A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

1999 оны 5 дугаар сарын 28-ны өдөр

Улаанбаатар хот

ПРОТОКОЛ СОЁРХОН БАТЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл. Чикаго хотноо 1944 оны 12 дугаар сарын 7-ны өдөр батлагдсан "Олон улсын иргэний нисэхийн тухай Конвенци"-ийн нэмэлт, өөрчлөлт болох дараахь Протоколуудыг Монгол Улсын Засгийн газраас өргөн мэдүүлсний дагуу соёрхон баталсугай:

Хэвлэх

1/Монреаль хотноо 1980 оны 10 дугаар сарын 6-ны өдөр гарын үсэг зурсан "Олон улсын иргэний нисэхийн тухай Чикагогийн Конвенцид нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Протокол";

2/Монреаль хотноо 1984 оны 5 дугаар сарын 10-ны өдөр гарын үсэг зурсан "Олон Улсын иргэний нисэхийн тухай Чикагогийн Конвенцид нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Протокол";

3/Монреаль хотноо 1990 оны 10 дугаар сарын 26-ны өдөр гарын үсэг зурсан "Олон улсын иргэний нисэхийн тухай Чикагогийн Конвенцийн 50 дугаар зүйлийн а/хэсгийг өөрчлөх Протокол".

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Р.ГОНЧИГДОРЖ