- Нүүр
- Монгол Улсын олон улсын гэрээ
- ЗЭЭЛИЙН ХЭЛЭЛЦЭЭР СОЁРХОН БАТЛАХ ТУХАЙ / Монгол Улсын Засгийн газар, Япон Улсын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага хооронд байгуулсан “Нийгмийн салбарыг дэмжих хөтөлбөр”/
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2009 оны 07 сарын 02 өдөр
Төрийн ордон, Улаанбаатар хот
ЗЭЭЛИЙН ХЭЛЭЛЦЭЭР СОЁРХОН БАТЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Монгол Улсын Засгийн газар, Япон Улсын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага хооронд байгуулсан "Нийгмийн салбарыг дэмжих хөтөлбөр"-ийн Зээлийн хэлэлцээрийг Монгол Улсын Засгийн газрын өргөн мэдүүлснээр соёрхон баталсугай.
2 дугаар зүйл.Энэ хуулийг батлагдсан өдрөөс нь эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ
Текст томруулах
A
A
A