A

A

A

  • Нүүр
  • Үндсэн хуулийн цэцийн шийдвэр
  • ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 92 ДУГААР ЗҮЙЛИЙН 2 ДАХЬ ХЭСГИЙН “ЭНЭ НЬ УЛСЫН ДЭЭД ШүүХИЙН ХЯНАЛТЫН ШүүХ ХУРАЛДААНД ҮЛ
Бүлэг: 1979

ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ТОГТООЛ /Тогтоол/

2002 оны 6 дугаар сарын 05-ны өдөр

Дугаар 01

Улаанбаатар хот

ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 92 ДУГААР

ЗҮЙЛИЙН 2 ДАХЬ ХЭСГИЙН "ЭНЭ НЬ УЛСЫН ДЭЭД ШүүХИЙН ХЯНАЛТЫН ШүүХ

ХУРАЛДААНД ҮЛ ХАМААРНА" ГЭСЭН ЗААЛТ МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙГ

ЗӨРЧСӨН ЭСЭХ ТУХАЙ МАРГААНЫГ ДАХИН ХЯНАН ШИЙДВЭРЛЭСЭН ТУХАЙ /

Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхим. 12 цаг 45 мин

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн Их суудлын хуралдааныг Үндсэн хуулийн цэцийн дарга Н.Жанцан даргалж, гишүүдэд Ж.Болдбаатар, Д.Чилхаажав, Ж.Амарсанаа, Ч.Дашням /илтгэгч/, В.Удвал, Н.Чинбат, Ц.Сарантуяа нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Д.Нарантуяа, Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Сугар нарыг оролцуулан Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхимд хийв.

Үндсэн хуулийн цэцийн Их суудлын хуралдаанаар “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 92 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн “Энэ нь Улсын Дээд шүүхийн хяналтын шатны шүүх хуралдаанд үл хамаарна” гэсэн заалт Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14-ийн “шударга шүүхээр шүүлгэх”, Дөчин есдүгээр зүйлийн 1-ийн “шүүгч хараат бус байх” заалтыг тус тус зөрчсөн байна” гэсэн Үндсэн хуулийн цэцийн 2002 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 01 дүгээр дүгнэлтийн заалтыг Монгол Улсын Их Хурал хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзэж 2002 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 11 дүгээр тогтоол гаргаж ирүүлсэнтэй холбогдуулан уг маргааныг дахин хянан шийдвэрлэв.

Нэг.Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Дархан багийн оршин суугч иргэн Нямдоржийн Даваадорж Үндсэн хуулийн цэцэд ирүүлсэн өргөдөлдөө:

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 92 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ нь Улсын Дээд шүүхийн хяналтын шүүх хуралдаанд үл хамаарна” гэсэн заалтыг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” 1995 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмсэн нь:

а/ Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2-ын “Ардчилсан ёс, шударга ёс эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн” гэснийг зөрчин шүүхэд иргэний журмаар хэрэг хянан шийдвэрлэх үйл ажиллагааг шүүхийн доод, дээд шатны хуралдаанаар нь болон шүүгчээр нь ялгаварлан зүйлчилж хуульчилсан;

б/ Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14-т “хэргээ шударга шүүхээр шүүлгэх, шүүхийн шийдвэрийг давж заалдах” гэсэн иргэний эрхийн байдлыг алдагдуулж, Улсын Дээд шүүхийн хяналтын шүүх хуралдаанд уг хэргийг өмнө нь хэлэлцэхэд оролцож байсан Улсын дээд шүүхийн хувийн сонирхол сэдэлттэй шүүгчийг татгалзах, түүний өмнө нь гаргаж байсан үндэслэлгүй саналаар шийдвэрлэсэн шийдвэрт давж заалдах эрхгүйгээр эцэслэгдэж байгаа;

в/ Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин есдүгээр зүйлийн 1-д “Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана” гэсэн заалттай зөрчилдөж Улсын Дээд шүүхэд өмнө нь Улсын Дээд шүүхийн шүүгч буюу шүүх бүрэлдэхүүнээр хянан хэлэлцээд шийдсэнээс хойш түүний эсрэг санал гаргаж хууль зүйн дагуу шийдвэрлэх гээд байхын хэрэггүй гэсэн хараат байдалд бусад шүүгчдийг оруулахад хүргэсэн;

г/ Монгол Улсын Үндсэн хуулийн Тавьдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2-т “Давж заалдах болон хяналтын шатны журмаар доод шатны шүүхийн шийдвэрийг хянаж үзэх” гэсэн заалтын агуулгыг алдагдуулсан зөрчлүүд байгаа болно” гэжээ.

