A

A

A

Бүлэг: 1979

БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ЗАХИРАМЖ

/ХЗДХС-ын 2018.01.19-ний өдрийн 1-1/411 тоот албан бичгээр хасалт хийсэн/

2014 оны 3 дугаар

сарын 14-ний өдөр Дугаар 143 Өлгий

ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААР

АВАХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.6-ын "а", "л", Хэрэглэгчдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1 дэх заалтыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах ажлын хүрээнд аймгийн хэмжээнд худалдаа, үйлчилгээ эрхэлдэг нийт аж ахуй нэгж, дэлгүүрүүдэд "Хэрэглэгчийн мэдээллийн булан" /самбар/ байрлуулахыг даалгасугай.

2.Хэрэглэгчийн мэдээллийн буланд байх мэдээлэл, түүний загварыг хавсралтаар баталсугай.

3.Тус захирамжийн хэрэгжилтийг хангаж ажиллахыг сумдын Засаг дарга, аймгийн Мэргэжлийн хяналтын газар /Х.Мерейхан/-т үүрэг болгосуг

ЗАСАГ ДАРГА Х.ДАРМЕН