A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2014 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр

Дугаар 133

Улаанбаатар хот

"ЭРДЭНЭС МОНГОЛ" ХХК-ИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

Компанийн тухай хуулийн 59.2, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 9.2, 9.6 дахь хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

"Эрдэнэс Монгол" ХХК болон түүний охин компанийн үйл ажиллагааг дэмжих, уул уурхайн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, ордын дэд бүтцийг хөгжүүлэх, ашиглах ажлын хүрээнд "Эрдэнэс Монгол" ХХК-ийг өөрөө эсхүл охин болон хараат компаниараа дамжуулан бусад аж ахуйн нэгжүүдийн хувьцааг эзэмших, хөрөнгө оруулах замаар охин болон хараат компанийг үүсгэн байгуулах, оруулсан хувь хөрөнгөө татан авах асуудлыг "Эрдэнэс Монгол" ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлаар хэлэлцүүлсний үндсэн дээр гүйцэтгэх захирал шийдвэрлэж байхыг "Эрдэнэс Монгол" ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл (Ч.Сайнбилэг), гүйцэтгэх захирал О.Сайнбуян нарт үүрэг болгосугай. 

(Энэ заалтад Засгийн газрын 2021 оны 367 дугаар тогтоолоор өөрчлөлт орсон)

Монгол Улсын Ерөнхий сайд Н.АЛТАНХУЯГ

Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.САЙХАНБИЛЭГ