A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /БОАЖС-ын 2018 оны А/428 дугаар тушаалаар хүчингүй болсон/
Бүлэг: 1979

/БОАЖС-ын 2018 оны А/428 дугаар тушаалаар хүчингүй болсон/

МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧИН, НОГООН ХӨГЖЛИЙН САЙДЫН ТУШААЛ

2014 оны 4 дүгээр сарын 9-ний өдөр

Улаанбаатар хот

Дугаар А-116

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Хог хаягдлын улсын тоо бүртгэл хөтлөх, тайлагнах/

Хог хаягдлын тухай хуулийн 7 зүйлийн 7.1.2 дахь заалтыг үндэслэн ТУШААХ нь:

1."Хог хаягдлын улсын тоо бүртгэл хөтлөх, тайлагнах журам"-ыг хавсралтаар баталсугай.

2.Энэхүү журам болон Үндэсний статистикийн хорооны даргын баталсан маягтын дагуу хог хаягдлын тоо бүртгэлийг хөтөлж, тайланг тогтоосон хугацаанд ирүүлж байхыг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болгосугай.

3.Хог хаягдлын тоо бүртгэл хөтлөхөд шаардагдах салбарын хог хаягдлын нормативын жагсаалтыг баталж мөрдүүлэхийг холбогдох төрийн захиргааны төв байгууллагад үүрэг болгосугай.

4.Тушаал батлагдсантай холбогдуулан "Журам батлах тухай" Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2009 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 21 дүгээр тушаалыг хүчингүй болсонд тооцсугай