх                 2.1                    1.0 -3.5             1.00
 
Kb = СКb *ЯҮх*ХӨх*ЭХх*БМх = 4.3 * 0.93 * 1.00 * 1.37* 1.00 = 5.48
 
Экосистемд нөлөөлөх чадварын үнэлгээ:                                 СКс = 4.0
Суурь коэффициентийн засвар:                        Үзүүлэлт          Судалгаа          Суурь              
УҮАх                2.3                    1.9                    1.21
АНх                  0.52                  0.52                  1.00
БДх                  500                   178                   2.81
 
Кс = CKc * УҮАх*АНх*БДх = 4.0 * 1.21 * 1.00 * 2.81 = 13.60
 
Ашигт ургамлын эдийн засгийн шууд үнэлгээ: 1 хонин толгойн жилийн ашиг 11 500₮
 
εv  =  БД * Рх * Уа%  /1000 = 178 * 11500 * 28% / 1000 = 573.13 мян. төг
 
Бэлчээрийн ургамлын эдийн засгийн шууд үнэлгээ:  100 кг хадланг 5500 төгрөг гэе.
 
εb  =  БУ*St * ¾%* Р нэгж /1000 =  2.1ц/га * 200 га * 12% * 5500 төг/1000 =  277.2 мян. төг
 
Хүмүүнсэг ургамлын эдийн засгийн шууд үнэлгээ:      хот, суурин газрын жилийн төлбөр 5 төг/кв.м
 
εant  =  χ% * St * Рℓ  / 1000 = 200 га * 60% * 50000 төг / 1000 = 6000.0 мян. төг
 
Ургамлан нөмрөгийн экологи-эдийн засгийн нийт үнэлгээ:
 
εt1 = ( εv+εb+εant  ) * (Ka+Kb+Kc) * ť * Ii = (573.13+277.2+6000.00 ) * (23.13+5.48+13.6) = 289152.43
 
            Нэг га-д тооцогдох  εt1 =   нийт εt1 / St  = 289 152.43 / 200 = 1445.76 мян. төг болно.
 
 

НАЙМДУГААР БҮЛЭГ. АМЬТНЫ АЙМГИЙН ЭКОЛОГИ-ЭДИЙН ЗАСГИЙН ҮНЭЛГЭЭ, ЭКОЛОГИЙН ХОХИРОЛ ТООЦОХ АРГАЧЛАЛ
 
8.1. Ерөнхий зүйл
           
Монгол Улсын төрөөс экологийн талаар баримтлах бодлогод "амьтны тоо байршил, агнуурын нөөцийг нь судалж, экологи-эдийн засгийн үнэлгээний үндсэн дээр аж ахуйн ач холбогдол, ашиглалт, хамгааллын хэлбэр, зохион байгуулалтыг нь бүсчлэн тогтоох"-ыг заажээ. Монгол Улсын "Байгаль орчныг хамгаалах тухай" хуульд байгалийн нөөц, баялаг түүний дотор ан амьтны нөөц баялгийг экологи-эдийн засгийн иж бүрэн үнэлгээний үндсэн дээр ашиглах тухай тодорхой заалтыг оруулсан байна.
           
Байгалийн баялгийн чухал бүрдэл хэсэг амьтны аймаг, түүний дотор экологи- эдийн засаг, нийгмийн онцгой ач холбогдолтой зэрлэг хөхтөн амьтны нөөц баялгийг зүй зохистой ашиглах, хамгаалах асуудал нь дээрх зорилтыг шийдэх үндсэн нөхцөл болно. Амьтан зөвхөн аж ахуйн ач холбогдолтой төдийгүй экосистемийн чухал ач холбогдолтой. Зэрлэг хөхтнийг хайрлан хамгаалж, зохистой ашиглахын тулд юуны өмнө зүйл тус бүрийн байгаль, эдийн засгийн ач холбогдлыг зөв үнэлж, тодорхойлох шаардлагатай. Амьтдын зөвхөн амьдрахуйн ба орчин зүйн зүй тогтлыг танин мэдэх нь хангалттай биш, харин тэдгээрийн тархац, нөөц тоо хэмжээг тодорхойлж, экологи-эдийн засгийн үүднээс зөв үнэлснээр өсгөн олшруулж, зохистой ашиглах бодитой үндэслэл бүрдэнэ.
           
Манай улсад анх ерээд оны дундуур ховор болон агнуурын чухал холбогдолтой 48 зүйл хөхтөн, 70 шахам зүйл шувуу, 2 зүйл загасыг 120-100000 төгрөгөөр үнэлсэн мөнгөн үнэлгээ тогтоосон байна. Мөн үнэлгээнд халиун буга, буган цааг эр эмээр, бараан хандгай, зэрлэг гахайг зүйлхнээр, загасыг биеийн хэмжээгээр нь ялгажээ. Уг үнэлгээ агнуурын нөөц ашигласны төлбөр, ан амьтныг агнах, барих зөвшөөрлийн хураамжийн хувь хэмжээ, ан амьтны жишиг үнэ, гадаадын иргэнд тусгай төлбөрөөр агнуулах ан амьтны төлбөр хураамжийн хэмжээг тогтоох үндэс болсон чухал ач холбогдолтой. Гэвч энэ үнэлгээ нь амьтны экологи, эрх зүйн холбогдлыг огт тусгаагүй, эдийн засгийн холбогдлыг бараг тусгаагүйн дээр гол үзүүлэлт болгож авсан зах зээлийн үнийг ч гүйцэд тооцоогүй юм.
           
Амьтны экологи-эдийн засгийн үнэлгээг тогтоох аргачлал нь урьд өмнө манай улсад огт байгаагүй юм. ШУА-ийн Биологийн хүрээлэнгийн Хөхтний экологийн лабораторийн судалгааны 30-аад жилийн судалгааны үр дүн, туршлага, ерөнхий экологийн онол, арга зүйд тулгуурлан "Монгол орны зэрлэг хөхтөн амьтны зүйлийн экологи-эдийн засгийн үнэлгээний аргачлал"-ыг  боловсруулав.
           
Зэрлэг хөхтөн амьтны үнэлгээ нь нөөцийн үнэлгээ, зүйлийн экологи-эдийн засгийн үнэлгээ, нөөцийн экологи-эдийн засгийн үнэлгээ гэсэн 3 хэсгээс тогтоно.
           
Зүйлийн экологи-эдийн засгийн үнэлгээнд нэг зүйл амьтныг (шаардлагатай үед зүйлхэн, хүйс, бодгалиар ялгасан) экологийн 12, эдийн засгийн 11, эрх зүйн 9 үзүүлэлтээр үндсэн шалгуур, зах зээлийн хэрэгцээг мөнгөн үнээр эдийн засгийн суурь үнэлгээ болгож, дүн буюу экологи-эдийн засгийн үнэлгээг мөнгөн үнээр илэрхийлэн гаргав. Манай улсад анх удаа боловсруулж байгаа зэрлэг хөхтөн амьтны экологи-эдийн засгийн үнэлгээ нь эдийн засаг, нийгмийн болон шинжлэх ухааны чухал ач холбогдолтой. Энэ нь амьтантай харьцах бүх үйл ажиллагаанд ашиг, төлбөр, жишиг үнэ, хураамж, татвар, тусгай үнэ, хохирлыг мөнгөөр тооцож нэг мөр болгон мөрдөх үндэс бүрдэнэ. Зэрлэг амьтантай харьцах үйл ажиллагаанд улс, олон улсын хууль, эрх зүй, орчин үеийн экологийн үзэл баримтлалыг энэ үнэлгээнд нэгтгэн тусгаж, ингэснээрээ нийгмийн төдийгүй, байгаль хамгааллын  чухал ач холбогдолтой юм.
           
Энэхүү аргачлал нь Монгол орны зэрлэг хөхтний 138 зүйл буюу бүх зүйлийн экологи-эдийн засгийн үнэлгээ, экологи-эдийн засгийн үнэлгээний аргачлал гэсэн хоёр үндсэн хэсгээс бүрдэнэ.
 
8.2. Зэрлэг хөхтний зүйлийн экологи-эдийн засгийн        үнэлгээний үндэслэл, зарчим
 
            Зэрлэг амьтан нь байгалийн бусад бүх биет юмсын нэгэн адил байгалийн бүтээгдэхүүн бөгөөд бүх амьтай, амьгүй байгальтай байнгын харилцан хамаарал, хувьсал, хөгжил хөдөлгөөнд оршин тогтнодог. Амьтай ба амьгүй байгалийн байнгын хөгжил хөдөлгөөнтэй тэнцвэрт харилцан хамаарлыг орчин тогтолцоо буюу экосистем гэх бөгөөд зэрлэг амьтан нь экологийн үндсэн бүрэлдэхүүн хэсэг болно.
           
Монгол Улсын "Үндсэн хууль"-д "...амьтан ... гагцхүү ард түмний мэдэл, төрийн хамгаалалд байна. ... Монгол улсын иргэдэд өмчлүүлснээс бусад ... амьтан ... төрийн өмч байна." гэж заажээ. Тус улсын байгалийн зэрлэг амьтан ийнхүү төрийн болон иргэдийн хувийн гэх өмчийн хоёр хэлбэрт хамаардаг.
           
Зэрлэг амьтны зүйл, зүйлхэн (хэлбэр) бодгаль бүхэн нь экосистемд ил, далд, шууд, дам ямар нэг ач холбогдол, ашиг тус, нөлөө оролцоотой байдгийг экологийн шинжлэх ухааны онол, судалгаа, туршилтын үр дүн нотолдог. Хүн аж ахуйн тодорхой төвшинд, зөвхөн явцуу хэрэгцээнийхээ үүднээс заримдаа амьтныг ашигтай, ашиггүй буюу хортой, хоргүй гэж зааглан ялгадаг нь явцуу бөгөөд буруу үзэл юм. Ийм үзлийн уршгаар хүн төрөлхтөн түүхийнхээ өнгөрсөн үед олон зүйл үнэт ан амьтнаа устгаж, бүр олон зүйл амьтныг эрс цөөрүүлэн устахад дөхүүлжээ. Энэ гашуун туршлагаа өнөөгийн хүн төрөлхтөн ухаарч ойлгон гэмшиж дахин давтахгүйг эрмэлзэж байна.
           
Манай дэлхийн амьдсын (биологийн) элдэв хэлбэр бүхнийг хэвээр нь хадгалах, хамгаалах асуудал одоо мэргэжлийн байгууллага, хүмүүсийн хүрээнээс  хэдийн хальж, улс орнуудын төр, засаг, нийгэм-эдийн засгийн үндсэн асуудал болж, байгаль орчныг хэвийн байлгаж, экологийн тэнцвэрийг хадгалах нь дэлхий нийтийн  тулгамдсан зорилт боллоо.
           
Хүн зэрлэг амьтантай байнгын тасралтгүй харилцан холбоо, бодис энергийн солилцоонд оршдог. Амьтан нь хүний хүнс тэжээл, эд хэрэглэл, үйлдвэрийн түүхий эдийн эх булаг болдгоос гадна соёл, гоо зүй, эрүүл ахуй, оюун ухааны хөгжлийн асар өргөн ач холбогдолтой эх булаг юм.
           
Амьтны аймагтай зөв харьцах, төрөлх бүтэц бүрэлдэхүүнээр нь хэвийн хадгалж зөв зохистой ашиглахын тулд түүний биологи, экологи, тархац, нөөц, тоо хэмжээг танин мэдээд зогсохгүй, экологи-эдийн засгийн үүднээс зөв үнэлэх шаардлага гарч байна.
           
Дэлхийн улс орнуудын дотроос амьтны баялаг нь хамгийн уугуул, хэвийнд тооцогддог монгол орны хөхтөн амьтныг авч үзэхэд л уламжлалт ан ав, аж ахуйн үйл ажиллагааны шууд болон дам нөлөөгөөр тоо, чанарын их өөрчлөлтөд орсон нь ил харагддаг. Зөвхөн XX зуунд тахь адуу, соргог бөхөн, шарнад цөөвөр устаж, олон үнэт ан ховордож цөөрөн голын минж, голын халиу, буган цаа, хавтгай тэмээ, мазаалай баавгай, монгол бөхөн нэлээд зүйл устахад ойртжээ.
           
Зэрлэг амьтан зөвхөн манай улсын өмч, баялаг төдийгүй дэлхий нийтийн өв хүртээл юм. Дэлхийн бусад оронд огт байдаггүй (монгол бөхөн, мазаалай баавгай, г.м) болон устсан, нэн ховордсон (хавтгай тэмээ, цагаан зээр, цоохор ирвэс, аргаль хонь г.м) ховор нандин амьтан манайд олон бий. Ийм учраас манай улс НҮБ-ийн хүн ба шим мандал байгууллага, Ховордсон зэрлэг ургамал, амьтны зүйлийн худалдааны тухай олон улсын конвенци, Биологийн төрөл зүйлийг хамгаалах тухай олон улсын конвенци, Зэрлэг амьтны нүүдэллэдэг зүйлийг хамгаалах тухай олон улсын конвенци гэх мэт олон улсын янз бүрийн байгууллагын гэрээ хэлцэл, экологи, эрх, ёс зүйн баримтлалд нэгдэн дэлхийн олон улс орны төр, олон нийтийн байгууллага, хувь хүмүүстэй зэрлэг амьтан хамгаалах, судлан шинжлэх, зөв зохистой ашиглах асуудлаар өргөн хүрээнд хамтран ажиллах болов.
             
Орчин тогтолцоо, амьдсын элдэв хэлбэрийг хэвийн хадгалж, зохистой ашиглах, зэрлэг амьтныг хамгаалах үүднээс манай орны амьтны аймаг, түүний дотор зэрлэг хөхтний зүйл, хэлбэр бүрийг экологи-эдийн засгийн үнэлгээтэй болгох зайлшгүй шаардлага тулгарч байна. Амьтны зүйл бүр байгалийн орчин тогтолцоо, нийгэм-эдийн засаг, соёл иргэншилд үзүүлэх нөлөө оролцоо холбогдлоор, өөрөөр хэлбэл чанараар орон зай, цаг хугацаа бүрд өөр өөр байдаг. Хүн төрлхтөн эрт үеэс амьтны энэ чанарыг ойлгон үнэлж харьцсаар иржээ. Тэгэхдээ амьтны чанарын үнэлгээг шинжлэх ухаанчаар албан ёсны болгож, эрх зүйн баримтлалд тусгаж байгаагүй, голдуу зах зээл эдийн засгийн практикт урсгалаар явж иржээ.
           
Өнөө үед тодорхой нэг зүйл хөхтөн, ялангуяа нэн ховор, ховор болон агнуурын онцгой холбогдолтой зүйлүүдийн байгалийн орчин тогтолцоо, эдийн засагт үзүүлж байгаа ил шууд нөлөө, холбогдлыг тодорхойлох зах зээл, аж ахуйн үйл ажиллагааны болон биологийн судалгааны мэдээ хэрэглэхүүн харьцангуй хүрэлцээтэй хуримталсан гэж үзэж болно. Харин амьтнаас орчин тогтолцоо, эдийн засагт далд, дам үзүүлж байгаа асар өргөн олон талтай, нарийн зүй тогтолт нөлөө оролцоог нотлон илэрхийлсэн биологийн судалгааны мэдээ баримт хүрэлцээгүй, ялангуяа агнуур, эрүүл ахуйн холбогдол "бага" буюу "үгүй" гэгддэг жижиг хөхтөн, зарим шувуу, мөлхөгч, хоёр нутагтан, шавж зэрэг олон анги, багийн үй олон жижиг амьтан дээр бүрэн тодорхойгүй байна.
 
Экологи-эдийн засгийн үнэлгээний үндэслэл
 
            1. Зэрлэг амьтан нь: а/ амьд байгаль, хүн нийгмийн орчин, хүнс тэжээл, эд хэрэглэхүүн, оюуны хөгжлийн эх сурвалж, б/ Үндсэн хуулиар баталгаажуулсан төр, иргэний өмч, в/ олон улсын эрх зүй гэрээ хэлцэл, экологи, ёс зүйн баримтлалд туссан дэлхий нийтийн (бүх хүн төрөлхтний) өв хүртээл, г/ ирээдүйн нийгэм, хойч үеийнхэндээ төрөлх бүтэц бүрэлдэхүүнээр нь уламжлуулан үлдээх өв болохын учир ариг гамтай харьцаж тооцоотой ашиглах.
           
2. Монгол Улсын "Байгаль орчныг хамгаалах тухай" хууль, "Төрөөс экологийн талаар баримтлах бодлого" болон бусад хууль тогтоомжид амьтны баялгийг экологи-эдийн засгийн үнэлгээний үндсэн дээр ашиглахыг хуульчлан заасан.
3. Манай улс амьтны экологи-эдийн засгийн үнэлгээг огт хийгээгүй, энэ чиглэлээр ямар нэг аргачлал байхгүй байгаа нь юуны урьд зэрлэг хөхтний экологи-эдийн засгийн үнэлгээ боловсруулах үндэслэл болов.
Экологи-эдийн засгийн үнэлгээний зарчим
 
1.     Зэрлэг хөхтний зүйл (шаардлагатай бол зүйлхэн, хүйс ялгаж) нэг бүрийг үнэлэх
2.     Зүйлийг орчин тогтолцоо (үнэн хэрэгтээ амьдас нийц) нийгэм, эдийн засагт үзүүлж байгаа илэрхий ач холбогдол, оролцоогоор нь үнэлэх
3.     Зүйлийг а/ экологийн б/ эдийн засгийн в/ эрх зүйн гэсэн гурван үндсэн шалгуураар үнэлэх.
4.     Үнэлгээ шинжлэх ухааны үндэстэй байх гэсэн гол зарчмыг баримталсан.
 
8.3. Зэрлэг хөхтний зүйлийн экологи, эдийн засаг, эрх зүйн холбогдол
 
            Монгол орны зэрлэг хөхтөн амьтны зүйлийн экологи-эдийн засгийн үнэлгээг гаргахад экологийн, эдийн засгийн, эрх зүйн болон зах зээлийн үнийн холбогдлыг  үндсэн шалгуур болгож, эхний гурван шалгуур бүрт 7-12 үзүүлэлт авч үзүүлэлт бүрт чухал байдлаар нь I-III зэрэг өгч, зэргийг баллад шилжүүлэн үнэлсэн юм. 
           
Зэрлэг хөхтний зүйлийн экологийн  холбогдол
 
            Амьтны аймаг, түүний дотор зэрлэг хөхтөн нь байгалийн орчин тогтолцооны чухал нэг бүрэлдэхүүн хэсэг болно. Хөхтөн амьтан байгалийн бүх амьдас (бусад амьтан, ургамлын аймаг, хөрс гэх мэт) болон амьгүй эрхэс (ус, эрдэс, агаар, нарны цацраг, цаг уурын үзэгдлүүд гэх мэт) хором үргэлжийн харилцан уялдаа холбоотой байнгын хөгжил хөдөлгөөнд оршин тогтнодог. Байгаль дахь зэрлэг хөхтний орчин зүйн холбогдол тоолж, хэмжиж барамгүй арвин их, асар өргөн, олон талтай, ил, далд, шууд, дам хамааралтай нарийн ээдрээтэй юм.
 
            Монгол орны зэрлэг хөхтөн амьтны экологийн буюу биоценозын холбогдлыг  үндсэн 12 үзүүлэлтээр тоймлож гаргав. 
           
1. Дэлхэц (ареал). Зүйл бүр тодорхой дэлхэцтэй байдаг. Дэлхэц өргөн, явцуу, цухас буюу зах сэжүүрийн байх нь зүйлийн оршин тогтнол, хөгжилд чухал хамааралтай. Тархац нутаг өргөн дэлгэр байх нь орчин зүйд чухал холбогдолтой. Үнэлгээнд өргөн тархацтайг I, явцууг II, цухсыг III зэрэгт оруулав.
           
2. Тоо толгой. Зүйлийн дэлхэц доторхи тоо толгой нь байгалийн нөхцөлдөө байгалийн шалгарал, зүйлийн түүхэн хөгжлийн зүй тогтлоор аяндаа зохицуулагддаг. Гэвч орчин үед байгалийн өөрийн нь зохицуулга ихээхэн алдагдаж, ялангуяа эдийн засгийн чухал холбогдолтой амьтны тоо толгой хүний аж ахуйн үйл ажиллагаанаас шууд болон дам хамааралтай болжээ. Аж ахуйн ач холбогдолтой олон зүйл цөөрч ховордсоны дээр зарим нь устахад ойртсон буюу устсан байна. Зүйлийн экологийн үнэлгээнд тоо толгойн байдал үндсэн үзүүлэлтийн нэг болно. Тоо толгойн хувьд элбэгийг I, ховрыг II, нэн ховрыг III зэрэгт орууллаа.
           
3. Бусад амьтны идэш тэжээл болдог. Амьдсын идэш тэжээлийн холбооны зүй тогтлын дагуу шавж идэштэн, туулай хэлбэртэн, мэрэгчтэн, саарьтан, туурайтан, туруутны бүх (13+6+68+1+2+11) зүйл бусад амьтны идэш тэжээл болж амьдсын оршин тогтнох, бодис, энергийн эргэлтийн үндсэн нөхцөл орчин болно. Зүйлийг идэш тэжээлийн холбоонд хэр өргөн оролцдогоор I - III зэрэглэлд ялгаж үнэлэв.
            4. Бусад амьтнаар идэшилдэг. Махчтаны бүх (23) зүйл бусад амьтнаар (хөхтнөөр), жигүүртэн, шавжичтан (12+13) хөрсний болон нисдэг шавжаар идэшилнэ. Махчтан шавжичтан амьтны голдуу дорой сул биетэн, өвчин эмгэгтэй хөгширч дордсоныг барьж хороон, идүүлэгчийнхээ байгалийн шалгарлыг явуулж, зүйлийн эволюцид эерэг нөлөөлдөг. Зарим нөхцөлд тухайлбал, хүний үйлдлийн  уршгаар амьтан хэт цөөрч ховордсон үед тэдгээрийг улам нэрмэж, цөөрүүлэх сөрөг нөлөөтэй. Идэгч, идүүлэгчийн аль альны тоо толгой, илэрхий эерэг, сөрөг нөлөөг харгалзан үнэлгээнд I - III зэрэг оноосон.
           
5. Ургамал нөмрөгт эерэг нөлөөтэй. Хөхтний зонхилох нь ургамал тэжээлтэн. Мэрэгчтэн, туулайтан, саарьтан, туурайтан, туруутны бүх (68+6+1+2+11) зүйл ургамлаар идэшлэхдээ үрий нь тараах, ялгадсаараа хөрс бордож сайжруулах, бодис энергийн солилцоог нөхцөлдүүлэх зэргээр ургамал нөмрөгт шууд, дам эерэг нөлөөлдөг. Зүйлийг ургамал нөмрөгт хэр нөлөөтэйг ойролцоогоор үнэлж I - III зэрэг оноов.
           
6. Ургамалд сөрөг нөлөөтэй. Ургамал тэжээлт хөхтний зарим (цайвар үлийч, хулан адуу гэх мэт) нь хааяа хэт олширсон үедээ байгалийн ургамлыг идэж хомстгох ховор, ховордсон ургамлыг сөнөөж болох хүртэл сөрөг нөлөөлдөг. Зарим тохиолдолд тодорхой ургамал, хааяа бүлгэмдэлд сөрөг нөлөөлдөг. Ургамал тэжээлт бүх хөхтний зүйлүүд тодорхой хэмжээгээр сөрөг нөлөөлдөг учир I - III зэрэг өгч үнэлэв.
           
7. Хөрс бүрдэлд эерэг нөлөөлдөг. Ургамал идэшт хөхтөн бараг бүгдээрээ баас, шээсээрээ хөрс бордож, нүхэнд орогнодог мэрэгчид хөрс сийрэгжүүлэн хольж хутгаж, агаар усны нэвтрэлт, үйлчилгээг сайжруулан, хөрс бүрдэлд эергээр нөлөөлдөг. Өргөн уудам нутагт бөөн олноороо байдаг хөрс бүрдэлд өргөн оролцоотой мэрэгч, тууртны зүйлүүдэд I - III зэрэг өгч үнэлсэн.
           
8. Хөрс бүрдэлд сөрөг нөлөөлдөг. Хааяа зарим цөөн зүйл тодорхой нөхцөл, хугацаанд хөрсийг сэндийлж эвдлэх зэргээр хөрс бүрдэлд сөрөг нөлөөлөх тал бий. Сөрөг нөлөөлдөг цөөн зүйлийг голдуу I - III зэрэг өгч үнэлэв.
           
9. Зарим нөхцөлд бэлчээрийн ургамал, зэрлэг амьтдыг хомстгодог. Их олширсон үедээ мэрэгч, туулай хэлбэртний зарим (цайвар үлийч, 2 зүйл огдой гэх мэт) бэлчээрийн өвс ургамлыг хомстгож, малын өрсөлдөгч болж, аж ахуйтныг хохироодог. Цөөн зүйл махчтан тоо толгой нь олширсон үедээ зэрлэг амьтдыг хомстгодог. Нэлээд мэрэгч, зарим тууртан, цөөн махчтаныг I - III зэрэг өгч үнэллээ.
           
10. Мал гэрийн амьтанд халддаг. Мах идэшт хөхтний зарим зүйл (саарал чоно, цоохор ирвэс г.м) олширсон үедээ мал, мөн ховор, ховордсон амьтанд халдаж тоо толгойг нь цөөрүүлэх сөрөг нөлөөтэй. Цөөн зүйлийг одоогийн илэрхий холбогдлоор нь I - III зэрэг өгч үнэлсэн.
           
11. Халдварт өвчний голомт болдог. Мэрэгчтэний зарим зүйл (тарвага, зурам, огдой, чичүүл гэх мэт) нь аюулт халдварт тахал, бусад халдварт өвчин агуулагч, тараагч голомт болдог. Холбогдолтой зүйлүүдэд I - III зэрэг өгч үнэлэв.
           
12. Таримал ургамал, хүнс, хогшилд хорлонтой. Мэрэгчтэний нэлээд зүйл (харх, чичүүл, хулгана г.м) агуулах, гэр сууцанд нэвтэрч, хоол хүнс идэж бохирлон, эд хэрэглэл, барилга байгууламж мэрж муутгадаг. Илэрхий холбогдолтой хэдэн зүйлд II-III зэрэг өгч үнэлэв.
 

Зэрлэг хөхтний зүйлийн эдийн засгийн холбогдол
 
            Монгол орны амьтны аймгийн дотор зэрлэг хөхтөн шиг эдийн засгийн их ач холбогдолтой бүлэг амьтан үгүй юм. Эрт дээр үеэс одоо хүртэл энэ бүлэг амьтдыг агнан амьдрал ахуйдаа ашигласаар иржээ. Мал хөдөө аж ахуй үйлдвэр хөгжих хэрээр зэрлэг хөхтнийг агнан ашиглах хэрэгцээ улам бүр багассаар байгаа ч ач холбогдлоо алдаагүй, ялангуяа зарим бүс нутагт одоо ч чухал холбогдолтой хэвээр байна. Зэрлэг хөхтний эдийн засгийн ач холбогдол энэ бүлэг амьтдын байгальд оршин тогтнох хувь заяатай шууд уялдаатай төдийгүй орчин тогтолцооны (экосистемийн) хэвийн байдалтай нягт холбоотой. Зэрлэг хөхтний эдийн засгийн ач холбогдол нь үнэлгээний чухал нэг шалгуур болж байна.
Зэрлэг хөхтний эдийн засгийн ач холбогдлыг 11 үзүүлэлтээр (Хүснэгт 39) тодорхойллоо.
           
1. Арьс шир. Туурайтан, туруутан, саарьтны бүх (14) зүйл, махчтан, мэрэгчтэний нэлээд (саарал чоно, нохой зээх, монгол болон алтайн тарвага гэх мэт) зүйлийг арьс ширийг нь хэрэглэх зорилгоор ахуйн болон үйлдвэрлэлийн чиглэлээр агнан ашигладаг. Арьс ширний зүйлийг голдуу урьдын уламжлалт экспортын мэдээг харгалзан (сүүлийн үед зэрлэг амьтны арьс шир бэлтгэл, худалдаа эрс буурсан) I-III зэрэг өгч үнэлэв.
           
2. Үслэг арьс. Махчтаныг бүх (24) зүйл, туулайтан, мэрэгчтний нэлээд зүйлийн үслэг арьсыг ашиглах зорилгоор ахуйн болон үйлдвэрлэлийн чиглэлээр агнадаг. Үслэг ан дотор эрт дээр үеэс одоо хүртэл зах зээлийн их эрэлт хэрэгцээтэй байсан уламжлалт ан голын минж, ойн булга, голын халиу, цоохор ирвэс, шүлүүс мий, алтайн болон монгол тарвага тэргүүтэй үнэт үслэг ангууд бий. Эдгээрийн зарим нь одоо ихээхэн ховордож устах аюул нүүрлээд  байна. Үслэг арьст зүйлийг агнуурын эрчим, сонирхол, зах зээлийн одоогийн эрэл хэрэгцээ, үнийг харгалзан I - III зэрэг болгож үнэлсэн.
           
