A

A

A

  • Нүүр
  • Үндсэн хуулийн цэцийн шийдвэр
  • МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ ХУУЛИЙН 3 ДУГААР ЗҮЙЛИЙН 5 ДАХЬ ХЭСГ ИЙН ЗААЛТ МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ХОЛБОГДОХ ЗҮЙЛ, ЗААЛТЫГ ЗӨРЧСӨН ЭСЭХ ТУХАЙ М
Бүлэг: 1979

ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦ МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ ХУУЛИЙН 3 ДУГААР ЗҮЙЛИЙН 5 ДАХЬ ХЭСГ ИЙН ЗААЛТ МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ХОЛБОГДОХ ЗҮЙЛ, ЗААЛТЫГ ЗӨРЧСӨН ЭСЭХ ТУХАЙ МАРГААНЫГ ДАХИН ХЯНАЖ ЭЦЭСЛЭН ШИЙДВЭРЛЭСЭН ТУХАЙ / ТОГТООЛ /

2003 оны 02 дугаар сарын 19-ний өдөр

Улаанбаатар хот

Дугаар 01

Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхим 14 цаг 00 минут

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдааныг Цэцийн дарга Н.Жанцан даргалж, гишүүн Ж.Болдбаатар, Л.Рэнчин /илтгэгч/, Д.Чилхаажав, Ж.Амарсанаа, Н.Чинбат, Ч.Дашням, В.Удвал, Ц.Сарантуяа нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн даргаар Д.Нарантуяа нарыг оролцуулан хийв.

Цэцийн хуралдаанд маргагч талуудыг төлөөлөн өргөдөл гаргагч иргэн Д.Батболд, Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн С.Төмөр, Б.Баттулга нар оролцов.

Цэцийн хуралдаанаар Нийслэлийн Хан-Уул дүүргийн 19 дүгээр хороонд оршин суугч Д.Батболдын өргөдлөөр үүссэн Монгол Улсын Иргэний хуулийн 3 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн заалт Монгол Улсын Yндсэн хуулийг зөрчсөн эсэх тухай маргааныг эцэслэн шийдвэрлэв.

Иргэн Д.Батболд 2002 оны 10 дугаар сарын 14-нд Yндсэн хуулийн цэцэд өргөдөл гаргаж, түүндээ:

"Улсын Их Хурлаас 2002 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр батлагдаж мөн оны 9 дүгээр сарын 01-нээс эхлэн хүчин төгөлдөр үйлчилж буй Иргэний шинэ хуулийн 3 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн "Хуульд заасан тохиолдолд Засгийн газар, эрх бүхий төрийн байгууллага, албан тушаалтны энэ хуульд нийцүүлэн гаргасан, иргэний эрх зүйн хэм хэмжээ агуулсан, нийтээр дагаж мөрдөх эрх зүйн актыг хэрэглэж болно" гэсэн заалт нь Үндсэн хуулийн Дөчин есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн "Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана" гэсэн заалтын "гагцхүү хуульд захирагдана" гэсэн хэм хэмжээг зөрчсөн байна.

Учир нь шүүгч гагцхүү хуульд захирагдана гэдэг нь хуулийг бүх нийтээр дээдлэх, хуулинд хэн боловч адил тэгш захирагдах ёстой гэсэн өргөн багтаамжтай ойлголтын хүрээнд юуны түрүүнд шүүгч өөрөө багтаж байгааг илэрхийлдэг төдийгүй шүүгчийн бүхий л үйл ажиллагаа, эдлэх эрх, гүйцэтгэх үүрэг хуулиар тодорхойлогдож зөвхөн хууль буюу парламентын баталсан актыг баримтлана гэсэн үг юм. Нэгэнт хэрэг маргааныг шийдвэрлэж байгаа нь тэдний үйл ажиллагааны үндсэн хэсэг учраас энэ ажиллагаа мөн л хуульд захирагдана. Хууль нь шийдвэр гаргахад баримтлах ганц хэмжүүр нь болж, тэнд шүүгч зөвхөн хууль хэрэглэж хэрэг маргааныг шийдвэрлэж байдаг.

Харин өөр бусад эрх зүйн акт хэрэглэвэл хатуу чанд үйлчлэх Үндсэн хууль түүний зарчим зөрчигдөх гэдэг нь маргаангүй мэт санагдана. Ийнхүү шүүгч зөвхөн хууль хэрэглэснээрээ л хуулинд захирагдсан болох бөгөөд хуулинд захирагдсанаараа л хараат бус байгаа нь харагддаг гэж би бодож байна.

