A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАМ ТЭЭВРИЙН САЙДЫН ТУШААЛ

2014 оны 3 дугаар сарын 31-ний өдөр

Улаанбаатар хот

Дугаар 77

БАРИЛГЫН ДҮРЭМ ШИНЭЭР БАТЛАХ ТУХАЙ /БД 40-302-13/

“Авто замын тухай” хуулийн 5.1.5 дугаар заалтыг үндэслэн ТУШААХ нь:

1.“Хот, тосгоны нутаг дэвсгэр, зам талбайгаас бороо, цасны усыг зайлуулах ажлын зурагт төсөл, тооцооны норм” /БД 40-302-13/ барилгын дүрмийг хавсралтаар баталсугай.

2.Барилгын дүрмийг хот, тосгоны авто зам, гүүрийн зураг төсөл боловсруулах ажилд 2014 оны 1 дүгээр сарын 1-нээс эхлэн мөрдүүлж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Стратегийн бодлого, төлөвлөлтийн газар /Б.Галбадрах/, Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар /Р.Онон/-т тус тус даалгасугай.

3.Батлагдсан дүрмийг хэвлэн олшруулж, нийтийн хүртээл болгон, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг “Авто замын хяналт, эрдэм шинжилгээ, судалгааны төв” УТҮГ /Р.Отгонбаатар/-т үүрэг болгосугай.

 

                                                                   САЙД                              А.ГАНСҮХ