3. Мах өөх (хүнсний). Туурайтан, туруутан, саарьтны бүх (14) зүйл, туулайтан, мэрэгчтэний нэлээд зүйлийг (монгол болон алтайн тарвага, бор туулай гэх мэт) мах өөх тосыг нь хоол хүнсэнд хэрэглэх зорилгоор ахуйн болон үйлдвэрлэлийн чиглэлээр агнан ашигладаг. Ангийн махны дотоод, гадаад зах зээлийн одоогийн эрэл хэрэгцээ үнийг харгалзан гурван зэрэг болгож үнэлэв.
           
4. Эвэр. Бугынхны (халиун буга, бараан хандгай, буган цаа) болон тугалмайтныхны (аргаль хонь, янгир ямаа, хар сүүлтий, цагаан зээр, татаар бөхөн) эрийн эврийг ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалтаар ашигладаг.
           
5. Цусан эвэр. Бугынхны (халиун буга, бараан хандгай, буган цаа, бор гөрөөс) цусан эврийг уламжлалт болон орчин үеийн эмнэлэгт хэрэглэх зорилгоор ахуйн болон үйлдвэрлэлийн чиглэлээр ашигладагийг гурван зэрэг болгож үнэлэв.
           
6. Эмийн түүхий эд. Бугынхны зарим зүйлийн цус (халиун буга, бор гөрөөс), махчтан, мэрэгчтэний зарим зүйлийн цөс (хүрэн баавгай, монгол болон алтайн тарвага гэх мэт),  мөн өөх тос, мах, зарим эд эрхтнийг (хүрэн баавгай, халздай дорго, саарал чоно, цоохор ирвэс, бор туулай гэх мэт) ардын буюу уламжлалт эмнэлэгт хэрэглэдэг.
           
7.8. Агнуур, спорт агнуур. Сүүлийн үед спорт агнуур гэгдэх тусгай зөвшөөрөл, тусгай үнээр гадаадын анчин, сонирхогчдод туруутны зарим зүйлийн шилдэг том бие эвэртэй эр (угалз, тэх, таарь, гур, ооно) мөн хүрэн баавгай, саарал чоно, цоохор ирвэс мэт зарим мах идэшт амьтныг хяналттайгаар агнуулах болов. Агнуурын энэ чиглэл улам өргөжих төлөвтэй. Бас энэ чиглэлийг дотоодын анчид ч сонирхох төлөв бий.
           
9. Амьд бодгалийн хэрэгцээ. Ховор, ховордсон зүйлийг нутагшуулах, сэргээн нутагшуулах, доройтсон популяцийг (бүүрийг) сэлбэх, амьтны хүрээлэнд үржүүлэх, үзүүлбэр болгох, болон судалгаа шинжилгээ аж ахуйн зориулалтаар улс, олон улсын гэрээ хэлэлцээр, хууль эрх зүй, журмын дагуу зүйлийг амьдаар нь дотооддоо болон гадаадад худалдах шилжүүлэх хэрэгцээ гардаг. 
           
10. Музей үзмэр, цуглуулга. Байгаль амьтны баялагийг нийтэд сурталчлан таниулах, хүмүүсийн танин мэдэхүйн хүрээг тэлэх зорилгоор дотоод, гадаадын музей, үзмэрийн газрууд үзвэр болгох хэрэгцээгээр чихмэл, арьс зэргийг сонирхдог.
 
11. Гоёл чимэглэл, олзвор. Эвэр, туур, соёо, арьс мэтийг гоёл чимэглэлд хэрэглэхээс гадна үс, арьс яс мэт нь гоёл чимэглэл үйлдвэрлэх түүхий эд болно.
           
12. Шинжлэх ухаан, судалгаа. Бүх хөхтөн судалгааны чухал обьект хэрэглэхүүн байдаг. Зэрлэг хөхтнийг барьж, агнаж судлах, турших элбэг.
 
Зэрлэг хөхтний зүйлийн эрх зүйн холбогдол
 
            Хүн хөхтөн амьтантай, ялангуяа аж ахуйн онцгой ашиг холбогдол бүхий зүйлтэй харьцах явцад тэр зүйлийн дэлхэц (ареал) нь багасах, тасархайтаж цоогтох, тоо толгой нь цөөрч, үржил төлжил нь муудах зэрэг сөрөг үзэгдэл үүсч, улмаар ховордох буюу заримдаа устаж сөнөх аюул ч тохиолддог. Ийм байдалд орсон зүйлийг ховор, ховордсон амьтан гэнэ. Ховордсон зүйлийг сэргээн өсгөж, хэвийн дэлхэц, тоо толгой, үржил төлжилттэй болгож, зохистой ашиглах, нөгөө талаар ховордсоны уршгаар үүссэн экологийн хохирлыг арилгаж, орчин зүйн тэнцлийг хадгалах үүднээс улс, олон улсын хууль, эрх зүй, гэрээ хэлэлцээр, экологийн болон ёс зүйн баримтлал журам гаргаж хамгаалах, ашиглалтыг хязгаарлах зэрэг арга хэмжээ авдаг.
           
Зэрлэг хөхтөн амьтан нийтдээ, ялангуяа ховор болон аж ахуйн чухал холбогдолтой амьтад ийнхүү нийгмийн эрх зүйн харилцаанд хамрагдан орсноос эрх зүйн үзүүлэлт экологи-эдийн засгийн үнэлгээний нэг шалгуур болж байна.
           
Зэрлэг хөхтний эрх зүйн холбогдол нь Монгол Улсын "Үндсэн хууль", бусад салбар хуулиуд ("Ан агнуурын тухай" хууль, "Байгаль орчныг хамгаалах тухай" хууль, "Амьтны аймгийн тухай" хууль гэх мэт), Монгол Улс нэгдэн орсон олон улсын конвенци (гэрээ хэлцэл), Монгол улс болон олон улсын шинжлэх ухаан, ёс зүйн баримтлал (Монгол улсын болон Олон улсын "Улаан ном", Монгол улсын төрөөс экологийн талаар баримтлах бодлого) зэрэг эрх зүйн акт, баримт бичгүүдээр илэрхийлэгдэнэ. Монгол орны зэрлэг хөхтний эрх зүйн холбогдлыг 7 үндсэн үзүүлэлт буюу шалгуураар гаргалаа. 
 
            1. Монгол Улсын "Ан агнуурын тухай" хууль. Агнуурын хууль журмыг дэлхийд бараг анх түрүүн гаргасан орны тоонд ордог. Монгол Улсын зэрлэг хөхтний 58 зүйл буюу 41.2% нь агнуурын холбогдолтойн дотор 20 гаруй нь агнуурын үндсэн зүйл болдог. Агнуур эртний уламжлалтай, одоо ч улсын эдийн засаг, хүн амын амьжиргаанд чухал ач холбогдолтой. Агнуурын хуульд агнадаг амьтнаас гадна бусад амьтан, орчинтой холбоотой олон асуудал хөндөгддөг. Үнэлгээнд ан агнуурын хуулинд "нэн ховор" гэж орсныг I, "ховор"-ыг II, элбэгийг III зэрэгт тооцов.
           
2. Бусад зэргэлдээх оронд ховордсон, устсан. Тив, бүс нутаг, улсуудын хил дамнасан уудам дэлхэцтэй зэрлэг хөхтөн манайд олон. Тэдгээрийн байдал улс орон бүрд өөр өөр. Хөрш зэргэлдээ орнуудтай харьцуулахад Монгол орон зэрлэг хөхтний тархац, тоо толгойн байдлаар харьцангуй хэвийнд тооцогддог. Бусад орон, бүс нутагт устсан, ховордсон зүйлийг өөрийн орныхтой харьцуулж хамгаалах ашиглах бодлогыг явуулах ёстой. Бусад оронд устсан, ховордсон зүйл Монголд нэн ховор бол I, ховор бол II, хэвийн бол III зэрэгт оруулав.
           
3. Монгол Улсын нэн ховор, ховор зэрэглэлд орсон. УИХ-аас 1995 онд шинэчилж баталсан "Ан агнуурын тухай" хуульд агнуурын холбогдолтой амьтныг нэн ховор, ховор, элбэг гэсэн зэрэглэлд хуваасан юм. Энэ дагуу Монгол Улсын Засгийн газраас 1996 онд улсын ховор амьтны жагсаалтыг батлан гаргасан. Энэ зэрэглэлийг 1997 онд нэмж шинэчлэн хэвлүүлсэн бөгөөд монголын "Улаан ном"-д үүнийг баримтлан тусгасан. Үнэлгээнд нэн ховрыг I, ховрыг II, III зэрэгт тооцлоо.   
 
4. Ховордсон зэрлэг ургамал, амьтны зүйлийн худалдааны тухай олон улсын конвенцийн I-III хавсралтад орсон. Ховордсон зэрлэг ургамал, амьтны худалдааны тухай олон улсын конвенцийн анхны (1974) хуралд Монгол Улс оролцож, санал нэгтэй зөвшөөрөн ховор ургамал, амьтныхаа нэрсийг оруулсан боловч, албан ёсоор 1996 онд нэгдэн орж гишүүн болсон юм. Энэ конвенцийн I-II хавсралтад манай улсад байдаг ховордсон зэрлэг хөхтний хэдэн зүйл орсон юм. Үнэлгээнд I, II, III, хавсралтад орсныг I - III зэрэгт оруулав.
           
5. Олон улсын улаан номд орсон. Олон улсын байгаль, байгалийн нөөц баялаг хамгаалах холбооны улаан номд (1988) Монгол Улсын нутагт оршдог зэрлэг хөхтнөөс хэд хэдэн зүйл орсныг зайлшгүй анхаарч үзэх учиртай. Олон улсын улаан номд орсон Монголд байгаа зарим зүйл манайд тийм ч ховор биш (саарал чоно, нохой зээх, мийн овгийн зарим зүйл гэх мэт) Үнэлгээнд II, III зэрэгт оруулсан.
           
6. Монгол Улсын "Улаан ном"-д орсон.  Монгол Улсын "Улаан ном"-д (1997) 30 зүйл, зүйлхэн зэрлэг хөхтөн нэн ховор, ховор зэрэглэлээр орсон юм. Энэ хоёр зэрэглэл нь дэлхийн бүх орны баримталж байгаа Олон улсын байгаль хамгаалах холбооны улаан номын 6 зэрэглэлээс (категориос) нэлээд зөрүүтэйг дурьдах нь зүйтэй. Хойшид олон улсын улаан номын зэрэглэлийг баримтлах нь тохиромжтой юм. Монгол Улсын "Улаан ном"-д орсон зүйлүүдийг зохих зэрэглэлийг харгалзан I- III зэрэгт хамруулсан.
 
7.Зэрлэг амьтны нүүдэллэдэг зүйлийг хамгаалах тухай Олон улсын конвенцид орсон. Манай улсын нутагт ялангуяа хилийн дагуу байршдаг зэрлэг хөхтний зарим нь (цагаан зээр, буган цаа, халиун буга, мазаалай баавгай, хавтгай тэмээ, сарьсан далавчтаны хэдэн зүйл, голын халиу, голын минж гэх мэт) улирлын аясаар тогтмол нүүдэг жамаараа болон үргэж дайжихдаа улсын хил давж явах, мөн гаднаас нэвтрэн орж ирэх нь ерийн үзэгдэл. Тийм зүйлүүдийг улс орон аль аль талдаа мэдэгдэж, хамгаалах зохицуулах асуудлыг манай улсын нэгдэн орсон Олон улсын конвенцийн дагуу шийдвэрлэх ёстой. Манай улс нүүдэллэдэг зүйлүүдийн тухай конвенцид 1998 онд нэгдэн орсон учир тэрхүү конвенцийн I - II хавсралтад орсон зүйлүүдийг үнэлгээнд II - III зэрэгт оруулсан болно.
 

8.4. Зэрлэг хөхтний зүйл, түүхий эд, хэрэглэхүүний        зах зээлийн эрэлт хэрэгцээ, үнэ
 
            Монгол орны зэрлэг хөхтөн амьтан, тэдгээрийн үнэт түүхий эд бүтээгдэхүүн эртнээс нааш нутгийн ард олны өдөр тутмын ахуй амьдралын хэрэгцээг хангаж байсан төдийгүй, гадаад зах зээлийн анхаарал татаж, дэлхийн зах зээлд өндрөөр үнэлэгдэж байлаа. Манай тооллын өмнөх III-I зуунд Хүннү нар тахь адуу барьж, Хятадад худалдаж байсан түүхийн мэдээ баримт байдаг. Монголоос ХIХ, ХХ зууны зааг дээр 6-7 жил дараалан тахь адууны нялх унага барьж, олон арваар нь гадаадад гаргасан. Сүүлийн 30 жилд манай улс саарал чоно, цоохор ирвэс, мануул мий, монгол тарвага, хар сүүлтий, цагаан зээр, аргаль хонийг нутагшуулах, сэргээн нутагшуулах болон амьд амьтны үзүүлбэрийн зориулалтаар амьдаар нь Унгар, ОХУ, Герман, Япон, Болгар зэрэг орнуудад цөөн тоогоор ч гэсэн гаргаж байна. АНУ, Австрали, Хятад, Украйн улсуудын зарим амьд амьтны үзвэрийн газар, аж ахуйн байгууллагаас монгол хулан, халиун буга, цагаан зээр, мануул мийг импортлохыг манай улсын холбогдох байгууллагуудаас хүсч байв. Амьд амьтны худалдаа, солилцоо цаашид улам ихсэх ирээдүйтэй.
           
Монгол Улс эрт дээр үеэс зэрлэг хөхтний үнэт түүхий эд үслэг арьс, шир, мах, өөх тос, эвэр, цусан эвэр, заарыг экспортолж байсан. Сүүлийн зуу гаруй жилд  150 сая ширхэг тарваганы арьс, 1981-1988 онд 30 шахам мянган саарал чонын арьс, 1951-1965 онд жил бүр 14-65 мянга хүртэл тонн цагаан зээрийн мах экспортолжээ. ХХ зууны сүүлийн хагаст манай улс цагаан зээр, хар сүүлтий, бор гөрөөс, халиун буга, зэрлэг гахай, бор туулай, чандага туулайн махыг хуучин ЗХУ, БНХАУ болон Европын Холбооны зарим оронд экспортолж байлаа. Зэрлэг ан амьтны түүхий эд, бүтээгдэхүүн экспортолдог уламжлал одоо ч хэвээр, зарим талаар улам эрчимжлээ.
 
ХХ зууны дунд үе өнгөртөл зэрлэг ан амьтны үслэг арьс, арьс шир дэлхийн зах зээлд ихээхэн эрэл хэрэгцээтэй өндөр үнэтэй байсан. Үслэг ангийн аж ахуй үйлдвэрийн түргэн хөгжилтэй уялдан зэрлэг ан амьтны арьс шир, үслэг арьсны эрэлт хэрэгцээ ихээхэн багасч үнэ нь эрс буурав. Зэрлэг амьтны мах биохимийн бүтэц агууламжаар малын махнаас хавьгүй илүү учир одоо дэлхийн зах зээл дээр халиун буга, бор гөрөөс, бор туулай, цагаан зээрийн мах нь үхрийн махнаас 2-5 дахин илүү үнэтэй ихээхэн эрэлт хэрэгцээтэй байна.
 
Сүүлийн жилүүдэд Дорно дахинтай худалдаа, зах зээлийн харилцаа сэргэн өргөжсөнтэй уялдан дорно өмнийн уламжлалт эмнэлэгт хэрэглэдэг зэрлэг амьтны гаралтай эмийн түүхий эдийн (хүдрийн заар, бөхөнгийн эвэр, бугын цусан эвэр болон бусад бүтээгдэхүүн гэх мэт) зах зээлийн эрэлт хэрэгцээ ихэсч, үнэ нь эрс нэмэгдлээ. Энэ явдал зарим ан амьтныг хууль бусаар, хайр гамгүй хөнөөж, хомстгон эдийн засагт төдийгүй орчин тогтолцоонд ноцтой хохирол учруулж, эрх зүй ёс суртхууны гажуудалд хүргэх болов.
Манай улс зах зээлийн эдийн засгийн тогтолцоонд шилжиж эхэлсэн ерээд оноос зэрлэг ан амьтны түүхий эд, бүтээгдэхүүний экспортын байдалд их өөрчлөлт гарав. Зэрлэг ан амьтны нөөцийг шавхан дайчлах чиглэлээр улсын хэмжээгээр нэгдсэн хуульчилсан хатуу төлөвлөгөөгөөр агнан хямд үнээр гаргадаг явдал зогслоо. Энэ нь манай орны орчин тогтолцоо, эдийн засагт шууд болон дам эерэг ач холбогдолтой юм.
            Зэрлэг ан амьтан, түүний түүхий эд, бүтээгдэхүүний дотоод, гадаад зах зээлийн эрэлт хэрэгцээ, үнэ нь тэдгээр амьтны эдийн засгийн үнэлгээний үндсэн нэг шалгуур үзүүлэлт болно. Монгол орны зэрлэг хөхтний түүхий эд, бүтээгдэхүүний зах зээлийн одоогийн үнийг сурвалжлан судалж, 8 үндсэн үзүүлэлт буюу шалгуураар (хүснэгт 4) гаргалаа.  
8.5. Монгол орны зэрлэг хөхтний экологи-эдийн үнэлгээ, үнэ
 
            Зүйлийн экологи эдийн засгийн үнэлгээ нь экологи, эдийн засаг, эрх зүй, зах зээлийн болон мөнгөн үнийг харьцуулж, дөрвөн үндсэн шалгуур, үнэлгээний нийлбэр үзүүлэлт–баллаар гаргасан дүн болно. Экологи-эдийн засгийн үнэлгээг тайлбарлаж ойлгуулахын тул харьцуулсан хэдэн жишээ авья.
 
1.Цоохор ирвэс (хүйс ялгаагүй) монгол орны зэрлэг хөхтнөөс баллын дарааллаар нэгдүгээрт орж, хамгийн өндөр 21(77) буюу экологийн 6(18), эдийн засгийн 8(24), эрх зүйн 7(35) үзүүлэлт балл авсны гуравны нэгээс илүү хувь нь эрх зүйн үнэлгээнд ногдож, манай зэрлэг хөхтөн дотор эрх зүйн хамгийн өндөр үнэлгээ авч байна.
           
Үнэт үслэг арьст, эдийн засгийн чухал ач холбогдолтой, мал болон зэрлэг амьтан барьж иддэг, экологийн өргөн хамаарал бүхий энэ зүйлийг хүмүүс эртнээс нааш сонирхож, заналхийлэн агнаж  ховордуулснаас Монгол болон бусад улсын хууль, олон улсын эрх зүйн акт баримт бичиг, гэрээ конвенцид хамгааллын болон ховордсоны тэргүүн зэрэгт тэмдэглэгдсэнээс ийнхүү эрх зүйн үнэлгээ давамгайлжээ. Эдийн засгийн үнэлгээ нь ч харьцангуй өндөр 8(24) гарсан байна. Гэтэл энэ зүйлийн түүхий эд, бүтээгдэхүүний зах зээлийн мөнгөн үнэ буюу түүхий арьс, цусны  дотоодын хар захын үнэ 70-80 мянган төгрөг болж, харьцангуй бага байна. Энэ нь дэлхийн зах зээл дээр үслэг ангийн арьсны эрэлт хэрэгцээ багассан, хаана ч ирвэсний арьсан дээл, хэрэглэл эдлэх нь хууль эрх, ёс суртахуунд нийцэхгүй болсонтой холбоотой. Гэвч хууль бус агнуур худалдаа байсаар л байна. Эрх зүй байгаль, амьтан хамгаалалд нөлөөлөх хүчин зүйл болж байгаа нь илэрхий. 
           
2.Халиун бугын эр даарь 20(60) буюу манай зэрлэг хөхтний дотор баллын дарааллаар 14 дүгээрт орсны 55-70 хувь нь эдийн засгийн үнэлгээний баллад ногдож, эдийн засгийн үнэлгээгээр манай зэрлэг хөхтөн дотор нэгдүгээрт орж байна. Даарийн түүхий эд, бүтээгдэхүүний дотоод хар захын үнэ ойролцоогоор наанадаж 800 мянган төгрөг гэж үзвэл дээр дурьдсан цоохор ирвэснийхээс арав дахин илүү байна. Эмийн гэгдэх энэ бүтээгдэхүүнээсээ болж, манай орны халиун бугын нөөц баялагт, бас экологи тогтолцоонд ямар хор хохирол гарч байгаа нь бүхэнд тодорхой тул жишээ дурьдах ч хэрэггүй бизээ.
           
Манай зэрлэг хөхтний нөөц баялгийг ашиглах уламжлалт хэлбэрт сүүлийн гучаад жилд гарсан нэг өвөрмөц шинэ чиглэл бол тусгай агнуур (спорт агнуур ч гэдэг) юм. Энэ агнуур нийтийг хамардаггүй, хязгаарлагдмал явцуу хүрээтэй. Тодорхой онцлог шинж тэмдэг, чанар бүхий бодгалийг нэр заан шилж өндөр үнээр тусгай болзлоор агнах үйл ажиллагаа юм. Энэ агнуур улс орны эдийн засагт чухал ашиг тустайн зэрэгцээ үр удмаа нэгэнт үлдээсэн, хөгширсөн бодгалийг байгалийн  жамаар үхэхээс нь урьд заазлах чиглэлээр зохион байгуулж чадвал ан амьтны үржил төлжилт, орчин зүйд ч чухал эерэг нөлөөтэй байж болно. XX зууны жараад оны дундаас манай улс энэ агнуурыг явуулж эхэлсэн юм. Одоо жил бүр цөөн тооны угалз, тэх, даарь (буга) ооно, сартаг, бодон, гур, мөн саарал чоно, хүрэн баавгай агнуулдаг. Энэ нь зэрлэг тууртны том гоё сайхан эвэр, соёотой эрийг нь эсвэл том бие галбиртай мах идэшт ангаа шилүүлж агнуулж байгаа хэрэг юм. Одоохондоо манайд тусгай агнуурыг АНУ, Канад, Германи, Итали, Франц, Япон зэрэг гадаад орны анчид хийж байна. Цаашид энэ агнуурт хамрагсдын хүрээ ихэсч болохын зэрэгцээ дотоодын зарим хүмүүс ч сонирхох магадлалтай.
           
Тусгай агнуураар агнах амьтны үнэ, төлбөр нийтлэг ангийхтай харьцуулахад олон дахин их байна. Учир нь зэрлэг амьтны популяциас хамгийн шилдэг том бие эвэр, соёо, үзэсгэлэнт галбир хэлбэртэй, хээлтүүлэг (зонхилж) бодгалийг нийтлэг агнуурын хуулинд заасан хугацаа, тэр ч байтугай манай улсын нэгдэн орсон олон улсын зарим гэрээ конвенцийн заалт, ёс зүйн зарим баримтлалаас гадуур тусгай зөвшөөрлөөр тусгай хяналт болзлоор их зардал гаргаж агнуулдаг тул өндөр үнэтэй байхаас ч өөр аргагүй.
           
Зэрлэг хөхтний зүйлийн (бодгалийн) экологи–эдийн засгийн үнэлгээ тусгай агнуураар агнуулдаг хамгийн шилмэл бодгалиудад ч хамаарах нь тодорхой. Иймээс үнэлгээ, үнийн аргачлалд тусгай агнуураар агнадаг бодгалийг үнэлэх зарчмыг бас тусгай оруулсан болно.  
           
3. Цайвар үлийчийн (нийтэд илэрхий хуучин нэрээр үлийн цагаан оготно) үнэлгээ 14(49) буюу манай зэрлэг хөхтөн дотор баллын дарааллаар 33 дугаарт орж байгаа бөгөөд үнэлгээний баллын 90-95 хувь буюу 10(44) нь экологийн холбогдолд ногдож,  монголын зэрлэг хөхтнөөс экологийн хамгийн оргил үнэлгээ авч байна. Гэхдээ энэ нь цайвар үлийчийн ганц юм уу цөөн хэдэн бодгальд биш монголын бүх хээрийн уудам их нутагт асар олон тоо толгой, их нягтшилтай тархсан нийт зүйлд ногдох үнэлгээ юм.
           
4.Саарал чононы үнэлгээ баллын дарааллаар 17(47) буюу монголын зэрлэг хөхтөн дотор 47 дугаарт оров. Баллын 50-65 хувь нь экологийн холбогдолд өөрөөр хэлбэл, мал зэрлэг амьтанд асар их нөлөөтэйд тусгалаа олжээ. Энэ зүйл зэрлэг амьтны байгалийн шалгарал, хоол тэжээлийн хэлхээсийг нөхцөлдүүлэх, өвчин тахал дэлгэрэхийг хязгаарлах зэрэг амьдас нийцийн асар өргөн эерэг холбогдолтой юм. Саарал чоно бидний уламжлалт үзэлд шингэсэн шиг тийм 100 хувь муу амьтан биш гэдэг нь үнэлгээнээс харагдана.  
           
Экологи эдийн засгийн үнэлгээ нь амьтны зүйлийг байгаль, нийгмийн үүднээс тал бүрээс нь аль болохоор цогцолбороор шинжлэх ухаанчаар нь ойлгон дүгнэж, түүндээ үндэслэн зохистой харьцахад туслах хэрэглүүр болох зорилготой. 
 

8.6. Зэрлэг хөхтний экологи-эдийн засгийн үнэлгээний аргачлал
 
1.Нийтлэг үндэслэл
 
1.1 Зэрлэг хөхтөн амьтны (цаашид "хөхтөн" гэх) нөөцийг зохистой ашиглах, хамгаалах, өсгөн үржүүлэх зорилгод нийцүүлэн экологи-эдийн засгийн үнэлгээ өгөхөд энэ  аргачлалыг мөрдөнө.
1.2 Хөхтний зүйл, зүйлийн нөөцийн экологи-эдийн засгийн үнэлгээ нь "Байгаль орчныг хамгаалах тухай", "Ан агнуурын тухай", "Амьтны аймгийн тухай", "Ан амьтны баялаг ашигласны төлбөрийн тухай" Монгол Улсын хуулийн заалтад нийцэн агнуурын холбогдолтой, ховор, ховордсон болон бүх хөхтний экологи, эдийн засаг, эрх зүйн холбогдлын үндсийг тодорхойлно.
1.3 Энэхүүү аргачлалын дагуу хөхтөнд экологи эдийн–засгийн үнэлгээ өгөх ажлыг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага (цаашид "төрийн захиргааны төв байгууллага" гэх) удирдан байгаль орчны мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлнэ.
1.4 Үнэлгээний ажилд тавигдаж буй зорилго, мөнгөний ханш, хөхтний зах зээлийн үнийн түвшинтэй нийцүүлэн шаардлагатай гэж үзвэл тухай бүр төрийн захиргааны төв байгууллага үнэлгээг шинэчлэн тогтоож байна.
1.5 Хөхтний экологи-эдийн засгийн үнэлгээ нь дараахь үнэлгээ, үнээс бүрдэнэ:
              а. хөхтний эдийн засгийн үнэлгээ (ҮН эд)
              б. хөхтний экологийн үнэлгээ  (ҮН эк)
              в. хөхтний эрх зүйн үнэлгээ  (ҮН эр)
              г. хөхтний зах зээлийн үнэ  (Ү зд)
 
2. Хөхтний экологи-эдийн засгийн үнэлгээ
 
2.1 Хөхтний өсөн үржих нөхцөл, түүхий эд, бүтээгдэхүүний эрэлт хэрэгцээ,   нийлүүлэлтийн тухайн үеийн болон хэтийн чиглэл, нөөцийн хомсдол, түүхий эд, бүтээгдэхүүний тухайн үеийн зах зээлийн үнийн түвшинд үндэслэн экологи-эдийн засгийн үнэ, үнэлгээ гаргана.
2.2  Хөхтний экологи-эдийн засгийн үнэлгээ, үнийг зүйл тус бүрээр, шаардлагатай бол зүйлхэн, бодгаль, хүйс насаар ялган гаргана.
2.3 Хөхтний экологи–эдийн засгийн үнэлгээг гаргахад үнэлгээ тус бүрт шалгуур үзүүлэлтийг тогтооно. Энэхүү аргачлалд экологийн 12, эдийн засгийн 11, эрх зүйн 7 үзүүлэлтээр үнэлгээ өгсөн.
2.4 Шалгуур үзүүлэлт тус бүрт ач холбогдлын байдлаар нь I-III зэргээр үнэлж, зэрэг тус бүрт тогтмол балл оноо өгнө. Энэхүү аргачлалд I зэрэгт 5, II зэрэгт 3,  III зэрэгт 1 балл  тус тус өгсөн.
2.5 Хөхтний экологи–эдийн засгийн үнэлгээ (ҮН) нь зүйлийн эдийн засгийн (ҮНэд) болон эколгийн үнэлгээний (ҮНэк) нийлбэрээс бүрдэнэ.
                                                  
ҮНх=ҮНэд+ҮНэк                (8.1)
 
              ҮНэд – хөхтний эдийн засгийн үнэлгээ, балл
              ҮНэк- хөхтний экологийн үнэлгээ, балл
 
2.6 Хөхтний зүйлийн (бодгалийн) түүхий эд, бүтээгдэхүүний зах зээлийн үнийг зүйлийн (эсвэл бодгалийн) суурь үнэлгээ болгоно. Энэхүү суурь үнэлгээг хөхтний зүйлийн (бодгалийн) эдийн засгийн үнэ болгон авна.
Үэд=Үс                      (8.2)
 
             Үс- хөхтний зүйлийн (бодгалийн) суурь үнэ, төг
 
2.7 Хөхтний экологи-эдийн засгийн үнийг (Үэкэд) дараахь томъёо ашиглан тооцно.
 
