Өнөөдөр 2010-09-10
Засгийн газрын тогтоол -> АЖИЛЛАХ ХҮЧ, МЭРГЭЖИЛТЭН АВАХ, АЖЛЫН БАЙРНЫ ТӨЛБӨРӨӨС ЧӨЛӨӨЛӨХ ТУХАЙ

Засгийн газрын тогтоол
Нэмэлт өөрчлөлт
Хавсралт
      Хэвлэх хувилбар   Бүлэг, зүйлийг хаах
ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)
АЖИЛЛАХ ХҮЧ, МЭРГЭЖИЛТЭН АВАХ, АЖЛЫН БАЙРНЫ ТӨЛБӨРӨӨС ЧӨЛӨӨЛӨХ ТУХАЙ

2003 оны 5 дугаар сарын 21-ний өдөр Улаанбаатар хот



Дугаар 122

Ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай хуулийн 4.1.4, 9.5 дахь заалтыг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр баригдаж байгаа Налайх-Мааньт-Чойрын чиглэлийн авто зам дээр 2003 оны 4 дүгээр сарын 25-ны өдрөөс 2003 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл ажиллах 904 мэргэжлийн ажилтанг БНХАУ-аас авч ажиллуулан мөн хугацаанд ажлын байрны төлбөрөөс чөлөөлсүгэй.
2. “Мянганы зам” төслийн хүрээнд Баяннуур-Дашинчилэн, Хангайн даваа-Баяннуурын чиглэлд 63 километр авто зам барих “Насны зам” ХХК-д ажиллах 340 мэргэжлийн ажилтанг БНХАУ-аас 2003 оны 4 дүгээр сарын 25-ны өдрөөс 2003 оны 10 дугаар сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд авч ажиллуулсугай.
Монгол Улсын Ерөнхий сайд Н.ЭНХБАЯР
Дэд бүтцийн сайд Б.ЖИГЖИД
Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Ш.БАТБАЯР