A

A

A

  • Нүүр
  • Үндсэн хуулийн цэцийн шийдвэр
  • МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН 1999 ОНЫ 176, 2000 ОНЫ 22, 23 ДУГААР ТОГТООЛ ҮНДСЭН ХУУЛИЙН ХОЛБОГДОХ ЗААЛТЫГ ЗӨРЧИЖ БАЙГАА ЭСЭХИЙГ ХЯНАН ХЭЛЭЛЦСЭН ТУХ
Бүлэг: 1979

ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ДҮГНЭЛТ МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН 1999 ОНЫ 176, 2000 ОНЫ 22, 23 ДУГААР ТОГТООЛ ҮНДСЭН ХУУЛИЙН ХОЛБОГДОХ ЗААЛТЫГ ЗӨРЧИЖ БАЙГАА ЭСЭХИЙГ ХЯНАН ХЭЛЭЛЦСЭН ТУХАЙ /Дүгнэлт/

2000. 5.11 Улаанбаатар хот

Дугаар 04

Цэцийн хуралдааныг Үндсэн хуулийн цэцийн дарга Н.Жанцан даргалж, гишүүн Ж.Амарсанаа, Ж.Болдбаатар, Ж.Бямбажав, В.Удвал /илтгэгч/, нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн даргаар Цэцийн нарийн бичгийн дарга Б.Цэндээхүүг оролцуулан Төрийн ордны 251 дүгээр өрөөнд хийв.

Цэцийн хуралдаанд гомдол гаргагч иргэн Н.Чадраабал оролцов. Хуралдаанд Засгийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч оролцоогүй болно.

Иргэн Н.Чадраабал Үндсэн хуулийн цэцэд ирүүлсэн өргөдөлдөө:

1.Монгол Улсын Засгийн газрын 1999 оны 176 дугаар тогтоолын 1, 3, 4 дүгээр зүйл, 5 дугаар зүйлийн “а”, “б” заалт нь Монгол Улсын Үндсэн хуулиар тунхагласан шударга ёс, тэгш байдал, хууль дээдлэх төрийн үйл ажиллагааны үндсэн зарчмуудыг илт зөрчсөн байна. Тухайлбал, Засгийн газрын 1999 оны 176 дугаар тогтоолын 1 дүгээр зүйлээр “Батлагдсан төсвийнхөө зардлын зүйл, ангийг …шилжүүлэн зарцуулж байх” эрхийг Монгол Улсын бүх төсөвт байгууллагаас төсөв, санхүүгийн болон шийдвэр гаргах эрх мэдэлд ойрхон байдаг зөвхөн хоёрхон байгууллага, Сангийн яам, Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт олгож, тэрчлэн мөн тогтоолын 5 дугаар зүйлийн “а”-д “Сангийн яам, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын сар бүрийн санхүүжилтийг хагас сар тутамд жилийн нийт төсвийн 1/24-тэй тэнцэх хэмжээгээр дүнгээр нь бодож олгож байх”, мөн зүйлийн “б”-д Сангийн яам, Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт “…төсвийн хэмнэлтийг өөрт нь бүрэн үлдээж байхын зэрэгцээ хэмнэлт гаргасныг нь дараа оны төсвийг бууруулах үндэслэл болгохгүй байх” ОНЦГОЙ эрх эдлүүлэхийг Сангийн сайдад үүрэг болгосон байна. Бүх төсөвт байгууллагаас хоёрхон байгууллагыг сонгон авч төсөв захиран зарцуулах хэмжээлшгүй их эрх мэдэл олгосон нь Монгол Улсын Үндсэн хуулиар тунхагласан ШУДАРГА ЁС, ТЭГШ БАЙДАЛ, ХУУЛЬ ДЭЭДЛЭХ зарчмыг зөрчиж байгаагийн нэг баталгаа мөн.

