Алдаа мэдээлэх
LegalInfo

Хэлэлцүүлэг 1 (Туршилт)


2014.01.08
Зөрчлийн тухай хуульд зөрчил хүлээлгэх эрх бүхий 11 этгээдийг заасан боловч зөрчлийн хэм хэмжээ тогтоосон бусад хуулиудад зөрчил хүлээлгэх эрх бүхий этгээдийг зөвхөн улсын байцаагч, шүүгч байхаар тусгасан нь зөрчил хүлээлгэх эрх бүхий этгээдийн зөрчил хянан шийдвэрлэх харъяаллыг давхардуулж зөрчил хүлээлгэх эрх бүхий субъектийн хүрээг тодорхой бус болгож байна. Зөрчил хүлээлгэх эрх бүхий улсын байцаагч нь хуулиар тусгайлан улсын байцаагчийн эрх олгогдсон этгээд байдаг бол шүүгчийн хувьд зөрчлийн зөрчлийг дагнан шийдвэрлэдэг шүүх, шүүгч байдаггүйгээс сум, дүүргийн эрүүгийн хэргийн шүүгч нар ийм төрлийн зөрчлийг анхан шатны журмаар хянан шийдвэрлэдэг. Энэ нь шүүх эрх мэдлийн байгууллагад ихээхэн ачаалал үүсгэдэг байна.




Хэлэлцүүлэг хувилбар 2(туршилт)



Хэлэлцүүлэг хувилбар 3 (туршилт)

Гал түймэртэй тэмцэх байгууллагын эрх бүхий ажилтны хууль ёсны шаардлагыг үл биелүүлсэн, биелүүлэхээс зайлсхийсэн, гал түймрээс урьдчилан сэргийлэх зориулалттай барилгын хийц, бүтээц болон орон сууцны агааржуулах төхөөрөмжийг дур мэдэн өөрчилсөн, галын автомат дохиолол, гал унтраах тоног төхөөрөмж, багаж хэрэгслийг санаатайгаар гэмтээсэн, тоносон, түүнчлэн шатах тослох материал, тэсэрч дэлбэрэх бодисыг зориулалтын бус газар хадгалах, ой, хээрийн түймэр тавих зэргээр гал түймрээс урьдчилан сэргийлэх хууль тогтоомж, эрх бүхий байгууллагаас тогтоосон журмыг зөрчсөн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол зөрчил гаргасан иргэнийг 1000-50000 төгрөгөөр, албан тушаалтныг 30000-60000 төгрөгөөр, байгууллага, аж ахуйн нэгжийг 50000-250000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулна.


Сургалт
Уншиж байна... Уншиж байна...
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан © 2012.
Дээр очих