A

A

A

Бүлэг: 1979

/ГЕГ-ын даргын 2019 оны А/128 дугаар тушаалаар хүчингүй болсон/

ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГЫН ТУШААЛ

2009 оны 5 дугаар сарын 11-ний өдөр Дугаар 224 Улаанбаатар хот

ШАЛГУУР БАТЛАХ ТУХАЙ

Гаалийн тухай хуулийн 271.1.16 дахь заалт, Гаалийн ерөнхий газрын Мэргэжлийн зөвлөлийн 2008 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн хуралдааны шийдвэрийг үндэслэн ТУШААХ нь:

1."Тээвэрлэгч байгууллагад гаалийн итгэмжлэл олгох шалгуур"-ыг 1 дүгээр, "Гаалийн итгэмжлэгдсэн тээвэрлэгч барааг тээвэрлэсэн тухай бүртгэл"-ийг 2 дугаар хавсралтаар баталсугай.

2.Энэ тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Дэд дарга /Д.Оюунчимэг/-д даалгасугай.

3.Гаалийн итгэмжлэгдсэн тээвэрлэгчийн "ГИТ" таних тэмдгийг батлагдсан загварын дагуу хэвлүүлэхийг Санхүү, эдийн засгийн хэлтэс /М.Өлзийбат/-т үүрэг болгосугай.

4.Энэ тушаал гарсантай холбогдуулан Гаалийн ерөнхий газрын даргын 2002 оны 613 дугаар тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.

5.Энэ тушаалыг 2009 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

ДАРГА Д.ЦЭВЭЭНЖАВ