Хоёр.Монгол Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн Д.Сугар, Д.Дэмбэрэлцэрэн нар тайлбартаа:

“Нэг.Улсын Их Хурлаар 2002 оны 1 дүгээр сарын 10-нд хэлэлцэн баталсан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар Улсын Дээд шүүхийн шүүгч зөвхөн хяналтын шатаар л хэрэг шийдэхээр тогтоож, уг хуулийн 84 дүгээр зүйлд “Иргэний хэргийг анхан шатны журмаар хянан шийдвэрлэхэд оролцсон шүүгч уг хэргийг давж заалдах, хяналтын шат болон дахин анхан шатны шүүхээр хянан шийдвэрлэхэд оролцож болохгүй гэж заасан, прокурор иргэний хэрэгт зөвхөн зохигчийн хувиар оролцох ба Улсын Дээд шүүхийн хяналтын журмаар шийдвэрлэсэн хэрэгт хяналтын эсэргүүцэл бичих эрхгүй байхаар хуульчилсан бөгөөд энэ хууль нь 2002 оны 9 дүгээр сарын 01-нээс хүчин төгөлдөр үйлчлэх юм. Иймээс иргэн Н.Даваадоржийн өргөдөлд дурдсан асуудлыг Улсын Их Хурал өөрийн эрх хэмжээний хүрээнд нэгэнт шийдвэрлэжээ.

Хоёр.Дээрх хууль 5 сарын дараа үйлчилж эхлэх учир энэ хооронд үүсч болох зарим асуудлыг авч үзвэл:

а/ 5 сарын дараа хүчингүй болох хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах нь нийгэмд болон иргэн Н.Даваадоржид ямар ч ашиггүйн дээр тийм хууль зүйн шаардлага байхгүй байна.

б/ Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин наймдугаар зүйлд “Шүүхийн тогтолцоо нь Улсын Дээд шүүх, аймаг, нийслэлийн шүүх, сум буюу сум дундын, дүүргийн шүүхээс бүрдэнэ гээд энэ 3 шатны шүүх зэрэг үйл ажиллагаа явуулах нь ойлгогдож байна. Энэ тохиолдолд анхан шатны болон давж заалдах журмаар хэрэг шийдэхэд оролцсон Улсын Дээд шүүхийн 17 гишүүнээс хасаад байхад Улсын Дээд шүүх хяналтын журмаар хэрэг шийдэхэд 4 шүүгч оролцох тооцоо гарч байна. Иймээс Үндсэн хуулийн өөрийнх нь заалтыг хэрэгжүүлэх зайлшгүй шаардлагаар оруулсан нэмэлт юм. Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Улсын Дээд шүүх нийт шүүгчдийн олонхийн /9-өөс доошгүй/ бүрэлдэхүүнтэйгээр хянан шийдвэрлэнэ” гэсэн заалтыг ингэж хэрэгжүүлнэ.

в/ Үндсэн хуулийн Дөчин есдүгээр зүйлд “Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана” гэж заасны дагуу Улсын Дээд шүүхийн хяналтын журмаар шийдвэрлэсэн хэрэг шүүхийн эцсийн шийдвэр, түүнд Ерөнхий прокурор болон Үндсэн хуулийн Дөчин есдүгээр зүйлийн 2-т заасан ямар ч албан тушаалтан хөндлөнгөөс оролцож болохгүй.

Харин прокурор төрийн нэрийн өмнөөс шүүх хуралдаанд оролцоно гэсэн заалт одоо ч шүүх хуралдааны мэтгэлцэх зарчимд нийцсэн хэлбэрээрээ хэрэгжиж байна” гэжээ.

Гурав.Монгол Улсын Үндсэн хуулийн цэц 2002 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн хуралдаанаар маргааныг хянан хэлэлцээд гаргасан 01 дүгээр дүгнэлтдээ:

“Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 92 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт буй “Анхан шатны болон давж заалдах, хяналтын журмаар хэргийг хянаж шийдвэрлэхэд оролцсон шүүгч уг хэргийг өөр шатны журмаар хянан шийдвэрлэхэд оролцож болохгүй гэсэн заалтын дараа “Энэ нь Улсын Дээд шүүхийн хяналтын шүүх хуралдаанд үл хамаарна” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14-ийн “...шударга шүүхээр шүүлгэх”, Дөчин есдүгээр зүйлийн 1-ийн “шүүгч хараат бус байх” заалтыг тус тус зөрчсөн байна” гэжээ.