Үэк эз=Үс/ҮНэд  х ҮНэк+Үза                   (8.3)
 
             Үс- суурь үнэ,төг
             ҮНэд - хөхтний эдийн засгийн үнэлгээ,балл
             ҮНэк – хөхтний экологийн үнэлгээ, балл
             Үза – хөхтний зах зээлийн үнэ
 
2.8 Зэрлэг хөхтний тусгай агнуурын (буюу тусгай бодгалийн) экологи-эдийн  засгийн үнийг (Үтэкэд) дараахь томъёо ашиглан тооцоолно.
 
Үтэкэд=Үэкэд х 3 х 5                      (8.4)
 
2.9 Хөхтний эрх зүйн үнэлгээг (ҮНэр) баллаар үнэлнэ.  Хөхтний эрх  зүйн үнэлгээ нь экологийн үнэлгээнд тусгалаа олсон болно. Эрх зүйн үнэлгээг амьтны нөөцийг хамгаалах, зүй зохистой ашиглах, өсгөн үржүүлэх бодлогыг хэрэгжүүлэхэд ашиглана.
 
 
3. Хөхтний экологи-эдийн засгийн үнэлгээг хэрэглэх хүрээ
 
Хөхтний экологи-эдийн засгийн үнэлгээг дараахь зориулалтаар ашиглана. Үүнд:
            а) амьтны нөөцийг мөнгөн үнэлгээнд шилжүүлж, үндэсний болон хувийн баялгийн санд бүртгэх;
б) амьтны нөөц ашиглалтын төлбөр, нөхөн төлбөрийг үндэслэлтэй тогтоох;
в) амьтны нөөцийг худалдах, түрээслэх нөхцөлд төлбөрийн хэмжээг тодорхойлох үндэслэл болгох;
г) агнуур зохион байгуулалт, газар, ус ашиглалтын үндэслэлийг зохистой тогтоох;
д) Тусгай агнуурын бодгалийн үнийг тогтоох.
           

Хүснэгт 39. Монгол Улсад тэмдэглэгдсэн хөхтөн амьтдын ховордлын болон
экологи-эдийн засгийн үнэлгээ
 
Шинжлэх ухааны нэршил
Түгээмэл нэр
Бүс нутгийн үнэлгээ
Олон улсын үнэлгээ
Экологи- эдийн засгийн шууд үнэлгээ, мян.төг
Экологи- эдийн засгийн дам үнэлгээ, мян.төг
МЭРЭГЧТЭН
 
Sciuridae
Хэрэмний овог
 
 
 
 
1.
Marmota baibacina
Kastschenko, 1899
Алтайн тарвага
Мэдээлэл дутмаг
Анхааралд өртөхөөргүй
Эр-25.0
Эм-32.5
Төл-42.5
 
2.
Marmota sibirica
(Radde, 1862)
Монгол тарвага
Устаж болзошгүй A2ad
Анхааралд өртөхөөргүй
Эр-25.0
Эм-32.5
Төл-42.5
 
3.
Pteromys volans
(Linnaeus, 1758)
Хөвхөр олби
Мэдээлэл дутмаг
Ховордож болзошгүй
Эр-2.5
Эм-3.5
Төл-4.5
 
4.
Sciurus vulgaris
Linnaeus, 1758
Бараан хэрэм
Анхааралд өртөхөөргүй
Ховордож болзошгүй
Эр-25.0
Эм-32.5
Төл-42.5
 
5.
Spermophilus alashanicus
Bьchner, 1888
Гозоорой зурам
Устаж болзошгүй
A3c
Анхааралд өртөхөөргүй
Эр-5.0
Эм-6.5
Төл-8.5
 
6.
Spermophilus dauricus
Brandt, 1843
Дагуур зурам
Мэдээлэл дутмаг
Анхааралд өртөхөөргүй
Эр-1.5
Эм-1.95
Төл-2.55
 
7.
Spermophilus erythrogenys
Brandt, 1841
Бозлог зурам
Анхааралд өртөхөөргүй
Анхааралд өртөхөөргүй
Эр-1.5
Эм-1.95
Төл-2.55
 
8.
Spermophilus undulatus
(Pallas, 1778)
Урт сүүлт зурам
Анхааралд өртөхөөргүй
Анхааралд өртөхөөргүй
Эр-1.5
Эм-1.95
Төл-2.55
 
9.
Tamias sibiricus
(Laxmann, 1769)
Замба жирх
Анхааралд өртөхөөргүй
Анхааралд өртөхөөргүй
Эр-1.5
Эм-1.95
Төл-2.55
 
 
Gliridae
Унтаахайн овог
 
 
 
 
10.
Dryomys nitedula
(Pallas, 1778)
Ойн унтаахай
Мэдээлэл дутмаг
Ховордож болзошгүй
Эр-10.0
Эм-15.5
Төл-18.5
 
 
Castoridae
Минжний овог
 
 
 
 
11.
Castor fiber
Linnaeus, 1758
Азийн Минж
Устаж болзошгүй, B1ab(iii)
Ховордож болзошгүй
Эр-500.0
Эм-650.0
Төл-850.0
 
 
Dipodidae
Алагдааганы овог
 
 
 
 
12.
Allactaga balikunica
Hsia and Fang, 1964
Өмнөговийн алагдаага
Анхааралд өртөхөөргүй
Анхааралд өртөхөөргүй
Эр-1.5
Эм-1.95
Төл-2.55
 
13.
Allactaga bullata
Allen, 1925
Говийн алагдаага
Мэдээлэл дутмаг
Ховордож болзошгүй
Эр-1.5
Эм-1.95
Төл-2.55
 
14.
Allactaga elater (Lichtenstein, 1828)
Давжаа алагдаага
Устаж болзошгүй, B1ab(iii)
Анхааралд өртөхөөргүй
Эр-50.5
Эм-60.5
Төл-70.5
 
15.
Allactaga sibirica
(Forster, 1778)
Сибирь алагдаага
Анхааралд өртөхөөргүй
Анхааралд өртөхөөргүй
Эр-1.5
Эм-1.95
Төл-2.55
 
16.
Cardiocranius paradoxus
Satunin, 1903
Таван хуруут атигдаахай
Мэдээлэл дутмаг
Эмзэг, A1c
Эр-50.5
Эм-60.5
Төл-70.5
 
17.
Dipus sagitta
(Pallas, 1773)
Элсч савагдаахай
Анхааралд өртөхөөргүй
Анхааралд өртөхөөргүй
Эр-1.5
Эм-1.95
Төл-2.55
 
18.
Euchoreutes naso
Sclater, 1891
Соотон алагдаахай
Эмзэг, A3c
Устаж болзошгүй, A1c
Эр-50.5
Эм-60.5
Төл-70.5
 
19.
Pygeretmus pumilio
(Kerr, 1792)
Зэгэл алагдааганцар
Анхааралд өртөхөөр-гүй
Анхааралд өртөхөөргүй
Эр-1.5
Эм-1.95
Төл-2.55
 
20.
Salpingotus crassicauda
Vinogradov, 1924
Өөхөн сүүлт атигдаахай
Мэдээлэл дутмаг
Эмзэг, A1c
Эр-50.5
Эм-60.5
Төл-70.5
 
21.
Salpingotus kozlovi
Vinogradov, 1922
Козловын атигдаахай
Мэдээлэл дутмаг
Ховордож болзошгүй
Эр-50.5
Эм-60.5
Төл-70.5
 
22.
Stylodipus andrewsi
Allen, 1925 
Монгол даахай
Анхааралд өртөхөөргүй
Анхааралд өртөхөөргүй
Эр-1.5
Эм-1.95
Төл-2.55
 
23.
Stylodipus sungorus
Sokolov and Shenbrot, 1987
Зүүнгарын даахай
Устаж болзошгүй, A3c
Устаж болзошгүй,
A3c•
Эр-150.0
Эм-160.0
Төл-170.0
 
 
Cricetidae
Шишүүхэйн овог
 
 
 
 
24.
Allocricetulus curtatus
(Allen, 1925)
Цомч шишүүхэй
Анхааралд өртөхөөргүй
Анхааралд өртөхөөргүй
Эр-1.5
Эм-1.95
Төл-2.55
 
25.
Cricetulus barabensis
(Pallas, 1773)
Хөх шишүүхэй
Анхааралд өртөхөөргүй
Анхааралд өртөхөөргүй
Эр-1.5
Эм-1.95
Төл-2.55
 
26.
Cricetulus longicaudatus
(Milne-Edwards, 1867)
Сүүллэг шишүүхэй
Анхааралд өртөхөөргүй
Анхааралд өртөхөөргүй
Эр-1.5
Эм-1.95
Төл-2.55
 
27.
Cricetulus migratorius
(Pallas, 1773)
Бордуу шишүүхэй
Мэдээлэл дутмаг
Ховордож болзошгүй
Эр-10.5
Эм-12.95
Төл-15.55
 
28.
Cricetulus sokolovi
Orlov and Malygin, 1988
Бүрдийн шишүүхэй
Мэдээлэл дутмаг
Анхааралд өртөхөөргүй
Эр-1.5
Эм-1.95
Төл-2.55
 
29.
Phodopus campbelli
(Thomas, 1905)
Орог зусаг
Анхааралд өртөхөөргүй
Анхааралд өртөхөөргүй
Эр-1.5
Эм-1.95
Төл-2.55
 
30.
Phodopus roborovskii
(Satunin, 1903)
Элсний зусаг
Анхааралд өртөхөөргүй
Анхааралд өртөхөөргүй
Эр-1.5
Эм-1.95
Төл-2.55
 
 
Arvicolidae
Оготны овог
 
 
 
 
31.
Alticola barakshin
Bannikov, 1947
Говь Алтайн барагчин
Мэдээлэл дутмаг
Анхааралд өртөхөөргүй
Эр-1.5
Эм-1.95
Төл-2.55
 
32.
Alticola macrotis
(Radde, 1862)
Соён барагчин
Мэдээлэл дутмаг
Анхааралд өртөхөөргүй
Эр-1.5
Эм-1.95
Төл-2.55
 
33.
Alticola semicanus
(Allen, 1924)
Хадны барагчин
Анхааралд өртөхөөргүй
Анхааралд өртөхөөргүй
Эр-1.5
Эм-1.95
Төл-2.55
 
34.
Alticola strelzowi
(Kastschenko, 1899)
Тавшгар барагчин
Мэдээлэл дутмаг
Анхааралд өртөхөөргүй
Эр-1.5
Эм-1.95
Төл-2.55
 
35.
Alticola tuvinicus
Ognev, 1950
Тува барагчин
Мэдээлэл дутмаг
Анхааралд өртөхөөргүй
Эр-1.5
Эм-1.95
Төл-2.55
 
36.
Arvicola terrestris
(Linnaeus, 1758)
Усч бөмөр
Мэдээлэл дутмаг
Анхааралд өртөхөөргүй
Эр-1.5
Эм-1.95
Төл-2.55
 
37.
Clethrionomys rufocanus (Sundevall, 1846)
Ойн хүрэн оготно
Анхааралд өртөхөөргүй
Анхааралд өртөхөөргүй
Эр-1.5
Эм-1.95
Төл-2.55
 
38.
Clethrionomys rutilus
(Pallas, 1779)
Ойн улаан оготно
Анхааралд өртөхөөргүй
Анхааралд өртөхөөргүй
Эр-1.5
Эм-1.95
Төл-2.55
 
39.
Ellobius tancrei
Blasius, 1884
Сохдой оготно
Анхааралд өртөхөөргүй
Анхааралд өртөхөөргүй
Эр-1.5
Эм-1.95
Төл-2.55
 
40.
Eolagurus luteus
(Eversmann, 1840)
Овын шар оготно
Мэдээлэл дутмаг
Бага эрсдэлтэй, хамгаалалаас хамаарна
Эр-1.5
Эм-1.95
Төл-2.55
 
41.
Eolagurus przewalskii
(Bьchner, 1889)
Түвд ов
Мэдээлэл дутмаг
Анхааралд өртөхөөргүй
Эр-1.5
Эм-1.95
Төл-2.55
 
42.
Lagurus lagurus
(Pallas, 1773)
Овын хөх оготно
Мэдээлэл дутмаг
Анхааралд өртөхөөргүй
Эр-1.5
Эм-1.95
Төл-2.55
 
43.
Lasiopodomys brandti
(Radde, 1861)
Үлийн цагаан оготно
Анхааралд өртөхөөргүй
Анхааралд өртөхөөргүй
Эр-1.5
Эм-1.95
Төл-2.55
 
44.
Lasiopodomys mandarinus
(Milne-Edwards, 1871)
Үлийн бор оготно
Мэдээлэл дутмаг
Анхааралд өртөхөөргүй
Эр-1.5
Эм-1.95
Төл-2.55
 
45
Microtus arvalis
(Pallas, 1778)
Бараан оготно
Мэдээлэл дутмаг
Анхааралд өртөхөөргүй
Эр-1.5
Эм-1.95
Төл-2.55
 
46
Microtus fortis
Bьchner, 1889
Өргөөч оготно
Мэдээлэл дутмаг
Анхааралд өртөхөөргүй
Эр-1.5
Эм-1.95
Төл-2.55
 
47
Microtus gregalis
(Pallas, 1779)
Хэргэлзий оготно
Анхааралд өртөхөөргүй
Анхааралд өртөхөөргүй
Эр-1.5
Эм-1.95
Төл-2.55
 
48
Microtus limnophilus
Bьchner, 1889
Зүлгийн оготно
Мэдээлэл дутмаг
Анхааралд өртөхөөргүй
Эр-1.5
Эм-1.95
Төл-2.55
 
49
Microtus maximowiczii
(Schrenk, 1859)
Ширгийн оготно
Мэдээлэл дутмаг
Анхааралд өртөхөөргүй
Эр-1.5
Эм-1.95
Төл-2.55
 
50
Microtus mongolicus
(Radde, 1861)
Монгол оготно
Анхааралд өртөхөөргүй
Анхааралд өртөхөөргүй
Эр-1.5
Эм-1.95
Төл-2.55
 
51
Microtus oeconomus
(Pallas, 1776)
Мэхээрч оготно
Анхааралд өртөхөөргүй
Анхааралд өртөхөөргүй
Эр-1.5
Эм-1.95
Төл-2.55
 
52
Myopus schisticolor
(Lilljeborg, 1844)
Ойн хөвхөлжин
Мэдээлэл дутмаг
Ховордож болзошгүй
Эр-10.5
Эм-12.95
Төл-15.55
 
 
Muridae
Хулганы овог
 
 
 
 
53
Apodemus agrarius
(Pallas, 1771)
Хээрийн хулгана
Мэдээлэл дутмаг
Анхааралд өртөхөөргүй
Эр-1.5
Эм-1.95
Төл-2.55
 
54
Apodemus peninsulae
(Thomas, 1907)
Азийн хулгана
Анхааралд өртөхөөргүй
Анхааралд өртөхөөргүй
Эр-1.5
Эм-1.95
Төл-2.55
 
55
Micromys minutus
(Pallas, 1771)
Чигчий хулгана
Мэдээлэл дутмаг
 
Эр-10.5
Эм-12.95
Төл-15.55
 
 
Gerbillidae
Чичүүлийн овог
 
 
 
 
56
Meriones meridianus
(Pallas, 1773)
Шаргал чичүүл
Анхааралд өртөхөөр-гүй
Анхааралд өртөхөөргүй
Эр-1.5
Эм-1.95
Төл-2.55
 
57
Meriones tamariscinus
(Pallas, 1773)
Сухайн чичүүл
Устаж болзошгүй, B1ab(iii)
Анхааралд өртөхөөргүй
Эр-150.0
Эм-160.0
Төл-170.0
 
58
Meriones unguiculatus
(Milne-Edwards, 1867)
Монгол чичүүл
Анхааралд өртөхөөргүй
Анхааралд өртөхөөргүй
Эр-1.5
Эм-1.95
Төл-2.55
 
59
Rhombomys opimus
(Lichtenstein, 1823)
Морин чичүүл
Анхааралд өртөхөөргүй
Анхааралд өртөхөөргүй
Эр-1.5
Эм-1.95
Төл-2.55
 
 
Spalacidae
Сохор номингийн овог
 
 
 
 
60
Myospalax aspalax
(Pallas, 1776)
Сохор номин
Мэдээлэл дутмаг
Анхааралд өртөхөөргүй
Эр-10.5
Эм-12.95
Төл-15.55
 
61
Myospalax psilurus
(Milne-Edwards, 1874)
Манжуур номин
Анхааралд өртөхөөр-гүй
Анхааралд өртөхөөргүй
Эр-1.5
Эм-1.95
Төл-2.55
 
ТУУЛАЙТАН
 
Ochotonidae
Огдойн овог
 
 
 
 
62
Ochotona alpina
(Pallas, 1773)
Тагийн огдой
Анхааралд өртөхөөр-гүй
Анхааралд өртөхөөргүй
Эр-1.5
Эм-1.95
Төл-2.55
 
63
Ochotona dauurica
(Pallas, 1776)
Дагуур огдой
Анхааралд өртөхөөргүй
Анхааралд өртөхөөргүй
Эр-1.5
Эм-1.95
Төл-2.55
 
64
Ochotona hoffmanni Formozov, Yakhontov & Dmitriev, 1996+
Хоффманы огдой
Үнэлгээ хийгдээгүй
Эмзэг, D2
Эр-1.5
Эм-1.95
Төл-2.55
 
65
Ochotona hyperborea
(Pallas, 1811)
Асганы огдой
Анхааралд өртөхөөргүй
Анхааралд өртөхөөргүй
Эр-1.5
Эм-1.95
Төл-2.55
 
66
Ochotona pallasii
(Gray, 1867)
Монгол огдой
Анхааралд өртөхөөргүй
Анхааралд өртөхөөргүй
Эр-1.5
Эм-1.95
Төл-2.55
 
 
Leporidae
 
 
 
 
 
67
Lepus tibetanus+
Түвд туулай
Үнэлгээ хийгдээгүй
Үнэлгээ хийгдээгүй
 
 
68
Lepus timidus
Linnaeus, 1758
Чандага туулай
Анхааралд өртөхөөргүй
Анхааралд өртөхөөргүй
Эр-6.0
Эм-7.8
Төл-10.2
 
69
Lepus tolai
Pallas, 1778
Бор туулай
Анхааралд өртөхөөргүй
Үнэлгээ хийгдээгүй
Эр-6.0
Эм-7.8
Төл-10.2
 
 
Erinaceidae
Зарааны овог
 
 
 
 
70
Hemiechinus auritus
(Gmelin, 1770)
Дэлдэн зараа
Анхааралд өртөхөөргүй
Анхааралд өртөхөөргүй
Эр-1.5
Эм-1.95
Төл-2.55
 
71
Mesechinus dauuricus
(Sundevall, 1842)
Дагуур зараа
Анхааралд өртөхөөргүй
Анхааралд өртөхөөргүй
Эр-1.5
Эм-1.95
Төл-2.55
 
ШАВЬЖ ИДЭШТЭН
 
Soricidae
Атаахайн овог
 
 
 
 
72
Crocidura sibirica Dukelsky, 1930
Сибирь жөвүү
Мэдээлэл дутмаг
Анхааралд өртөхөөргүй
Эр-1.5
Эм-1.95
Төл-2.55
 
73
Neomys fodiens
(Pennant, 1771)
Усч гэрэлзгэнэ
Анхааралд өртөхөөргүй
Анхааралд өртөхөөргүй
Эр-1.5
Эм-1.95
Төл-2.55
 
74
Sorex caecutiens
Laxmann, 1788
Дааган атаахай
Анхааралд өртөхөөргүй
Анхааралд өртөхөөргүй
Эр-1.5
Эм-1.95
Төл-2.55
 
75
Sorex daphaenodon Thomas, 1907
Бэсрэг атаахай
Анхааралд өртөхөөргүй
Анхааралд өртөхөөргүй
Эр-1.5
Эм-1.95
Төл-2.55
 
76
Sorex isodon
Turov, 1924
Тэгш шүдэт атаахай
Мэдээлэл дутмаг
Анхааралд өртөхөөргүй
Эр-1.5
Эм-1.95
Төл-2.55
 
77
Sorex minutissimus Zimmermann, 1780
Өөдсөн атаахай
Мэдээлэл дутмаг
Анхааралд өртөхөөргүй
Эр-1.5
Эм-1.95
Төл-2.55
 
78
Sorex roboratus
Hollister, 1913
Тавшгар атаахай
Мэдээлэл дутмаг
Анхааралд өртөхөөргүй
Эр-1.5
Эм-1.95
Төл-2.55
 
79
Sorex tundrensis
Merriam, 1900
Цармын атаахай
Мэдээлэл дутмаг
Анхааралд өртөхөөргүй
Эр-1.5
Эм-1.95
Төл-2.55
 
 
Talpidae
Чацуулины овог
 
 
 
 
80
Talpa altaica
Nikolsky, 1883
Алтайн чицуулин
Мэдээлэл дутмаг
Анхааралд өртөхөөргүй
Эр-10.5
Эм-12.95
Төл-15.55
 
ГАР ДАЛАВЧТАН
 
Vespertilionidae
 
 
 
 
 
81
Eptesicus gobiensis Bobrinskii, 1926
Говьсог сармаахай
Анхааралд өртөхөөргүй
Анхааралд өртөхөөргүй
Эр-1.5
Эм-1.95
Төл-2.55
 
82
Eptesicus nilssonii (Keyserling and Blasius, 1839)
Умрын сармаахай
Анхааралд өртөхөөргүй
Анхааралд өртөхөөргүй
Эр-1.5
Эм-1.95
Төл-2.55
 
83
Eptesicus serotinus Schreber, 1774+
 
Үнэлгээ хийгдээгүй
Бага эрсдэлтэй, хамгаалалаас хамаарна
 
 
84
Hypsugo savii
(Bonaparte, 1837)
Борхон турсаахай
Мэдээлэл дутмаг
Анхааралд өртөхөөргүй
Эр-1.5
Эм-1.95
Төл-2.55
 
85
Murina leucogaster
Milne-Edwards, 1872
Цорго хамарт багваахай
Мэдээлэл дутмаг
Анхааралд өртөхөөргүй
Эр-1.5
Эм-1.95
Төл-2.55
 
86
Myotis brandti
(Eversmann, 1845)
Ойсог багваахай
Мэдээлэл дутмаг
Анхааралд өртөхөөргүй
Эр-1.5
Эм-1.95
Төл-2.55
 
87
Myotis daubentonii
(Kuhl, 1817)
Уссаг багваахай
Анхааралд өртөхөөргүй
Анхааралд өртөхөөргүй
Эр-1.5
Эм-1.95
Төл-2.55
 
88
Myotis ikonnikovi
Ognev, 1912
Иконниковын багваахай
Мэдээлэл дутмаг
Анхааралд өртөхөөргүй
Эр-1.5
Эм-1.95
Төл-2.55
 
89
Myotis mystacinus
(Kuhl, 1817)
Сахалт багваахай
Анхааралд өртөхөөргүй
Анхааралд өртөхөөргүй
Эр-1.5
Эм-1.95
Төл-2.55
 
90
Nyctalus noctula
(Schreber, 1774)
Хонгор бүрэнхийч
Мэдээлэл дутмаг
Анхааралд өртөхөөргүй
Эр-10.5
Эм-12.95
Төл-15.55
 
91
Plecotus auritus
(Linnaeus, 1758)
Жижиг соотон багваахай
Анхааралд өртөхөөргүй
Анхааралд өртөхөөргүй
Эр-1.5
Эм-1.95
Төл-2.55
 
92
Plecotus austriacus
(Fischer, 1829)
Том соотон багваахай
Мэдээлэл дутмаг
Анхааралд өртөхөөргүй
Эр-1.5
Эм-1.95
Төл-2.55
 
93
Vespertilio murinus Linnaeus, 1758
Буурал сармаахай
Анхааралд өртөхөөргүй
Анхааралд өртөхөөргүй
Эр-1.5
Эм-1.95
Төл-2.55
 
94
Vespertilio superans
Thomas, 1899
Дорнын сармаахай
Мэдээлэл дутмаг
Анхааралд өртөхөөргүй
Эр-1.5
Эм-1.95
Төл-2.55
 
МАХ ИДЭШТЭН
 
Felidae
Мийн овог
 
 
 
 
95
Felis silvestris
Schreber, 1775
Цоохондой мий
Мэдээлэл дутмаг
Анхааралд өртөхөөр-гүй
Эр-500.0
Эм-650.0
Төл-850.0
 
96
Lynx lynx
(Linnaeus, 1758)
Шилүүс мий
Ховордож болзошгүй
Ховордож болзошгүй
Эр-2000.0
Эм-2600.0
Төл-3400.0
 
97
Otocolobus manul
(Pallas, 1776)
Мануул мий
Ховордож болзошгүй
Ховордож болзошгүй
Эр-300.0
Эм-390.0
Төл-510.0
 
98
Uncia uncia
(Schreber, 1775)
Цоохор ирвэс
Устаж болзошгүй, C1
Устаж болзошгүй, C2a(i)
Эр-4000.0
Эм-5200.0
Төл-6800.0
 
 
Canidae
Нохдын овог
 
 
 
 
99
Canis lupus
Linnaeus, 1758
Саарал чоно
Ховордож болзошгүй
Анхааралд өртөхөөр-гүй
Эр-60.0
Эм-78.0
Төл-102.0
 
100
Cuon alpinus
(Pallas, 1811)
Шар цөөвөр
Бүс нутгийн хэмжээнд устсан
Устаж болзошгүй, C2a(i)
Эр-1000.0
Эм-1300.0
Төл-1700.0
 
101
Nyctereutes procyonoides
(Gray, 1834)
Загал илбэнх
Анхааралд өртөхөөргүй
Анхааралд өртөхөөр-гүй
Эр-80.0
Эм-104.0
Төл-136.0
 
102
Vulpes corsac
(Linnaeus, 1768)
Хярс үнэг
Ховордож болзошгүй
Анхааралд өртөхөөр-гүй
Эр-40.0
Эм-52.0
Төл-68.0
 
103
Vulpes vulpes
(Linnaeus, 1758)
Шар үнэг
Ховордож болзошгүй
Анхааралд өртөхөөр-гүй
Эр-80.0
Эм-104.0
Төл-136.0
 
 
Mustelidae
Суусрын овог
 
 
 
 
104
Arctonyx collaris
Cuvier, 1825
Мангис дорго
Мэдээлэл дутмаг
Анхааралд өртөхөөр-гүй
Эр-110.0
Эм-143.0
Төл-187.0
 
105
Gulo gulo
(Linnaeus, 1758)
Нохой зээх
Анхааралд өртөхөөргүй
Эмзэг, A2c
Эр-15.0
Эм-19.5
Төл-25.5
 
106
Lutra lutra
(Linnaeus, 1758)
Голын халиу
Мэдээлэл дутмаг
Ховордож болзошгүй
Эр-500.0
Эм-650.0
Төл-850.0
 
107
Martes foina
(Erxleben, 1777)
Суусар булга
Мэдээлэл дутмаг
Анхааралд өртөхөөр-гүй
Эр-300.0
Эм-390.0
Төл-510.0
 
108
Martes zibellina
(Linnaeus, 1758)
Ойн булга
Эмзэг, A3cd
Анхааралд өртөхөөр-гүй
Эр-300.0
Эм-390.0
Төл-510.0
 
109
Meles meles
(Linnaeus, 1758)
Халзгай дорго
Анхааралд өртөхөөргүй
Анхааралд өртөхөөр-гүй
Эр-110.0
Эм-143.0
Төл-187.0
 
110
Mustela altaica
Pallas, 1811
Солонго үен
Анхааралд өртөхөөргүй
Анхааралд өртөхөөр-гүй
Эр-5.0
Эм-6.5
Төл-8.5
 
111
Mustela erminea
Linnaeus, 1758
Цагаан үен
Анхааралд өртөхөөргүй
Анхааралд өртөхөөр-гүй
Эр-2.5
Эм-3.25
Төл-4.25
 
112
Mustela eversmanni
Lesson, 1827
Өмхий хүрэн
Анхааралд өртөхөөргүй
Анхааралд өртөхөөр-гүй
Эр-2.5
Эм-3.25
Төл-4.25
 
113
Mustela nivalis
Linnaeus, 1766
Хотны үен
Анхааралд өртөхөөргүй
Анхааралд өртөхөөр-гүй
Эр-2.5
Эм-3.25
Төл-4.25
 
114
Mustela sibirica
Pallas, 1773
Ойн солонго
Анхааралд өртөхөөр-гүй
Анхааралд өртөхөөр-гүй
Эр-5.0
Эм-6.5
Төл-8.5
 
115
Vormela peregusna (Gьldenstдdt, 1770)
Эрээн хүрэн
Мэдээлэл дутмаг
Анхааралд өртөхөөр-гүй
Эр-2.5
Эм-3.25
Төл-4.25
 
 
Ursidae
Баавгайн овог
 
 
 