Иймээс Иргэний хуулийн дурдсан заалт нь Yндсэн хуулийн Дөчин есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн "Шүүгч... гагцхүү хуульд захирагдана" гэсэн хэм хэмжээг зөрчиж буй эсэхийг хянаж өгнө үү?" гэжээ.

Мөн иргэн Д.Батболд Yндсэн хуулийн цэцэд 2002 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр гаргасан нэмэлт тайлбартаа:

"Шүүх яагаад Засгийн газар, эрх бүхий төрийн байгууллага, албан тушаалтны эрх зүйн актыг бус /цаашид хуулийн дэд акт гэж нэрлэнэ/ зөвхөн хууль хэрэглэх ёстой вэ?

Энэ нь юун түрүүн төрийн эрх мэдэл хуваарилах зарчимтай холбоотой. Эл зарчмыг хүний эрх, эрх чөлөөг төрийн засаглалын дур зоргоос хамгаалах, ардчилсан төр засаг өөрөө туйлын зохион байгуулалттай байх шаардлагын язгуур үндэс бөгөөд хийх ажил, гүйцэтгэх үүрэг, эдлэх эрхийн хил хязгаарыг туйлын тодорхой тодорхойлсон "Цааз" төдийгүй бас дээрх эрх мэдлүүд нь Yндсэн хуулиар тогтоогдсон өөрийн статусын үндсэн дээр органик хуулиар олгогдсон чиг үүргийн хүрээнд ажил хэргийн нарийн уялдаатайгаар төрийн эрх мэдлийг хэрэгжүүлнэ гэсэн ойлголтуудыг илэрхийлдэг гэж үздэг. Мөн түүнчлэн эрх мэдлүүд нь бие даасан байдалтай, бие даасан байдал нь хязгаартай байх ёстой. Өөрөөр хэлбэл хууль тогтоох эрх мэдлээс хуулийг зөвхөн тогтооно, гүйцэтгэх эрх мэдлээс зөвхөн хэрэгжүүлнэ, шүүх зөвхөн хууль хэрэглэнэ гэсэн агуулгатай зарчим гэж нийтэлсэн нь элбэг байдаг. Харин Иргэний хуулийн 3 дугаар зүйлийн 5 дугаар заалтаар төсөөлбөл өөрөөр хэлбэл, бидний маргааны хувьд хууль тогтоох болон гүйцэтгэх эрх мэдэл (Улсын Их Хурал, Засгийн газар) шүүх (шүүх эрх мэдэл)-ийн хэрэглэдэг, түүний цорын ганц "дарга" болох эрх зүйн актыг (хуулийг) хоёулаа тогтоодог болчихлоо. Yнэндээ энэ нь Улсын Их Хурал, Засгийн газраар хязгаарлагдахгүй төрийн эрх бүхий байгууллагууд, албан тушаалтнууд гээд олон тооны субъектүүдээр нэмэгдлээ гэж ойлгож болохоор байна. Төсөөлж бичихэд гүйцэтгэх эрх мэдлийн байгууллага энд нэмэгдсэнээр шүүх эрх мэдэл рүүгээ нөгөө хоёр нь адил функцээр шахсан, улмаар төрийн эрх мэдлийн гурван салааны дунд эн тэнцүү байр эзлэх шүүх эрх мэдлийн байр суурь доошилж гүйцэтгэх эрх мэдлийн байр суурь дээшилсэн мэт санагддаг.

Хэрвээ энэ хуулийн заалт хүчин төгөлдөр хэвээр үлдвэл дараах нөхцөл байдал үүсч болно.

1.Хууль тогтоогч Иргэний хуулийн 3-ын 5-д заагдсан хуулийн дэд актуудыг хэрэглэхэд тавигдах шаардлагуудыг тоочихдоо "энэ хуульд нийцүүлэн гаргасан" гэсэн нэг шалгуурыг хуульчилжээ. Хэрэв хэрэглэх гэж буй хуулийн дэд актын нийцэн гарсан Иргэний хуулийн тухайн заалт өөрөө Yндсэн хууль зөрчсөн байсан тохиолдолд иргэний хуулиар халхавч хийж уг дэд актууд шүүхийн хяналтаас гарах боломжтой. Ийнхүү хяналтаас гарснаараа захиргааны байгууллага, албан тушаалтны шударга бус үйлдэл, ашиг сонирхол Yндсэн хууль зөрчсөн хэм хэмжээнүүд нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болох аюултай.

