A

A

A

  • Нүүр
  • Монгол Улсын олон улсын гэрээ
  • МОНГОЛ УЛСАД АМЬДАРЧ БУЙ ОХУ-ЫН ЦАГААЧ ИРГЭДЭД ЭЗЭМШИЖ БАЙГАА ОРОН СУУЦЫГ НЬ YНЭ ТӨЛБӨРГYЙ ХУВЬЧЛАХ ТУХАЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙГ СОЁРХОН БАТЛАХ ТУХАЙ
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2005 оны 11 сарын 24 өдөр

Төрийн ордон. Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСАД АМЬДАРЧ БУЙ ОХУ-ЫН  ЦАГААЧ ИРГЭДЭД ЭЗЭМШИЖ БАЙГАА ОРОН СУУЦЫГ НЬ YНЭ ТӨЛБӨРГYЙ ХУВЬЧЛАХ ТУХАЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙГ СОЁРХОН БАТЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл. Монгол Улсад амьдарч буй ОХУ-ын цагаач иргэдэд эзэмшиж байгаа орон сууцыг нь үнэ төлбөргүй хувьчлах тухай Монгол Улсын Гадаад хэргийн яамны 2003 оны 6 дугаар сарын 9-ний өдрийн А-2003/622 тоот ноот бичиг болон ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны 2003 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 105 тоот ноот бичгийг Монгол Улсын Засгийн газар, ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр гэж үзэн түүнийг Монгол Улсын Засгийн газрын өргөн мэдүүлснээр соёрхон баталсугай.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Ц.НЯМДОРЖ