Хэвлэх хувилбар
Бүлэг, зүйлийг хаах
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
АГЕНТЛАГ БАЙГУУЛАХ ТУХАЙ
2009 оны 8 дугаар сарын 27-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 257
 |
Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 5.1, 6.3-т заасныг болон "Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг батлах тухай" Улсын Их Хурлын 2009 оны 43 дугаар тогтоолыг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь: |
 |
1. Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын эрхлэх асуудлын хүрээнд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Мэргэжлийн боловсрол, сургалтын газар байгуулсугай. |
 |
2. Мэргэжлийн боловсрол, сургалтын газрын үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр, зохион байгуулалтын бүтэц, орон тооны дээд хязгаарыг баталж мөрдүүлэхийг Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Ё.Отгонбаярт даалгасугай. |
 |
3. Мэргэжлийн боловсрол, сургалтын газрыг үйл ажиллагаа явуулах ажлын байраар хангах арга хэмжээ авахыг Төрийн өмчийн хороо (Д.Сугар)-нд даалгасугай. |
 |
4. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Засгийн газрын тохируулагч, хэрэгжүүлэгч агентлаг байгуулах тухай" Засгийн газрын 2008 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 64 дүгээр тогтоолын хавсралтаар баталсан "Засгийн газрын тохируулагч болон хэрэгжүүлэгч агентлагийн жагсаалт"-ын "Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг" гэсэн хэсэгт Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын эрхлэх асуудлын хүрээнд "Мэргэжлийн боловсрол, сургалтын газар" гэж нэмсүгэй. |
 |
Монгол Улсын Ерөнхий сайд С.БАЯР |
 |
Боловсрол,соёл,шинжлэх |
 |
ухааны сайд Ё.ОТГОНБАЯР |
|
|