A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2014 оны 6 дугаар сарын 28-ны өдөр

Дугаар 209

Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН 2014 ОНЫ ТӨСВИЙН ГҮЙЦЭТГЭЛИЙН БИЕЛЭЛТИЙГ ХАНГАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

Төсвийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэг, "Эдийн засгийн идэвхжлийг нэмэгдүүлэх зарим арга хэмжээний тухай" Улсын Их Хурлын 2014 оны 34 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Монгол Улсын 2014 оны төсвийн тухай хуулийн хэрэгжилтийг зохион байгуулахад төсвийн тэнцвэртэй, үр ашигтай байдлыг хангах зорилгоор дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг төсвийн ерөнхийлөн захирагч нарт үүрэг болгосугай. Үүнд:

1) 2014 оны эхний 6 сарын гүйцэтгэлээр санхүүжигдээгүй үлдсэн урсгал зардлыг нөхөн санхүүжүүлэхгүй хэмнэх;

2) Санхүүжилт буурсантай уялдуулан зардлаа оновчтой хуваарилан хязгаарлах, өр, авлага үүсгэхгүй байх.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.АЛТАНХУЯГ

Сангийн сайд Ч.УЛААН