A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2014 оны 6 дугаар сарын 14-ний өдөр

Улаанбаатар хот

Дугаар 191

ЖАГСААЛТ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ /ЗГ-ын 2017 оны 168-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/

Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай 2014 оны 6 дугаар сарын 6-ны өдрийн хуулийг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Гаалийн албан татвар болон нэмэгдсэн өртгийн албан татвараас 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд чөлөөлөгдөх жижиг, дунд үйлдвэрийн үйлдвэрлэлийн зориулалт бүхий тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийн жагсаалтыг хавсралт ёсоор шинэчлэн баталсугай. /Энэ тогтоолын хавсралтад ЗГ-ын 2014-8-14-ний 264-р тогтоолоор нэмэлт орсон/

2. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Жагсаалт батлах тухай" Засгийн газрын 2011 оны 4 дүгээр сарын 6-ны өдрийн 100 дугаар тогтоол, 2012 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 193 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.АЛТАНХУЯГ

Сангийн сайд Ч.УЛААН