- Нүүр
- Сайдын тушаал
- 2014 оны хоёрдугаар хагас жилд экспортлох, импортлох стратегийн хүнсний нэр төрөл, тоо хэмжээг тогтоох тухай
ҮЙЛДВЭР, ХӨДӨӨ АЖ АХУЙН САЙДЫН ТУШААЛ
2014 оны 6 дугаар сарын 26-ны өдөр
Дугаар А/72
Улаанбаатар хот
2014 оны хоёрдугаар хагас жилд экспортлох, импортлох стратегийн хүнсний нэр төрөл, тоо хэмжээг тогтоох тухай
Хүнсний тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.7 дахь хэсэг, Засгийн газрын 2013 оны 77 дугаар тогтоол, Хүнсний аюулгүй байдлын Үндэсний зөвлөлийн 2014 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 5 дугаар зөвлөмжийг тус тус үндэслэн ТУШААХ нь:
1. "Барааг тодорхойлох, кодлох уялдуулсан систем"-д үндэслэсэн гадаад худалдааны барааны ангиллын жагсаалтад нийцүүлэн 2014 оны хоёрдугаар хагас жилд экспортлох стратегийн хүнсний нэр төрөл, тоо хэмжээг 1 дүгээр, импортлох стратегийн хүнсний нэр төрөл, тоо хэмжээг 2 дугаар хавсралтад заасны дагуу тус тус тогтоосугай.
2. Стратегийн хүнсийг экспортлох, импортлох зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтыг "Стратегийн хүнсийг экспортлох, импортлох зөвшөөрөл олгох түр журам"-ын дагуу хуулийн хугацаанд зохион байгуулахыг ажлын хэсэг /М.Нармандах/-т даалгасугай.
САЙД Ш.ТҮВДЭНДОРЖ
Текст томруулах
A
A
A