A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

1997 оны 10 дугаар сарын 3-ны өдөр

Улаанбаатар хот

КОНВЕНЦИД ОРУУЛСАН ӨӨРЧЛӨЛТИЙГ

СОЁРХОН БАТЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл."Хүүхдийн эрхийн тухай Конвенц"-ийн дөчин гуравдугаар зүйлийн 2-т оруулсан дараахь агуулгатай өөрчлөлтийг Монгол Улсын Засгийн газрын өргөн мэдүүлсний дагуу соёрхон баталсугай:

Хэвлэх

"2.Хорооны бүрэлдэхүүн нь ёс суртахууны эрхэм дээд чанарыг эзэмшсэн, энэхүү Конвенцид хамаарах асуудлаар нэрд гарсан 18 мэргэжилтнээс бүрдэнэ. Хорооны гишүүдийг оролцогч улсууд өөрийн иргэдээс сонгох ба тэдгээр нь өөрийн нэрийн өмнөөс ажиллана.Чингэхдээ газар зүйн шударга хуваарилалт болон эрх зүйн гол гол тогтолцоог тусгахыг анхаарна".

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Р.ГОНЧИГДОРЖ