Дөрөв.Монгол Улсын Их Хурлын 2002 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 11 дүгээр тогтоолд:

“Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 92 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн “Анхан шатны болон давж заалдах, хяналтын журмаар хэргийг хянан шийдвэрлэхэд оролцсон шүүгч уг хэргийг өөр шатны журмаар хянан шийдвэрлэхэд оролцож болохгүй” гэсний дараа “Энэ нь Улсын Дээд шүүхийн хяналтын шүүх хуралдаанд үл хамаарна” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14-ийн “...шударга шүүхээр шүүлгэх”; Дөчин есдүгээр зүйлийн 1-ийн “шүүгч хараат бус байх” гэсэн заалтыг тус тус зөрчсөн байна” гэсэн Үндсэн хуулийн цэцийн 2002 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 01 дүгээр дүгнэлтийн холбогдох заалтыг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзсүгэй” гэжээ.

Тав.Монгол Улсын Дээд шүүхийн ерөнхий шүүгч Ч.Ганбатаас Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн даргын нэр дээр ирүүлсэн, 2002 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 1/1856 тоот, “Цэцийн дүгнэлтийн тухай” гэсэн албан бичигт: “Энэ нь Улсын Дээд шүүхийн хяналтын шүүх хуралдаанд үл хамаарна” гэсэн нэмэлт, өөрчлөлт оруулах болсон шалтгаан нь Улсын Дээд шүүхийн 17 шүүгч хяналтын шатны шүүх хуралдаанд бүгд оролцсон бол уг хэргийг Дээд шүүх давж заалдах шатаар дахин хянах үед бүрэлдэхүүнгүй болох, Дээд шүүхийн давж заалдах шатаар хоёроос дээш удаа орсон эрүү, иргэний хэргийн хувьд Дээд шүүхийн хяналтын шатны шүүх хуралдаан бүрэлдэхүүнгүй болох буюу эсхүл 4-5 шүүгч оролцож эрүүгийн хэргийг иргэний хэргийн танхимын шүүгчид, иргэний хэргийг эрүүгийн хэргийн танхимын шүүгчид шийдвэрлэх зэрэг сөрөг нөлөө бий болж нэг ёсны гацаанд орж байсантай холбоотой юм.

Улсын Дээд шүүхийн давж заалдах болон хяналтын шатаар 2001-2002 оны 3 дугаар сарын байдлаар хянагдсан эрүү, иргэний хэрэгт судалгаа хийж үзэхэд Дээд шүүхийн хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцсэн хэргээс 14 хэргийг дахин хэлэлцүүлэхээр аймаг, нийслэлийн шүүхэд буцаахад 12-16 шүүгч хяналтын шүүх хуралдаанд оролцжээ. Мөн эрүүгийн 14 хэргийг мөрдөн байцаалтад болон аймаг, нийслэлийн шүүхэд буцаасан хуралдаанд 12-17 шүүгч оролцсон байна. Дээрх хэргүүдийг Дээд шүүх давж заалдах шатаар хэлэлцэх болоход оролцох шүүгч байхгүй болно гэсэн үг юм.

Судалгаанаас үзэхэд 2000-2002 онд Дээд шүүхийн давж заалдах шатаар хянасан иргэний хэргээс 17 хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан байх бөгөөд үүнээс 3 хэрэг давах шатаар 3 удаа, 8 хэрэг тус бүр 2 удаа хянагдаад Иргэний хэргийн танхимын 6-8 шүүгч оролцож, хэрэв энэ хэргүүд хяналтын шатаар хэлэлцэгдэх бол тус танхимын бүх шүүгчид оролцож чадахгүйд хүрч байна.

Эрүүгийн хэргийн хувьд ч байдал адилхан бөгөөд 2001-2002 онд Дээд шүүхийн давж заалдах шатнаас 61 хэргийг урьдчилсан мөрдөн байцаалт болон шүүхэд буцааснаас нэг хэрэг 4 удаа, 2 хэрэг 3 удаа, 15 хэрэг тус бүр 2 удаа хэлэлцэгдэхэд тус танхимын 6-8 шүүгч, зарим үед иргэний хэргийн танхимын шүүгчдийг оролцуулсан байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх болон Эрүүгийн байцаан шийтгэх шинэ хуулиуд энэ оны 9 дүгээр сарын 1-нээс мөрдөгдөж, давах болон хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн хоорондоо зааг ялгаатай болж байгаа нь зарчмын зөв зүйл боловч, Дээд шүүхийн хувьд Үндсэн хуулийн Тавьдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2-т “давж заалдах болон хяналтын журмаар доод шатны шүүхийн шийдвэрийг хянан үзэх” гэж заасны дагуу эрүү, иргэний хэргийн танхим давж заалдах журмаар, Дээд шүүхийн нийт шүүгчид оролцсон хуралдаан хяналтын журмаар тодорхой хэргүүдийг хэлэлцсээр ирсэн тул эдгээр хэргээс мөрдөн байцаалт болон шүүхэд дахин хэлэлцэгдэхээр буцсан хэрэг Дээд шүүхээр эцэслэн хянагдаж дуустал одоогийн журмыг шилжилтийн байдлаар хэсэг хугацаанд мөрдөх шаардлага гарахыг үгүйсгэх аргагүй байгаа юм.

