Хэвлэх DOC Татаж авах
БАЙГУУЛЛАГЫН НУУЦЫН ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

1995 оны 5 дугаар сарын 16-ны өдөр
Улаанбаатар хот

БАЙГУУЛЛАГЫН НУУЦЫН ТУХАЙ


НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
Нийтлэг үндэслэл

            1 дүгээр зүйл. Хуулийн зорилт

            Энэ хуулийн зорилт нь байгууллагын нууцыг тогтоох, хамгаалахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
Хэвлэх

            2 дугаар зүйл. Байгууллагын нууцын тухай

                                     хууль тогтоомж

             Байгууллагын нууцын тухай хууль тогтоомж нь Үндсэн хууль,энэ хууль,хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

Хэвлэх

            З дугаар зүйл. Байгууллага, байгууллагын нууцын

                                                            тухай ойлголт

            1. Байгууллага, байгууллагын нууц гэдгийг энэ хуульд дараахь утгаар ойлгоно:

                        1/ "байгууллага" гэж тодорхой чиг үүрэг, бүрэн эрх бүхий хуулиар хүлээн зөвшөөрөгдсөн хуулийн этгээдийг хэлнэ;

                        2/ "байгууллагын нууц" гэж хүний эрх, нэр төр, алдар хүнд тухайн байгууллагын  хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор холбогдох хуулиар нууц гэж тогтоосон мэдээ, баримт бичиг, биет зүйлийг  хэлнэ.

            2. Хуульд өөрөөр заагаагүй бол байгууллагын албан үйл ажиллагааны онцлогтой холбоотой, эсхүл шударга өрсөлдөөнд зах зээл, давуу талаа хамгаалах зорилгоор байгууллага өөрөө нууцалж хамгаалалтдаа авсан, задруулбал хууль ёсны ашиг сонирхолд нь хор уршиг учруулж болох нууц мэдээ, технологийн шийдэл, төсөл, судалгаа-шинжилгээний баримт бичиг, шаардлагатай техник, тоног төхөөрөмжийг байгууллагын нууцад хамааруулж болно.

/Энэ хэсэгт 2011 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

Хэвлэх


ХОЁРДУГААР БҮЛЭГ
Байгууллагын нууцыг тогтоох, хамгаалах

            4 дүгээр зүйл. Байгууллагын нууцыг тогтоох

            1. Энэ хуулийн З дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2-т хамаарах нууцыг  Улсын Их Хурал хуулиар тогтоон баталгаажуулна.

            2. Энэ хуулийн З дугаар зүйлийн 2 дахь хэсэгт хамаарах нууцыг байгууллага өөрөө тогтооно.

            З. Байгууллагын нууц нь эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас хууль тогтоомжоор олгогдсон бүрэн эрх, чиг үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулахаар байж болохгүй.

Хэвлэх

            5 дугаар зүйл. Байгууллагын нууцыг хамгаалах

            1. Байгууллагын нууц нь тухайн байгууллагын хамгаалалтад байна. Байгууллага нь нууцаа хамгаалах журмыг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн өөрөө тогтоож мөрдөнө.

            2. Байгууллагын нууцыг хариуцаж байгаа, эсхүл түүнтэй албан үүрэг, мэргэжлийн үйл ажиллагааны дагуу танилцсан, олж мэдсэн этгээд уул нууцыг чанд хадгалах үүрэгтэй.

            З. Байгууллага нь эрхэлж буй үйл ажиллагааныхаа дагуу олж мэдсэн хувь хүний нууцыг байгууллагын нууцын нэг адил хамгаална.

Хэвлэх


ГУРАВДУГААР БҮЛЭГ
Бусад зүйл

             6 дугаар зүйл. Нууцлахыг хориглох мэдээллийн

                                                                хүрээ

            Байгууллага дор дурдсан мэдээллийг нууцалж болохгүй:

                        1/ тухайн байгууллагын явуулж буй үйл ажиллагаа, үйлдвэрлэл, үйлчилгээ, ашиглаж буй техник, технологийн хүн амын эрүүл мэнд, хүрээлэн буй орчинд үзүүлэх буюу үзүүлж байгаа нөлөөллийг илтгэн харуулах мэдээлэл;

                        2/ тухайн байгууллагын мэдэлд байгаа бөгөөд хадгалалт, хамгаалалтын горим нь зөрчигдсөн тохиолдолд хүн амын эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчинд аюул учруулж болзошгүй бүх төрлийн хорт, цацраг идэвхт бодисын хор хөнөөлийг тодорхойлсон мэдээлэл;

                        З/ гэмт хэргийн тухай болон нийтэд мэдээлэхээр хуульд заасан бусад мэдээлэл.

Хэвлэх

            7 дугаар зүйл. Байгууллагын нууцтай танилцах

            1. Хуулиар тусгайлан эрх олгогдсон байгууллага, тэдгээрийн ажилтан нь хянан шалгах бүрэн эрх, чиг үүргийнхээ дагуу байгууллагын нууцтай танилцана.

            2. Байгууллагын нууцтай албан үүргийнхээ дагуу танилцсан, эсхүл олж мэдсэн этгээд  уул нууцыг зөвхөн хууль тогтоомжид заасан үндэслэл, журамд нийцүүлэн ашиглах бөгөөд бусдад задруулахыг хориглоно.

            З. Эрх бүхий байгууллага, албан тушаалтан  бүрэн эрхийнхээ дагуу хэрэгжүүлж байгаа хяналт шалгалтын явцад хууль тогтоомж зөрчиж нууцалсан байгууллагын нууцыг ил  болгох эрхтэй бөгөөд тухайн шалгалтаар илэрсэн зөрчил, дутагдалтай холбогдолтой байгууллагын нууцад хамаарах зарим тодорхой мэдээллийг бусдын хууль ёсны ашиг сонирхолд хохирол учруулахгүй тохиолдолд нийтэд мэдээлж болно.

Хэвлэх

            8 дугаар зүйл. Шүүхэд гомдол гаргах

            Хуулиар тогтоосон нууцыг нь бусдад задруулсан гэж үзвэл байгууллага энэ тухай гомдлоо шүүхэд гаргах эрхтэй.
Хэвлэх

            9 дүгээр зүйл. Хариуцлага

            Байгууллагын нууцыг хариуцдаг, эсхүл түүнтэй танилцсан этгээд уул нууцыг задруулсан бол хөдөлмөрийн гэрээ, тухайн байгууллагын дотоод журамд заасны дагуу хариуцлага хүлээх бөгөөд хуулиар тогтоосон байгууллагын нууцыг задруулсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол шүүгч 20000-50000 төгрөгөөр торгох захиргааны шийтгэл ногдуулна.
Хэвлэх

9 дүгээр зүйл.Хууль зөрчигчид хүлээлгэх хариуцлага

1.Энэ хуулийг зөрчсөн албан тушаалтны үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй бол Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

            2.Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

/Энэ зүйлийг 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулахаар заасан бөгөөд үүнийг 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө/

Хэвлэх

            10 дугаар зүйл. Хууль хүчин төгөлдөр болох

     Энэ хуулийг 1995 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

         МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН    ДАРГА                                            Н. БАГАБАНДИ

Хэвлэх