 
116
Ursus arctos
Linnaeus, 1758
Хүрэн баавгай
Мэдээлэл дутмаг
Анхааралд өртөхөөр-гүй
Эр-2000.0
Эм-2600.0
Төл-3400.0
 
117
Ursus arctos gobiensis Sokolov and Orlov, 1992
Мазаалай баавгай
Устаж байгаа, D
Устаж байгаа D••
Эр-5000.0
Эм-6500.0
Төл-8500.0
 
БИТҮҮ ТУУРАЙТАН
 
Equidae
Адууны овог
 
 
 
 
118
Equus ferus przewalskii (Groves, 1986)
Тахь адуу
Устаж байгаа, D1
Устаж байгаа, D1•
Эр-4000.0
Эм-5200.0
Төл-6800.0
 
119
Equus hemionus
Pallas, 1775
Хулан адуу
Эмзэг, A3cde
Устаж болзошгүй A4abd
Эр-2000.0
Эм-2600.0
Төл-3400.0
 
Ац туурайтан
 
Suidae
Гахайн овог
 
 
 
 
120
Sus scrofa
Linnaeus, 1758
Зэрлэг гахай
Ховордож болзошгүй
Анхааралд өртөхөөр-гүй
Эр-200.0
Эм-260.0
Төл-340.0
 
 
Camelidae
Тэмээний овог
 
 
 
 
121
Camelus bactrianus ferus Przewalski, 1878
Хавтгай тэмээ
Устаж болзошгүй, C1
Устаж байгаа, A3de болон A4ade
Эр-3700.0
Эм-4810.0
Төл-6290.0
 
 
Bovidae
Тугалмайтны овог
 
 
 
 
122
Capra sibirica
(Pallas, 1776)
Янгир ямаа
Ховордож болзошгүй
Анхааралд өртөхөөр-гүй
Эр-2000.0
Эм-2600.0
Төл-3400.0
 
123
Gazella subgutturosa (Gьldenstдdt, 1780)
Хар сүүлтий
Эмзэг, A3cde
Эмзэг, A2ad
Эр-1500.0
Эм-1950.0
Төл-2550.0
 
124
Ovis ammon
(Linnaeus, 1758)
Аргаль хонь
Устаж болзошгүй, A2acde болон A3cde
Эмзэг, A2cde
Эр-9000.0
Эм-11700.0
Төл-15300.0
 
125
Procapra gutturosa
(Pallas, 1777)
Цагаан зээр
Устаж болзошгүй, A4cde
Анхааралд өртөхөөр-гүй
Эр-40.0
Эм-52.0
Төл-68.0
 
126
Saiga tatarica
(Linnaeus, 1766)
Татаар бөхөн
Устаж болзошгүй, A2acde
Устаж байгаа, A2a
Эр-2000.0
Эм-2600.0
Төл-3400.0
 
 
Moschidae
Хүдрийн овог
 
 
 
 
127
Moschus moschiferus Linnaeus, 1758
Баданга хүдэр
Устаж болзошгүй, A3d
Эмзэг, A1acd
Эр-2000.0
Эм-2600.0
Төл-3400.0
 
 
Cervidae              
Бугын овог
 
 
 
 
128
Alces alces
(Linnaeus, 1758)
Молцог хандгай
Устаж болзошгүй, A2cd болон A3d
Анхааралд өртөхөөр-гүй
Эр-2800.0
Эм-3640.0
Төл-4760.0
 
129
Capreolus pygargus
(Pallas, 1771)
Бор гөрөөс
Анхааралд өртөхөөргүй
Анхааралд өртөхөөр-гүй
Эр-140.0
Эм-182.0
Төл-238.0
 
130
Cervus elaphus
Linnaeus, 1758
Халиун буга
Устаж байгаа, A2acd болон A3d
Анхааралд өртөхөөр-гүй
Эр-2500.0
Эм-3250.0
Төл-4250.0
 
131
Rangifer tarandus (Linnaeus, 1758)
Цаа буга
Эмзэг, D1
Анхааралд өртөхөөр-гүй
Эр-2000.0
Эм-2600.0
Төл-3400.0
 
 

ЕСДҮГЭЭР БҮЛЭГ. АШИГТ МАЛТМАЛЫГ ОЛБОРЛОХ, БОЛОВСРУУЛАХ ЯВЦАД ҮҮСЭХ ЭКОЛОГИЙН ХОХИРОЛ ТООЦОХ АРГАЧЛАЛ
 
9.1. Ерөнхий зүйл
 
            Ашигт малтмал гэж геологийн хувьсал өөрчлөлтийн дүнд сав шим мандал, усан мандал, агаар мандал, газрын гадаргуу, түүний хэвлийд хатуу, шингэн, хийн байдалтай хуримтлагдсан, аливаа хэрэглээнд ашиглаж болох эрдсийн нөөцийг хэлнэ.
           
Ашигт малтмалын орд гэж бүтэц, тогтоц, хэмжээ, чанараараа үйлдвэрийн аргаар олборлон ашиглаж болох нь тогтоогдсон, эрдсийн нөөцтэй, экологи-эдийн засгийн үнэ цэнэтэй орон зайг хэлнэ. Ашигт малтмалын орд нь геологийн олон янзын нөхцөлтэй, байгалийн төрөл бүрийн хүчин зүйлийн бөөгнөрөл байдаг.
           
Геологи хайгуулын ажил болон ашиглалтын үйл явцад тогтоогдсон газрын хэвлийд буй ашигт малтмалын тоо, хэмжээг нөөц гэнэ. Ашигт малтмалын нөөцийг геологи хайгуулын ажлын үр дүнгээр болон орд газрыг эзэмших явцад хийгдсэн ажлын үр дүнгээр тооцдог.
 
Ашигт малтмалын ордын нөөцийг тухайн үеийн эдийн засгийн ач холбогдлоор нь үр ашигтай нөөц, хязгаарлагдмал ашигтай нөөц, тодорхой нөхцөлд ашигтай нөөц гэж ангилна.
-          Үйлдвэрийн аргаар олборлож, баяжуулж, боловсруулахад эдийн засгийн хувьд ашигтайг нь тогтоосон ашигт малтмалын ордын нөөцийг үр ашигтай нөөц гэнэ.
-          Олборлох, баяжуулах, боловсруулахад эдийн засгийн хувьд ашигтай байх боловч экологийн ба төрийн бодлого, хууль зүйн хүчин зүйлээс шалтгаалан тухайн үед ашиглах боломжгүй байгаа ашигт малтмалын ордын нөөцийг хязгаарлагдмал ашигтай нөөц гэнэ.
-          Үзүүлэлтийн дагуу хөрөнгө оруулж ашиглахад үйлдвэрлэл алдагдалтай байхаар боловч ордын өндөр агуулгатай хэсгийг эхэлж ашигласны үр дүнд хөрөнгө оруулалтын зардлыг нөхөн төлсний дараа олборлоход тодорхой хэмжээний ашигтай байх ашигт малтмалын орд болон түүний харьцангуй ядуу агуулгатай хэсгийн нөөцийг тодорхой нөхцөлд ашигтай нөөц гэнэ.
 
Ашигт малтмалын ордын нөөцийг судлагдсан түвшингээс нь хамааруулан нөөц
болон таамаг нөөц (баялаг) гэж ангилдаг.  
           
Хайгуул хийгдсэн түвшингээр нь хатуу ашигт малтмалын нөөцийг А, В, С1, С2 гэсэн дөрвөн зэрэгт хуваана. Үндэслэлийн түвшингээр нь таамаг нөөцийг Р1, Р2, Р3 гэсэн гурван зэрэгт хуваана.
Таамаг нөөц (баялаг)-ийг үнэлгээ, эрэл болон геологийн зураглалын ажлын үр дүнгээр хийсэн геологийн таамгийн үндсэн дээр үнэлдэг.
Р1 зэрэглэлийн нөөц болон таамаг нөөцийг орд газруудаар тооцож үнэлдэг. Р2 зэрэглэлийн таамаг нөөцийг сав газар, бүс нутаг, хүдрийн талбайгаар, Р3 зэрэглэлийн таамаг нөөцийг геологийн хувьд ирээдүйтэй нутаг дэвсгэрээр  үнэлдэг.
 
Нөөцийг А-аас С2 хүртэл зэрэглэлээр тооцоолсон буюу таамаг нөөцийг нь Р1 зэрэглэлээр үнэлсэн орд газрыг хайгуул хийгдсэн буюу үнэлэгдсэн гэж үзнэ.
 

Газрын хэвлийгээс ашигт малтмалыг олборлох бүх арга, технологи нь биосферийн бүх л элементүүд болох усан мандал, агаар мандал, газрын гадаргуу ба түүний хэвлий, ой, ургамал, амьтны аймгийн тэнцвэртэй байдалд шууд ба дам байдлаар нөлөөлдөг. Ашигт малтмалын ордын ус шүүрүүлэлт, хатаах, боловсруулалтаас үүдэх хаягдал, ус зайлуулах зэрэгтэй холбоотойгоор гадаргын усан сан, усны голдирлын гидрогеологи, гидрологийн нөхцөлийг өөрчилж, газрын доорхи болон гадаргын усны чанарыг муутгадаг.
 
Хамгийн гол нөлөөлөх хүчин зүйл нь уулын олборлох үйлдвэрлэлийн явцад үүсэх техноген процесс юм. Техноген нөлөөллийн дүнд байгаль орчны бүтэц, элементийн бүрэлдэхүүн, шинж чанар болон тооны өөрчлөлт гардаг.
           
Ашигт малтмалыг олборлох ил, далд, геотехнологийн гэсэн 3 арга байдаг ба  уул техникийн нөхцөлийг харгалзан тэдгээрийн хослолын аль боломжтойг сонгоно. Ашигт малтмал олборлохоор байгуулсан уулын ил малталт, тоног төхөөрөмжийн цогцолборыг ил уурхай гэнэ. Ил уурхайг гүн биш, гүний, уулын тагийн гэж ангилна. Ил уурхай нь ашигт малтмалыг дээрээс доош хэвтээ эсвэл налуу үеэр ашигладаг учир шаталсан догол хэлбэртэй малталт үүснэ. Ил аргаар олборлохын сул тал нь байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлж, ихээхэн хэмжээний эдэлбэр газрыг эдийн засгийн эргэлтээс гаргаж, хохирол учруулдаг. Ил уурхайн гүн дунджаар 150-200 м, хязгаарын гүн нь 300 м байна. Ил аргаар ашиглах боломжгүй буюу ил уурхайн ёроол дор үлдсэн нөөцийг далд аргаар олборлоно.
 
Хөрс хуулах, ашигт малтмал олборлох явцад үүсэх ил уурхайн ажлын ба ажлын бус талбайн үелсэн хэсгийг догол гэнэ.
 
Ашигт малтмалыг далд аргаар олборлох практикт нийтлэг хэрэглэж буй ашиглалтын системүүд нь бэхэлгээ ба чигжээстэй, чигжээстэй, тууш нуралттай, үелэн нураасан, дээд давхрын нураалттай, албадан нураалттай, давхраар чөлөөт нураалттай, хүдэр ба чулуулгийг салангид ашиглах гэсэн улалмжлалт зөөврийн төхөөрөмжтэй байдаг.
            Ашигт малтмалыг олборлох хүрээгээр нь бүлэглэвэл:
Эрчим хүчний түүхий эд /нүүрс, шатах занар, хүлэр, уран/ Төмөрлөгийн хүдэр /хар, өнгөт, ховор, үнэт металл/ Химийн түүхий эд /фосфорит, хүхэр, борын хүдэр, калийн, натрийн болон магнийн давсууд/ Техникийн түүхий эд /бал чулуу, гялтгануур, шөрмөсөн чулуу, хайлуур жонш, дүүргэгч, галд тэсвэртэй эрдэс, цеолит г.м/ Ваарын түүхий эд /шавар, хээрийн жонш, цахиур, шилний элс/ Барилгын материал /гөлтгөнө, цементийн түүхий эд, элс, хайрга, керамзит, шавар/ Үнэт-техникийн түүхий эд /үнэт болон өнгөлгөөний чулуу, гэрлэн дурангийн талстууд/
 
Уул уурхайн үйлдвэрийн бүтээгдэхүүн нь ихэнх тохиолдолд аль нэгэн боловсруулах үйлдвэрийн түүхий эд болдог.

9.2. Экологит учрах хохирлыг тооцох арга зүй боловсруулах үндэслэл
 
Уул уурхайн үйлдвэрлэлээс байгаль экологит үзүүлэх хохирлыг тооцох арга зүй боловсруулах гол ач холбогдол нь шинээр орд газрыг ашиглахад техник-эдийн засгийн үндэслэлийг боловсруулахад экологийн нөхцөл байдлыг үнэлж, үйлдвэрлэлийн үр дүнд хэдий хэр хохирол экологит учруулах, түүнийг арилгахад шаардлагатай зарцуулах хөрөнгийн хэмжээг урьдаас тодорхойлж, ашиг орлогоо тооцох үндэслэлийг бий болгох явдал юм.
 
Байгаль хамгаалах үйл ажиллагааны арга зүйн хандлагын үндэс нь тухайн байгалийн нөөцийн эдийн засгийн үнэлгээ, байгаль хамгаалах арга хэмжээнд зарцуулах зардлын үнэлгээ, хүрээлэн буй орчин болон хүний эрүүл мэндэд учруулах хохирлын үнэлгээ зэргийг тооцох учиртай. Байгаль орчныг хамгаалах арга хэмжээнд хүрээлэн байгаа байгаль орчинд хүний үйл ажиллагааны үр дагавраас бий болох сөрөг нөлөөллийг арилгах, багасгах, байгалийн нөөцийг зохистой ашиглахад чиглэгдсэн үйл ажиллагааны бүх л төрлийг хамруулдаг. Үүнд: цэвэрлэх, хоргүйжүүлэх байгууламжуудыг барих, ашиглах, хаягдалгүй технологийн процессыг нэвтрүүлэх, экологийн шаардлагад нийцүүлсэн тээврийн урсгалын системийг нэвтрүүлэх, газрыг нөхөн сэргээх, ургамал, амьтны аймгийг сэргээн хадгалах, хөрсний элэгдлийн эсрэг авах арга хэмжээ, газрын хэвлийг хамгаалах, байгалийн нөөцийг оновчтой ашиглах зэрэг болно.
 
Байгаль хамгаалах арга хэмжээг хэрэгжүүлсний үр дүн нь тухайн салбарт бий болсон  үр дүн /алдагдлыг багасгах, хаягдлыг бууруулах, усны зарцуулалтыг бууруулах г.м/, хүрээлэн буй орчинд учирсан хохирлыг бууруулсны үр дүнгийн нийлбэрээр хэмжигдэнэ. Тиймээс хүрээлэн буй орчинд учирсан хохирлын хэмжээг тооцох шаардлага гарна.
 
Уул уурхайн үйлдвэрлэлээс байгаль экологит учруулах хохирлыг дараахь байдлаар үндсэн 2 ангилалд хувааж болох юм. Үүнд:
 
Байгалийн нөөцийн хомсдлоос үүсэх хохирол: уул уурхайн үйл ажиллагааны үр дүнд газрын хэвлийд үүссэн хоосон орон зай ашигт малтмал олборлох явцад ус шүүрүүлэлтийн улмаас гүний усны нөөц багасах уурхайлалтын явцад ургамлын сан хөмрөг устах уурхайлалтын явцад хөрсний үржил шим алдагдах уурхайлалтын явцад ойн нөөц устах уурхайлалтын явцад ан амьтад устаж үгүй болох, нүүж дайжих
 
Байгаль орчныг бохирдуулснаас үүдэх хохирол:
·         Байгалийн усан сан, гол горхи, нуур цөөрөмд бохирдуулагч хортой бодис хаяснаас үүдэх хохирол /эрүүл мэнд, загас агнуур, хүн малын ундны усны хэрэглээнд учрах хохирол/
·         Агаарт тоос болон хорт хаягдал агуулсан хийг хаях
·         Газрын хөрс, гадаргууд химийн хортой болон бусад хатуу хог хаягдал хаяснаас үүдэх бохирдол
 

9.3. Уул уурхайн үйлдвэрлэлээс байгаль орчинд учруулах хохирлын        экологи-эдийн засгийн үнэлгээ
 
А. Ашигт малтмалын ордын үнэлгээнд экологийн хүчин зүйлсийг тооцох
           
Уулын үйлдвэрийн төсөл боловсруулах болон ашигт малтмалын ордыг эзэмшиж, ашиглах үе шатуудад ордыг үнэлэх гол зорилго нь тухайн ордын улс орны нийгэм, эдийн засгийн ач холбогдлыг өнөөгийн болон ирээдүйн түвшинд тогтоох, нийгмийн тодорхой хэрэгцээг хангах эх үүсвэр болох боломжийг нь үнэлэх явдал байдаг.
Орчин үед ашигт малтмалын нөөц бүхий газар нутгийн ашиглалтаас үүдэх хомсдлыг үнэлэх явдал туйлын тодорхой бус байна. Экологи-эдийн засгийн үнэлгээ хийхийн тулд эхлээд зайлшгүй ашигт малтмалын нөөцийн хэмжээ болон олборлолтод өртөх газар, ордыг эзэмших зорилго, түүний үр дүнг тогтоох шаардлагатай. Геологийн мэдээлэл дутагдалтайгаас хамааран зайлшгүй шаардлагатай геологи хайгуулын ажлыг нарийвчлан хийх зэрэгт гарах нэмэгдэл хөрөнгийг тооцож, ордын үнэлгээнд тусгах шаардлагатай. 
 
Уул уурхайн үйлдвэрлэлийн үйл ажиллагаа явуулж байгаа уурхайн талбайн байгалийн нөөцийн хомсдолын үнэлгээ нь нөөцийн дахин тооцоо, ордын болон түүний хэсгүүдийн дахин үнэлгээ, үйлдвэрийн газрын техникийн шинэчлэлт, хүдрийн биетийн кондицийн өөрчлөлт болон бусад дагалдах ашигт малтмалуудыг ашиглах зэргээс хамааран дахин үнэлэх тооцох болдог. Иймээс үнэлгээ бол тогтмол байдаггүй, ордыг ашиглах нийт хугацааны туршид үе шаттайгаар дахин үнэлэх шаардлага гардаг.
 
Б. Уул уурхайн төслийн үр ашгийн үзүүлэлтэд экологийн хохирлыг тооцох
 
Газрын хэвлий дэх эрдэс баялгийн нөөцийг ашиглан хүн амын хэрэгцээг хангах нь бодит шаардлага бөгөөд эрэл хайгуул, олборлолт явагдаагүй, хүний хөдөлмөр огт шингээгүй үедээ ч ашигт малтмал нь нийгмийн хувьд үнэт зүйлс байдаг. Ашигт малтмалын ордын эдийн засгийн үнэлгээг хийх гол шаардлага нь:
Геологи хайгуулын судалгааны үед илэрсэн ашигт малтмалын нөөцийн чанарын болон эдийн засгийн үндэслэлийг гаргах, үнэлгээний үр дүн нь эрдсийн түүхий эдийн кондицийг тогтоох гол орц болох; Тухайн ордын үнэлгээ нь геологи хайгуулын ажлын урт болон богино хугацааны төлөвлөлтийн үндэс болох; Үнэлгээ хийх явцад олборлолтын ажлын хамгийн оновчтой техник технологийн  шийдлийг гаргаж, олборлолтын үеийн ашигт малтмалын хаягдлыг үнэлэх; Уурхайн үйл ажиллагааны явцад үүсэх экологийн хохирлыг тодорхой хэмжээнд үнэлэн тооцож, түүнийг аль болох хамгийн бага түвшинд байлгах бодит арга хэмжээг төлөвлөх; Орд болон түүний тодорхой нэг хэсгийн эдийн засгийн үнэлгээний асуудал өмчлөгчийг солих арилжааны үед бий болно. Ийм үнэлгээ нь дуудлага худалдааны анхны үнийг тогтоох, худалдан авагчийн хувьд тухайн ордыг ашигласнаар олох үр дүнгийн талаар ерөнхий баримжаатай болох  явдал юм.
 
Ашигт малтмалын тодорхой ордын үнэлгээнд геологи, газарзүй, уул техникийн нөхцөл болон бусад хүчин зүйлс шууд нөлөөлдөг. Геологийн хүчин зүйлсэд давхаргын зузаан, тогтоц, гүн, нөөцийн хэмжээ зэрэг тухайн ашигт малтмалын чанарын өгөгдлүүд хамаарна. Харин газарзүйн хүчин зүйлсэд ашигт малтмалын нөөцийн оршин байгаа байршил, түүхий эдийн үндсэн хэрэглэгчээс хэр зэрэг алслагдмал байгаа, тухайн бүс нутгийн цаг уурын нөхцөл зэрэг хамаарна. Уул техникийн хүчин зүйлс нь байгаа техник тоног төхөөрөмж, технологиор илэрсэн нөөцийг гарган авах, боловсруулсны эдийн засгийн үр өгөөжийг тодорхойлдог. Ашигт малтмалыг олборлох, боловсруулах явцад үүсэх хаягдал, ордыг ашигласнаар бий болох экологийн үр дагаврууд нь мөн энэ хүчин зүйлст хамаардаг.
 
Улс орны эдийн засгийн хэрэгцээ, шаардлагад тулгуурлан тухайн ашигт малтмалын ордыг эдийн засгийн эргэлтэд оруулснаар улс, нийгэмд бий болох эдийн засгийн эерэг үр дүн тодорхойлогдоно. Өнөө үед байгалийн нөөцийн эдийн засгийн үнэлгээг хоёр гол чиглэлд хуваан үзэж байна. Үүнд:
·          Зардлын үнэлгээ - ашигт малтмалын ордыг ашиглах, хайгуулын ажилд зарцуулсан зардлын дүнгээр ордыг үнэлэх;
·          Рентийн үнэлгээ - олборлолтын тааламжтай нөхцлөөс олох нэмэлт ашгийн хэмжээгээр үнэлэх.
 
Сүүлийн үед дээрхээс гадна өөр хандлагууд ч гарч байна. Эдгээр хандлагын нэг нь дээрхээс уламжлагдсан холимог арга буюу зардлыг тооцохын зэрэгцээ ялгаварт рентийн хэлбэрээр нөөцийг ашигласны үр дүнг тооцдог. Энэ хандлагаар бол ордыг нээж илрүүлэх, ашиглах, ашиглалтын үед зарцуулсан хөдөлмөрийн тоо хэмжээгээр үнэлэгдэх юм.  Зардлын хандлага нь үйлдвэрлэлийн ус хэрэглээний төлбөрийг тогтоох, үйлдвэрлэлийн хэрэгцээнд ашиглагдсан хөдөө аж ахуйн газрын өртгийн үнэлгээ зэргийг хийхэд хэрэглэгдэнэ.
А=R/Ен                     (9.1)
 
А-эдийн засгийн үнэлгээ
 R-ялгаварт рент
 Eн-хөрөнгө оруулалтын үр ашгийн норматив
 
Ялгаварт рент гэдэг нь үр өгөөжийн хамгийн өндөр байх нөхцөл бүхий ажиллагааны нэмэгдэл цэвэр орлого юм. Төлбөр нь хоёрдмол зорилготой ба эдийн засгийн хувьд үр дүн хүртэхээс гадна нөгөө талаараа байгаль хамгаалах хэрэгсэл болдог. Газрын хэвлий, газар болон ус ашигласны төлбөр нь байгалийн нөөцийг нөхөн сэргээхэд ашиглагдах ёстой.  А, В, С1, С2 категорит хамаарах нөөцүүд үнэлэгдэнэ.
 
Газарзүйн таатай байршилд, сайн чанарын нөөц сайтай, ашигт малтмалын биетийн байрлал, тогтоц олборлоход тааламжтай нөхцөл болон бусад давуу тал бүхий ордыг ашигласнаар нэмэгдэж олох үр ашгийн утга нь уулын ялгаварт рент болно. Салбар доторхи уулын ялгаварт рентийн утга нь тухайн ордоос олборлож борлуулах бүтээгдэхүүний таамагласан үнэ ба олборлох, боловсруулах үйлдвэрлэлийн зардлын зөрүүгээр тодорхойлогдох юм. Абсолют болон ялгаварт рентийн утга нь ашигт малтмал олборлогчоос авах татварын хувь хэмжээний хэлбэрээр тогтоогдох ба олборлох үйлдвэрүүдийн хувьд үйлдвэрлэлийн зардлын нэг болж, харин улс, нийгэмд тухайн ашигт малтмалын ордын үнэлгээний нэг үзүүлэлт болдог.     
    
В. Ашигт малтмалын нөөцийн үнэлгээнд үйлдвэрлэгчийн зүгээс экологийн зардлыг үнэлж тусгах арга зүй
 
Ашигт малтмал олборлогчийн хувьд тухайн ордыг үнэлэх шалгуур нь өгөгдсөн хугацаанд ашигт малтмалын нөөцийг ашигласнаас олох орлогын өнөөгийн цэвэр үнэ цэнэ болдог. Энэ утга бас салбар дахь ялгаварт рентийн интеграл үзүүлэлт болох ба тухайн ашигт малтмалын ордын эдийн засгийн нийт үр ашгийг илэрхийлнэ. Үнэлгээний шалгуур нь дараахь байдлаар тодорхойлогдоно.
 
  Т
NPV = ∑ (Pt-Сүб-Кt-Таt-Rt-Уt)∙B                  (9.2)
 t=1
 
Энд,   T - ялгаварт рентийг тооцох календарийн хугацаа
Pt - Уул уурхайн үйлдвэрийн бүтээгдэхүүний t –жилд борлуулах үнэ
Сүб - t жилд бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх борлуулах зардал
Кt - уул уурхайн үйлдвэрийг барьж байгуулахад зайлшгүй шаардлагатай t дэх жилийн хөрөнгө оруулалтын хэмжээ /эргэлтийн хөрөнгө ороод/
Таt - t –дэх жилд улсын болон орон нутгийн төсөвт уурхайгаас төлөх татвар, төлбөрүүд
Rt - олборлолтын хэвийн үйл ажиллагаа явуулахын тулд t дэх жилд олох ёстой ашгийн хамгийн доод түвшний хэмжээ
Уt - t жилд байгаль орчныг хамгаалах арга хэмжээнд зориулан зарцуулах зардал
B - цаг хугацааны янз бүрийн үе дэх зардал болон орлогын дүнг нэгж хугацаанд шилжүүлэх коэффициент
 
Орлого болон зардлыг цаг хугацааны хувьд шилжүүлэхдээ ордыг ашиглах шийдвэр гаргасан оныг анхны жил болгон авна.
 
В= 1/(1+е)(t-1)                  (9.3)
 
t- Т хугацаан дахь үр дүн ба зардлыг тооцож байгаа тухайн жил
е- дискоунтын коэффициент /е/-ийн утга /ихэвчлэн зээлийн хүүгийн дундаж хувь болон инфляцийг тусгасан утга байдаг/. 
 
