A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

2012 оны 05 сарын 22 өдөр

 Дугаар  56      

    Төрийн ордон, Улаанбаатар хот

Зарим газар нутгийг улсын тусгай

хамгаалалтад авах тухай

Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 2, 26 дугаар зүйлийн 6 дахь заалт болон Улсын Их Хурлын 1998 оны 29 дүгээр тогтоолын хавсралтын 3.4-т заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Байгаль орчны тэнцлийг хангах, унаган төрхийг хадгалах, хамгаалах, байгалийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор нийслэл Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт орших Чингэлтэй хайрхан уул орчмын газар нутгийг байгалийн нөөц газрын ангиллаар улсын тусгай хамгаалалтад авахаар тогтоосугай.

2.Байгалийн нөөц газрын ангиллаар улсын тусгай хамгаалалтад авсан Чингэлтэй хайрхан уул орчмын байгалийн нөөц газрын хилийн заагийг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн тогтоохыг Монгол Улсын Засгийн газар /С.Батболд/-т даалгасугай.

3.Энэ тогтоолыг 2012 оны 5 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