A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ /ЭМС-ын 2019 оны А/513 дугаар тушаалаар хүчингүй болсон/
Бүлэг: 1979

/ЭМС-ын 2019 оны А/513 дугаар тушаалаар хүчингүй болсон/

ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД, БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ САЙДЫН ХАМТАРСАН ТУШААЛ

2013 оны 12 дугаар сарын 27-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 491, А/472

ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Эрүүл мэндийн тухай хуулийн 31.1 дэх заалтыг үндэслэн ТУШААХ нь:

1."Эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн дараах мэргэшүүлэх болон давтан сургалт явуулах, зөвшөөрөл олгох, сунгах, хүчингүй болгох журам"-ыг нэгдүгээр, "Эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн дараах мэргэшүүлэх болон мэргэжил дээшлүүлэх сургалтын дэвтрийн үлгэрчилсэн загвар"-ыг хоёрдугаар, "Эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн дараах мэргэшүүлэх болон давтан сургалт төгсөгчдөд олгох үнэмлэх, гэрчилгээний загвар"-ыг гуравдугаар, "Эмнэлгийн мэргэжилтэнд мэргэжлийн зэрэг олгох, хүчингүй болгох журам"-ыг дөрөвдүгээр, "Эмнэлгийн мэргэжилтний мэргэжлийн зэргийн үнэмлэхний загвар"-ыг тавдугаар, "Мэргэжлийн зэрэг горилогчийн өргөдлийн маягт"-ыг зургаадугаар, "Мэргэжлийн зэрэг олгох комиссын дүнгийн хуудас"-ыг долоодугаар хавсралтаар тус тус баталсугай.

2.Тушаалын хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга (А.Эрдэнэтуяа), Боловсрол, шинжлэх ухааны яамны Төрийн нарийн бичгийн дарга (Ш.Булга-Эрдэнэ) нарт, хэрэгжилтийг зохион байгуулах, төгсөлтийн дараах сургалтанд шаардлагатай санхүүжилтийг жил бүрийн төсөвт тусгаж ажиллахыг Эрүүл мэндийн хөгжлийн төв (Ч.Бат-Эрдэнэ)-д тус тус үүрэг болгосугай.

3.Уг тушаалд нийцүүлэн Эрүүл мэндийн хөгжлийн төвийн Төгсөлтийн дараах сургалтын зохицуулалтын хэлтсийн үйл ажиллагааны чиг үүрэгт холбогдох асуудлыг тусгах, сургалтын хичээлийн хөтөлбөр, үйл ажиллагааны зохион байгуулалтыг шинэчлэн хэрэгжүүлэхийг Эрүүл мэндийн хөгжлийн төв (Ч.Бат-Эрдэнэ), төгсөлтийн дараах сургалт явуулах байгууллагын дарга, захирал нарт тус тус үүрэг болгосугай.

4.Энэхүү тушаал батлагдсантай холбогдуулан Эрүүл мэндийн сайд, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2011 оны 408/500 тоот хамтарсан тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.