A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ  УЛСЫН  ИХ  ХУРЛЫН ТОГТООЛ

2014 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 45

Төрийн ордон, Улаанбаатар хот

Байнгын хороодын бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.7 дахь заалт, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Улсын Их Хурлын гишүүн Октябрийн Баасанхүү, Дашдондогийн Ганбат, Раднаасүмбэрэлийн Гончигдорж нарыг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны, Улсын Их Хурлын гишүүн Агыпарын Бакей, Лувсанвандангийн Болд, Мөнхчулууны Зоригт, Дондогдоржийн Эрдэнэбат нарыг Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны, Улсын Их Хурлын гишүүн Отгонбилэгийн Содбилэг, Долгорсүрэнгийн Сумъяабазар нарыг Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны, Улсын Их Хурлын гишүүн Гарьдхүүгийн Баярсайхан, Баярбаатарын Болор, Данзангийн Лүндээжанцан, Нямтайширын Номтойбаяр, Чимэдийн Хүрэлбаатар нарыг Өргөдлийн байнгын хорооны, Улсын Их Хурлын гишүүн Жалбасүрэнгийн Батзандан, Батхүүгийн Гарамгайбаатар, Батсүхийн Наранхүү, Хишигдэмбэрэлийн Тэмүүжин нарыг Төрийн байгуулалтын байнгын хорооны, Улсын Их Хурлын гишүүн Ядамсүрэнгийн Санжмятав, Цэрэндашийн Цолмон нарыг Төсвийн байнгын хорооны, Улсын Их Хурлын гишүүн Догсомын Батцогт, Сангажавын Баярцогт нарыг Хууль зүйн байнгын хорооны, Улсын Их Хурлын гишүүн Догсомын Батцогт, Дэндэвийн Тэрбишдагва нарыг Эдийн засгийн байнгын хорооны бүрэлдэхүүнээс тус тус чөлөөлсүгэй.

2.Улсын Их Хурлын гишүүн Лувсанвандангийн Болд, Ёндонгийн Отгонбаяр, Цэрэндашийн Цолмон нарыг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны, Улсын Их Хурлын гишүүн Халтмаагийн Баттулга, Отгонбилэгийн Содбилэг, Дэндэвийн Тэрбишдагва, Жаргалтулгын Эрдэнэбат нарыг Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны, Улсын Их Хурлын гишүүн Цэдэвдамбын Оюунгэрэл, Дамдингийн Хаянхярваа нарыг Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны, Улсын Их Хурлын гишүүн Октябрийн Баасанхүүг Өргөдлийн байнгын хорооны, Улсын Их Хурлын гишүүн Цэдэвийн Дашдорж, Данзангийн Лүндээжанцан, Чимэдийн Хүрэлбаатар, Нямаагийн Энхболд нарыг Төрийн байгуулалтын байнгын хорооны, Улсын Их Хурлын гишүүн Долгорсүрэнгийн Сумъяабазар, Дуламсүрэнгийн Оюунхорол нарыг Төсвийн байнгын хорооны, Улсын Их Хурлын гишүүн Нямтайширын Номтойбаяр, Цэндийн Нямдорж нарыг Хууль зүйн байнгын хорооны, Улсын Их Хурлын гишүүн Жамъянсүрэнгийн Батсуурь, Өлзийсайханы Энхтүвшин нарыг Эдийн засгийн байнгын хорооны гишүүнээр тус тус баталсугай.

3.Энэ тогтоолыг баталсан өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

МОНГОЛ УЛСЫН

ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД