A

A

A

  • Нүүр
  • Үндсэн хуулийн цэцийн шийдвэр
  • МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОР ҮНДСЭН ХУУЛЬ ЗӨРЧСӨН, ПРОКУРОРЫН БАЙГУУЛЛАГЫН ТУХАЙ ХУУЛЬ ҮНДСЭН ХУУЛЬ ЗӨРЧСӨН ТУХАЙ МАРГААНЫГ ХЯНАН ХЭЛЭЛ
Бүлэг: 1979

ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦ МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОР ҮНДСЭН ХУУЛЬ ЗӨРЧСӨН, ПРОКУРОРЫН БАЙГУУЛЛАГЫН ТУХАЙ ХУУЛЬ ҮНДСЭН ХУУЛЬ ЗӨРЧСӨН ТУХАЙ МАРГААНЫГ ХЯНАН ХЭЛЭЛЦСЭН ТУХАЙ /Дүгнэлт/

1994 оны 07 дугаар сарын 25-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 07

Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлтийг 1994 оны 7 дугаар сарын 25-нд Төрийн ордны 251 дүгээр өрөөнд үйлдэв.

Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн хуралдааныг Цэцийн гишүүн Л.Баасан даргалж, гишүүдэд Г.Нямдоо, Ц.Цолмон, С.Жанцан /илтгэгч/ Ж.Бямбаа нарын бүрэлдэхүүнтэй хийв.

Цэцийн хуралдааны нарийн бичгийн даргаар Цэцийн нарийн бичгийн дарга Б.Цэндээхүү оролцов.

Цэцийн хуралдаанд маргагч талуудыг төлөөлж Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн Г.Ганболд, Улсын Ерөнхий Прокурорын газрын ажилтан Г.Баясгалан, Улсын Ерөнхий Прокурор Н.Ганбаяр нар болон гомдол гаргагч иргэн Д.Бямбасүрэн оролцов.

Д.Бямбасүрэн Үндсэн хуулийн Цэцэд ирүүлсэн өргөдөлдөө: "Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дүгээр заалтын дагуу намайг эрүүгийн хариуцлагад татсан үндэслэлийг шалгуулах болон үндэслэлгүй гаргасан шийдвэрээ хүчингүй болгох асуудлыг Улсын Ерөнхий Прокурор, ноён Н.Ганбаярт 1994 оны 5 дугаар сарын 27-нд тавьсан юм.

Ерөнхий Прокурор Монгол Улсын Прокурорын байгууллагын хуулийн 28 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсгийн заалтыг зөрчиж, надад хариу өгөхгүйгээр миний тавьсан асуудлыг хэрэг үүсгэн прокурорт шилжүүлснээрээ Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд заасан иргэний миний эрхийг зөрчсөн гэж үзэж Ерөнхий Прокурорын энэ үйлдэлд зохих үнэлэлт өгөхийг Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцэд хүсч байна.

Миний эсрэг үүсгэсэн үндэслэлгүй хэргийг Прокурорын байгууллага санаачилан мөрдөн байцаах ажиллагааг прокурор Х.Алтанзүрх явуулах оролдлого хийлээ. Энэ нь Монгол Улсын Прокурорын байгууллагын тухай хуулийн 14 дүгээр зүйл, Монгол Улсын Үндсэн хуулийн 56 дугаар зүйлийг зөрчсөнтэй холбоотой гэж үзэж байна. Энэ асуудлыг хянан шийдвэрлэж өгөхийг хүсье.

Монгол Улсын Ерөнхий Прокурор өөрт нь өргөн барьсан баримт материалаас прокурорууд мөрдөн байцаалт явуулж байгааг болон тэр нь Монгол Улсын Үндсэн хуульд нийцэхгүй байгааг мэдэж байсан гэдэгт эргэлзэхгүй байна.

Монгол Улсын Ерөнхий Прокурор үйл ажиллагаандаа Монгол Улсын Үндсэн хуулийн 56 дугаар зүйлийг зөрчсөн тухай асуудлыг хэлэлцэж шийдвэрлэхийг хүсье" гэжээ.

