A

A

A

  • Нүүр
  • Үндсэн хуулийн цэцийн шийдвэр
  • ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 78 ДУГААР ЗҮЙЛИЙН 3 ДАХЬ ХЭСГИЙН ЗАРИМ ЗААЛТ ҮНДСЭН ХУУЛИЙН ХОЛБОГДОХ ЗААЛТУУДЫГ ЗӨРЧС
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ДҮГНЭЛТ ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 78 ДУГААР ЗҮЙЛИЙН 3 ДАХЬ ХЭСГИЙН ЗАРИМ ЗААЛТ ҮНДСЭН ХУУЛИЙН ХОЛБОГДОХ ЗААЛТУУДЫГ ЗӨРЧСӨН ЭСЭХ ТУХАЙ МАРГААНЫГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭСЭН ТУХАЙ /Дүгнэлт/

2005 оны 3 дугаар сарын 14-ний өдөр

Дугаар 01

Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхим

11.30 цаг

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааныг Цэцийн дарга Ж.Бямбадорж даргалж, Цэцийн гишүүн Д.Наранчимэг /илтгэгч/, Ж.Болдбаатар, Н.Жанцан, Ч.Дашням нарын бүрэлдэхүүнтэй, хуралдааны нарийн бичгийн даргаар Д.Нарантуяаг оролцуулан Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхимд нээлттэй хийв.

Өргөдөл гаргагч Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороо, 25 дугаар байрны 31 тоотод оршин суугч иргэн П.Баттогтох гадаадад суралцахаар явсан тул өөрийн биеэр оролцоогүй ба итгэмжлэгдсэн төлөөлөгч оролцуулалгүй өөрийг нь байлцуулалгүй хуралдаан хуралдуулж шийдвэр гаргахыг зөвшөөрсөн. Харин Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн Р.Эрдэнэбүрэн хуралдаанд оролцлоо.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 78 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт: “Шүүгчдийн зөвлөлгөөнийг Ерөнхий шүүгч удирдана. Шүүгчдийн зөвлөлгөөнөөр асуудлыг олонхийн саналаар шийдвэрлэнэ. Санал тэнцсэн тохиолдолд Ерөнхий шүүгчийн саналаар шийднэ. Шүүгчдийн зөвлөлгөөн тухайн шүүхийн шүүгчдийн гуравны хоёроос доошгүй нь оролцсон тохиолдолд хүчинтэй байна. Шүүгч бүр тэгш эрхтэй оролцоно” гэж заасан байдаг. Энэ хэсгийн “… Санал тэнцсэн тохиолдолд Ерөнхий шүүгчийн саналаар шийднэ…” гэсэн заалт нь Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэг: “Ардчилсан ёс… төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн” гэсэн заалт болон Үндсэн хуулийн Тавин хоёрдугаар зүйлийн 1 дэх хэсэг: “Бүх шатны шүүх хэрэг, маргааныг хамтын зарчмаар хянан хэлэлцэж шийдвэрлэнэ” гэсэн заалтуудыг зөрчсөн эсэх тухай маргааныг урьдчилан шалгаж Цэцийн гишүүний 2005 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн 5/03 дугаар тогтоолоор маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэж Үндсэн хуулийн цэц дунд суудлын хуралдаанаар хянан хэлэлцэв.

Иргэн П.Баттогтох өргөдөлдөө: “Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин хоёрдугаар зүйлийн 1 дэх хэсэгт: “Бүх шатны шүүх хэрэг, маргааныг хамтын зарчмаар хянан хэлэлцэж шийдвэрлэнэ” гэж заасан байдаг.

Үндсэн хуульд заагдсан “хэрэг маргааныг хамтын зарчмаар хянан хэлэлцэж шийдвэрлэх” зарчим бол тухайн асуудлыг олонхийн саналаар шийдвэрлэх явдлыг ойлгодог билээ.