Ашигт  малтмалын ордыг үнэлэхдээ дараахь ерөнхий үндэслэлүүдийг удирдлага болгоно.Үүнд:
1.     Ашигт малтмалын ордын үйлдвэрлэлийн нөөцийг бүрэн ашиглаж дуусах бүх хугацаанд олох үр ашгийн нийлбэр хэмжээгээр үнэлнэ.
2.     Ордыг ашиглах уурхайн үйлдвэрлэлийн хүчин чадал нь эдийн засгийн хувьд оновчтой, дэвшилтэт технологитой байх шаардлагатай.
3.     Уул уурхайн үйлдвэрлэлийг барьж байгуулах хөрөнгийн зардал нь ижил төстэй төслүүдийн зардлын шинжилгээнд үндэслэнэ. Капитал зардлын бүтцэд тухайн ашигт малтмалын ордын ашиглалтын явцад байгаль хамгаалах арга хэмжээг хэрэгжүүлэхэд гарах зардлыг тооцно.
4.     Тухайн ордын ашигт малтмалыг олборлож борлуулах дундаж үнийн түвшинг зах зээлийн судалгааны үндсэн дээр тогтоосон байна. Судалгааны үр дүнд зах зээл дээр тухайн төрлийн ашигт малтмалыг борлуулах боломжит хэмжээ, нийлүүлэх дундаж үнэ тогтоогдох юм. Үнэ нь ашигт малтмалыг хэрэглэгч хүртэл тээвэрлэх зардлыг тусгасан байна.
5.     Ордын ашигт малтмалыг олборлох, борлуулах зардал судалгаанд хамрагдаж байгаа жилүүдээр тооцооны аргаар тодорхойлогдсон байна. Ашиглалтын зардалд ашигт малтмалыг олборлох, анхан шатны боловсруулалт хийх, уул уурхайн үйлдвэрлэлээс хүрээлэн буй орчинд зөвшөөрөгдөх хэмжээний хүрээнд учруулсан хохирлын төлбөр хийх зардал, мөн ашигт малтмалыг хэрэглэгч хүртэл тээвэрлэх зардал тусгагдсан байна. Тооцооны үндэслэл нь эрчим хүч, материал, хөрөнгө мөнгөний зарцуулалтын нормативууд, хөдөлмөрийн бүтээмж, хөдөлмөрийн хөлсний нормативт түвшин, тогтоогдсон төлбөр, татваруудын хувь хэмжээ, мөн бүтээгдэхүүн борлуулахтай холбоотой гарах зардлууд болно.
6.     Үр ашгийн тооцооллын зардлын хэсэгт үйлдвэрлэлийн ашгаас улс болон орон нутгийн төсөвт үйлдвэрийн газрын ашгаас төлдөг бүх төрлийн татвар, төлбөрүүдийг тооцно.
7.     Үйлдвэрлэгчийн олохоор төлөвлөсөн нормативт ашгийн хэмжээг ч зардлын хэсэгт оруулна. Ашгийн энэ хэсэг нь хэвийн үйл ажиллагаатай үйлдвэрийн газар ажиллагсдынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэх, өөрийн хүчин чадлаа барьж байх, үйлдвэрлэлийг хөгжүүлэх зэрэг зардалд зориулагддаг.
8.     Ашигт малтмалын ордын үнэлгээнд цаг хугацааны хүчин зүйлийг заавал тооцдог.
Ордын эдийн засгийн утга нь тухайн ордоос ашигт малтмалыг олборлосноор эзэмшигчийн хүртэх жил бүрийн нэрлэсэн цэвэр ашгийг хангахад ашиглагдах хөрөнгийн хэмжээ юм. Ашигт малтмалын ордын үнэ цэнийг дараахь томъёогоор тодорхойлно:
ОҮЦ = ЭЖНЦА : ПЖЦАК                                (9.4)
 
ЭЖНЦА – жилийн дундаж нэрлэсэн цэвэр ашгийн хэмжээ, мян.төг/жил
ПЖЦАК –нэгж хөрөнгө оруулалтад ногдох жилийн дундаж цэвэр ашгийн утга, төг/жил/  
;                                  (9.5)
БМЭ- бэлэн мөнгөний эргэлт буюу тухайн ордыг ашиглах 4 жилийн хугацааны дискоунтчлагдсан цэвэр орлогын тооцооны интеграл утга
ΣВi- цаг хугацааны хүчин зүйлийн итгэлцүүр е=15 байх үеийн цэвэр бэлэн мөнгөний эргэлтийг тооцоход ашиглах шилжүүлэх коэффициентүүдийн нийлбэр
БМЭ-ийн утгыг бид өмнөх тооцоогоор тодорхойлно. Жишээ нь: нийлбэр коэффициентийн утгыг е=0.15 үед дараахь байдлаар тодорхойлно.
                   (9.6)
 
Ордын эдийн засгийн үнэлгээний дүнгээс байгаль орчныг хамгаалах арга хэмжээнд зарцуулах зардлыг хассан дүн нь бодит ОҮЦЭК болно 
ЭЖНЦА-г тодорхойлохдоо  БМЭ-ээс тухайн жилд байгаль орчныг хамгаалах арга хэмжээнд зарцуулах зардлыг хасч тооцно.
 
Г. Ашигт малтмалын нөөцийн үнэлгээнд нийгмийн  зүгээс экологийн
хохирлыг үнэлж тусгах арга зүй
 
Нийгмийн зүгээс ордыг ашигласны үр ашиг нь уул уурхайн үйлдвэрээс улс болон орон нутгийн төсөвт жил бүр төлсөн татвар, төлбөрийн нийлбэр үзүүлэлтүүдийн цэвэр үнэ цэнээр тодорхойлогдоно. Эдгээр татвар төлбөрүүд нь уулын олборлох үйлдвэрүүдийн нийт зардалд багтах ба үйлдвэрийн газрын нийт ашгаас төлөгдөнө.  Нийт татварт нэмэгдсэн өртгийн татвар багтана. Татвар, төлбөрүүдэд:
·         Ашигт малтмал ашигласны төлбөр
·         Нийгмийн даатгалын шимтгэл
·         Газар ашигласны төлбөр
·         Ус ашигласны төлбөр
·         Авто зам ашигласны төлбөр
·         Байгаль орчныг бохирдуулсны төлбөр
·         Үл хөдлөх хөрөнгийн татвар
·         Аж ахуйн нэгжийн ашиг орлогын албан татвар г.м
            Ордын нийгмийн үнэлгээг дараахь томьёогоор тодорхойлно.
 
                             (9.7)
 
энд,    NPV- ашигт малтмал олборлосны цэвэр үнэ цэнэ
Та/аш – ордыг ашиглах хугацааны явцад төлөх татвар, төлбөрүүд
Та/бб - уурхайг байгуулах үед төсөвт төлөх татвар, төлбөрүүд
Вi- тодорхой үе шатанд харгалзах орлого, зардлыг хугацааны нэг үед шилжүүлэх коэффициент
 
Экологийн хүчин зүйлсийг тооцсон төслийн өнөөгийн үнэ цэнэ
 
                (9.8)
 
Энд,   Pt- t жил дэх бүтээгдэхүүний борлуулсан орлого
Ct- t жил дэх бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн зардал
Yt - t жил дэх экологт үзүүлэх хохирол
 Kt - t жил дэх хөрөнгө оруулалт
e-  цаг хугацааны хүчин зүйлийн итгэлцүүр
 
Д. Байгаль орчинд учруулах хохирлын экологи-эдийн засгийн үнэлгээ
 
Уул уурхайн үйлдвэрлэлээс байгаль орчинд учруулсан хохирлын эдийн засгийн үнэлгээг шууд ба шууд бус аргаар тооцдог.
 
Хохирлын эдийн засгийн үнэлгээний шууд арга
 
Хүрээлэн буй орчны бохирдлыг бууруулах, арилгах шууд зардал:
·          Байгаль орчныг нөхөн сэргээх, бохирдуулснаас үүсэх хохирлыг арилгахад зориулагдах шууд зардлыг тодорхойлон, нийлбэр дүнгээр хохирол тооцно.
·          техник технологи, инженерийн шийдлээр хохирлыг барагдуулахад гарах зардал
·          хуулийн этгээд болон хувь хүн хохирлыг барагдуулахад гарах зардал
·          байгалийн нөөцийг сэргээх, эрүүлжүүлэх арга хэмжээг зохион байгуулах арга хэмжээний зардал /зах зээлийн ханшаар хэмжигдэнэ/.
Шууд аргаар хохирлын хэмжээг үнэлэхэд тухай бүр маш олон тооны статистик өгөгдлүүдийг цуглуулах, боловсруулах шаардлагатай болдог. Энэ арга зарчмын хувьд төвөгтэй, эдийн засгийн тооцоонд хэрэглэх хүрээ хязгаарлагдмал байх талтай.
 
Хохирлын эдийн засгийн үнэлгээний шууд бус арга
 
Байгаль орчинд учруулсан хохирлыг бүхэлд нь шууд аргаар тооцох боломжгүй, хүрээлэн буй орчны нөхцлийг сайжруулах арга хэмжээ авах боломжгүй үед шууд бус аргыг хэрэглэнэ. Шууд бус арга нь байгаль орчинд учруулсан нөлөөлөл, түүнд тогтоосон норм норматив хоёрын харьцаан дээр үндэслэгдэнэ. Мөн байгаль орчны бохирдол болон экологийн аюул эрсдэлийн төлбөрийн үндсэн дээр тогтооно.
 
Уул уурхайн үйлдвэрлэлийн явцад хүрээлэн буй орчинд үүссэн бохирдлыг дараахь байдлаар тооцно:
·          Орчны бохирдлоос урьдчилан сэргийлэх арга хэмжээний зардал
·          Орчны бохирдлыг бууруулах, арилгах арга хэмжээний зардал
 
Эдгээр зардлын нийлбэрийг хүрээлэн буй орчны бохирдлоос нийгэмд учрах экологи-эдийн засгийн хохирол гэж нэрлэнэ. Тооцоонд боломжит болон бууруулсан хохирол хэмээх ойлголтуудыг хэрэглэх ба эдгээр хохирлын зөрүү нь бодит  хохирол болно.
УБол  - боломжит хохирол /байгальд учруулах хохирлын нийт хэмжээ/
УБуур -бууруулсан хохирол /байгаль хамгаалах арга хэмжээний үр дүнд боломжит хохирлыг бууруулсан хэмжээ/
УБод -бодит хохирол /хүрэлэн буй орчныг бохирдуулснаас үүссэн бодит хохирлын хэмжээ/
 
УБод = УБол -УБуур         (9.9)
 
Хохирлын эдийн засгийн үнэлгээ нь байгаль экологит учирч байгаа хохирлын нийлбэрээр илэрхийлэгдэнэ.   
 
УТнийт = УТус +УТхөрс +УТгазар +УТург +УТхэвл+УТой                    (9.10)          
 
УТнийт - Уул уурхайн үйл ажиллагаа явуулах бүх хугацаанд хүрээлэн буй орчинд учруулах хохирлын нийт хэмжээ, мян.төг;
УТус – усан санд үзүүлэх хохирлын хэмжээ, мян.төг;
УТхөрс – газрын хөрсөнд учруулах хохирлын хэмжээ, мян.төг;
УТгазар – уурхайлалтад өртсөн газрын хохирлын хэмжээ, мян.төг;
УТург – ургамалан бүрхэвчид үзүүлэх хохирлын хэмжээ, мян.төг;
УТхэвл- газрын хэвлийд учруулах хохирлын хэмжээ, мян.төг;
УТой – ойн нөөцөд учруулах хохирлын хэмжээ, мян.төг;
 
Унэгж= УТнийт / П∙Т                   (9.11)            
 
Энд,   Унэгж – 1.0 тонн эцсийн бүтээгдэхүүнд ногдох нэгж хохирлын хэмжээ, мян.төг
П - Уулын үйлдвэрийн жилийн хүчин чадал
Т - Үйл ажиллагаа явуулах хугацаа, жил
 
Уул уурхайн үйлдвэрлэл нь хүрээлэн буй орчны бүх элементүүдэд сөрөг нөлөө үзүүлдэг учир экологийн хохирлын нийт хэмжээ нь тэдгээрийн нийлбэрээр тодорхойлогдоно.
 

Усны нөөцөд учруулах хохирлын экологи-эдийн засгийн үнэлгээ
 
а. Хомсдолоос үүсэх хохирол
 
Ашигт малтмал олборлох, боловсруулах үйл ажиллагааны явцад тухайн орон нутгийн усны нөөцөд учрах хомсдолыг энд тооцоолно. Үйлдвэрлэлийн технологийн хэрэгцээний болон ахуйн хэрэгцээний усны хэрэглээгээр тооцож, нөөцийн дүнгээс хасалт хийнэ. Хомсдлын хэмжээг усны өнөөгийн зах зээлийн үнэлгээгээр бодож хохирлыг тооцно.
 
б. Бохирдлоос үүдэх хохирол
 
Гадаргын ус (усан сан, гол мөрөн, нуур цөөрөм)-ыг бохирдуулснаас үүдэх хохирол нь гадаргын усанд шууд ба шууд бусаар хаягдаж байгаа бохирдуулах бодисын найрлага, агууламж, хортой чанараас хамаарна. Гадаргын усны бохирдлоос үүдэх хохирлын экологи-эдийн засгийн үнэлгээ (төг/м3)-г дараахь томьёогоор тодорхойлно.
 
Уус= γу∙Gу∙Mу                (9.12)
 
Энд,   γ – жилд усанд хаягдах бохирдуулагчийг үнэлэхэд хэрэглэх тогтмол
Gу- усны бохирдлын харьцангуй аюулын коэффициент
Му – жилд хаягдаж байгаа хаягдлын шилжүүлсэн масс, г/м3
 
Хүснэгт 40. Усны бохирдлын харьцангуй аюулын  үзүүлэлтийн утга
 
Бохирдолд өртөх талбай, нутгийн байршил, төрх байдал 
Төв суурин, хотжилт бүхий газар, амралт сувиллын бүс, хүн амын нягтаршил  80 хүн/га  байх хотын орчин, ТХГН түүний орчин
0.8- 1.5
Хамгаалалтын бүс болон хүн амын нягтаршил 20-80 хүн/га, эсхүл 100-200 мянган хүнтэй төв суурин газар
0.7-0.9
100 мянга хүртэлх хүн амтай жижиг болон дунд зэргийн хот, суурин,
0.4-0.6
Ойн болон бэлчээрийн талбай, хадлангийн талбай, ажилчдын тосгон, эсвэл хүн амын нягтаршлаар  20 хүн/га-аас бага байх суурин газар 
0.2-0.4
Үйлдвэрлэлийн болон бэлчээрийн талбай,
0.1-0.2
 
Mу- жилд усанд хаягдаж байгаа хаягдлын шилжүүлсэн жин,
 
М=                                    (9.13)
Энд,   Аi- i-дэх хольцын харьцангуй аюулын үзүүлэлт
                 mi – бохирдуулагчийн масс  
 
Аi=                                   (9.14)
утгыг хүснэгтэд өгөв.
 

Агаарт учруулах хохирлын экологи-эдийн засгийн үнэлгээ
 
Агаарын чанар, найрлагад үүсэн хохирлыг концентрацийн болон нийт хаягдлын хэмжээгээр тооцно.
 
Концентрацийн арга нь үйлдвэрлэлийн бүсэд хэд хэдэн эх үүсвэрээс шууд бохирдсон хохирлыг өндөр нарийвчлалтайгаар тогтоохыг шаардана. Энэ аргаар хохирлыг тооцох үндэс нь агаарын найрлага хорт бодисын хордолтын тодорхой түвшинд аж ахуйн янз бүрийн салбарт учрах нэгжийн хохирлын хэмжээ юм. Эдгээр утгууд нь олон тооны статистик өгөгдлүүдийг ашиглан гаргасан эмперик хамаарлын үндсэн дээр тодорхойлогдоно. Нэгжийн хохирол бол бохирдлын бүсэд орших нэгж үндсэн обьектод бохирдлын тодорхой түвшинд учрах хохирлын хэмжээг харуулна.
 
Хохирлын тооцоог дараахь томьёогоор илэрхийлнэ. 
 
                    (9.15)
 
Энд,   У – агаарт бохирдуулах бодис хаягдсаны улмаас хүрээлэн буй орчинд учрах хохирол, (төг./жил);
К – тооцож буй үзүүлэлтүүдийн хэмжих нэгж (эрүүл мэндийн болон ахуй үйлчилгээний хувьд 1 хүн; харин хөдөө аж ахуй болон ойн аж ахуйн хувьд 1.0 сая.төг/1.0 га; үйлдвэрлэлийн үндсэн хөрөнгийн хувьд 1.0 сая төгрөг байх жишээтэй);
У(Xi) – тооцоолж байгаа үндсэн нэг элемэнтэд Xi бодисоор бохирдлын i- түвшинд бохирдсоноос учрах нэгж хохирол.
 
Уа= γа∙σа∙fа∙Mа                                             (9.16)
 
Энд,   Уа - агаарт цацагдах бохирдуулагч бодисоос экологит учрах хохирол мян.төг/жил;
γа – агаарт цацагдах нэг жишмэл тонн бохирдуулагч бодисын нэгж хохирол,  төг/жишмэл тонн
σа –бохирдсон талбайн агаарын бохирдлын харьцангуй аюулын үзүүлэлт, орон нутгийн онцлогоос хамаарна. Бохирдлын идэвхтэй бүсэд хамаарах талбай олон төрлийн, жигд бус бүтэцтэй, янз бүрийн хэлбэртэй байвал, 
 
                   (9.17)
 
            Энд,   SБИБ  - бохирдлын идэвхтэй бүсийн нийт талбай, м2;
S(i) –  нэгэн төрлийн бохирдлын талбай, м2;
σ(i) – тухайн төрлийн талбай дахь агаарын бохирдлын харьцангуй аюул
 
Бохирдлын идэвхтэй бүс /БИБ/-ийн хэлбэр хэмжээ нь хаягдлын эх үүсвэрийн онцлог, өндрөөс хамаардаг.
 

Хүснэгт 41.  Агаарын бохирдлын харьцангуй аюулын  үзүүлэлтийн утга
 
Бохирдолд өртөх талбайн төрөл
σi
Амралт, сувиллын газдар байрлах талбай, хотын гаднах амралтын бүс, мөн хүн амын нягтаршил 60 хүн/га байх хотын орчин
8-10
Yйлдвэрлэлийн талбай, хамгаалалтын бүс болон хүн амын нягтаршил 20-60 хүн/га, эсвэл 100 мянган хүнтэй төв суурин газар
4
100 мянга хүртэлх хүн амтай жижиг болон дунд зэргийн хот, суурин
2
300 мянгаас их хүн амтай хотын төв хэсэг 
8
Ойн болон бэлчээрийн талбай, хадлангийн талбай, ажилчдын тосгон, эсвэл хүн амын нягтаршлаар  20 хүн/га-аас бага байх суурин газар 
0.2-0.4
Ердийн хагалсан талбай
0.25
Усалгаатай талбай
0.5
Төвийн бүсийн тариалангийн талбай
0.3
Алслагдмал бүсийн тариалангийн талбай
0.1
Жимс, жимсгэний цэцэрлэг
0.5
Жимс, жимсгэний цэцэрлэг, усалгаатай
1.0
Ердийн хадлан, бэлчээрийн талбай
0.05
Усалгаатай хадлан бэлчээрийн талбай
0.1
 
а) хаягдал гаргадаг яндангийн өндөр нь  Н<10 м бол БИБ нь 50∙Н-ийн радиустай тойрог байна. Энэ тохиолдолд  SБИБ = πr2 = 78850∙H2;
 
б) хэрэв яндангийн өндөр нь  H>10 м бол БИБ нь 2 радиустай тойргоор таслагдсан цагираг байх юм. Энэ радиус нь дараахь томьёогоор тодорхойлогдоно.
 
R дотоод = 2∙φ∙Н ;       (9.18)              Rгадаад = 20∙φ∙Н;         (9.19)
 
Энд, φ – өндрийн засварын коэффициент φ утгыг дараахь байдлаар тодорхойлно
 
                 (9.20)
 
ΔT – яндангийн төгсгөл дэх агаарын температур болон хаягдал хийн температурын жилийн дундаж ялгавар, °С.
Энэ тохиолдолд бохирдлын идэвхтэй бүсийн талбай нь дараахь томьёогоор тодорхойлогдоно.
SБИБ = 1234.4∙φ2∙Н2             (9.21)
 
в) зохион байгуулалтгүй хаягдлын нам эх үүсвэр (агуулах, вентиляторууд, үйлдвэрийн барилгын цонх, карьер, овоолго) идэвхтэй бохирдлын бүстэй байна. Энэ нь хаягдлын эх үүсвэрийн хил хязгаараас 1 км зайд татагдсан битүү муруй шугам байх юм. 
 
г) БИБ нь H өндөрт байх зохион байгуулалтгүй бохирдлын эх үүсвэр байвал хаягдлын эх үүсвэрийн хязгаараас 20∙Н зайд битүү муруй шугамаар хязгаарлагдсан талбайгаар хэмжигдэнэ.
 
f- агаарт цацагдсан бодисуудын холимгийн агаарт уусах чанарыг тооцсон засварлах коэффициентийг жижиг хэсгүүдийн хэмжээнээс хамааруулан тооцоолдог.
а) хэт жижиг хэсгүүдээс бүрдсэн тоосонцор ба хийн тунадасжих хурд нь  <1 см/с бол,
                                (9.22)
 
Энд,   U – жилийн салхины хурдын дундаж утга. Хэрвээ энэ үзүүлэлт тодорхой бус байвал түүнийг 3 м/с-тэй тэнцүү гэж авна. Хэрвээ жижиг хэсгүүдийн тунадасжих хурд тодорхой бус бол, энэ нь 1 см/с –ээс бага байна гэх ба тоосгүйжилт η>90% байна.
 
б) тунадасжих хурд нь 1-20 см/с байгаа үед ,
 
                            (9.23)
 
Хэрэв жижиг хэсгүүдийн тунадасжих хурд тодорхой бус бол түүний интервал нь 1-20 см/с, тоосгүйжилт 70% <η < 90% байна;
 
в) тунадасжих хурд нь  20 см/с-ээс их бол  f = 10.
 
Хэрэв жижиг хэсгүүдийн тунадасжих хурд тодорхой бус ба тоосгүйжилт h<70% бол тунадасжих хурдыг >20 см/с (тоос 1.5-3.6, агаарт төрөл бүрийн хий цацагдаж байвал 0.2-0.8 байна) гэж авна.
Хэрэв f-ийн утга холимог бүрийн хувьд  янз бүр бол агаарт цацагдах хорт бодисоос хүрээлэн буй орчинд учрах хохирлын нийт үнэлгээ нь холимогийн төрөл бүрийн үнэлгээний нийлбэртэй тэнцүү байна.
Mа – хаягдлын эх үүсвэрээс агаарт цацагдаж байгаа хорт хаягдлын жилийн шилжүүлсэн хэмжээ жишмэл тн/жил, үүнийг дараахь томьёогоор тодорхойлно.
Ма=               (9.24)
Энд,   mi - нэг төрлийн бохирдуулагч бодисын агаарт цацагдах жилийн хэмжээ, жиш.т/т;
A(i)  - i-р төрлийн холимгийн харьцангуй аюулын үзүүлэлт;
            A(i) –г тодорхойлоход дараахь илэрхийллийг ашиглана.
 
,                        (9.25)
 
Энд,  a(i) – агаарт холимог цацагдсанаараа хүний амьсгалд учрах харьцангуй аюулыг илтгэсэн коэффициент;
α(i) – анхдагч холимог болон хүрээлэн буй орчин, ургамлын аймгийн  хоёрдогч бохирдуулагчийн хүний организмд шууд бус замаар хуримтлагдах магадлалыг тооцсон засварын үзүүлэлт;
β(i) –агаарт хаягдсан анхдагч холимгоос илүү аюултай хоёрдогч бохирдуулагчийн үүсэх магадлалын үзүүлэлт (хөнгөн нүүрс устөрөгчийн хувьд);
δ(i) – холимгийн хүнээс бусад биетэд үзүүлэх хорт нөлөөллийн үзүүлэлт ;
λ(i) – гадаргуу дээрх тунадасжилтын дараахь агаар дахь хоёрдогч холимгийн хаягдлын үзүүлэлт (тоосны хувьд).
a(i) - үзүүлэлт нь нүүрстөрөгчийн ислийн аюулын түвшинтэй харьцуулсан i-р бодисын хүний биед учруулах аюулын түвшинг заана. Түүнийг дараахь томьёогоор тодорхойлно.
 
           (9.26)
 
i-р бодисын хоногийн дундаж зөвшөөрөгдөх дээд хэмжээ – ЗДХхд(i) ба i-р бодисын ажлын бүс дэх зөвшөөрөгдөх дээд хэмжээг ЗДХаб(i) лавлахаас харах хэрэгтэй. Хэрэв тогтоогдсон утга байхгүй бол хүн ам суурьшсан бүсийн агаарын чанарын үзүүлэлтүүдийг ашиглаж болно. Нэг удаагийн хамгийн их зөвшөөрөгдөх хэмжээ – ЗДХ1удаа(i) эсвэл, түр хугацаан дахь ЗДХ(i) -ний тооцооны утга, ажлын бүсийн агаарын хувьд ЗДХаб(i) –ийн оронд ажлын бүсэд нөлөөлөх аюулгүйн түвшний баримжаалсан үзүүлэлтийг хэрэглэж болно.
 
Хүснэгт 42. Бохирдуулагч бодисуудын харгалзах утгууд
 
 
Утга
Бохирдуулагч бодисууд
α(i)
5
хортой металлууд болон тэдний ислүүдийн хувьд ванади, марганц, кобальт, никель, хром, цинк, мышьяк, мөнгө, кадми, сурьма, цагаан тугалга, цагаан алт, мөнгөн ус, хар тугалга, уран гэх мэт
2
бусад металл, тэдний ислүүдийн хувьд - натри, магни, кали, кальци, төмөр, стронци, молибден, бари, вольфрам, висмут, берилли, мөн бусад нэгдлийн хувьд нүүрсустөрөгч, хатуу аэрозол, бензапирен г.м
1
агаарыг бохирдуулагч бусад бүх хаягдал- хий, хүчил, шүлт, аэрозол г.м
β(i)
5
хоргүй нүүрсустөрөгчүүд – өмнөд өргөргийн 45° агаарт цацагдах нам молекулын парафин, олефин;
2
хоргүй нүүрсустөрөгчүүд –хойд өргөргийн 45° агаарт цацагдах нам молекулын парафин, олефин;
1
бусад бүх бодисын хувьд
δ(i)
2
агаарт хаягдаж ууршдаг, амархан диссоциацид ордог хүчил, шүлтний хувьд (фторт устөрөгч, давсны болон хүхрийн хүчил г.м)
1.5
хүхэрлэг хийнүүд, азотын исэл, хүхэрт устөрөгч, хүхэрт нүүрстөрөгч, озон, фторын амархан уусдаг органик бус нэгдлүүдийн хувьд
1.2
органик тоосонцрууд, бусад аюултай нэгдлүүд, хортой металлууд, тэдний ислүүд, органик бодисууд, альдегидүүд, аммиак, цахиурын органик бус нэгдлүүд, фторын муу уусдаг нэгдлүүд, нүүрстөрөгчийн исэл, хөнгөн нүүрсустөрөгч г.м
1
бусад холимог, нэгдлүүдийн хувьд (үнэрт нүүрсустөрөгч агуулсан органик тоосонцор, хоргүй металл, тэдний исэл, натри, магни, кали, кальци, төмөр, стронц, молибден, бари, вольфрам, висмут г.м.).
λ(i)
1.2
жилийн дундаж хур тунадас 400 мм-ээс бага нутагт хаягдах хатуу аэрозол, (тоос)-ын хувьд;
1
бусад бүх тохиолдолд
 
Хүснэгт 43.  Ачих, буулгах ажлын үед агаарт дэгдэх тоосны хэмжээ
 
Технологийн үйлдэл
Тоосжилт, мг/м3
ЭКГ-4.6 экскаватораар уулын цулыг ухаж ачих
1.5-40.5,                         45-54
ЭКГ-8И  экскаватороор уулын цулыг ухаж ачих
10.2-35.6
Автосамосвалаар  уулын цулыг буулгах
4.6-10.8
 

Эдэлбэр газарт учруулах хохирлын экологи-эдийн засгийн үнэлгээ
 
Уурхайлалтын явцад шууд нөлөөлөлд өртөж эвдрэлд орох, хөрсний овоолго болон зам талбай, үйлдвэрлэлийн бусад обьектуудын дор орох газрыг шууд хомсдолд тооцно.
 
Газрын гадаргыг бохирдуулснаар хүрээлэн буй орчинд  учрах хохирлын тооцоо
 
Газрын гадаргыг хатуу хог хаягдлаар бохирдуулсны хохирлын экологи-эдийн засгийн үнэлгээг дараахь байдлаар хийнэ.
 
                      (9.27)
 
Энд,   У – газрын гадаргыг хатуу хог хаягдлаар бохирдуулсанаас үүсэх хохирлын хэмжээ, төг/жил;
m – хатуу хаягдлын жин, тн/жил;
Уп – 1.0 тонн хатуу хаягдлын байгаль орчинд учруулах нэгж хохирол, төг/тн
 
Үйлдвэрлэлээс 1.0 тонн хатуу хог хаягдлыг хаяснаар байгаль орчинд учруулах нэгж хохирлын хэмжээ нь түүнийг арилгах, хоргүйжүүлэх, хатуу хаягдлыг газарт булах, мөн энэ зорилгод зориулсан газрын өртөг болон эрүүл ахуй, нөхөн сэргээлтийн зардлын зүйлээр илэрхийлэгдэж болно (шууд бус хоёрдогч бохирдлыг тооцохгүйгээр).
 
Уп= Унх + Уб           (9.28)
 
Энд,   Унх – 1 тонн хатуу хаягдлыг арилгах, хоргүйжүүлэх, булахад гарах зардал, төг/тн;
Уб – хог хаягдлыг агуулах талбай, овоолго үүсгэх, булж хадгалах, 1.0 тонн хатуу хаягдалд шаардагдах дараагийн эрүүл ахуй, нөхөн сэргээлтийг хийснээс гарах хохирол, төг/тн.
 
