A

A

A

  • Нүүр
  • Үндсэн хуулийн цэцийн шийдвэр
  • МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН 2005 ОНЫ 2 ДУГААР САРЫН 2-НЫ ӨДРИЙН 22 ДУГААР ТОГТООЛЫН ЗАРИМ ЗААЛТ ҮНДСЭН ХУУЛИЙН ХОЛБОГДОХ ЗААЛТЫГ ЗӨРЧСӨН ЭСЭХ Т
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ТОГТООЛ МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН 2005 ОНЫ 2 ДУГААР САРЫН 2-НЫ ӨДРИЙН 22 ДУГААР ТОГТООЛЫН ЗАРИМ ЗААЛТ ҮНДСЭН ХУУЛИЙН ХОЛБОГДОХ ЗААЛТЫГ ЗӨРЧСӨН ЭСЭХ ТУХАЙ МАРГААНЫГ ЭЦЭСЛЭН ШИЙДВЭРЛЭСЭН ТУХАЙ /Тогтоол/

2005 оны 12 дугаар сарын 14-ний өдөр

Дугаар 02

Үндсэн хуулийн цэцийн хуралдааны

танхим 14.30 цаг

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдааныг Үндсэн хуулийн цэцийн дарга Ж.Бямбадорж даргалж, гишүүдэд Н.Жанцан, Л.Рэнчин, П.Очирбат, Ж.Болдбаатар, Ж.Амарсанаа, Ч.Дашням /илтгэгч/, Д.Наранчимэг, Ц.Сарантуяа нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн даргаар Д.Нарантуяаг оролцуулан Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхимд нээлттэй хийв.

Үндсэн хуулийн цэцийн хуралдаанд өргөдөл гаргагч Нийслэлийн Баянзүрх дүүргийн III хорооны оршин суугч, иргэн Ж.Батсамбуу, Чингэлтэй дүүргийн I хорооны оршин суугч, иргэн Б.Дэмбэрэл, Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Улсын Их Хурлын гишүүн Ц.Сүхбаатар нар оролцов. Өргөдөл гаргасан иргэн С.Батсүх, Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Эрдэнэбүрэн нар хуралдаанд оролцоогүй болно.

Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаанаар Монгол Улсын Засгийн газрын “Итгэлцүүрийг шинэчлэн тогтоох, тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх тухай” 2005 оны 2-р сарын 2-ны өдрийн 22 дугаар тогтоолын зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг эцэслэн хэлэлцэв.

Нэг. Нийслэлийн Баянгол дүүргийн 3 дугаар хорооны оршин суугч, иргэн С.Батсүх Үндсэн хуулийн цэцэд гаргасан өргөдөлдөө: “Засгийн газраас 2005 оны 2 дугаар сарын 2-ны өдөр баталсан “Итгэлцүүрийг шинэчлэн тогтоох, тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх тухай” 22 дугаар тогтоолын 2 дахь хэсэгт “1998 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс өмнөх хугацааны тэтгэвэр тогтоолгох сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дээд хэмжээг 120000 төгрөгөөр тогтоосугай” гэж заасан нь тэтгэврийн насны иргэдийг 1998 оноос өмнө, хойно гэж хоёр хувааж ялгавартай хандсан бодлогын шинжтэй үйлдэл гэж үзэж байна. 1998 оноос өмнө тэтгэвэрт гарсан иргэд өндөр настай болж эдгээр хүмүүсийн ихэнх нь социалист нийгмийн үед хөдөлмөрлөж байсан, одоогийн нийгэмд онцын хэрэггүй гэж үзсэн бололтой. Үндсэн хууль, бусад хуулийн биелэлтийг улс даяар зохион байгуулж хангах үүрэгтэй Засгийн газар маань иргэддээ ялгавартай хандаж, зарим иргэдийн эрхийг ийнхүү хөндөж байна. Энэ нь Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн заалтыг зөрчиж байна” гэжээ.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 3 хорооны оршин суугч, иргэн Ж.Батсамбуу Үндсэн хуулийн цэцэд гаргасан өргөдөлдөө:

