Өнөөдөр 2010-09-06
Засгийн газрын тогтоол -> АЖЛААС ЧӨЛӨӨЛЖ, АЖИЛД ТОМИЛОХ ТУХАЙ

Засгийн газрын тогтоол
Нэмэлт өөрчлөлт
Хавсралт
         Хэвлэх хувилбар   Бүлэг, зүйлийг хаах
ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
АЖЛААС ЧӨЛӨӨЛЖ, АЖИЛД ТОМИЛОХ ТУХАЙ

2005 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр Улаанбаатар хот



Дугаар 186

Засгийн газрын тухай хуулийн 183 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Төрийн албаны тухай хуулийн 17.12-ыг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Өөр ажилд шилжих болсонтой холбогдуулан Бямбадоржийн Гомбыг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Дипломат байгууллагын үйлчилгээ, аж ахуйн газрын даргын үүрэгт ажлаас чөлөөлсүгэй.
2. Сэнгээгийн Баярмөнхийг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Дипломат байгууллагын үйлчилгээ, аж ахуйн газрын даргаар түр томилсугай.
Монгол Улсын Ерөнхий сайд Ц.ЭЛБЭГДОРЖ
Гадаад хэргийн сайд Ц.МӨНХ-ОРГИЛ