Иргэн Д.Бямбасүрэн өргөдлийнхөө дагуу Цэцэд өгсөн нэмэлт тайлбартаа: Ерөнхий прокурор 1993 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн А/46 тоот тушаалаар ажлын хэсэг байгуулан "Алт, дилерийн хэрэг" гэдгийг мөрдөх үүрэг өгч, ийм шийдвэр гаргаснаараа Үндсэн хуулийн 56 дугаар зүйлийг зөрчиж, өөртөө мөрдөн байцаах бүтэц бий болгосон. Прокурор Алтанзүрх мөрдөн байцаах ажиллагаа явуулсан бөгөөд гурван удаагийн уулзалтын эцэст 1994 оны 6 дугаар сарын 24-нд "Би хэргээ мөрдсөн" гэж мэдэгдсэн. Төрийн төв хэвлэл "Ардын эрх" сонины 1994 оны 5 дугаар сарын 25-ны дугаарт намайг хэрэгт татсан тухай мэдээг "Улсын Ерөнхий Прокурорын газарт" гэсэн хаягаар нийтэлсэн бөгөөд мөн сонины 6 дугаар сарын 25-ны дугаарт мөн ийм хаягаар гарсан мэдээнд Улсын Ерөнхий Прокурорын орлогч Ж.Чойжанцан тайлбар өгч, ярилцлага өгөхдөө прокурор мөрдөн байцаалт явуулсныг шууд болон шууд бусаар нотолсон. Ерөнхий Прокурор надад хариу өгөөгүйгээрээ Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 12 дахь хэсгийг давхар зөрчсөн юм. Прокурорын байгууллага бодит баримтыг огоорон хэрэг зохиож мөрдөн байцаалт явуулах нь аль ч илрэлээрээ Үндсэн хуулийг хөсөрдүүлж, туйлын харамсалтай үр дагаварт хүргэж болох тул түүнээс сэрэмжлэхэд хүчин чармайлт тавих нь миний иргэний үүрэг мөн гэж үзэх тул үүнийг толилуулав" гэжээ.

Монгол Улсын Ерөнхий Прокурор Н.Ганбаяр Үндсэн хуулийн Цэцэд өгсөн тодорхойлолтдоо: "Надад ирүүлсэн Д.Бямбасүрэнгийн өргөдлийг хүлээн авч танилцаад дараа өдөр нь "Бямбасүрэнгийн өргөдлийг хэргийн материалд нь хавсаргах, харин яллагдагчаар татсан үндэслэлээ түүнд сайн танилцуул" гэсэн ам хариуг Д.Бямбасүрэнг яллагдагчаар татсан прокурор Х.Алтанзүрхэд өгсөн болно. Төрийн албан тушаалтны хувьд надад ирүүлсэн гомдолд хуулийн дагуу хариу өгөх ёстой.

Бямбасүрэн нэгэнт яллагдагчаар татагдсан учраас түүний гомдлыг эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаагаар зохицуулах ёстой гэж бодож байна. Нотлох баримт шалгуулах тухай Д.Бямбасүрэнгийн хүсэлтийг ажлын хэсэг авсан гэж ойлгож байна. "Алт, дилерийн" гэгдэх хэргийн мөрдөн байцаалтын ажиллагааг Улсын Бага хурлаас өгсөн чиглэлийн дагуу Улсын Ерөнхий Прокурорын газрын хяналтын дор мөрдөн байцаах газартай хамтран шалгаж дуусгаж байна. Энэ хэргийг гол нь мөрдөн байцаах газар мөрдөн байцаалт явуулж, Прокурорын байгууллага мөрдөн шалгах зарим ажиллагаанд оролцож байгаа юм. Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих гэдэг нь энэ талаар тодорхой шийдвэр гаргана гэсэн үг. Шийдвэр гаргахгүй бол хяналт тавьж чадахгүй. Анх "Алт, дилерийн" гэгдэх энэ хэргийг хуучин эрүүгийн байцаан шийтгэх хуулийн харъяаллын дагуу шалгаж эхэлсэн. Улсын Дээд шүүхээс 1993 онд Улсын Прокурорын газарт нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр буцаасан. Тэгээд ч цагдаагийн удирдлага энэ хэргийг аваагүй юм. Нэгэнт эхэлсэн хэргийг цаг алдалгүй шуурхай дуусгах, нөгөө талаас энэ мөрдөн байцаалтыг мөрдөн байцаах газартай хамтарч дуусгах нь эрүүгийн байцаан шийтгэх хуульд харшлахгүй гэж үзсэн" гэжээ.

