A

A

A

  • Нүүр
  • Үндсэн хуулийн цэцийн шийдвэр
  • МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙДЫН 1996 ОНЫ 132 ДУГААР ЗАХИРАМЖ МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН 60 ДУГААР ЗҮЙЛИЙН ЗАРИМ ЗААЛТЫГ ЗӨРЧСӨН ТУХАЙ / Тогтоол/
Бүлэг: 1979

ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦ МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙДЫН 1996 ОНЫ 132 ДУГААР ЗАХИРАМЖ МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН 60 ДУГААР ЗҮЙЛИЙН ЗАРИМ ЗААЛТЫГ ЗӨРЧСӨН ТУХАЙ / Тогтоол/

1997 оны 03 дугаар сарын 29-ний өдөр

Улаанбаатар хот

Дугаар 02

Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн бүх гишүүдийн хуралдааныг Цэцийн дарга Г.Совд даргалж, гишүүн Л.Баасан, Н.Жанцан, Ж.Бямбаа /илтгэгч/, С.Жанцан, Д.Чилхаажав, Ж.Бямбажав нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн даргаар Б.Цэндээхүүг оролцуулан хийв.

Хуралдаанаас нийслэлийн Сүхбаатар дүүргийн 7, 9 дүгээр хорооны иргэн Г.Ганболд, М.Амарсайхан болон Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны иргэн Д.Дашцэдэн нарын гомдлоор үүссэн Монгол Улсын Ерөнхий сайдын 1996 оны 132 дугаар захирамж Монгол улсын Үндсэн хуулийн 60 дугаар зүйлийн 2-т байгаа холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг эцэслэн хэлэлцэв.

Цэцийн хуралдаанд өргөдөл гаргагч Д.Дашцэдэн, М.Амарсайхан, УИХ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Батчулуун, Э.Бат-Үүл, мөн Ерөнхий сайдын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Сугар нар оролцов.

Иргэн Г.Ганболд, Д.Дашцэдэн, М.Амарсайхан нар Үндсэн хуулийн Цэцэд гаргасан өргөдөлдөө "Монгол улсын Ерөнхий сайд М.Энхсайхан 1996 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр захирамж гаргаж, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас хуулийн дагуу нэр дэвшээгүй хүнийг хамгийн олон санал авсан гэдгээр Засаг даргын үүрэг гүйцэтгэгчээр томилж, Монгол улсын Үндсэн хуулийн 60 дугаар зүйлийн 2-т заасан холбогдох заалт зөрчсөнийг шударга ёсны үүднээс хянан үзэж, шүүн хэлэлцэж өгнө үү" гэжээ.

Энэхүү өргөдлийн дагуу Үндсэн хуулийн Цэц маргаан үүсгэж, хянан хэлэлцээд "Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас хууль ёсоор нэр дэвшүүлж санал болгоогүй байхад Ж.Наранцацралтыг Нийслэлийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгчээр томилсон Монгол улсын Ерөнхий сайдын 1996 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 132 дугаар захирамж нь Монгол улсын Үндсэн хуулийн 60 дугаар зүйлийн "Засаг даргыг тухайн аймаг, нийслэлийн … Хурлаас нэр дэвшүүлж, аймаг, нийслэлийн Засаг даргыг Ерөнхий сайд … 4 жилийн хугацаагаар томилно" гэсэн заалтыг зөрчсөн байна гэсэн дүгнэлт гаргаж Улсын Их Хуралд уламжилжээ.

Үндсэн хуулийн Цэцийн энэхүү дүгнэлтийг авч хэлэлцсэн Улсын Их Хурал 1997 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 12 дугаар тогтоолдоо "Засаг даргын үүрэг гүйцэтгэгч томилсон тухай" Монгол улсын Ерөнхий сайдын 1996 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 132 дугаар захирамж нь Монгол улсын Үндсэн хуулийн 60 дугаар зүйлийн 2 дахь заалтыг зөрчсөн байна гэсэн Үндсэн хуулийн Цэцийн 1996 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 10 тоот дүгнэлтийг "… аймаг нийслэлийн Засаг даргыг томилох тухай…" асуудлыг зохицуулсан Үндсэн хуулийн 60 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасантай холбогдолгүй байна" гэсэн үндэслэл заан, хүлээн авах боломжгүй гэж үзжээ.