Унх= (Зт +Сх + Кб/m)/(1+е)t              (9.29)
 
Сх -1.0 тонн хатуу хаягдлыг хаягдлын цэг дээр, овоолгод агуулж, хадгалах зардал, мөн хоргүйжүүлэх, устгал хийхтэй холбоотой зардал, төг/тн:
Зт – 1.0 тонн хатуу хаягдлыг устгах нэгж зардал (хаягдлыг тээвэрлэх, ачих, буулгах зардал), төг/тн:
Кб- хатуу хог хаягдлыг хоргүйжүүлэх, овоолох, устгах байгууламж барихад шаардагдах хөрөнгө оруулалтын нэгж зардал
 
Хүснэгт 44. Хатуу хаягдлыг хадгалах, хоргүйжүүлэх, устгах зардлын жишиг үнэлгээ
 
Үндсэн үзүүлэлт
Полигоны ашиглалтын бүх хугацаанд хаягдлыг
овоолох нийт өндрийн хэмжээ, м
4.0
10.0
25.0
Ашиглаж байгаа талбайн дундаж ачаалал, т/м2
2.0–2.5
4.0–6.0
10.0–12.0
Нэгж талбайд зарцуулсан хөрөнгө оруулалт, мян.төг/га
200–400
200–400
200–400
Хуримтлуулсан хаягдлын нэгж жинд ногдох хөрөнгө оруулалтын зардал (KБ),  мян.төг/тн
2.5-3.5
2.0 -3.0
1.5–2.5
Мөн нэгж эзлэхүүнд ногдох, мян.төг/м3
2.5–5.0
1.5–2.5
0.8–1.2
Ашиглалтын зардал (Сх), мян.төг/тн
6.0–7.0
5.0–6.0
4.0–5.0
 
Тэмдэглэл:  Хатуу хаягдалтай холбоотой нийт зардалд хаягдлыг ачиж, буулгах зардлууд шингэсэн байна. 5.68 төг/тн хаягдал.
Ут –ын утгыг дараахь томъёогоор тодорхойлно:
 
Ут=(Згазар+Знс)∙S                    (9.30)
 
Энд,   Згазар -1.0 га газрын хөдөө аж ахуйн алдагдсан үйлдвэрлэлийг нөхөх нормативт эдийн засгийн үнэлгээ, төг/га
Знс – 1.0 га газрын нөхөн сэргээлт, эрүүл ахуйн дундаж зардал,  төг/га
S – 1.0 тонн хатуу хаягдал хадгалахад зориулсан талбай
 
Заримдаа хохирлын нэлээд хялбарчилсан үнэлгээг хэрэглэдэг.
 
Ухөрс= q∙m                   (9.31)
 
Энд,   У – газрын нөөцийг ашиглалтгүй болгох, бохирдуулснаас үүдэх хохирол, мян.төг/жил;
q – газрын нөөцийн харьцангуй үнэ цэнийн үзүүлэлт;
 
Ойрхог, хангайн бүсэд q=0.5, ойт хээрийн бүсэд –0.7, хар хөрсөнд -1.0, усалгаатай хөдөө аж ахуйн эдэлбэрт  -2.0 гэх мэт ;
Ухөрс  - хөрсний бохирдлын дүнд учрах нэгж хохирол (1.0 тн органик бус хаягдалд 20 мян.төг ба 1.0 тонн органик хаягдал, ахуйн хаягдалд 30 мян.төг); /эрдэс бордооны үйлдвэрийн хаягдлыг оруулаад/
m – хөрсөнд 1 жилд хаягдаж байгаа хаягдлын жин, тн/жил
 
Газрын хэвлийд учрах хохирлын экологи-эдийн засгийн үнэлгээ
 
Нөлөөлөлд өртсөн газрын хэмжээг нийт ашигт малтмалын хэмжээтэй харьцуулсан харьцааг газрын нөлөөллийн коэффициент гэнэ. Энэ коэффициентийн тусламжтайгаар нэгж ашигт малтмал нь хичнээн хэмжээний талбайг хөндөж байж олборлогдож байгааг харуулна.
 
Кнө= (Soв+Sk)/Q                   (9.32)
 
Soв – гадаад овоолгын суурийн эзлэх талбай, м2, га
Sk- уурхайн малталтад өртсөн талбай, м3
Q- ашиглалтын хугацаанд олборлосон ашигт малтмалын хэмжээ, тн
 
Үнийн коэффициент нь ашигт малтмалын ордын экологийн үзүүлэлтийг тооцсон ба тооцоогүй  үнэлгээний хамаарлыг илэрхийлнэ.
 
m =А/В                       (9.33)
 
Энд,   А- экологийн хүчин зүйлсийг тооцсон ордын өртөг (газрын өртөг,                             үржил шимт хөрс бүхий газрын өртөг)
                        В- зардлын аргад үндэслэсэн ордын өртөг
Уурхайлалтад өртсөн талбай нь:
 
SНӨ = (Soв+Sk) гэж тодорхойлогдоно.
 
Ил уурхайн ашиглалтын нийт хугацаанд хийгдэх уулын ажлын хэмжээ нь дараахь  томъёогоор тодорхойлогдоно.:
    буюу    ; сая.м3              (9.34)
 
Энд,   Ауц- уурхайд хийгдэх нийт уулын ажлын хэмжээ, уулын цулаар, м3
Аож- ил уурхайн олборлолтын жилийн хүчин чадал, тн, кг, м3
Ахж- жилд хийгдэх хөрс хуулалтын ажлын хэмжээ, м3
 γам- ашигт малтмалын нягт, тн/м3
Т- ил уурхайн ашиглалтын хугацаа, жил
 
Аож = Р/Т                    (9.35)
 
Энд,   Р - ил уурхайн ашиглалтын нөөцөд хамрагдах балансын нөөц, сая тн
 
Ахж= Аож ∙К х               (9.36)
 
Энд,   К х- хөрс хуулалтын коэффициент, т/м3
 
Босоо ба налуу уналттай ордод олборлолтын ажлын гүнзгийрэлтийн хурд нь олборлолтын хүчин чадал, уулын ажлын хэмжээнд нөлөөлнө.
 
                 (9.37)
 
Sам- ашигт малтмалын олборлолтод өртөх талбай
Уоа - гүнзгийрэлтийн хурд
                 (9.38)
     
            Энд,  φ- ил уурхайн ажлын хажуугийн өнцөг
                     - уулын ажлын гүнзгийрэлтийн чиглэлийн өнцөг
 
Хөрсний чулуулгийг байрлуулах овоолгын тэгш гадаргуу бүхий талбайг /Soв/ дараахь байдлаар тодорхойлно.
Нэг догол бүхий овоолгод:                                    (9.39)
 
Хоёр догол үе бүхий овоолгод:                  (9.40)
 
Энд,   Vx – хөрсний чулуулгийн эзлэхүүн, м3
kc-  чулуулгийн сийрэгжилтийн коэффициент,          (kc= 1.15-1.4)
h01, h02 – овоолгын 1 ба 2-р доголын өндөр, м
µ1- хоёр дахь доголын дүүргэлтийн коэффициент    (µ1= 0.4-0.8)
Нэг ил уурхайн чулуулгийг хэд хэдэн овоолгод хуваан байршуулах боломжтой бөгөөд овоолгын нийт талбай нь тусгайлан үүсгэх i талбайнуудын нийлбэрээс бүрдэнэ.
 
S овн = ∑ Sовi                           (9.41)
 
Хөрсний чулуулгаас гадна кондицийн бус ашигт малтмалын овоолго, ашигт малтмалын задгай агуулахууд тодорхой талбай эзэлнэ. Тэдгээрийн талбайг хөрсний овоолгын талбайг тодорхойлохтой ижил томьёогоор тодорхойлно.
 
     Нийт ордын ашиглалтын хугацаанд Ауц хэмжээний уулын ажил хийгдэх ба энэ хэмжээгээр газрын хэвлийд хоосон орон зай үүснэ. Үүнийг хийхэд нөхөн сэргээлт хийж дүүргэх боломжийг тооцож, нөхөн сэргээлтийн зардлын нийт дүнгээр уурхайлалтаас газрын хэвлийд учруулах боломжит хохирлын эдийн засгийн үнэлгээг хийнэ.
 
     Нөхөн сэргээлтийн ажлын зардлыг тооцохдоо Байгаль орчны болон Үйлдвэр, худалдааны Сайдын 2002 оны 222/109 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтад заасан "Алтны шороон ордыг ашиглах явцад үүссэн газрын эвдрэлийг нөхөн сэргээх ажлын зардлын үнэлгээ"–г үндэслэл болгон түүнд заагдсан ажлын тарифыг өнөөгийн зах зээлийн ханшид шилжүүлэн тооцоог хийх боломжтой.
 
            1. Малталтаас үүссэн орон зайг дүүргэх ажлын хэмжээ нь:
 
А днс =  Ауц * d - Адо, м3               (9.42)
 
     Энд,   А днс – дүүргэлт хийж нөхөн сэргээх ажлын хэмжээ
                 d -  дүүргэлтийн хувь
                 Адо- дотоод овоолго хийх үед дүүргэгдсэн орон зай
    
            Уурхайлалт явагдсан орон зайг дүүргэх ажилд ашиглагдах техник технологиос хамааран 1.0 м3 дүүргэлтийн ажлын үнэлгээ янз бүр байна.
 
2. Гадаад овоолгын тодорхой хэсгийн техникийн тусламжтайгаар түрж тэгшлэн хэлбэржүүлэх ажил хийгдэнэ. Энэ ажлын хэмжээ нь:
 
Ахнс = Аго*(1-d), м3                  (9.43)
 
Энд,   Ахнс – хэлбэржүүлэн нөхөн сэргээлт хийх ажлын хэмжээ
            Аго- гадаад овоолгод зөөгдсөн хөрсний хэмжээ
 
3. Уурхайлалтад өртсөн талбайг техникийн тусламжтай түрж тэгшлэх ажил хийгдэнэ. Энэ ажлын хэмжээ нь уурхайлалт явагдсан газрын талбай болон овоолго хийгдсэн газрын талбай хамаарагдах ба уулын ажил нь эзлэхүүнээр хэмжигдэх юм.
 
            4. Бульдозер болон техникийн тусламжтайгаар үржил шимт хөрсөөр талбайг хучна.
 
5. Биологийн нөхөн сэргээлт хийхэд олон наст ургамлын үр суулгаж, мод бургас суулгана.
 
Нийт нөхөн сэргээлт хийхэд шаардлагатай зардлын дүнг дараахь байдлаар тодорхойлно:
Знс = Здүүр + Зтэгш + Зхуч + З о/тэгш + З биол                            (9.44)
 
1.0 га талбайг нөхөн сэргээх дундаж зардал нь Знс / Sнө,  төг/га
Нэгж ашигт малтмалд ногдох нөхөн сэргээлтийн зардал нь  Знс /Аож *Т  болно.
Нөхөн сэргээлт хийх нийт зардлын 1.0 м3 уулын цулд ногдох хэмжээ:
                           
Знс / Ауц, төг/м3                                     (9.45)
 
Нөхөн сэргээлт хийх ажлын үнэлгээг шинэчлэн тогтоохын тулд тухай бүр зардлын өсөлтийн индекс, зардлын бүтцэд тухайн төрлийн зардлын эзлэх  хувь хэмжээг ашиглана
 
Газрын нөлөөллийн итгэлцүүр болон үнийн нөлөөллийн итгэлцүүрийг тодорхойлсноороо экологит хэр зэрэг халтай үйлдвэрлэл болохыг бусад уурхайнуудтай харьцуулан жиших эталон үзүүлэлтүүд болох юм. Үнийн нөлөөллийн итгэлцүүрийг тодорхойлохын тулд ашигт малтмалын ордын эдийн засгийн засгийн үнэлгээг экологийн зардлыг тооцсон ба тооцоогүй байдлаар хийх шаардлагатай.
 
Ойн нөөцийн үнэлгээ
 
                               (9.46)
 
Энд,   Zo- уулын ашиглалтын талбайн хэсэг дэх модны нөөц, м3
Z2- уурхайн талбайн хязгаар доторхи ойн хоёрдогч нөөцийн хэмжээ, м3
Sм- нэгж модны үнэ, төг/м3
Sм2- хоёрдогч нөөцийн нэгж модны үнэ, төг/м3
Мой- Уурхайн талбай дахь нийт модны үнэ, төг/м3
 
Ой бүхий талбай нь уулын үйлдвэрийн үл хөдлөх объектуудын нэг болох ба үл хөдлөх объектуудын үнэлгээнд хамаарагдана. Түүний онцлог ач холбогдол нь ой бүхий талбай урт хугацааны туршид ямар нэгэн зорилгоор ашиглагдаж, орлого авчирч болно. Үүнийг дараахь томъёогоор тодорхойлно:
 
                  (9.47)
 
Zэ – жишмэл ойн огтлолтын насны модны нөөц, м3; 
Sэ - жишмэл ойн огтлолтын насны модны нөөцийн үнэ, төг/м3;  
ТГ –модны огтлолын ерөнхий насжилт, жил
ZД –дагалт бүтээгдэхүүний жилийн үйлдвэрлэлт, биетээр
SД- дагалт бүтээгдэхүүний нэгжийн өртөг, төг/ш
j= 1,2,3,....  j- дайвар бүтээгдэхүүний индекс

9.4. Ашигт малтмал олборлох, боловсруулахад үүсэх экологийн хохирлын        экологи-эдийн засгийн үнэлгээг тооцох нэгтгэсэн аргачлал
 
Ашигт малтмал олборлох, боловсруулахад үүсэх экологи-эдийн засгийн хохирол нь байгаль орчинд (ус, хөрс, газар, газрын хэвлий, ой г.м) учруулсан хохирлын нийлбэрээр илэрхийлэгдэнэ. Уул уурхайн үйлдвэрлэлийн үйл ажиллагааны туршид байгаль орчны бүрэлдэхүүн хэсгүүдэд учруулсан нийт хохирлын хэмжээг дараахь томъёогоор тодорхойлно.
 
УТнийт = УТус +УТхөрс +УТгазар +УТург +УТхэвл+УТой:          
 
УТнийт - Уул уурхайн үйл ажиллагаа явуулах бүх хугацаанд хүрээлэн буй орчинд учруулах хохирлын нийт хэмжээ, мян.төг;
УТус – усан санд үзүүлэх хохирлын хэмжээ, мян.төг;
УТхөрс – газрын хөрсөнд учруулах хохирлын хэмжээ, мян.төг;
УТгазар – уурхайлалтад өртсөн газрын хохирлын хэмжээ, мян.төг;
УТург – ургамалан бүрхэвчид үзүүлэх хохирлын хэмжээ, мян.төг;
УТхэвл- газрын хэвлийд учруулах хохирлын хэмжээ, мян.төг;
УТой – ойн нөөцөд учруулах хохирлын хэмжээ, мян.төг;
 
Унэгж= УТнийт / П∙Т                           
 
Энд,   Унэгж – 1.0 тонн эцсийн бүтээгдэхүүнд ногдох нэгж хохирлын хэмжээ, мян.төг
П - Уулын үйлдвэрийн жилийн хүчин чадал
Т - Үйл ажиллагаа явуулах хугацаа, жил
 
Уул уурхайн үйлдвэрлэл нь хүрээлэн буй орчны бүх элементүүдэд сөрөг нөлөө үзүүлдэг учир экологийн хохирлын нийт хэмжээ нь тэдгээрийн нийлбэрээр тодорхойлогдоно.
                                                          
Хүснэгт 45. Экологи-эдийн засгийн нийт хохирлын хэмжээ
 
 
Хохирлын төрөл
Нийт дүн
мян.төг
1.0 га талбайд ногдох хохирол
төг/га
1.0 м3 уулын цулд ногдох үнэлгээ, төг/м3
Нэгж бүтээгдэхүүнд ногдох хохирол
1.
Уурхайлалтад өртсөн газрын хохирол
УТгазар
УТгазар/Sнө
УТгазар/Ауц
УТгазар/Аож*Т
2.
Газрын хэвлийд учруулах хохирол
УТхэвл
УТхэвл/Sнө
УТхэвл/ Ауц
УТхэвл/Аож*Т
3.
Агаарт учруулах хохирол
УТагаар
УТагаар/Sнө
УТагаар/ Ауц
УТагаар/Аож*Т
4.
Усан санд учруулах хохирол
УТус
УТус/Sнө
УТус/ Ауц
УТус/Аож*Т
5.
Ургамлын сан хөмрөгт учруулах хохирол
УТург
УТург/Sнө
УТург/ Ауц
УТург/Аож*Т
6.
Ойн нөөцөд учруулах хохирол
УТой
УТой/Sнө
УТой/ Ауц
УТой/Аож*Т
7.
Хөрсөнд учруулах хохирол
УТхөрс
УТхөрс/Sнө
УТхөрс/ Ауц
УТхөрс/Аож*Т
8.
Амьтны аймагт учруулах хохирол
УТамь
УТамь/Sнө
УТамь/ Ауц
УТамь/Аож*Т
 
Нийт дүн
УТнийт
УТнийт/Sнө
УТнийт/ Ауц
УТнийт/Аож*Т
 
Ашигт малтмалыг олборлох боловсруулах явцад үүссэн экологийн хохирлыг тооцохдоо тухайн үеийн хохирлын төрлийг харгалзан үзнэ.
 

9.5. Уул уурхайн үйлвэрлэлээс байгаль орчинд учруулах хохирлын экологи-эдийн засгийн үнэлгээ хийх үлгэрчилсэн жишээ:
 
            Өгөгдөл:
 
            Төслийн байршил: Сэлэнгэ аймгийн Ерөө сум
 
1. Олборлолт, овоолгын ажлаар шууд эвдрэх талбай          100 га
2. Үйлдвэрлэлийн талбай                                                            50 га
3. Дэд бүтэц, парк ашиглалтын талбай                         50 га
Шууд хохирлын талбай /St/                                              200 га
4. Шууд бус хохиролд өртөх талбай /Sr/                                   300 га
 
Ордын дундаж агуулга 0.7 г/м3, элс 860.0 мян.м3, олборлох алтны хэмжээ 600 кг, хөрс хуулалтын коэффициент 3.5 м3/м3, хөрс хуулалт 3010 мян.м3 байна. Жилд 752.5 м3 хөрс хуулж, 215 мян.м3 элс угаах ба 150 кг алт  олборлоно. Олборлолт явуулах хугацаа 4 жил.
 
Алтны уурхай нь тээвэртэй ашиглалтын системээр хөрс хуулалт болон олборлолтын ажлыг гүйцэтгэнэ. Уурхайн хөрсийг экскаватор, автосамосвалын хослолоор гадаад овоолгод тээвэрлэн бульдозероор хэлбэршүүлнэ. Тус уурхай нь улирлын чанартай ажиллах бөгөөд 2 ээлжээр хоногт 16 цаг ажиллана.
Уурхайн жилд ажиллах хоногийн тоо:
-          Жилд ажиллах хоног               150
-          Баяр амралтын өдөр               5
-          Засвар үйлчилгээний хоног   15
-          Саатлын хоног                          7
-          Нийт ажлын хоног                    123
 
Хүснэгт 46. Уулын ажлын үзүүлэлт
 
ДД
Үзүүлэлт
Эхний жил
2 дахь жил
3 дахь жил
4 дэх жил
Дүн
1.
Хөрс хуулалт, м3
752.5
752.5
752.5
752.5
3010
2.
Элс олборлолт, м3
215
215
215
215
860
3.
Алт гаргалт, кг
150
150
150
150
600
 
Олборлолтын ажил:
 
Ашиглалтын 4 жилийн хугацаанд 860.0 мян.м3 элс олборлон угаана. Хоногийн хүчин чадал нь: Qх = 215 * 1000 : 123 = 1748 м3 элс угааж, 1748 * 0.7=1223.5 г алт олборлоно.
 
Хөрс хуулалт 3010.0 м3, гадаад овоолготой, тээвэртэй ашиглалтын систем хэрэглэнэ. Доголын өндөр дунджаар 5 м, уурхайн нийт урт 850 м, өргөн 600 м байна. Үржил шимт өнгөн хөрсийг (0.2 м гүн) хуулж, нөхөн сэргээлтэд ашиглах зорилгоор тусгайлан овоолго байгуулна.
 

Овоолгын ажил:
 
Овоолгыг гурван төрлөөр хийнэ. Үүнд:
1.     Шимт ба шимэрхэг хөрсний овоолго
2.     Гадаад, дотоод овоолго
3.     Хоосон чулуулгийн овоолго
 
Шимт ба шимэрхэг хөрсний овоолгыг ашиглалт явуулах талбайн гадна бульдозероор түрж хийх ба овоолгын хэмжээ 78.3 мян.м3 байна. Хөрсийг тээвэртэй ашиглалтын системээр 70%-ийг нь гадаад овоолгод тээвэрлэх ба үлдсэн 30%-ийг ашигласан орон зайд дотоод овоолгод байршуулна.
 
Ус хуримтлуулалт, элс угаах:
 
Уурхайн ус хэрэглээг шийдвэрлэхэд хаврын цасны шар усыг тогтоон барих, зун намрын борооны усыг эргэлтийн усан санд хуримтлуулах нь тодорхой хэмжээний үр дүнтэй байна. Олборлолт явуулсан орон зайг ашиглан эргэлтийн усан сангийн даланг барьж байгуулах бөгөөд алт угаасан хаягдал усыг эргэлтийн усан санд тунгааж, түүний 80%-ийг эргүүлэн ашиглана.
 
Элс олборлох үеийн хаягдлыг ижил төрлийн ордын ашиглалтын үр дүнтэй адилтган 3% байхаар тооцоонд тусгав. Элс угаах ажлыг SKR-80 маркийн угаах төхөөрөмжөөр хийнэ. Шороон ордод 5 мм-ээс дээш хэмжээтэй алтны мөхлөг бүх алтны 90%, үлдсэн хувийг түүнээс жижиг хэмжээтэй алт эзэлнэ. Жилд 215.0 мян.м3 элсийг угаахад 50.0 мян.м3 галь, 110.0 мян.м3 эфель гарах ба 55.0 мян.м3 нарийн ширхэгтэй хаягдал булингар маягаар зөөгдөн эргэлтийн усан санд очиж тунана. Олборлолтод нэг угаах төхөөрөмж ашиглах ба угаах төхөөрөмжийг элс угаахад үүссэн хоосон орон зайд байрлуулна.
 
Олборлолтоос үүсэх хохирлын экологи-эдийн засгийн үнэлгээ
 
Газрын нөөцөд учруулах хохирлын экологи-эдийн засгийн үнэлгээ
 
Уурхайн үйл ажиллагаанд шууд өртөх талбайн хэмжээ нь 850м * 600м = 510000 м2 буюу 51.0 га байна. Уурхайлалтын гүн нь 12.0 м, хөрс хуулалтын нийт хэмжээ 3010.0 мян. м3, шимт хөрсний овоолгыг уурхайн талбайн гадна талд хийх ба энэ нь 78.3 мян. м3 байна. Үүний эзлэх талбайн хэмжээ нь:
 
    болно.
 
Хөрс хуулалтыг тээвэртэй ашиглалтын системээр явуулах ба 2931.7 мян.м3 уулын чулуулаг үүсгэнэ. Үүний 30% ийг дотоод овоолгоор ашигласан орон зайг дүүргэх ба үлдсэн 70%-ийг уурхайн гадна талбайд овоолго хийнэ гэвэл гадаад овоолгын эзлэх талбай нь:
 
 
Нийт овоолгод өртөх талбай нь: 1.8 га + 47.2 га = 49.0 га
Хөрсний овоолгын 30% буюу 2931.7 * 0.3 = 879.5 мян.м3 чулуулгийг уурхайлалт явагдсан талбайд дотоод овоолго үүсгэх юм.
 
Олборлолт, овоолгын ажлын дүнд эвдрэх талбайн нийт хэмжээ:
 
49.0 га + 51.0 га = 100.0 га болж байна.
 
1.0 га суурин газрын үнэлгээ ойт хээрийн бүсэд 8.0 мян.төг гэж тооцвол, шууд учрах газрын хохирлын хэмжээ нь:
 
100.0 га * 8.0 = 800.0 мян.төг болно.
 
Үйлдвэрлэл, дэд бүтэц, зам талбайд хамрагдах нийт 200.0 га талбай шууд нөлөөлөлд өртөх ба 200.0 га * 8.0 мян.төг = 1600.0 мянган төгрөгийн эдэлбэр газар ашиглагдах юм. 
 
Газрын хэвлийд учруулах хохирлын экологи-эдийн засгийн үнэлгээ
    
Жил тутам 967.5 мян.м3, нийтдээ 4 жилд 3870.0 мян.м3 уулын ажил хийгдэнэ. Үүнийг хийхэд нөхөн сэргээлт хийж дүүргэх боломжийг тооцъё. Нөхөн сэргээлтийн ажлын зардлыг тооцохдоо Байгаль орчны болон Үйлдвэр, худалдааны Сайдын 2002 оны 222/109 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтад заасан "Алтны шороон ордыг ашиглах явцад үүссэн газрын эвдрэлийг нөхөн сэргээх ажлын зардлын үнэлгээ"–г үндэслэл болгон түүнд заасан ажлын тарифыг өнөөгийн зах зээлийн ханшид шилжүүлэн тооцлоо.
 
1.0 м3 уулын ажлын үйлдвэрлэлийн өөрийн өртөг нь 2.5 мян. төгрөг, бүрэн өөрийн өртөг нь 4070.0 төг/м3 байна. Нийт үүссэн хоосон орон зайг дүүргэхэд шаардлагатай газар уулын ажил 3870. мян.м3 үед уурхайн ашиглалтын явцад нийт гарах зардал нь 15750.5 мян.төг болно. 
 
Уурхайлалтад шууд өртсөн газарт малталтаас үүссэн орон зайг 75% дүүргэх тооцоо хийе. Нийтдээ 3870.0 * 75% = 2902.0 мян.м3 чулуулгийг дүүргэх шаардлагатай. Үүний 879.5 мян.м3 орон зайг уурхайлалтын явцад дотоод овоолгоор гүйцэтгэх учраас нөхөн сэргээлтийн ажлын явцад 2902.0-879.5 =2022.5 мян.м3  газар шорооны ажлыг эксковатор, автосамосваль, бульдозер ашиглан хийнэ. 
 
1. Уурхайн малталтаас үүссэн хоосон орон зайг ЭО4321 эксковатор, КРАЗ маркийн автосамосваль, Т-170 маркийн бульдозер ашиглан дүүргэлт хийнэ гэж тооцъё. Үүнд: уурхайн гүнийг 12 метрээр тооцоонд авсан.
Нэгж ажлын үнэлгээ нь 2007 оны түвшинд  531+210+418= 1159.0 төг/м3 болно.
Нийт дүүргэлтэд гарах зардал нь: 
 
Здүүр =  2022.5 * 1159.0 = 2344077.5 мян.төг болно.
 
2. Жижиг бульдозероор 100 га * 10000м2 * 80% * 0.3м = 240000.0 м3 чулуулгийг түрж, нөхөн сэргээлтийн талбайг тэгшилнэ. 1.0 м3 уулын чулуулгийг түрж тэгшлэх ажлын үнэлгээ нь 376.2 төг/м3.  Нийт зардал нь:  
 
Зтэгш = 240000 * 376.2 : 1000 = 90288.0 мян.төг
 
3. Жижиг бульдозероор үржил шимт хөрсөөр талбайг хучна. Нийт 78.3 мян.м3 хөрсөөр хучих ба үүнд экскаватор, автосамосваль, бульдозер ажиллаж, 1.0 м3 хөрс түрж, хучилт хийх ажлын үнэлгээ 531+210+406.2 = 1147.2 төг байна.
 Хучилт хийх зардал нь: 
 
Зхуч =78300/1000 * 1147.2 = 89825.8 мян.төг болно.
 
4. Овоолгод үлдсэн чулуулгийг бульдозероор тэгшлэхэд үнэлгээ нь 541.2 төг/м3 байна гэвэл:           
З о/тэгш = 3870 * 25% * 541.2 = 523611.0 мян.төг болно.
 
Нийт нөхөн сэргээлт хийхэд шаардлагатай зардлын дүн:
 
Знс= Здүүр+Зтэгш+Зхуч+Зо/тэгш=2344077.5+90288.0+89825.8+523611 = 3047802.3 мян.төг
 
1.0 га талбайг нөхөн сэргээх дундаж зардал нь:
 
3047802.3 : 100.0 га = 30478.0 мян.төг/га
 
1.0 кг алтанд ногдох нөхөн сэргээлтийн зардал нь:
 
3047802.3 мян.төг : 600 = 5110.7мян.төг/кг болно.
 
Нөхөн сэргээлт хийх нийт зардлын 1.0 м3 уулын цулд ногдох хэмжээг тодорхойлбол:
3047802.3 мян.төг : 3870.0 мян.м3 = 787.5 төг/м3 байна.
 