Энэ ойлголтыг баталгаажуулж Шүүхийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт: “Шүүх хамтын зарчмаар хэрэг, маргааныг хянан хэлэлцэхдээ олонхийн саналаар шийдвэр гаргана” гэж тусгасан.

Мөн Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт: “Ардчилсан ёс… нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн” гэж заасан байдаг бөгөөд “ардчилсан ёс” гэсэн ойлголт нь “аливаа асуудлыг олонхийн саналаар шийдвэрлэх” гэсэн ухагдахууныг өөртөө агуулдаг билээ. Шүүх байгууллага бол төрийг төлөөлж, төрийн нэрийн өмнөөс ард түмэнд үйлчилж байдаг байгууллагуудын нэг тул түүний үйл ажиллагаанд “ардчилсан ёсны зарчим буюу асуудлыг олонхиор шийдвэрлэх” зарчим үйлчлэх ёстой. Энэ нь шүүх хэрэг, маргааныг бүрэлдэхүүнтэй шийдвэрлэх үед тод илрэх учиртай.

Гэтэл 2002 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр батлагдаж, 2002 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болж, үйлчилж эхэлсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 78 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт: “Шүүгчдийн зөвлөлгөөнийг Ерөнхий шүүгч удирдана. Шүүгчдийн зөвлөлгөөнөөр асуудлыг олонхийн саналаар шийдвэрлэнэ. Санал тэнцсэн тохиолдолд Ерөнхий шүүгчийн саналаар шийднэ. Шүүгчдийн зөвлөлгөөн тухайн шүүхийн шүүгчдийн гуравны хоёроос доошгүй нь оролцсон тохиолдолд хүчинтэй байна. Шүүгч бүр тэгш эрхтэй оролцоно” гэж заасан байдаг бөгөөд дээрхи заалтын “…Санал тэнцсэн тохиолдолд Ерөнхий шүүгчийн саналаар шийднэ…” гэсэн нь Үндсэн хуулийн дээр дурдсан Нэгдүгээр зүйлийн 2 дахь заалт, Тавин хоёрдугаар зүйлийн 1 дэх заалт тус бүрийг зөрчиж байна.

Тодруулбал, тухайн шатны шүүгчдийн зөвлөлгөөний бүрэлдэхүүн тэгш тоотой хуралдаж байх үед энэ заалт хамаарах бөгөөд шүүгчдийн санал тэнцвэл буюу 50х50 хувийн харьцаатай болвол ерөнхий шүүгч нь аль талд орсон байна, уг талын гаргасан санал нь шийдвэр болж хувирах боломжтой байна. Энэ нь шүүх аливаа асуудлыг олонхийн саналаар буюу 51х49 хувийн харьцаатайгаар шийдвэрлэх ёстой гэсэн Үндсэн хуулийн дээр дурдсан заалтуудыг шууд зөрчсөн заалт болжээ.

Иймээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 78 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн “…Санал тэнцсэн тохиолдолд Ерөнхий шүүгчийн саналаар шийднэ…” гэсэн заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин хоёрдугаар зүйлийн 1 дэх хэсэг болон Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн холбогдох заалтыг зөрчиж байгаа тул уг заалтыг Үндсэн хууль зөрчсөн гэсэн дүгнэлт гаргаж, улмаар хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

Тэрээр өргөдөлдөө жич дурьдахдаа: “Энэ өргөдөлтэй агуулга ижил өргөдлийг миний бие 2004 оны 3 дугаар сарын 30-ны өдөр Үндсэн хуулийн цэцэд хандаж гарган, улмаар Үндсэн хуулийн цэцийн 2004 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 2/01 дугаар дүгнэлт гарч, миний өргөдлийг хангаж шийдвэрлэсэн бөгөөд Цэцийн уг дүгнэлтийг Улсын Их Хурал хүлээн зөвшөөрч 2004 оны 5 дугаар сарын 7-ны өдөр хууль гаргаж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 4 дэх заалтыг /Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн гэж Цэцээс дүгнэгдсэн/ хүчингүй болгосон билээ… гэсэн байна.

