Хэвлэх DOC Татаж авах
НООЛУУРЫН САЛБАРТ ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2014 оны  5 дугаар сарын 26-ны өдөр                                         Дугаар 165                                            Улаанбаатар хот                                           

НООЛУУРЫН САЛБАРТ ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭХ ТУХАЙ

Засгийн газрын тухай хуулийн 30.1, “Засгийн газрын үнэт цаасны талаар авах зарим арга хэмжээний тухай” Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн 2012 оны 12 дугаар сарын 3-ны өдрийн 28/20 дугаар зөвлөмжийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. “Ноолуурын салбарт технологийн шинэчлэл хийхэд дэмжлэг үзүүлэх тухай” Засгийн газрын 2013 оны 126 дугаар тогтоолын дагуу олгосон зээлийн чөлөөт үлдэгдлийг ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн салбарын төслийг дэмжих зорилгоор тухайн төслийн санхүүжилтийн 1/3-тэй тэнцэх зээлийг арилжааны банкаар дамжуулан олгохыг Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярт даалгаж, Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөл (Б.Шинэбаатар)-д зөвшөөрсүгэй.

2. “Ноолуурын салбарт технологийн шинэчлэл хийхэд дэмжлэг үзүүлэх тухай” Засгийн газрын 2013 оны 126 дугаар тогтоолын 2 дугаар зүйлийг энэхүү тогтоолын 1 дүгээр зүйлийн дагуу олгосон зээлд мөрдөхгүй байхаар тогтоосугай.

Монгол Улсын Ерөнхий сайд                                               Н.АЛТАНХУЯГ

  Эдийн засгийн хөгжлийн яам                                              Н.БАТБАЯР