Иргэн Д.Бямбасүрэн Цэцэд өгсөн тодорхойлолтдоо: "Прокурор Х.Алтанзүрхийн хууль бус ажиллагааны талаар Улсын Ерөнхий Прокурор ноён Ганбаярт өргөдөл бичиж түүнийг зогсоохыг хүссэн.

Харин Ерөнхий Прокурор надад хариу өгөөгүй. Миний бичсэн өргөдлийг Х.Алтанзүрхэд өгч хавтаст хэрэгт хадгалуулсан.

Х.Алтанзүрх "Ерөнхий Прокурор таны өргөдөлд бичгээр хариу өгөхгүй, хавтаст хэрэгт нь хий. Хэрэгт татагдсан үндэслэлээ тайлбарлаж өгөөрэй" гэж хэлсэн гэсэн юм. Ингэснээрээ Ерөнхий Прокурор Н.Ганбаяр төрийн байгууллага, албан тушаалтанд өргөдөл, гомдлоо гаргаж шийдвэрлүүлэх, нотлох баримтыг шалгуулах иргэн миний эрхийг зөрчсөн юм.

Монгол Улсын Үндсэн хуульд прокурорын байгууллагын чиг үүргийг тодорхой заасан. Гэтэл прокурорын байгууллага эрүүгийн хэрэгт мөрдөн байцаалт явуулж, энэ тухайгаа төрийн хэвлэлээр зарлан мэдээлсэн нь тодорхой. 1994 оны 5 дугаар сарын 24-нд Х.Алтанзүрх хэрэгт татсан тогтоолоо уншиж өгөөд гарын үсэг зур гэсэн боловч би эсэргүүцсэн.

Дэрэмийг цагдаагийн мөрдөн байцаагч гэдгийг танилцуулаагүй учир би мэдээгүй. Сая л тогтоолоос мэдлээ. Прокурор Х.Алтанзүрхийн үйл ажиллагаа бол Үндсэн хуульд заасан эрхээ хэтрүүлсэн явдал мөн. Ерөнхий Прокурор энэ үйл ажиллагааг мэдэж, бүр цаашилбал удирдан чиглүүлж байснаараа тэр Үндсэн хуулийн 56 дугаар зүйлийг зөрчиж байна гэж үзэх үндэстэй. Дөрвөн удаагийн уулзалтын үеэр байцаалтыг Х.Алтанзүрх гардан явуулсан. Сүүлчийн удаа Х.Алтанзүрх "мөрдөн байцаалт ингээд дууслаа" гэж хэлсэн. Би протоколд гарын үсэг зураагүй" гэжээ.

Мөрдөн байцаагч Д.Дэрэм "Миний бие 1993 оны 10 дугаар сарын 25-наас Хүдэрчулуун нарт холбогдох хэрэгт мөрдөн байцаагчаар ажиллаж байна. 1994 оны 5 дугаар сарын 24-нд Д.Бямбасүрэнд ял сонсгох тогтоолыг би үйлдсэн. Түүнээс хойшхи уулзалтанд би оролцоогүй болно" гэжээ.

Прокурор Х.Алтанзүрх Цэцэд өгсөн тодорхойлолтдоо: "Ерөнхий Прокурорын 1994 оны А/13 тушаалаар Хүдэрчулуун нарт холбогдох хэргийг мөрдөх ажлын хэсэгт орж Д.Содном, Гунгаадорж, Бямбасүрэн нартай холбоотой асуудлыг мөрдөн шийдвэрлэх чиглэлтэй мөрдөн байцаалт явуулсан. Мөрдөн байцаалт явуулахдаа тухайн үед хүчин төгөлдөр байсан Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн заалт, Прокурорын хуулийн 1 дэх хэсгийн 6, 2-ыг удирдлага болгодог. Би 5 дугаар сарын 24-нд Д.Бямбасүрэнг яллагдагчаар татсан. Мөрдөн байцаах ажиллагааг би гардан явуулсан. Үндсэн хуульд байгаа хяналт тавих гэдэг бол мөрдөн байцаалт явуулахгүй гэсэн үг биш юм.