“Би 1990 оны 6 дугаар сард өндөр насны тэтгэврээ тогтоолгоход сарын дундаж цалин 1193 төгрөг болж, 38 жил ажилласнаар тэтгэврийг тогтоосон юм. Засгийн газрын 2005 оны 2 дугаар сарын 2-ны өдрийн 22 дугаар тогтоолоор итгэлцүүрийг 100-аар тогтоож тэтгэврийн зөрүүг багасгах, тэтгэврийг 7.5 хувиар нэмэгдүүлэхээр заасан нь төр засгаас өндөр настнуудад үзүүлж байгаа баярлууштай арга хэмжээ боллоо. Гэтэл энэ тогтоолын 2 дахь заалтад тэтгэвэр тогтоолгох сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дээд хэмжээг 120000 төгрөгөөр тогтоосноос болж, миний ажил хөдөлмөр хийж авсан сарын дундаж цалин 119300 төгрөг нь тогтоолд заасан 120000 төгрөгийн хэмжээнд хүрэхгүй байхад автоматаар хасч 106000 төгрөг болгож тэтгэвэр олгосноос гадна 7.5 хувиар тэтгэврийг нэмэлгүй, давхар давхар хохироож Үндсэн хуулиар олгосон эрхээ ч эдэлж чадахгүй болсон” гэжээ.

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны оршин суугч, иргэн Б.Дэмбэрэл Үндсэн хуулийн цэцэд гаргасан өргөдөлдөө:

“а/ 1998 оноос хойш тэтгэвэр тогтоолгосон хүмүүст тэтгэвэр тогтоолгох сарын дундаж цалин, түүнтэй адилтгах орлогын дээд хэмжээг 400000 төгрөгөөр бодож зарим хүмүүст өндөр тэтгэвэр олгож байна. Гэтэл 1998 оноос өмнө тэтгэвэр тогтоолгосон хүмүүсийн сарын цалингийн дээд хэмжээг Засгийн газрын 2005 оны 2 дугаар сарын 2-ны өдрийн 22 дугаар тогтоолоор 120000 төгрөг болгож, олон ахмадын тэтгэврийг хасч ялгаварлаж байна.

б/1995 оноос хойших жилүүдэд тэтгэвэрт гарсан хүмүүс, тэтгэвэр тогтоолгосноос хойш ажилласан жилүүдийг тэтгэвэр бодох жилийн тоонд оруулж тэтгэврээ нэмж бодуулдаг. Харин 1995 оноос өмнөх жилүүдэд тэтгэвэр тогтоолгосон хүмүүст тэтгэвэрт гарснаас хойш ажилласан жилүүдийг тэтгэвэр бодох жилийн тоонд оруулж, тэтгэврийг нэмж олгодоггүй. Энэ бол ялгаварлан үзэж байгаагийн баримт мөн.

в/ 2005 оны улсын төсвийн хуулиар мөнгөний ханш буурч, бараа, үйлчилгээний үнэ нэмэгдсэнтэй холбогдуулж 2005 онд цалин, тэтгэврийг 7.5 хувиар нэмэгдүүлэх эх үүсвэрийг улсын төсөвт тусгасны дагуу эхний ээлжинд өндөр насны тэтгэврийг 2 дугаар сарын 1-нээс 7.5 хувиар нэмэгдүүлсэн билээ. Гэтэл тэтгэвэр бодох итгэлцүүрийг 100 болгосноор тэтгэвэр нь нэмэгдсэн хүмүүст 7.5 хувийг олгосонгүй. Мөн л ялгаварлан үзэж хохироолоо. Уг нь дутуу олгосон тэтгэврээ нөхөн олгож нэмэгдүүлсэн тэтгэврийн дүнгээс 7.5 хувийг нэмж олгох нь хууль зүйд нийцэх байсан юм.

г/ 1995 оноос өмнө тэтгэвэр тогтоолгосон 250000 ахмадуудад сүүлийн 10 жилд ойролцоогоор 150.0 тэрбум төгрөгийн тэтгэврийг дутуу олгож хэлмэгдүүлсэн явдалдаа Монголын төр засаг уучлалт гуйж нөхөн олговор олгох ёстой. Үүний тулд тэтгэвэр бодох цалинг өсгөх, индексийг 140 болгох шаардлагатай байна.

