Хэвлэх DOC Татаж авах
ГААЛИЙН АЛБАН ТАТВАРААС  ЧӨЛӨӨЛӨХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2014 оны 6 дугаар сарын 06-ны өдөр
Улаанбаатар хот

ГААЛИЙН АЛБАН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛӨХ ТУХАЙ

1 дүгээр зүйл. Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжиж ажлын байрыг нэмэгдүүлэх, импортыг орлох, экспортыг дэмжсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилгоор импортоор оруулж байгаа жижиг, дунд үйлдвэрийн үйлдвэрлэлийн зориулалт бүхий тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийг гаалийн албан татвараас чөлөөлсүгэй.

2 дугаар зүйл. Энэ хуулийн 1 дүгээр зүйлд заасан жижиг, дунд үйлдвэрийн үйлдвэрлэлийн зориулалт бүхий тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийн жагсаалтыг “Барааг тодорхойлох, кодлох уялдуулсан систем /БТКУС/”-ийн ангиллын дагуу Засгийн газар батална.

3 дугаар зүйл.Энэ хуулийг 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл дагаж мөрдөнө.

/Энэ зүйлд 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА                                                             З.ЭНХБОЛД