2.Засгийн газрын 1999 оны 176 дугаар тогтоолын 3 дугаар зүйлээр Төрийн албаны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2, 4 болон мөн зүйлийн 3 дахь хэсгийн 1, 2, 3, 4, мөн зүйлийн 7 дахь хэсэгт заасны дагуу тогтоож, улс орон даяар мөрдөгдөж байсан “Төрийн албан хаагчдад нэмэгдэл олгох журам батлах тухай” Засгийн газрын 1995 оны 96 дугаар тогтоолын 1, 2, 3, 4, 5 дугаар хавсралтад заасны дагуу олгох нэмэгдлүүдийн хэмжээг Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Сангийн яамны аппаратад ажиллаж байгаа төрийн захиргааны болон төрийн үйлчилгээний албан хаагчдад “О” байхаар, мөн тогтоолын 4 дүгээр зүйл, 2000 оны 23 дугаар тогтоолын 1 дүгээр зүйлээр Төрийн албаны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2, 4, мөн зүйлийн 3 дахь хэсгийн 1, 2, 3, 4, мөн зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу тогтоож, улс орон даяар мөрдөж байгаа “Төрийн албан хаагчдын цалингийн талаар авах арга хэмжээний тухай” Засгийн газрын 1999 оны 154 дүгээр тогтоолыг Сангийн яам, Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт хамааруулахгүй байхаар тус тус тогтоосон нь Үндсэн хуулиар олгосон “Үндсэн хууль, бусад хуулийн биелэлтийг улс орон даяар зохион байгуулж хангах” үндсэн бүрэн эрхээ Засгийн газар хэрэгжүүлэхээ умартаж, Үндсэн хуулийн 38 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1-д заасныг зөрчиж байна.

3.Засгийн газрын 1999 оны 176 дугаар тогтоол болон 2000 оны 23 дугаар тогтоол нь төрийн жинхэнэ албан хаагчийн “Эх орон, ард түмнийхээ төлөө эрдэм чадлаа зориулж, төрийн хууль, ёс зүйн хэм хэмжээг чанд сахиж албан үүргээ үнэнч шударгаар биелүүлэхээ тангараглая. Тангарагаа няцвал хуулийн хариуцлага хүлээнэ” хэмээн өргөсөн тангарагтай зөрчилдөж, тэдэнд хууль бус шийдвэрийг биелүүлэх явдлыг тулгаж байгаагаараа Үндсэн хуулийн 46 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг зөрчиж байна.

4.Төрийн албаны тухай хуулиар тогтоосон төрийн албан хаагчийн зарим ажиллах нөхцөл баталгааг Засгийн газар өөрийн тогтоолоор зохицуулах оролдлого хийснээр Үндсэн хуулийн 46 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт буй “Төрийн албан хаагчийн ажиллах нөхцөл баталгааг хуулиар тогтооно” гэсэн заалтыг зөрчиж байна. Тэрчлэн Засгийн газрын 2000 оны 23 дугаар тогтоолын 3 дугаар зүйлээр “…сарын цалингийн 60 хүртэл хувьтай тэнцэх урамшуулалт цалин олгох…” гэсэн ямар нэгэн хуулиар зохицуулагдаагүй эрхийг Засгийн газар дур мэдэн өөртөө олгосон байна.

5.Засгийн газар нь хуулиар тогтоосон эрх мэдлээ хэтрүүлж, хууль зөрчин хуулиас илүү “хүчтэй” тогтоол гаргаснаараа хууль тогтоох эрх мэдлийг гагцхүү өөртөө хадгалдаг төрийн эрх барих дээд байгууллага болох Улсын Их Хурлын эрх мэдэлд шууд халдсан байна гэж үзэх үндэслэлтэй байна.

Засгийн газрын эдгээр тогтоол нь ноцтой үр дагаварт хүрч болзошгүй тул яаралтай хянан үзэж, уг тогтоолуудыг хүчингүй болгож өгөхийг хүсье! гэжээ.