д/ одоо мөрдөгдөж байгаа өндөр насны тэтгэврийн хууль нь 1994 оны 6 дугаар сард батлагдаж 1995 оны 1 дүгээр сарын 1-нээс хүчин төгөлдөр болж үйлчилнэ гэж хуулиндаа заасан байдаг. Гэтэл түүхийн тодорхой нөхцөлд 10-20 жилийн өмнө тэтгэвэр тогтоолгосон хүмүүсийн тэтгэврийг энэ хуулиар бодож, буцаж үйлчилснээс олон хүний тэтгэврийг хасч хохироож байгаа юм. Анх тогтоогдсон тэтгэврийг одоогийн мөнгөний ханшид шилжүүлж олговол ямар нэгэн гомдолгүй шударга болох билээ” гэжээ.

Хоёр. Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанд томилогдсон Засгийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Ц.Сүхбаатар, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамны нийгмийн хамгааллын бодлого, зохицуулалтын газрын дарга Ч.Дагвадорж, Улсын нийгмийн даатгалын ерөнхий газрын стратеги төлөвлөлтийн хэлтсийн дарга Ц.Дашдондог нар Үндсэн хуулийн цэцэд 2005 оны 6 дугаар сарын 15-ны өдөр гаргасан тайлбартаа:

“Засгийн газрын 2005 оны 2 дугаар сарын 2-ны өдрийн “Итгэлцүүрийг шинэчлэн тогтоох, тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх тухай” 22 дугаар тогтоолоор иргэдийг нас, эрхэлсэн ажил, албан тушаалаар нь ялгаварлан гадуурхсан гэж үзэх үндэслэлгүй байна. Монгол Улс зах зээлийн эдийн засгийн харилцаанд шилжсэнтэй холбогдон үнийн өсөлт явагдаж, төгрөгийн худалдан авах чадвар буурснаас үүдээд нийгмийн даатгалын сангаас олгож буй тэтгэврийн хэмжээ нь инфляцийн түвшинг гүйцэхгүй нөхцөл байдал үүссэн юм. Төрөөс энэхүү сөрөг үр дагаврыг арилгахад чиглэсэн бодит арга хэмжээг авсаар ирсэн юм. Тухайлбал, амьжиргааны баталгаажих доод түвшингээс хамааруулан нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн доод хэмжээг тогтоож, мөн тэтгэврийн хэмжээг тодорхой хувь хэмжээгээр нэмэгдүүлсэн.

Тэтгэвэр тогтоолгосон иргэдийн тэтгэврийг үнэ тариф, амьжиргааны өртгийн өөрчлөлт, тэтгэвэр бодох цалин, хөдөлмөрийн хөлсний хоорондын харьцаа зэргийг тооцон итгэлцүүрийг ашиглан шинэчлэн тогтоож ирсэн. Энэ ажлын хүрээнд хамгийн сүүлд авч хэрэгжүүлсэн арга хэмжээ нь Засгийн газрын 2005 оны 22 дугаар тогтоолоор тэтгэвэр бодох хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогыг тооцоход хэрэглэх итгэлцүүрийг өсгөж, тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэхээр шийдвэрлэсэн юм.

Энэ арга хэмжээнүүд нь иргэдийг насаар болон албан тушаалаар нь ялгаварлан гадуурхсан шинжийг агуулдаггүй бөгөөд тус улсын эдийн засгийн нөхцөл байдал, нийгмийн даатгалын сангийн даац зэргийг тооцоо судалгаа, шинжлэх ухааны тодорхой аргачлалд үндэслэн зохих эрх бүхий мэргэжлийн байгууллагаас гарган хэрэгжүүлж байгаа арга хэмжээ юм. Өөрөөр хэлбэл, тэтгэвэр авагчдад бүгдэд нь хүртээлтэйгээр үе шаттай авч буй арга хэмжээ тул тэднийг ялгаварлан авч үзэж буй хэрэг биш юм. Засгийн газрын 2005 оны 22 дугаар тогтоолын дагуу тэтгэвэр бодох цалин, хөлсийг итгэлцүүрээр өсгөн тооцсон тэтгэвэр нь авч байсан тэтгэврийг 7.5 хувиар нэмэгдүүлснээс бага байвал одоо авч байгаа тэтгэврийг 7.5 хувиар нэмэгдүүлэх арга хэмжээ авсан.