2.Хуулийг бус түүний хэрэгжүүлэх талаар гаргасан хуулийн дэд актуудыг хэрэглэснээрээ салбарын болон салбар дундын хуулиудад суусан Yндсэн хуулийн үзэл баримтлал, тухайн хуулийн зарчим утга санаа бүдгэрч, шүүгч гагцхүү хуульд захирагдаж байгаа үзэгдэл нь улам бүр үгүй болох чиг хандлагатай болно.

3.Шүүгч гагцхүү хуульд захирагдах зарчимтай холбоотойгоор шүүх зөвхөн хууль хэрэглэж, хэрэг, маргаан шийддэг зөв зүгт зүглэсэн шүүгч нар элдэв заавар, журам, тушаал хэрэглэдэг болсноороо өмнөх тогтолцооны шүүхүүд шиг дектатурын байгууллага болох шинжтэй болно.

4.Улсын дээд шүүхийн бүрэн эрхэд анхан шатны болон давж заалдах шатны шүүхүүдийг хуулийн дэд актыг нэг мөр ойлгож зөв хэрэглэдэг практик тогтоолгохоор тэдгээрийг тайлбарлах үүрэг нэмэгдэнэ. Анхан шатны болон давж заалдах шатны шүүхүүд хэрэглэж буй эх сурвалжаа янз янзаар ойлгож гарч буй шийдвэрийнх нь үр дүн өөр өөр байгаа үед Улсын дээд шүүх хуулийн дэд актыг тайлбарлахаас өөр аргагүй л болох болов уу. Энэхүү цоо шинэ үзэгдэл нь Yндсэн хуулийн Тавьдугаар зүйлийн 1 дэх хэсгийн заалтанд аль хэр нийцэлтэй вэ? гэдэг нь эргэлзээтэй байна.

Yндсэн хуулийн Тавьдугаар зүйлийн 1-ийн 4 болон Тавьдугаар зүйлийн 3 дахь хэсэгт анализ хийхэд шүүх нь хуулийн дэд актуудыг бус гагцхүү хууль хэрэглэнэ гэсэн санаа гарч байна гэжээ.

Энэ өргөдлөөр маргаан үүсгэж Цэцийн дунд суудлын хуралдаанаар хэлэлцэх үед Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн Б.Долгор иргэн Д.Батболдын Цэцэд өгсөн өргөдөлтэй холбогдуулж 2002 оны 11 дүгээр сарын 25-нд гаргасан тайлбартаа дараах зүйлүүдийг өгүүлжээ. Yүнд:

1.Хууль тогтоогч Иргэний хуулийн 3 дугаар зүйлийн 5, 6 дахь хэсгийг иргэний эрх зүйн аливаа хэрэг маргааныг шийдвэрлэхэд байнга тохиолддог асуудлыг шийдвэрлэх зорилгоор тусгасан.

Зарим маргааныг шийдвэрлэхэд уг асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар хуульд тодорхой заагаагүй, төсөөтэй хэрэглэх хуулийн заалт байхгүй байх тохиолдол олонтаа гардаг.

Нөгөө талаар иргэний эрх зүйн харилцааг бүхэлд нь хуулиар зохицуулах боломжгүй тул хуулиар шууд зохицуулаагүй харилцааг төрийн эрх бүхий байгууллагаас гаргасан актаар зохицуулах зайлшгүй шаардлагатай.

Тийм ч учраас Иргэний хуульд дээрх заалтуудыг тусгаснаас гадна 380 дугаар зүйлийн 2-т "Зорчигч буюу ачаа, тээшийг тээвэрлэх нөхцөл, тээвэрлэлтийн талаар талуудын хүлээх хариуцлага нь хууль, хуульд нийцсэн тодорхой төрлийн тээврийн дүрмээр тодорхойлогдоно" гэж заасан.

Эдгээр журам нь хуульд нийцсэн байх ёстой бөгөөд хэрэв хуульд нийцээгүй бол эрх зүйн актыг хэрэглэж болохгүй нь ойлгомжтой.

2.Иргэний хуулийн 3.5-д зөвхөн "нийтээр дагаж мөрдөх" эрх зүйн актыг хэрэглэж болохоор заасан бөгөөд энэ нь "хуульд нийцсэн байх" ёстой.

