A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2014 оны 7 дугаар сарын 4-ний өдөр

Дугаар 218

Улаанбаатар хот

БАРИЛГЫН МАТЕРИАЛЫН ҮЙЛДВЭРТ ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭХ ТУХАЙ

Засгийн газрын 2013 оны 239 дүгээр тогтоолоор батлагдсан "Экспортыг дэмжих хөтөлбөр"-ийг хэрэгжүүлэх зорилгоор, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн 2012 оны 12 дугаар сарын 3-ны өдрийн 28/20 дугаар зөвлөмжийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Засгийн газрын үнэт цаасыг арилжаалж бүрдүүлсэн хөрөнгөөс "МАК Цемент" ХХК-ийн "Хөх цавын цементийн үйлдвэр" төсөлд-87.5 (наян долоон сая таван зуун мянга) сая хүртэл ам.доллартай тэнцэх төгрөгийн зээлийг Хөгжлийн банкаар дамжуулан олгохыг Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярт даалгаж, Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөл (Б.Шинэбаатар)-д зөвшөөрсүгэй.

2. Зээлийн зарцуулалт, эргэн төлөлт, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Барилга, хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр нарт тус тус үүрэг болгосугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.АЛТАНХУЯГ

Эдийн засгийн хөгжлийн сайд Н.БАТБАЯР