Усан санд үзүүлэх хохирлын экологи-эдийн засгийн үнэлгээ
 
А. Хомсдлоос үүсэх хохирлын үнэлгээ. Жишээ болгон авч байгаа уурхайн хувьд хэрэглэх технологийн усны хэрэгцээ нь хоногт 6992.0 м3 байна. Үйлдвэрлэлийн зориулалтаар жилд ашиглах усны хэрэгцээг  тооцвол:
 
6992.0 м3 * 123 хоног = 860016.0 м3 = 860.0 мян.м3 ус шаардлагатай гэсэн үг юм. Дээрх усны 80%-ийг эргэлтээр ашиглана гэвэл хоногт сэлбэх усны хэрэгцээ нь 6992.0 м3 * 20.0 : 100.0 = 1398.4 м3  байх ба жилд сэлбэх усны хэмжээ 1398.4 * 123 = 172003.2 м3 = 172.0 мян.м3, эргэлтэд байх усны хэмжээ 688.0 мян.м3 байх болно.
 
Тооцоонд авахдаа олборлолтын 2 дахь сараас усыг эргэлтээр ашиглана гэж үзэж, жилд хэрэглэх усны хэмжээг тооцвол:
            а. Эхний сард хэрэглэх усны хэмжээ                                        209760.0 м3
б. Сэлбэх усны хэмжээ                                                                 130051.2 м3
 
Энэ тохиолдолд олборлолтын 2 дахь сараас эхлэн эргэлтийн усан санд хуримтлагдаж, байнгын эргэлтэд байх усны хэмжээ 520204.8 м3 байна. Иймээс үйлдвэрлэлийн зориулалтаар жилд хэрэглэх усны хэмжээ 339811.2 м3 болно.
 
Мөн ахуйн хэрэглээнд нэг хүн хоногт 40.0 м3 ус хэрэглэнэ гэж тооцвол уурхайд 30 хүн 123 хоног ажиллахад:
 
123 хоног * 30 хүн *  40.0 м3 = 147.6 м3/жил ус хэрэгтэй болно.
 
Ахуйн болон үйлдвэрийн жилийн нийт ус хэрэглээг тооцвол:    
 
339811.2 м3 + 147.6 м3 = 339958.8 м3 болно.
 
            Гадаргын усны экологи-эдийн засгийн хохирлын нийт үнэлгээг дараахь томъёогоор тооцно:
                                      
 
Ү= (Үэ+Үэ K1)∙H1+(Үэ+Үэ K3)∙H3 + (Үэ+Үэ K4)∙H4 + (Үэ+Үэ K8)∙H3 = 2000*(1+0.8)*147.6 + 2000*(1+1.4)*(339811.2*0.2) + 2000*(1+0.15)*(339811.2*0.8) = 531360.0 + 326218752.0 + 625252608.0 = 952002720.0 төг = 952002.7 мян.төг болно.
 
            Дээрхээс 1.0 м3 усны хохирлын экологи-эдийн засгийн үнэлгээг олбол:
952002.7 мян.төг : 339958.0 м3 = 2800.3 төг буюу ойролцоогоор 2.8 мян.төг байна.
 
Газрын доорхи усны экологи-эдийн засгийн хохирлын үнэлгээг дараахь томъёогоор тооцно:
УТус =  Үэ * µ (Кхурдас + Кстат.нөөц + Кус.шүүр ) * V
 
УТус  = 0.2 x 180.0 мян.м3 х 0.4 x 2.0 мян.төг = 28800.0 мян.төг
 
  Б. Бохирдлоос үүсэх хохирлын эдийн засгийн үнэлгээ
 
Гадаргын усны бохирдлоос үүсэх хохирлын экологи-эдийн засгийн үнэлгээг дараахь томъёогоор тодорхойлно:
Уус= γу∙Gу∙Mу
 
Энд,   γу–жилд усанд хаягдах бохирдуулагчийг үнэлэхэд хэрэглэгдэх тогтмол, тухайн  байгаа нөхцөлд 65000 төгрөг /ж.тн гэж авъя.
Gу-усны бохирдлын харьцангуй аюулын коэффициент  /G= .0.3 гэж авъя/.
Mу- жилд усанд хаягдаж байгаа хаягдлын шилжүүлсэн жин,
 
Му=
 
Энд,   Аi- i-дэх хольцын харьцангуй аюулын үзүүлэлт
                 mi – бохирдуулагчийн жин
 
Аi=  утгыг таблицад өгөв.
 
Хүснэгт 47. Урсгал усанд бохирдуулагчийн жингийн  утга
ДД
Бохирдуулагчийн төрөл
mi, тн/жил
ЗДХ
Аi, ж.тн/тн
Му, ж.тн/жил
1.
Нефтийн бүтээгдэхүүн
6.0
0.05
20.0
120.0
2.
Умбуур бодис
780.0
0.05
20.0
15600.0
3.
Хуурай хаягдал
9394.0
1000.0
0.001
9.4
4.
Реагент
0.3
0.4
2.5
0.75
Нийт М= 15730.1 ж.тн/жил

Хүснэгт 48. Усан санг бохирдуулагчийн жингийн  утга
 
 
ДД
Бохирдуулагчийн төрөл
mi, тн/жил
ЗДХ
Аi, ж.тн/тн
Му, ж.тн/жил
1
Нефтийн бүтээгдэхүүн
5.0
0.05
20.0
100.0
2
Умбуур бодис
100.0
0.05
20.0
2000.0
3
Хуурай хаягдал
9165.0
1000.0
0.001
9.2
4
Реагент
-
0.4
2.5
 
5
Сульфат
5.3
500.0
0.002
0.01
 
Нийт М= 2109.2 ж.тн/жил
 
Уус-1= 65000 * 0.3 * 15730 = 306736950 = 306737.0  мян.төг
Уус-2= 65000 * 0.3 * 2109.2 = 41129400 төг =  41129.4 мян.төг
Уус = 306737.0 + 41129.4 = 347866.4  мян.төг
 
Ургамлын сан хөмрөгт үзүүлэх хохирлын экологи-эдийн засгийн үнэлгээ
 
Ургамлан нөмрөгийн экологи-эдийн засгийн нийт үнэлгээ:
 
εt1 = ( εv + εb + εant  ) * (Ka + Kb + Kc) * ť * Ii  = (1149.54+844.80+6000.00 ) * (11.86+1.62+6.02) = 155889.6 мян. төг
           
Нэг га-д тооцогдох  εt1 =   нийт εt1/St  = 155 889.6/200 = 779.5 мян. төг болно.
 
Ойн нөөцөд үзүүлэх хохирлын экологи-эдийн засгийн үнэлгээ
 
Ойн нөөцийн экологи-эдийн засгийн нийт үнэлгээ нь модны нөөц, дагалт баялаг, ойн эдэлбэр газар болон ойн ашигт нөлөөлүүдийн үнэлгээний нийлбэрүүдээс тогтоно.
 
Энд,   - Модны нөөцийн үнэлгээнд өсвөр, дундаж насны модыг нас гүйцсэн модонд шилжүүлж тооцсон нийт модны үнэлгээ
 - Ойн дагалт баялгийн нөөцийн эдийн засгийн үнэлгээ
 - Ойн эдэлбэр газрын үнэлгээ
 - Ойн хөрс хамгаалах эдийн засгийн үнэлгээ     
- Ойн ус, чийгийг зохицуулах ба хамгаалах эдийн засгийн үнэлгээ
- Ойн агаарыг эрүүлжүүлэх, цэвэршүүлэх эдийн засгийн үнэлгээ
 
Ашиглалтын 3 дугаар бүсийн 1.0 га нарсан ойн экологи-эдийн засгийн үнэлгээ 6000.0 мян.төг, 1.0 га шинэсэн ойн экологи-эдийн засгийн үнэлгээ 4000.0 мян.төг, 1.0 га хусан ойн экологи-эдийн засгийн үнэлгээ 1700.0 мян.төг бөгөөд уул уурхайн эдэлбэрт орж байгаа ойтой талбайн экологи-эдийн үнэлгээг модны төрөл бүрээр гаргаж тооцож болно.
Алтны шороон ордны нийт 200 га лицензийн талбайн ашиглалтын 5 хувь буюу 10 га-д шинэсэн ойтой гэж үзвэл түүний экологи-эдийн засгийн үнэлгээ нь:
 
10 га * 4000.0 мян.төг = 40000.0 мян.төг болно.

Хөрсөнд  учруулах хохирлын экологи-эдийн засгийн үнэлгээ 
 
Хөрсний үнэлгээг экологийн үнэлгээ, эдийн засгийн үнэлгээ гэсэн үндсэн хоёр хэсэгт хуваана. Хөрсний экологийн үнэлгээгээр хөрсний үржил шимийн түвшин, ялзмагийн нөөц, эвдрэлийн зэрэглэлийг тогтоох бөгөөд түүнийг эдийн засгийн аргаар буюу мөнгөн дүнгээр илэрхийлэхийг хөрсний экологи-эдийн засгийн үнэлгээ гэнэ. 
 
Хүснэгт 49. Уурхайн эвдрэлд орох хөрсөн бүрхэвчийн экологи-эдийн засгийн үнэлгээ
Экосистем
Хөрс
Эвдрэлийн зэрэглэл
Эвдрэлд орох
талбай, га
Хөрсний ялзмагийн нөөцийн алдрал, тн
Үнэлгээ,
мян.төг
1.0 га хөрсний үнэлгээ,
мян.төг
Ой
Ширэгт-тайгын хөрс
Онцгой их
10.0
1358.0
67900.0
6790.0
Хээр
Хар хүрэн
Онцгой их
80.0
11400.0
570000.0
7125.0
Дунд зэрэг
95.0
5985.0
299250.0
31500.0
Намаг
Нуга-намгийн хүлэрлэг
Онцгой их
10.0
1785.0
89250.0
8925.0
НИЙТ
195.0 (гадаргын
ус 5 га нэмэгдэнэ)
20528.0
1026400.0
26100.0
 
Хүснэгт 50. Экологи-эдийн засгийн нэгдсэн үнэлгээ /тодорхой жишээн дээр тооцсон үр дүн/
 
ДД
Хохирлын төрөл
Хэмжих нэгж
1.0 га талбайд ногдох, мян.төг
1.0 м3 уулын цулд ногдох үнэлгээ, мян.төг
Нийт дүн, мян.төг
1.
Уурхайлалтад өртсөн газрын хохирол
га
8.0
 
2400.0
2.
Газрын хэвлийд учрах хохирол
га
30478.0
787.5
3047802.3
3.
Усан санд учрах хохирол:
   а..хомсдлоос (гадаргын ус)
   б.хомсдлоос (газрын доорхи ус)
   в.бохирдлоос
 
м3
м3
м3
 
3.8
0.2
1.0
 
 
952002.7
28800.0
347866.4 
4.
Ургамлын сан хөмрөгт учрах хохирол
га
779.5
 
155889.6
5.
Ойн нөөцөд учрах хохирол /шинэсэн ой/
га
4000.0
 
40000.0
6.
Хөрсөнд учрах хохирол
га
26100.0
 
1026400.0
 
Нийт дүн
 
61370.5
 
5601161.0
 
1.0 м3 уулын ажилд ногдох хохирлын үнэлгээ:   5601161.0 мян.төг : 3870.0 мян.м3 = 1447.3 төг
1.0 г алтанд ногдох хохирлын үнэлгээ 5601161.0 : 600000 г = 9335.3 төг болж байна.
 

АРАВДУГААР БҮЛЭГ. НӨХӨН СЭРГЭЭЛТИЙН ЗАРДАЛ ТООЦОХ
 
10.1. Уул уурхайн хаалтын үйл явц
 
            Уул уурхайн үйлдвэрлэлийн нэг чухал үе шат нь уурхайн хаалтын үйл ажиллагаа юм. Эрдэс баялгийн цогцолборын бүтцээс шалтгаалж хаалтын үйл явц олон янз байж болно. Эрдэс баялгийн цогцолборын бүтэц нь:
 
1.     Ашигт малтмал олборлох уурхай
2.     Уурхайн баяжуулах үйлдвэр
3.     Металл хайлуулах үйлдвэр
4.     Металл эдлэл үйлдвэрлэх үйлдвэр
5.     Дээрх бүтцэд үйлчлэх байгууллагууд г.м
 
Уурхайг хаахтай холбогдон байгаль орчны болон нийгэм, эдийн засгийн олон асуудлууд дагалдан гардаг. Үүнтэй холбоотойгоор дараахь зардал шаардагдана. Тухайлбал,
·         Уурхайн малталтуудыг зогсоож бэхжүүлэх
·         Ухсан газрыг дүүргэж тэгшлэх
·         Хаягдал овоолгуудыг тэгшилж ургамалжуулах
·         Баяжуулах реагентуудыг саармагжуулах, булах
·         Ажилчдыг ажилтай болгох, сургалтын зардлыг төлөх
·         Шинэ ажилтай газар луу нүүлгэх зардлыг төлөх
·         Сургуулийг хэвээр ажиллуулахтай холбогдсон зардлыг төлөх г.м
 
Уул уурхайн үйлдвэрлэл нь амьдралынхаа мөчлөгийн хугацааг урьдчилан нарийвчлан тодорхойлж болдог үйлдвэрлэлийн нэг тул шинээр ашиглалтад орсон уул уурхайн бүх үйлдвэрүүд хаалтын менежментийн төлөвлөгөөндөө эвдэрсэн газрыг нөхөн сэргээх ажлын зардлыг тооцож, тусган бүтээгдэхүүнийхээ өөрийн өртөгт шингээж, уурхайн хаалтын зардлыг өөрийн хөрөнгөөр санхүүжүүлнэ.
 
Уурхайн хаалтын менежментийн төлөвлөгөөний хүрээнд уурхайг хаах журам ба хугацааг "Ашигт малтмалын тухай" Монгол Улсын хуулийн заалтын дагуу тодорхойлж, нөхөн сэргээлтийн ажиллагааг бүрэн тусгана. Уурхайг хугацаанаас нь өмнө хаасан тохиолдолд ч лиценз эзэмшигч нь хаалтын зардлыг бүрэн хариуцна. Хаалтын менежментийн төлөвлөгөөнд дараахь арга хэмжээг тусгана:
 
·         Газрын хэвлий, агаар мандал, ус, хөрс, ургамал, ойг хамгаалахтай холбогдсон стандарт, норм норматив, дүрэм журмыг хэрэгжүүлэх;
·         Уурхайн эдэлбэр, байгалийн бусад объектыг аж ахуйн зориулалтаар цаашид ашиглаж болохуйцаар нөхөн сэргээх.
 
Хаалтын төлөвлөгөө нь төлөвлөлтийн чанарыг тодорхойлохоос гадна уурхайг хаах үйл ажиллагаатай холбогдон гарах байгаль орчны өөрчлөлт болон нийгэм, эдийн засгийн үр нөлөөг хэрхэн удирдан зохион байгуулахыг тодорхойлно.
 
Хаалтын төсөл нь үйлдвэрлэлийн үр ашигт ихээхэн нөлөөлөх бөгөөд хэрэв нөхөн сэргээлтийн ажлыг үр ашигтайгаар төлөвлөсөн ба дэс дараалсан үе шаттайгаар хэрэгжүүлсэн тохиолдолд их хэмжээний зардал хэмнэх боломжтой бөгөөд дараахь зорилтуудыг шийдвэрлэсэн байвал зохино:
 
·         Төсөл хэрэгжүүлэгч нь уурхайн хаалтыг бүрэн хийсний дараа уг газрыг аж ахуйн бусад зориулалтаар ашиглахад үр өгөөжтэй ба тогтвортой байхаар нөхөн сэргээж, холбогдох байгууллагуудад хүлээлгэн өгч байх;
·         Хүн амын эрүүл мэнд ба аюулгүй байдлыг хангах;
·         Нийгэм, эдийн засагт сөрөг үр дагавар үзүүлэхгүй  байх;
·         Үнэ бүхий онцгой шинж чанарыг хадгалах.
 
Хаалтын төлөвлөлтийн үе шат:             
 
·         Төсөл хэрэгжүүлж эхлэхийн өмнө тусгай зөвшөөрөл авах үед уурхайн хаалтын төлөвлөгөөг урьдчилсан байдлаар боловсруулах;
·         Төсөл хэрэгжүүлэх явцад нөхөн сэргээлтийн төлөвлөгөөг тодорхой үе шаттайгаар боловсруулах;
·         Дунд шатны хаалтын төлөвлөлтөд хууль тогтоомжийн өөрчлөлт, техник технологийн шинэчлэлт, төслийн хүчин чадлын өөрчлөлттэй холбогдсон асуудлыг тухай бүр тусгах;
·         Уурхайн үйл ажиллагаа зогсохоос өмнө хаалтын төсөл боловсруулж бүрэн хэрэгжүүлэх.
 
Хаалтын менежмент:   Үүнд дараахь үйл ажиллагаа хамаарагдана:
 
·         Уурхайн хаалтын эхний шатны үйл ажиллагаа (уурхайн цэвэрлэгээ хийх, барилга байгууламж, техник тоног төхөөрөмжүүдийг буулгах, нүүлгэх г.м);
·         Эрчимт үйл ажиллагаа (олборлолт явуулсан талбайд техникийн болон биологийн нөхөн сэргээлт хийх);
·         Эрчимт бус ажиллагаа (эрчимт үйл ажиллагааг үр дүнтэй болгохын тулд мониторингийн хяналт хийх);
·         Хаалтын төгсгөлийн үйл ажиллагаа (хаалтын ажил, нөхөн сэргээлтийг бүрэн хийж, ажлын үр дүнгийн талаар тайлан боловсруулах);
·         Уурхайн талбайг хүлээлгэж өгөх (төсөл хэрэгжүүлэгч хаалтын үйл ажиллагааг бүрэн дуусгасны дараа тухайн орон нутгийн холбогдох байгууллагад талбайг актаар хүлээлгэн өгөх).
 
Хүснэгт 51. Хаалтын төсөл боловсруулахад анхаарах гол асуудлууд:
 
Уул уурхайн үйлдвэрлэлийн төрөл
Хаалтын төсөл боловсруулахад анхаарах асуудлууд
1.
Далд уурхай
Гол ам болон налуу ам, агааржуулалтын цооногийн бөглөлт, нөхөн дүүргэлтээс үүсэх нөлөөлөл, уурхайн ус таталт г.м
2.
Ил уурхай
Хажуу болон доголын тогтворжилтыг зохих шаардлагын дагуу хийх, газрын доорхи болон гадаргын усны менежментийг төлөвлөх, уурхайг хүн, амьтанд аюулгүй болгож үлдээх, мөн хүн, амьтанд аюултай газарт анхааруулга тэмдэг тавих, эргэлтийн усан сан, үерийн хамгаалалтын даланг тэгшлэх, ургамалжуулах, уурхайн дотоод, гадаад замыг засах, нөхөн сэргээх г.м
3.
Металлургийн ба баяжуулах үйлдвэр
Барилга байгууламжийг буулгаж зөөх, хөдөлгөөнт ба суурин тоног төхөөрөмжийг задалж буулгах, засвар үйлчилгээний талбай, шатахуун хадгалах, түгээх газрын орчныг цэвэрлэх, хог хаягдлыг цэвэрлэх, зайлуулах, үйлдвэрийн барилга байгууламж байсан талбайг тэгшлэх, ургамалжуулах, зүлэгжүүлэх г.м
4.
Овоолго
Үйлдвэрлэл дууссаны дараа үлдсэн овоолгыг тэгшлэх, хэлбэршүүлэх, хэлбэршүүлэлт хийх тохиолдолд стандартын шаардлагын дагуу налуугийн өнцөг үүсгэх, мөн налуугийн тогтворжилтыг сайтар хийх, овоолгыг тэгшилж, хэлбэршүүлсний дараа техникийн болон биологийн нөхөн сэргээлт хийх
5.
Хаягдлын аж ахуйн менежмент
Хаягдлын санг хоргүйжүүлэх, аюулгүй болгох, далангийн доторхи лаг, хаягдлыг цэвэрлэж зайлуулах, даланг тэгшлэх, хэлбэршүүлэх, хаягдлын сангийн талбайд техникийн болон биологийн нөхөн сэргээлт хийх
6.
Дэд бүтэц
Эрчим хүч, ус хангамжийн байгууламжуудыг буулгах, зөөвөрлөх, уурхайн дотоод, гадаад замыг засах, нөхөн сэргээх,  уул уурхайн үйлдвэрлэд ашиглаж байсан барилга байгууламж, эрчим хүч, харилцаа холбоо, дулааны шугам сүлжээ зэргийг  дахин ашиглах боломжийг судалж зохицуулах
 
 
Хаалтын үйл ажиллагааны менежментийн гол асуудал болох эрчимт үйл ажиллагаа нь хаалтын нөхөн сэргээлт бөгөөд түүнийг үр дүнтэй болгох үндэс нь мониторинг хийх явдал юм.
           
Хаалтын үйл ажиллагааны шалгуур болох байгаль орчны физик, хими, биологийн тогтвортой байдал нь уг нөхөн сэргээлтийн төлөвлөлтийн хэрэгжилт болон түүний мониторингтой нийцэх эсэхийг тодорхойлж өгдөг.
  10.2. Нөхөн сэргээлтийн ажлын үнэлгээ
 
     Уул уурхайн үйлдвэрүүдийн хувьд уурхайн нөхөн сэргээлтийн ажлыг стандартын дагуу хийж гүйцэтгэх ба энэ ажилд гарах зардлын үнэлгээг Байгаль орчны болон Үйлдвэр, худалдааны Сайдын 2002 оны 222/109 дугаар тушаалаар батлагдсан зардлын үнэлгээг хэрэглэж байгаа юм. Иймд энэ үнэлгээг зах зээлийн хүчин зүйлийн нөлөөллийг тооцож, өнөөгийн ханшид шилжүүлэн тооцох шаардлагатай. Нөхөн сэргээлтийн ажлын дүнд уул уурхайгаас байгаль орчинд үзүүлэх хохирлын бууруулсан хэмжээ тодорхойлогдох юм. Зах зээлийн нөлөөллийн коэффициентийг тооцсон нөхөн сэргээлтийн ажлын үнэлгээг дараахь томъёогоор тодорхойлно:
 
 
Rt , RO – t ба 2002 оны түвшин дэх нөхөн сэргээлтийн нэгж ажлын үнэлгээ, төг
bХӨД -  нийт зардалд хөдөлмөрийн зардлын эзлэх хувийн жин;
bТҮЛШ- нийт зардалд түлш, шатахуун, шатах тослох материалын эзлэх хувийн жин;
bЭХ- нийт зардалд эрчим хүчний зардлын эзлэх хувийн жин;
bс - нийт зардалд  сэлбэгийн зардлын эзлэх хувийн жин;
b ХҮИ - нийт зардалд инфляцын нөлөөлөх нөлөөлөл;
IХӨД, IТҮЛШ, IЭ/Х, IС, IХҮИ – t болон 0 хугацаанд харгалзах хөдөлмөрийн зардлын, түлшний үнийн, эрчим хүчний, сэлбэгийн зардлын, хэрэглээний үнийн индексүүд
    

Уурхайд ажиллаж байгаа тоног төхөөрөмжүүдийн ашиглалтын зардлын тооцоог энд үндэслэл болгоно. Дараахь хүснэгтэд 2002 оныг суурь он болгон авч үнийн өсөлтийн индексийг харуулав.
 
Хүснэгт 52. Зардлын өсөлтийн индекс
Зардлын төрөл
 
2002
2003
2004
2005
2006
2007
суурь оноос
өмнөх оноос
суурь оноос
өмнөх оноос
суурь оноос
өмнөх оноос
суурь оноос
өмнөх оноос
суурь оноос
өмнөх оноос
суурь оноос
Хөдөлмөрийн зардал
1.00
1.13
1.13
1.03
1.17
1.27
1.48
1.22
1.81
1.28
2.32
Түлш, ШТМ-ын зардал
1.00
1.18
1.18
1.28
1.50
1.23
1.84
1.15
2.12
1.20
2.54
Эрчим хүчний зардал
1.00
1.04
1.04
1.04
1.08
1.08
1.16
1.05
1.22
1.03
1.26
Сэлбэгийн зардал
1.00
1.16
1.16
1.14
1.32
1.23
1.62
1.01
1.63
1.02
1.67
Бусад /инфляци/
1.00
1.05
1.05
1.11
1.16
1.10
1.27
1.06
1.35
1.15
1.55
Уурхайн тоног төхөөрөмж, техникүүдийг ашиглан нөхөн сэргээлтийн ажил хийхэд гарах зардлыг эзлэх хувийн жингээр нь ангилсныг дараахь хүснэгтэд харууллаа. Энд 35 дугаар томъёог ашиглан тухайн техникийн ажиллах ажлын нэгж үнэлгээг өсгөн тооцох коэффициентыг тодорхойлов.
 
Хүснэгт 53. Зардалд эзлэх хувийн жин
 
 
Хөдөлмөрийн зардал
Түлшний зардал
Эрчим хүчний зардал
Сэлбэ-гийн зардал
Бусад
Дүн
Тооцоол-сон коэф.
Алхагч экскаватор, 5м3 -ээс дээш шанагатай /ЭШ-10/70, ЭШ-6/45, ЭШ-15/90 гэх мэт/
0.13
0.19
0.25
0.33
0.1
1
1.804
Экскаватор,  /2м3 хүртэл шанагатай экскаватор ЭО-4321 г.м/., бульдозер, Т-170 г.м/
0.15
0.15
0.28
0.32
0.1
1
1.77
Автосамосвал КрАЗ-256Б г.м
0.16
0.42
0.05
0.21
0.16
1
2.10
Бульдозер, том /ДЭТ-250, г.м. Коматцу Д 155А, КАТ Д-8,г.м/
0.14
0.41
0.03
0.34
0.08
1
2.095
бульдозер,жижиг Т-170 , Т-130, Коматцу Д65 гэх мэт/
0.13
0.36
0.05
0.33
0.13
1
2.031
Автогрейдер
0.11
0.35
0.03
0.32
0.22
1.03
2.031
 
            Жишээ нь: алтны шороон ордыг ашиглах явцад үүссэн газрын эвдрэлийг нөхөн сэргээх ажлын зардлын үнэлгээг 20 дугаар томъёог ашиглан дараахь байдлаар шинэчлэн тооцоолов.
 

Хүснэгт 54. Ашигт малтмалыг ашиглах явцад үүссэн газрын эвдрэлийг нөхөн сэргээх ажлын зардлын үнэлгээ
 
Ажлын төрөл ба гүйцэтгэх тоног төхөөрөмж
10 м-ээс бага гүнтэй, уул техникийн хүндрэлгүй нөхцөлд ажиллаж буй уурхай
10 м-ээс их гүнтэй, хөрс хуулалт ихтэй,  уул техникийн хүнд нөхцөлд буюу татмын ордод ажиллаж буй  уурхай
2002 оны үнэлгээгээр
өсгөх коэф
Өнөөгийн үнэлгээ
2002 оны үнэлгээгээр
өсгөх коэф
Өнөөгийн үнэлгээ
 
А.Техникийн нөхөн сэргээлтийн үе шатны ажил (төг/м3)
1.1.
1. Уурхайн малталтын дүүргэлт ба налуулж тэгшлэх
 
Алхагч экскаватор, 5м3 -ээс дээш шанагатай /ЭШ-10/70, ЭШ-6/45, ЭШ-15/90 гэх мэт/
 
 
 
400
 
 
 
1.80
 
 
 
721.7
 
 
 
300
 
 
 
1.80
 
 
 
541.2
1.2.
Экскаватор, автосамосвал, бульдозер Э+А+Б /2м3 хүртэл шанагатай экскаватор ЭО-4321, автосамосвал КрАЗ-256Б, бульдозер, Т-170 г.м/
300+100+300
1.77          2.1                2.09
531+210+627
300+100+200
1.77
 2.1
 2.09
531+210+418
1.3.
Бульдозер /ДЭТ-250, г.м. Коматцу Д 155А, КАТ Д-8/
250
2.03
507.7
180
2.031
365.6
2.1.
2. Овоолго тэгшлэлт
 
Алхагч экскаватор /ЭШ-10/70, ЭШ-6/45, ЭШ-15/90 гэх мэт/
400
1.80
721.6
300
1.804
541.2
2.2.
Бульдозер /ДЭТ-250, Коматцу Д 155А
250
2.03
507.7
180
2.031
365.6
3.1.
3. Голын голдирол сэргээлт
 
Алхагч экскаватор, бульдозер /Э+Б/
 
 
400+300
 
1.80
 2.09
 
 
720+627
 
 
300+200
 
1.80                  2.09
 
 
541+418
3.2.
Бульдозер, автогрейдер
250
2.03
507.5
180
2.03
365.4
4.1.
4. Талбайн тэгшлэлт
 
Бульдозерийн аргаар /том бульдозер ДЭТ-250 гэх мэт/
 
 
250
 
 
2.09
 
 
522.5
 
 
180
 
 
2.09
 
 
376.2
4.2.
Жижиг бульдозероор /Т-130, Т-170, Коматцу Д65 гэх мэт/
200
2.03
406.2
180
2.03
365.6
5.1.
5. Далан суваг зэрэг туслах байгууламжийг тэгшлэх
 
Том бульдозероор
 
 
 
250
2.09
522.5
 
 
 
180
2.09
 
 
 
376.2
5.2.
Жижиг бульдозероор
200
2.03
406
120
2.031
243.7
6.1.
6. Үржил шимт хөрсөөр хучих
 
Экскаватор, автосамосвал, бульдозер /Э+А+Б/
 
300+100+300
 
1.77         2.1                2.031
 
 
531+210+609
 
 
300+100+200
 
1.77                  2.1                 2.031
531+210+402
6.2.
А. Том бульдозероор
250
2.09
522.5
180
2.09
376.2
Б. Жижиг бульдозероор
200
2.031
406.2
120
2.031
243.7
 
Б. Биологийн нөхөн сэргээлтийн үе шатны ажил  (төг/га)
7.1.
7. Ургамалжуулах /бэлчээрийн зориулалтаар/
 
Олон наст ургамалын үр суулгах /1 га-д 18-20кг орчим үр цацна/
 
 
60000
 
 
1.55
 
 
93156
 
 
60000
 
 
1.55
 
 
93156
7.2.
Олон наст ургамлын үр ба мод, бургас суулгах
120000
1.55
186312
120000
1.55
186312
 

10.3. Ойг нөхөн сэргээх
 
Хөрс боловсруулах арга, хугацаа
 
       Шилмүүст ойн ургах орчны нөхцөлд талбайг хөрсний чийгшилтээр нь хуурай хөрстэй, ритидиум хөвдөт тайгажуу шинэсэн ойн, чийгтэй хөрстэй хус-шинэсэн, нарсан-шинэсэн ойн элдэв өвст тайгархаг ойн, түр хугацааны илүүдэл чийглэг хөрстэй тайгын цармын бүслүүрийн хуш-шинэсэн, шинэсэн ойн гэж хуваана.
      