Засгийн газрын 1997 оны 178 дугаар тогтоолоор "Яам, тохируулагч агентлагаас нийтээр дагаж мөрдүүлэхээр гаргасан эрх зүйн баримт бичгийг хянаж бүртгэх журам"-ыг баталсан бөгөөд уг журмын Нэгийн 2-т "Нийтээр дагаж мөрдүүлэхээр гаргасан эрх зүйн баримт бичиг гэдэг нь яам, тохируулагч агентлагаас хуулиар олгогдсон бүрэн эрхэд хамаарах асуудлаар гаргасан тухайн салбарын болон улсын хэмжээнд байнга дагаж мөрдүүлэх заалт бүхий эрх зүйн хэм хэмжээ тогтоосон баримт бичиг /тушаал, тогтоол/-ийг хэлнэ" гэж заасан байна.

Түүнчлэн яам, тохируулагч агентлаг нь зөвхөн хууль тогтоомжоор тусгайлан эрх олгосон нөхцөлд нийтээр дагаж мөрдүүлэх эрх зүйн баримт бичиг гаргах ба нийтээр дагаж мөрдүүлэх хэм хэмжээ тогтоосон эрх зүйн баримт бичигт тусгайлан эрх олгосон хууль тогтоомж болон Засгийн газрын тогтоолын заалтыг үндэслэл болгон заавал дурдаж байх юм.

Яам, тохируулагч агентлаг нь нийтээр дагаж мөрдүүлэхээр гаргасан эрх зүйн баримт бичгийнхээ эх хувийг Хууль зүй, дотоод хэргийн яаманд ирүүлж хуульд нийцсэн эсэхийг хянуулах үүрэгтэй бөгөөд хэрэв уг акт бүхэлдээ буюу аль нэг заалт нь Үндсэн хууль, бусад хууль тогтоомжийн заалтыг зөрчсөн байвал Хууль зүй, дотоод хэргийн яамны дүгнэлтийн дагуу уг баримт бичгийг хууль тогтоомжид нийцүүлэх арга хэмжээ авах ёстой.

Иймд хуулийн заалтыг үндэслэн, хуульд нийцүүлэн гаргасан эрх зүйн актыг шүүх хэрэглэснийг "хуульд захирагдсангүй" гэж үзэх үндэслэлгүй.

3.Юуны өмнө Иргэний хуулийн 3 дугаар зүйлийн дээр дурдсан заалтуудад "хуулинд хэн боловч адилхан захирагдах ёстой" гэсэн зарчмыг зөрчсөн агуулга байхгүй гэдгийг тэмдэглэх нь зүйтэй.

Иргэний хуулийн дурдсан заалтуудад шүүгч эрх зүйн актыг хэрэглэж болох тухай л заасан бөгөөд харин хуульд захирагдах эсэх тухай асуудлыг хөндөөгүй.

Нөгөө талаар "хуульд захирагдах", "эрх зүйн актыг хэрэглэх" гэсэн ойлголтууд нэг утгыг агуулсан гэж үзэж болохгүй.

Хуульд захирагдана гэдэг бол хууль, түүнд нийцсэн эрх зүйн актыг дагаж мөрдөх, хууль зөрчсөн аливаа шийдвэр гаргахгүй байх, харин "эрх зүйн актыг хэрэглэх" гэдэг нь шүүгч маргааныг шийдвэрлэхдээ уг эрх зүйн актыг харгалзан үзэж, хуулийг баримтлан шийдвэрлэнэ гэсэн үг гэж ойлгож байна.

4.Иргэний хуулийн 3.6-д "Хэм хэмжээ тогтоосон эрх зүйн актыг зөвхөн хуулийн хэм хэмжээг нөхөн зохицуулсан тохиолдолд хэрэглэж болно" гэж заасныг анхааралгүй өнгөрч болохгүй.

Энэ заалт нь хэрэв тодорхой харилцааг зохицуулсан хуулийн заалт, эрх зүйн акт нэгэн зэрэг үйлчилж байгаа бол хуулийг, харин хуульд шууд заагаагүй харилцааг зохицуулж байгаа бол эрх зүйн актыг хэрэглэж болно гэсэн үг.

Хууль тогтоогч энэ заалтыг оруулснаараа эрх зүйн хийдэл гаргахаас урьдчилан сэргийлсэн алхам болсон гэж үзэж байна.

Иймд Иргэний хуулийн дээрх заалтууд Yндсэн хууль зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй гэж үзэж байна" гэжээ.

