A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /ЗТХС, БОАЖС-ын 2018 оны 136/А/202 дугаар тушаалаар хүчингүй болсон/
Бүлэг: 1979

/ЗТХС, БОАЖС-ын 2018 оны 136/А/202 дугаар тушаалаар хүчингүй болсон/

ЗАМ, ТЭЭВРИЙН САЙД,БАЙГАЛЬ ОРЧИН, НОГООН ХӨГЖЛИЙН САЙДЫН ХАМТАРСАН ТУШААЛ

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

2014 оны 06 дугаар сарын 02-ны өдөр Дугаар138/А-208 Улаанбаатар хот

Усан замын тээврийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3 дахь хэсгийг үндэслэн ТУШААХ нь:

Усан замын тээврийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3 дахь хэсгийг үндэслэн ТУШААХ нь:

1. "Усан замын тээврийн хэрэгсэлд техникийн болон экологийн хяналтын үзлэг хийх, тоо бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох журам"-ыг 1 дүгээр, усан замын тээврийн хэрэгслийн гэрчилгээний загварыг 2 дугаар, усан замын тээврийн хэрэгслийн хувийн хэргийн загварыг 3 дугаар, усан замын тээврийн хэрэгслийн улсын дугаар, түүнийг тэмдэглэх байршил, хэмжээг 4 дүгээр, усан замын тээврийн хэрэгсэлд техникийн үзлэг хийсэн тухай актын загварыг 5 дугаар, усан замын тээврийн хэрэгслийн техникийн хяналтын хуудасны загварыг 6 дугаар хавсралтаар тус тус шинэчлэн баталсугай.

2. Энэхүү журмын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Зам, тээврийн яамны Зам, тээврийн хяналт, бүртгэлийн газар /Б.Жаргал/-т, Байгаль орчин ногоон хөгжлийн яамны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн газар /Д.Энхбат/-т тус тус даалгасугай.

3. Энэхүү журам шинэчлэн батлагдсантай холбогдуулан Зам, тээвэр, аялал жуулчлалын сайд, Байгаль орчны сайдын хамтарсан 2006 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн 26/58 дугаар тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.

ЗАМ, ТЭЭВРИЙН САЙД А. ГАНСҮХ БАЙГАЛЬ ОРЧИН, НОГООН ХӨГЖЛИЙН САЙД С. ОЮУН

ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙД, БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЙДЫН ХАМТАРСАН ТУШААЛ

2018 оны 6 дугаар сарын 22-ны өдөр

Дугаар 136/А/202

Улаанбаатар хот

Тушаал хүчингүй болгох тухай

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2, Усан замын тээврийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.3 дахь хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1. Усан замын тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулга батлагдсантай холбогдуулан Зам, тээврийн сайд, Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын хамтарсан 2014 оны 6 дугаар сарын 2-ны өдрийн "Журам батлах тухай /Усан замын тээврийн хэрэгсэлд техникийн болон экологийн хяналтын үзлэг хийх, тоо бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох журам/" 138/А-208 дугаар тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.

2. Хүчингүй болсон тушаалыг Улсын бүртгэлээс хасуулах ажлыг зохион байгуулахыг Зам, тээврийн хөгжлийн яамны Төмөр зам, далайн тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар /Б.Артур/-т үүрэг болгосугай.

ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙД Ж.БАТ-ЭРДЭНЭ

БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЙД Н.ЦЭРЭНБАТ