Иргэн П.Баттогтох 2005 оны 03 дугаар сарын 11-ний өдөр Үндсэн хуулийн цэцэд нэмэлт тайлбар гаргахдаа: “…Миний бие Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанд өөрийн биеэр оролцож чадахгүй болсон тул дараах тайлбарыг гаргаж байна.Үүнд: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүгчдийн зөвлөлгөөнөөр хэрэг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүн, шүүх хуралдаан даргалагчийг тодорхой хугацаагаар хуваарь гаргаж томилох /70 дугаар зүйлийн 1 дэх хэсэг/, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацааг 30 хүртэл хоногоор сунгах /71 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг/, Ерөнхий шүүгч дангаар хэрэг хянан шийдвэрлэх явцад түүнийг татгалзсан буюу тухайн шүүхийн бүх шүүгчдийг татгалзсан бол уг асуудлыг шийдвэрлэх /92 дугаар зүйлийн 6 дахь хэсэг/ зэрэг эрх хэмжээтэй билээ.

Нотлох баримт нэмж бүрдүүлэх шаардлагатай үед хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацааг сунгах, Ерөнхий шүүгч хэргийг дангаар хянан шийдвэрлэхдээ тухайн хэрэгт хувийн сонирхол байна гэж үзвэл түүнийг хянан шийдвэрлэх зэрэг эрх хэмжээг шүүгчдийн зөвлөлгөөн эдэлж байгаагаараа тухайн хэрэг, маргааныг шийдвэрлэхэд өөрийн зүгээс нөлөөлж, хувь нэмрээ оруулж, оролцож байдаг онцлогтой билээ.

Ийм ч учраас Үндсэн хуульд заасан “Шүүх хэрэг, маргааныг хамтын зарчмаар хянан шийдвэрлэнэ” гэсэн заалт шүүгчдийн зөвлөлгөөнд хатуу мөрдөгдөх ёстой бөгөөд хэлэлцэх асуудлаа шүүгчдийн зөвлөлгөөн олонхийн саналаар шийдвэрлэх учиртай билээ.

Түүнчлэн Үндсэн хуульд “Ардчилсан ёс, …бол төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн” гэсэн заалт нь төрийн байгууллагад, тэр тусмаа шударга үнэнийг тогтоогч шүүх байгууллагад тод томруунаар илрэх учиртай. Өөрөөр хэлбэл, төрийн байгууллагад аливаа асуудлыг санал хураалтаар шийдвэрлэж л байгаа юм бол олонхийн саналаар л шийдвэрээ батлах ёстой. Хэрэв тэнцүү саналын аль нэгээр нь шийдвэрийг баталж байх юм бол санал хураалт явуулах шаардлагагүй, утгагүй болно.

“Ардчилсан ёс” гэдэг бол олонхийн саналаар асуудлыг шийдвэрлэхийг ойлгодог бөгөөд шүүгчдийн зөвлөлгөөнд “Ардчилсан ёс” мөрдөгдөх ёстой гэдгийг Үндсэн хууль бидэнд сануулсаар байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 78 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн “Санал тэнцсэн тохиолдолд Ерөнхий шүүгчийн саналаар шийднэ” гэсэн заалтыг хүчингүй болгож өгнө үү…” гэжээ.

Энэхүү маргааны хариуцагч тал болох Улсын Их Хурлыг төлөөлж Монгол Улсын Их Хурлын даргын 2005 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 37 дугаар захирамжаар томилогдсон итгэмжлэгдсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн Р.Эрдэнэбүрэн Үндсэн хуулийн цэцэд ирүүлсэн хариу тайлбартаа:

“1.Иргэн П.Баттогтох өргөдөлдөө Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 78 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн “Шүүгчдийн зөвлөлгөөнөөр асуудлыг олонхийн саналаар шийдвэрлэнэ. Санал тэнцсэн тохиолдолд Ерөнхий шүүгчийн саналаар шийднэ” гэсэн заалт нь бүх шатны шүүх хэрэг, маргааныг хамтын зарчмаар хянан хэлэлцэж шийдвэрлэхээр заасан Үндсэн хуулийн Тавин хоёрдугаар зүйлийн 1 дэх хэсгийн заалтыг зөрчиж байна гэжээ.