Цэцийн хуралдаанд Засгийн газраас ирүүлсэн тайлбарт “Төсвийн санхүүжилтийн үр ашгийг дээшлүүлэх туршилтын тухай” Засгийн газрын 1999 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 176 дугаар тогтоол нь Сангийн яам болон Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт туршилт хэрэгжүүлэх хугацаанд батлагдсан төсвийнхөө зардлын зүйл ангийг байгууллагынхаа үйл ажиллагааны зориулалтаар шилжүүлэн зарцуулж байх эрхийг олгосон бөгөөд энэхүү тогтоол болон “Туршилтын хугацааг сунгах тухай” Засгийн газрын 2000 оны 22, “Туршилтын хугацаанд мөрдөх цалингийн сүлжээ батлах тухай” Засгийн газрын 2000 оны 23 дугаар тогтоолууд нь Улсын Их Хурлаас баталсан дээрхи хуультай зөрчилдөөгүй тул Засгийн газар иргэн Н.Чадраабалын өргөдөлдөө бичсэнчлэн Үндсэн хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл байхгүй болно.

Төрийн албаны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн албан тушаалын цалингийн сүлжээ, жишгийг Засгийн газар тогтооно гэсэн бөгөөд уг зүйлийн 7, 8 дахь хэсэгт төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн нэмэгдлийн хэмжээг Засгийн газар тогтооно гэж заасан байна.

Иймээс 1999 оны 176 дугаар тогтоолоор туршилт хэрэгжиж байгаа байгууллагын хувьд Төрийн албаны тухай хуулийн 28 дугаар зүйлд заасан дээрх нэмэгдлүүдийн хэмжээг “0” байхаар тогтоосон, 2000 оны 23 дугаар тогтоолоор туршилтын хугацаанд эдгээр байгууллагад мөрдөх цалингийн сүлжээг баталсан нь Засгийн газар асуудлыг өөрийн бүрэн эрхийн хэмжээнд шийдвэрлэсэн юм.

“Засаглалын шинэтгэлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх хэлэлцээр”-ийг Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банкны хооронд байгуулсан бөгөөд энэхүү гэрээг Улсын Их Хурлаас соёрхон баталсан болно. Уг гэрээний дагуу авах зээлийн хөрөнгийг төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийг боловсронгуй болгох, үр ашгийг нь дээшлүүлэх арга хэмжээнд зарцуулах юм. Энэхүү гэрээг соёрхон баталсан нь төсвийн санхүүжилтийн үр ашгийг дээшлүүлэхтэй холбоотой арга хэмжээг Улсын Их Хурлаас дэмжиж байгааг нотолж байгаа бөгөөд уг гэрээний дагуу зарим байгууллага, тухайлбал, төрийн захиргааны албаны зөвлөл, Үндэсний статистикийн газар, Гаалийн ерөнхий газар, Төрийн хянан шалгах хороо, Үндэсний татварын ерөнхий газар Азийн хөгжлийн банкнаас нийт 5 сая ам.долларын зээл авч төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн үр ашгийг дээшлүүлэх чиглэлээр туршилт хэрэгжүүлж эхлэх гэж байна.

Олон улсын санхүүгийн байгууллагаас ямар нэгэн зээл авалгүйгээр Сангийн яам болон Засгийн газрын Хэрэг эрхлэх газар нь үргүй зардлыг хэмнэх, өндөр өртөгтэй үйлчилгээнээс татгалзах зэрэг замаар өөрийн дотоод нөөц бололцоог ашиглан хүчин төгөлдөр хууль тогтоомжийн хүрээнд ажиллагчдынхаа цалинг туршилтын хугацаанд нэмсэн нь Үндсэн хууль зөрчсөн асуудал биш бөгөөд энэ талаар гарсан Засгийн газрын шийдвэрүүд Улсын Их Хурлын эрх хэмжээнд халдаагүй гэж үзэж байна.