Монгол Улсын Их Хурлаас 1994 онд баталсан Нийгмийн даатгалын тухай багц хуулийн 1995 оноос эхлэн хэрэгжүүлсэн бөгөөд тухайн үед уг хуульд даатгуулагчийн шимтгэл төлөх, тэтгэвэр, тэтгэмж тогтоолгох хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дээд хэмжээг тусгаагүй байсан нь даатгуулагчид тэтгэвэр тогтоолгохын өмнө өндөр цалин хөлс зохиомлоор авах, аж ахуйн нэгж, байгууллагууд ч үндэслэлгүйгээр өндөр цалин хөлс, шагнал олгуулж их хэмжээний тэтгэвэр авах нөхцөлийг элдэв хэлбэрээр хөхүүлэн дэмжих хандлага нь нийгмийн даатгалын сангийн ачааллыг зохиомлоор хүндрүүлэх бодит нөхцөл бий болсон юм.

Энэ байдлыг харгалзан Улсын Их Хурлаас 1996 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр баталсан “Нийгмийн даатгалын хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хуулиар Нийгмийн даатгалын тухай хуулийн 32 дугаар зүйлд “Шимтгэл ногдуулах цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын дээд хэмжээ” тогтоохоор заасан. Даатгуулагчийн шимтгэл төлсөн дундаж цалин хөлснөөс тэтгэвэр боддог тул энэхүү дээд хэмжээ нь тэтгэврийн дээд хязгаарыг хуулиар тогтоосон гэсэн үг юм Мөн Монгол Улсын Их Хурлын 1996 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн 10 дугаар тогтоол болон “Нийгмийн даатгалын шимтгэл төлөх, тэтгэвэр, тэтгэмж тогтоолгох сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дээд хэмжээг тогтоох тухай” Засгийн газрын 1996 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн 80 дугаар тогтоолоор даатгуулагчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөх сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын 1996 онд баримтлах дээд хэмжээг 80000 төгрөгөөр тогтоосон бөгөөд уг тогтоолд 1995 оны 1 дүгээр сарын 1-нээс хойш Нийгмийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд даатгуулагчийн шимтгэл төлөх сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дээд хэмжээнээс дээгүүр хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос тэтгэвэр тогтоолгосон иргэний тэтгэврийг энэ тогтоолоор тогтоосон дээд хэмжээнээс хэтрээгүй цалингаас нь тэтгэврийг шинэчлэн тогтоох арга хэмжээ авсны дагуу 1995 оноос өмнө тэтгэвэр тогтоогдсон бүх хүмүүст 80000 төгрөгийн хязгаар үйлчилсэн билээ.

Нийгмийн даатгалын тухай хуулийн 32 дугаар зүйлд даатгуулагчийн шимтгэл төлөх тэтгэвэр, тэтгэмж тогтоолгох хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дээд хэмжээг тодорхойлох журмыг Засгийн газар тогтооно гэж заасны дагуу 1998 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 92 дугаар тогтоолоор даатгуулагчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөх сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дээд хэмжээг тухайн үеийн сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцүү байхаар шинэчлэн тогтоож 1998 оны 7 дугаар сарын 1-нээс эхлэн мөрдөж хэрэгжүүлснээр энэхүү хязгаар 120000 төгрөг болсон юм. Харин Монгол Улсын Засгийн газрын 2005 оны 22 дугаар тогтоолоор тэтгэвэр бодох итгэлцүүрийг өөрчлөн тогтоосонтой холбогдуулан 1998 оны 7 дугаар сарын 1-нээс өмнөх даатгуулагчийн шимтгэл тооцох сарын хөдөлмөрийн хөлсний дээд хэмжээг /80000 төгрөг/-г нэмэгдүүлэн 120000 төгрөгөөр тогтоосон юм.