Шүүх эрх мэдлийн байгууллагын үйл ажиллагаан дахь ардчилсан ёсны зарчмыг улам бүр гүнзгийрүүлэх үүднээс Улсын Их Хурлаас 2002 оны 7 дугаар сарын 4-ний өдөр батлагдсан Шүүхийн тухай хуулийн 68 дугаар зүйлд Улсын Дээд шүүх, аймаг, нийслэлийн шүүх, сум буюу сум дундын, дүүргийн шүүхэд тухайн шүүхийн нийт шүүгчдийн зөвлөлгөөн ажиллахаар хуульчилсан билээ. Шүүгчдийн зөвлөлгөөнийг жилд 2-оос доошгүй удаа хийлгэнэ. Шүүгчдийн зөвлөлгөөн хэрэг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүн болон шүүх хуралдаан даргалагчийг томилох хуваарийг тогтоох, түр эзгүй шүүгчийн ажлыг хуваарилах, шүүх хуралдаанд оролцох иргэдийн төлөөлөгчдийн сонгогчдын нэрсийн жагсаалтаас сонгон авах журам тогтоох, тухайн шүүхийн тамгын газар, хэлтэс, албаны үйл ажиллагааны тайланг хэлэлцэх зэрэг тухайн шүүхтэй холбогдсон дотоод зохион байгуулалтыг асуудлыг шийдвэрлэх бүрэн эрхтэй юм. Шүүгчдийн зөвлөлгөөнийг тухайн шүүхийн Ерөнхий шүүгч товлон зарлаж, удирдан хуралдуулж байхаар заажээ.

Улмаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 78 дугаар зүйлийн дагуу тухайн хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүн, шүүх хуралдаан даргалагчийг томилох асуудлыг тодруулан зохицуулсан юм.

Бүх шатны шүүх хэрэг, маргааныг хамтын зарчмаар хянан хэлэлцэж шийдвэрлэхээр заасан Үндсэн хуулийн энэхүү зарчим нь иргэнээс гаргасан нэхэмжлэлийг шүүхэд хэрэг үүсгэн хянан шийдвэрлэх ажиллагаанд хамаарахаас биш тухайн шүүхээс дотоод зохион байгуулалтын асуудлаа хэрэгжүүлдэг шүүгчдийн зөвлөлгөөний үйл ажиллагаанд холбогдолгүй гэж үзэж байна.

2.Өргөдөл гаргагч өргөдөлдөө шүүх байгууллага бол төрийг төлөөлж, төрийн нэрийн өмнөөс ард түмэнд үйлчилж байдаг байгууллагуудын нэг тул түүний үйл ажиллагаанд “ардчилсан ёсны зарчим буюу асуудлыг олонхиор шийдвэрлэх” зарчим үйлчлэх ёстой. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дээр дурдсан заалт нь Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “Ардчилсан ёс, …нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн” гэсэн заалтыг зөрчжээ гэжээ. Мөн өргөдөл гаргагч цааш нь энэ зарчим нь шүүх хэрэг, маргааныг бүрэлдэхүүнтэй шийдвэрлэх үед тод илрэх учиртай гэж бичсэн байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн “Шүүгчдийн зөвлөлгөөнөөр асуудлыг олонхийн саналаар шийдвэрлэнэ. Санал тэнцсэн тохиолдолд Ерөнхий шүүгчийн саналаар шийднэ” гэсэн заалт нь шүүхээс хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх ажиллагаатай шууд холбогдолгүй учраас Үндсэн хуулийн дээр дурдсан заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэл байхгүй байна.