Иймд Үндсэн хуулийн цэцийн их суудлаар уг маргааныг хянан шийдвэрлэхдээ дээрх бодит байдлыг харгалзан үзэхийг хүсье. Холбогдох судалгааг хуулбарлан хүргүүлэв” гэжээ.

Дархан-Уул аймгийн Шарын гол сумын иргэн Н.Даваадорж 2002 оны 6 дугаар сарын 01-нд бичиж ирүүлсэн тайлбар-өргөдөлдөө:

“2002 оны 4 дүгээр сарын 03-нд болсон Үндсэн хуулийн цэцийн хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч нар мөрдөгдөж байгаа хуулийн үндэслэлээр бус Улсын Их Хурлаар 2002 оны 1 дүгээр сарын 10-нд хэлэлцэн баталсан, 2002 оны 9 дүгээр сарын 01-нээс мөрдөгдөх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн талаар тайлбарлаж байгаа нь логикгүй, үндэслэлгүй боллоо.

Улсын Дээд шүүх бол шүүхийн тогтолцооны шүүх биш болж чиг үүргээрээ гагцхүү шүүхүүдийн гаргасан шийдвэрийг хянаж хэрэг шийддэг шат болсон.

...Миний бичсэн тайлбаруудаас Цэцийн Их суудлын хуралдаанд мэдээлэл магадлуулахтай холбогдох хэргийг магадлуулан дүгнүүлэх нь үндэслэлтэй гэдгээ батлан дэмжин тайлбарлах минь” гэжээ.

Улсын Их хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн Д.Сугар Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаан дээр хийсэн тайлбартаа:

“Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанд өгсөн тайлбараас зарчмын өөр тайлбар байхгүй байна. Харин Улсын Их хурал Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээж аваагүй үндэслэлийн талаар тайлбар хэлье.

1.Улсын Их Хурал Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хэлэлцэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох заалтыг Үндсэн хууль зөрчиж байна гэж хүчингүй болгосноор Дээд шүүхээс шүүн таслах ажлаа хэрэгжүүлэхэд тодорхой бэрхшээл учирч буй бөгөөд энэ талаар дунд суудлын хуралдаан дээр ярьсан, Улсын Дээд шүүх тодорхой тайлбар өгсөн байгаа.

2.Үндсэн хуулийн Дөчин наймдугаар зүйлд заасан 3 шатны шүүх тус бүр Үндсэн хуульд заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд саад болж болзошгүй байдлыг анхаарна уу.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай шинэ хуулийг 2002 оны 9 дүгээр сарын 01-нээс дагаж мөрдсөнөөр зөрчил гарахгүй болох юм” гэв.

ҮНДЭСЛЭЛ:

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 92 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн “Анхан болон давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлэхэд оролцсон шүүгч уг хэргийг өөр шатны журмаар хянан шийдвэрлэхэд оролцож болохгүй” гэсний дараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 1995 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар “Энэ нь Улсын Дээд шүүхийн хяналтын шүүх хуралдаанд үл хамаарна” гэсэн нэмэлт оруулсан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14-ийн “...шударга шүүхээр шүүлгэх”, Дөчин есдүгээр зүйлийн 1-ийн “шүүгч хараат бус байх” гэсэн заалтыг зөрчсөн болох нь дараахи үндэслэлүүд тогтоогдож байна.