Прокурорын хуульд мөрдөн шалгах ажиллагаа явуулж болно гэж заасан. Энэ бол мөрдөн байцаалт явуулахыг хэлж байгаа юм. Бямбасүрэнг 5 дугаар сарын 24, 6 дугаар сарын 8, 20, 22-ны өдрүүдэд дөрвөн удаа байцаасан" гэжээ.

Улсын Ерөнхий Прокурор Н.Ганбаяр Цэцэд өгсөн тодорхойлолтдоо: "Прокурор хэрэг бүртгэх, мөрдөн байцаах зарим ажиллагааг явуулахад оролцох гэдэг нь тэдгээрийг хуулийн дагуу явуулж байгаа эсэхийг хянахын тулд хэргийн газрын үзлэгт оролцох, нүүрэлдүүлэн байцаахад байлцах гэх мэт үйл ажиллагааг хэлнэ. Прокурорын байгууллага хуульд заасан үндэслэл, журмын дагуу мөрдөн шалгах үйл ажиллагаа явуулж болно" гэжээ.

Прокурорын хууль, түүнд Монгол Улсын Ерөнхийлөгчөөс тавьсан хоригийг Хууль зүйн байнгын хороо, Улсын Их Хурлын чуулганаар хэлэлцүүлэх үед Ц.Шаравдорж, Д.Батбаатар, Ц.Төрмандах, Б.Ганболд, Ж.Бямбадорж нарын гишүүд прокурорт хэрэг мөрдөх чиг үүрэг байх ёсгүй гэсэн саналтай байжээ. Харин гишүүн С.Нарангэрэл, Д.Лүндээжанцан, С.Төмөр нар эсрэг саналтай байсан нь хэлэлцүүлгийн протоколоос харагдаж байна.

Цэцийн хуралдаанд оролцож Монгол Улсын Ерөнхий Прокурор Н.Ганбаяр хэлсэн үгэндээ: "Прокурорын байгууллага мөрдөн байцаалт явуулсан нь Цэцийн авч хэлэлцэх асуудал биш юм. Прокурор хяналт тавьж байж үндэслэлтэй шийдвэр гаргана. Прокурорын байгууллага мөрдөн байцаалт явуулах талаар миний бие зохион байгуулалтын шинжтэй тушаал гаргасан. Бямбасүрэн өргөдөлд хариу өгөөгүй гэж Цэцэд гомдол гаргасан. Бямбасүрэнг байцаасан асуудал бол шийдвэр биш бөгөөд нотлох баримтыг цуглуулж байгаа асуудал юм. Бямбасүрэнг яллагдагчаар татсан учир түүний гомдлыг Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны журмаар шийдвэрлэх ёстой.

Яллагдагч бүрийн гомдлыг Улсын Ерөнхий Прокурор авч шийдвэрлэхгүй. Би Бямбасүрэнгийн өргөдлийг хүлээж аваад бичгээр цохолт хийж хяналт тавьж байсан прокурор Алтанзүрхэд шилжүүлсэн. Би зохих журмын дагуу хариу өгсөн.

Бямбасүрэнгийн гаргаж байгаа гомдлыг шүүх дээр л ярьж шийдэх асуудал юм. Бямбасүрэнгийн эрхийг хязгаарласан үйл ажиллагаа явуулаагүй. Тэр сонин хэвлэлээр бичиж байсан. Харин Бямбасүрэн мөрдөн байцаалтын нууцыг задруулсан" гэжээ.

Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ганболд Цэцийн хуралдаанд оролцож хэлсэн үгэндээ: "Прокурорын байгууллагын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 6, 2 дахь хэсгийн заалтууд нь бүхэлдээ хүний эрх, эрх чөлөө, халдашгүй байдлыг хангах Прокурорын хяналтын чухал арга юм. Прокурор хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хууль зөрчигдөх явдлыг таслан зогсооход ач холбогдолтой үйл ажиллагаа учраас Прокурорын тухай хуулийн дээр дурьдсан заалтууд Үндсэн хууль зөрчөөгүй нь тодорхой байна" гэжээ.