Засгийн газрын 1997 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 201 дүгээр тогтоолоор 1995 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс өмнө тэтгэвэр тогтоолгосон бүх иргэдийн тэтгэврийг “Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай”, “Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай”, “Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай” хуулиудад заасан нөхцөл, журмын дагуу шинэчлэн тогтоож мөн оны 10 дугаар сарын 1-нээс эхлэн олгосон. Энэхүү арга хэмжээг авснаар 1995 оны 1 дүгээр сарын 1-нээс өмнө буюу хойш тэтгэвэр тогтоолгосон иргэдийн тэтгэврийн асуудлыг хууль эрх зүйн нэг орчинд оруулсан бөгөөд өөрөөр хэлбэл нийгмийн даатгалын хуулиуд тэдгээртэй нийцүүлэн гаргасан Засгийн газрын болон холбогдох эрх бүхий байгууллагуудын шийдвэрүүдийг 1995 оны 1 дүгээр сарын 1-нээс өмнө тэтгэвэр тогтоолгосон иргэдийн тэтгэврийн эрхийн харилцааг зохицуулахад мөн нэгэн адил хамааруулан мөрдөж хэрэгжүүлсэн юм.

1995 оноос өмнө болон хойно тогтоогдсон тэтгэврийн харилцааг зөвхөн нийгмийн даатгалын одоогийн хуулиудаар зохицуулах болсныг иш үндэс болгон гаргасан Улсын нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2005 оны 2 дугаар сарын 7-ны өдрийн 40 дүгээр тушаалын хавсралтаар батлагдсан “Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийг Засгийн газрын 2005 оны 22 дугаар тогтоолоор шинэчлэн тогтоож нэмэгдүүлэхэд баримтлах аргачлал”-д итгэлцүүрээр өсгөсөн 1998 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс өмнөх бүх онуудын сар бүрийн хөдөлмөрийн хөлсний хэмжээ нь 120000 төгрөгөөс хэтрэхгүй байхаар зааж улсын хэмжээнд нэг мөр хэрэгжүүлж байна. Ийнхүү иргэдийн тэтгэвэр тогтоолгосон 1995 оноос өмнөх цалин, хөдөлмөрийн хөлсийг Засгийн газрын 2005 оны 2 дугаар сарын 2-ны өдрийн 22 дугаар тогтоолоор батлагдсан даатгуулагчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөх сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дээд хэмжээг 120000 төгрөгөөс хэтрэхгүй байхаар журамлаж байгаа нь 1990 оноос өмнө 1200-аас дээш төгрөгийн цалин хөлс авч байсан цөөн хүмүүсийн тэтгэврийг хязгаарлалттай тогтооход хүргэсэн тал байгаа боловч 1995 оноос хойш сард 120000 төгрөгөөс дээш цалин авсан хүний тэтгэвэр бодох цалинг мөн энэ хязгаараас хэтрүүлэхгүй байгаа нь шударга гэж үзэж байна.

Үндсэн хуулийн Тавдугаар зүйлийн 2-т өмчлөгчийн эрхийн тухай, мөн хуулийн Гучин наймдугаар зүйлийн 2 дахь хэсгийн 7 дахь заалтад хүний эрх, эрх чөлөөг хамгаалах тухай тус тус заасан нь нийгмийн даатгалын харилцаатай холбоогүй тул тэтгэврийн хэмжээг шинэчлэн тогтоож буй Засгийн газрын тогтоол эдгээр заалтыг зөрчсөн гэх үндэслэлгүй байна. Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 13, 14-т халдашгүй чөлөөтэй байх, зөрчигдсөн эрхээ хамгаалуулах талаар заасан бөгөөд Засгийн газрын дээр дурдсан тогтоолоор эдгээр эрхийг нь хязгаарлаагүй болно.

Үндсэн хуулийн Арван есдүгээр зүйлийн 1-д төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангах нийгэм, эдийн засгийн болон хууль зүйн баталгаа бүрдүүлэхээр заасныг нийгмийн даатгал, халамжийн талаархи хууль тогтоомжийн хүрээнд зохицуулж байгаа бөгөөд зөрчигдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүрэг нь Засгийн газрын эрх хэмжээнд хамаарахгүй тул мөн энэ тогтоол нь Үндсэн хуулийн дээрхи заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна. Нийгмийн даатгал, халамжийн аливаа арга хэмжээг төрөөс авахдаа нийтлэг эрх ашгийг харгалзан үздэг билээ. Засгийн газрын 2005 оны 22 дугаар тогтоолыг хүчингүй болгосноор энэ тогтоолын хүрээнд тэтгэвэр нь нэмэгдсэн нийт иргэдийн эрх ашиг хөндөгдөнө гэдгийг анхааралдаа авна уу” гэжээ.