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 9, 12 дугаар зүйлд Засгийн газар нь иргэдийн хөдөлмөр, ахуй, орон сууцны нөхцөлийг сайжруулах арга хэмжээ авч, төрийн албаны ажилтны ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг хангах үүрэгтэй болохыг тус тус заасан болно. Засгийн газрын 1999 оны 176 дугаар тогтоолын дагуу авч хэрэгжүүлэх арга хэмжээ нь нэмэлт хөрөнгө гаргахгүйгээр төсвийн сахилгыг дээшлүүлж, зардлыг хэмнэх замаар төрийн албан хаагчдын амьдралын баталгааг сайжруулах шат дараалсан ажлын эхлэл юм.

Монгол Улсын Засгийн газар энэхүү туршилттай холбоотой асуудлыг 2000 оны 5 дугаар сарын 4-ний өдрийн хуралдаанаараа хэлэлцээд амжилттай болсон гэж үзэн түүнийг улсын хэмжээнд туршин хэрэгжүүлэхээр тогтсон бөгөөд үүнтэй холбоотой хуулийн төслүүдийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн болно. Энэхүү арга хэмжээг хэрэгжүүлснээр иргэдийн орлогыг нэмэгдүүлэн аж амьдралыг нь дээшлүүлэх бололцоотой болох юм.

Иймд дээр дурдсан Засгийн газрын тогтоолууд нь иргэн Чадраабалын бичсэнчлэн Үндсэн хууль зөрчсөн гэх ямар нэгэн үндэслэл байхгүй гэж үзэж байна” гэжээ.

ХЯНАВАЛ:

1.Монгол Улсын Засгийн газар олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ хэрэгжүүлэх зорилгоор 1999 оны 10 дугаар сарын 27-нд “Төсвийн санхүүжилтийн үр ашгийг дээшлүүлэх туршилтын тухай” 176 дугаар тогтоол; 2000 оны 2 дугаар сарын 8-нд “Туршилтын хугацааг сунгах тухай” 22 дугаар тогтоол; “Туршилтын хугацаанд мөрдөх цалингийн сүлжээ батлах тухай” 23 дугаар тогтоолыг туршилтын тодорхой хугацаа заан баталжээ.

2.Монгол Улсын Засгийн газрын 1999 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 176; 2000 оны 2 дугаар сарын 8-ны өдрийн 22, 23 дугаар тогтоол Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн үндэслэл тогтоогдохгүй байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран зургадугаар зүйлийн 2 дахь хэсэг , Үндсэн хуулийн цэцэд Маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 31, 32 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Засгийн газрын 1999 оны “Төсвийн санхүүжилтийн үр ашгийг дээшлүүлэх туршилтын тухай” 176; 2000 оны “Туршилтын хугацааг сунгах тухай” 22; “Туршилтын хугацаанд мөрдөх цалингийн сүлжээ батлах тухай” 23 дугаар тогтоол Монгол Улсын Үндсэн хуулийн 1 дүгээр зүйлийн 2; 38 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1; 46 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэг; 45 дугаар зүйлийн 1 дэх хэсэг; 70 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг зөрчөөгүй байна.

2. Үндсэн хуулийн цэцийн энэхүү дүгнэлтийг хүлээн авснаас хойш 15 хоногийн дотор хэлэлцэн хариу ирүүлэхийг Монгол Улсын Их Хуралд уламжилсугай.

ДАРГА Н.ЖАНЦАН

ГИШҮҮД Ж.АМАРСАНАА

Ж.БОЛДБААТАР Ж.БЯМБАЖАВ

В.УДВАЛ

ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ДҮГНЭЛТ
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН 1999 ОНЫ 176, 2000 ОНЫ 22, 23 ДУГААР ТОГТООЛ ҮНДСЭН ХУУЛИЙН ХОЛБОГДОХ ЗААЛТЫГ ЗӨРЧИЖ БАЙГАА ЭСЭХИЙГ ХЯНАН ХЭЛЭЛЦСЭН ТУХАЙ /Дүгнэлт/