Үндсэн хуулийн Цэцийн хуралдаанд нэхэмжлэгчээр оролцсон иргэн Д.Дашцэдэн, М.Амарсайхан нар "Бид нэхэмжлэлээ буцааж авахгүй. Монгол Улсын Ерөнхий сайдын 1997 оны захирамж гарч, урьдах нь үйлчлэхээ больсон. Улсын Их Хурал Үндсэн хуулийн Цэцийн хууль зүйн үндэслэл бүхий 10 тоот дүгнэлтийг хүлээж авахгүй байх учиргүй. Дүгнэлтийн заалт нь Үндсэн хуулийн 60 дугаар зүйлийн 2-т заасан заалттай "Үүрэг гүйцэтгэгч" гэдэг үг байхгүйгээр холбогдолгүй болно гэж байхгүй.

Хууль зүйн үр дагаварын хувьд Монгол улсын Ерөнхий сайдын 1996 оны 132 дугаар захирамж ч хүчингүй болох ёстой.

Үндсэн хуулийн Цэцийн хуралдаанд оролцсон УИХ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Бат-Үүл, С.Батчулуун нар тайлбарлахдаа: "Улсын Их Хурлын тайлбарыг Үндсэн хуулийн Цэцэд урьд нь бид гаргаж өгсөн ба өнөөдөр Монгол Улсын Ерөнхий сайдын нийслэлийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгчийг томилсон тухай 1996 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 132 дугаар захирамж нь Монгол улсын Үндсэн хуулийн 60 дугаар зүйлийн 2 дахь заалтыг зөрчсөн байна гэсэн Үндсэн хуулийн Цэцийн 1996 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 10 тоот дүгнэлтийг Үндсэн хуулийн дээрх заалттай холбогдолгүй байна гэсэн үндэслэлээр хүлээн авах боломжгүй гэж байгаагаа дахин илэрхийлье гэв.

ХЯНАВАЛ:

1. Монгол улсын Ерөнхий сайдын 1996 оны 132 дугаар захирамж Монгол улсын Үндсэн хуулийг зөрчсөн тухай Монгол улсын Үндсэн хуулийн Цэцийн 1996 оны 10 тоот дүгнэлтийг хүлээн авах боломжгүй гэж Улсын Их Хурлаас 1997 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр гаргасан 12 дугаар тогтоолын хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

2. Монгол улсын Ерөнхий сайдын 1996 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 132 дугаар захирамж Монгол улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн болох нь Үндсэн хуулийн Цэцийн хуралдааны явцад болон бусад нотлох баримтаар батлагдаж байна.

Монгол улсын Үндсэн хуулийн 66 дугаар зүйл, Үндсэн хуулийн Цэцийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас хууль ёсоор нэр дэвшүүлж санал болгоогүй байхад Ж.Наранцацралтыг нийслэлийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгчээр томилсон Монгол улсын Ерөнхий сайдын 1996 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 132 дугаар захирамж нь Монгол улсын Үндсэн хуулийн 60 дугаар зүйлийн 2 дахь заалтыг зөрчсөн тул хүчингүй болгосугай.

2. Үндсэн хуулийн Цэцийн 10 тоот дүгнэлтийн тухай Монгол Улсын Их хурлын 1997 оны 1 дүгээр сарын 31-ний 12 тоот тогтоолыг хүчингүй болгосугай.

3. Энэхүү шийдвэр гармагцаа хүчин төгөлдөр болно.

ДАРГА Г.СОВД

ГИШҮҮД Л.БААСАН

Н.ЖАНЦАН

С.ЖАНЦАН

Д.ЧИЛХААЖАВ

Ж.БЯМБАЖАВ

Ж.БЯМБАА

ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦ
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙДЫН 1996 ОНЫ 132 ДУГААР ЗАХИРАМЖ МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН 60 ДУГААР ЗҮЙЛИЙН ЗАРИМ ЗААЛТЫГ ЗӨРЧСӨН ТУХАЙ / Тогтоол/

1997 оны 03 дугаар сарын 29-ний өдөр Улаанбаатар хот