Гурав. Үндсэн хуулийн цэц энэхүү маргааныг 2005 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн дунд суудлын хуралдаанаар хянан хэлэлцээд гаргасан 2/04 дүгээр дүгнэлтдээ:

“1.Монгол Улсын Засгийн газрын 2005 оны 2 дугаар сарын 2-ны өдрийн “Итгэлцүүрийг шинэчлэн тогтоох, тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх тухай” тогтоолын тэтгэврийг шинэчлэн бодох болон шинээр тэтгэвэр тогтоолгоход хэрэглэх итгэлцүүрийг тогтоосон; шинэ итгэлцүүрийг хэрэглээд тооцоход итгэлцүүрээр нэмэгдсэн хэмжээ нь 7.5 хувиас бага байгаа иргэдийн одоо авч байгаа тэтгэврийг 7.5 хувиар нэмэгдүүлэх тухай заалтууд буюу Засгийн газрын 2005 оны 22 дугаар тогтоолын 1, 3, 4, дүгээр заалтууд нь Үндсэн хуулийн Тавдугаар зүйлийн 2, Арван зургадугаар зүйлийн 3, Арван есдүгээр зүйлийн 1, Гучин наймдугаар зүйлийн 7 дахь заалтуудыг зөрчөөгүй байна.

2. Засгийн газрын 2005 оны 2 дугаар сарын 2-ны өдрийн дээр нэр дурдсан 22 дугаар тогтоолын 2 дахь хэсэгт заасан “1998 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс өмнөх хугацааны тэтгэвэр тогтоолгох сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дээд хэмжээг 120000 төгрөгөөр тогтоосугай” гэсэн заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1, 2 дахь хэсгийн заалтыг зөрчсөн байна” гэжээ.

Дөрөв. Улсын Их Хурал Үндсэн хуулийн цэцийн дээрх дүгнэлтийг 2005 оны 11 дүгээр сарын 3-ны өдрийн чуулганы хуралдаанаар хянан хэлэлцэж 61 дүгээр тогтоол гаргаж, “Монгол Улсын Засгийн газрын 2005 оны 2 дугаар сарын 2-ны өдрийн “Итгэлцүүрийг шинэчлэн тогтоох, тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх тухай” тогтоолын “1998 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс өмнөх хугацааны тэтгэвэр тогтоолгох сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дээд хэмжээг 120000 төгрөгөөр тогтоосугай” гэсэн 2 дахь заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1, 2 дахь хэсгийн заалтыг зөрчсөн байна гэсэн Үндсэн хуулийн цэцийн 2005 оны 2/04 дүгээр дүгнэлтийн холбогдох заалтыг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзсүгэй” гэжээ.

Тав. Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаанд Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилогдсон Ц.Сүхбаатар хэлсэн үгэндээ:

“Нийгмийн хамгааллын асуудал доторх нилээд томоохон асуудал тэтгэврийн харилцааны асуудал байгаа. Энэ чиглэлээр нилээд эгзэгтэй гэсэн тодорхой тоо хязгаар дээр хүмүүс гомдол гаргаж үүнийг Үндсэн хуулийн цэц их суудлаараа авч хэлэлцэж байгааг би өнөөгийн тулгамдсан бэрхшээлүүдтэй уялдуулж авч үзэх нь зүйтэй юм болов уу гэж бодож байгаа юм. Улсын Их Хурал дээр шийдвэр гаргахдаа нийт ахмадуудын хүрээнд асуудлыг яаж авч шийдэх ёстой юм, гарсан шийдвэр нь хаанаас гарч явсан юм, цаашид гарах үр дагавар нь юу юм бэ гэсэн байдлыг нилээд дэлгэрэнгүй авч үзсэн. Харамсалтай нь энд шүүмжлэлтэй хэсэг нь тодорхой тэр үндэслэлүүд Цэцэд гаргаж, ирээгүй юм байна би энийг уучлалт гуйгаад сая бас чадах чинээгээрээ Их Хурлын нэрийн өмнөөс тайлбар хийсэн гэж ингэж бодож байна.

