A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ  УЛСЫН  ИХ  ХУРЛЫН ТОГТООЛ

2012 оны 02 сарын 16 өдөр

Дугаар 20

 Төрийн ордон, Улаанбаатар хот

Нөхөн олговрын доод хэмжээг

шинэчлэн тогтоох тухай

"Нөхөн олговрын талаар зарим арга хэмжээ авах болон нөхөн олговрын доод хэмжээ тогтоох тухай" Улсын Их Хурлын 1999 оны 24 дүгээр тогтоолын 1 дэх заалтыг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Тэтгэвэр нь түр зогсоогдсон иргэдэд олгож байгаа нөхөн олговрын доод хэмжээг 2012 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн сард 140300 /нэг зуун дөчин мянга гурван зуун/ төгрөгөөр, 2012 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн сард 162000 /нэг зуун жаран хоёр мянган/ төгрөгөөр шинэчлэн тогтоосугай.

2.Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Нөхөн олговрын доод хэмжээг шинэчлэн тогтоох тухай" Улсын Их Хурлын 2010 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 53 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

3.Энэ тогтоолыг Монгол Улсын 2012 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