Улсын Их Хурлаас 2002 оны 1 дүгээр сарын 10-нд баталсан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар иргэний нэхэмжлэлийг тухайн шүүхийн Ерөнхий шүүгч хуваарилдаг байсан өмнөх зарчмыг үндсээр нь өөрчилж шүүгч бүрт урьдчилсан байдлаар тухайн жил, хагас жилд тус шүүхийн шүүгчдийн зөвлөлгөөнөөс хуваарилж байхаар тогтоосон юм. Ингэснээр хэрэг шийдвэрлэхэд аливаа этгээд хөндлөнгөөс нөлөөлөх боломжийг хааж, шүүгчийн хараат бус байх зарчим буюу Үндсэн хуулийн Дөчин есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана” гэсэн заалтыг хэрэгжүүлэх нөхцөл бүрдүүлсэн гэж үзэж байна…” гэжээ.

ҮНДЭСЛЭЛ:

2002 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр батлагдаж, 2002 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр болж үйлчилж эхэлсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 78 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт: “Шүүгчдийн зөвлөлгөөнийг Ерөнхий шүүгч удирдана. Шүүгчдийн зөвлөлгөөнөөр асуудлыг олонхийн саналаар шийдвэрлэнэ. Санал тэнцсэн тохиолдолд Ерөнхий шүүгчийн саналаар шийднэ…” гэжээ.

Дээрх заалт нь: 1.Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “Ардчилсан ёс, …нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн” гэснийг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

2.Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин хоёрдугаар зүйлийн 1 дэх хэсэгт: “Бүх шатны шүүх хэрэг, маргааныг хамтын зарчмаар хянан хэлэлцэж шийдвэрлэнэ” гэсэн нь шүүхээс хэрэг, маргаан хянан шийдвэрлэх ажиллагааг хэрэгжүүлэхэд баримтлах зарчмыг тусгасан байна. Шүүгчдийн зөвлөлгөөнийг шүүхийн дотоод зохион байгуулалтын ажлыг зохицуулахаар хуульчилсан байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 78 дугаар зүйлийн 3 дахь хэсэг нь Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Тавин хоёрдугаар зүйлийн 1 дэх хэсгийн заалтыг зөрчсөн гэх үндэслэлгүй байна.

Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсгийн заалтыг удирдлага болгон

ДҮГНЭЛТ ГАРГАХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 78 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн “Шүүгчдийн зөвлөлгөөнөөр асуудлыг олонхийн саналаар шийдвэрлэнэ. Санал тэнцсэн тохиолдолд Ерөнхий шүүгчийн саналаар шийднэ” гэсэн заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “Ардчилсан ёс, …нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн” гэсэн заалт, Тавин хоёрдугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Бүх шатны шүүх хэрэг, маргааныг хамтын зарчмаар хянан хэлэлцэж шийдвэрлэнэ” гэсэн заалтыг тус тус зөрчөөгүй байна.

2.Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуульд заасны дагуу Улсын Их Хурлын чуулганы ажиллагаа эхэлсэн өдрөөс хойш 15 хоногт багтаан энэхүү дүгнэлтийг хянан хэлэлцэж, хэрхэн шийдвэрлэсэн тухай хариу ирүүлэхийг Улсын Их Хуралд уламжилсугай.

ДАРГА Ж.БЯМБАДОРЖ

ГИШҮҮД Ж.БОЛДБААТАР

Н.ЖАНЦАН

Ч.ДАШНЯМ

Д.НАРАНЧИМЭГ

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ДҮГНЭЛТ
ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 78 ДУГААР ЗҮЙЛИЙН 3 ДАХЬ ХЭСГИЙН ЗАРИМ ЗААЛТ ҮНДСЭН ХУУЛИЙН ХОЛБОГДОХ ЗААЛТУУДЫГ ЗӨРЧСӨН ЭСЭХ ТУХАЙ МАРГААНЫГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭСЭН ТУХАЙ /Дүгнэлт/

2005 оны 3 дугаар сарын 14-ний өдөр Улаанбаатар