Нэхэмжлэгч болон хариуцагч талууд өөр өөрсдийн гаргасан эдгээр тайлбар, үндэслэлүүдээ, асуудлыг Yндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаар хэлэлцэхэд үргэлжлүүлэн ярьж, хэн аль нь өөр, өөрийн байр суурин дээр зогсож, урд өгсөн тайлбараа давтан тайлбарласан байна.

Yндсэн хуулийн цэц дунд суудлын хуралдаанаараа энэ маргааныг 2002 оны 11 дүгээр сарын 27-нд авч хэлэлцээд:

Монгол Улсын Иргэний хуулийн 3 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн заалт нь иргэний эрх зүйн хэм хэмжээ тогтоох эрхийг хэт хавтгайруулсан, шүүхээс хэрэглэх хэм хэмжээний хүрээ Үндсэн хуулийн агуулгатай зөрчилдсөн байна. Мөн заалтад хуульд заасан тохиолдолд Засгийн газар эрх зүйн хэм хэмжээ тогтоох эрх олгогдсоныг Үндсэн хуулийн агуулгатай зөрчилдөөгүй гэж үзлээ. Үндсэн хуулиар тодорхойлогдсон хууль дээдлэх зарчмын агуулгад хууль хэрэглэх үйл ажиллагаа бүрнээ нийцэж байх ёстой. Эрх бүхий төрийн байгууллага, албан тушаалтнаас гаргаж буй эрх зүйн акт шүүхэд маргаан шийдвэрлэх явцад нотолгооны ач холбогдолтой хэрэгсэл болно гэсэн үндэслэл зааж, Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран зургадугаар зүйл, Үндсэн хуулийн цэцэд Маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 31 дүгээр зүйлийг удирдлага болгон,

"1.Монгол Улсын Иргэний хуулийн 3 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн "...эрх бүхий төрийн байгууллага, албан тушаалтны..." гэсэн заалт Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн "Шүүгч... гагцхүү хуульд захирагдана" гэсэн заалтыг зөрчсөн байна" гэсэн дүгнэлт гаргажээ.

Yндсэн хуулийн цэцийн энэхүү дүгнэлтийг Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо авч хэлэлцээд Yндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээж авах нь зүйтэй гэсэн саналыг Улсын Их Хурлын хуралдаанд оруулжээ. Улсын Их Хурал уг асуудлыг 2003 оны 01 дүгээр сарын 03-нд авч хэлэлцээд Монгол Улсын Иргэний хуулийн 3 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн "...эрх бүхий төрийн байгууллага, албан тушаалтны..." гэсэн заалт Монгол Улсын Yндсэн хуулийн Дөчин есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн "Шүүгч ... гагцхүү хуульд захирагдана" гэсэн заалтыг зөрчсөн байна гэсэн Yндсэн хуулийн цэцийн 2002 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 04 дүгээр дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзсүгэй гэсэн тогтоол гаргажээ.

Yндсэн хуулийн цэцийн даргын 2003 оны 1 дүгээр сарын 17-ны 02 дугаар тогтоолоор иргэн Д.Батболдын өргөдлөөр үүссэн Иргэний хуулийн 3 дугаар зүйлийн 5 дахь заалт Yндсэн хууль зөрчсөн тухай маргааныг Yндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаанаар эцэслэн шийдвэрлүүлэхээр шилжүүлжээ.

Иргэн Д.Батболд Yндсэн хуулийн цэцийн Их суудлын хуралдаанд оролцож гаргасан тайлбартаа:

Засгийн газар төрийн байгууллага, албан тушаалтны баталсан эрх зүйн актыг шүүх хэрэглэдэг болчихвол шүүх эдгээр байгууллагын шийдвэр, хүсэл зоригийг хэрэгжүүлэгч хэрэгсэл болж төрийн эрх мэдлийн нэг бие даасан салаа мөчир гэсэн чанарыг алдана. Иймээс шүүгчийг гагцхүү хуульд захируулахаар Yндсэн хуульд зааж, тэр захирч буй хуульд тавигдах шаардлагыг мөн хуулийн 50-ийн 3-аар тодорхойлсон юм. Иймд Иргэний хуулийн 3 дугаар зүйлийн 5 дахь заалт Yндсэн хууль зөрчсөн гэж үзэж байна гэв.

Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн С.Төмөр, Б.Баттулга нар Yндсэн хуулийн цэцийн Их суудлын хуралдаанд оролцож өгсөн тайлбартаа:

Yндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаанд Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн С.Төмөр, Б.Баттулга нар тайлбарлан хэлэхдээ:

Иргэний эрх зүйн харилцааны бүх асуудлыг ганцхан хуулиар зохицуулах боломж байхгүй. Ийм учир эрх бүхий байгууллага, албан тушаалтны хуульд нийцүүлэн гаргасан эрх зүйн хэм хэмжээг хэрэглэж болох тухай заалт оруулсан юм. Гагцхүү хуульд захирагдана гэсэн нь гагцхүү хууль хэрэглэнэ гэсэн үг биш.

Нөгөө талаар өргөдөл гаргагч Иргэний хуулийн 3 дугаар зүйлийн 6 дахь хэсгийн заалтыг хүлээн зөвшөөрч байгаа нь нэг утгатай 3 дугаар зүйлийн 5 дахь заалтыг ч хүлээн зөвшөөрч байна гэсэн логик дүгнэлт гарч байна. Иймд Иргэний хуулийн 3 дугаар зүйлийн 5 дахь заалт Yндсэн хууль зөрчөөгүй гэж үзэж байна гэв.

YНДЭСЛЭЛ:

Монгол Улсын Иргэний хуулийн 3 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн заалт нь иргэний эрх зүйн хэм хэмжээ тогтоох эрхийг хэт өргөжүүлэн хавтгайруулсан байна. Ингэснээрээ шүүхээс хууль тогтоомж хэрэглэх эрх хэмжээ, Yндсэн хуулийн агуулгатай зөрчилдсөн байна. Yндсэн хуулиар тодорхойлсон хууль дээдлэх зарчим болон шүүгч асуудлыг шийдэхдээ зөвхөн хуульд захирагдах тухай суурь ойлголтод хууль хэрэглэх үйл ажиллагаа бүрнээ нийцэж байх ёстой.

Эрх бүхий төрийн байгууллага, албан тушаалтнаас гаргаж буй эрх зүйн акт Шүүхэд маргаан шийдвэрлэх явцад нотлох баримтын ач холбогдолтой хэрэгсэл болно.

Иргэний хуулийн 3 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн "...эрх бүхий төрийн байгууллага, албан тушаалтан" гэсэн заалт Монгол Улсын Yндсэн хуулийн Дөчин есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн "Шүүгч гагцхүү хуульд захирагдана" гэсэн заалтыг зөрчсөн байна" гэсэн Yндсэн хуулийн цэцийн 2002 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 04 дүгээр дүгнэлтийг хүлээн авах боломжгүй гэсэн Улсын Их Хурлын 2003 оны 1 дүгээр сарын 04 дүгээр тогтоол үндэслэлгүй болох нь хуралдааны явцад тогтоогдов.

Монгол Улсын Yндсэн хуулийн Жаран зургадугаар зүйлийн 3, Yндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 2, 4 дэх заалт, Yндсэн хуулийн цэцэд Маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг удирдлага болгон

МОНГОЛ УЛСЫН YНДСЭН ХУУЛИЙН НЭРИЙН ӨМНӨӨС ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 3 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн "...эрх бүхий төрийн байгууллага, албан тушаалтны..." гэсэн заалт нь Монгол Улсын Yндсэн хуулийн Дөчин есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн "Шүүгч гагцхүү хуульд захирагдана" гэсэн заалтыг зөрчиж байгаа тул хүчингүй болгосугай.

2.Yндсэн хуулийн цэцийн 2002 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 04 дүгээр дүгнэлтийн тухай Улсын Их Хурлын 2003 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 04 дүгээр тогтоолыг хүчингүй болгосугай.

3.Энэ тогтоол эцсийн шийдвэр тул гармагцаа хүчин төгөлдөр болно.

ДАРГА Н.ЖАНЦАН

ГИШYYД Л.РЭНЧИН

Ж.БОЛДБААТАР

Д.ЧИЛХААЖАВ

Ж.АМАРСАНАА

Н.ЧИНБАТ

Ч.ДАШНЯМ

В.УДВАЛ

Ц.САРАНТУЯА

ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦ
МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ ХУУЛИЙН 3 ДУГААР ЗҮЙЛИЙН 5 ДАХЬ ХЭСГ ИЙН ЗААЛТ МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ХОЛБОГДОХ ЗҮЙЛ, ЗААЛТЫГ ЗӨРЧСӨН ЭСЭХ ТУХАЙ МАРГААНЫГ ДАХИН ХЯНАЖ ЭЦЭСЛЭН ШИЙДВЭРЛЭСЭН ТУХАЙ / ТОГТООЛ /

2003 оны 02 дугаар сарын 19-ний өдөр Улаанбаатар хот