Шийдвэр гаргахад нийт тэтгэврийг он онд нь хязгаартай, түрүүн Батсамбуу гуай ялгавартай гэж яриад байна, тодорхой хязгаартай хэмжээнүүд бариад тэрэнд нь хамааруулж өөрөөр хэлбэл тэтгэврийг зохицуулах, тэгшитгэх маягаар тогтоож ирснийг бид хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Тэрний цаана энэний нөхцөл байдлыг нийтэд нь ойлгохгүйгээр шууд хязгаарыг авч хаях юм бол доод тэтгэвэр, дунд хэмжээний тэтгэвэр, өндөр хэмжээний тэтгэвэр авч байгаа гэсэн тэтгэвэр авагчдын маргаан, бие биенийгээ өндөр бага тэтгэвэртэй гэж ялгаварласан байдлаар ийш тийш нь хандаж байгаа өнөөгийн нөхцөл байдалд сөргөөр нөлөөлж болзошгүй гэсэн ийм байдлыг хэлье гэж бодож байгаа юм.

Ялангуяа өнөөдөр тэтгэвэр авагчид юу гэж хэлж байна вэ гэхлээр тэтгэвэр авагч 180.0 мянга орчим буюу нийт тэтгэвэр авагчдын 82 хувь нь тэтгэврийн доод хэмжээгээр тэтгэвэр авч байгаа, 0.5 орчим хувь буюу цөөн хүмүүс 80000 дээш төгрөгийн тэтгэвэр дээр байгаа гэсэн тоо хэмжээ байдаг. Энэ дотор гол масс тэтгэврийн бодлогыг шийдэх асуудал тулгамдсан зорилт болсон. Би түрүүн зориуд Ж.Амарсанаа гишүүний асуултад хариулсан. Монгол Улсын Их Хурал энд анхаарал тавьж хандаж байна. Улсын Их Хурлын даргын захирамж гарч, арван хэдэн хүний бүрэлдэхүүнтэй мэргэжлийн байгууллагууд, Улсын Их Хурал, Засгийн газар оролцсон ажлын хэсэг ажиллаж байна. Тэтгэврийг он гарангуут нэмэгдүүлэх арга хэмжээг шийдвэрлэнэ. Энэний өмнө бид энд нилээд цэгцтэй бодлогыг тодорхойлж гаргая гэсэн ийм байр суурьтай байгаа юм.

Хэрвээ болдогсон бол энэ 120.0 гэсэн энэ хязгаарыг хөдөлгөх гэж байна гэдэг энэ асуудал улсын хэмжээнд, тодорхой мэргэжлийн хүмүүсийн хүрээнд, төр засгийн удирдлагад Монгол Улсын Их Хурлын хэмжээнд энэ тодорхой яригдсан асуудал учраас энэ асуудлыг хэрвээ одоо түдгэлзэж болдог бол энэ хүрээнд нь бид энэ хүмүүстэй хамтарч ажиллаад энэ дээд, доод хэмжээний асуудал, тэтгэврийг нэмэх асуудлыг нэг мөр шийдэхгүй бол бас өрөөсгөлөөр энэ бодлогыг авч яваа бүхэл бүтэн хөдөлгөөн хэсэг бүлэг хүмүүс байгаа гэдгийг энд хэлэх хэрэгтэй. Бид ийм байдлаар Улсын Их Хурал дээр холбогдох тооцоог хийж байгаа хүмүүс дээр нилээд нухацтай авч үзэж байгаа гэдгийг энд хэлье энэ бол Үндсэн хуулийн цэцээс гарах шийдвэрт нөлөөлөх гэсэн санаа биш” гэв.

ҮНДЭСЛЭЛ:

1. Монгол Улсын Засгийн газрын “Итгэлцүүрийг шинэчлэн тогтоох, тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх тухай” 2005 оны 2 дугаар сарын 2-ны өдрийн 22 дугаар тогтоолын тэтгэврийг шинэчлэн бодох болон шинээр тэтгэвэр тогтоолгоход хэрэглэх итгэлцүүрийг тогтоосон; шинэ итгэлцүүрийг хэрэглээд тооцоход итгэлцүүрээр нэмэгдсэн хэмжээ нь 7.5 хувиас бага байгаа иргэдийн одоо авч байгаа тэтгэврийг 7.5 хувиар нэмэгдүүлэх тухай заалтууд буюу Засгийн газрын 2005 оны 22 дугаар тогтоолын 1, 3, 4, дүгээр заалтууд нь Үндсэн хуулийн Тавдугаар зүйлийн 2, Арван зургадугаар зүйлийн 3, Арван есдүгээр зүйлийн 1, Гучин наймдугаар зүйлийн 7 дахь заалтуудыг зөрчөөгүй байна.

