A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2014 оны 6 дугаар сарын 28-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 212

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /ЗГ-ын 2015-7-27-ны өдрийн 312-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/

Улсын Их Хурлын 2012 оны 52 дугаар тогтоол, Засгийн газрын 2013 оны 239 дүгээр тогтоол, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн 2012 оны 28/20 дугаар зөвлөмжийг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. "Экспортыг дэмжих, импортыг орлох үйлдвэрлэлийн төслийг санхүүжүүлэх, хяналт тавих, тайлагнах журам"-ыг хавсралт ёсоор баталсугай.

2. Төслийг санхүүжүүлэх ажлыг батлагдсан журмын дагуу зохион байгуулж, холбогдох гэрээ байгуулахыг Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөл (Б.Шинэбаатар)-д даалгасугай.

3. Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, Барилга, хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан, Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Ш.Түвдэндорж, Уул уурхайн сайд Д.Ганхуяг, Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав, Эрчим хүчний сайд М.Сономпил, Эрүүл мэндийн сайд Н.Удвал нарт даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.АЛТАНХУЯГ