1.Хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж эхлэхээс өмнө хэргийн болон шүүхээс гарах шийдвэрийн талаар шүүгчид урьдчилан тодорхой итгэл үнэмшил төрөөгүй байх нь шүүх шударга шийдвэр гаргах гол үндэслэл хэмээн үзэж тодорхой хэргийг хянан шийдвэрлэхэд шүүгч дахин оролцохыг хуульчлан хориглодог нь олон улсын хэмжээнд нэгэнт хэвшиж тогтсон нийтлэг зарчим болно. Өөрөөр хэлбэл нэг хэрэгт нэг шүүгч нэг удаа оролцох гэсэн нийтлэг зарчим үйлчилж байна.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 92 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-д урд нь уг хэргийг хянан шийдвэрлэхэд иргэдийн төлөөлөгч, өмгөөлөгч, прокурор, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга, гэрч, шинжээч, орчуулагч /хэлмэрч/-ийн хувиар, өөрөөр хэлбэл, шийдвэр гаргах үндсэн үүрэгтэй бусаар оролцсоны дараа уг маргааныг хянан шийдвэрлэхэд шүүгчээр оролцвол урд бий болсон итгэл үнэмшил нь нөлөөлнө гэсэн үндэслэлээр хориглосон байхад шүүхийн шийдвэрийг биечлэн гаргасан шүүгчид түүнийг хамааруулахгүй байх үндэслэл муутай байна.

3.Ийнхүү урд нь анхан шатны журмаар хэргийг хянан шийдвэрлэж өөрөө шийдвэр гарган, хэргийн талаар тодорхой итгэл, үнэмшилтэй болсон шүүгч хяналтын шатны шүүх хуралдаанд дахин оролцсоноор бусад шүүгчдээс шийдвэр гаргахад ямар нэг байдлаар нөлөөлж, шүүгчийн хараат бус байдлын зарчимд харшлах бүрэн үндэслэлтэй байна.

Хэрэг маргааныг шийдвэрлэж байгаа шүүгчдэд нэг ижил зарчим үйлчлэх ёстой атал Улсын Дээд шүүхийн шүүгчдэд давуу эрх хуульчлан тогтоож тэгш байдлын зарчмыг алдагдуулсан байна.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 92 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн “Анхан шатны болон давж заалдах, хяналтын журмаар хэргийг хянан шийдвэрлэхэд оролцсон шүүгч уг хэргийг өөр шатны журмаар хянан шийдвэрлэхэд оролцож болохгүй” гэсэн заалтын дараа “Энэ нь Улсын Дээд шүүхийн хяналтын шүүх хуралдаанд үл хамаарна” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14-ийн “...шударга шүүхээр шүүлгэх”, Дөчин есдүгээр зүйлийн 1-ийн “...шүүгч хараат бус байх” заалтыг тус тус зөрчсөн байна гэсэн Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2002 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 01 дүгээр дүгнэлтийн холбогдох заалтыг хүлээн авах боломжгүй гэж үзсэн Монгол Улсын Их Хурлын 2002 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 11 дүгээр тогтоолын 1 дэх заалтын үндэслэл батлагдахгүй байна.

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН НЭРИЙН ӨМНӨӨС:

Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран зургадугаар зүйлийн 3 дахь хэсэг, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 2, 4 дэх хэсэг, Үндсэн хуулийн цэцэд Маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 92 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт буй “Анхан шатны болон давж заалдах, хяналтын журмаар хэргийг хянаж шийдвэрлэхэд оролцож болохгүй гэсэн заалтын дараа “Энэ нь Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шүүх хуралдаанд үл хамаарна” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14-ийн “...шударга шүүхээр шүүлгэх”, Дөчин есдүгээр зүйлийн 1-д заасан “шүүгч хараат бус байх” заалтыг тус тус зөрчсөн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 92 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн “Энэ нь Улсын Дээд шүүхийн хяналтын шүүх хуралдаанд үл хамаарна” гэсэн заалтыг хүчингүй болгосугай.

2.”Үндсэн хуулийн цэцийн 2002 оны 01 дүгээр дүгнэлтийн тухай “Монгол Улсын Их Хурлын 2002 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 11 дүгээр тогтоолын 1 дэх заалтыг хүчингүй болгосугай.

3.Энэ тогтоол эцсийн шийдвэр бөгөөд гармагцаа хүчин төгөлдөр болно.

ДАРГА Н.ЖАНЦАН

ГИШҮҮД Ж.БОЛДБААТАР

Д.ЧИЛХААЖАВ

Ж.АМАРСАНАА

Ч.ДАШНЯМ

В.УДВАЛ

Н.ЧИНБАТ

Ц.САРАНТУЯА

ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ТОГТООЛ
/Тогтоол/

2002 оны 6 дугаар сарын 05-ны өдөр                                                                           Дугаар 01                                                                             Улаанбаатар хот

ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 92 ДУГААР

ЗҮЙЛИЙН 2 ДАХЬ ХЭСГИЙН “ЭНЭ НЬ УЛСЫН ДЭЭД ШүүХИЙН ХЯНАЛТЫН ШүүХ

ХУРАЛДААНД ҮЛ ХАМААРНА” ГЭСЭН ЗААЛТ МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙГