A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2014 оны 7 дугаар сарын 2-ны өдөр

Дугаар 213

Улаанбаатар хот

ЗАСГИЙН ГАЗРЫН ХҮНДЭТ ӨРГӨМЖЛӨЛӨӨР ШАГНАХ ТУХАЙ

Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

Их Монгол Улсын 808 жилийн ой, Ардын хувьсгалын 93 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан дор дурдсан хүмүүсийг Монгол Улсын Засгийн газрын Хүндэт өргөмжлөлөөр шагнасугай:

Л.Гансүх -Ерөнхий сайдын ахлах зөвлөх

Ш.Оюунчимэг -Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Эрүүл мэндийн хяналтын хэлтсийн улсын ахлах байцаагч;

Н.Буяндэлгэр -Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Засгийн газрын aхлах референт;

Б.Оюунцэцэг -Хөвсгөл аймгийн Ус цаг уур, орчны шинжилгээний албаны "Цагаан-Уул" харуулын ажиглагч;

Бит Кехрер -Швейцарийн Холбооны Улсын иргэн, доктор;

Ц.Ариунсанаа -Сангийн яамны Төрийн сангийн газрын Санхүүжилт, тайлан бүртгэлийн хэлтсийн дарга;

Ж.Баярцэцэг -Хууль зүйн яамны Төрийн нарийн бичгийн дарга;

О.Нямхүү -Барилга, хот байгуулалтын яамны Төрийн захиргааны удирдлагын газрын ахлах мэргэжилтэн;

Л.Ганхуяг -Монгол цэргийн музейн ерөнхий нягтлан бодогч;

Д.Адьяасүрэн -Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Боловсролын хэлтсийн дарга;

Ж.Батболд -Зам, тээврийн яамны Төмөр зам, далайн тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын мэргэжилтэн;

С.Батцэцэг -Соёл, спорт, аялал жуулчлалын яамны Төрийн захиргааны удирдлагын газрын Хуулийн хэлтсийн мэргэжилтэн;

Б.Нэргүй -Уул уурхайн яамны Уул уурхайн бодлогын хэлтсийн дарга;

У.Сауле -Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны Хяналт-Шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга;

С.Жамьянсүрэн -Хөдөлмөрийн яамны Хөдөлмөр эрхлэлтийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын Ажиллах хүчний шилжих хөдөлгөөний хэлтсийн дарга;

Л.Мөнхзул -Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга;

Г.Батхүрэл -Эдийн засгийн хөгжлийн яамны Хөгжлийн бодлого, стратеги төлөвлөлт, зохицуулалтын газрын орлогч дарга;

С.Баярбат -Эрчим хүчний яамны Санхүү, хөрөнгө оруулалтын газрын дарга;

Д.Амар -Эрүүл мэндийн яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын Санхүү, эдийн засгийн хэлтсийн ахлах мэргэжилтэн.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.АЛТАНХУЯГ

Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.САЙХАНБИЛЭГ