Иргэн Д.Бямбасүрэн Цэцийн хуралдаанд оролцож гаргасан тайлбартаа: "Ерөнхий Прокурор өөрийн тушаалаар мөрдөн байцаах ажлын хэсэг байгуулах замаар хуульд заагаагүй эрх эдлэх боломжийг прокуроруудад олгож Үндсэн хуулийн 56 дугаар зүйлийг зөрчсөн нь эргэлзээгүй юм. Прокурорын байгууллага тухайлбал прокурор Х.Алтанзүрх Үндсэн хуулийн Хавсралт хуулийн 5 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн заалтын дагуу хүчингүй болсон хууль хэрэглэж мөрдөн байцаалт явуулсныг таслан зогсоох талаар миний тавьсан хүсэлтийг ойшоогоогүй юм.

Үндсэн хуулийн Цэцтэй харьцахад намайг "яллагдагч" хэмээн нэрлэсэн, одоо ч нэрлэсээр байгаа нь Ерөнхий Прокурор өөрөө энэ гүтгэлгийн хэрэгт шууд оролцогч нь болж байгааг нотолж байна. Миний бие Ерөнхий Прокурор Ганбаярт өгсөн өргөдөлдөө Засгийн газрын үйл ажиллагааны тайланг 1992 оны 1 дүгээр сард Улсын Их Хурал хэлэлцэх үед арбитражийн гүйлгээний алдагдал, уг асуудалд Засгийн газар хэрхэн хандсан тухайг дэлгэрэнгүй хэлэлцээд 1992 оны 1 дүгээр сарын 22-нд тогтоол гаргаж Засгийн газарт итгэх шийдвэр гаргасныг анхаарахыг хүссэн. Үүнийг эс анхаарснаар Ерөнхий Прокурор Монгол Улс 1974 онд нэгдэн орсон "Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пакт"-ын 15-ын 1 дүгээр зүйлийг зөрчиж миний иргэний эрхийг хөсөрдүүлсэн юм.

Тэр Улсын Их Хурлын дээрх шийдвэрийг анхаарах хүсэлтийг аваагүйгээр олон улсын пактыг зөрчиж, тэгснээр Хавсралт хуулийг зөрчлөө.

Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн хуралдаанд оролцож өгч буй дээрх тайлбарууд Улсын Ерөнхий Прокурор Н.Ганбаяр Үндсэн хуулийн заалтуудыг зөрчиж, тэр үйлдэл нь хүний эрхийг хөсөрдүүлж, прокурорын байгууллагын үйл ажиллагааг завхруулах агуулгатай байгааг нотолж уг асуудлыг Үндсэн хуулийн 66 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3-ын дагуу хянан шийдвэрлэж, туслах зорилготой билээ" гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэг. Монгол Улсын Прокурорын байгууллагын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 6, 2 дахь хэсэгт заасны дагуу прокурор хэрэг бүртгэх, мөрдөн байцаах зарим ажиллагаа явуулахад оролцох, хуульд заасан үндэслэл, журмын дагуу мөрдөн шалгах ажиллагаа явуулах нь халдашгүй, чөлөөтэй байх, хуульд заасан үндэслэл, журмаас гадуур хэнийг ч нэгжих, баривчлах, хорих, мөрдөн мөшгих, эрх чөлөөг хязгаарлахыг хориглох зэрэг Үндсэн хуульд заасан иргэний эрхийг баталгаажуулах, хэрэг бүртгэх, мөрдөн байцаах үйл ажиллагаанд хууль ёс зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсооход чиглэсэн Прокурорын хяналтын арга учир Монгол Улсын Үндсэн хуулийн 56 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг зөрчөөгүй байх тул энэ талаар гаргасан иргэн Д.Бямбасүрэнгийн гомдлыг хангах үндэслэлгүй байна.

Хоёр. Монгол Улсын Ерөнхий Прокурор Н.Ганбаяр төрийн албан тушаалтныхаа хувьд иргэн Д.Бямбасүрэнгээс доод шатны прокурорын тодорхой үйл ажиллагаатай холбогдуулан түүнд ирүүлсэн гомдлыг хүлээн авсан атлаа хуульд заасан үндэслэл, журмын дагуу хянан шийдвэрлэж, хариу өгөөгүй байгаа нь тогтоогдсон тул Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 12 дахь заалтыг зөрчсөн гэж үзэх үндэстэй байна.