Ойжуулалт хийх талбай нь 12 градус хүртэл налуу бол зурвасаар, 12 градусаас дээш налуутай бол зурвасаар болон хэсэгчлэн хөрс боловсруулж үр, тарьцыг суулгана.
           
Хуурай хөрстэй болон тайгархаг бүслүүрийн ойн хуурайсаг элдэв өвст хэв шинжит талбайд 0.7-0.8 м өргөн шангийн ёроолд, чийгтэй хөрстэй бол 1.0-20.0 м өргөн шангийн ёроолд болон хөрсийг эргүүлэн сийрүүлсэн болон шангийн холбирго дээр үр, тарьц суулган ойжуулалт хийнэ.
            Хуурай хөрстэй талбайн хөрсийг намар 8 дугаар сард, чийгтэй хөрстэй талбайн хөрсийг хавар тарилтын үед боловсруулна.
 
Үр тарих, тарьц суулгах хугацаа
 
       Үрээр ойжуулалт хийхэд хавар үр тарих хугацаа тухайн газрын цаг уур ялангуяа хавар оройн цочир хүйтрэлт болох үе, унах тунадасны сар болон сарын доторхи хуваарилалттай холбоотой байдаг.
           
Тайгажуу, тайгын бүслүүрийн ойн олборлолт явуулсан талбайд 6 дугаар сарын хоёр, гурав дахь 10 хоног, тайгархаг, ойт хээрийн бүслүүрийн талбайд 6 дугаар сарын эхнийн хагаст багтаан үрийг тарина. Тарьцаар ойжуулах хамгийн тохиромжтой хугацаа нь хавар юм.
           
Хавар тарьцыг хөрс гэссэн үеэс эхлэн тарьцаар нахиа хөөж эхлэх хүртэл хугацаанд суулгана. Нарс, шинэсний тарьцын үндэсний систем байрлах хөрсний үе давхаргад нөөц чийг хангалттай тохиолдолд тарилтыг намар гүйцэтгэж болно. Намар тарьцыг түүний шилмүүс шарлаж оройн нахиа зангидсанаас эхлээд тогтвортой хүйтрэлт эхлэхээс өмнө 10-12 хоногийн өмнө тарина.
 
Талбайг тарилтад бэлтгэх
 
       Үр тарьц тарихын өмнө хөрс боловсруулсан талбайг тарилтад бэлтгэх зайлшгүй шаардлагатай. Анжсаар хөрс боловсруулсан шангийн ёроолд тарилт хийх үед шангийн хөрсний гадарга дээрх чулуу, мод, үндэсний хэсэг, буцаж унасан шангийн холбирго зэргийг зайлуулж хөрсийг сийрүүлнэ.
           
Үр, тарьц суулгах
 
       Ойжуулалтад хэрэглэх үрийн чанар, хөрсний өнгөн үеийн чийгшилт, механик бүтэц зэргээс хамааруулан 1.0-1.5 см гүнд үрийг тарина. Үрийг гараар тарихдаа тарилтын мөр, нүхэнд үрийг жигд тараасны дараа нойтон хөрсөөр үр тарих гүнийг тохируулан булна. Заасан хэмжээнээс нимгэн булахад хөрсний соёололт буурах тул үр тарих гүнийг нарийн тохируулах нь ихээхэн ач холбогдолтой.
            Зурваслан хагалсан шангийн төвүүдийн хоорондын зай 3.5 м гэж үзээд, шангийн ёроолд нэг эгнээгэр 60 см тутамд нэг нүх гаргаж /эсвэл, нэг юмуу мөр тус бүрт 20 ширхэг үр тарихад/, хэрэв үрийн лабораторийн соёололт 60 хувь, 1000 үрийн жин 6.5 гр гэвэл, нэг га талбайд 1.2 кг үр орох юм.
           
Тарьцыг мод үржүүлгийн газраас юмуу эсвэл түр булж хадгалсан газраас ойжуулах талбайд зөөх болон суулгах ажлын үед үндэсний системийг гэмтээж хатаахгүй байхад онцгой анхаарах хэрэгтэй. Гараар тарих үед хувин, нийлэг хальсан уутанд тарьцыг 50-100 ширхгээр багцлан хийж, үндэсний системийг шавар зуурмаг, нойтон шороонд далдалсан байх шаардлагатай. Тарихдаа тарьцын үндсийг хөрсөнд нугалахгүй, бөөгнөрүүлэхгүйгээр тараан хийх ба үндэсний хүзүүвчийг газрын гадаргын түвшингээс 1.5-2.0 см дор оруулж үндэс байрлуулах хэсгийн хөрсийг зай завсаргүй нягт булсан байвал зохино.
           
Ойжуулалтад тарих шинэсний тарьц нэг га талбайд 3000 ширхгээс багагүй байна. Үр тарьцыг нэг эгнээгээр тарьж суулгахдаа эгнээг шангийн ёроолын сүүдэр талд байрлуулах хэрэгтэй.
           
Тарьцын нас, арчилгаа
 
       Мод үржүүлгийн газрын хөрсөнд ургуулсан шинэсний 3 настай, нарсны 2-3 настай стандартын тарьцыг ойжуулалтад хэрэглэх нь хамгийн тохиромжтой. Мөн хүлэмжид ургуулсан нарс, шинэсний 2 настай тарьцыг ойжуулалтад ашиглаж болно.
            Нарс, шинэсэн ойн ашигласан талбайг ойжуулахад ПКЛ-70, ПЛШ-1.2 анжисны шангийн ёроолд зөвхөн тарьцаар ойжуулах үед өвслөг ургамлыг устгах агротехникийн арчилгаа шаардлагагүй.
       Ашигласан талбайн орчны өөрчлөлтийг нарийн тооцож, өндрийн бүслүүрүүдэд ойжуулалтын ажлыг өвөрмөгц арга технологиор явуулах нь уг ажлын эцсийн үр дүнг дээшлүүлж, өндөр бүтээмжтэй ойг хугацаа алдалгүй ургуулах боломж олгоно.
 
Ойн зурвас байгуулах
 
       Ойн зурвас нь халуун хуурай салхинаас таримал ургамлуудыг хамгаалах, хөрс, газарт цас тогтоох, хөрсний ууршилтыг багасгах, хүчтэй салхинаас хамгаалах, усны горимыг тохируулах, хөрсний үржил шим бүтцийг сайжруулах, эвдрэл, цөлжилтөөс урьдчилан хамгаалахад чухал нөлөөтэй.
      
Талбайг сонгох, хөрсийг элдэншүүлэх
 
            Ойн зурвасыг байгуулахдаа тухайн газар нутгийн онцлогийг харгалзан сонгож авна. Тухайлбал, хөрсний элэгдэл, элсний нүүдэл, салхинаас хамгаалах гэх мэт. Ойн зурвас байгуулах талбайн хөрсийг хавар 5 дугаар сард багтаан ППН-50 анжсаар 45-50 см гүнээр хагалж, борнойг агрегатална. Зуны турш 4 удаа 10 см гүнд уриншийн КПС-4 сийрүүлэгчээр сийрүүлж, намар гүнзгийрүүлэгчээр хавж элдэншүүлнэ.
 
Тарих мод, сөөг болон ойн зурвасны бүтээцийг сонгох
 
            Ойн зурвасыг байгуулахдаа тухайн газрын хөрс, цаг уур, ургах орчин, сонгон авч байгаа мод, сөөгний биологийн онцлог зэргийг судалж зөв тогтоох явдал ихээхэн ач холбогдолтой. Нутгийн модлог ба бут сөөглөг ургамлуудаас хайлаас, шар хуайс, буйлс, гүйлсний үрийг ойжуулалтын талбайд тарих нь нэлээд үр дүнтэй болно. Битүү бүтээцтэй ойн зурвас нь титмийн дээд, доод талаараа битүүрлийн нягт 10%-иас илүүгүй, салхи нэвтрэх боломжтой байна.
 
·         Сийрэг нь титмийн хэсэгтээ 15%-иас ихгүй, иш хооронд 60%-иас дээш салхи нэвтрүүлэхгүй бүтээцийг хэлнэ.
·         Сиймхий нь гэгээ харагдах байдлаараа битүү сийрэг хоёрын завсрынх бөгөөд салхи нэвтрүүлэх хэмжээ нь титмийн орчинд адилхан 15-30% байна.
      
Бүтээцийг сонгохдоо тухайн газрын чийг, тунадас, цас тогтолт ба гол нь зонхилох салхины хурдтай харьцуулан тооцож сонгож авна. Ингэж авсан бүтээцдээ гол ба дагалдах мод, сөөгийн нэр төрлийг дээр дурдсан үүлдрээс сонгон авна.
 
Хүснэгт 55. Ойн зурвас байгуулахад хэрэглэгдэх техник, тоног төхөөрөмжүүд
 
Ажлын төрлүүд
Машин, техникийн марк
Агрегатлах трактор
1. Хөрсийг эргүүлэн 40 см хүртэл гүнд хагалах
Хөрс хагалах 4 корпустай ПН-35А ба ПЛН-4-35
ДТ-75М, Т-150
2. Эргүүлэлгүй 40 см гүнд хагалах
ПЛН-4-35
ДТ-75М, Т-150
3. Борнойдолтод
БМД-цант, Зиг-заг шүдэт
МТЗ-80
4. Сийрүүлэлтэд
Культиватор КПС- 4 шүдэт БЗСС-1.0
МТЗ-80
5. Мөр хоорондын боловсруулалт хийхэд
КРЛ-1А, КП-2.6 (КУН-4)
культиваторууд
ДТ-75, Т-74, МТЗ-80
6. Хортонтой тэмцэх  шүршигч ба тоосруулагчид, хуурай хор цацагч (ОШУ)
Ойн химийн агрегатлагч АЛХ-2, ОПШ-15, ОН-400, ОШУ-50А, ОВТ-1А, ОПВ-1200
МТЗ-80, ЛХТ-55, Т-25А, Т-40М
7. Нүх ухагч
ЛКН-100, ЯКН-80
МТЗ-80
 
Талбайг зохион байгуулж бэлтгэх
 
       Боловсруулсан талбайд салхины ноёлох чиглэлийг хааж байхаар үндсэн зурвасыг 4 ба түүнээс дээш эгнээгээр байгуулна. Тогтоосон зайд 50-60 см урт модон гадсаар эгнээ хооронд 4 м, эгнээн дэх мод хооронд 3 м хэмжээгээр хуваалт хийж тэмдэглэнэ. Хөндлөн, дагуу зурвасуудын уулзварт 25-30 м сул зайг техникийн эргэхэд зориулж үлдээнэ. Ойн зурвасны байрлалыг буссоль, теодолитын тусламжтайгаар гаргана. Боловсруулсан талбайн захаас 5 м-ээс дотогш анхны эгнээг авна. Хамгаалалтын ойн зурвасыг байрлуулалтын хувьд дагуу ба гол, хөндлөн ба туслах гэж ангилна. Энэ талбай дээр 5 м зайд анхны I эгнээг авна. II эгнээг 4 м зайд авч, I эгнээний мод хоорондын зайг тэнцүү хуваан бөглөж байхаар байрлуулан III эгнээг I эгнээтэй, IY эгнээг II эгнээтэй тус тус тохирч байхаар байрлуулна. Ингэж шатрын хөлөг маягийн байрлалаар зохион байгуулна. Тэмдэглэсэн модон гадсаараа цэг авч, ЯКН-80 маркийн нүх ухагчаар ургуулах нүхийг бэлтгэнэ. Ухсан нүхээ 50-60 л усаар бодож усалгааг хийнэ.
 
 

Ойн зурвасны бүдүүвч
 
 
 
- Улиас
 
- Хайлаас
 
- Шархуайс
 
- Гүйлс
 
- Бургас
 
Суулгац тарих
 
       Суулгацыг хавар 5 дугаар сарын 10-ны дотор, намар 10 дугаар сарын 10-аас 20-ны хооронд тарилтыг хийнэ. Ойн зурваст 4-5 настай, 1.60-2.50 м өндөртэй, үндэсний хүзүүний голчийн бүдүүн 30-35 мм хэмжээтэй суулгацыг сонгож авна. Суулгацыг нүхэнд тарихдаа үндсэнд нь засалт хийж, гэмтэж хугарсан мөчрийг тайрч будна. Суулгац тарих нүхний шороог 8-10 кг хөх бууцтай хольж, нүхний ёроолд овоолох байдлаар хийж, үүн дээрээ суулгацын үндсийг тохож тарааж тавина. Суулгацын үндэсний хүзүү нүхний амсраас 5-10 см дор байхаар байршуулна. Суулгацын үндсийг анх ургах байдлаар тараан зассаны дараа чийгтэй шороог бага багаар нь үелүүлэн хийж өгөх замаар нүхийг шороогоор дүүргэнэ. Нүхний шороог гишгэж нягтруулахдаа нүхний ханыг дагуулан тойрог маягаар гишгээд үндэсний үзүүрээс дотогш чиглэлээр нягтруулна. Үндэсний хүзүү нүхний түвшинд зэрэгцэж байгаа эсэхийг шалгаж үзээд, нүхний амсрыг дагуулан ус хаших тогоог 15-20 см өндөртэй хийж өвс, сүрлээр хучин нэг тогоонд 50-60 л усаар усалж өгнө.
Арчилгаа, усалгаа
 
       Модыг суулгасны дараа зассан тогоог эвдэхгүйн тулд дэвссэн таар, шуудайг тогоонд дэвсэж дээр нь усалгааг хийнэ. Тарьснаас хойш 5 хоногоос хэтрүүлэлгүй хажуугийн мөчрийн 1/4-ийг тайрч модны титэмнээс доогуур 80-100 см урттай иш (шилбэ) гаргана. Хоёрдугаар усалгааг 5-7 хоногт, гуравдугаар усалгааг 7-20 хоногт, дөрөвдүгээр усалгааг 10-14 хоногт, таваас долдугаар усалгааг 15-20 хоногт тус тус хийнэ. 9 дүгээр сард усалгааг зогсоож, 10 дугаар сарын дунд үед цэнэг усалгааг хийж өвөлжүүлнэ. Эхний жилд усалгааг 6-8 удаа, 2 дахь жилд 5-6 удаа, 3 дахь жилд 4-5 удаа, 4 ба 5 дахь жилд 3-4 удаа хойшид титэм битүүртэл жилд 2-3 удаа усалж байна. Ойн зурваст өвчин хортон гарсан эсэхийг байнга хянаж, илэрсэн үед нь мэргэжилтний зөвөлгөөг авах хэрэгтэй. Ойн зурвасны амьдралтын судалгааг намар навч унахаас өмнө хийж, нөхөн тарилтыг цаг тухайд нь сэлбэж байх ёстойг анхаарах хэрэгтэй. Мөр хоорондын боловсруулалтыг 6-8 удаа хийх ба сийрүүлэлтийг эхний жилүүдэд 8-10 см гүнд хийж, цаашдаа 5-6 см гүнээр тус тус явуулна. Мөн ойн зурваст хэлбэрийг зөв зохистой байлгах зорилгоор мод, сөөгний титэмд засалт хийнэ.
 
Ойн зурвасыг нөхөн сэргээх
 
       Тарьснаас хойш 2 жил болоод анх тарьсан нийт модныхоо тоог тооллогод тэнцсэн модтойгоо харьцуулан амьдралтын хувийг тодорхойлно. Энэ тодорхойлолт нь мод сөөгний 10% орчим нь үхэж гэмтсэн нөхцөлд нөхөн суулгалтыг явуулна. Нөхөн суулгалтыг мод сөөгийн ижил үүлдрийг сонгон гар багажийн тусламжтайгаар явуулна. Голлох үүлдрийн 28% нь үхэж гэмтсэн бол эгнээ хоорондын зайн хөрсийг боловсруулаад ижил насны өндрийн зэрэглэлтэй суулгацаар нөхөн сэлбэнэ.
 
Ойн зурвасыг хамгаалах
 
       Ойн зурвасыг мал сүйтгэх, гэмтээх хөнөөлтэй тул өргөст тороор хашаа барьж хамгаална. Гал түймрээс хамгаалж ойн зурвасны гадна талаар 3-4 м өргөнтэй шороон зурвас гаргах ба оготно, мэрэгч амьтдаас хамгаалж 50 см гүн шуудууг эргэн тойрон татна. Анхдагч ба хоёрдогч хортон шавжаас хамгаалах, илэрсэн нөхцөлд физик механикийн аргаар авгалдай хүүхэлдэйг түүх, шатаах зэрэг арга хэмжээг авч, ойн зурвасыг хамгаалах хэрэгтэй. Түүнчлэн бие дааж өстөл сахиул, морин эргүүлийг гарган ажиллуулах нь хамгаалалтын чухал арга хэмжээ болдог.
 
Олборлолтын явцад өртсөн ойг нөхөн сэргээхэд
 хийх ажлын зардал
 
         Олборлолтод өртөж эвдэрсэн газрын талбайг нөхөн сэргээхэд модлог ургамал тарималжуулахад гарах жишиг зардлыг Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант тосгоны алт олборлолт хийсэн 10.0 га талбайг жишиг болгон сонгосон болно.
 
Хүснэгт 56. 1.0 га талбайд мод суулгах зардал
 
 
Хийгдэх ажлууд
Хэмжих нэгж
Ажлын хэмжээ
Гарах зардал, төг
Мод тарих хашааны шон ухах, ухсан нүхэнд шонгийн мод суулгах, мод тарих нүхийг тэмдэглэх
 
ш
 
3000
 
 
50000
Суулгац түр хадгалах, шуудуу ухах, хадгалах, булж услах
 
ш
 
3000
 
20000
Суулгац суулгах  нүх ухах, суулгах, хөрс бэлтгэж хийх
 
ш
 
3000
 
30000
Нэг суулгацад 50-60 литр усаар услах, ургамал ургалтын хугацаанд
14-16 удаа усалгаа хийх
 
ш
 
3000
 
250000
Суулгац худалдаж авах
ш
3000
600000
Нөхөн тарилт хийх
ш
300
100000
Намрын цэнэг усалгаа хийх
ш
3000
150000
2 дахь жилийн арчилгаа тордолт, хамгаалалт
ш
3000
600000
3 дахь жилийн арчилгаа, тордолт, хамгаалалт
ш
3000
600000
 
3 жилийн нэг га-ийн нийт зардал 2400.0 мян.төг  болж байна. Мөн ургах орчин хүнд хур тунадас бага ундаг Алтай, Увс, Говийн бүсэд 10 хувиар өсгөн тооцох хэрэгтэй.
 
Ойт хээр, хээрийн бүсэд шилмүүст модны тарьцаар
талбар гарган ойжуулалт хийх  бүдүүвч
 
 
 /Талбарын хэмжээ 0.5 х 0.5 х0.15 м /

   ф   ф   ф   ф   ф   ф   ф   ф   ф  
   ф   ф   ф   ф   ф   ф   ф   ф   ф    
   ф   ф   ф   ф   ф   ф   ф   ф   ф    
   ф   ф   ф   ф   ф   ф   ф   ф   ф    
   ф   ф   ф   ф   ф   ф   ф   ф   ф     
   ф   ф   ф   ф   ф   ф   ф   ф   ф   
   ф   ф   ф   ф   ф    ф  ф   ф   ф 
   ф   ф   ф   ф   ф   ф   ф   ф   ф     
   ф   ф   ф   ф   ф   ф   ф   ф   ф
   ф   ф   ф   ф   ф   ф   ф   ф   ф   
   ф   ф   ф   ф   ф   ф   ф   ф   ф   
   ф   ф   ф   ф   ф   ф   ф   ф   ф     
   ф   ф   ф   ф   ф   ф   ф   ф   ф
 
ф   ф   ф   ф   ф   ф   ф   ф   ф   
   ф   ф   ф   ф   ф    ф   ф   ф  ф  ф   ф   ф   ф   ф   ф   ф   ф   ф     
    ф   ф   ф  ф  ф    ф   ф    ф  ф
 

1-р хувилбар    Жигд талбайд тараах
                                                                                                                             1 га – талбайд
 Тарьц хоорондын зай 2 метр
Нэг эгнээнд 50 тарьц  суулгана. 
Нийт 60 эгнээ гаргана. 1 га-д 3000 ширхэг    тарьц суулгана.
                           
 
             Таних тэмдэг
ф - Шилмүүст модны тарьц
 
Эгнээ хоорондын зай  2 метр
 
 

   ф   ф   ф   ф   ф   ф   ф   ф   ф  
   ф   ф   ф   ф   ф   ф   ф   ф   ф    
   ф   ф   ф   ф   ф   ф   ф   ф   ф    
   ф   ф   ф   ф   ф   ф   ф   ф   ф    
   ф   ф   ф   ф   ф   ф   ф   ф   ф     
   ф   ф   ф   ф   ф   ф   ф   ф   ф   
   ф   ф   ф   ф   ф   ф   ф   ф   ф 
   ф   ф   ф   ф   ф   ф   ф   ф   ф     
   ф   ф   ф   ф   ф   ф   ф   ф  ф
   ф   ф   ф   ф   ф   ф   ф   ф   ф   
   ф   ф   ф   ф   ф   ф   ф   ф   ф   
   ф   ф   ф   ф   ф   ф   ф   ф   ф     
   ф   ф   ф   ф   ф   ф   ф   ф   ф
 
ф   ф   ф   ф   ф   ф   ф   ф   ф   
   ф   ф   ф   ф   ф    ф   ф   ф  ф  ф   ф   ф   ф   ф   ф   ф   ф   ф     
    ф   ф   ф  ф  ф    ф   ф    ф  ф
 

 
 
 
 
 
 
 
1 га – талбайд 2-р хувилбар
 Титэм нийлэлтийг ойртуулах
 Эгнээ хоорондын зай  3.3  метр
 Нэг эгнээнд 100  тарьц  тарина. 
 Нийт 30  эгнээ гаргана. 1 га-д 3000 ширхэг
 тарьц тарина.
 
              Таних тэмдэг
 
 ф - Шилмүүст модны тарьц
 
  Тарьц хоорондын зай 1 метр
 
 
 
          
 
 
 
 
 

 Шан гарган ойжуулалт хийх /хагас механикаар/  ПКЛ-70, ПНП-З-35  анжсаар болон бусад төрлийн  хөрсийг  35 см гүн 70 см өргөн шан гаргах боломжтой анжис ашиглана.
 

 ф   ф   ф   ф   ф   ф   ф   ф   ф   ф   ф   ф   ф    ф   
 
   ф   ф   ф   ф   ф   ф   ф   ф   ф   ф   ф   ф   ф  
 
ф   ф   ф   ф   ф   ф   ф   ф   ф   ф   ф   ф   ф   ф   
 
ф   ф   ф   ф   ф   ф   ф   ф   ф   ф   ф   ф   ф   ф   
 
ф   ф   ф   ф   ф   ф   ф   ф   ф   ф   ф   ф   ф   ф   
 
ф   ф   ф   ф   ф   ф   ф   ф   ф   ф   ф   ф   ф   ф   
 
ф   ф   ф   ф   ф   ф   ф   ф   ф   ф   ф   ф   ф   ф   
 
 
 

 1 га – талбайд
  Шангийн өргөн  0.7- 1.0 м  шан хоорондын зай    
  2.0 – 2.3  м 
  Нэг шанд 100  тарьц  тарина.  Нийт 30 шан
  гаргана. 1 га-д 3000 ширхэг  тарьц тарина.
                          
 
 Таних тэмдэг
 
 ф - Шилмүүст модны тарьц
 
  Тарьц  хоорондын зай  1  метр
 
 
 
 
 
Хээр, говь, цөлийн  бүсэд навчит модны суулгацаар ойжуулалт
хийх бүдүүвч
 

  х   х   х   х   х   х   х   х   х                                
     х   х   х   х   х   х   х   х   
  х   х   х   х   х   х   х   х   х   
     х   х   х   х   х   х   х   х   
  х   х   х   х   х   х   х   х   х   
     х   х   х   х   х   х   х   х   
  х   х   х   х   х   х   х   х   х   
     х   х   х   х   х   х   х   х   
  х   х   х   х   х   х   х   х   х   
     х   х   х   х   х   х   х   х   
  х   х   х   х   х   х   х   х   х   
     х   х   х   х   х   х   х   х   
  х   х   х   х   х   х   х   х   х   
 

1 га – талбайд
 
Суулгац  хоорондын зай 3.5 -3.6  метр
Нэг эгнээнд 28 суулгац  суулгана.
Нийт 25  эгнээ гаргана. 1 га-д 700  ширхэг суулгац  суулгана.
                          
 Таних тэмдэг
 
  х - Навчит  модны суулгац 
  Эгнээ хоорондын зай  4  метр
 
 
 
 
 
 
 
Ойт-хээр, хээр бүсэд шилмүүст модны  үрээр талбар гарган
ойжуулалт хийх бүдүүвч
                                                                                    /Талбарын хэмжээ 0.7 х 0.7 х 0.15 см /

щ  щ  щ  щ  щ  щ  щ  щ  щ  щ  щ
   щ  щ  щ  щ  щ  щ  щ  щ  щ  щ  щ щ  щ  щ  щ  щ  щ  щ  щ  щ  щ  щ
   щ  щ  щ  щ  щ  щ  щ  щ  щ  щ  щ щ  щ  щ  щ  щ  щ  щ  щ  щ  щ  щ
   щ  щ  щ  щ  щ  щ  щ  щ  щ  щ  щ щ  щ  щ  щ  щ  щ  щ  щ  щ  щ  щ     
   щ  щ  щ  щ  щ  щ  щ  щ  щ  щ  щ щ  щ  щ  щ  щ  щ  щ  щ  щ  щ  щ     
   щ  щ  щ  щ  щ  щ  щ  щ  щ  щ  щ щ  щ  щ  щ  щ  щ  щ  щ  щ  щ  щ
   щ  щ  щ  щ  щ  щ  щ  щ  щ  щ  щ щ  щ  щ  щ  щ  щ  щ  щ  щ  щ  щ                                      

    1 га –  талбайд
   Энгээ хоорондын зай 1.3  метр
   Нэг  талбарт  1.3  гр үр тарина . 
   1 га-д 3000 талбар гаргаж  4 кг үр тарина.
   Нэг эгнээнд 50 талбар гаргана.
 
             Таних тэмдэг
 
             щ  -  модны үр  
 
 Талбар хоорондын зай  1.3  метр
 
 
 
Говь цөлийн  бүсэд загийн  үрээр талбар гарган ойжуулалт хийх бүдүүвч
 /Талбарын хэмжээ 0.7 х 0.7 х 0.15 см 1 га – талбайд

щ  щ  щ  щ  щ  щ  щ  щ  щ  щ  щ
   щ  щ  щ  щ  щ  щ  щ  щ  щ  щ  щ щ  щ  щ  щ  щ  щ  щ  щ  щ  щ  щ
   щ  щ  щ  щ  щ  щ  щ  щ  щ  щ  щ щ  щ  щ  щ