2. Засгийн газрын 2005 оны 2 дугаар сарын 2-ны өдрийн 22 дугаар тогтоолын 2 дахь хэсгийн “1998 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс өмнөх хугацааны тэтгэвэр тогтоолгох сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дээд хэмжээг 120000 төгрөгөөр тогтоосугай” гэсэн заалт нь Нийгмийн даатгалын тухай хуулийн 32 дугаар зүйлийн заалтыг буцаан хэрэглэж өмнө нь тэтгэвэр тогтоолгосон хүмүүсийн эрхийг хязгаарласнаараа хууль гарснаасаа хойш үйлчлэх үндсэн агуулга болон хуулийн заалт нь тухайн зохицуулж буй харилцаанд оролцогчдын эрх ашгийг сөргөөр хөндөж байвал буцаан хэрэглэж болдоггүй тухай эрх зүйн ерөнхий зарчимтай зөрчилдөж, ингэснээрээ иргэдийг тэтгэвэрт гарсан он, сараар ялгаж Монгол Улсын Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, ...-ийн өмнө эрх тэгш байна”, 2 дахь хэсгийн “Хүнийг...нас, ...эрхэлсэн ажил, албан тушаалаар нь... ялгаварлан гадуурхаж үл болно” гэсэн заалтыг тус тус зөрчсөн байна.

3.Үндсэн хуулийн цэцийн 2005 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 2/04 дүгээр дүгнэлтийн холбогдох заалтыг хүлээн зөвшөөрөөгүй тухай үндэслэлээ Улсын Их Хурлын 2005 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 61 дүгээр тогтоолд заагаагүй байна.

Монгол Улсын Yндсэн хуулийн Жаран зургадугаар зүйлийн 3, Yндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 2, Yндсэн хуулийн цэцэд Маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 2, 36 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн заалтуудыг удирдлага болгон

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН НЭРИЙН ӨМНӨӨС ТОГТООХ нь:

1. Засгийн газрын “Итгэлцүүрийг шинэчлэн тогтоох, тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх тухай” 2005 оны 2 дугаар сарын 2-ны өдрийн 22 дугаар тогтоолын 2 дахь хэсэгт заасан “1998 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс өмнөх хугацааны тэтгэвэр бодох хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дээд хэмжээг 120000 төгрөгөөр тогтоосугай” гэсэн заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, ...-ийн өмнө эрх тэгш байна”, 2 дахь хэсгийн “Хүнийг...нас, ...эрхэлсэн ажил, албан тушаалаар нь... ялгаварлан гадуурхаж үл болно” гэсэн заалтыг тус тус зөрчсөн байх тул хүчингүй болгосугай.

3.Үндсэн хуулийн цэцийн 2005 оны 2/04 дүгээр дүгнэлтийн тухай Монгол Улсын Их Хурлын 2005 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 61 дүгээр тогтоолыг хүчингүй болгосугай.

4.Энэхүү тогтоол гармагцаа хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

ДАРГА Ж.БЯМБАДОРЖ

ГИШҮҮД Н.ЖАНЦАН

Л.РЭНЧИН

П.ОЧИРБАТ

Ж.БОЛДБААТАР

Ж.АМАРСАНАА

Ч.ДАШНЯМ

Д.НАРАНЧИМЭГ

Ц.САРАНТУЯА

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ТОГТООЛ
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН 2005 ОНЫ 2 ДУГААР САРЫН 2-НЫ ӨДРИЙН 22 ДУГААР ТОГТООЛЫН ЗАРИМ ЗААЛТ ҮНДСЭН ХУУЛИЙН ХОЛБОГДОХ ЗААЛТЫГ ЗӨРЧСӨН ЭСЭХ ТУХАЙ МАРГААНЫГ ЭЦЭСЛЭН ШИЙДВЭРЛЭСЭН ТУХАЙ /Тогтоол/

2005 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Улаанбаатар