Гурав. Монгол Улсын Үндсэн хуульд Шүүх засаглалын хүрээнд Прокурорын байгууллагын гүйцэтгэх чиг үүргийг нарийвчлан тогтоож өгсөнтэй уялдан Үндсэн хуулийн хавсралт хуулийн 5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу Прокурорт мөрдөн байцаах эрх олгож, түүнийг хяналтын үүрэгт нь багтааж байсан Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн холбогдох заалтууд Үндсэн хууль батлагдсан үеэс хүчингүй болсон, мөн түүнчлэн Улсын Бага Хурлын 1992 оны 6 дугаар сарын 9-ний өдрийн 36 дугаар тогтоолын дагуу Прокурорын мөрдөн байцаах албыг орон тоо, төсөв, эд хөрөнгийн хамт 1992 оны 7 дугаар сарын 1-ний дотор Цагдаагийн ерөнхий газарт шилжүүлэх замаар Прокурорын байгууллагын үйл ажиллагааг Монгол Улсын Үндсэн хуульд нийцүүлсэн бодит нөхцөл байдлыг үл хайхран Ерөнхий прокурор Н.Ганбаяр "Алт, дилерийн" гэгдэх эрүүгийн хэргийг мөрдөх ажлыг зохион байгуулан явуулах, түүнд хяналт тавих ажлын хэсгийг 1993 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн А/76 тоот тушаалаараа байгуулан ажиллуулснаар прокурорууд мөрдөн байцаалтын тодорхой үйл ажиллагааг биечлэн явуулах улмаар прокурорын хяналтын агуулга алдагдах болсон нь хүний эрх, эрх чөлөө зөрчигдөхөд хүрч болзошгүй гэсэн иргэн Д.Бямбасүрэнгийн гомдлыг хүлээн авах үндэслэлтэй байна.

Дөрөв. Иргэн Д.Бямбасүрэн Үндсэн хуулийн Цэцэд хандаж Улсын Ерөнхий Прокурор Н.Ганбаяр Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт заасан "... нотлох баримтыг шалгуулах ..." тухай иргэн миний эрхийг зөрчлөө гэсэн гомдол гаргасан нь түүнд эрүүгийн хэрэг үүсгэсэнтэй холбоотой асуудал тул шүүхийн журмаар хянан шийдвэрлэгдэх учраас түүнийг хангах үндэслэлгүй байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн 66 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Үндсэн хуулийн Цэцийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг удирдлага болгон Үндсэн хуулийн Цэцийн хуралдаанаас дараахь ДҮГНЭЛТИЙГ ГАРГАВ.

1.Монгол Улсын Прокурорын байгууллагын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 6-гийн "хэрэг бүртгэх, мөрдөн байцаах зарим ажиллагааг явуулахад оролцох", мөн зүйлийн 2 дахь хэсгийн "Прокурор хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавихдаа Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл, журмын дагуу мөрдөн шалгах ажиллагаа явуулж болно" гэсэн заалтууд Монгол Улсын Үндсэн хуулийн 56 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг зөрчөөгүй байна.

2.Монгол Улсын Ерөнхий Прокурор Н.Ганбаяр Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 12 дахь заалт, 56 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн заалтыг зөрчсөн гэж үзэв.

3.Иргэн Д.Бямбасүрэнгийн өргөдөлд байгаа Улсын Ерөнхий Прокурор Н.Ганбаяр нотлох баримтыг шалгуулах тухай миний хүсэлтийг үл хэрэгсэн Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дүгээр заалтыг зөрчлөө гэсэн гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

4.Манай дүгнэлтийг хэрхэн шийдсэн тухай хариуг Улсын Их Хурлын 1994 оны намрын чуулганы ажиллагаа эхэлснээс хойш 15 хоногийн дотор мэдэгдэхийг Монгол Улсын Их Хуралд уламжилж байна.

ДАРГА Л.БААСАН

ГИШҮҮД Г.НЯМДОО

Ц.ЦОЛМОН

Ж.БЯМБАА

С.ЖАНЦАН

ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦ
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОР ҮНДСЭН ХУУЛЬ ЗӨРЧСӨН, ПРОКУРОРЫН БАЙГУУЛЛАГЫН ТУХАЙ ХУУЛЬ ҮНДСЭН ХУУЛЬ ЗӨРЧСӨН ТУХАЙ МАРГААНЫГ ХЯНАН ХЭЛЭЛЦСЭН ТУХАЙ /Дүгнэлт/

1994 оны 07 дугаар сарын 25-ны өдөр Улаанбаатар хот